Connect with us

Дотоод

Хойд ээж маань намайг гаргахгүй гэхээр нь би маш их уйлсан

Published

on

Би Монголд долоон настайдаа ирж байлаа. Яагаад ирсэн бэ гэхээр аав ээж хоёр салчихсан. Аав Монголд байгаа учраас хамт амьдрах гээд ирсэн нь тэр. Гэртээ явж очиход нэг жирэмсэн эмэгтэй хаалга тайлсан.

Тэр эмэгтэйг дүрсэлбэл шар цайвар арьстай, хөөрхөн шөвгөр царайтай, дундаж өндөртэй, нүдэнд дулаахан хүн. Жирэмсэн л болохоос биш туранхай эмэгтэй байлаа. Ямар учиртай хүн гэдэг нь надад шууд л ойлгогдсон. Аавын маань шинэ эхнэр. Тэнд амьдрах учраа олох гээд байж байтал хэд хоногийн дараанаас аав надад “Энэ хүнийг ‘ээжээ’ гэж дуудвал зүгээр шүү” гээд тайлбарлаж өглөө.

Надад ямар ч сөрөг мэдрэмж мэдрэгдээгүй, бас би жаахан хүүхэд байсан болохоор тэгж дуудахад хэцүү байсангүй. Нэг их удалгүй ээжээ гээд дуудаад эхэлсэн. Тэр эмэгтэйд бол ямар байсныг мэдэхгүй. Шинэ ээж бид хоёр бие биедээ дасалцаад явж байлаа. Миний нэгдүгээр ангид ордог жил.

Нэг өдөр би хичээлээсээ орж ирээд цүнхээ тавьчхаад шинэ ээждээ “Би гадаа гарч тоглолоо” шүү гэсэн чинь ээж гэнэт “Үгүй, тоглуулахгүй” гэж авдаг юм. Би гайхсан. Тэр үедээ юу гэж бодсоноо санахгүй байна. Одоо тийм зүйл тохиолдвол “Ямар тэнэr хүүхэн бэ” л гэж бодох байсан байх. Би уурлаад “Манай найз тоглох гээд гадаа намайг хүлээж байгаа шдээ” гэтэл ээж “Би гаргахгүй гэж байна” гэдэг байхгүй юу.

Миний нүүр уурандаа минчийтлээ улайсан. Би өрөө рүүгээ ороод хаалгаа тас хийтэл савж хаагаад буланд гараа хумьж суугаад ганцаараа уйлж гарсан. Ээж намайг тоож байгаа ч юм алга. Жаахан байж байснаа өрөөнд орж ирээд “Чи уйлаад нэмэргүй ээ. Би чамайг гаргахгүй” гэхэд нь би “Та надад хамаагүй. Та миний жинхэнэ ээж биш” гэж хэлээд бараг ямар эрхтэй гэж ингэж байгаа юм гэсэн ааш гаргасан.

Би 10 гаруй минут тэнд тэгж суусан байх, тэр эмэгтэй ч бас нөгөө өрөөнд гүрийгээд л байх шиг байгаа юм. Хэсэг хугацааны дараа миний өрөөнд дахиж орж ирснээ “За нааш ир, миний охин” гэхээр нь би хэрэндээ гүрийж байгаад сүүлдээ бууж өгөөд өвөр дээр нь суулаа.

Тэгснээ “За одоо битгий уйл. Миний охин орж ирээд гар нүүрээ угаагаад хувцас хунараа сольчхоод ‘ээжээ би тоглож болох уу’ гээд эвтэйхэн асуусан бол ээж нь гаргана шүү дээ. Чи орж ирээд надтай яаж харьцсанаа санаж байна уу” гэхээр би дуугүй л суулаа.

Жаахан хүүхэд болохоороо юу гэж хэлэхээ мэдэхгүй. Ээж надаас уучлалт гуйгаад, би ч ээжээс уучлалт гуйгаад хоёулаа уйлалдаж өглөө. “Ээж нь охиндоо хайртай шдээ.

Миний охин хувцсаа сольчих. Трико чинь халтар болчихсон байна. Найз нь хүлээж л байгаа байх жаахан хоол идээд гар. Цонхоороо найзыгаа харчих” гэхээр нь цонхоор хартал нөгөөх чинь цэцэрлэгт угаасаа надтай надгүй тоглож байгаа юм. Би ээжийнхээ хэлснээр хоолоо идчихээд, зөвшөөрөл аваад гарч тоглолоо. Бүх л юмсыг надад яг энэ шигээ эвтэйхнээр заадаг байлаа.

Над шиг том хүүхэдтэй болоход хэтэрхий залуухан эмэгтэй. Бүх хичээлийг минь цэгцтэй зааж өгч хийлгэнэ. Жирэмсэн мөртлөө надтай орой хүртэл цааргалахгүй хамт сууж хажуугаар нь хоол гэрийн ажлаа ч орхигдуулахгүй. Хүмүүсийн хажууд хоол идэж байхдаа найтаах юм бол уучлалт гуйж сурах хэрэгтэй, чи хүнтэй муухай харьцвал тэр хүн эргээд чамтай муухай харьцана гээд л биеэ яаж авч явах талаар маш энгийн зүйлсийг ч сануулж заана.

Яг цэцэрлэгийн багш шиг их юм заадаг байв. Надад хүнийрхүү хандах вий гэдгээсээ ихэд болгоомжилдог байсан байх. Би хэзээ ч дагавар хүүхэд шигээр өөрийгөө мэдэрдэггүй байсан юм.

Ээж төрснийхөө дараа хүртэл надтай яг өмнө нь байсан шигээ ханддаг байлаа. Өөрийнхөө төрүүлсэн хүүхдэд илүү хандаад байгаа юм шиг мэдрэгдчих вий, надад гологдсон мэдрэмж өгөх вий гээд бараг өмнөхөөсөө ч илүү намайг анхаардаг болсон.

Миний дүүг төрүүлчихсэн, өөрөөр хэлбэл нялх хүүхэдтэй болчихсон мөртлөө л надад өмнө нь хийж өгдөг байсан зүйлсээ тасралтгүй үргэлжлүүлнэ. Надад бас мөрөөдлөө ярина. Өөрөө урьд нь Англид байдаг байсан болохоор дүүг том болохоор бүгдээрээ хамт Англи явна, ээж нь чамайг ийм ч сургууль сургана, тийм ч зүйлийг үзүүлнэ гэж аягүй их ярина.

Удаагүй намайг төрүүлсэн ээж маань гадаадаас ирж, би төрсөн ээжтэйгээ амьдардаг болов. Гэлээ ч шинэ ээж маань хааяа сургууль дээр ирж надтай уулзана, хааяа гэртээ дуудна. Дүү нартайгаа уулзах гэж очихоор намайг тултал нь эрхлүүлнэ. Нэг удаа манай ангийн охид ангид бүжиг бэлдэхээр болсон. Би жаахан далжигнаад байсан болохоор намайг гаргах гээд бид хэд муудалцлаа.

Надад үг хаяж байснаа нэг охин нь яагаад ч юм “Нээрээ тэр чинь танай хойд ээж биз дээ” гээд пал хийтэл хэлчихдэг юм. Би аймар сонин болсон. Гацаж зогсож байснаа “Хойд биш” гэж хэлээд сургуулиас гараад гүйчихсэн. Тэр үед 5-р анги л байсан байх. Би ээжийгээ ерөөсөө ч хойд ээж гэж хэлүүлмээргүй байдаг байсан юм.

Сүүлд жаахан том болоод 7-р ангид байхдаа ээж дээр зочилж очих болгонд ээж нэг л гунигтай байгаад байв. Ганцаараа дарс уудаг болчихсон. Би юунаас болсныг нь мэдэхгүй. Дүү нар дээрээ ирж байгаарай гэж надад очих болгонд захина. Нэг удаа хичээл дээрээ байж байтал “Миний охин хаана байгаа юм гээд надаас асуулаа. Хичээл дээрээ байна гээд хэлтэл хэзээ тарах юм, гараад ирээч” гээд гуйгаад болдоггүй.

Тэгэхээр нь гараад очтол жаахан дарс уучихсан байна. Манай сургууль их жижигхэн. Тэгснээ коридорынх нь бүх цонх үүд рүүгээ харчихсан. Гадаа юу болж байгааг бүгд харах боломжтой байхгүй юу. Сургуулийн урд талын талбайд ээж бид хоёроос өөр хэн ч байхгүй. Ээж “Миний охин сайн уу?” гээд намайг үнсэж үнгэхээр нь би жаахан халамцуу байсан ээжээсээ аймар ичсэн.

Ядаж байхад завсарлагаа болчихсон эргээд харсан чинь цонхоор баахан хүүхдүүд бид хоёр руу сонирхож хараад байв. Би “Та одоо яв аа” гэсэн чинь ээж над руу өрөвдөнгүй хараад “Иш, үс чинь яачихсан юм бэ? Ээж нь гялс сүлжээд өгье” гээд явдаггүй. Би үсээ бараг 9-р анги хүртлээ өөрөө боож чаддаггүй байсан юм. Дандаа хүнээр боолгодог. Нэг боолгочихвол боолттойгоо хэд хоног явчихдаг, унтахдаа ч тайлдаггүй.

Тэрийг ээж мэддэг. Үсийг минь сүлжиж өгч байхдаа “Ээж нь охиндоо хайртай шүү, хайртай шүү, хайртай шүү” л гээд байлаа. Өөр юу ч ярихгүй. Надад бараг 7,8-н удаа хайртай гэдгээ хэлсэн байх. Тэгээд л яваад өгсөн. Гэхдээ хэзээ ч буцаж ирэхгүйгээр явсан гэдгийг нь би мэдээгүй.

Тэр өдрөөс сарын дараа ээж гэнэтийн явдлаар бурхан болчихсон байсан. Тухайн үедээ би тийм мэдээ хүлээж аваад огтхон ч ойлгоогүй. Шокт орохоороо хүн юмаа тас дарчихдаг шдээ. Юу ч болоогүй юм шиг явж байгаад сарын дараа би гэртээ ганцаараа байхдаа гэнэт аймар уйлсан. Юу болсныг гэнэт ойлгосон юм уу яасан юм.

Сүүлд ирэхэд нь уучихсан байснаас нь ичсэндээ гэмшсэн. Хайртай шүү гэж хэлж байгаа нь чихэнд сонсогдоод л. Харъя гэсэн ч надад зураг байгаагүй. Тэр үед гоё зураг дардаг, хадгалдаг утас байхгүй. Тэгээд нэлээн уйлж байгаад дахиад л буцаад дарагдсан.

Сая жилийн өмнө гэнэт ээжийн дүүгийн фейсбүүкийг санаандгүйгээр олоод ороод үзсэн чинь ээжийн гэрийнхэнтэйгээ авхуулсан зургийг нь харсан юм. Дахиад л сонин болсон. Тэр зургийг харчхаад ээжийг үе үе аймар бодоод, дараа нь буцаагаад мэдрэмжээ дараад байдгаа ойлгосон.

Нарийн детальтай дурсамжаа ердөөсөө санахгүй, шаналахаас айсандаа мартахыг л маш их хүссэн юм шиг байгаа юм.

Эх сурвалж: Choirongoo

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

АПУ-гийн Батчимэг: Төрийн ордонд болсон хэргийн эзнийг баттай мэдээд яриад байгаа бус уу?

Published

on

By

АПУ компаний хэмээн овоглогддог П.Батчимэг дараах байр суурийг илэрхийлсэн байна.

“Ойрын үед олны анхааралд өртөөд буй УИХ-ын гишүүн Ч.Ундрам өчигдөр орой NTV TB-ийн Улаан Бал нэвтрүүлгээр оролцож ( уригдсан гэж ойлгосон) холбогдоод буй асуудлууд тэр дундаас уул уурхайн хулгай, хувийн амьдралаа олон нийтийн сүлжээгээр дэлгэж, ичгүүр сонжуургүй инээж ярьж, “ярвайж” уйлж жүжиглэж суухыг хараад үнэхээр дур гутлаа.

Энэ эмэгтэй хууль батлах гэж суусан болохоос хулгай дээрмээ хаацайлж, хувийн амьдрал, ор хөнжлийн асуудлаа олонд гайхуулах мэт бардам, дээрэнгүй, “ давилуун” “сэхүүн” авирлах нь хэрээс хэтэддсэн ёс зүйг уландаа гишгэсэн, бүдүүлэг хүн болох нь өөрийнх нь ярилцлагаас тод томруун харагдлаа.

Ээж эх хүний ариун гэр орон, хань үр хүүхдүүддээ хандах сэтгэл түй ч алга. Хувь хүний эрээн бараан амьдрал, ард түмнээс сонгогдсон төрийн түшээ хүний ёс зүйг бүүр орхиё. Хамгийн гол асуудал төрийн ордон өнөө үед уудаг, дээрэмчид, луйварчид, хулгайчид, үгүй дутуу юмгүй “ бузар бүхний үүр” болсон юм байнаа гэдгийг МАН-ын эрхэм гишүүн эмэгтэй олон нийтийн сүлжээнд цацаж орхилоо.

Төрийн ордонд ууцгааж, эрдэнэт хүний амь насыг тvлхэн унаrаж, санаатай бүрэлrэснuйr хүртэл гишүүн Ч.Ундрам баталгаатай мэдэж ярьж сууна. Өөрийн гэртээ өөрийн нөхөртэйгээ өөрийн дураар авирлаж байхад нь ард түмэн юунд сонгосон эрхэм гишүүнийхээ хувийн асуудалд анхаарлаа нээрээ хандуулаад байгаа юм бол…

Хуулийн байгууллага одоо уг ярилцлагад анхаарлаа хандуулж, төрийн ордонд болсон санаатай, зохион байгуулалттай уг асуудлын талаар олон нийтэд мэдээлэл өгөх нь үнэнд нийцтэй. Хардах эрх нь бидэнд бий.

Ч. Ундрам гишүүн 2019 оны 5 дугаар сарын 17-ны орой Төрийн ордонд үйлдэгдсэн ноцтой хүн амuны хэргийн үйлдсэн “эзнийг” мэдээд яриад байгаа бус уу. Олон олон сайтууд, иргэд, олон нийтийн сүлжээ сануулаад анхаарал хандуулаад эхэллээ.” гэжээ.

Continue Reading

Дотоод

Ц.Хулан: Бүгд л ямар нэг хэмжээгээр улстөртэй орооцолдсон. Би ч тойроогүй! Элбэгдорж, Баттулга нарыг хэн ч биш явахад…

Published

on

By

Амаа барихыг хичээсээр ирсэн ч энэ удаа нээхчээ болоё кк. Манай урлаг соёлынхон нээрээ л арай…шүү! Яагаад ард олныхоо хамаг хайр, алга ташилтыг авчихаад ,зовох бухимдах цагт нь амьсгал нэгтэй байж чаддаггүйд хэзээний гайхаж, дургүй хүрдэг байлаа. одоо бол бүр дассан! Энэ сэдвээр бол эсэргүү миний өөдөөс “ Чи өөрөө долигноо биз дээ?” гэж ам асуух , ганхийх ганц ч хүн, тэр тусмаа соёл урлаг, утга зохиолын хүрээнээс нэгээхан ч олдохгүй тул ташаа тулан загначихая, бүү өршөөгөөрэй

Нам биш ном дагаад жам хөөгөөд замаараа дуусч яваа олон олны нэгэн гэдгийг минь мэдэх улс жинхэнэ тэд! Намбарваантай хаан байхад нь заамдалцах( Сү Батболд, Мөнхоргил, Цогтбаатар нарын мөнгөтнүүдийг намд шууд дэд сайд болгож алба тушаалын наймаа эхлүүлэх 2000 оны үе) тэр л эрт цагаас улс төр бид хоёр сайн явсан түүх үнэндээ алга!!! Н овш гэж!

Худалдагдвал, амиа аргацаан заль сүйхээтэй явсан бол өдийд мэргэжлийн ажлаа язганатал сайн хийдгийг минь , хэнбугай ч болчихтойг мөнөөх л миний хүрээний том жижиггүй мэднэ чиг! Даанч, авьяас оюун билэг гэж нэг өчүүхэн юм чамд бий л бол, Үнэн байх , хүнээрээ явах , ард олноо гэх “ дорд” заяаны одонд төрдөг х өгийн арчаагүй амьтдын нэг ажээ.

Арван хэдэн жилийн өмнөх номдоо уран бүтээлч нөхдийнхөө үхээнц байгааг бичээд тавьчихсан СЭХЭЭТНҮҮД ЭЭ, АМЬД БАЙЦГААЯ! нийтлэл үүний гэрч. Сонгуульд ялсан улстөрчдийн нийллэг, баярын концертод бахирч, хүлээн авалтад мэхэлзэн очиж дохиж байх энэ тэр тухайн үедээ уучилж болох л алдаа байдаг.

Нам, нутаг дов довныхноо дагаж бид бүгд салбагнасан. Гол авьяастнууд маань л тэнгэрт одсоор , хар усанд живсээр, адлагдсаар байсныг үгүй гэх хүн байна уу? Бүгд л ямар нэг хэмжээгээр бас, улстөртэй орооцолдсон. Би ч тойроогүй! Элбэгдорж, Баттулга нарыг хэн ч биш явахад бол ард олонтойгоо хамжин байж өрсөлдөгч МАН -ын нэр дэвшигчдийг дарсны хүчээр л Авлигын загалмайлсан эцэг, Газрын наймаачнаар цоллогдсон тэр нөхөд тахимаа өгсөн түүх бий.

Түүхэн эргэлт хийхэд эрсдэл, өөрийгөө золиослох, алба тушаалаа гаргуунд гаргах, алдар нэрээ хөсөр хаях ч энүүхэнд байдаг! Ялах магадлалтайг нь биш, ялагдаж явааг нь , бөхөөр бол аль жижгийг нь дэмжих ясны монгол психологи байсаар ирсэн! би тэгж л ханддаг юм. Алдар нэр, авьяас билэг, бүгд мэдэх наад улаан нүүр чинь ард олноо зөв зам олоход нь чиг луужин болох Од гэж санасных! Од байж бид чаддаг уу гэвч?

Муусайн улстөрчдийн аль нь ч дэашээ гарчихаараа урвасан хулгайч болчихоод байгаад ч хамаг учир байна! Тэдний өмнөөс хожмоо урвагч болж хамаг амьтны хараал идэх ямрыг та нар мэдэхгүй! Ганцхан жишээ,! Төр-Гандан орооцолдсон соёлын хулгайг таслахад дэм өгөөгүй, Үндсэн Хуулийн 6:2 заалтыг гаргалцсан Ерөнхийлөгчөө Зөвлөх нь юм байж эсэргүүцээд , ам мурийн Саарал ордон доторх нам ч үгүй, тал тохой ч үгүй, бүр олон нийт ч үгүй дунд нь хог дээр хаягдсан он цаг надад байсан л юм, одооноос л хэн хэний чинь эргүү нь гарцгааж байгаа болохоос! Дашбалбар үгүй болж байж, Бавуугийн Лхагвасүрэн шүлгээ, Жанцанноров хуураа аваад зугатаасан Төрийн ордонд надад ч бас үгсээд суух зай олдоогүй юм аа .

Хаана ард олон маань байна, тэнд л чи бай , ямар ч Уран бүтээлч ээУран бүтээлч хүн үзгээрээ, бийрээрээ, жүжгээрээ тулалддаг цаг өнгөрсөн! Дэлхий асар хурдан өөрчлөгдсөөр байна. Сонгодог бүтээлүүд, гоо үзэсгэлэн энэ тэр ертөнцийг аврах худлаа боллоо!

Мөнхийн бүтээл хийх гэсээр явтал мөхөж дуусч буйгаа уран бүтээлчид минь, хараач ээ! Амь авьяасын чинь ундарга болсон эх нутаг тонн тонноороо харьд ачигдаж, үр үндэс чинь гишгэх газар, чиний бүтээсэн агуу бүхнийг авч явах сэтгэл, ард олон чинь эрх чөлөөгүй боолууд болж яваа бол чи бид хэн юм, харгис алиалагч уу ? Үхэр хонь уу? Ард олноо тоносон авлигачдаас одон шагнал горьдож , хаалга онголзуулан лай болж,нэгнээ дэгээдэж унаган …муухай шүү, ярилтай ч юм биш.

Алла Пугачёва гэж нэг гаарсан авгайг яагаад оросууд даяараа хайрладаг гээ? Соц үед л дуунууд нь нийгмээ, удирдагчдаа зад шүүмжилсэн дуу дуулдаг байсных! Эй вы там, наверху?! То ли ещё будет… гм дээр байгаа амьтдыг, хүүхэд тамласан боловсролын системээ чимхэж байсанд нь, өнөөдөр ч Путинд тал засахгүй засварлах үзэлтэй ихэмсэгт нь…

Чаплин л гэхэд Хоёрдугаар дайнд 2 дахь фронт нээхийг уриалан, инээдээрээ уйлж байсан, АНУ д тоглолтоо хаалгаж, ганцаардаж явсан! Галилей, Моцарт, Шуберт, Күнз, Омар Хайям, Пушкин, Академич Сахаров, Циолковский, Равжаа ,Нацагдорж, Бернард Шоу, Тарковский… бүгд эрх баригчидтайгаа заамдалцсан! Үзэг бийр бүү хэл, үе мөчөөрөө ч тулалдах цаг ирсэн байна шүү, нөхөд минь АВЬЯАС БОЛ ЦУСАНД ШИНГЭСЭН ХАЙР ЮМ! ЭНЭ ХАЙРААРАА ХӨӨРХИЙ ЭХ ОРОН, ЯДАРСАН ТҮМНЭЭ ХАЙРЛАЯ АА!

Ц.Хулан

Continue Reading

Дотоод

Дуучин Thunderz: Нийт урлагийханы өмнөөс уучлалт хүсч байна

Published

on

By

Нийт урлагийн салбарынхны өмнөөс уучлалт хүсч байна.

Намайг ч бас уучлаарай.

Цаашид уран бүтээлчид, урлагийн салбарынхныг улс төрөөс хол байж нэг ч улс төртэй холбоотой зүйлд оролцолгүй, нийгмийн төлөө байхыг үүгээр уриалж байна.

Иргэд та бүхэн бас хүн гэдэг утгаар нь ойлгоорой.

Мэдэхгүй гэнэдэх үе гардаг юм байна.

Би зоригтой хэлнэ ээ.

Миний алдаа бол:

1.

Хүүктэй авхуулсан зураг!

Монгол улсынхаа 21 аймгаар аялан тоглолт хийх гэж байхад ерөнхийлөгч хүлээн авч амжилт хүсэх гэсэн юм гэж хэлүүлсэн байсан.

Бид нар ярилцаж байгаад очсон.

Яагаад гэвэл 21 аймгийн тоглолтыг аймаг бүрийн төв талбай дээр нь хийхэд наанадаж зөвшөөрөл цаанадаж цагдаа хамгаалалтынхнаар нэмэр болно гэж бодсон.

Тэгээд ороход цай өгөөд “Ийм зүйл хийж байгаад баярлалаа” гэж хэлээд гаргаж өгөх үедээ “зураг авхуулцгаая” гэсэн.

Үгүй гэж хэлж чадаагүй юм л даа. Зүгээр зураг гэж бодсон болохоор. Дараа нь ингэж бидний эсрэг ашиглана гэж тийм айхтар сэтгэж чадаагүй нь миний буруу.

Би энэ амьдралдаа дахиж хороон даргатай ч зураг авхуулахгүй .

Тэр зургийг бас “ТООНОТ” анх өөрсдөө сошиалд тавьсан юм аа.

Амьхандаа ерөнхийлөгч хүртэл амжилт хүсээд тэр төсөл үнэхээр сүртэй эхлүүлж байна гэж бодсондоо тавьсан хэрэг чааваас.

“Ямар мөнгөөр 21 тойрсон юм?” гэнэ.

Ивээн тэтгэгч байгууллагуудтай хамтарч оронд нь бид тэдний бараа бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлахаар тохироод замын зардал, тайз засал хөгжим техник, ажилчдын цалинг гаргуулсан юм.

2.

13 сая төгрөг авсан гэнэ ээ.

Энийг бүр баримттай ярьж чадна.

“Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газар” гэж байдаг.

Тэр газар энэ тоглолтыг дэмжиж оролцоно гээд спонсорлож оруулсан мөнгө юм гэнэ ээ.

Замын зардал тайз засал гэрлийн түрээсэнд “нэмэрлэсэн” гэсэн үг.

Тэгээд тэр газар нь төрийн байгууллага учраас тайландаа ингэж оруулсан юм байна.

Аливаа газар реклам хийлгээд тэрэндээ мөнгө төлдөг.

Урлагийн хүн угаасаа юм сурталчлаад эргээд мөнгө олдог. Энэ бол ажил.

Хүмүүс ажлаа хийдэг шиг бид ч тэр газрыг хүмүүст сурталчилж өгч ажлаа хийсэн.

Улсаас гарсан бүх мөнгө Хүүктэй холбоотой юм бол улсын төсвөөс цалинждаг бүх хүн Хүүкээс мөнгө авсан болно гэсэн үг шүү дээ.

Тэгэхээр энэ ямарч хамаагүй.

Үнэндээ 13 сая төгрөг бол тоглолтын тайз засал гэрэлтүүлгийн зардал гээд 1 аймагт тоглолт хийх зардалд л хүрнэ.

30-40 хүн 1 сар хагасын хугацаанд 21 аймаг тойрох гэж зураг авахуулан барин байж 13 сая төгрөг авах уу?

Бид нар тийм мөнгө авах гэж бөгс долоохгүй ээ залуусаа.

Хэрвээ тэгээд 13 сая төгрөгний төлөө 21 аймаг тойрох байсан бол үнэгүй тоглож яах билээ?

Ердөө 1000 төгрөгөөр л тасалбар зарахад нийтдээ 200,000 орчим хүнд тоглолт хийсэн бид нар 200 сая төгрөг олно.

Ашиг харсан бол тасалбар зарах байсан.

Үнэн сэтгэлээрээ явсан тэр гоё ажлыг минь битгий ийм балиар юмтай хутгаарай.

Би татвар төлөгч, баримт шивдэг.

Миний ямар байгууллагын рекламд тоглож хэдэн төгрөг олсон нь татварт шивээтэй байгаа.

5000 төгрөг ч миний дансруу энэ мөнгөнөөс ороогүй.

Бид үнэхээр 21 аймгийг өөрсдөө сохор зоос авалгүй хүүхэд залуучуудад зорьж тоглолт хийсэн юм шүү.

3.

Намайг 2020 онд сонгуулийн дуу дуулсан гэнэ ээ.

Тэр дуу нь сонгуулийн дуу бишээ! Харин дүрсэн дээр нь Хүүкийг оруулсан нь үнэн.

Тэр дууг 2017 онд зохиосон дуу бөгөөд 2020 онд хөгжимийг нь шинэчлэн цацах үедээ дүрсэн дээр нь салбар салбарын амжилттай яваа хүмүүсийг оруулаад, Хүүкийн зураг оруулчих гэхээр нь оруулчихсан юм. Тухайн үед бүгд л магтаад мундаг хүн гэж ойлгосон байсан.

Одооных шигээ ийм муу нэртэй байгаагүй, бид нар ч ирээдүйд ийм болно гэж мэдээгүй.

Энэ бол миний алдаа.

Би ч буруу зөвийг ялгадаггүй мал байж.

Залуу хүн болохоор гэнэдчихлээ.

Намайг энэнд уучлаарай.

Би тэр дууг одоо шууд YOUTUBE сувгаасаа устга гэвэл устгана.

Олон хүн тэр дуунаас урам зориг авдаг болохоор асууж шийдье гэж бодлоо.

Бас би хэнийг ч дэмжээрэй гэж хэлж, уриалж яваагүй ээ.

Сонгуулиа идэвхтэй өгөөрэй л гэж хэлж байсан.

Би үнэхээр энэ салбараас хол байхыг хүсдэг.

Тэр үед ихэнх нь л мэдэлгүй Ардын намд санал өгсөн.

Тэглээ гээд тэр санал өгсөн хүмүүс одоо эргээд хэн нь ч жагсаж, юм ярьж болохгүй гэсэн үг биш биз дээ?

Сонголтыг бид бүгд хийсэн эргээд би ч бас хариуцлага нэхэж болно биздээ?

Эцэст нь хэлэхэд олны хараанд байдаг хүн үйлдэл бүрээ цэгнэх ёстой юм байна.

Шууд болон шууд бусаар хүмүүст нөлөөлөхөө мэдэж хэдхэн секунд гараад өнгөрөх дүрс ч гэж бодож болохгүй юм байна.

Сонгосон зам минь болохоор би магтаал шүүмжлэлийг зэрэг даана!

Цаашдаа нийгмийн төлөө өөрийн чадах зүйл болох дуугаараа өшөө илүү оролцох болно оо.

Итгэж дэмжиж явдаг хүмүүстээ үүнийг ойлгуулах гэж, ийм зүйл болсон юм шүү гэж тайлбарлалаа.

Бусад урлагийнхнаа бас энд нэгдээсэй гэж хүсэж байна.

Сүүлийн үед энэ салбар нэр хүндгүй болж байна.

Нэр хүндийг нь сэргээцгээе!

Бид талцалгүй нэг талдаа цуг байх ёстой.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status