Connect with us

Зөвлөгөө

Бүх бүсгүйчүүд үүнийг уншаасай. Эмэгтэй хүн ийм л байх ёстой

Published

on

1. Гэр орон, сав суулга чинь чамаас илүү өнгөлөг байх ёсгүй. Бусдад сайн гэрийн эзэгтэй гэж харагдахын төлөө зүтгэх уралдаанд зарцуулах цагаа өөрийнхөө мэдлэг боловсрол, ур чадвараа хөгжүүлэхэд зарцуул. Өдөржин гэртээ юу хийдэг чинь хэнд ч сонин биш.

2. Өөрийн хувийн орон зайг хадгалж бусдынхыг хүндэл. Эр нөхрийнхөө идэх дуртай хоолыг мэддэг мөртлөө өөрийнхөө дуртай хоолыг мартчихсан бүсгүйтэй уулзаж явлаа.

3. Нөхрийгөө эсвэл бусдыг анхаарал халамж тавьсангүй гэж бүү хэмлэ. Ямар ч харилцаа холбоо ойртох-холдох-ойртох загвараар явагддаг тул чамд үргэлж 100 хувь анхаарах хүн байхгүй.

4. Өөрийгөө нэн түрүүнд хайрлаж хүндэл. Тийм эмэгтэйг бусад хүн ч хайрлаж хүндэлнэ, өөрөө ч хайр энэрлээ бусдад түгээнэ.

5. Толиныхоо өмнө нүүрээ будаж шунхдалгүй хувсцаа тайлаад нүцгэн зогс. “Би өөрийгөө байгаагаар нь хүлээж авна. Би өөртөө хайртай” гэж хэл. Энэхүү нүцгэн үнэнг харахаар эхлээд уур чинь хүрч дараа нь уйлах байх. Энэ дасгалыг хийгээд байх тусам нүдний цог гялбаа, нүүрний баясгалан, дотоод гоо үзэсгэлэн тодорч унжсан арьс, суусан сэвх, давхар харвин, цайсан үс нүдэнд чинь тусахаа болино.

6. Өдөр бүр цэвэр ус уу. Ус бол амьдралын эх булаг, гоо үзэсгэлэн, эрүүл мэндийн үндэс суурь билээ. Килограмм жин тутам дор хаяж 40 мл ус ноогдохоор бодож хэрэглэ. Биеийн хог шаар гадагшилж, тархи хэвийн ажиллаж, бие махбод бүр эсийн түвшинд усаар хангагдаж арьс чинь толигор зөөлөн болно.

7. Эрүүл хоолыг эрхэмлэ. Ходоод, бие махбод чинь хогийн сав биш. Эрүүл мэндийн боловсролоо дээшлүүл.

7. Хүүхдүүдтэйгээ тоглох, цэцэг тарих, дуртай дуу хөгжмөө сонсох, массаж саунд орох, ном унших, дотно хүмүүстэйгээ уулзах, аялах цаг гаргаж амьдарсан шиг амьдар.

8. Эрэгтэй хүнээс бүү эдийн засгийн хараат бай. Амьдралын наад захын хэрэгцээг хангахын тулд эр хүний царай харах бол эмэгтэй хүний хувьд хамгийн өөдгүй мэдрэмжийн нэг. Өөрийн бага ч болов орлоготой болж түүнийгээ нэн түрүүнд тархиа цэнэглэхэд хэрэглэж бай. Сурсан эрдмийг хэн ч булааж авах боломжгүй.

9. Хань болж чадахгүй эр хүнээс зайгаа барь. Монгол гэр хоёр баганатайн адил зугаа цэнгэлийн цаадхи амьдралыг хоёр хүн хоёулаа авч явдаг хорвоо доо. Даслаа, сэтгэлтэй болчихлоо, эсвэл хөөрхий дөө гэж өрөвдөх урьхинд оров.

10. Бусад эмэгтэйчүүдтэй бүү өрсөлд, тэд нарт бүү атаарх. Хүн бүр өөр өөрийн онцлогтой, авьяас чадвартай учраас өөрийгөө зөвхөн өөртэйгээ л харьцуулж дүгнэж бай. Өнөөдөр чи өчигдрийнхээсээ илүү өгөөмөр, илүү энэрэнгүй, илүү ухаалаг болж чадаж уу гэх харьцуулалт хамгийн зөв, хамгийн бодит юм.

11. Насаа бүү гол. Энэ нь амьдралаас ухрах нэгэн шалтаг. Шинэ соргог зүйлс сур, мэд, турш. Битгий үргэлж хүүхдүүддээ найд. Өөрөө өөртөө эзэн бай.

12. Хоногт дор хаяж 7 цаг унтаж амар. Дутуу нойрыг нөхөх зүйл үгүй. Ялангуяа эмэгтэй хүний дааврын тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд ханасан нойр чухал хүчин зүйл юм.

14. Өдөр бүр 10-30 минут салхинд гарч алх. Дараагийн амжуулах ажил, болсон болоогүй зүйлийн тухай бодолгүй зүгээр л ажиглагчийн байр сууринаас орчноо хар. Инээмсэглэ.

15. Чимээгүй орчинд өдөрт дор хаяж 15 минут бай. Чаддаг бол бясалга, залбир, иог хий.

16. Урьдны асуудлаа шийд. Шийдсэн бол бүрмөсөн орхи. Амьдрал дэндүү богинохон учир өчигдөр болсон зүйлсүүд, атаа жөтөө, гомдол хорслыг бүү харааны төвд байлга. Өнөөдрөөрөө амьдарч, урагшаа тэмүүл.

17. Өөрийнхөө болон бусдын том жижиг гэмийг уучилж сур. Тэгснээр сэтгэл чинь уужирч, эрч хүч чинь бүтээлч зүйлс рүү хандах боломжтой болно.

18. Их ажиллаж, бага амьдрах алдааг бүү гарга. Ажил ажил гэж явсаар амьдралын үнэ цэнтэй зүйлсэд анхаарлаа хандуулах эрч хүч, цаг зав улам багасна.

19. Амьдралын түүх, сайн муу туршлагаа бүрэн дүүрэн хүлээж ав. Энэ аян зам чамайг өдий хүргэсэн. Шулуун дардан, зөв байсан байх албагүй. Төгс хүн гэж үгүй тул чамд алдах эрх бий.

20. Амьдрал бол нэг ёсны сургууль юм. Энэ сургуульд сурч боловсорч тулгамдсан асуудлыг шийднэ. Энэ сургуулийг энэ удаадаа төгсөн төгстөл аз жаргал, хайр энэрлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Зөвлөгөө

Яагаад сээрний яс цохuх аюултай гэдгийг эмч тайлбарлав

Published

on

By

Монголчууд бид малын сээрний ясыг цохuх, хуга̀ладаг уламжлалтай. Тэгвэл энэ талаар гар сарвууны мэс засалч эмч Л.Нанжид дараах сэрэмжлүүлгийг хуваалцжээ.

“Сэрэмжлүүлэг. Би нэг зүйлийг гайхаад бардаггүй дээр нь бүр ойлгодоггүй ээ. Учир мэдэх нэг нь зөвлөөрэй. Гар сарвууны эмч нарын бас л нэг толгойны өвчин болж байгаа зүйлийн нэг энэ сээрний ясыг гараараа цохuж хуга̀лах.

Энэ яс хуга̀рлаа гээд яг юу өөрчлөгдөөд яах гээд байгаа юм бүү мэд. Харин эсэргээрээ цохuсон хүний алганы шивнүүр яс нь хуга̀рах үзэгдэл элбэг юмаа. Бүгд л эр эмгүй сээр цохuж хуга̀лаж байгаа бичлэг хийгээд бусдад буруу үлгэр болох тэрэндээ онгирч омогшоод яах юм бэ сошилоор….

Өгөр яс хуга̀рч л байдаг. Таны чиний гарны яс хуга̀рвал хөдөлмөрийн чадвар алдагдах цаашлаад гар хавдаж үрэвсэх идээлж бохирдох гээд л их олон хүндрэл гарч бна даа…. зүгээр зугаа ч юмуу тоглоомч юм уу энэ үйлдлийн ард өөрөө хохироод үлдэнэ эмчлэх гэж эмч эмнэлгийнхэн зүдэрч байгааг л ойлгочихмоор байнаа.

Хамаатны дүү хүртэл гараа хуга̀лаад хагалгаанд орж байх шиг. Яс цохuж ясаа хуга̀лахаа болъёо бүгдээрээ” хэмээн анхааруулжээ.

Continue Reading

Зөвлөгөө

Иргэн: Бид яагаад картаар биш бэлэн мөнгөөр төлбөр хийх ёстой гээч?

Published

on

By

Бодох зүйл байна.

Бид яагаад хаа сайгүй картаар биш бэлэн мөнгөөр төлбөр төлөх ёстой вэ?

-Миний халаасанд 20 мянгатын дэвсгэрт бий. Би Ресторан орж оройн хоолоо идээд төлбөрөө бэлэн мөнгөөрөө төлнө.

Дараа нь рестораны эзэн миний өгсөн бэлэн мөнгөөр ажилтандаа унааны мөнгө болгож өгсөн гэж бодъё.

Ажилтан мөнгөө таксины жолоочид өглөө.

Таксины жолооч дараа нь үсээ засуулах гэж надад байсан 20000 төгрөг өгөв. Дараа нь үсчин энэ 20-аар дэлгүүр хэсэхэд ашиглах болно. Олон тооны төлбөр хийсний дараа миний өгсөн 20 мянгат 20к хэвээр байх бөгөөд төлбөр хийхдээ ашигласан бүх хүмүүс зорилгоо биелүүлж, банк бэлэн мөнгөний төлбөрийн гүйлгээнээс ашиг хүртэхгүй үлдлээ.

Гэхдээ хэрэв би ресторанд ирээд VISA картаар төлбөрөө хийвэл худалдагчаас миний төлбөрийн гүйлгээний банкны шимтгэл 150 авлаа 19850 төгрөг болов.

Үүнээс цааш рестораны эзэн ажилтандаа бэлэн мөнгөөр биш ухаалаг банкны апп ашиглан цалин олгов. /19700төг/

Ажилтан таксинд ялгаагүй ухаалаг банкаар төлбөр төлөв./19550төг/

Жолооч үсчин мөн адил /19400төг/

Ийнхүү 4хэн гүйлгээнээс 600 төгрөг банкны ашиг болно.

/100 гүйлгээ хийхэд миний 20000 төгрөг 5000 төгрөг болж 15000 төгрөг банкны ашиг боллоо/ Бэлэн мөнгөний эрсдэл сул тал ч байгаа бас бодох л зүйл

Эх сурвалж: Амьдралд Хайртай

Continue Reading

Зөвлөгөө

Ө.Цэцэгмаа:Суурь өвчнөө эмчлүүлээгүйгээс зүрх өвддөг

Published

on

By

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл амбулаторийн I Зүрх судасны их эмч Ө.Цэцэгмаатай ярилцлаа.

Сүүлийн үед зүрх судасны өвчин их залуужиж байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-Зүрх судасны өвчин залуужиж байгаа нь хотжилттой холбоотой. Агаарын бохирдол, идэж байгаа хоол хүнс­нээс шалтгаалж энэ өв­чин ихэсч байна. Мөн үндсэн суурь өв­чин болох хоолойны ан­гина, шүд болон бөөрний архаг үрэвслээ эмчлүүлээгүйгээс үүнийг үүсгэдэг халд­варууд зүрхний өвчинд нөлөөлдөг. Үүнээс болж хавхлагын үрэв­сэл, зүрхний үе мөчний өвчлөлийг үүс­­гэх шалтгаан болж байна. Энэ нь бас зөв хооллолттой холбоотой. Зүрхний өвчнийг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлүүд бий. Гурван цагаан хор болох өөх тос, давс, элсэн чихрийг их хэмжээгээр хэрэглэж байна. Идэж байгаа хоол хүнсэнд ихэвч­лэн чихэрлэг зүйл их хэрэглэснээс шүд хор­хой­тох, хоолойн ангины үрэвсэлтэй, хоол боловсруулах замтай холбоотой үрэвсэл, сархад, янжуур их хэрэглэж байгаа нь зүрхний өвчинг үүсгэх шалтгаан болдог.

Хүмүүс зүрх өвдлөө гээд валидол их уудаг. Энэ эмийг байнга ууснаар биед сөрөг нөлөө үзүүлдэг үү?

-Энэ эмийг байнга ууж болохгүй. Валидолын найрлагад зүрхийг тайвшруулах үйлчилгээтэй минитол гэдэг бодис байдаг учир уулгадаг. Зүрх өвдсөн үед гарын дор байлгах шаардлагагүй. Эмчдээ үзүүлээд юунаас болж зүрх өвдсөн шалтгааныг нь тодруулж байж эм уух хэрэгтэй. Зүрхний эмийг янз бүрийн антибиотек, витамин шиг гарын дор авч хэрэглэдэг зүйл биш. Зүрхний цохилт удааширч, хэм алдагдаж түргэснэ, удааширна. Зүрхний цусан хангамжийн ямар дутагдал байна түүнээсээ хамаарч эмийн эмчилгээг эмчийн заавраар хэрэглэнэ. Манайхан эмчээр эм бичүүлж авчихаад “Энэ эм надад таарч байна. Их сайн” гэж хүмүүст хэлдэг. Гэтэл тухайн хүний зүрхний цохилт удааширсан, даралт нь бага үед энэ эмийг хэрэглэхэд хортой. Зөвхөн эмчийн заавраар зүрхний эмнүүдийг уух ёстой. Валидол нь тухайн үед зүрхний судас тэлэх, тайвшруулах зорилгоор уудаг.

Заримдаа тайван байх үед ч гэсэн зүрх хурдан цохилдог. Энэ нь муу юу. Хэвийн үед хүний зүрх нэг минутад хэд цохилох ёстой вэ?

-Зүрхний цохилт нэг минутад 60-80 байна. Хэрэв 80-100 байвал зүрхний цохилт түргэснэ. 60-аас доош бол зүрхний цохилт удааширдаг. Харин өвчний шалтгаанаар зүрхний цохилт хур­дас­вал өрхийн болон дотрын эмчийн хяналт дор эмийн эмчилгээ хийл­гэнэ. Юунаас болов гэдэг шалтгааныг нь олох хэрэгтэй. Үүний тулд зүрхний цахилгаан бичлэг хийлгэх, хэт авиан шинжилгээгээр шалтгааныг нь олж болно. Бас бусад халдварт өвч­нүүд байна. Тухайлбал, бамбай булчирхайн үрэвсэлтэй бол зүрхэнд өөрчлөлт орно.

Хурдан, цочмог уурлах нь зүрхний өвчинтэй холбоотой юу. Ийм үед эмч нар долоогоны ханд уу гэдэг?

-Холбоотой. Хүн айж, сандарсан, цоч­сон үед зүрхний цо­хилт түргэсч, даралт ихэс­дэг. Долоогоны ханд тайвшруулахаас гадна зүрхний цохилтыг удааш­руулж, даралт буулгадаг учраас эмчийн зөвлөсний дагуу уух хэрэгтэй.

Зүрх нь өвддөггүй хэрнээ хааяа хатгаж өвдөн амьсгаа авч болдоггүй. Эмчид үзүүлэхээр зүгээр байна гэдэг. Ийм үед ямар эмчилгээ, шинжилгээ хийлгэх вэ?

-Янз бүрийн өвчин буюу суурь өвчнөөс шалтгаална. Тухайлбал, уушгины хатгалгаатай, хавирга хоорондын завсрын мэдрэлийн үрэвсэл, булчингийн мэдрэл, цөсний чулуутай бол гэнэт зүрхээр хатгуулж, цээжээр өвддөг. Цээжээр өвдсөн болгоныг миний зүрх өвдөж байна гээд эмчид ханддаг. Нарийн шинжилгээ хийж, оношийг нь тодруулснаар хам шинжүүдийг ялгаж байж зүрхний өвчин гэсэн оношоо тавина. Зүрхний янз бүрийн өвчин байдаг. Тухайлбал, зүрхний титэм судасны хурц үрэвсэл, ачаалалтай зүрхний бах, зүрхний хэрх өвчний шалтгаантай хавхлагуудад нөлөөлсөн үед хүчтэй хатгаж өвддөг. Мөн зүрхний шигдээсийн үед огцом хүчтэй өвдөлт өгнө. Тиймээс эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.

Зүрх дандаа чичрээд байхаар нь эмчид үзүүлж, цахилгаан бичлэг хийлгэхэд зүгээр байна гэдэг. Энэ нь зүрх өвчлөх шалтгаан мөн үү?

-Манайхан зүрх чичрээд байна гэдэг. Энэ нь зүрхний хэм алдагдаж, түргэсээд байгааг чичирч байна гэж ойлгодог. Энэ үед зүрхний цахилгаан бичлэгээр илрэхгүй ч бусад өвчний үед чичрэлт илэрнэ. Дотоод шүүрлийн булчирхай бамбай, сахар багадалттай үед хөлөрч, чичрэх шинж тэмдэг илэрдэг. Үүнийг яг мэргэжлийн эмчид хандаж оношийг нь тод­руулна. Ганц зүрхний өвчний үед илрэхгүй.

Цус багадалт зүрхний хэм алдалтад нөлөөлдөг үү?

-Нөлөөлнө. Их хэмжээний цус багадалттай хүн зүрхний болон тархины цусан хангамжийн дутагдалд орсноос толгой өвдөж, зүрхээр хатгуулах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс суурь болон үндсэн өвчнөө эмчлүүлснээр зүрхний зовиур багасна.

Зүрх тэжээлийн дутагдалд орсон байна гэсэн яриа сүүлийн үед их гарч байна. Энэ юунаас болж байна вэ?

-Тухайн хүний суурь өвчин, цус багадалт нө­лөөлөхөөр чухал эрхтэнд очих цусны хэмжээ багассанаар зүрхэнд тэжээл, тархинд цусан хангамж дутагддаг. Үүнээс болж зүрхний өвчнүүд өвдөх шинж тэмдэг, янз бүрийн өөрчлөлт гардаг. Тиймээс зүрхний тэжээлийн дутагдалд орохгүйн тулд юунаас шалтгаалж байгаа суурь өвчнөө эмчлэх хэрэгтэй. Зүрхний биш шалтгаантай суурь өвчин цус багадалт, архаг өвчнүүд, хавдрын улмаас цус багадалт үүссэнээс зүрхэндээ нөлөөлсөн байгаа. Эдгээр суурь өвчнийг эмчилснээр зүрхний цусан хангамж сайжирна.

Сүүлийн үед хүүхдүүд зүрхний цоорхойтой төрж байгаа. Та үүнийг юутай холбоотой гэж бодож байна вэ?

-Эхийн хэвлийд байх үйл ажиллагаатай холбоотой. Ээж нь жирэмсэн байхдаа элдэв төрлийн хортой эм бэлдмэл хэрэглэсэн байж болно. Агаарын бохирдолттой холбоотойгоор гажигтай хүүхэд төрөх магадлал өндөр. Мөн удамшилтай бас холбоотой.

Манайхны дунд зүрх өвдөхөөр даралт ихэсдэг гэсэн яриа бий. Энэ хэр үнэний хувьтай вэ?

-Цусны даралт ихэсвэл зүрхэнд нөлөөлнө. Өндөр даралтын улмаас толгой эргэж, дотор муухайрч зүрх чичирнэ, зүрхээр өвдөх шинж тэмдэг илэрдэг.

Зүрхний өвчин ямар тохиолдолд хүндэрч, хагалгаа хийхэд хүргэдэг юм бэ?

-Зүрх нь удаан хуга­цаагаар өвдсөн хүмүүс бий. Залуу хүмүүст ихэвч­лэн хэрх өвчний улмаас зүрхний хавхлагууд гэмтээд байгаа. Үүнээс үүдэлтэй зүрхний олдмол гажиг үүсдэг. Энэ олдмол гажгийн улмаас янз бүрийн өөрчлөлт өгч зүрхний дутагдалтай уч­раас мэс заслын аргаар хагалгаа хийдэг.

Энэ өвчнөөс иргэд яаж урьдчилан сэргийлэх вэ. Энэ талаар зөвлөгөө өгөөч?

-Сүүлийн үед зүрхний өвчин залуужиж байгаа гол шалтгаан нь амны хөндийн ариун цэвэр, гүйлсэн булчирхайн архаг үрэвслээ эмч­лүүлээгүйгээс зүрхний хавхлагууд, бөөрийг гэмтээснээс хүндрэл өгч даралт ихсэлт, зүрхний янз бүрийн өвчний шалтгаан болж байна. Тиймээс амны хөндий, хорхой идсэн шүд, чих болон бөөрний архаг үрэвслээ эмчлүүлж байвал зүрхний өвчлөл багасна. Мөн биеийн жин хэт тарган биш, хөдөлгөөний хомсдлоос үүсэлтэй зүрхний өвчин ихэсч байгаа. Хоол хүнсний хэрэглээ буюу давс, элсэн чихэр, өөх тосыг хэтрүүлэн хэрэглэснээр судасны хатуурал үүсч энэ өвчний эхлэл тавигдаж байна. Эмийн эмчилгээ шаардахгүйгээр зөвхөн хувь хүнээс шалтгаалах юм. Тиймээс хоолны дэглэм барьж чадвал зүрхний өвчин багасна.

Энэ өвчнийг бага дээр нь эмчлүүлснээр бүрэн эдгэрэх үү?

-Эдгэрнэ. Зүрхний өвчний шалтгааныг олоод бага дээр нь эм­чил­бэл зүрхний өвчин эмчлэгдэнэ. Тиймээс амны хөндийн ариун цэвэр, зөв зохистой хоол­лол­тоос шалтгаалсан зүрхний өвчнөөс урьд­чилан сэргийлэх хэрэгтэй.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status