Connect with us

Дотоод

Д.Сарангэрэлд “улныхан” гэж хэлүүлсэн иргэн хариугаа яг адилхан аргаар авчээ

Published

on

Сарангэрэл сайд асан ард түмнээ “улныхан” хэмээн буруу ойлгогдох үг ашиглан хэлсэн нь олон хүний бухимдлыг төрүүлсэн. Тэгвэл улныхан хэмээн хэлүүлсэн нэгэн иргэн бухимдлаа илэрхийлэн шалны алчууран дээрээ Сарангэрэлийн зургийг хэвлүүлэн, тэр алчуураараа шал угааж байгаа бичлэгээ сошиал орчинд цацжээ.

Тус бичлэгтээ” Сарангэрэл сайдыг огцруулж чадлаа. Би ийм гоё шалны алчууртай болсон. Одоо Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах хэрэгтэй. Дараа нь үүдэндээ хөл арчих алчуур болгож тавина. Ганцхан Сарангэрэл сайдыг огцруулах биш бүгдийг нь хуу хамж хаях хэрэгтэй.

Сарангэрэл л “улныхан” гэж үг хэлээд нийтэд шүүмжлүүлсэн болохоос, төр засаг биднийг бүгд л ингэж хэлж ярьдаг байгаа. Сарангэрэл сайдын суудлаасаа буусан болохоос биш, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаагүй байгаа” хэмээн хэлжээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

Номын мөр хөөсөн Заяабаатарын талаар таны мэдэхгүй сонирхолтой зүйлс

Published

on

By

Эхнэр нь нөхөртэйгээ монгол хэлний анги хамт төгссөн ч МУИС-д санхүү, эдийн засгийн мэргэжлээр сурчээ. Улмаар Үндэсний стандартчилал хэмжил зүйн газарт нягтлангаар ажиллаж байгаад нөхрийнхөө томилгоог дагаж Япон явсан аж. Хоёр ихэр хүүтэй гэнэ.

Заяабаатар Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул. Түүний эцэг Ж.Далай сумын заан цолтой бөх төдийгүй хурдан моринд хорхойтой нэгэн байжээ. Харин эх нь Ш.Гампил нь нас сүүдэр 70 гарсан бөгөөд өдгөө ч Шарга сумандаа малын буян заяагаа түшиж яваа аж.

Эхээс наймуулаа тэрбээр одонгийн хүүхэд нь ажээ.. Хөдөө нутгийн хүүхдүүд хангай, говиороо л ялгаатай болохоос биш өсч торнихдоо хийсч, тоглож гүйсэн ерөнхий дүр зураг адилхан хойно.

Заяабаатар ч мөн Шаргын говийн халуунд халж, чөмөг царцам хүйтэн өвөлд жиндэж эрийн цээнд хүрсэн нэгэн. Харин эцэг эх нь олон хүүхдийнхээ дундаас онцгойлон хайрлаж хонь муулахаас эхлээд хуруу эвдрэх ажил хийлгэдэггүй байж. Одоо ч найз нөхөд нь хөдөө өссөн гэхэд хүүхэн хүнийх шиг гартай гэж цаашлуулдаг байна.

Багынхаа дурсамжийг Заяабаатар ийн хуваалцав. “Аав маань их сайхан, хөдөөний хээгүй цөлх эр байлаа. Сумын заан гэдэг чинь зэлүүд нутгийн бидэнд тухайн үедээ улсын аваргатай л дүйх цол шүү дээ.

Миний аав тийм л олон түмэнд хүндлэлтэй хүн байлаа. Харин би багаасаа бие жижиг болоод ч тэр үү барилдах, ноцолдоход огт сонирхолгүй байсан.Хурдан морь бол олон жил унасан шүү. Ер нь их хөдөлгөөнтэй хүүхэд байсан.

Гэхдээ найман наснаас урагших зүйлээ нэг их санадаггүй. Бодвол дурсаж санахаар онц гойд зүйл болоогүй юм байлгүй” гэж гэр дэх хүмүүсийг хөгжөөгөөд авлаа. Түүний санаанд үлдсэн тод дурсамж нь өсвөр насандаа голынхоо малчидтай тэмээгээ хураах аянд мордох ажил байлаа.

Зундаа тэмээн сүрэг зэргэлдээ сум дамнан бэлчээрлээд явчихдаг байж. Харин намар гол саахалтаараа тэмээгээ хураахаар хэд хоногийн аянд хэдэн боорцог, ааруул өвөртлөөд л хээрээр гэр хийн явдаг байсан нь Заяабаатарт их сайхан санагддаг байжээ.

Заяабаатарын хувьд Шарга суманд есдүгээр анги дүүргээд аймгийн төвд арван жилээ төгсчээ. Ингээд Алтайгаас Улаанбаатарын зүг эрдэм өвөртлөхөөр ирсэн байна. Аав нь түүнд цаг ямагт “Миний хүү багш болох ёстой” гэж захидаг байж. Тухайн үед хамгийн өв тэгш, үлгэр дуурайлал болсон хүмүүс бол багш нар байлаа. Тиймээс малчны хүү тэр мундаг хүмүүс шиг болно гэсэн мөрөөдөл өвөртлөн их хотыг зорьсон бололтой.

Тэрээр 2001-2004 онд МУИС-ийн Монгол хэл судлалын сургуулийн багш 2004-2006 онд БНСУ-ын Дангүг Их Сургуульд урилгын профессор, 2006-2008 онд Монгол хэл, соёлын сургуулийн Сургалтын албаны эрхлэгч, 2008-2011 онд Монгол хэл,

соёлын сургуулийн захирал, 2011-2014 онд Япон улсын Осака их сургуульд урилгын профессор, 2014 оноос өнөөг хүртэл МУИС-ийн ШУС-д профессор хийхийн зэрэгцээ Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Үүний сацуу МУИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, бүрэлдэхүүний сургуулийн эрдмийн зөвлөлийн дарга, “Монгол судлал”, “Акта Монголика” эрдэм шинжилгээний сэтгүүлийн эрхлэгч, Олон улсын Монгол Судлалын холбооны зөвлөлдөх товчооны гишүүн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, “Хэл зохиол судлал” сэтгүүлийн зөвлөлийн гишүүн,

Японы Монгол судлалын нийгэмлэгийн гишүүн, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монгол Улсад хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн гээд залуу хүн гэхэд ахадсан гэмээр олон сонгуульт ажилд тэрбээр сонгогдон хариуцлагатайгаар ажиллаж яваа эрдэмтний нэг ажээ.

Харин БНСУ, Япон улсад урилгын профессороор ажиллахдаа ажлын ч, амьдралын ч туршлага хуримтлуулсан гэх. 28-н насандаа Солонгосын Дангүг их сургуульд урилгаар ажиллахаар очиход тэндэхийн багш нар их гайхсан гэдэг.

Тус улсад дор хаяхад 35 нас хүрч байж их сургуульд багшлах хэмжээнд хүрдэг нийтлэг жишиг бий. Гэтэл Монголоос хорин хэдхэн настай залуу ирэхэд ихэд гайхаж оюутан уу гээд л асуудаг байсан юм байна.

Солонгосоос ирээд салбар сургуулийнхаа Сургалтын албаны эрхлэгчээр ажилласан байна. Хүний нутагт өөр орчин, шинэлэг систем олж харсан залуу эрдэмтэн ирэнгүүтээ сургуульдаа ч мөн салхи оруулахаар нэлээд хичээж.

Мэдээж түүний хүсэл болгон биеллээ олсонгүй. Сургуулийнхаа сургалт, орчин нөхцөлийг дээшлүүлэх, сайжруулахад эрх мэдэл дутаж байлаа. Эрх ямбаны төлөө бус бусдаас олж харсан ололттой зүйлийг нутагшуулахын тулд түүнд тамга дарах эрх мэдэл дутагдаж байсан болоод л тэр.

Тиймээс бүрэлдэхүүн сургуулийнхаа захирлын сонгон шалгаруулалтад орж, хамт олныхоо үнэмлэхүй дэмжлэгээр захирал болсон байна. Олон ч шинэчлэлийг хийж. Мэдээж хүн бүр таатай хүлээн аваагүй нь ойлгомжтой. Дөнгөж 30 гарч байгаа залууд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийг удирдана гэдэг чамгүй хүнд даваа бизээ.

Энэ талаар Заяабаатар “Би уйгагүй хичээл зүтгэлийн эцэст амжилтад хүрсэн. Гэхдээ залуу хүний омголон зан бас байдаг юм билээ. Нэг ёсондоо багахан амжилтдаа ханаад биеэ тоох өвчинд автаж л байсан. Эхнэрээсээ нэг удаа хүндхэн жавтий хүртсэн.

Эхнэр нэг удаа “Чи ер нь биеэ тоож, их зан суух боллоо. Одоо наад ажлаа өгөөд гадагш явж өөрийгөө жаахан зас” гэж зэмлэж билээ. Тэр зэмлэл надад яггүй хүнд туссан. Тиймээс орчноо солиод гадагш явж жаахан цэнэг авъя гэж бодох болсон.

Яг энэ үеэр Япон улсын Осака их сургуулиас урилгын профессорын сонгон шалгаруулалт зарласан. 20 орчим багш шалгаруулалтад материалаа явуулж, би тэнцсэн юм. Зарим хүн намайг захирлын албан тушаалаа ашигласан гэж боддог байх.

Харин миний хувьд тийм албан тушаалаа урвуулан ашиглах бодол байгаагүй, Осака их сургууль ч юу гэж тийм шалгаруулалт хийхэв. Бусдын л адил шалгаруулалтад орсон. Ингээд 2011-2014 онд гурван жил Японд гэр бүлээрээ амьдарсан. Өөрийгөө нэг сайн чагнаж, оношилж, их ч зүйлийг сурсан даа” гэв.

Харин хажуугаас эхнэр Түмэнжаргал “Харин аавыгаа дагаж явсан бид гурав нэг хэсэг нусаа хацартаа наасан. Хоёр хүү маань дөнгөж нэгдүгээр ангиа төгсөхөд Япон явсан. Томчууд ч яахав аливаад дасахад амархан. Харин хоёр хүү маань хэлний бэрхшээлээс эхлээд олон сорилттой тулгарсан.

Гэхдээ аавтайгаа адилхан юм сурахдаа онцгой юм шиг байгаа юм. Зургаан сарын дотор чөлөөтэй япон хүүхдүүдтэй ярилцдаг болсон. Багш нь “Ийм онцгой ой тогтоолттой хүүхдүүд төрүүлсэн эцэг, эхэд нь баярлалаа” гэж хүртэл талархал илэрхийлсэн шүү. Гэвч орчиндоо яг дасч ирэхэд бид хэд нутаг буцах болсон. Энд ирээд дахиад л орчин солигдож, хүнд байсан” хэмээн дурсан ярижээ.

Түүний өвөөгийн алдар нэрийг Шарав гэх бөгөөд нутгийн зон “Цагаанморьт” лам ах гэж авгайлан дууддаг байжээ. Д.Заяабаатар энэ тухай “Өвөө маань нэртэй лам хүн байсан юм билээ. Манай гэрийн ганц шүтдэг бурхан энэ зураг.

Хөдөө, гадаа холыг зорихоор бол өвөөгийнхөө зурганд залбираад л гарна. Залуу улс мэдэхгүйгээсээ болж бурхан тахил буруу залчихвий гэж санаа зовдог юм. Ер нь хэдэн номоос өөр хүнд сонирхуулаад байх цуглуулга, хобби болсон юм байхгүй дээ.

Харин хэл шинжлэл, сурвалж судлалын сонин содон ном бол бий шүү. Номын мөр хөөсөн бид чинь ном харж, ном ярьж баярлана. Хамгийн хүндэтгэлтэй, үнэ цэнтэй бэлэг ном. Басхүү номоо өгсөнгүй гэж нэгэндээ туньж гоморхоно” хэмээн инээмсэглэв.

Түүний бусдаас авч байсан хамгийн том бэлэг нь Хөдөлмөрийн баатар Т.Дашцэдэн багш нь өөрийн хэрэглэж байсан хэл шинжлэлийн чиглэлийн ховор номуудаа өвлүүлэн үлдээсэн явдал гэнэ. Бичгийн хүрээнийхний дунд ховор, нандинд тооцогдох ном, бүтээлийг шавьдаа өвлүүлэн, захиж үлдээх ёсон бишгүй бий гэсэн.

Эх сурвалж: Dnn.mn

Continue Reading

Дотоод

Zolboo Tv сэтгүүлчдийн талаар үнэнг илчлэв

Published

on

Монголынхоо олон мянган залуучуудал зөв үлгэр дууриалал үзүүлсэн контент хийдэг залуу бол яах аргагүй Zolboo Tv гэдгийг та бүхэн мэднэ. Тэгвэл Золбоо Монголд болж байгаа жагсаал цуглаан, нүүрсний хулгайчдын талаар өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Тэрээр “Энэ их хүйтэнд талбай дээрээ гараад үр хүүхдүүд, хойч үе ирээдүйнхээ төлөө тэмцэж жагсаж байгаа ах эгч өвөө эмээ дүү нар үеийн залуучууддаа маш их баярлалаа. Та нартаа чин сэтгэлээсээ талархаж байна. Та нар үнэхээр мундаг байгаа шүү. Гадаадаас үзэж дэмжиж байгаа олон залуучууд, олон Монголчууд та бүхэнтэй хамт байгаа шүү. Монголдоо байсан бол та нартайгаа хамтдаа жагсаад үзэл бодлоо илэрхийлэх юм сан гэж бодож сууна.

Талбай дээр цугласан залуус үзэл бодлоо илэрхийлж байгаа ярилцлага үзэж байхад манай залуучууд үнэхээр өөр болсон байгаа нь ажиглагдаж байна. Тэгээд энэ хүйтэнд талбай дээр өдөржингөө, энэ олон луйварчдын эсрэг тэмцээд зогсоод өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлнэ гэдэг бол хэн бүхний хийгээд байгаа зүйл биш. Зарим нэг нь гэртээ халуун хөнжилдөө надаар л дутав гэж гээд хэвтэж байгаа залуучууд ч байгаа.

Миний хийж чадах ганц зүйл юу вэ гэхээр би залуучуудаа зөв зүйлд уриалахыг хүсдэг. Солонгост 70 80 аад оны үед Монголоос ялгаагүй луйварчидтай, Монголоос ялгаагүй ядуу буурай улс байсан. Гэтэл 20 жилийн дотор Солонгос улс яаж ингэж хөгжив.

Энэ бүхний ард ард түмний тэмцэл байсан байхгүй юу. Их сургуулийн оюутнууд өөрсдийг нь амь нас яригдаж байхад нууцаар захиа өгөлцөж авалцаад амиа дэнчин тавьж байгаад тэмцдэг байсан. Би Монголынхоо залуучуудаас нэг зүйлийг аминчлан гуймаар байна. Өнөөдөр манай Монголын телевиз, сэтгүүлчид, жүжигчид, олны танил инфлүүсэрүүд дийлэнх нь худалдагдсан байна.

Талбай дээр гараад яг жагсаал цуглаан болоход энэ олны танилуудаас хэд нь ирж байна. Та нар хараарай. Энэ хүмүүсийг өдий зэрэгт хүргээд, олны танил болгоод, олон дагагчтай болгоод байгаа юм бэ. Ард нь ард иргэд та нар байдаг байхгүй юу.

Тэрийг та нар маш сайн ойлгоорой. Гэтэл энэ олон дагачидтай инфлүүсэр, олны танилууд сэтгүүлчид хэний хүчинд өдий зэрэгтэй болсноо мэдэхгүй, ард иргэдийнхээ итгэлийг мөнгөөр худалдаад байгаа байхгүй юу. Энэ бол гарцаагүй үнэн шүү. Тэгсэн мөртлөө өөрсдөө аймар омголон. Эд нар яадаг юм, дагахаа больчихгүй юу, үзэхээ больчихооч нтр гээд. Ёоо ард түмэн минь та нар энэ хүмүүсийг олны танил болгосон шдээ. Тийм болохоор буцаад Unfollow хийгээд өгөөч ээ гээд би бүр харамсаад байна.

Ард иргэдийнхээ итэлийг олж авчихаад ард иргэдийнхээ эсрэг буруу зүйл хийх л юм бол энэ Солонгост энэ хүмүүсийг бүр нийгмээс арчиж хаядаг тухай би өөрийн сувгаараа олон ярьж байсан. Тэр бичлэгний дор Солонгосчууд хэтэрхий туйлшрамтгай юм аа, хүн амьдралдаа алдаа гаргаа л биз юун сүртэй юм гэж хэлж бичиж байсан.

Үгүй юм аа. Энэ Солонгосчууд олны танил, улс төрчид буруу зүйл хийвэл нийтээрээ шүүмжилж, дуугарч, арга хэмжээ авч чаддаг болохоороо тэд нар айгаад ард иргэдийнхээ төлөө үхэн хатан явдаг юм аа.

Өнөөдөр манай Монголын олон мянган дагагчидтай мэдээллийн сайт бол Зариг гэдгийг та бүхэн мэднэ. Ямар нэгэн хэрэг гарахад Зариг сайтын Өнөрөөг дуудахгүй л бол тэр хэрэг шийдэгдэхгүй юм шиг ярьдаг болсон гэж байна. Улс төрчид нь Заригийн Өнөрөөгөөс айдаг болсон гэж байна. Тэд Заригийн Өнөрөөгөөс айгаад байгаа юм уу. Эсвэл фэйж хуудсаас нь айгаад байгаа юм уу. Үгүй шдээ. Ард түмнээс айж байгаа. Энэ Заригийн Өнөрөөг хүн болгон дагаж, хүн болгон үздэг болохоор ард түмнээс тэд айж байгаа юм.

Бас Улаан балын Лодойсамбуу байна. Өөрийнх нь тэр өмөөрөөд байгаа бизнес эрхлэгчид тэр нүүрсний хулгайд холбогдсон эсэх нь тогтоогдоогүй байхад тэд нарыг шууд өмөөрөөд байна лээ. 3 сая хүмүүс над руу чулуу шидсэн ч би тэд нарыг өмөөрнө гэж ярьж байхыг сонсоод би бүр гайхсан. За тэр хүмүүс нүүрсний хулгайтай холбоогүй гээд тогтоогдсон, нотлогдсон бол өмөөрөх нь зөв.

Гэхдээ батлагдаагүй нотлогдоогүй зүйлийг яаж ингэж өөртөө итгэлтэй дуугарч чаддаг байна аа. Би бүр тэр ярьж байгааг нь сонсоод гайхсан. Бид нар өшөө ч зүйл үзэх ёстой гэнэ ээ. Энэнээс илүү юу үзэх ёстой юм бэ. Лодойсамбуу өөрөө нэрд гарсан, өөрөө нэвтрүүлэг хөтөлдөг хажуугаар нь бизнес хийдэг. Сард 40 сая төгрөг олдог гээд өөрөө яриад явж байсан шд.

Гэтэл өнөөдөр тэр талбай дээр жагсаж байгаа залуус цаг нөгцөөх гэж хар хүйтэнд гарч ирээгүй шд. Аргаа бараад өвлийн хахир хүйтэнд хоолойгоо сөөтөл өдөржин шөнөжин зогсож тэмцэж байна шд.

Лодойсамбуу тэр лайв дээрээ энэ жагсаал цуглааныг, ард иргэдийн үзэл бодлыг телевиз хэвлэлүүд сурвалжлахгүйы байх нь зөв гэж яриад байгаа нь бүр инээдтэй санагдсан. Яагаад вэ гэхээр энэ телевтз хэвлэлүүд үргэлж гоё сайхан юмнууд гаргаж, сурвалжлах ёстой юм гэнэ ээ. Үгүй шд ээ хамгийн болж бүтэхгүй газар очиж, ард иргэдйин дуу хоолойг хүргэх ёстой үүрэгтэй юм байгаа биздээ.

Солонгосын NBS SBS яг үндсэн сувгууд нь ард иргэдийн дуу хоолой болж дандаа болж бүтэхгүй байгаа зүйлийг хамгийн түрүүнд очиж сурвалжилдаг. Дандаа сайхан зүйлс сурвалжилж гаргадаггүй.

Харин ч тэр хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд нэгдэж байгаад талбай дээр байгаа ард иргэд юунаас болж жагсаад байна, ард иргэд юу хүсээд байна гэдгийг сурвалжлаад мэдээллээд явж байх ёстой юм биш үү. Энэ олон мянган ард иргэдийнээ итгэлийг битгий алдаарай, битгий ард иргэдээ хэдэн цаасанд худалдаачээ гэж чин сэтгэлээсээ бүр хүсмээр байна гуймаар байна.

Монголын ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хаалтын гэрээтэй. Хэн нэг улс төрчийн тухай сайн сайхныг бичиж, тэр хүний талаар муу муухайг дэлгэхгүй гэдэг хаалтын гэрээ хийгээд асар их мөнгө амруугаа чихүүлчихсэн.

Өнөөдөр Солонгост хэн нэг улс төрч луйвар хулгай хийсэн бол аль хэдийн баривчлагдсан байгаа. Мэдээ мэдээллийн сувгуудаар нь гараад бөөн юм болж байгаа. Өнөөдөр Монголын хэвлэлээр яагаад нэг ч мэдээ гарахгүй байгаа юм. Яагаад нүүрсний хулгайчдын нэрс нь хүртэл ил болчихоод байхад мэдээ мэдээллийн хэрэгслүүд дуугай байгаа юм.

Монголын залуучууд минь энэ тэмцлийнхээ үр дүнг гартал эцсээ хүртэл тэмцээрэй. Хичнээн Солонгост байгаа ч гэсэн би та бүхэнтэйгээ хамт байгаа шүү. Бүр болонхгүй бол Солонгост байгаа Монголчуудаа цуглуулаад уриалаад Солонгост байгаа Монголын элчин сайдын яаман дээр очоод та бүхэнтэйгээ нэгдэе. Өнөөдөр Монгол бүр хулгайч луйварчдаар дүүрчихсэн байна. Энэний төлөө залуучууд бид дуугарах тэмцэх ёстой.

Гадаадад байгаа залуучуудаа ч бас уриалж байна. Сошиал хуудсаараа ч гэсэн Монгол залуусынхаа тэмцлийг дэмжиж байна гээд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй. Талбай дээр өвлийн хүйтэнд өдөржин шөнөжин жагсаж, ирээдүйнээ төлөө тэмцэж байгаа залуучууд ах эгч, эмээ өвөө нараа та нар жинхэнэ баатрууд шүү” гэв.

Continue Reading

Дотоод

Б.Отгон : Ундрамаа аав Ч.Чинбатынхаа нүүрсний хулгайг зогсоо

Published

on

By

Ч.Ундрам: “Би чөлөөт цагаараа, унтлагынхаа өрөөнд хашгирсан бичлэг. Сэтгүүлчид та нар миний хувийн амьдралыг сонирхож байхаар хулгайтай тэмц гэж надад шаардлага тавиач “гэнэ ээ. Би шаардья!!. Эрхэм гишүүн та

1. Аав Ч.Чинбатынхаа нүүрсний хулгайг зогсоо. Аавыгаа насаараа хөдөлмөрлөсөн гэж андуурлаа.Аав чинь ард түмний өмчийг ухаж баяжсан.

2. Хөгжлийн банкнаас мөнгө авсан аавынхаа ашиг сонирхолыг тайлбарла.

3. Аавынхаа Өмнөговийн урд говийг Хятадын уурхайнуудад эзлүүлэх 270 км хүнд даацын замын концессийг цуцал

4. Ард түмэн ордны гадаа юуны төлөө жагсч байна вэ? Та нарын тансаглал, хулгайг зогсоохын төлөө гэдгийг мэдэж байна уу? Гэтэл та төрсөн өдөр тэмдэглээд ганц нэг татаад, миний гэрийн үйлчлэгч, туслах зөвлөх, жолооч….гэх мэтээр эрх ямба, наргиа цэнгээнээ гайхуулж, тавлан инээмсэглэх чинь доромжлол, хvчuрхuйлэл биш үү?

5. “Миний тэр агсам тавьсан бичлэгийг ард түмэн анхааралтай үзээрэй, ахиад сайн сонсоорой ” гэж хэлэв. Монгол хүн муу муухайгаас цэрвэж явдаг юм. Чиний уучихсан бичлэгийг анхааралтай үзэх байтугай ард түмэн чинь өлсөж, эхнээсээ хөхөө өвлийн хүйтэнд талбай дээр даарч зогсоход та юу ярина вэ?

6. Манай гэр бүл 3 удаа салсан ч гэх шиг. Гайхуулах зүйл мөн үү?

Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэж элийрэхийн оронд аавынхаа хулгайг л зогсоочих!!

Танай гэр бүл ард түмний өмч баялгийг цөлмөгч гэдгээ мэддэггүй юм уу?

Улныхан чинь УИХ-ын гишүүд өөрсдөө юм биш үү?

Мөнгө, эрх мэдэл, намаар сүлбэлдсэн м афийн сүлжээг хар даа!!

Ингэж хулгайгаа нууж нэгийгээ хамгаалдаг юм.

Ардын намынхан аальгүй хүүхнийхээ талаар ам нээж чадахгүй мөртлөө булайг нь илчилсэн нөхрийн нь бизнесийг шалгуулахаар цагдаа, мэргэжлийн хяналтыг явуулсан гэнэ үү?

Чаддаг ганц юм нь дуугарсан бүхнийг хоолноос нь салгах, ажилгүй болгох, торгох, бизнесийг нь хааж боох….Хэзээний танил болсон ТЕХНОЛОГИ. Шалгах гэж очсон алба хаагчдад үүрэг өгсөн хүн нь Нийслэлийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү. Ганболд гэгч. Энэ хүнд үүрэг өгөгч нь мэдээж хотын дарга Д.Сумьяабазар.

Учир нь УИХ-ын гишүүн Ч.Ундрам, хотын дарга Д.Сумьяабазар хоёр ашиг сонирхол нэгтэй. Өмнөговийн урд талд ганц бүтэн үлдсэн говийг сэтэлж барих “Цагаан дэл уул”-ын боомт барих бүтээн байгуулалтын ажлыг Д.Сумьяабазарын төрсөн дүү Д.Сэржбүдээгийн “ Үлэмж” комани авсан.

Харин уг боомт руу 270 км уул уурхайн хүнд даацын зам барих концессыг Ч.Ундрамын аав Ч.Чинбат БНХАУ-ын иргэнтэй нийлж байгуулсан “Ундрах говь” компанидаа авчээ. Өмнөговийн урд талын говийг тэс хөндлөн огтолж уул уурхайн зам тавьж боомт нээвэл Өмнөговийн урд хэсэг тэр чигтээ уурхайн олборлолтод өртөж байгаль нь сүйдэх юм. Сүүлчийн говио хамгаалж боссон малчид боомтыг түр түдгэлзүүлчихсэн байгаа.

Ч. Ундрамын нөхөр нь эхнэрийнхээ з авхайрлыг он, сар, өдөр, нотлох баримттай нь нийгэмд гаргаад цацчихсан. Түүнийг нь хэрэгт холбогдогчид аль нь ч няцааж чадсангүй. Одоо Ч.Ундрам УИХ-ын гишүүний давуу эрхээ харуулж нөхрийхөө эрхэлж буй бизнесийг шалгуулахаар цагдаа, хууль хяналтынханыг илгээсэн нь энэ үү!Үүнд нь хотын дарга Д. Сумьябазар нь тусалж буй царай нь энэ. Энэ хоёрт хэдэн сарын өмнө хэлж байснаа дахиад сануулья. Төрсөн аав, дүүгийнхээ талхны төлөө төрийн албыг ашиглахаа боль!!!

Хэтэвчээрээ нийлсэн хулгайч нар бие биеэ ингэж хамгаалж байхад үзэл санаагаараа нэгдсэн ард түмэн бид үнэт зүйл дээрээ нэгдэх ёстой!!

Өмнө нь бичиж байснаа эргэн сануулья. Дэлгэрүүлээд уншаарай.

Хятадуудын мөнгөөр холбогдсон хулгайч нар ийм л байна.

Тэдний сүүлчийн хоргодох нуувч бамбай нь төрийн албан тушаал.

Цаг нь ирэхээр бүх баг нь ховх татагдах нь сайхан!!!

Эх сурвалж: Баасанжавын Отгон

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status