Connect with us

Түүхүүд

Тэрбумтны хүргэн болсон “Камертон”-ы Ганаагийн тухай сонин хачин

Published

on

“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ анхны амьдралдаа жүжигчин, яруу найрагч Гэрэлийн хүргэн болсон. Жүжигчин Гэрэл “Тань руу нүүж явна”, “Гул аранжин” киноны гол дүрд тоглосон монгол төрхтэй эмэгтэй. Гэрэлийн охин “жижиг” Халиунтай Л.Ган-Эрдэнэ 20 гаруйхан насандаа амьдарч, ууган охиноо хамтдаа өлгийдөн авсан.

Ганаагийн эхнэр М.Халиун тэр үед “Help” сургалтын төвийн эзэн, камертончууд ч тус төвийг байнга рекламддаг байлаа. Ганаа, Халиун хоёр үе үе салдаг, эргээд нийлдэг байсан гэнэ. Энэ нь сүүлдээ зуршил болох дөхсөн ч гэж эргэн тойрныхон нь яридаг байв.Харин Л.Ган-Эрдэнэ Б.Уянгатай, М.Халиун С.Насантулгатай учирснаар тэд бүрмөсөн салсан юм бөайна.

“Камертон”-ы Ган-Эрдэнийн эхнэр Б.Уянга нь “Жигүүр гранд”-ын эзэн Д.Баттөрийн ууган охин. “Жигүүр гранд”-ын Баттөрийн 6 охин ёстой л торгонд хөлбөрнө гэдэг шиг брендээр туйлдаг охид бүсгүйчүүд бий. Тэрбумтны охинтой амьдарсан Ганаа шууд хадам аавынхаа “Эко” телевизийг удирдах болсон гэнэ.

Ган-Эрдэнэ, Уянга хоёр 10 жилийн сурагч байхдаа үерхэж байсан ч баян айлын охин Б.Уянга Америк явснаар тэдний харилцаа холдож хөндийрсөн байдаг. Ахлах, их сургуулиа төгссөн Б.Уянга Монголдоо ирснээр “Камертон”-ын Ган-Эрдэнэтэй эргэн таарч, хамтдаа амьдраад 10 жил болжээ. Тэд одоо 4 хүүхэдтэй.

“Камертон” хамтлагийн дуучин Ган-Эрдэнэ анхны эхнэрээсээ салахдаа эхнэр охин хоёртоо долоон өрөө биш долоон ширхэг байраа өгөөд өөрөө хоосон үлдэж байсан гэнэлээ.

“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Өөрийн стильдээ нэлээд өөрчлөлт хийсэн нь ажиглагдсан?

-Дуучдын хувьд хувцаслалт, стиль, имиж маш чухал. Би бол “boyband” стилиэрээ л явж байсан хүн байхгүй юу. Одоогийн залуусын хувцаслалт, хэв маягийг тодорхой хэмжээнд мэддэг ч гэсэн урд нь алхах ёстой. Монголын дизайнерууд дотроос Ариунаа Сүри шинэ урсгал, шинэ хэв маягийг гаргаж ирснээрээ онцлог. Тиймээс стилийг маань өөрчлөөд өгөөч гэж санал тавихад уриалгахнаар хүлээж авсан. 
-Та бол тун менежмэнт сайтай дуучин. Өөрөө менеж­мэнтээ хийдэг үү, эсвэл зөвлөдөг хүн бий юү?

-Миний менежер бол миний хань. Хань маань супер. Бусад хүн “Ганаа ийм юм хийвэл яасан юм” гэж хэлдэг бол миний хань юуг, яаж хийх вэ гэдгийг бүгдийг нь хэлж өгдөг. Болохгүй байгааг тас гээд л хэлчихнэ. Болж байвал баяр хүргэнэ. 

-Ханиасаа магтаал хэр сонсч байна?

-Сайн төдий юман дээр магтаал хэлэхгүй. Нэлээд засч, сайжирч төгс болсон цагт л сайн байна гэдэг. Ханиасаа магтаал сонсох дуртай. 

-Цомог гаргах том ажлын ард гарлаа. Дараагийн удаад ямар зорилго, төлөвлөгөөтэй байна вэ?

-Уран бүтээлээ л хийгээд явна. Нэгд, чаддаг, хоёрт, хийх дуртай, гуравт, мөрөөдлийнхөө ажлыг хийж байгаа учраас. Тиймээс 90, 100 хүрсэн ч дуу­лаад л явах болно гэж боддог. Манай аав, ээж хоёр насаараа багш хийсэн. Олон багш нарын дунд сайхан хоолойтой хүн гэж яригддаг байсан. Тийм болохоор би тэднийхээ залгамж халаа болж яваа. Миний хүүхдүүд ирээдүйд юу ч хийсэн бай сайхан дуулдаг хүмүүс болох болов уу гэж бодож байгаа.

-Л.Ган-Эрдэнэ гэдэг хүн, “Камертон” хамтлаг хоё­рыг салгаж ойлгох бараг бо­ломж­гүй юм шиг санагддаг. Та хамт­лагаараа 20 жил овог­луулж байна. 20 жилийн өмнөх “Камертон”-ы Ганааг одоо­гийнхтой харьцуулбал? 

-20 жилийн өмнөх Ганааг одоогийнхтой харьцуулбал мэ­дээж хэрэг туршлагатай болсон. Яах вэ гэдгээ сайн мэддэг бол­лоо. Харин 20 жилийн өмнө бол бид хүсэл мөрөөдөлдөө тэ­мүүлсэн залуус байлаа. Ба­рын ам руу толгойгоо хийх үү, хөлөө хийх үү, ер нь юугаа ч хийсэн яадаг юм. Яасан ч яахав гээд л. Бүх амьдралаа урлагт зориулна гэсэн дөрвөн хүүхэд байсан. Тийм бодол, эрч хүчээрээ өнөөдрийг хүрсэн байх гэж боддог. Бид дөрвийн хамт байсан мөч бүхэн дурсамж болон үлдсэн. Цаашдаа ч хамт байх бол­но. Эба, Болдоо, Мээдээ гуравтаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Та гуравгүйгээр найз нь өдий зэрэгтэй явахгүй байсан, та гурав миний өмөг түшиг, асаалттай танкууд шүү гэж хэлье.

-Танай хамтлаг төрсөн өдөр бүрээрээ фэнүүддээ бэлэг барьдаг. Энэ жилийн төрсөн өдрийн бэлэг юу байх бол? 

-Энэ жилдээ багтаж цомог гаргахаар ажиллаж байна. Бид 11 жилийн дараа дахин цо­мог гаргах гэж байгаа учраас дуун дээрээ маш их анхаарч байгаа. Ямар стильтэй дуу байх вэ, яаж хувцаслах гээд л, дууны үг бүхнийг их бодож байна. Тиймээс сайн дуу гарч магадгүй, хэрвээ та бүхний сэтгэлд нийцэхгүй бол уучлалт хүсье. Гэхдээ бид таалагдахын төлөө, шинэ юм хийхийн төлөө хичээж байна. Тэрнээс биш хууч­ныхаа стилийг давтсан дуу хийхгүй. Ойролцоогоор гурав магадгүй дөрвөн жилийн дараахь стилийн дуунуудыг одоо хийж байна. Өөрөөр хэлбэл, маш шинэлэг стиль хэв маягаар уран бүтээлээ хийж байгаагаа дуулгахад таатай байна. Мөн тоглолтоо хийнэ. Тэр тоглолт маань бүрэн хэмжээний супер тоглолт байх болно. 

-Ойрын гурван жилийн дараахь шинэ хэв маяг гэхээр сонирхолтой санагдаж байна. Энэ тухай дэлгэрэнгүй ярьж болох уу?

-Гэнэтийн бэлгийг урьд­чилаад хэлчихвэл сонирхолгүй шүү дээ.

-Та бүхний залгамж болж “Камертон 2” шоунаас “Бид 4” хамтлаг төрсөн. Таны хувьд шинэ үедээ ямар үнэлгээ өгөх вэ?

-“Бид 4”-ийн дуучид үнэ­хээр чадварлаг. Дууны стиль, дуулалт ч тэр ерөнхийдөө биднээс илүү. Тэднийг сайхан ирээдүй, урлагийн их амжилт хүлээж байгаа гэж боддог.

-“Эко” телевизийг багагүй хугацаанд удирдаж ажиллаж байна. Телевизийн салбарт ажиллах ямар байна?

-“Эко” телевиз бол “Жигүүр гранд” группийн охин телевиз. Энд ажилласнаар телевизийн салбар гэж юу вэ, хүмүүстэй яаж ажиллах вэ гэх зэргээр нэлээд туршлага хуримтлуулж байна. Сур сур бас дахин сур гэдэг шиг сурсаар л явна.

-Хэдхэн сарын өмнө Д.Болд өөрийн телевизийн үйл ажиллагааг албан ёсоор эх­лүүлсэн. Та телевизийн сал­ба­рын хүний хувьд найздаа заа­вар зөвлөмж их өгдөг байх?

-“Channel 11” бол энтер­тайн­мэнт телевиз. Тиймээс Болдоод илүү амархан. Яагаад гэвэл манай хүн юу хийх, яах тухайгаа бүгдийг мэднэ. Гэхдээ санаа оноогоо ярилцдаг.

-“Ганаа  мэргэжлээ соль­сон нь” нэвтрүүлгээ хийхдээ олон мэргэжлээр ажиллаж үзсэн. Ямар мэргэжил өөрт тань хамгийн ойр санагдав?

-Би 300 гаруй мэргэжлээр ажил­­­ласан. Ер нь амархан ажил гэж байхгүй. Миний мө­рөөд­лийн ажил бол дуулах. Өөр мэргэжлээр ажиллая гээд хи­чээвэл  хийж чадна. Гэхдээ хэ­цүү л дээ. Чадна гэдгийн ард хэцүү гэдэг үг байнга явна. Бүх ажилд хэцүү үе тохиодог. Гол нь тэрийгээ л давж гарах ёстой. Манайхан явж байгаад л хэцүү үедээ очихоороо өөр мэргэжил сонгоод яваад байдаг. Тэгэхээр топ болж чаддаггүй. Нэг юмныхаа араас тууштай явж чадалгүй гурван жил ажил­лаад гараад дахиад өөр газар гурван жил гэдэг ч юм уу тий­мэрхүү байдлаар ажиллаад бай­на. Өөрийнхөө хэмжээнд хүрэхээрээ ханадаг ч байж магадгүй. 

-Сүүлийн үед залуу хамт­лагууд гарч ирээд л нэг их удалгүй алга болдог боллоо. Та үүнийг юутай холбоотой гэж боддог вэ?

-Урлаг бол мөнгө олох хэ­рэгсэл биш. Амьдралдаа бай­гаа бүхнээ урлагт өгөх ёстой. Авбал ав, үгүй бол хүндлэгдээд  яв. Ерөөсөө л ийм зарчимтай. Залуус бүхнээ золиослож чадах­гүй байна. Тэгэхээр цаашаа яаж явах вэ дээ.

-“Боловсрол суваг” теле­виз албан ёсны эрхтэй­гээр хүргэх гэж буй “Яг түүн шиг” шоуны оролцогч болсон. Яагаад энэ шоунд оролцох бол­сон тухайгаа ярихгүй юу?

-Манай улс энэ шоуг хийж буй 40 дэх орон. Хамтлаг маань дөрвөн гишүүнтэй, дөрвөн хоолойгоор дуулдаг гэх мэтээр дөрвийн тоо бидэнд их эерэг байдаг. Тийм учраас энэ шоу надад эерэг нөлөө үзүүлэх байх. Өмнө нь би ийм уралдаанд орж байгаагүй. Тиймээс өөрийгөө сориод үзье, би ер нь ямар төвшинд байна вэ гэдгээ мэдье гэж бодсон. 

-Өөрийгөө хамгийн хүч­тэй өрсөлдөгч болно гэдэгт итгэлтэй байгаа биз дээ?

-Тэгэж бодохгүй байна.

-Яагаад. Өөртөө тийм итгэлгүй байгаа хэрэг үү?

-Шоуны найман оролцогч бүгдэд нь өөрийн гэсэн давуу чанар байгаа. Зарим нь загвар өмсөгч учраас тайзан дээр хэрхэн биеэ авч явах, хэрхэн сайхан харагдахаа мэднэ, тайзнаас үзэгчидтэйгээ харь­цаад сурчихсан. Зарим нь жүжигчид. Тэгэхээр шууд жү­жиглэж чадна. Уйл гэхэд л уйлчихдаг авьяастай хүмүүс шүү дээ. Бас сайхан дуулдаг дуучид ч бий. Тэгэхээр бүгдээрээ л хүч тэнцүүхэн. Тиймээс өөрийгөө дөвийлгөж бодохгүй байна.

-Нэвтрүүлгийн судалгааг хэр хийв?

-Мундаг шоу байна лээ. Тухайн хүнийхээ онцлогийг маш сайн гаргах ёстой. Тайзан дээр гараад Л.Ган-Эрдэнэ гэдэг хүнийг мартах хэрэгтэй гэж ойлгосон. Шоуны үеэр жү­жиглэх, бүжиглэх гол анхаарлаа хандуулна. 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Түүхүүд

Эгээтэй л 00 өрөө ороход өгзөг арчих хүн зогсож байсангүй, манай дарга нар ажлын байр ингээд нэмэгдүүлчихвийдээ..

Published

on

By

100 ЯМААНД 60 УХНА

Хил дээр нэлээд удаан оочирлосны эцэст Энэтхэг улсад хөл тавилаа. Дунд зэргийн нуруутай Энэтхэг бор залуу биднийг тосон жуулчны автобусанд суулган Агра хотын зүг хөдөллөө. Делигээс Агра хотруу 4 гаруй явах учир замдаа оройн хоол идэхээр түргэн хоолны газар орцгоов. Ороход үүдэнд харуул бололтой нэг настай эр зогсоно, захиалга өгөх гээд очиход касс дээр 2 бор залуу, хажуунаас мэдээлэл өгөх 2 бор залуу нийтдээ 4 бор залуу захиалга өгөх хэсэгт 1 хүнд зэрэг үйлчилж байв. Захиалга аа өгөөд хоолоо авах хэсэгт баримтаа өгөх үед мөн л 3 бор залуу зэрэгцэн зогсоно, түүний цаана гал тогоо хэсэг ил харагдах бөгөөд тэнд 4-5 бор залуу байгаа харагдана.

Зам дагуу машин зогсоосон учир хоолоо хурдан идээд хөдлөх хэрэгтэй байв. Хүсвэл хясна гэгчээр 20 гаруй минут хүлээлгэх нь тэр. Уг нь хийж ядаад байх зүйлгүй. 1 аяга масала цай, 1 грилдсэн сендвич захисан юм. Хүлээж тэсгэл алдаад цайгаа түрүүлээд авч баймаар байна гэдгээ хэлтэл нэг бор залуу одоо ухаан орсон аятай цайгаа чанахаар усаа буцалгаад эхлэв. Нэлээд удаж байж 1 сендвич бэлэн болов. Нэг аяга цай, 1 сендвич авахын тулд 10-аад бор залуу дамжин үйлчилгээ авч 30-аад минутын дараа захиалга аа авав. Анх орж ирэхэд их олон залуу үйлчлээд байгаа мэт санагдсан ч анзаараад харвал тэр олон залуус хурд үгүй, бүтээмж үгүй нэг нэгнээ нудралцан нэг нэгэндээ ажлаа шилжүүлээд байгаа нь анзаарагдав.

Түгжирч 6 цаг хэртэй яваад Агра дахь зочид буудалдаа ирэв. Буудлын угтах үйлчилгээ, туслах ажилчид бололтой 5, 6 бор залуус мөн л тосож угтав. Автобуснаас ачаа буулган өрөөнд зөөх хүртэл өнөөх олон залуус мөн л баахан мунгинав. Арга аа бараад өөрөө оролцон ачаагаа өрөөндөө оруулалцлаа. Эднийх чинь хүн ам ихтэй болохоор ингэж ихээрээ зогсдог юм байхдаа хэмээн бодол төрж байсан юм.

Маргааш нь бид өдрийн хоол идэхээр нэгэн ресторанд орцгоов. Мөн л дамжин орох үүд болгонд нэг хижээл насны бор эрэгтэй зогсоно. Захиалга авахад 2 эрэгтэй ирэв. Үүдэнд зөөгч хувцастай ижилссэн 5 эрэгтэй зэрэгцэн хийх ажилгүй сууцгааж байв, тэйкрүү хартал 2 эр зэрэгцээд суучихсан байхыг хараад ёстой гайхах, инээх зэрэг хүрсэн дээ. 100 ямаанд 60 ухна гэгчээр бүтээмж байхгүй, хурд байхгүй, хий эргэсэн хэдэн эрэгтэйчүүд бүх үйлчилгээний газруудад олноороо байгаа нь ажиглагдсан юм. Бие засахаар ороход хүртэл үүдэнд нэг залуу цаас барьчихсан зогсож ч байх шиг.

Эгээтэй л ариун цэврийн өрөө ороход бөгс арчих хүн зогсож байсангүй. Дээрх зүйлийг хараад манай дарга нар ажлын байр нэмэгдүүлэх аргыг ийм маягаар шийдчих вий дээ хэмээн эмээв. Нэг ажлын байр дээр 2-3 хүн тавьчихаад ажлын байр 2-3 дахин ихэсгэв хэмээн тайландаа тусгачихаж мэдэх хүмүүс тул энд ирж туршлага судлуулж болохгүй санагдав.

Үйлчилгээний газар бүрт энэ мэт олноор нэг нэгрүүгээ харцгаасан, нэг нэгэндээ хийх ажлаа шилжүүлсэн бор бор эрчүүд тааралдсаар байсан юм. Делид ирэхэд ажиглагдсан инээдтэй ч гэмээр гайхмаар ч гэмээр заримдаа бухимдмаар гэмээр зүйл энэ байлаа.

Continue Reading

Түүхүүд

Монголчуудын бахархал улсын аварга Д.Сумъяабазарын талаар сонирхолтой баримтууд

Published

on

By

Аваргын алдар: Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Төрсөн он(жил): 1974(үхэр)

Нутаг ус: Өвөрхангай аймгийн Хужирт сум(Улаанбаатар хот)

(хуучнаар Түшээт хан аймаг)

Цол чимэг: Өсөх идэр, үлмэж бадрах, саруул сайжрах, хурдан шаламгай, хууринан шуугигч, уран барилдаант, үнэн зоригт, цогт гарамгай, өлзий бадрах, бууршгүй хүчит, үлэмж дэлгэрэх, үнэн итгэлт, улсын аварга

Барилдааны амжилт: Улсын наадамд 2006 онд 10 даван түрүүлж(аварга цол), 1998, 1999, 2003, 2005 онд 4 удаа үзүүрлэж, 1994, 1995, 1996, 2000, 2001, 2002, 2004, 2007, 2008 онуудад 9 удаа шөвгөрөөд байна. Мөн Цагаан саөрын барилдаанд 2002, 2003 онд түрүүлж, 2001, 2005-2007 онд үзүүрлээд буй.

Гол онцлог: Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн хүү, мэргэжлийн сумо бөхийн их аварга Д.Дагвадоржийн ах. Чөлөөт бөхийн ОУХМ, олимпийн их наадмын шагналт. 20-хон насандаа улсын цолтны эгнээнд багтсанаас хойш жил бүр(1997 онд тавд Өсөхбаяртай тунаж унасныг эс тооцвол) шөвгөрч буй энэ цагийн  удамт шилдэг бөх.

Дархан мэх: хонгодох, шуудагдаж татах, хавсрах

-Монголчуудын мянга мян­ган жилийн нүүдэлчин ахуй болон  өв соёлыг тээж ирсэн үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Дэлгэр зуны энэ цагт дэнж хотойтол нааддаг Монголын ард түмэндээ баяр наадмын мэнд хүргэе  ээ. 

Багын найз Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёр маань дархан аварга цолтой болж байна. Ард түмнээ хүндэтгээд хоёр дархан аварга маань зүлэг ногоон дэвжээнээ зодоглох байх аа.  

Миний хувьд 2008 оноос хойш Төрийн их баяр наадамдаа зодоглоогүй. Би бодохдоо, спорт залуу насных гэсэн хатуу зарчим тээж явдаг хүн л дээ. Д.Сумъяабазар гэдэг хүн 14-34 нас хүртлээ буюу 1988-2008 он хүртэл 20 жил спортын төлөө өөрт байгаа бүхнээ зориулсан. Энэ хугацаанд үзэгч олноо хүндэтгэн олон сайхан барил­даан үзүүлж ард түмнээ баясгаж тэднээсээ уухайн түрлэг, эрч хүч авч байлаа. 

-Улстөрч гэдэг үүднээс бус Монгол бөхийн аварга гэдэг утгаар тантай ярилцаж байна. Хэдийгээр өөрөө барилдахгүй гэсэн ч нут­гийнхаа бөхчүүдийн галаар орж бэлтгэл сургуу¬лилтыг нь харав уу?

-Наадам бүхэн өөр өөрийн онцлогтой. Нэг дор 1024 бөх зэрэг гарч, нэг зэрэг 1000 гаруй шандаст хүлэг зурхайгаас эргэдэг, эрхий мэргэн харваачид нь цэц мэр­гэнээ сорьж гурван өдөр нааддаг гээд тэр бүхэн яах аргагүй Монгол наадмын онцлог. Тиймээс ч түмэн олон маань бөхчүүд гэхээсээ илүүтэйгээр Ардын хувьсгалынхаа их баяр наад¬мыг хүлээдэг болов уу гэж ойлгодог.

Хаана ч байх¬гүй тийм л сайхан жишиг Монголын ард түмэнд л байдаг. Бөхчүүд бидний хувьд зөв­хөн давах, унах гэхээсээ илүүтэйгээр ард түмнээ хүндлэх ёстой. Үүнийгээ үргэлж дот­роо бодож, тунгааж явах учиртай. Энэ жилээс Өвөрхангай аймгийн бөхийн галыг хариуцах том үүрэг надад оногдож, Их Монголын хүчтэн дэвжээний тэргүүнээр сонгогдсон.

Өврийн сайхан хангайгаас төрж гарсан аваргын хувьд энэ л нутаг уснаас ирээдүйд төрж гарах аварга, арслангуудын залгамж халааг нь бэлтгэх нь миний үүрэг. Бөхчүүд галынхаа нэгдсэн бэлтгэл, сургуулилтдаа гарсан.

-Зургаан залуу заан наадмын дэвжээнээ гал гарсан барилдаанаар ард түмнээ баясгадаг байлаа. Хорьсон ч давдаг хориогүй ч давдаг тэр торгон цаг үеийг эргэн дурсахгүй юу?

-Зургаан залуу зааны үеийг монголчууд бахдан ярьдаг. Бидний хувьд 12-13 наснаасаа их спортоор хичээллэж бөхийн гараагаа эхэлж байсан. Их спортоор хичээллэсэн үеийн өндөр бэлтгэл сургуулилт, ёс зүй гээд бүхий л зүйлд суралцсан бөхчүүд бол тухайн үеийн зургаан залуу заан байсан гэж боддог.

Бэлтгэлийн суурь, ачаалал даах чадвар гээд бүхий л зүйл их спорттой салшгүй холбоотой. Г.Өсөхбаяр нь Архангай­даа, Д.Сумъяабазар нь Октябрийн райондоо, А.Сүхбат нь Төв аймагтаа байсан бол бид хөдөө буйдхан газартаа бондойсон аймгийн арслангууд болчихсон жилдээ ганц удаа төрийн наадамдаа зодоглох гээд шилээ маажиж ирээд начин цол горьдсон нөхдүүд л байх байсан болов уу.

Их спортоор хичээллүүлсэн ухаалаг багш нарын буяныг хариулж барахгүй л дээ. Зургаан залуу заан бус­даа­саа аргагүй ялгардаг байсан. Бид бусад бөхчүүдээс хэд дахин илүү бэлтгэл хийж, тэднээс хэд дахин илүү ачаалал авчихсан тул ялгарахгүй гээд яах юм.

-Тачигнатал барилдаад давж, унасныхаа дараа өнөө хэдий­гээ юу гэж боддог байв?

-Бид нэг нэгэндээ уначихвал нойр хүрнэ гэж байхгүй. Учир нь бид өгөө аваатай байсан. Би Сүхбатад, Өсөхөө Пунцагт уналаа гэхэд шөнөжин орондоо тарвалзаж хононо.

Дараа нь харин давчихаад нэг их сайхан санаа амарна шүү дээ. Тэгж байж дараагийн бэлтгэлдээ сэтгэл хангалуун ордог байлаа. Монгол бөхийн нэгэн үеийн өнгийг тодорхойлж явсандаа бид бахархдаг. Монголын ард түмэн хэзээд залуу зургаан зааны тухай ярьцгаасаар байх болов уу гэж боддог юм. 

-Анхны цолоо хэзээ хүр­тэж байв. Таны дархан хонгодох мэхэнд тэсч үлдсэн бөх цөөхөн. Уг мэхийг хэрхэн сурч байсан бол?

-Бөхчүүдийн биеийн галбирт тохирсон мэхний хувилбар гэж байдаг. Хонгодох мэх миний биеийн галбирт л тохирсон мэх. Халз хутгах, давхар ачих, зайлж хавирах гээд янз бүрийн хувилбар тухайн үед барилдааны явцад орж ирдэг.

Барилдааны ганцхан доль, секундэд л хийгддэгээрээ дар­хан мэх агуу л даа. Өнөөдрийнх шиг хашиж зогсож байгаад нэгнээ өргөөд тавьдаг ийм барилдаан үзээд яах юм. 20 минут зугтааж байгаад азаа үзэж барьц сонгоно гэдэг утгагүй.

Анхны цол гэвэл 1988 онд үндэсний баяр наадмын өсвөрийн 64 бөхийн барил­даанд түрүүлж улсын “шонхор” цол хүртсэн. Тэгэхэд Баагий ах маань (Дархан аварга Б.Бат-Эрдэнэ) түрүүлж арслан цолонд хүрч байсан үе. Тухайн үед нам засгийн дарга нар болох Ж.Батмөнх гуай болон Улс төрийн товчооны бусад гишүүдтэй 14-тэй хүү гар барьж байлаа.

Тэгэхэд хязгааргүй их баярлаж билээ. Би Октябрийн районы 46 дугаар сургуульд сурдаг байсан юм. Сургуулийнхан маань хүлээн авч Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь I, II ботийг өгч намайг хөхүүлэн дэмжиж байв шүү дээ. 

-Анх ямар улсын цолтныг өвдөглүүлж байв?

-Бөхийн чөлөөт барилдааны Тулгат клубийг үүсгэн байгуулсан Нямдаваагийн Ганбаатар багш маань Өсөхөө болон бидний тэргүүтэй хэсэг бөхчүүдийг гаргаж ирсэн. Багш биднийг 20 нас хүртэл үндэсний бөхөөр барилдахыг хориглодог байсан.

Тэр үеийн заалны нэгэн барилдаанд Өсөхөө засуул дээрээс гарахдаа гутландаа бүдэрч унах шахаад гарч ирж билээ. Түүнийг нь багш мэдчихээд “Одоо боль” гээд болиулсан. Тухайн үед бид чөлөөт бөхөөр “өвчилчихсөн”, “Дэлхийн од болно” гэж мөрөөдөж явдаг байсан юм.

Н.Ганбаатар багш дөрвөн мөчний тамир суугаагүй хүүхдүүд нэг л гэмтэл аваад насан туршийн тахир дутуу болчих вий гэж биднийг хориглодог байв. Багш үндэсний бөхөөр барилдуулахгүй байхаар нь бид ч дотроо гомдолтой л байдаг байсан. Одоо бодоход багш маань алсын хараатай байжээ.

1993 оны цагаан сарын барилдаан дээр залуу бөх оноолтоор Д.Мягмар заантай таарсан. Аавтай минь үеийн том цолтой бөхтэй барилдаж байсан болохоор эмээнгүй л байлаа. Элэг бүснээс нь бариад автал барилдаж бол­моор санагдангуут нь шууд л давхар аччихсан. Тэгж л анх улсын цолтой бөхийг давсан түүхтэй. 1994 онд Д.Цэрэнтогтох аваргаар тав давж начин цолны босго алхсан. 

-Цэдэндамбын Цэрэн­пун­цаг гарьдаар долоо давж заан цол хүртсэн тэр барилдаанаа эргэн дурсахгүй юу?

-Ц.Цэрэнпунцаг ах бид хоёр Политехникийн дээд сургуулиас өсвөр үеийн улсын аваргад орж байсан. Пунцаг ах том насанд би 15-16 насны ангилалд барилдсан. Би түрүүлж, Пунцаг ах өөрийн насандаа дөрөвт орж байсан юм. 1990 онд ээжийн маань нутаг болох Архангай аймгийн Өлзийт сумын наадамд зодоглож шөвгийн дөрөвт үлдэж байлаа.

Continue Reading

Түүхүүд

Өөрийгөө Чингис хааны алтан ураг гэж хэлэхэд ерөнхийлөгч шууд л итгээд

Published

on

By

Бодохоор заримдаа инээд хүрээд байдаг юм. Монгол Улсын анхны ерөнхийлөгч Очирбат, магадгүй хамгийн гэнэн тэнэгдүү нь ч байж мэднэ. 90-д оны эхээр “Жерар Майерс” гэх хүн Монголд ирээд өөрийгөө Чингис хааны алтан ураг гэж хэлэхэд ерөнхийлөгч шууд л итгээд, өөрийнхөө зөвлөх хүртэл болгон дэвшүүлж, дээл гуталыг нь өмнө сөхөрч суугаад өмсүүлсэн удаатай.

За үүнээс гадна хувьдаа Дашцэрэн гэх үзмэрчтэй байсан бөгөөд өнөөх үзмэрчээ төрийн их үзмэрч хүртэл болгон дэвшүүлж шинэ албан тушаал бий болгосон нь бас л инээдтэй. Үзмэрч Дашцэрэн Ромбо гарагийнхантай холбоо тогтооно гээд Монголын Үндэсний Телевиз шууд дамжуулж л байлаа. Бас нэг сонирхолтой түүх гэвэл ердөө 20 гарч буй сэтгүүлчийн ангийн сэргэлэн оюутан Гансүх гэх залуу Очирбатын толгойг олгой болтол нь эргүүлж байгаад 90 сая төгрөгийг улсаас гаргуулж авсаныг ч та бүхэн мэдэх байх.

Эцэст нь хамгийн том онигоо нь Дорнодод түүхий нефт олдлоо гэж онгирч өөриийнхөө дээлийг нефтээр мялааж байлаа гэж. Гэтэл өнөөдөр Монгол нефтээ боловсруулах биш 30 жилийн турш урд хөрш уруугаа зөөгөөд оронд нь хойд хөршөөсөө 30 жил шатахуун худалдан авч байна даа. Тэнэг ч гэх үү, бүтэлгүй ч гэх үү? магадгүй дөнгөж ардчилалд шилжээд байсан учир хүн бүхэн хэрсүү болж амжаагүй, улс төрчид хулгайч болж арай төлөвшөөгүй байсан биз ээ. 

Төмөр замын доогуур нэмэж 3 нүхэн гарцийг БНХАУ-ын зээлээр хийхээр болсон бололтой. Ингээд ер нь би бодлоо л доо. Манай улс ер ингэхэд зээлээр бус өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийж байсан түүх байдаг юм болов уу? Монгол Улсад төрийн зүгээс хийгдэж буй бүх бүтээн байгуулалтууд дандаа гадны зээлээр босдог бололтой. Яг үнэндээ манай үнэн төрх гэвэл гуравхан нүхэн гарц ч өөрсдөө барьж чадахааргүй ийм л ядуу улс байна шүү дээ. Гэхдээ гаднаас нь буюу дарга нарийнх нь хэлбэрдэлтийг харахаар айхтар баян улс ч юм шиг. Заа мэдэхгүй ээ, би буруу бодоод байж ч магадгүй.

Өнөөдөр Ардын намыг дагавал Ос орж амаа ч хурган дарга болно. Ардын намаас л дэвших юм бол Аса аварга ч байсан сонгогдоно. 24 онд сонгууль болно, чөтгөрийн тойрог үргэлжилж дахиад л Ардын нам ялах нь тодорхой. Ардын намдаа байнга саналаа өгдөг хүмүүс нэг л өдөр амьдрал сайхан болно гэж итгэдэг байх. Гэвч өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэдэн зуун мянган хүн уг итгэлээ биелэхийг үзэж чадалгүй амьсгал хураацгаасан бол? Одоо ч Ардын намд саналаа өгч байгаа хүмүүс яг ингэж итгэсээр л насны бөгсөнд амьдрал сайхан болохыг үзэж амжилгүй хөрст дэлхийдээ шингэн уусах байх даа.

Ардын намын Амарбаясгалан 2018 онд БНХАУ-д айлчилахдаа Хятадын Коммунист намтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан даа. Бод бод бод… Дэлхийн хамгийн том эдийн засагтай улс манай жижигхээн хүн амтай сонгуулийг мөнгөөр шийдчихэж байна.

Subutai pictures

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status