Connect with us

Дотоод

Дээр үед багш нарын алдрыг ингэж л үнэлдэг байлаа. Одоо ч дээ…

Published

on

Анх багш болоод төрсөн мэдрэмж одоогоос 20-оод жилийн өмнө: Мөн ч их урам авдаг хатуу ч үе байлаа.Миний үеийнхэн байна уу? Нэмээрэй!

ХГҮА -д оролцсон оролцоо бүгд цагийн урамшуулалтай байлаа.Тэмцээнд сурагчдаа оролцуулж эхлэлээс дуустал хамт байж ажилласан бол 2-4 цаг

Дэвтэр засалт 100-150 ш тутамд 2 цаг / Үр дүнд нь хүүхдүүд бүгд зөв бичгийн дүрмийн алдаагүй сайхан ч бичнэ./

Хөтөлбөр төлөвлөгөө сайжруулалт 9 цаг /Одоогоор 1 нэгж хөтөлбөр иж бүрнээрээ хийвэл/

Тэр үед компьютер байхгүй дөрвөлжин шугамтай том дэвтэр дээр ёстой мэргэжлийн гэмээр шугамддаг байлаа.Принтер байхгүй тул тестээ гараар олшруулдаг байлаа. Гоё бичдэг сурагчдаа дайчилнаа ккк

Нээлттэй хичээл бүрд 4-5 цаг. Сургуулийн удирдлага мэргэжлийн бүх багш нар хичээлд минь сууж ёстой шүүмжилж гарна даа.Хүүе уйлах цаашаа хор шар хөдлөөд улам хичээсээр…

Шинэ санаа оновчтой ажил бүрд 2-3 цаг. Сургууль ангидаа тохижилт бүр дээрээ магтуулаад л ккк

Жижүүр багш 2 цаг урамшуулдаг байлаа гэж. Энэ үед багш мэргэжилдээ дурлаж байнга л өөрийгөө болон хэдэн шавь нараа хөгжүүлэхийн төлөө байжээ.Сургалтын орчноо тохижуулах гэж нөхөр ,хүүхэд ,эцэг эхээ дайчлаад будаж шохойдоод л ,оёж хатган нааж зүүгээд ёстой ажлын фронт дээр ажил өрнөж байлаа.

Кассеттай хөгжим хангинуулаад л ажил өрнөнө шүү дээ.Гэр орноосоо хоол цайгаа барьж ирсэн эцэг эх, өвөө эмээ , ах эгч нь сэтгэл зүрхээрээ хэчнээн сайхан гээч.

Энэ нь манай ахмад үеийн багш нарт хэчнээн дэм өгч ажлаасаа урам аван амьдралдаа ч зарцуулах цаг олон цалин нь хүрэлцэхүйц байсан даа.Тэмцээн бүр хүүхдийг дотроос нь сэргээж , сурах тэмүүлэлд ч бодитой ахиц гардаг байлаа. Бүх багш нар дуулж хуурдан бүжиглэдэг байсан шүү.

Сагс воллейбол ширээний теннис тоглодоггүй багш байхгүй. Урлагийн үзлэгээ ч ангийн багш нар өөрсдөө дэглэдэг байлаа. Энэ үед ахмад багш нартаа далд атаархаж удахгүй эд нар шигээ олон жил ажиллаад сайн багш болж нэмэгдэл хөлсөө ч нэмүүлж сайхан амьдарна гэсэн хүсэл тэмүүллээр тасралтгүй ажилласаар өдийг хүрлээ.

Багш бидэнд цалин хөлсөөрөө сайхан амьдрах нөхцөл аль сайд нь олгох юм бол доо.Бид хүлээсээр…. 2017 онд Л. Гантөмөр сайдын буянаар багш бүр леновотой болж бөөн баяр болж байлаа.

Одоо өнөөх маань хайрлаад ч асахгүй, асахаараа унтрахгүй ёстой хэцүүхэн л байна. Цалингаа аваад зээлээ төлдөг хэдэн багш л боловсролд чин сэтгэлээрээ ажилласаар л байгаа шүү.

Улсын хувийн сургууль гэсэн нугалаа аль эрт гараад ирсэн нуух юун.Хувийн сургуулийн таатай орчин цалин хөлс энэ багш нарыг талцуулаад удлаа.Бүгд хувийн сургууль руу явчихвал яана вэ? Яагаад бодлогын том асуудал гэж далайцтай харж шийдэхгүй байгаа юм бэ?

Шийдэж байгаа нь БҮТ ийн үнэлгээ юу? Би V түвшний багш нь байна өө ккк

Эх сурвалж: Ganchimeg Jarantai

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

Б.Болор-Эрдэнэ: Эртээд 1 намын гишүүн, чи манай намын уух соёлыг дийлэхгүй ээ гэж бсан…

Published

on

By

Комедиан жаалд үүрнээсээ гардаггүй ялзарсан сэхээтэн гэж шүүмжлүүллээ хаха. Бодвол жагсаалыг гарч ирж дэмжсэнгүй гэж байгаа нь тэр байх, бас хөөрхөөн. Энэ далимд жагсаалд төдийлөн ач холбогдол өгөхгүй, нейтраль суугаад байгаа шалтгаанаа бичье.

1. Залхуураад жагсахгүй байгаа юм биш. Эсрэгээрээ би жагсаалыг тэмцлийн залхуу хэлбэр гэж үздэг. Монголчууд юунд залхуурдгийг сайн мэднэ. Бодохоос залхуурдаг. Хулгайг эсэргүүцээд байгаа юм шиг хэрнээ хулгайг нөхцөлдүүлж буй тогтолцооны асуудал, шүүх, Цэц, Үндсэн хуулийн талаар бичихээр риакцлах хүнгүй болчдог. Оюун санаа тийм залхуу байхад махан биеэрээ нэг өдөр талбай дээр үсэрч гарч шалдлаад юу ч өөрчлөгдөхгүй. Үндсэн хуулиа дээрэмдүүллээ гэж талбай дээр жагсаагүй ард түмэн асар их мөнгөн дүн сонсоод жагслаа. Их мөнгөнд риакцлах тэгээд үнэт зүйлийн тэмцэл мөн үү?

2. Дэлхий. Дэлхий жагсаалаар хөгжөөгүй, жагсаад хөгждөггүй. Жагсаал жагсаалын ноён оргил алдарт Францын хувьсгал хүртэл цаазалсан хаанаасаа илүүтэйгээр Франц орныг сүйрүүлэн алдсан байдаг. Хүний дэлхий уйгагүй бичиж туурвиж, уншиж судалж, оюун ухаан, ёс зүйгээ шинжлэн хөгжүүлж, хөдөлмөрлөж бүтээх замаар хөгжиж явдаг. Энийг алгасаад нүүрс зэсээ ухаж зарж идээд хөгжинө гэж байхгүй.

3. Тэр дундаа Монголын бүх асуудлын цаад шалтгаан, оюун санааны уналтын ёроол дэндүү гүнзгий. “Аливаа асуудал тухайн асуудлыг бүтээсэн оюун санааны түвшинд шийдэгдэх боломжгүй” гэсэн Эйнштейний үг яг нийцнэ. Гудамжинд зогсож байгаа цагаа унших судлахад зарцуулж оюун санаандаа дэвшил гаргавал маргааш өөрчлөгдөх найдвар байж мэдэх юм.

4. Геополитик. Аюулгүй байдал бол эмч, жолооч шиг мэргэжил. Миний мэргэжил учраас ялангуяа 20, 21-р зуунд жижиг орнуудын элдэв жагсаал, үймээнд заавал том гүрнүүдийн бодлого хутгалдаж, завшиж ирснийг мэдэж байна. 7 сарын 1 ч гэсэн гаднын оролцоотой бсан гэж бодож бн. Тиймд манайх шиг байгалийн баялагтай, нээлттэй улстөртэй, савладаг нийгэмд улстөрийн жагсаал тус болохоосоо ус болох эрсдэл бий.

5. Улстөрд. Саяхан нэг өдрийн дотор Үндсэн хуулиас хулгайлж өөрчилсөн. Дахиад өөрчлөх санаархал намын цагаан байшин болоод ордны архины ширээн дээр яригдаад байгааг мэдэж байна. Өмнөх өвлийн залуусын жагсаалыг Хүрэлсүх Ерөнхийлөгч болох улстөрдөө ашигласан шиг одоо УИХ-ыг тараах, МАН гишүүдийн тоог нэмж бүр олноороо парламентад суугаад дахиад 2028 он хүртэл 5 жил засаглалаа сунгах санаархал бгаг бас мэдэж байна. Тиймд МАН-ыг эсэргүүцэж жагсаад харин ч тоглолтонд нь орж 5 жилээр сунгаж өгөх эрсдэлтэй.

Дээрх болон бусад шалтгаанаар үүрэндээ сууж байна. Гэхдээ би МАН дотор үүр засаад амаа хамхисан манай “сэхээтнүүд” шиг амиа бол бодсон зүйлгүй байнга ажиллаж, уншиж судалж, бичиж байна. Жагсаалыг идэвхийлэн дэмжихгүй ч, идэвхийлэн эсэргүүцээгүй. Тодорхой хэмжээнд ардчиллаа эдлээд, хэлмээр илэрхийлмээр байгаа зүйлсээ хэлээд тарахад хангалттай. Давтан хэлэхэд Монголын асуудлууд жагсаалаар шийдэгдэхгүй, оюун ухаан сэтгэлгээний өөрчлөлтөөс өөр гарцгүй.

Гишүүдийг хэн ч хүчилж гишүүн болгоогүй шт. Эд нарыг ер нь гишүүн биш төлөөлөгчид гэж нэрлэх нь зүйтэй. Би та нарыг төлөөлөөд өгье гэж өөрсдөө дур, мөнгө гаргаж санал цуглуулаад парламентад суудаг. Бид нарыг төлөөлнө гэдэг нь юуг төлөөлж байгаа билээ? Тодорхой хэмжээнд ёс зүй, сайн сайхныг төлөөлөх үүрэг хүлээнэ биз дээ. Нээх худлаа эр эмийн асуудал яана аа ийнээ. Ард түмний төлөөлөгчид хувь хүний төлөвшил, ёс суртахууны хувьд жир иргэнээс дээрдэхгүй юм гэхэд ядаж дунджийг төлөөлөх чадваргүй бол мэдээж шүүмжлүүлнэ.

Ундрамын нөхрийн бичсэн зүйлсээс ялангуяа бид нарт хамаатай нь улстөрчдийн уулт. 7 хоногт 2-3 өдөрууцан ирдэг гэж бичсэн байна. 2 өдөр балгацан, 2 өдөр шартаад тэгээд ганц өдөр хууль баталсан болох уу? Энэ ганц Ундрамын асуудал мэдээж биш. Эртээд нэг МАН-ын гишүүн аминдаа сайн санаагаар -Чи манай намын уух соёлыг дийлэхгүй ээ гэж бсан. Юугаараа ч гайхуулаад бган арай тэнэг мунаг уу lol. Хууль бичнэ гэдэг төвлөрөл, цаг хугацаа, эрүүл ухаан, хөдөлмөр.

Гостуу, шартсан хүмүүс хууль батлаад байхаар нийгэм тэр аяараа доройтож, хуулийн засаглал лөөлөө болно ойлгомжтой. Одоо яая гэхэв хамаг юмыг оюун ухаант хүний ухамсраар биш хяналт шийтгэлээр шийдэж явдаг нийгэм тэр аргаараа гишүүдийг чуулганд суухад өглөө болгон үлээлгэвэл таарна. Өглөө үлээчээд гарч яваад уучиж мэднэ, өдөрт гурав үлээлгэ.

2014 онд Мизес институцээс “From Aristocracy to Monarchy to Democracy” гэж ном гарсан. Ардчилал язгууртны болон хаант засаглалаас юугаараа сул талтай болох тухай шинжилсэн агуулгатай. Аристокраси руу буцдаггүй юм гэхэд ардчиллын сул талуудыг оношилж засаж залруулахад туслах сонирхолтой материал байгаа юм.

Жишээлбэл аристокраси, эсвэл хаант засаглалд элитүүд “Юу сайн бэ” гэдгийг төлөөлж чадах удирдагч гэдгээ баталж байж ард түмнээс дэмжлэг авч үлддэг. Эр зоригтой, шударга гэх мэт ард түмний үнэт зүйлсийн илрэл гэдгээ батлах хүсэлтэй байдаг. Ардчилалд харин асар олон оролцогч, асар олон ашиг сонирхол үүсэж, моралийн хувьд “Юу сайн бэ” гэсэн асуултад хариулах тодорхой эзэн биегүй болдог гэжээ. Манай Монгол ардчилсан улс боловч соёл, сэтгэлгээний хувьд уламжлалт шинжээ хадгалсаар байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр төрд болон улстөрчдөд манай түүхэнд Чингис хаан тэргүүтэй хаад язгууртнуудын төлөөлдөг байсан “Юу шударга сайн” болохыг илэрхийлэх, төлөөлөх шаардлага тавьдаг.

Төрийн ордны өмнө хогоор сүлд мод засахад дургүйцэж байгаа нь үүнтэй холбоотой. Төв талбай дээр хог засах, төрийн ордонд маажиг пүүз чирч орох, төрийн түшээд нь уух, завайрах зэрэгт эмзэглэх, дургүйцэх нь төрийг хайрлах гэхээсээ төрөөр дамжуулан илэрхийлж байсан үнэт зүйлсээ буюу өөрсдийгөө хамгаалах зөн гэж үзэж болно.

Уламжлалаас модерн руу шилжихийн хэрээр энэ бүхэн өөрчлөгдөөд явна. Гэхдээ оронд нь санал болгох орчин үеийн хэм хэмжээнүүд биежээгүй байхад бүх юмс шилжин өөрчлөгдөж байх шатанд энэ бүхнийг нь тасралтгүй, ичгүүр сонжуургүй, үл хүндэтгэлтэйгээр гутаан доромжлоод байх юм бол нийгмийн эв санааг уялдуулж байдаг итгэлцэл, хүндэтгэлийн нарийн уялдаа холбоосууд тасарч, улстөрийн болон нийгмийн элдэв хямрал дагалдаж “failed state” буюу ерөөсөө төр улсын хувьд фэилдсэн, задарсан, дотроо дайтсан олон улсын араас орох эрсдэлтэй. 20, 21-р зуунд ардчилалд шилжих, эсвэл ерөөсөө модернд шилжих шатанд олон орон энэ замаар орсон, Монгол араас нь орохгүй гэх баталгаа хаана ч байхгүй.

Нэн ялангуяа парламентад суугаа гишүүдийн элдэв асуудал ч энэ мэт төрийг үзэх үзэл, нэр хүнд, итгэлцэлтэй холбоотой бөгөөд айл гэрийн ор дэр, хана туургаар тогтох асуудал огт биш юм. Хувьдаа үнэт зүйлсээ, оршихуйгаа хамгаалах зөнгөөр бухимдаж, хилэгнэж байгаа монголчуудаа ойлгож дэмжиж байна. Ордны өмнө хог засаж, ордонд гутлаа чирч, ордноор ууж, заваарч байгаа хямдхан халтар н овшнууд ерөөсөө бүгдээрээ талбай хавиас зайлцгаавал Монголын оршин тогтнохуйд тустай.

Болушка

Continue Reading

Дотоод

АПУ-гийн Батчимэг: Төрийн ордонд болсон хэргийн эзнийг баттай мэдээд яриад байгаа бус уу?

Published

on

By

АПУ компаний хэмээн овоглогддог П.Батчимэг дараах байр суурийг илэрхийлсэн байна.

“Ойрын үед олны анхааралд өртөөд буй УИХ-ын гишүүн Ч.Ундрам өчигдөр орой NTV TB-ийн Улаан Бал нэвтрүүлгээр оролцож ( уригдсан гэж ойлгосон) холбогдоод буй асуудлууд тэр дундаас уул уурхайн хулгай, хувийн амьдралаа олон нийтийн сүлжээгээр дэлгэж, ичгүүр сонжуургүй инээж ярьж, “ярвайж” уйлж жүжиглэж суухыг хараад үнэхээр дур гутлаа.

Энэ эмэгтэй хууль батлах гэж суусан болохоос хулгай дээрмээ хаацайлж, хувийн амьдрал, ор хөнжлийн асуудлаа олонд гайхуулах мэт бардам, дээрэнгүй, “ давилуун” “сэхүүн” авирлах нь хэрээс хэтэддсэн ёс зүйг уландаа гишгэсэн, бүдүүлэг хүн болох нь өөрийнх нь ярилцлагаас тод томруун харагдлаа.

Ээж эх хүний ариун гэр орон, хань үр хүүхдүүддээ хандах сэтгэл түй ч алга. Хувь хүний эрээн бараан амьдрал, ард түмнээс сонгогдсон төрийн түшээ хүний ёс зүйг бүүр орхиё. Хамгийн гол асуудал төрийн ордон өнөө үед уудаг, дээрэмчид, луйварчид, хулгайчид, үгүй дутуу юмгүй “ бузар бүхний үүр” болсон юм байнаа гэдгийг МАН-ын эрхэм гишүүн эмэгтэй олон нийтийн сүлжээнд цацаж орхилоо.

Төрийн ордонд ууцгааж, эрдэнэт хүний амь насыг тvлхэн унаrаж, санаатай бүрэлrэснuйr хүртэл гишүүн Ч.Ундрам баталгаатай мэдэж ярьж сууна. Өөрийн гэртээ өөрийн нөхөртэйгээ өөрийн дураар авирлаж байхад нь ард түмэн юунд сонгосон эрхэм гишүүнийхээ хувийн асуудалд анхаарлаа нээрээ хандуулаад байгаа юм бол…

Хуулийн байгууллага одоо уг ярилцлагад анхаарлаа хандуулж, төрийн ордонд болсон санаатай, зохион байгуулалттай уг асуудлын талаар олон нийтэд мэдээлэл өгөх нь үнэнд нийцтэй. Хардах эрх нь бидэнд бий.

Ч. Ундрам гишүүн 2019 оны 5 дугаар сарын 17-ны орой Төрийн ордонд үйлдэгдсэн ноцтой хүн амuны хэргийн үйлдсэн “эзнийг” мэдээд яриад байгаа бус уу. Олон олон сайтууд, иргэд, олон нийтийн сүлжээ сануулаад анхаарал хандуулаад эхэллээ.” гэжээ.

Continue Reading

Дотоод

Ц.Хулан: Бүгд л ямар нэг хэмжээгээр улстөртэй орооцолдсон. Би ч тойроогүй! Элбэгдорж, Баттулга нарыг хэн ч биш явахад…

Published

on

By

Яруу найрагч Хулан:

“Амаа барихыг хичээсээр ирсэн ч энэ удаа нээхчээ болоё кк. Манай урлаг соёлынхон нээрээ л арай…шүү! Яагаад ард олныхоо хамаг хайр, алга ташилтыг авчихаад ,зовох бухимдах цагт нь амьсгал нэгтэй байж чаддаггүйд хэзээний гайхаж, дургүй хүрдэг байлаа. одоо бол бүр дассан!

Энэ сэдвээр бол эсэргүү миний өөдөөс “ Чи өөрөө долигноо биз дээ?” гэж ам асуух , ганхийх ганц ч хүн, тэр тусмаа соёл урлаг, утга зохиолын хүрээнээс нэгээхан ч олдохгүй тул ташаа тулан загначихая, бүү өршөөгөөрэй

Нам биш ном дагаад жам хөөгөөд замаараа дуусч яваа олон олны нэгэн гэдгийг минь мэдэх улс жинхэнэ тэд! Намбарваантай хаан байхад нь заамдалцах( Сү Батболд, Мөнхоргил, Цогтбаатар нарын мөнгөтнүүдийг намд шууд дэд сайд болгож алба тушаалын наймаа эхлүүлэх 2000 оны үе) тэр л эрт цагаас улс төр бид хоёр сайн явсан түүх үнэндээ алга!!!

Худалдагдвал, амиа аргацаан заль сүйхээтэй явсан бол өдийд мэргэжлийн ажлаа язганатал сайн хийдгийг минь , хэнбугай ч болчихтойг мөнөөх л миний хүрээний том жижиггүй мэднэ чиг! Даанч, авьяас оюун билэг гэж нэг өчүүхэн юм чамд бий л бол, Үнэн байх , хүнээрээ явах , ард олноо гэх “ дорд” заяаны одонд төрдөг х өгийн арчаагүй амьтдын нэг ажээ.

Арван хэдэн жилийн өмнөх номдоо уран бүтээлч нөхдийнхөө идэвхигүй сул байгааг бичээд тавьчихсан СЭХЭЭТНҮҮД ЭЭ, АМЬД БАЙЦГААЯ! нийтлэл үүний гэрч. Сонгуульд ялсан улстөрчдийн нийллэг, баярын концертод бахирч, хүлээн авалтад мэхэлзэн очиж дохиж байх энэ тэр тухайн үедээ уучилж болох л алдаа байдаг.

Нам, нутаг дов довныхноо дагаж бид бүгд салбагнасан. Гол авьяастнууд маань л тэнгэрт одсоор , хар усанд живсээр, адлагдсаар байсныг үгүй гэх хүн байна уу? Бүгд л ямар нэг хэмжээгээр бас, улстөртэй орооцолдсон.

Би ч тойроогүй! Элбэгдорж, Баттулга нарыг хэн ч биш явахад бол ард олонтойгоо хамжин байж өрсөлдөгч МАН -ын нэр дэвшигчдийг дарсны хүчээр л Авлигын загалмайлсан эцэг, Газрын наймаачнаар цоллогдсон тэр нөхөд тахимаа өгсөн түүх бий.

Түүхэн эргэлт хийхэд эрсдэл, өөрийгөө золиослох, алба тушаалаа гаргуунд гаргах, алдар нэрээ хөсөр хаях ч энүүхэнд байдаг! Ялах магадлалтайг нь биш, ялагдаж явааг нь , бөхөөр бол аль жижгийг нь дэмжих ясны монгол психологи байсаар ирсэн! би тэгж л ханддаг юм. Алдар нэр, авьяас билэг, бүгд мэдэх наад улаан нүүр чинь ард олноо зөв зам олоход нь чиг луужин болох Од гэж санасных! Од байж бид чаддаг уу гэвч?

Муусайн улстөрчдийн аль нь ч дэашээ гарчихаараа урвасан хулгайч болчихоод байгаад ч хамаг учир байна! Тэдний өмнөөс хожмоо урвагч болж хамаг амьтны хараалидэх ямрыг та нар мэдэхгүй! Ганцхан жишээ,! Төр-Гандан орооцолдсон соёлын хулгайг таслахад дэм өгөөгүй,

Үндсэн Хуулийн 6:2 заалтыг гаргалцсан Ерөнхийлөгчөө Зөвлөх нь юм байж эсэргүүцээд , ам мурийн Саарал ордон доторх нам ч үгүй, тал тохой ч үгүй, бүр олон нийт ч үгүй дунд нь хог дээр хаягдсан он цаг надад байсан л юм, одооноос л хэн хэний чинь эргүү нь гарцгааж байгаа болохоос!

Дашбалбар үгүй болж байж, Бавуугийн Лхагвасүрэн шүлгээ, Жанцанноров хуураа аваад зугатаасан Төрийн ордонд надад ч бас үгсээд суух зай олдоогүй юм аа .

Хаана ард олон маань байна, тэнд л чи бай , ямар ч Уран бүтээлч ээ Уран бүтээлч хүн үзгээрээ, бийрээрээ, жүжгээрээ тулалддаг цаг өнгөрсөн! Дэлхий асар хурдан өөрчлөгдсөөр байна. Сонгодог бүтээлүүд, гоо үзэсгэлэн энэ тэр ертөнцийг аврах худлаа боллоо!

Мөнхийн бүтээл хийх гэсээр явтал мөхөж дуусч буйгаа уран бүтээлчид минь, хараач ээ! Амь авьяасын чинь ундарга болсон эх нутаг тонн тонноороо харьд ачигдаж, үр үндэс чинь гишгэх газар, чиний бүтээсэн агуу бүхнийг авч явах сэтгэл, ард олон чинь эрх чөлөөгүй доодох хүн нь болж яваа бол чи бид хэн юм, харгuс алиалагч уу ? Үхэр хонь уу? Ард олноо тоносон авлигачдаас одон шагнал горьдож , хаалга онголзуулан лай болж, нэгнээ дэгээдэж унаган …муухай шүү, ярилтай ч юм биш.

Алла Пугачёва гэж нэг гаарсан эмэгтэйг яагаад оросууд даяараа хайрладаг гээ? Соц үед л дуунууд нь нийгмээ, удирдагчдаа зад шүүмжилсэн дуу дуулдаг байсных! … гм дээр байгаа амьтдыг, хүүхдийг хэцүү болгосон боловсролын системээ чимхэж байсанд нь, өнөөдөр ч Путинд тал засахгүй засварлах үзэлтэй ихэмсэгт нь…

Чаплин л гэхэд Хоёрдугаар тулаанд 2 дахь фронт нээхийг уриалан, инээдээрээ уйлж байсан, АНУ д тоглолтоо хаалгаж, ганцаардаж явсан! Галилей, Моцарт, Шуберт, Күнз, Омар Хайям, Пушкин, Академич Сахаров, Циолковский, Равжаа ,Нацагдорж, Бернард Шоу, Тарковский… бүгд эрх баригчидтайгаа заамдалцсан! Үзэг бийр бүү хэл, үе мөчөөрөө ч тулалдах цаг ирсэн байна шүү, нөхөд минь АВЬЯАС БОЛ БИЕНД ШИНГЭСЭН ХАЙР ЮМ! ЭНЭ ХАЙРААРАА ХӨӨРХИЙ ЭХ ОРОН, ЯДАРСАН ТҮМНЭЭ ХАЙРЛАЯ АА!

Ц.Хулан

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status