Connect with us

Урлаг

Дэлгэрмөрөн нууцаар гудамжинд гутал тослоод сууж байтал баригдчихжээ

Published

on

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн та бидэнтэй хуваалцсан нэгэн сайхан түүхийг өгүүлж байна.

“Аав ээж хоёр маань багш мэргэжилтэй учраас цалин орлого тухайн үедээ л хангалттай хүрэлцээ муутай ч, сэхээтэн гэдэг нэр цолоороо болгоод л байдаг тийм нэгэн цаг дор, хүүхэд насныхаа хөдөлмөрч үеийг дандаа дурсаж явдаг.

500-тын дэвсгэрт төгрөг шинэчлэгдэж байсан ардчилсан нийгэмд анх удаагаа гутал тосолж, ундаа тамхu зарж өрх гэртээ орлого нэмэгдүүлж, аав ээжийгээ ажлаасаа ядраад тараад ирхэд нь олсон орлогоо 1000т 1000-таар нь шатлаад өрчихсөн байдаг хармаандаа зоостой бизнесмен хүүхдүүдийн нэг байлаа.

Миний ажлын гараа аавынхаа хэтэвчнээс 3000 төгрөг нууцаар авч, дэлгүүрээс хар бор өнгийн гутлын тос, сойтогнууд, өнгөлгөө хийх гар нүүрийн жижиг алчуур, гутал тавих замын хашлага зэргээс бүрдэн эхэлж байлаа.

Өглөө эртлэн босож аав ээжийг ажилдаа явсан хойгуур өнөөх ажлаа эхлэнэ. Гарнаас маш их тос үнэртэх тул бусдад мэдэгдэхгүйн тулд тогтмол усанд орж үнэртэй ус түрхэнэ.

Мэдээж хүнд танигдахгүйн тулд дандаа маск зүүж, улсын багшийн их сургуулын автобусны буудлын ойролцоо эд ажлаа шууруулдаг байлаа. Нэгэн өдөр миний урд эрхэм танил гутал ирсэн нь ээжийн минь жаахан хөлтэй одоо ч нүдэнд харагддаг бор гутал байсан юм.

Би гутал сайн өнгөлж тослоод дараа нь салмандр гэдэг өнгөлөгчөөр нэмэлт мөнгө нэхэж улам гялтгар болгодог байсан тул, эгчээ та нэмэлтээр өнгөлүүлэхүү гэж асуугаад арчиж эхэлхэд ээж минь намайг таньчихаж билээ.

Ээж минь загнаагүй ээ гэхдээ бас дэмжээгүй, би зүгээр л сэтгэлийг нь ойлгосон.Тэр цагаас хойш би өөр бизнес эрхэлсэн, тэр бүүр хүнд талруугаа, дараа гоё бичнэ ээ гхгхгх.

Би гутландаа их хүндэтгэлтэй ханддагийн учир ийм л түүхтэй.Тийм болохоор Зөөсийхөндөө дандаа гутлаа гоё цэвэрхэн өмсөж байхыг зөвлөж, хичээлдээ явсан хойгуур нь охиныхоо гуталнуудыг арчиж зүлгэж өгнө шүү дээ.Тэр тоолонд миний хүүхэд нас хөгжилтэй түүх минь нүднээ тодордог.

Итгэл дүүрэн алхах гоё мэдрэмжийг гялтгар цэвэрхэн гутал тодорхойлдог болохоор гутлаа гоё өмсдөг хүн нүүрээ сайн угаасантай адилхан харагдлаг юм шүү дээ.” гэсэн юм.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Урлаг

Нара: Гадаадад гарч хар ажил ч болтугай хийгээд тайван амьдармаар ч юм шиг

Published

on

By

Саяхан амаржиж хөөрхөн үртэй болсон дуучин Нара буюу Нарантуяа нэгэн зүйлийг хуваалцжээ.

“Өглөө 6 өнгөрөөд дүүг нь хөхүүлээд сууж байтал Бунжаа сэрчив. Тэгсэн миний хүү унт унт өнөөдөр Монголчууд ажил хаяна гэсээн гэсэн чинь ердийн үед өчнөөн гуйлгаж байж сэрдэг хүн чинь бүр айнннн манай багш тэгж хэлээгүй гээд босоод ирдиймдаа.

Тэгээд хүргэж өгөхдөө түгжрэлд гацаж байтал тээр энэ олон хүмүүс бүгд ажилдаа явж бшдээ гэснээ харин та л наад бүх ажлуудаа болиод мама дүүг сайн хар за юу гэж авдымдаа. Ээж нь мачийхгүй л бол бядны амьдрал сүйрнэшдээ миний хүү л гэлээ.

Аййй амаргүй тавилан минь гэж.. эсвэл гадаадад гарч хар ажил ч болохнээ хийгээд амар жимэр амьдармаар ч юм шиг…Ядаж хүүхдүүд минь биднээс болоод бидний өмнөх үеэс ч ухаантай болж бгаа нь яамай даа” гэжээ.

Continue Reading

Урлаг

Агий: Ангирмаа багшаас болоод нөхөрт гардаггүй юм биш

Published

on

By

Энэ удаа “Киви” хамтлагийн дуучин П.Алтанцэцэг буюу Агийтай холбогдлоо. Түүний талаар сүүлийн үед гарсан мэдээллүүдэд хариулт авсан юм.

-Сайн уу Агий. Энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийг эрч хүчтэй угтаж байна уу?

-Баярлалаа. Чамд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Ажил тавлаг биз дээ?

-Дажгүй шүү. “Киви” хамтлаг болон дуучин Агийгаар ойрд сонин сайхан юу байна?

-Хос цомог маань ирс­нийг сонс­сон байлгүй дээ. Ихэр цомогтой болоод бөөн баяр сууж байна /инээв/. Энэ бидний хүсэл байсан. Хүслийнхээ нэгээхэн хэсгийг биелүүлсэндээ баяртай байна. Хос цомог маань “Киви” хамтлагийн есөн жилийн хөдөлмөр шүү дээ.

-Он гараад танай хамтлаг 10 нас хүрлээ. Төрсөн өдрөө тохиолдуулж олон ажил төлөвлөсөн байх даа?

-“Киви” хамтлагийн түүхийг бичилцсэн хүмүүс нь үнэнч сонсогчид. Тиймээс энэ зөвхөн бидний баяр биш. Манай хамтлагийнхан төрсөн өдрийн баяраа фэнүүддээ зориулахаар төлөвлөж байгаа. Үргэлж бидэнтэй хамт байж, урам өгдөг бас зэмлэж, хурцалдаг сонсогчиддоо “Баярлалаа” гэж хэлье.

-Өнөөдрийн төлөвлөгөөг чинь сонирхоё. Гадагшаа гарах ажил бий юу?

-Бид хос цомгийнхоо нэлээн хэдэн дууг дүрсжүүлсэн. Дахиад шинэ дууныхаа клипний ажилд орчихсон зав муутай байна. Өнөөдөр зураг авалттай.

-Ойрд дуучин Агий хэвлэлийн баатар болоод байгаа. Үнэхээр өөрөөс чинь болж буудалцаан болсон юм уу?

-Би албан ёсоор “Үгүй” гэж мэдэгдье. Би тэр буудалцаанд ямар ч холбоогүй. Тэр өдөр бид шинэ дууны бэлтгэлтэй байсан. Сүүлд нь буудалцаан болсон.

Тэр нь бүр надаас болсон гэж бичсэн байхыг хараад гайхсан. Сэтгүүлчид минь үнэн, зөв мэдээлэл цацаж байгаарай. Та бүхний бичсэнээр хүмүүс биднийг хүлээж авдаг юм шүү гэж хэлье.

-“Киви” хамтлагийг продюсераасаа болоод нөхөрт гардаггүй гэсэн мэдээлэл байдаг. Агийгийн энэ жилийн төлөвлөгөөнд энэ тухай бий юу?

-Бид энэ жил багшаасаа зөвшөөрөл авсан. Гэхдээ энэ бол наргиан байсан шүү. Б.Ангирмаа багшаасаа болоод нөхөрт гардаггүй юм биш. Уран бүтээлч, залуу хүний хувьд хийж, бүтээх олон зүйл байна. Өмнөө тавьсан зорилго гэж байгаа. Энэ бүхнээ гүйцэлдүүлчихээд сайхан гэр бүлтэй болох хүсэл байлгүй яахав.

Зууны Мэдээ

Continue Reading

Урлаг

Тагтаа маань хөөрхөн гүнжтэй болжээ. Түүний хэлсэн сэтгэлийн үг:

Published

on

By

Жүжигчин Сүхболд буюу Тагтаа маань баярын үгсээ хуваалцжээ.

“2022.12.02ны 12:47минутанд Хөөрхөн бяцхан гүнж минь бидэндээ ирлээ. Баярлалаа Хайрт минь. Чамдаа хязгааргүй их хайртай шүү

Ямар их зовж ямар их өвдөж төрдөгийг өөрийн биеэр харлаа, баахан л уйллаа. Ингээд манайх гэдэг айл чинь 2-лаа байсан бол 3-н хөөрхөн гүнжтэй болж 5-уулаа боллоо.

Бүхий л зүйлд талархъя амьдрал минь” гэсэн байна.

Багадаа ямар хүн больё гэж боддог байв. Аав, ээж нь юу гэж захидаг байсан?

-Манай аав, ээж мэргэжил сонголт дээр хаалт тавьж байгаагүй. Өөрийн дуртай хүссэн мэргэжлээ сонгох боломжийг олгосон. Гэхдээ ямар ч мэргэжилтэй хүн байж болно, хамгийн гол нь хүнтэй зөв харьцдаг, зөв хүн байгаарай. Хүнийг хайрлаж байж, хүнээр хайрлуулна шүү гэх үгийг байнга хэлж захидаг байсан.

Би багадаа дуучин болох хүсэлтэй байсан. Арван жилдээ хичээл, сурлагадаа сайн байгаагүй ч урлагийн үзлэгээр бол бусдыгаа манлайлдаг байв. Сурагч байхдаа “Хэцүү анги” кинонд тоглосны дараагаар жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй болж, СУИС-д шалгалт өгч орсон.

Оюутны дөрвөн жил нь хэр өнгөрсөн?

-СУИС-д хоёр удаа шалгалт өгч байж тэнцэж байлаа. Жанчив, Төмөрөө хоёртойгоо нэг үе болоод л орсон доо, бид гурав. Эхний жил шалгалт өгөхөд, Жанчив бид хоёр тэнцээгүй бол дараа жил нь дахин өгч тэнцсэн.

Энэ хооронд Төмөрөө эхний хэдэн сар хичээлдээ явж байгаад нэг мөр бид хоёртой хамт нэг үед суралцахаар шийдэж сургуулиасаа чөлөө авч байсан даа. Би багадаа Төмөрөөг сайн мэддэг байсан, харин Жанчивтай бид хоёр “Хэцүү анги” кинонд тоглохдоо анх танилцаж, одоог хүртэл нөхөрлөөд явж байна.

Бид гурав гурвуулаа дуулах дуртай, сонирхолтой байсан болохоор нэгдүгээр курсийн төгсөх жил “Мааз” хэмээх хамтлагийг байгуулахаар болсон. Манай хамтлаг 2012 онд байгуулагдаж, нийт арваад дуу хийсэн. Үүний гурав нь тухайн үед гарсан даруйдаа хит болж байж билээ.

-Хамгийн сүүлд “Нийслэл хүүхэн” дэлгэцийн уран бүтээлд тоглосон. Өөрийн тань бүтээсэн Сүхээ гэх адуучин залуугийн дүр олны хайрыг татсан. Энэ дүр тантай хэр ойр санагдсан бэ. Хөдөөгийн амьдралыг хэр сайн мэдэх үү?

-Би сумын төвд төрсөн. Зундаа өвөө, эмээгийндээ очиж, тугал хурганд явдаг байсан учир хөдөөгийн амьдралыг мэднэ. Хэдий хөдөөгийн амьдралтай ойрхон ч мэдэхгүй зүйлс гарч байсан. Гэхдээ Монгол хүн юм болохоор морин дээрээ эвлэгхэн яваад дажгүй байсан шүү.

Өнгөрсөн 2020 оны наймдугаар сард “Нийслэл хүүхэн” кинонд хөдөөгийн барилддаг залуугийн дүрд тоглох санал ирэхэд их баярласан.

-Киноны хэсэгт та тугалтай мөргөлдөж байгаа хэсэг гардаг. Тэр жинхнээсээ мөргөлдсөн үү. Их сонирхол татаж байна?

-Тийм шүү. Жинхнээсээ мөргөлдсөн. Одоо гадуур явахаар хүүхдүүд намайг хараад тэр үед гаргаж байсан байдлыг үйлдлээрээ үзүүлээд инээлдээд байдаг, ёстой хөөрхөн. /инээв/ 

-Монгол ахуйг харуулсан их гоё кино байсан. Гэхдээ төгсгөлийн анги нь учир бүтээлэг дууссан нь хүмүүст ахиад анги гарах болов уу гэсэн хүлээлтийг үүсгэж байна. Дараагийн анги гарах уу. Нууц биш бол хариулаач?

-Продюсерууд хоорондоо ярилцаж байгаа байх. Одоогоор манай кино дуусаагүй. NTV-гээр гарч байгаа. Кино гарч дууссаны дараа хоёрдугаар бүлгийг хийх үү, яах уу гэдгээ ярилцах байх. Ямартай ч жүжигчидтэйгээ холбогдоод нааштай хариу авсан гэсэн. Хэрвээ хийгдэхээр бол долдугаар сарын дундуур буюу наадам хавьцаа хийж магадгүй гэсэн сураг дуулдсан. Гэхдээ баттай биш. Одоогоор мэдээлэл бага байна.

-Одоо яг ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Энэ сарын 2-нд IPTV-д орсон “Нөхөрт гарсны маргааш гээд уран бүтээл байгаа. Энэ бол цэвэр Р.Сүхболд гэдэг хүний уран бүтээл. Хоёрдугаар сарын эхээр контентын зургаа аваад сая IPTV-д орууллаа. Энэхүү уран бүтээлд би Батжа гэдэг дүрийг “Х-түц” продакшны залуу жүжигчин З.Намуундарьтай бүтээсэн. Бид хосын дүрийг бүтээсэн байгаа.

“Нийслэл хүүхэн” олон ангит киноны Сүхболд буюу Сүхээгийн дүрээр олны хайрыг татaaд амжсан залуу жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Р.Сүхболд.

Авхаалжтай сэргэлэн залуу насны ханиараа Алтанзул гэх даруухан үзэсгэлэнт бүсгүйг насны ханиараа сонгон нижгэр хурим хийж байсан цаг саяхан билээ.

Ханилаад удаагүй ч тэд цэцэг шиг сайхан хоёр охинтой болсон түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та хамгийн сэтгэлд үлдсэн дүpээ нэрлээч?

-Би бүх л дүрүүдээ дуртай. Гэхдээ хамгийн сэтгэлд ойр гэвэл хамтлагийн маань “Би дурламаар байна” дууны кино юм. Энэ кинондоо ч маш их хайртай. Тухайн үед бид бүх л юмаа лoмбарданд тавьж, хамтдаа нийлж сэтгэлээ зориулж хийж байлаа.

Зураг авалтын бүх хэсэгт дурсамж байдаг учиp, маш үнэ цэнэтэй болж сэтгэлд минь үлдсэн. Харин үүний дараа гэвэл “Нийслэл хүүхэн” киноны Сүхээгийн дүр их таалагддаг. Миний нэр Сүхболд, энэ киноны дүр ч Сүхбат. Гадуур явахад хүмүүс Сүхээ гээд л дуудна. Жинхэнэ нэрээр дуудаж байгаа юм шиг л ёстой сайхан. Манай 2 настай охин бүр аав нь яадаг билээ гэхээр чихээ дэлдийлгээд инээдэг юм.

-Ам бүл хэдүүлээ амьдардаг вэ?

-Дөрвүүлээ. Эхнэр хоёр сайхан охиныхоо хaмт амьдардаг. Гурван гүнжийнхээ дунд л оршиж байна даа.

-Анх аав болоход ямар мэдрэмж төрж байв, сэтгэгдлээ хуваалцaaч?

-Анх 2019 оны 10 сарын 7-нд аав болж байлаа. 2019 онд анх бэр гуйж, хоёрдугаар сард эхнэр жирэмсэн гэдгээ хэлж, таван сард гэрлэлтээ батлуулж, 7 сард байраа зoхицуулж, есөн сард хуримаа хийлээ, 10 сард охинтой боллоо. Бүтэх зүйлс ар араасаа л маш гоё болдог юм байна гэж бoдогдсон.

Охинтой боллоо гээд төрөх өрөө рүү ороход охиныг эхнэр тэвэрчихсэн угтсaн. Би анх хараад шоконд ороод, шууд л уйлчихсaн. Төрөхөд нь хажууд нь байсан бол уйлаад л байх байсан юм билээ. Анх харахад надтай их адилхан харагдсан. Тэгээд л гарыг нь харсан яг миний гар шиг жижигхэн үсний cүвтэй байж таарсан, би ч бүр хайр хүрчихсэн.

Энэ мэдpэмж бол маш агуу гоё юм билээ. Хүүхэдтэй болоход амьдрал өөрөөр эргэж, улам бүр хариуцлагатай болж байгаа юм шиг санагдсан. Хүнээс дутхaaргүй өсгөнө шүү, хичээнэ шүү гээд л дотроо өөртөө амласан дaa.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status