Connect with us

Дотоод

Бунжаа: Ээжээ та унтаж амар амар хүү нь дүүгээ харж байя

Published

on

Дуучин Нара маань шинэ хүнээ өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Тэдний гэр бүлд шинэ хүн ирснээр аз жаргал хайр энэрэл тасрахгүй байгаа гэнэ шүү.

Учир нь Нарагийн том хүү Бунжаа ах болсондоо хязгааргүй их баярлаж байгаа бөгөөд дүүгээ аав ээжээсээ илүү харамлаж, асарч байгаа гэнэ. Ээжийгээ “та ганц кино үзчих би дүүгээ харж байя, та унтаж амар амар хүү нь дүүгээ харж байя” л гээд гүйгээд байгаа гэнэ. Бунжаа ёстой хөөрхөн юм аа.

Аргагүй биз дээ айлын ганц хүү болохоор их л ганцаарддаг байсан байлгүй хөөрхий. Одоо ч хоолоо хувааж идэх, хамтдаа тоглох, нууцаа ярих дүүтэй болсон хойно ахын хайрыг тултал л мэдрүүлж яваа бололтой.

Нара энэ тухайгаа сошиал хуудсанаа “Миний муу бор үр өнгөрсөн жилээс бүр огцом би маш ганцаарддаг гээд эхэлсиймаа… ингэж нэг хүүгээ ханьтай болгож санаа амрах гэж. Гэвч одоо нэг хэсэг нялхыг гээд Бунжаагийн хичээл номд өмнөх шиг анхаарч амжихгүй л байх” хэмээн бичжээ.

Өхөөрдөм Бунжаадаа, Нарадаа гэр бүлд нь аз жаргал хүсье.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

Дуучин Thunderz: Нийт урлагийханы өмнөөс уучлалт хүсч байна

Published

on

By

Нийт урлагийн салбарынхны өмнөөс уучлалт хүсч байна.

Намайг ч бас уучлаарай.

Цаашид уран бүтээлчид, урлагийн салбарынхныг улс төрөөс хол байж нэг ч улс төртэй холбоотой зүйлд оролцолгүй, нийгмийн төлөө байхыг үүгээр уриалж байна.

Иргэд та бүхэн бас хүн гэдэг утгаар нь ойлгоорой.

Мэдэхгүй гэнэдэх үе гардаг юм байна.

Би зоригтой хэлнэ ээ.

Миний алдаа бол:

1.

Хүүктэй авхуулсан зураг!

Монгол улсынхаа 21 аймгаар аялан тоглолт хийх гэж байхад ерөнхийлөгч хүлээн авч амжилт хүсэх гэсэн юм гэж хэлүүлсэн байсан.

Бид нар ярилцаж байгаад очсон.

Яагаад гэвэл 21 аймгийн тоглолтыг аймаг бүрийн төв талбай дээр нь хийхэд наанадаж зөвшөөрөл цаанадаж цагдаа хамгаалалтынхнаар нэмэр болно гэж бодсон.

Тэгээд ороход цай өгөөд “Ийм зүйл хийж байгаад баярлалаа” гэж хэлээд гаргаж өгөх үедээ “зураг авхуулцгаая” гэсэн.

Үгүй гэж хэлж чадаагүй юм л даа. Зүгээр зураг гэж бодсон болохоор. Дараа нь ингэж бидний эсрэг ашиглана гэж тийм айхтар сэтгэж чадаагүй нь миний буруу.

Би энэ амьдралдаа дахиж хороон даргатай ч зураг авхуулахгүй .

Тэр зургийг бас “ТООНОТ” анх өөрсдөө сошиалд тавьсан юм аа.

Амьхандаа ерөнхийлөгч хүртэл амжилт хүсээд тэр төсөл үнэхээр сүртэй эхлүүлж байна гэж бодсондоо тавьсан хэрэг чааваас.

“Ямар мөнгөөр 21 тойрсон юм?” гэнэ.

Ивээн тэтгэгч байгууллагуудтай хамтарч оронд нь бид тэдний бараа бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлахаар тохироод замын зардал, тайз засал хөгжим техник, ажилчдын цалинг гаргуулсан юм.

2.

13 сая төгрөг авсан гэнэ ээ.

Энийг бүр баримттай ярьж чадна.

“Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газар” гэж байдаг.

Тэр газар энэ тоглолтыг дэмжиж оролцоно гээд спонсорлож оруулсан мөнгө юм гэнэ ээ.

Замын зардал тайз засал гэрлийн түрээсэнд “нэмэрлэсэн” гэсэн үг.

Тэгээд тэр газар нь төрийн байгууллага учраас тайландаа ингэж оруулсан юм байна.

Аливаа газар реклам хийлгээд тэрэндээ мөнгө төлдөг.

Урлагийн хүн угаасаа юм сурталчлаад эргээд мөнгө олдог. Энэ бол ажил.

Хүмүүс ажлаа хийдэг шиг бид ч тэр газрыг хүмүүст сурталчилж өгч ажлаа хийсэн.

Улсаас гарсан бүх мөнгө Хүүктэй холбоотой юм бол улсын төсвөөс цалинждаг бүх хүн Хүүкээс мөнгө авсан болно гэсэн үг шүү дээ.

Тэгэхээр энэ ямарч хамаагүй.

Үнэндээ 13 сая төгрөг бол тоглолтын тайз засал гэрэлтүүлгийн зардал гээд 1 аймагт тоглолт хийх зардалд л хүрнэ.

30-40 хүн 1 сар хагасын хугацаанд 21 аймаг тойрох гэж зураг авахуулан барин байж 13 сая төгрөг авах уу?

Бид нар тийм мөнгө авах гэж бөгс долоохгүй ээ залуусаа.

Хэрвээ тэгээд 13 сая төгрөгний төлөө 21 аймаг тойрох байсан бол үнэгүй тоглож яах билээ?

Ердөө 1000 төгрөгөөр л тасалбар зарахад нийтдээ 200,000 орчим хүнд тоглолт хийсэн бид нар 200 сая төгрөг олно.

Ашиг харсан бол тасалбар зарах байсан.

Үнэн сэтгэлээрээ явсан тэр гоё ажлыг минь битгий ийм балиар юмтай хутгаарай.

Би татвар төлөгч, баримт шивдэг.

Миний ямар байгууллагын рекламд тоглож хэдэн төгрөг олсон нь татварт шивээтэй байгаа.

5000 төгрөг ч миний дансруу энэ мөнгөнөөс ороогүй.

Бид үнэхээр 21 аймгийг өөрсдөө сохор зоос авалгүй хүүхэд залуучуудад зорьж тоглолт хийсэн юм шүү.

3.

Намайг 2020 онд сонгуулийн дуу дуулсан гэнэ ээ.

Тэр дуу нь сонгуулийн дуу бишээ! Харин дүрсэн дээр нь Хүүкийг оруулсан нь үнэн.

Тэр дууг 2017 онд зохиосон дуу бөгөөд 2020 онд хөгжимийг нь шинэчлэн цацах үедээ дүрсэн дээр нь салбар салбарын амжилттай яваа хүмүүсийг оруулаад, Хүүкийн зураг оруулчих гэхээр нь оруулчихсан юм. Тухайн үед бүгд л магтаад мундаг хүн гэж ойлгосон байсан.

Одооных шигээ ийм муу нэртэй байгаагүй, бид нар ч ирээдүйд ийм болно гэж мэдээгүй.

Энэ бол миний алдаа.

Би ч буруу зөвийг ялгадаггүй мал байж.

Залуу хүн болохоор гэнэдчихлээ.

Намайг энэнд уучлаарай.

Би тэр дууг одоо шууд YOUTUBE сувгаасаа устга гэвэл устгана.

Олон хүн тэр дуунаас урам зориг авдаг болохоор асууж шийдье гэж бодлоо.

Бас би хэнийг ч дэмжээрэй гэж хэлж, уриалж яваагүй ээ.

Сонгуулиа идэвхтэй өгөөрэй л гэж хэлж байсан.

Би үнэхээр энэ салбараас хол байхыг хүсдэг.

Тэр үед ихэнх нь л мэдэлгүй Ардын намд санал өгсөн.

Тэглээ гээд тэр санал өгсөн хүмүүс одоо эргээд хэн нь ч жагсаж, юм ярьж болохгүй гэсэн үг биш биз дээ?

Сонголтыг бид бүгд хийсэн эргээд би ч бас хариуцлага нэхэж болно биздээ?

Эцэст нь хэлэхэд олны хараанд байдаг хүн үйлдэл бүрээ цэгнэх ёстой юм байна.

Шууд болон шууд бусаар хүмүүст нөлөөлөхөө мэдэж хэдхэн секунд гараад өнгөрөх дүрс ч гэж бодож болохгүй юм байна.

Сонгосон зам минь болохоор би магтаал шүүмжлэлийг зэрэг даана!

Цаашдаа нийгмийн төлөө өөрийн чадах зүйл болох дуугаараа өшөө илүү оролцох болно оо.

Итгэж дэмжиж явдаг хүмүүстээ үүнийг ойлгуулах гэж, ийм зүйл болсон юм шүү гэж тайлбарлалаа.

Бусад урлагийнхнаа бас энд нэгдээсэй гэж хүсэж байна.

Сүүлийн үед энэ салбар нэр хүндгүй болж байна.

Нэр хүндийг нь сэргээцгээе!

Бид талцалгүй нэг талдаа цуг байх ёстой.

Continue Reading

Дотоод

1 сая хүүхдийн амийг аварсан Монгол бүсгүйгээр бахархая!

Published

on

By

НҮБ-ын зөвлөх, мэргэжилтэн Р.Жаргалмаа хэмээх Монгол бүсгүйн тухай  “asiarussia.ru” цахим хуудсанд мэдээлсэн байна. Тодруулбал түүнийг сая гаруй хүүхдийн амь аварсан ачтан хэмээн бичжээ.

Р.Жаргалмаа Афганистанд НҮБ-ын Хүүхдийн сангийн эхчүүд, хүүхдүүдийн хоол тэжээл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа сая гаруй хүүхдийг вакцинд хамруулж амийг нь аварсан байна. 

Р.Жаргалмаа нь 1995 онд ОХУ-ын Эрхүүгийн анагаахын их сургуулийг төгссөн. Харин хэдэн жилийн өмнөөс Афганистан, Бангладеш дахь НҮБ-ын зөвлөх, мэргэжилтэнээр ажиллаж эхэлсэнээс хойш хүүхдийг хамгаалах, хүн амыг эрүүлжүүлэх,

орон нутгийн хүн амыг ундны цэвэр усаар хангах төслүүдийг хэрэгжүүлж, эдгээр орны хүүхэд, эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа юм.Одоо Бангладешийн Кокс-Базар хот дахь хүүхдийн байгууллагын мэргэжилтнээр ажиллаж байна. Бангладеш бол Азийн хамгийн ядуу улсын нэг.

Хүн ам олонтой, 2015 оны байдлаар 168 сая хүнтэй гэж тоологджээ. Кокс-Базар хот бол Бенгалийн булангийн эрэгт оршдог бөгөөд өнгөрсөн жилээс дүрвэгч,цагаачдын лагерь майхан хот болжээ.

Энд хэдэн зуун мянган рохинджа үндэстнүүд дүрвэн ирдэг. НҮБ-ын Дээд комиссиарын газраас мэдэгдэж буйгаар, өнгөрсөн долоо хоногт 409 мянган хүн орон гэрээ орхиж ийш иржээ. Ийм л нутагт Р.Жаргалмаа ажиллаж байна. 

Афганистанд ажиллаж байгаа монгол бүсгүй сая гаруй хүүхдийн амь насыг аварчээ. Түүнийг Раднаабазарын Жаргалмаа гэдэг. 1995 онд ОХУ-ын Эрхүүгийн анагаахын их сургуулийг төгссөн. Тэрээр Афганистан, Бангладеш дахь НҮБ-ын зөвлөх мэргэжилтнээр ажилладаг.

Жаргалмаа гурав дахь орнуудад хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах,хүн амыг эрүүлжүүлэх,нутгийн иргэдийг цэвэр усаар хангах,цагаач дүрвэгч иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хүч ухааныг зориулж явна. Одоо Бангладешийн Кокс-Базар хот дахь хүүхдийн байгууллагын мэргэжилтнээр ажиллаж байна.

Бангладеш бол Азийн хамгийн ядуу улсын нэг. Хүн ам олонтой,2015 оны байдлаар 168 сая хүнтэй гэж тоологджээ. Кокс-Базар хот бол Бенгалийн булангийн эрэгт оршдог бөгөөд өнгөрсөн жилээс дүрвэгч,цагаачдын лагерь майхан хот болжээ. Энд хэдэн зуун мянган рохинджа үндэстнүүд дүрвэн ирдэг. НҮБ-ын Дээд комиссиарын газраас мэдэгдэж буйгаар, өнгөрсөн долоо хоногт 409 мянган хүн орон гэрээ орхиж ийш иржээ.

Ийм л нутагт Р.Жаргалмаа ажиллаж байна. Өмнө нь Афганистанд НҮБ-ын Хүүхдийн сангийн эхчүүд хүүхдүүдийн хоол тэжээл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан аж. 2015 оны 4,5 дугаар сард Афганистаны хойд зүгт орших Кундуз сууринг талибууд бүслэн, 9 сард эзлэн авсан.

Тэр үед Кундузын 250 мянган гэр бүлийн хүүхдүүдийг вакцинд хамруулах ёстой байв. НҮБ-ыг төлөөлөн талибуудтай гэрээ хэлцэл хийх байсан Кабул дахь НҮБ-ын төлөөлөгчид ирэх боломжгүй болсон тул Кундузид ажиллаж байсан Жаргалмаа болон 4 ажилтан талибуудтай нүүр тулсан юм.

Жаргалмаагийн хожим ярьснаар,эхлээд нэлээд сандарсан аж. Араб болов у гэмээр царайтай 5 сайхан залуу хэлэлцээ хийхээр ирсэн байв. “Та япон уу?” гэж асуув, би монгол гэв. Тэд инээмсэглэн хоорондоо “Чингисханы охин юм биз дээ” гэж хошигнох янзтай. Тэгснээ тэд илт хөгжилдөж,Монголын тухай,Чингисхааны тухай зөндөө сонирхож,асуув.

Бид нэлээд ярилцсан юм. Тэд «Бид одоо ойлголоо. Монголчууд япон,хятадуудаас их өөр юмаа” гэж талиб залуус онцолж байв. Тэд надад хандаж буцах замдаа Кандагарын баруун талд чулуун шат байгаа, тэнд афганчуудын өвөг дээдсүүд Чингис хааны удмын хаадуудтай гэрээ хийж байсан юм, хараад яваарай” гэсэн.

Хэлэлцээрийн үр дүнд талибууд сая гаруй хүүхдийг вакцинд хамруулахыг зөвшөөрсөн. Ийнхүү НҮБ-ын төлөөлөгчид болон зоригт монгол бүсгүй Жаргалмаа нар Чингис хааны нэрээр олон хүүхдийг аварсан түүхтэй.

Continue Reading

Дотоод

Номын мөр хөөсөн Заяабаатарын талаар таны мэдэхгүй сонирхолтой зүйлс

Published

on

By

Эхнэр нь нөхөртэйгээ монгол хэлний анги хамт төгссөн ч МУИС-д санхүү, эдийн засгийн мэргэжлээр сурчээ. Улмаар Үндэсний стандартчилал хэмжил зүйн газарт нягтлангаар ажиллаж байгаад нөхрийнхөө томилгоог дагаж Япон явсан аж. Хоёр ихэр хүүтэй гэнэ.

Заяабаатар Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул. Түүний эцэг Ж.Далай сумын заан цолтой бөх төдийгүй хурдан моринд хорхойтой нэгэн байжээ. Харин эх нь Ш.Гампил нь нас сүүдэр 70 гарсан бөгөөд өдгөө ч Шарга сумандаа малын буян заяагаа түшиж яваа аж.

Эхээс наймуулаа тэрбээр одонгийн хүүхэд нь ажээ.. Хөдөө нутгийн хүүхдүүд хангай, говиороо л ялгаатай болохоос биш өсч торнихдоо хийсч, тоглож гүйсэн ерөнхий дүр зураг адилхан хойно.

Заяабаатар ч мөн Шаргын говийн халуунд халж, чөмөг царцам хүйтэн өвөлд жиндэж эрийн цээнд хүрсэн нэгэн. Харин эцэг эх нь олон хүүхдийнхээ дундаас онцгойлон хайрлаж хонь муулахаас эхлээд хуруу эвдрэх ажил хийлгэдэггүй байж. Одоо ч найз нөхөд нь хөдөө өссөн гэхэд хүүхэн хүнийх шиг гартай гэж цаашлуулдаг байна.

Багынхаа дурсамжийг Заяабаатар ийн хуваалцав. “Аав маань их сайхан, хөдөөний хээгүй цөлх эр байлаа. Сумын заан гэдэг чинь зэлүүд нутгийн бидэнд тухайн үедээ улсын аваргатай л дүйх цол шүү дээ.

Миний аав тийм л олон түмэнд хүндлэлтэй хүн байлаа. Харин би багаасаа бие жижиг болоод ч тэр үү барилдах, ноцолдоход огт сонирхолгүй байсан.Хурдан морь бол олон жил унасан шүү. Ер нь их хөдөлгөөнтэй хүүхэд байсан.

Гэхдээ найман наснаас урагших зүйлээ нэг их санадаггүй. Бодвол дурсаж санахаар онц гойд зүйл болоогүй юм байлгүй” гэж гэр дэх хүмүүсийг хөгжөөгөөд авлаа. Түүний санаанд үлдсэн тод дурсамж нь өсвөр насандаа голынхоо малчидтай тэмээгээ хураах аянд мордох ажил байлаа.

Зундаа тэмээн сүрэг зэргэлдээ сум дамнан бэлчээрлээд явчихдаг байж. Харин намар гол саахалтаараа тэмээгээ хураахаар хэд хоногийн аянд хэдэн боорцог, ааруул өвөртлөөд л хээрээр гэр хийн явдаг байсан нь Заяабаатарт их сайхан санагддаг байжээ.

Заяабаатарын хувьд Шарга суманд есдүгээр анги дүүргээд аймгийн төвд арван жилээ төгсчээ. Ингээд Алтайгаас Улаанбаатарын зүг эрдэм өвөртлөхөөр ирсэн байна. Аав нь түүнд цаг ямагт “Миний хүү багш болох ёстой” гэж захидаг байж. Тухайн үед хамгийн өв тэгш, үлгэр дуурайлал болсон хүмүүс бол багш нар байлаа. Тиймээс малчны хүү тэр мундаг хүмүүс шиг болно гэсэн мөрөөдөл өвөртлөн их хотыг зорьсон бололтой.

Тэрээр 2001-2004 онд МУИС-ийн Монгол хэл судлалын сургуулийн багш 2004-2006 онд БНСУ-ын Дангүг Их Сургуульд урилгын профессор, 2006-2008 онд Монгол хэл, соёлын сургуулийн Сургалтын албаны эрхлэгч, 2008-2011 онд Монгол хэл,

соёлын сургуулийн захирал, 2011-2014 онд Япон улсын Осака их сургуульд урилгын профессор, 2014 оноос өнөөг хүртэл МУИС-ийн ШУС-д профессор хийхийн зэрэгцээ Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Үүний сацуу МУИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, бүрэлдэхүүний сургуулийн эрдмийн зөвлөлийн дарга, “Монгол судлал”, “Акта Монголика” эрдэм шинжилгээний сэтгүүлийн эрхлэгч, Олон улсын Монгол Судлалын холбооны зөвлөлдөх товчооны гишүүн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, “Хэл зохиол судлал” сэтгүүлийн зөвлөлийн гишүүн,

Японы Монгол судлалын нийгэмлэгийн гишүүн, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монгол Улсад хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн гээд залуу хүн гэхэд ахадсан гэмээр олон сонгуульт ажилд тэрбээр сонгогдон хариуцлагатайгаар ажиллаж яваа эрдэмтний нэг ажээ.

Харин БНСУ, Япон улсад урилгын профессороор ажиллахдаа ажлын ч, амьдралын ч туршлага хуримтлуулсан гэх. 28-н насандаа Солонгосын Дангүг их сургуульд урилгаар ажиллахаар очиход тэндэхийн багш нар их гайхсан гэдэг.

Тус улсад дор хаяхад 35 нас хүрч байж их сургуульд багшлах хэмжээнд хүрдэг нийтлэг жишиг бий. Гэтэл Монголоос хорин хэдхэн настай залуу ирэхэд ихэд гайхаж оюутан уу гээд л асуудаг байсан юм байна.

Солонгосоос ирээд салбар сургуулийнхаа Сургалтын албаны эрхлэгчээр ажилласан байна. Хүний нутагт өөр орчин, шинэлэг систем олж харсан залуу эрдэмтэн ирэнгүүтээ сургуульдаа ч мөн салхи оруулахаар нэлээд хичээж.

Мэдээж түүний хүсэл болгон биеллээ олсонгүй. Сургуулийнхаа сургалт, орчин нөхцөлийг дээшлүүлэх, сайжруулахад эрх мэдэл дутаж байлаа. Эрх ямбаны төлөө бус бусдаас олж харсан ололттой зүйлийг нутагшуулахын тулд түүнд тамга дарах эрх мэдэл дутагдаж байсан болоод л тэр.

Тиймээс бүрэлдэхүүн сургуулийнхаа захирлын сонгон шалгаруулалтад орж, хамт олныхоо үнэмлэхүй дэмжлэгээр захирал болсон байна. Олон ч шинэчлэлийг хийж. Мэдээж хүн бүр таатай хүлээн аваагүй нь ойлгомжтой. Дөнгөж 30 гарч байгаа залууд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийг удирдана гэдэг чамгүй хүнд даваа бизээ.

Энэ талаар Заяабаатар “Би уйгагүй хичээл зүтгэлийн эцэст амжилтад хүрсэн. Гэхдээ залуу хүний омголон зан бас байдаг юм билээ. Нэг ёсондоо багахан амжилтдаа ханаад биеэ тоох өвчинд автаж л байсан. Эхнэрээсээ нэг удаа хүндхэн жавтий хүртсэн.

Эхнэр нэг удаа “Чи ер нь биеэ тоож, их зан суух боллоо. Одоо наад ажлаа өгөөд гадагш явж өөрийгөө жаахан зас” гэж зэмлэж билээ. Тэр зэмлэл надад яггүй хүнд туссан. Тиймээс орчноо солиод гадагш явж жаахан цэнэг авъя гэж бодох болсон.

Яг энэ үеэр Япон улсын Осака их сургуулиас урилгын профессорын сонгон шалгаруулалт зарласан. 20 орчим багш шалгаруулалтад материалаа явуулж, би тэнцсэн юм. Зарим хүн намайг захирлын албан тушаалаа ашигласан гэж боддог байх.

Харин миний хувьд тийм албан тушаалаа урвуулан ашиглах бодол байгаагүй, Осака их сургууль ч юу гэж тийм шалгаруулалт хийхэв. Бусдын л адил шалгаруулалтад орсон. Ингээд 2011-2014 онд гурван жил Японд гэр бүлээрээ амьдарсан. Өөрийгөө нэг сайн чагнаж, оношилж, их ч зүйлийг сурсан даа” гэв.

Харин хажуугаас эхнэр Түмэнжаргал “Харин аавыгаа дагаж явсан бид гурав нэг хэсэг нусаа хацартаа наасан. Хоёр хүү маань дөнгөж нэгдүгээр ангиа төгсөхөд Япон явсан. Томчууд ч яахав аливаад дасахад амархан. Харин хоёр хүү маань хэлний бэрхшээлээс эхлээд олон сорилттой тулгарсан.

Гэхдээ аавтайгаа адилхан юм сурахдаа онцгой юм шиг байгаа юм. Зургаан сарын дотор чөлөөтэй япон хүүхдүүдтэй ярилцдаг болсон. Багш нь “Ийм онцгой ой тогтоолттой хүүхдүүд төрүүлсэн эцэг, эхэд нь баярлалаа” гэж хүртэл талархал илэрхийлсэн шүү. Гэвч орчиндоо яг дасч ирэхэд бид хэд нутаг буцах болсон. Энд ирээд дахиад л орчин солигдож, хүнд байсан” хэмээн дурсан ярижээ.

Түүний өвөөгийн алдар нэрийг Шарав гэх бөгөөд нутгийн зон “Цагаанморьт” лам ах гэж авгайлан дууддаг байжээ. Д.Заяабаатар энэ тухай “Өвөө маань нэртэй лам хүн байсан юм билээ. Манай гэрийн ганц шүтдэг бурхан энэ зураг.

Хөдөө, гадаа холыг зорихоор бол өвөөгийнхөө зурганд залбираад л гарна. Залуу улс мэдэхгүйгээсээ болж бурхан тахил буруу залчихвий гэж санаа зовдог юм. Ер нь хэдэн номоос өөр хүнд сонирхуулаад байх цуглуулга, хобби болсон юм байхгүй дээ.

Харин хэл шинжлэл, сурвалж судлалын сонин содон ном бол бий шүү. Номын мөр хөөсөн бид чинь ном харж, ном ярьж баярлана. Хамгийн хүндэтгэлтэй, үнэ цэнтэй бэлэг ном. Басхүү номоо өгсөнгүй гэж нэгэндээ туньж гоморхоно” хэмээн инээмсэглэв.

Түүний бусдаас авч байсан хамгийн том бэлэг нь Хөдөлмөрийн баатар Т.Дашцэдэн багш нь өөрийн хэрэглэж байсан хэл шинжлэлийн чиглэлийн ховор номуудаа өвлүүлэн үлдээсэн явдал гэнэ. Бичгийн хүрээнийхний дунд ховор, нандинд тооцогдох ном, бүтээлийг шавьдаа өвлүүлэн, захиж үлдээх ёсон бишгүй бий гэсэн.

Эх сурвалж: Dnn.mn

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status