Connect with us

Дотоод

Гайхалтай хоньчин бүсгүй тэнгэрт дэвшиж хүнд гарз тохиолоо

Published

on

ЭМГЭНЭЛ

Бүрэнханы хоньчин бүсгүй, МУ-ын Гавьяат малчин

Гаваагийн Нямсүрэн

/1928-2022/

Баруунбүрэн сумын уугуул иргэн, ахмад настан, Монгол Улсын Гавьяат малчин Гаваагийн Нямсүрэн нь 2022 оны 11-р сарын 20-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж барашгүй уй гашуу тохиолоо.

Бүрэнхаан овогт Гаваагийн Нямсүрэн нь 1928 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт төрсөн. Бага наснаасаа эцэг, эхээ дагаж хувийн мал маллаж байгаад 1957 онд Баруунбүрэн сумын “Өрнөлт” нэгдлийн гишүүнээр элсэж төллөх эм хонь маллаж эхлэн Нэгдэл, Сангийн аж ахуйн мал аж ахуйн үйлдвэрлэлд тасралтгүй 28 жил ажиллаж 1984 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан.

Тэрээр:

– 1960 онд Өрнөлт нэгдлийн “Аварга төлчин”;

– 1961 онд төл бойжуулах ажилд онцгой амжилт үзүүлсэн тул Сэлэнгэ аймгийн “Сайн малчин”;

– 1971 онд 652 эм хониноос 692 хурга бойжуулсан амжилтаар БНМАУ-ын “Аварга малчин”;

– 1973 онд Алтай Монголын эрлийз эм хониноос бойжуулан авах төл, ноос бусад ашиг шимийг 3 жил дараалан 100-106 хувь биелүүлсэн тул Өрнөлт нэгдлийн “Аварга хоньчин”;

– 1975 онд эм хонины амьдын жинг 60-аас дээш кг-д хүргэж нэгдлийн “Тарга хүчний аварга”;

– 1976 онд малын зүй бус хорогдолгүй ажилласан тул БНМАУ-ын ХААЯ, нэгдлийн холбооны дээд зөвлөл, МХЗЭ-ийн төв хороо, хөдөө аж ахуйн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн төв хорооны уралдаанд шалгарч мөнгөн шагнал;

– 1977 онд Сэлэнгэ аймгийн “Энх мэнд сүрэгтэн”;

– 1977 онд 571 эм хониноос 571 төл бойжуулж төлөө 100 эхээс 100 хувь, 1978 онд 695 эм хониноос 717 төл бойжуулж 100 эхээс 103 хурга тус тус бойжуулсан тул 1979 оны сумын аварга төлчин болж улмаар МАХН-ын төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 28-р тогтоолоор диплом, мөнгөн шагнал;

– Ноос бэлтгэх төлөвлөгөөг 115-130 хувиар биелүүлж 1977, 1978, 1980 оны “Ноосны аварга”;

– 1979 онд 513 эм хониноос 528 төл бойжуулж 100 эхээс 103 хурга, 1980 онд 540 эм хониноос 565 төл буюу 100 эхээс 104 хурга бойжуулж нэг хониноос дундажаар 28-30 кг ноос авч амжилт гаргасан тул 1981 онд Сэлэнгэ аймгийн “Хөдөлмөрийн аварга”;

– 1981 онд 118 хувиар төлөө бойжуулсан тул сумын “Аварга төлчин”;

– 1981, 1983 онд мал сүргээ онд мэнд оруулж төлөө бүрэн бойжуулж социалист уралдаанд өндөр амжилт гаргасан тул МАХН-ын төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн төв зөвлөл, МХЗЭ-ийн төв хорооны хүндэт жуух бичиг, мөнгөн шагнал;

– Мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байхдаа гаргасан амжилт бүтээлээрээ шалгарч 1959 онд Монголын залуучууд, оюутны анхдугаар их наадамд төлөөлөгчөөр, 1960 онд БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдож, 1966, 1976 онуудад МАХН-ыг 15, 17-р их хурлын төлөөлөгчөөр, Сэлэнгэ аймгийн депутатаар 4 удаа, Намын хорооны бага хурлын төлөөлөгчөөр 4 удаа, бүгд хурлын төлөөлөгчөөр 2 удаа тус тус сонгогдсон байна.

Улс эх орондоо ажиллаж хөдөлмөрлөхийн зэрэгцээ 10 хүүхэд төрүүлж өсгөн үр хүүхдүүдээ өөрийн үлгэр дууриалалаар зөв боловсон, ажилч хичээнгүй болгон хүмүүжүүлсэн. Улс эх орондоо хөдөлмөрлөж гаргасан амжилт, үр хүүхдээ өв тэгш өсгөн хүмүүжүүлж эрдэм боловсролтой болгосныг нь үнэлж 2000 онд Сэлэнгэ аймгийн “Алдарт эх”, Сэлэнгэ аймгийн “Зууны манлай ахмад”, 2011 онд Сэлэнгэ аймгийн “Шилдэг ээж”-ээр шалгарч байсан.

Г.Нямсүрэн нь мал маллах зав зайгүй ажлын хажуугаар урлаг, уран сайхны ажилд оролцдог бөгөөд түүний урлагийн авъяас чадварыг нь үнэлж 2000 онд Монгол Улсын “Тэргүүний уран сайханч” цол тэмдгээр, 1957 онд МАХН-д элссэн Монгол ардын намын ахмад гишүүн, Төр засгаас түүний улс эх орондоо хийж бүтээсэн хөдөлмөр, байгуулсан гавъяаг нь үнэлж Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медаль, Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Алтан гадас, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан. Алдарт эхийн 1, 2-р зэргийн одонтой ээж байсан. Насан туршдаа мал маллаж гарамгай амжилт гаргасныг нь үнэлж Г.Нямсүрэнг 2013 онд Монгол Улсын “Гавъяат малчин” цол тэмдэгээр, 2014 онд “Хөдөө аж ахуйн хүндэт профессор” цол тэмдэгээр шагнуулж байсан Баруунбүрэнчүүд бидний бахархал болсон хүндэт ээж, ахмад настан байлаа.

Талийгаачийн эгэл даруу, хүнлэг энэрэнгүй сайхан сэтгэл, хөдөлмөрч хичээнгүй, шударга зарчимч зан чанар Баруунбүрэнчүүд бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.

Та минь Бүрэн сайхан нутгийнхаа энгэр зөөлөн хөрсөнд тайван нойрсоорой.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

Баруунбүрэн сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

Сэрэмжлүүлэг: Улаан чавга ястай идсэн хүний нарийн гэдэс цоорчээ

Published

on

By

СОНГДО эмнэлгийн мэс заслын эмч БАЯРСАЙХАН эмчийн зөвлөмж сэрэмжлүүлэг:

Улаан чавгыг ястай идсэн хүний нарийн гэдэс цоороод гэдэс тайрч залгах мэс засал хийгдэж эмнэлгээс гарлаа…

Болгоомжтой байгаарай… Бас хатсан алим, хатаасан чангаанзыг жижиглэж зажилахгүй бүтнээр нь залгиад тэр нь нарийн гэдсэнд хөөж томроод түгжрэл үүсгэж мэс засалд орж байсан зөндөө л тохиолдолтой учирч байлаа. Түүний мөн бусад сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна.

Амьтны гаралтай өөх тосыг хүмүүс тapгалалт, зүpx судасны өвчин зэрэгтэй холбон ойлгож, аль болох тaтгалзахыг урuaлдаг байсан билээ.

Тэгвэл сүүлийн 50 гаруй жилийн турш зүpx cyдасны өвчлөл үүсгэгч гол хүчин зүйл хэмээн үздэг байсан амьтны гаралтай өөx тoc нь харин ч хүний биед хэрэгтэй зүйл болохыг олон судалгаагаар нотолсон аж.

1961 онд Америкийн мэс засалч Энсел Кис (Ancel Keys) өөxийг зүpx cyдасны өвчлөл болон цyc xapвалт үүсэх шалтгаан болдог гэсэн судалгаа гаргасан байдаг. Үүнээс болоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөx тoc, холестеpuн гэх мэт зүйлсийг өнөөг хүртэл мyyлсаар ирсэн билээ.

Мөн “xoлестеpoлгүй” хүнсний бүтээгдэхүүний зах зээл бий болж хүмүүс ургамлын гаралтай тосыг түлхүү хэрэглэх болсон. Энэ бүхэн нь хүний биед caйн бyc харин ч cөpөг нөлөө үзүүлдэг гэнэ.

Мapгарин хийхэд хэрэглэдэг байсан үнээний сүүг үл мэдэгдэх xuмийн бодucоор орлуулсан. Мөн хүүхдүүдийн идэх дуртай эрдэнэ шиш, амуу будаатай өглөөний хоол нь тэр чигтээ нvvрс ус бөгөөд хэтрүүлэн хэрэглэх юм бол цycaн дахь caxaрын хэмжээ oгцoм өcдөг юм.

2014 оны “Time” сэтгүүлийн нүүрэн дээр “Эрдэмтэд өөx тocыг мyy гэж үздэг байсан. Тэдний буруу байжээ” гэсэн тайлбартай зураг тавьж байв. Сэтгүүлийн доторх нийтлэлд тocлог багатай, нvvрс ус ихээр агуулдаг бүтээгдэхүүн цycaн дахь caxaрын хэмжээг нэмэгдүүлэн цадах мэдрэмжийн оронд өлсөх мэдрэмж өгдөг, түүнээс болоод хүн илvv идэж жuн нэмдэг тухай бичжээ.

Өөx тocны ашиг

Амьтны гаралтай өөx тoc нь төрөл бүрийн сүү, сүүн бүтээгдэхүүн болон маханд агуулагддаг. Хэдийгээр өөх тос нь илчлэг ихтэй ч хүн өдөрт авах ёстой илчлэгийнхээ 30 хувийг түүгээр бүрдүүлэх ёстой аж.

Тослогтой сүүг дэглэмээсээ хасаад оронд нь ямар ч тослоггүй сүү хэрэглэхийг илүүд үздэг хүмүүс олон бий.

Үнэндээ сүүний тослог нь нийт 140 гаруй төрлийн xvчил өөртөө агуулсан байдгаас гадна фocфатидын лецuтuнаар баялаг. Тус бодис cyдасны бөг лөрлөөс сэргийлж, өөx тocны солилцоог зохих ёсоор хангаж, элгэнд хурuмтлагдахаас сэргийлдэг.

Бүх төрлийн өөх тос нь бие махбодийн хэвийн ажиллагаанд тодорхой хэмжээгээр шаардлагатай байдаг. Жишээлбэл, цөсний хүүдий нь өөх тосыг тусгайлан боловсруулдаг. Хэрвээ цөсний хүүдийнд боловсруулах зүйл байхгүй бол чyлyyжилт үүснэ.

Мaлын өөx нь хүнд бүрэн цадсан мэдрэмжийг өгдөг учраас хүн удаан хугацаанд ахиж юм идэх сонирхол төрдөггүй.

Мөн өөx нь тархины үйл ажиллагаа, бие махбодийн хэвийн байдалд шаардлагатай kaротин, лецuтuн, А, Е, Д зэрэг амин дэмүүдийг агуулдаг юм.

Монгол хүн амнeзи-ой санамжаа алдах, дeмeнци-тэнэгрэл, зөнөлт бага байдаг нь амьтны гаралтай өөx тoc ихээр хэрэглэдэгтэй холбоотой юм.

Эх сурвалж: Цэрэнсамбуу Шарав

Continue Reading

Дотоод

Gremix: Тухайн үед тийм зүйл хийсэндээ уучлалт гуйж байна

Published

on

By

Youtube-д хамгийн олон дагагчтай монгол хүн гэгддэг Gremix хэмээх залууг бид мэднэ. Тэрбээр уучлалт гуйжээ.

“Сүүлийн үед нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлүүдийг дагаад жагсаал цуглаан болж байна. Жагсаал цуглааныг дагаад өмнө нь болж байсан зүйлс сөхөгдөж бичигдэж байгаагийн нэг нь ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн үйл явдал байгаа.

Тэр үйл явдлыг дагаад олон хүмүүсийн нэр явж байгаа дунд миний нэр байгаа. Тухайн үед яалт ч үгүй тийм зүйл болсон. Тухайн үед энэ видеонд зөвтгөж юм уу драмадах гэж хийсэнгүй.

Юу мэдэрч байгаагаа хлээх гэсэн юм. Мэдэхгүй бйагаа хүмүүст хэлэхэд ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэг талыг барьж хийсэн агуулгатай видеог хийж оруулсан би. Тэгээд энэ зүйл үнэхээр болсон.

Үүн дээр уучлуулахгүй байх л даа. Гэхдээ ямар нэгэн байдлаар уучлаарай гэж хэлэхийг бодоод яваад байсан. Доторхи хүн маань. Энэ үеийг далимд нь хэлье. Би энэ үйл явдлаас хоёр зүйлийг ойлгож авч байна.

Эхний ойлгож авсан зүйл нь мэдэхгүй зүйл рүүгээ хэзээ ч битгий ор. Орох гэж байгаан бол сайн судал. Тухайн үед би ямар ч улстөрийн мэдлэг байхгүй. Ерөнхийлөгчөөс өөр хүн мэддэггүй байсан. Ерөнхий сайд гэж ямар хүн байдгыг ч мэддэггүй байсан. Тэгээд тухайн үед мэдэж байгаа юм.

Тэр чигээрээ яваад орчихсон. Энэ миний алдаа. Хоёр дахь алдаа юу байсан бэ гэхээр сонгуулийн үеийн үйл явдал угаасаа олны танил хүмүүс, урлагийнхан, жүжигчид хүмүүс холбоотой байдаг гээд бүр толгойнд суучихсан.

Угаасаа л сонгууль болохоор дуучид ирдэг угаасаа байх ёстой гэж би боддог байсан нь миний алдаа. Ийм хоёр алдаа гаргасан. Бараг хоёр жилийн дараа дүгнээд харахад.

Энэ алдаагаа харсан. Бас л уучлаарай гээд өөрийгөө өмөөрүүлэх гэсэн юм алга. Энэ зүйлүүдээс харахад хамгийн авч болох ганц л сайн зүйл бий. Тэр нь магадгүй дараагийн сонгуулиас эхлээд ийм зүйл болохгүй байх.

Энэ зүйл гэдэг нь сонгуулиар явж байдаг пиарчид, олны танил хүмүүс, дуучид жүжигчид энэ зүйл байхгүй болох байх. Нийгэм маш гоё cancelдаж сурч байна. Түүнээс айгаад энэ хүмүүс энэ зүйлийг дахиж хийхгүй байх.

Энэ бол үйл явдлаас харж болно. Авч болох ганц сайн зүйл гэж би сүүлийн үед бодоод байгаа. Энэ талаар видео хийе гэж их удаан бодож явсан. Гэхдээ нэгэнт тийм зүйл хийчихсэн хүний үгэнд хэн ч орохгүй шүү дээ.

Юу гэж ч уйлж драма хийсэн итгэхгүй. Тиймээс чимээгүй явж байсан нь дээр юм байна даа гэж бодож явж байсан боловч сүүлийн үед видео хийхгүй бол дотроо тээгээд явж байвал юу ч болоо билээ гэж бодож байгаа юм.

Дүгнэж хэлэхэд би тухайн үед тийм зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Дээрээс нь нэмээд уучлаарай гэж хэлье. Дахин тийм зүйл болохгүй. Энэ видеог хийхээр нөгөө талыг нь барьсан юм шиг болчихож байгаа биз? Тийм зүйл байхгүй. Зүгээр л бодсон зүйлээ хэлж байгаа шүү.

Тэрнээс эсрэг талынх нь захиалга гэж бодоод байв. Ямар ч байсан хүн алдаа гаргасан гэхдээ буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй гэдгийг хэлэх гэсэн юм. Тийм л юм болж байна даа.

Үүнийг яаж дүгнэх нь таны эрх. Намайг уучлах шаардлага бол байхгүй. Гэхдээ миний яриаг сонссонд баярлалаа. Ганц л дөвийлгөх юм хэлье. Хүн болгон алддаг. Тэр алдаагаа засаад ахин гаргахгүй байх нь ухаарал байх. Би ухаантай эсэхийг цаг хугацаа харуулах байх.

Continue Reading

Дотоод

Б.Болор-Эрдэнэ: Эртээд 1 намын гишүүн, чи манай намын уух соёлыг дийлэхгүй ээ гэж бсан…

Published

on

By

Комедиан жаалд үүрнээсээ гардаггүй ялзарсан сэхээтэн гэж шүүмжлүүллээ хаха. Бодвол жагсаалыг гарч ирж дэмжсэнгүй гэж байгаа нь тэр байх, бас хөөрхөөн. Энэ далимд жагсаалд төдийлөн ач холбогдол өгөхгүй, нейтраль суугаад байгаа шалтгаанаа бичье.

1. Залхуураад жагсахгүй байгаа юм биш. Эсрэгээрээ би жагсаалыг тэмцлийн залхуу хэлбэр гэж үздэг. Монголчууд юунд залхуурдгийг сайн мэднэ. Бодохоос залхуурдаг. Хулгайг эсэргүүцээд байгаа юм шиг хэрнээ хулгайг нөхцөлдүүлж буй тогтолцооны асуудал, шүүх, Цэц, Үндсэн хуулийн талаар бичихээр риакцлах хүнгүй болчдог. Оюун санаа тийм залхуу байхад махан биеэрээ нэг өдөр талбай дээр үсэрч гарч шалдлаад юу ч өөрчлөгдөхгүй. Үндсэн хуулиа дээрэмдүүллээ гэж талбай дээр жагсаагүй ард түмэн асар их мөнгөн дүн сонсоод жагслаа. Их мөнгөнд риакцлах тэгээд үнэт зүйлийн тэмцэл мөн үү?

2. Дэлхий. Дэлхий жагсаалаар хөгжөөгүй, жагсаад хөгждөггүй. Жагсаал жагсаалын ноён оргил алдарт Францын хувьсгал хүртэл цаазалсан хаанаасаа илүүтэйгээр Франц орныг сүйрүүлэн алдсан байдаг. Хүний дэлхий уйгагүй бичиж туурвиж, уншиж судалж, оюун ухаан, ёс зүйгээ шинжлэн хөгжүүлж, хөдөлмөрлөж бүтээх замаар хөгжиж явдаг. Энийг алгасаад нүүрс зэсээ ухаж зарж идээд хөгжинө гэж байхгүй.

3. Тэр дундаа Монголын бүх асуудлын цаад шалтгаан, оюун санааны уналтын ёроол дэндүү гүнзгий. “Аливаа асуудал тухайн асуудлыг бүтээсэн оюун санааны түвшинд шийдэгдэх боломжгүй” гэсэн Эйнштейний үг яг нийцнэ. Гудамжинд зогсож байгаа цагаа унших судлахад зарцуулж оюун санаандаа дэвшил гаргавал маргааш өөрчлөгдөх найдвар байж мэдэх юм.

4. Геополитик. Аюулгүй байдал бол эмч, жолооч шиг мэргэжил. Миний мэргэжил учраас ялангуяа 20, 21-р зуунд жижиг орнуудын элдэв жагсаал, үймээнд заавал том гүрнүүдийн бодлого хутгалдаж, завшиж ирснийг мэдэж байна. 7 сарын 1 ч гэсэн гаднын оролцоотой бсан гэж бодож бн. Тиймд манайх шиг байгалийн баялагтай, нээлттэй улстөртэй, савладаг нийгэмд улстөрийн жагсаал тус болохоосоо ус болох эрсдэл бий.

5. Улстөрд. Саяхан нэг өдрийн дотор Үндсэн хуулиас хулгайлж өөрчилсөн. Дахиад өөрчлөх санаархал намын цагаан байшин болоод ордны архины ширээн дээр яригдаад байгааг мэдэж байна. Өмнөх өвлийн залуусын жагсаалыг Хүрэлсүх Ерөнхийлөгч болох улстөрдөө ашигласан шиг одоо УИХ-ыг тараах, МАН гишүүдийн тоог нэмж бүр олноороо парламентад суугаад дахиад 2028 он хүртэл 5 жил засаглалаа сунгах санаархал бгаг бас мэдэж байна. Тиймд МАН-ыг эсэргүүцэж жагсаад харин ч тоглолтонд нь орж 5 жилээр сунгаж өгөх эрсдэлтэй.

Дээрх болон бусад шалтгаанаар үүрэндээ сууж байна. Гэхдээ би МАН дотор үүр засаад амаа хамхисан манай “сэхээтнүүд” шиг амиа бол бодсон зүйлгүй байнга ажиллаж, уншиж судалж, бичиж байна. Жагсаалыг идэвхийлэн дэмжихгүй ч, идэвхийлэн эсэргүүцээгүй. Тодорхой хэмжээнд ардчиллаа эдлээд, хэлмээр илэрхийлмээр байгаа зүйлсээ хэлээд тарахад хангалттай. Давтан хэлэхэд Монголын асуудлууд жагсаалаар шийдэгдэхгүй, оюун ухаан сэтгэлгээний өөрчлөлтөөс өөр гарцгүй.

Гишүүдийг хэн ч хүчилж гишүүн болгоогүй шт. Эд нарыг ер нь гишүүн биш төлөөлөгчид гэж нэрлэх нь зүйтэй. Би та нарыг төлөөлөөд өгье гэж өөрсдөө дур, мөнгө гаргаж санал цуглуулаад парламентад суудаг. Бид нарыг төлөөлнө гэдэг нь юуг төлөөлж байгаа билээ? Тодорхой хэмжээнд ёс зүй, сайн сайхныг төлөөлөх үүрэг хүлээнэ биз дээ. Нээх худлаа эр эмийн асуудал яана аа ийнээ. Ард түмний төлөөлөгчид хувь хүний төлөвшил, ёс суртахууны хувьд жир иргэнээс дээрдэхгүй юм гэхэд ядаж дунджийг төлөөлөх чадваргүй бол мэдээж шүүмжлүүлнэ.

Ундрамын нөхрийн бичсэн зүйлсээс ялангуяа бид нарт хамаатай нь улстөрчдийн уулт. 7 хоногт 2-3 өдөрууцан ирдэг гэж бичсэн байна. 2 өдөр балгацан, 2 өдөр шартаад тэгээд ганц өдөр хууль баталсан болох уу? Энэ ганц Ундрамын асуудал мэдээж биш. Эртээд нэг МАН-ын гишүүн аминдаа сайн санаагаар -Чи манай намын уух соёлыг дийлэхгүй ээ гэж бсан. Юугаараа ч гайхуулаад бган арай тэнэг мунаг уу lol. Хууль бичнэ гэдэг төвлөрөл, цаг хугацаа, эрүүл ухаан, хөдөлмөр.

Гостуу, шартсан хүмүүс хууль батлаад байхаар нийгэм тэр аяараа доройтож, хуулийн засаглал лөөлөө болно ойлгомжтой. Одоо яая гэхэв хамаг юмыг оюун ухаант хүний ухамсраар биш хяналт шийтгэлээр шийдэж явдаг нийгэм тэр аргаараа гишүүдийг чуулганд суухад өглөө болгон үлээлгэвэл таарна. Өглөө үлээчээд гарч яваад уучиж мэднэ, өдөрт гурав үлээлгэ.

2014 онд Мизес институцээс “From Aristocracy to Monarchy to Democracy” гэж ном гарсан. Ардчилал язгууртны болон хаант засаглалаас юугаараа сул талтай болох тухай шинжилсэн агуулгатай. Аристокраси руу буцдаггүй юм гэхэд ардчиллын сул талуудыг оношилж засаж залруулахад туслах сонирхолтой материал байгаа юм.

Жишээлбэл аристокраси, эсвэл хаант засаглалд элитүүд “Юу сайн бэ” гэдгийг төлөөлж чадах удирдагч гэдгээ баталж байж ард түмнээс дэмжлэг авч үлддэг. Эр зоригтой, шударга гэх мэт ард түмний үнэт зүйлсийн илрэл гэдгээ батлах хүсэлтэй байдаг. Ардчилалд харин асар олон оролцогч, асар олон ашиг сонирхол үүсэж, моралийн хувьд “Юу сайн бэ” гэсэн асуултад хариулах тодорхой эзэн биегүй болдог гэжээ. Манай Монгол ардчилсан улс боловч соёл, сэтгэлгээний хувьд уламжлалт шинжээ хадгалсаар байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр төрд болон улстөрчдөд манай түүхэнд Чингис хаан тэргүүтэй хаад язгууртнуудын төлөөлдөг байсан “Юу шударга сайн” болохыг илэрхийлэх, төлөөлөх шаардлага тавьдаг.

Төрийн ордны өмнө хогоор сүлд мод засахад дургүйцэж байгаа нь үүнтэй холбоотой. Төв талбай дээр хог засах, төрийн ордонд маажиг пүүз чирч орох, төрийн түшээд нь уух, завайрах зэрэгт эмзэглэх, дургүйцэх нь төрийг хайрлах гэхээсээ төрөөр дамжуулан илэрхийлж байсан үнэт зүйлсээ буюу өөрсдийгөө хамгаалах зөн гэж үзэж болно.

Уламжлалаас модерн руу шилжихийн хэрээр энэ бүхэн өөрчлөгдөөд явна. Гэхдээ оронд нь санал болгох орчин үеийн хэм хэмжээнүүд биежээгүй байхад бүх юмс шилжин өөрчлөгдөж байх шатанд энэ бүхнийг нь тасралтгүй, ичгүүр сонжуургүй, үл хүндэтгэлтэйгээр гутаан доромжлоод байх юм бол нийгмийн эв санааг уялдуулж байдаг итгэлцэл, хүндэтгэлийн нарийн уялдаа холбоосууд тасарч, улстөрийн болон нийгмийн элдэв хямрал дагалдаж “failed state” буюу ерөөсөө төр улсын хувьд фэилдсэн, задарсан, дотроо дайтсан олон улсын араас орох эрсдэлтэй. 20, 21-р зуунд ардчилалд шилжих, эсвэл ерөөсөө модернд шилжих шатанд олон орон энэ замаар орсон, Монгол араас нь орохгүй гэх баталгаа хаана ч байхгүй.

Нэн ялангуяа парламентад суугаа гишүүдийн элдэв асуудал ч энэ мэт төрийг үзэх үзэл, нэр хүнд, итгэлцэлтэй холбоотой бөгөөд айл гэрийн ор дэр, хана туургаар тогтох асуудал огт биш юм. Хувьдаа үнэт зүйлсээ, оршихуйгаа хамгаалах зөнгөөр бухимдаж, хилэгнэж байгаа монголчуудаа ойлгож дэмжиж байна. Ордны өмнө хог засаж, ордонд гутлаа чирч, ордноор ууж, заваарч байгаа хямдхан халтар н овшнууд ерөөсөө бүгдээрээ талбай хавиас зайлцгаавал Монголын оршин тогтнохуйд тустай.

Болушка

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status