Connect with us

Зөвлөгөө

Нойргүйдэл гэдэг зүйлийг яах вэ? Үүнийг хэрхэн шийдэх талаар

Published

on

Нойргүйдэл гэдэг сэдэв бидэнд тийм ойр байсангүй. Харин сүүлийн жилүүдэд цахим хэрэглээ, нийгмийн стресс, ажлын ачаалал, мэдрэлийн ядаргаа зэргээс үүдэн бидэнтэй ойр дотно байх болов.

Монголчуудын дундах нойргүйдлийн талаарх хамгийн сүүлийн судалгаа нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2013 онд хийсэн судалгаа. Энэхүү судалгаанд дурдсанаар насанд хүрсэн хүмүүсийн 17.1 хувь нь нойрны эмгэгтэй буюу таван хүн тутмын нэг нь нойрны эмгэгтэй хэмээн дурджээ.

Мөн монголчуудын 18.5 хувь нь сэтгэл түгшилттэй, 16.2 хувь нь мэдрэл сульдалттай, 4.4 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй болохыг энэхүү судалгаанд дурджээ. Нойргүйдлийн эмч нарын хэлж буйгаар манай улсын иргэдэд зонхилон тохиолдож буй нойргүйдэл нь стрессээс үүдэлтэй, сэтгэл зүйн хямралтай хавсарсан байдалтай байгааг онцолж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд нойргүйдлийн өөр нэгэн шинэ хэлбэр “мэндэлсэн” нь ковидын дараах нойргүйдэл. Ковид туссаны улмаас яагаад нойргүйдэлд хүрээд байгаа талаар “Better mind” нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлгийн ерөнхий эмч, сэтгэцийн эмгэг судлаач, сэтгэл засалч эмч М.Мандахаас тодрууллаа.

Тэрээр “Ковид яагаад нойргүйдэл, сэтгэл санааны хямралыг үүсгээд байгаа вэ гэхээр коронавирус нь мэдрэлийн ширхгийн гадна талаар байдаг миелиний бүрхүүлийг цочроож, гэмтээж байна. Үүнтэй холбоотойгоор зөвхөн нойргүйдэл төдийгүй мэдрэлийн ядаргаа, ковидын дараах цочромтгой байдал үүсэж байна” гэсэн юм.

Тус эмнэлгийн нэг эмчид ойролцоогоор өдөрт 15-20 хүмүүс үзүүлдэг бөгөөд үүний 70-80 хувь нь ковидын дараах нойргүйдэлтэй, ковидын дараах мэдрэлийн ядаргаатай, сэтгэл санааны хямралтай байгаа аж. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийнх нь ачаалал ч эрс нэмэгдэж.

Хамгийн гол нь ковидын улмаас нойргүйдлийн асуудалгүй байсан хүмүүс анх удаа нойргүйдэлтэй тулгарч буй нь их байгаа бөгөөд байнгын бус заримдаа нойргүйддэг байсан хүмүүсийн далд байсан “асуудал” сэдэрч гарч ирж байгаа гэдгийг ч мөн хэллээ. Ковидын дараах нойргүйдэл нь архаг биш богино хугацаанд үргэлжилж буй учир эмчилгээний үр дүн сайн байгааг онцлоод 10-20 хоногийн дотор бүрэн эмчлэгдэж, цаашдаа эмчилгээгүйгээр хэвийн унтаж байгаа гэв.

УХТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн их эмч Д.Мөнхжаргал

Халдвар тархахаас өмнө нийт хүн амын 17 хувь нь нойрны асуудалтай байсан. Харин цар тахал, хөл хорионы улмаас дэлхий даяар нойрны асуудалтай хүмүүсийн хувь 38 болж өссөн. Өөрөөр хэлбэл гурван хүн тутмын нэг нь нойргүйдэлтэй байна.

Цар тахал, хөл хориотой холбоотой сэтгэл зүйн асуудалд өртөж, нойрны асуудал үүсэж байгаа ба нойрны үргэлжлэх хугацаа багасах, нойр ханахгүй байх, нойр хүрэхгүй байх, шөнөдөө хэд хэдэн удаа сэрж нойр хулжих эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байна.

Хүүхдийн нойргүйдэл заавал хавсарсан эмгэгтэй байна

Нойргүйдэл нь зөвхөн томчуудад ч хамаатай бус хүүхдүүдэд “халдаад” эхэлжээ. Эмч нарын зүгээс нойргүйдэлд насны хязгаар байхгүйг хэлж байна. Нойргүйдлийн асуудлын улмаас эмнэлэгт хандах хүүхдүүдийн тоо сүүлийн үед нэмэгдэж буй бөгөөд сэтгэл зүйн ямар нэгэн хямралтай хавсарсан байх нь түгээмэл байдаг байна.

Тодруулбал, оюун ухааны хоцрогдол, аутизм, хөдөлгөөнтөх эмгэг, сэтгэл гутрал, дэлгэцийн донтолт хүүхдийн нойргүйдэлттэй ямар нэгэн байдлаар хавсарсан байгааг эмч нар онцолж байна.

Нойргүйдэлтэй удаан “найзалвал” даралт ихсэх, таргалах, чихрийн шижинтэй болох, хорт хавдраар өвдөх эрсдэлтэй

Нойргүйдлийн асуудлаа шийдэж чадахгүйн улмаас хамгийн түрүүнд үүсдэг хорт нөлөө бол сэтгэл зүйн тавгүй байдал байдаг аж. Хоёрдугаарт, хүний сэтгэхүйн процессууд болох анхаарал төвлөрөлт муудах, хурд нь удааширдаг бол гуравдугаарт биеийн эрч хүч алдагддаг байна.

Энэ бүгд богино хугацааны нойрны алдагдлын шинжүүд аж. Харин урт хугацааны нойрны алдагдлын дүнд түгших, гутрах, дархлааны тогтолцооны үйл ажиллагаа сулрах, ханиад томуунд өртөмтгий болох зэрэг илэрдэг байна.

Бүр цаашилбал даралт ихсэх, таргалах, чихрийн шижинтэй болох, зарим төрлийн хавдрууд үүсэх магадлалтай болдог гэнэ. Гэхдээ сүүлд дурдсан шалтгаанууд нь хоёроос дээш жил нойрны алдагдалд өртсөн хүмүүст тохиолддог байна.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Нойрны төвийн эмч Т.Шүрэн

Архаг нойргүйдэлтэй хүмүүсийн нэлээд хувийг насан туршдаа ээлжийн ажил хийсэн хүмүүс эзэлдэг. Энэ нь зүрх судасны эмгэг, тархинд цус харвах, уушгины багтраа өвчин, нойргүйдлын улмаас стресстэх, сэтгэл гутрах, айдас түгшүүрээс үүдэн ходоодны шархлаа өвчин зэрэг үүсэх нөхцөл болдог.

Альфастим буюу долгион эмчилгээ

Нойргүйдлийг эмчлэх хэд хэдэн эмчилгээнүүдийг эмнэлгүүд хийж буй бөгөөд энэ дундаас хамгийн үр дүнтэй байгаа хоёр эмчилгээний талаарх мэдээллийг хүргэе. Эхнийх нь альфастим аппарат эмчилгээ юм.

Энэхүү эмчилгээг манай улсын бүхий л томоохон хувийн эмнэлгүүд хийж буй бөгөөд нэг оролт нь 30 мянган төгрөгөөс эхэлж байна. Энэхүү эмчилгээг энгийнээр тайлбарлавал хүн сэтгэл санаа тайвширсан, сэтгэл хангалуун, аз жаргалтай, тайван үед альфа долгион хүний тархинд идэвхиждэг байна.

Харин альфастим эмчилгээ нь энэ долгионыг механикаар тархинд үүсгэж, тайвшруулдаг үйлчилгээтэй эмчилгээ юм. Нойргүйдлээс гадна сэтгэл түгшилт, сэтгэл гутралын үед хийлгэдэг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сэтгэцийн эм шиг донтолт үүсгэхгүй, сөрөг нөлөөгүй эмчилгээ гэдгээрээ онцлог юм.

Танин мэдэхүйн төрөх үйлийн CBT үйлчилгээ

Нойргүйдэлтийн эсрэг өөр нэг үр дүнтэй эмчилгээ нь танин мэдэхүйн төрөх үйлийн CBT эмчилгээ юм. Олон улсад эмийн эмчилгээнээс урьтаж энэхүү эмчилгээг зөвлөдөг байна. Уг эмчилгээг Монголд хийж буй мэдрэлийн ахлах зэргийн эмч Б.Доржхандаас эмчилгээний ач холбогдол үр дүнгийн талаар мэдээлэл авсан юм.

Тэрээр 2017 оноос эхлэн нойргүйдлийн чиглэлээр дагнан ажиллаж буй бөгөөд “Нойрны эрэлд” номын зохиогч юм. Энэхүү эмчилгээг Харвардын анагаах ухааны сургуулийн 20 гаруй жилийн эмнэлзүйн судалгаа, өдөр тутмын эмчилгээний практик дээр үндэслэн, шинжлэх ухаанаар хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу явуулдаг.

Ганцаарчилсан болон бүлгээр хамрагдах боломжтой. Энгийнээр тайлбарлавал тухайн хүнд буй нойронд нөлөөлөхүйц буруу мэдлэг, мэдээлэл, дадал зуршлыг мэдлэг ойлголтоор дадал үйлийг засах хэлбэр юм. Тэрээр энэхүү эмчилгээг 2020 оноос хойш хэрэгжүүлж буй эмчилгээний үр дүн өндөр буюу 90 хувьтай байгааг хэллээ.

Олон улсад энэхүү хөтөлбөрт хамрагдагсад 100 хувь нойрондоо сэтгэл ханамж сайжирсан, 90 хувь нойрны эмээ бууруулж зогсоосон, 75 хувь нь хэвийн нойртой болсон үр дүн үзүүлдэг бөгөөд эм шиг гаж нөлөө үзүүлэхгүйгээр нойр сэтгэл санааны байдал, эрч хүчийг үлэмж сайжруулдаг төдийгүй илүү бүтээлч, тайван, эерэг хандлагатай, асуудлыг даван туулах чадвар суулгаж өгдөг байна.

Нойр “хулжаагчид”-ыг хэрхэн буцаах вэ

Нойроо хулжаахгүйн тулд дараах зүйлсийг хориглох хэрэгтэйг мэргэжлийн эмч зөвлөж байна.

– Кофейн агуулсан кофе, өтгөн цай уухыг 16.00 цагаас хойш хориглох

– Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийг 18.00 цагаас хойш хориглох

– Шингэн уух юмны хэрэглээг 20.00 цагаас хойш хязгаарлах

– Электрон хэрэгслүүдээс 21.00 цагаас хойш хол байх

– Махан хоолыг 18.00 цагаас хойш идэхгүй байх

Хүний нойрсож эхлэх цаг 22.00 цаг бөгөөд энэ үед хэдийнэ орондоо орж нойрсож эхлэх ёстой байна. 22.00- 01.00 цагийн хооронд гүн нойрсох ёстой бөгөөд энэ үеийн нойрыг гүйцэх ямар ч нойр байдаггүй байна.

Өдрийн нойр хэзээ ч шөнийн нойрыг гүйцэхгүй

Өдрийн нойр хэрэгтэй юү, хэрэггүй юү. Мэргэжлийн эмч нарын зүгээс энэ талаар тодруулахад насанд хүрсэн хүмүүсийг өдөрт заавал унт хэмээн шинжлэх ухаанд зөвлөдөггүй байна.

Харин цэцэрлэгийн болон бага насны, нярай хүүхдүүдийг л өдрийн цагт унтахыг зөвлөдөг байна. Мөн насанд хүрсэн хүмүүсийг бодвол өсвөр насныханд нойрны хэрэгцээ арай их байдаг бөгөөд тархиндаа ачаалал авч буй учир амарч өдрийн цагаар хэтрүүлэлгүй амрахыг зөвлөдөг аж.

Үүнээс гадна дөнгөж төрсөн нярай ээжүүдийг л өдрийн цагт унтахыг зөвлөж байна. Шөнийн нойр л хүний тархи, биеийг хамгийн сайн амраадаг бөгөөд өдрийн маш олон цагийн нойр хэзээ ч шөнийн нойрыг гүйцдэггүй байна.

Эх сурвалж: Eagle.mn

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Зөвлөгөө

Яагаад сээрний яс цохuх аюултай гэдгийг эмч тайлбарлав

Published

on

By

Монголчууд бид малын сээрний ясыг цохuх, хуга̀ладаг уламжлалтай. Тэгвэл энэ талаар гар сарвууны мэс засалч эмч Л.Нанжид дараах сэрэмжлүүлгийг хуваалцжээ.

“Сэрэмжлүүлэг. Би нэг зүйлийг гайхаад бардаггүй дээр нь бүр ойлгодоггүй ээ. Учир мэдэх нэг нь зөвлөөрэй. Гар сарвууны эмч нарын бас л нэг толгойны өвчин болж байгаа зүйлийн нэг энэ сээрний ясыг гараараа цохuж хуга̀лах.

Энэ яс хуга̀рлаа гээд яг юу өөрчлөгдөөд яах гээд байгаа юм бүү мэд. Харин эсэргээрээ цохuсон хүний алганы шивнүүр яс нь хуга̀рах үзэгдэл элбэг юмаа. Бүгд л эр эмгүй сээр цохuж хуга̀лаж байгаа бичлэг хийгээд бусдад буруу үлгэр болох тэрэндээ онгирч омогшоод яах юм бэ сошилоор….

Өгөр яс хуга̀рч л байдаг. Таны чиний гарны яс хуга̀рвал хөдөлмөрийн чадвар алдагдах цаашлаад гар хавдаж үрэвсэх идээлж бохирдох гээд л их олон хүндрэл гарч бна даа…. зүгээр зугаа ч юмуу тоглоомч юм уу энэ үйлдлийн ард өөрөө хохироод үлдэнэ эмчлэх гэж эмч эмнэлгийнхэн зүдэрч байгааг л ойлгочихмоор байнаа.

Хамаатны дүү хүртэл гараа хуга̀лаад хагалгаанд орж байх шиг. Яс цохuж ясаа хуга̀лахаа болъёо бүгдээрээ” хэмээн анхааруулжээ.

Continue Reading

Зөвлөгөө

Иргэн: Бид яагаад картаар биш бэлэн мөнгөөр төлбөр хийх ёстой гээч?

Published

on

By

Бодох зүйл байна.

Бид яагаад хаа сайгүй картаар биш бэлэн мөнгөөр төлбөр төлөх ёстой вэ?

-Миний халаасанд 20 мянгатын дэвсгэрт бий. Би Ресторан орж оройн хоолоо идээд төлбөрөө бэлэн мөнгөөрөө төлнө.

Дараа нь рестораны эзэн миний өгсөн бэлэн мөнгөөр ажилтандаа унааны мөнгө болгож өгсөн гэж бодъё.

Ажилтан мөнгөө таксины жолоочид өглөө.

Таксины жолооч дараа нь үсээ засуулах гэж надад байсан 20000 төгрөг өгөв. Дараа нь үсчин энэ 20-аар дэлгүүр хэсэхэд ашиглах болно. Олон тооны төлбөр хийсний дараа миний өгсөн 20 мянгат 20к хэвээр байх бөгөөд төлбөр хийхдээ ашигласан бүх хүмүүс зорилгоо биелүүлж, банк бэлэн мөнгөний төлбөрийн гүйлгээнээс ашиг хүртэхгүй үлдлээ.

Гэхдээ хэрэв би ресторанд ирээд VISA картаар төлбөрөө хийвэл худалдагчаас миний төлбөрийн гүйлгээний банкны шимтгэл 150 авлаа 19850 төгрөг болов.

Үүнээс цааш рестораны эзэн ажилтандаа бэлэн мөнгөөр биш ухаалаг банкны апп ашиглан цалин олгов. /19700төг/

Ажилтан таксинд ялгаагүй ухаалаг банкаар төлбөр төлөв./19550төг/

Жолооч үсчин мөн адил /19400төг/

Ийнхүү 4хэн гүйлгээнээс 600 төгрөг банкны ашиг болно.

/100 гүйлгээ хийхэд миний 20000 төгрөг 5000 төгрөг болж 15000 төгрөг банкны ашиг боллоо/ Бэлэн мөнгөний эрсдэл сул тал ч байгаа бас бодох л зүйл

Эх сурвалж: Амьдралд Хайртай

Continue Reading

Зөвлөгөө

Ө.Цэцэгмаа:Суурь өвчнөө эмчлүүлээгүйгээс зүрх өвддөг

Published

on

By

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл амбулаторийн I Зүрх судасны их эмч Ө.Цэцэгмаатай ярилцлаа.

Сүүлийн үед зүрх судасны өвчин их залуужиж байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-Зүрх судасны өвчин залуужиж байгаа нь хотжилттой холбоотой. Агаарын бохирдол, идэж байгаа хоол хүнс­нээс шалтгаалж энэ өв­чин ихэсч байна. Мөн үндсэн суурь өв­чин болох хоолойны ан­гина, шүд болон бөөрний архаг үрэвслээ эмчлүүлээгүйгээс үүнийг үүсгэдэг халд­варууд зүрхний өвчинд нөлөөлдөг. Үүнээс болж хавхлагын үрэв­сэл, зүрхний үе мөчний өвчлөлийг үүс­­гэх шалтгаан болж байна. Энэ нь бас зөв хооллолттой холбоотой. Зүрхний өвчнийг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлүүд бий. Гурван цагаан хор болох өөх тос, давс, элсэн чихрийг их хэмжээгээр хэрэглэж байна. Идэж байгаа хоол хүнсэнд ихэвч­лэн чихэрлэг зүйл их хэрэглэснээс шүд хор­хой­тох, хоолойн ангины үрэвсэлтэй, хоол боловсруулах замтай холбоотой үрэвсэл, сархад, янжуур их хэрэглэж байгаа нь зүрхний өвчинг үүсгэх шалтгаан болдог.

Хүмүүс зүрх өвдлөө гээд валидол их уудаг. Энэ эмийг байнга ууснаар биед сөрөг нөлөө үзүүлдэг үү?

-Энэ эмийг байнга ууж болохгүй. Валидолын найрлагад зүрхийг тайвшруулах үйлчилгээтэй минитол гэдэг бодис байдаг учир уулгадаг. Зүрх өвдсөн үед гарын дор байлгах шаардлагагүй. Эмчдээ үзүүлээд юунаас болж зүрх өвдсөн шалтгааныг нь тодруулж байж эм уух хэрэгтэй. Зүрхний эмийг янз бүрийн антибиотек, витамин шиг гарын дор авч хэрэглэдэг зүйл биш. Зүрхний цохилт удааширч, хэм алдагдаж түргэснэ, удааширна. Зүрхний цусан хангамжийн ямар дутагдал байна түүнээсээ хамаарч эмийн эмчилгээг эмчийн заавраар хэрэглэнэ. Манайхан эмчээр эм бичүүлж авчихаад “Энэ эм надад таарч байна. Их сайн” гэж хүмүүст хэлдэг. Гэтэл тухайн хүний зүрхний цохилт удааширсан, даралт нь бага үед энэ эмийг хэрэглэхэд хортой. Зөвхөн эмчийн заавраар зүрхний эмнүүдийг уух ёстой. Валидол нь тухайн үед зүрхний судас тэлэх, тайвшруулах зорилгоор уудаг.

Заримдаа тайван байх үед ч гэсэн зүрх хурдан цохилдог. Энэ нь муу юу. Хэвийн үед хүний зүрх нэг минутад хэд цохилох ёстой вэ?

-Зүрхний цохилт нэг минутад 60-80 байна. Хэрэв 80-100 байвал зүрхний цохилт түргэснэ. 60-аас доош бол зүрхний цохилт удааширдаг. Харин өвчний шалтгаанаар зүрхний цохилт хур­дас­вал өрхийн болон дотрын эмчийн хяналт дор эмийн эмчилгээ хийл­гэнэ. Юунаас болов гэдэг шалтгааныг нь олох хэрэгтэй. Үүний тулд зүрхний цахилгаан бичлэг хийлгэх, хэт авиан шинжилгээгээр шалтгааныг нь олж болно. Бас бусад халдварт өвч­нүүд байна. Тухайлбал, бамбай булчирхайн үрэвсэлтэй бол зүрхэнд өөрчлөлт орно.

Хурдан, цочмог уурлах нь зүрхний өвчинтэй холбоотой юу. Ийм үед эмч нар долоогоны ханд уу гэдэг?

-Холбоотой. Хүн айж, сандарсан, цоч­сон үед зүрхний цо­хилт түргэсч, даралт ихэс­дэг. Долоогоны ханд тайвшруулахаас гадна зүрхний цохилтыг удааш­руулж, даралт буулгадаг учраас эмчийн зөвлөсний дагуу уух хэрэгтэй.

Зүрх нь өвддөггүй хэрнээ хааяа хатгаж өвдөн амьсгаа авч болдоггүй. Эмчид үзүүлэхээр зүгээр байна гэдэг. Ийм үед ямар эмчилгээ, шинжилгээ хийлгэх вэ?

-Янз бүрийн өвчин буюу суурь өвчнөөс шалтгаална. Тухайлбал, уушгины хатгалгаатай, хавирга хоорондын завсрын мэдрэлийн үрэвсэл, булчингийн мэдрэл, цөсний чулуутай бол гэнэт зүрхээр хатгуулж, цээжээр өвддөг. Цээжээр өвдсөн болгоныг миний зүрх өвдөж байна гээд эмчид ханддаг. Нарийн шинжилгээ хийж, оношийг нь тодруулснаар хам шинжүүдийг ялгаж байж зүрхний өвчин гэсэн оношоо тавина. Зүрхний янз бүрийн өвчин байдаг. Тухайлбал, зүрхний титэм судасны хурц үрэвсэл, ачаалалтай зүрхний бах, зүрхний хэрх өвчний шалтгаантай хавхлагуудад нөлөөлсөн үед хүчтэй хатгаж өвддөг. Мөн зүрхний шигдээсийн үед огцом хүчтэй өвдөлт өгнө. Тиймээс эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.

Зүрх дандаа чичрээд байхаар нь эмчид үзүүлж, цахилгаан бичлэг хийлгэхэд зүгээр байна гэдэг. Энэ нь зүрх өвчлөх шалтгаан мөн үү?

-Манайхан зүрх чичрээд байна гэдэг. Энэ нь зүрхний хэм алдагдаж, түргэсээд байгааг чичирч байна гэж ойлгодог. Энэ үед зүрхний цахилгаан бичлэгээр илрэхгүй ч бусад өвчний үед чичрэлт илэрнэ. Дотоод шүүрлийн булчирхай бамбай, сахар багадалттай үед хөлөрч, чичрэх шинж тэмдэг илэрдэг. Үүнийг яг мэргэжлийн эмчид хандаж оношийг нь тод­руулна. Ганц зүрхний өвчний үед илрэхгүй.

Цус багадалт зүрхний хэм алдалтад нөлөөлдөг үү?

-Нөлөөлнө. Их хэмжээний цус багадалттай хүн зүрхний болон тархины цусан хангамжийн дутагдалд орсноос толгой өвдөж, зүрхээр хатгуулах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс суурь болон үндсэн өвчнөө эмчлүүлснээр зүрхний зовиур багасна.

Зүрх тэжээлийн дутагдалд орсон байна гэсэн яриа сүүлийн үед их гарч байна. Энэ юунаас болж байна вэ?

-Тухайн хүний суурь өвчин, цус багадалт нө­лөөлөхөөр чухал эрхтэнд очих цусны хэмжээ багассанаар зүрхэнд тэжээл, тархинд цусан хангамж дутагддаг. Үүнээс болж зүрхний өвчнүүд өвдөх шинж тэмдэг, янз бүрийн өөрчлөлт гардаг. Тиймээс зүрхний тэжээлийн дутагдалд орохгүйн тулд юунаас шалтгаалж байгаа суурь өвчнөө эмчлэх хэрэгтэй. Зүрхний биш шалтгаантай суурь өвчин цус багадалт, архаг өвчнүүд, хавдрын улмаас цус багадалт үүссэнээс зүрхэндээ нөлөөлсөн байгаа. Эдгээр суурь өвчнийг эмчилснээр зүрхний цусан хангамж сайжирна.

Сүүлийн үед хүүхдүүд зүрхний цоорхойтой төрж байгаа. Та үүнийг юутай холбоотой гэж бодож байна вэ?

-Эхийн хэвлийд байх үйл ажиллагаатай холбоотой. Ээж нь жирэмсэн байхдаа элдэв төрлийн хортой эм бэлдмэл хэрэглэсэн байж болно. Агаарын бохирдолттой холбоотойгоор гажигтай хүүхэд төрөх магадлал өндөр. Мөн удамшилтай бас холбоотой.

Манайхны дунд зүрх өвдөхөөр даралт ихэсдэг гэсэн яриа бий. Энэ хэр үнэний хувьтай вэ?

-Цусны даралт ихэсвэл зүрхэнд нөлөөлнө. Өндөр даралтын улмаас толгой эргэж, дотор муухайрч зүрх чичирнэ, зүрхээр өвдөх шинж тэмдэг илэрдэг.

Зүрхний өвчин ямар тохиолдолд хүндэрч, хагалгаа хийхэд хүргэдэг юм бэ?

-Зүрх нь удаан хуга­цаагаар өвдсөн хүмүүс бий. Залуу хүмүүст ихэвч­лэн хэрх өвчний улмаас зүрхний хавхлагууд гэмтээд байгаа. Үүнээс үүдэлтэй зүрхний олдмол гажиг үүсдэг. Энэ олдмол гажгийн улмаас янз бүрийн өөрчлөлт өгч зүрхний дутагдалтай уч­раас мэс заслын аргаар хагалгаа хийдэг.

Энэ өвчнөөс иргэд яаж урьдчилан сэргийлэх вэ. Энэ талаар зөвлөгөө өгөөч?

-Сүүлийн үед зүрхний өвчин залуужиж байгаа гол шалтгаан нь амны хөндийн ариун цэвэр, гүйлсэн булчирхайн архаг үрэвслээ эмч­лүүлээгүйгээс зүрхний хавхлагууд, бөөрийг гэмтээснээс хүндрэл өгч даралт ихсэлт, зүрхний янз бүрийн өвчний шалтгаан болж байна. Тиймээс амны хөндий, хорхой идсэн шүд, чих болон бөөрний архаг үрэвслээ эмчлүүлж байвал зүрхний өвчлөл багасна. Мөн биеийн жин хэт тарган биш, хөдөлгөөний хомсдлоос үүсэлтэй зүрхний өвчин ихэсч байгаа. Хоол хүнсний хэрэглээ буюу давс, элсэн чихэр, өөх тосыг хэтрүүлэн хэрэглэснээр судасны хатуурал үүсч энэ өвчний эхлэл тавигдаж байна. Эмийн эмчилгээ шаардахгүйгээр зөвхөн хувь хүнээс шалтгаалах юм. Тиймээс хоолны дэглэм барьж чадвал зүрхний өвчин багасна.

Энэ өвчнийг бага дээр нь эмчлүүлснээр бүрэн эдгэрэх үү?

-Эдгэрнэ. Зүрхний өвчний шалтгааныг олоод бага дээр нь эм­чил­бэл зүрхний өвчин эмчлэгдэнэ. Тиймээс амны хөндийн ариун цэвэр, зөв зохистой хоол­лол­тоос шалтгаалсан зүрхний өвчнөөс урьд­чилан сэргийлэх хэрэгтэй.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status