Connect with us

Дотоод

Хужир ходоод, дотор эрхтнийг цэвэрлэнэ, хордлого тайлна, цөс хөөнө

Published

on

Хужирын ач тусыг талаар хужир бэлтгэн нийлүүлдэг “Дөлгөөн Тамир” ХХК-ийн ажилтан Б.Нэмэхжаргалаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Манайхан хужир гэж ярьдаг ч төдийлөн хоол хүнс, ахуйн хэрэглээндээ ашиглахгүй байх шиг. Ер нь хужир ямар ид шидтэй юм бэ?

-Хужир 99 хувь эрдэмтэй, нэг хувийн гэмтэй, харин давс нэг хувь эрдэмтэй, 99 хувийн гэмтэй юм шүү дээ. Хужир бол анагаах чадвартай маш сайн бүтээгдэхүүн. Тухайлбал, даралт бууруулна, цус харвахаас сэргийлнэ, ходоод, дотор эрхтнийг цэвэрлэнэ, хордлого тайлна, цөс хөөнө, ядаргаа тайлна. Олон сайн талууд бий.

-Яаж хэрэглэх вэ?

-Хэрэглэхэд амархан. Хужирыг цайндаа байнга хийж уувал ядаргаа тайлахаас гадна харвалтаас сэргийлдэг. Ер нь хоёр литр цайнд 0.5-0.7 граммыг хийж буцалгаж уудаг. Мөн хужиртай бүлээн усаар толгойгоо угааж, хөлөө дүрвэл даралт бууна. Үүний дараа гурван орой ваннанд сууж, арчилгүй дулаан хучиж хэвтэнэ. Цээж хорсох, дотор эрхтнийг угаах буюу хордлогод орсон үед нэг аяга усанд 0.3 грамм хужир хийж буцалган бүлээнээр нь уувал сайн. Түүнчлэн аяга, сав, суулгыг угаахаас гадна боорцогны зуурмаганд ч хийж хөөлгөж болно. Үсээ хужираар угаавал намирсан зөөлөн болж хуйханд тэжээл өгдөг.

-Цайны хужир гэх юм. Тэгэхээр дотроо бас олон янз байх нь ээ?

-Хужир нь хүнсний, малын гэж хоёр янз бий. Малд хужир өгвөл өвчнөөс сэргийлнэ. Хавар зутарсан үед нь хужир долоолговол тарга тэвээрэг сайн авдаг. Ер нь өвс тэжээлийн хажуугаар малд хужир өгөхийг манай малчид эрхэмлэж ирсэн. Хужирт орсон мал гэж бий. Мал хүртэл хужир идэх дуртай байхаар хужирын ач тус их юм.

-Цайны хужирын онцлог нь юу бол?

-Найрлагад нь олон төрлийн давснаас гадна зэс, цайр, йод, төмөр зэрэг микро элементүүд бага хэмжээгээр ордог. Шимт чанар сайтай эрдэс тэжээлд тооцогддог болохоор хүний биед сайн нөлөө үзүүлдэг. Мөн хужирт нүүрс хүчлийн натрийн давс болох карбонат бикарбонат зонхиолдог онцлогтой.

-Хэр удаан хадгалаж болох вэ?

-Хужир өөрөө эрдэслэг чанартай учраас хадгалах хугацаа гэж байхгүй ээ.

-Хоолонд яаж хэрэглэх вэ?

-Ихэвчлэн цайнд хийж уудаг. Сүүтэй цайнд хийж ч болно. Яагаад гэвэл цай нь 100 хувь ус байдаг болохоор илүү шингэц сайтай байдаг л даа. Өнөө үед хүмүүс их стресст ордог болсон болохоор хужирыг хэрэглэвэл их зүгээр. Тэгээд ч үнэ хямд, байгалийн цэвэр бүтээгдэхүүн шүү дээ.

-Хаанаас олборлодог юм бэ?

-Манай орны Увс аймгийн Буулт, Архангай аймгийн Цайдам, Дөрөө цагаан, Дорнодын Шар бүрд зэрэг цөөн тооны эрдэст нуур хужирын тогтмол хурдастайгаас гадна улирлын чанартай хурдас үүсдэг. Түүнчлэн хужирын хурдас будэг тунгалаг, шарга ногоовтор өнгөтэй байдаг л даа. Мөсөн хужирын хольцоос хуурай хужирын өнгө ихээхэн шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, шаврын хольц багатай бол өнгө нь дун цагаан байдаг гэсэн үг юм.

-Танай компанийнхан өөрсдөө очиж олборлодог юм уу?

-Үгүй ээ, нутгийн иргэд олборлоод манай компанид нийлүүлдэг. Манайх олборлосон хужирыг нь Улаанбаатарт оруулж ирж ёс журмынх нь дагуу шинжлүүлж, технологийн дагуу үйлдвэрлэлийн аргаар боловсруулан савлаж ард түмэндээ хүргэдэг.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

Б.Отгон : Ундрамаа аав Ч.Чинбатынхаа нүүрсний хулгайг зогсоо

Published

on

By

Ч.Ундрам: “Би чөлөөт цагаараа, унтлагынхаа өрөөнд хашгирсан бичлэг. Сэтгүүлчид та нар миний хувийн амьдралыг сонирхож байхаар хулгайтай тэмц гэж надад шаардлага тавиач “гэнэ ээ. Би шаардья!!. Эрхэм гишүүн та

1. Аав Ч.Чинбатынхаа нүүрсний хулгайг зогсоо. Аавыгаа насаараа хөдөлмөрлөсөн гэж андуурлаа.Аав чинь ард түмний өмчийг ухаж баяжсан.

2. Хөгжлийн банкнаас мөнгө авсан аавынхаа ашиг сонирхолыг тайлбарла.

3. Аавынхаа Өмнөговийн урд говийг Хятадын уурхайнуудад эзлүүлэх 270 км хүнд даацын замын концессийг цуцал

4. Ард түмэн ордны гадаа юуны төлөө жагсч байна вэ? Та нарын тансаглал, хулгайг зогсоохын төлөө гэдгийг мэдэж байна уу? Гэтэл та төрсөн өдөр тэмдэглээд ганц нэг татаад, миний гэрийн үйлчлэгч, туслах зөвлөх, жолооч….гэх мэтээр эрх ямба, наргиа цэнгээнээ гайхуулж, тавлан инээмсэглэх чинь доромжлол, хvчuрхuйлэл биш үү?

5. “Миний тэр агсам тавьсан бичлэгийг ард түмэн анхааралтай үзээрэй, ахиад сайн сонсоорой ” гэж хэлэв. Монгол хүн муу муухайгаас цэрвэж явдаг юм. Чиний уучихсан бичлэгийг анхааралтай үзэх байтугай ард түмэн чинь өлсөж, эхнээсээ хөхөө өвлийн хүйтэнд талбай дээр даарч зогсоход та юу ярина вэ?

6. Манай гэр бүл 3 удаа салсан ч гэх шиг. Гайхуулах зүйл мөн үү?

Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэж элийрэхийн оронд аавынхаа хулгайг л зогсоочих!!

Танай гэр бүл ард түмний өмч баялгийг цөлмөгч гэдгээ мэддэггүй юм уу?

Улныхан чинь УИХ-ын гишүүд өөрсдөө юм биш үү?

Мөнгө, эрх мэдэл, намаар сүлбэлдсэн м афийн сүлжээг хар даа!!

Ингэж хулгайгаа нууж нэгийгээ хамгаалдаг юм.

Ардын намынхан аальгүй хүүхнийхээ талаар ам нээж чадахгүй мөртлөө булайг нь илчилсэн нөхрийн нь бизнесийг шалгуулахаар цагдаа, мэргэжлийн хяналтыг явуулсан гэнэ үү?

Чаддаг ганц юм нь дуугарсан бүхнийг хоолноос нь салгах, ажилгүй болгох, торгох, бизнесийг нь хааж боох….Хэзээний танил болсон ТЕХНОЛОГИ. Шалгах гэж очсон алба хаагчдад үүрэг өгсөн хүн нь Нийслэлийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү. Ганболд гэгч. Энэ хүнд үүрэг өгөгч нь мэдээж хотын дарга Д.Сумьяабазар.

Учир нь УИХ-ын гишүүн Ч.Ундрам, хотын дарга Д.Сумьяабазар хоёр ашиг сонирхол нэгтэй. Өмнөговийн урд талд ганц бүтэн үлдсэн говийг сэтэлж барих “Цагаан дэл уул”-ын боомт барих бүтээн байгуулалтын ажлыг Д.Сумьяабазарын төрсөн дүү Д.Сэржбүдээгийн “ Үлэмж” комани авсан.

Харин уг боомт руу 270 км уул уурхайн хүнд даацын зам барих концессыг Ч.Ундрамын аав Ч.Чинбат БНХАУ-ын иргэнтэй нийлж байгуулсан “Ундрах говь” компанидаа авчээ. Өмнөговийн урд талын говийг тэс хөндлөн огтолж уул уурхайн зам тавьж боомт нээвэл Өмнөговийн урд хэсэг тэр чигтээ уурхайн олборлолтод өртөж байгаль нь сүйдэх юм. Сүүлчийн говио хамгаалж боссон малчид боомтыг түр түдгэлзүүлчихсэн байгаа.

Ч. Ундрамын нөхөр нь эхнэрийнхээ з авхайрлыг он, сар, өдөр, нотлох баримттай нь нийгэмд гаргаад цацчихсан. Түүнийг нь хэрэгт холбогдогчид аль нь ч няцааж чадсангүй. Одоо Ч.Ундрам УИХ-ын гишүүний давуу эрхээ харуулж нөхрийхөө эрхэлж буй бизнесийг шалгуулахаар цагдаа, хууль хяналтынханыг илгээсэн нь энэ үү!Үүнд нь хотын дарга Д. Сумьябазар нь тусалж буй царай нь энэ. Энэ хоёрт хэдэн сарын өмнө хэлж байснаа дахиад сануулья. Төрсөн аав, дүүгийнхээ талхны төлөө төрийн албыг ашиглахаа боль!!!

Хэтэвчээрээ нийлсэн хулгайч нар бие биеэ ингэж хамгаалж байхад үзэл санаагаараа нэгдсэн ард түмэн бид үнэт зүйл дээрээ нэгдэх ёстой!!

Өмнө нь бичиж байснаа эргэн сануулья. Дэлгэрүүлээд уншаарай.

Хятадуудын мөнгөөр холбогдсон хулгайч нар ийм л байна.

Тэдний сүүлчийн хоргодох нуувч бамбай нь төрийн албан тушаал.

Цаг нь ирэхээр бүх баг нь ховх татагдах нь сайхан!!!

Эх сурвалж: Баасанжавын Отгон

Continue Reading

Дотоод

Гишүүн Ундрамын нөхөр дахин нэг бичлэг дэлгэлээ

Published

on

By

Өчигдөр “Улаан бал” нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн Ч.Ундрам оролцож нөхрийнхөө талаар болон бусад асуудлаар тайлбар хийсэн.

Тэгвэл түүнээс салж буй нөхөр Б.Наранцацралт нь дахин цахим орчинд материал ил болгожээ.

“Ямар ч байсан нэг зүйлийг нь няцаачаад унтья. намайг хаяад явсан мэтээр ярьжээ. эр нөхрөө хөөсөн хүн юм байгаа юм. би хэзээ ч үр хүүхдээ хаяад явахгүй.

Камерыг энэ дүрс дээр гарч байгаа гэрийн үйлчлэгч охиныг хянах гэж энэ гал тогоо, том өрөө, манай 2 хүүхдийн 2 өрөөнд ил тавьсан юм.

3 жилийн хугацаанд мөрдөөд байсан юм байхгүй. энэ байранд шинээр нүүж очоод 1 жил гарны хугацаа өнгөрч байсан байна. энэ камер сүүлийн 14 хоногийн л бичлэгийг хадгалдаг. би ингэж хөөгдөөд маргааш нь өдөр гэрлүүгээ орох гэсэн гэрийн код өөрчлөөд оруулаагүй. интернет дээрх сервер дээрээс бичлэгүүдээ олж авсан юм. тэгэж болдгийг Ундрам тооцоогүй юм шиг байгаа юм. гэнэт хөөчихвөл болно гэж бодсон юм шиг байналээ.

эрэгтэй хүн энэ нийгэмд баримт байхгүй бол будаа болдог нийгэм гэдгийг би мэдсэн учраас баримтаа олж авсан юм. тэгэж мөнгө төгрөг шантаажилсан юм байхгүй. авсныгаа яаж өгөх үү гэж харин аавтай нь 2, 3 удаа очиж уулзсан.

За тэр Заяабаатарын үйл явдлыг бол шууд мэлзэж байна. ээж нь ч байгаагүй. бид 2-ыг барьж явсан 2 цагдаа мэдэж байгаа.

би энэ хүнийг бас муу яваасай гэж хүсэхгүй гэхдээ хамгийн гол нь архu уухаараа эсвэл уурлахаараа өөрийгөө барьж чаддаггүй учраас хүүхдүүдээ энэ хүнтэй үлдээж чадахгүйд гол учир байгаа юм.

эхний бичлэг бол эвлүүлэг ерөөсөө биш, би хүмүүст ойлгомжтой байлгах гэж хадмал үгийг нь хадсан юм. энэ шинжээчээр нотлогдоно.

амлалт өгдөг бол бид 2 цуг уусан, тэр үед орой болсон байсан ч хүү маань том өрөөнд ороод ирсэн юм. Ундрам агсам тавиад хүүгээ шалтгаангүй гар хүрч аваад загнаад өрөөрүү нь дагуулаад орсон юм. хүү маань ааваа гээд уйлахаар нь би очоод боль гээд хэрүүл хийгээд тэгээд удалгүй унтацгаасан. гэхдээ хэрүүл хийсэн учраас би диван дээр унтсан. өглөө нь би бодоод ер нь нэг хашраая гээд цагдаад өгсөн юм.

цагдаа ирээд гишүүн адилхан үнэртүүлсэн байсан ч намайг авч явж эрүүлжүүлсэн. уг нь би дуудлага өгсөн хүн нь байдаг. цагдаа хүүгээс минь тэр үед асуухад ээж гар хүрсэн гэж цагдаад хэлж билээ. гэхдээ халдашгүй эрхтэй учраас хүү маань тэр өдөр доголон нулимстай халамцуу ээжтэйгээ үлдэж аавыгаа айдастай үдсэн.

Цагдаагийн газар би эрүүлжүүлэхээс гараад гомдол бичиж өгсөн. Хүүхэд хvчuрхиuйлсэн тухай. Тэгээд хавтаст хэрэг нээгээд дараа нь гишүүнийг ирж тайлбар өг гээд гишүүн ч очдоггүй, нөгөө хэд нь ч яаж ч чаддаггүй, эцэст нь би худлаа байсан гэж хэлсэн.

яагаад тэгэж хэлэв.

Учир нь энэ байдал үргэлжилбэл тэр үед салалтын процесс шууд эхлэх байлаа. надад ямар ч баримт байхгүй. өнөөдрийн энэ улаан балын нэвтрүүлэг шиг ярьсаар байгаад хог дээр хутгаж хүүхдүүдээ хамгаалалтанд авах боломж надад гарахгүй санагдсан. тийм учраас би тэр үед буулт хийж уучлалт гуйсан намайг ийм утгатай бичиг хийж өг гэсэн юм. тэгээд би хийгээд өгсөн.

бичлэгээр шантаажилсан гээд байгаа нь хүүхдүүдээ л авах тухай юм байгаан. заавал ил гаргах хэрэтэй юм уу, энүүхэндээ асуудлаа шийдье гэж би хэлж маргаж явсан юм. нэг мэдсэн нилээн хэдийг нь няцаажээ.” хэмээн өгүүлжээ.

Түүний оруулсан бичлэг

Continue Reading

Дотоод

С.Гантогоо: Яг үнэнийг түгээдэг худалдагдаагүй хэвлэлийг хаанаас олох вэ?

Published

on

By

Дуучин С.Гантогоо: “Яг үнэнийг НИЙТЭЛДЭГ, ТҮГЭЭДЭГ худалдагдаагүй ТВ, САЙТ, СЭТГҮҮЛЧ байна уу ингэхэд Бид эх сурвалжтай ҮНЭН БОДИТ мэдээллийг яг ХААНААС авах юм бэ

Бид бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд, томоохон тв-ийн ард ямар ямар эрх мэдэлтэнгүүд байдгыг мэддэг хэрнээ л МАНАН-д үйлчлэгч, хаалтын гэрээтэй гэгдэх тв-үүд, сайтуудаар, сэтгүүлчдээр ТАРХИА УГААЛГАСААР өдий хүрч.

Мэдээлэл олж авах нь aрдчилсан нийгэмд амьдарч буй иргэн бидний үндсэн эрхийн нэг бөгөөд иргэдийнхээ мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах нь ардчилсан төрийн үүрэг.

ЯАГААД гэвэл БИД төр нь ИРГЭНДЭЭ үйлчилдэг ардчилсан нийгэмд амьдарч байна. Энэ нийгэмд БИД ТӨРИЙН ЭЗЭН, БИД ТӨРӨӨ СОНГОНО, БИД ТӨРӨӨ САНХҮҮЖҮҮЛДЭГ шүү дээ.

Иргэд үнэн, бодит мэдээллээр хангагдсанаар асуудалд бодитой ханддаг болно. Өөрөөр хэлбэл зөв үнэлэлт дүгнэлт өгөх боломж нээгдэн төрийн байгууллагын үйл ажиллагаанд үр дүнтэй хяналт тавих боломж нээгдэнэ.

Гэтэл ийм БОЛОМЖ бидэнд байна уу Яах ёстой ВЭ ХЭДҮҮЛЭЭ” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status