Connect with us

Дотоод

Бидний бахархал болсон Цогтбаатар төрийн шагнал хүртэхээр болжээ

Published

on

Дэлхийн аварга болж биднийгээ баярлуулсан жүдогийн тамирчин Цогтбаатарт маргааш Монгол улсын гавьяат тамирчин цол өгөхөөр болжээ.

Жүдоч Ц.Цогтбаатар дэлхийн бөх болохоо дахин нотолсон сайхан долоо хоног өндөрлөж байна.

Тивийн аваргаас хальсан түүний амжилт Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө, Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний гурван алт, хоёр мөнгө, долоон хүрэл медалиар үргэлжилж, “Токио-2020” олимпын хүрэл мeдалиар буухиалан өдгөө Дэлхийн аваргын алтан медальд хүрлээ. Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар түрүүлж, монгол түмнээ баясгасан юм.

Шувтаргын барилдаанд  ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Японы алдарт бөх Соичи Хашимотог этэх мэхээр ялж, дэлхийн аварга болсноор Ц.Цогтбаатар дэлхийн дэвжээнд түрүүлсэн тав дахь монгол жүдоч болсон.

Түүнээс өмнө хоёр эрэгтэй хоёр эмэгтэй жүдоч буюу Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт Х.Цагаанбаатар, Хөдөлмөрийн баатар, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт М.Уранцэцэг, Гавьяат тамирчин Г.Болдбаатар, Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгө, ДАШТ-ий хошой хүрэл медальт Д.Сумъяа нар дэлхийн дэвжээнд түрүүлж, Монголынхоо төрийн дууллыг эгшиглүүлж байсан удаатай.

Мөн ДАШТ-ий өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд медаль хүртсэн Монголын анхны жүдоч болов, Ц.Цогтбаатар. Тиймдээ ч Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) шинэхэн дэлхийн аварга Ц.Цогтбаатарыг онцолж, түүний тухай нийтлэлээ “Монголын үнэт эрдэнэ” гэж гарчиглан бичиж, “Жүдо бөх сонирхогчид Японы төрийн дууллыг цээжээрээ мэддэг.

Ташкентын ДАШТ-ий эхний хоёр өдөр Японы төрийн дуулал дөрвөн удаа эгшиглэсэн. Гурав дахь өдөр Ц.Цогтбаатар эрэгтэйчүүдийн 73 кг-д түрүүлж, япон жүдочид Төрийн дууллаа дөрөв дараалж эгшиглүүлсэн амжилтыг зогсоолоо.  Тэр Монголын жүдогийн том төлөөлөл.

Цаашид илүү өндөр амжилт гаргаж, Монгол Улсын төрийн дууллыг цээжилтэл олон тэмцээнд түрүүлэх боломжтой” гэж тодотгосон талаар шуугиж байна. 

Узбекистаны Ташкент хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д 82 орны нийт 571 (эрэгтэй 310, эмэгтэй 261) тамирчин өрсөлдсөн. Монгол Улсаас жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлага дор 18 жүдоч хүч үзэж алт, мөнгө, хүрэл нийт гурван медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт жагссан билээ.

Тодруулбал, “Ташкент-2022” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд “Токио-2020” зуны олимпын наадмын хүрэл медальт, Сүхбаатарын одонт Ц.Цогтбаатар алт, 60 кг-ын жинд Э.Ариунболд мөнгө, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн. Ц.Цогтбаатар жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д аваргалсан Монголын тав дахь жүдоч болсон бол Э.Ариунболд мөнгөн медаль хүртсэн дөрөв, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн 18 дахь тамирчин болсон .

Тус тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчин, дасгалжуулагчдыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нар хүлээн авч уулзаж, ДАШТ-ээс медаль хүртсэн Ц.Цогтбаатар, Э.Ариунболд, Л.Энхрийлэн нарт Засгийн газрын 173 дугаар тогтоолын дагуу батламж гардууллаа. 

Мөн медаль хүртсэн дээрх тамирчдыг ЗГТА, Биеийн тамир, спортын Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулсан юм.

Сонирхуулахад, Ц.Цогтбаатар “Ташкент-2022” ДАШТ-д түрүүлснээр жингийнхээ дэлхийн чансааг тэргүүлж, Э.Ариунболд жиндээ тав, Л.Энхрийлэн долоодугаар байрт эрэмбэлэгджээ.

“Токио-2020” олимпын хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатар өнөөдөр урамтай сайхан барилдаж, учраа бүрээ илүүрхэн ялсаар дэлхийн аварга боллоо. 

Манай бөх нэгийн даваанд Израилийн залуу бөх И.Левинийг торгуулиар цэвэр, дараа нь Румыний А.Сулкаг хоёр вазаригаар мөн цэвэр, шөвгийн наймд Канадын А.Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, шилдэг дөрөвт үлдсэн. Тэрбээр өнгөрсөн жил Токиогийн олимпод энэ бөхийг мөн өчих мэхээр ялж, хүрэл медаль хүртсэн билээ. 

Манай бөх хагас шигшээд Италийн бөх, өнгөрсөн жилийн дэлхийн дэд аварга, Европын аварга М.Ломбардог вазаригаар буулган авч, дэлхийн медальтан болох нь тодорхой болсон юм. 

Улмаар финалд дэлхийн аварга япон бөх Соичи Хашимотог нэмэлт цагт хутгах мэхээр ялж, дэлхийгээс алтан медаль хүртсэн тав дахь монгол жүдоч боллоо. 

Өмнө нь Х.Цагаанбаатар (2009), М.Уранцэцэг (2013), Г.Болдбаатар (2014), Д.Сумъяа (2017) нар дэлхийн аварга болж байсан билээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

Ц.Хулан: Бүгд л ямар нэг хэмжээгээр улстөртэй орооцолдсон. Би ч тойроогүй! Элбэгдорж, Баттулга нарыг хэн ч биш явахад…

Published

on

By

Амаа барихыг хичээсээр ирсэн ч энэ удаа нээхчээ болоё кк. Манай урлаг соёлынхон нээрээ л арай…шүү! Яагаад ард олныхоо хамаг хайр, алга ташилтыг авчихаад ,зовох бухимдах цагт нь амьсгал нэгтэй байж чаддаггүйд хэзээний гайхаж, дургүй хүрдэг байлаа. одоо бол бүр дассан! Энэ сэдвээр бол эсэргүү миний өөдөөс “ Чи өөрөө долигноо биз дээ?” гэж ам асуух , ганхийх ганц ч хүн, тэр тусмаа соёл урлаг, утга зохиолын хүрээнээс нэгээхан ч олдохгүй тул ташаа тулан загначихая, бүү өршөөгөөрэй

Нам биш ном дагаад жам хөөгөөд замаараа дуусч яваа олон олны нэгэн гэдгийг минь мэдэх улс жинхэнэ тэд! Намбарваантай хаан байхад нь заамдалцах( Сү Батболд, Мөнхоргил, Цогтбаатар нарын мөнгөтнүүдийг намд шууд дэд сайд болгож алба тушаалын наймаа эхлүүлэх 2000 оны үе) тэр л эрт цагаас улс төр бид хоёр сайн явсан түүх үнэндээ алга!!! Н овш гэж!

Худалдагдвал, амиа аргацаан заль сүйхээтэй явсан бол өдийд мэргэжлийн ажлаа язганатал сайн хийдгийг минь , хэнбугай ч болчихтойг мөнөөх л миний хүрээний том жижиггүй мэднэ чиг! Даанч, авьяас оюун билэг гэж нэг өчүүхэн юм чамд бий л бол, Үнэн байх , хүнээрээ явах , ард олноо гэх “ дорд” заяаны одонд төрдөг х өгийн арчаагүй амьтдын нэг ажээ.

Арван хэдэн жилийн өмнөх номдоо уран бүтээлч нөхдийнхөө үхээнц байгааг бичээд тавьчихсан СЭХЭЭТНҮҮД ЭЭ, АМЬД БАЙЦГААЯ! нийтлэл үүний гэрч. Сонгуульд ялсан улстөрчдийн нийллэг, баярын концертод бахирч, хүлээн авалтад мэхэлзэн очиж дохиж байх энэ тэр тухайн үедээ уучилж болох л алдаа байдаг.

Нам, нутаг дов довныхноо дагаж бид бүгд салбагнасан. Гол авьяастнууд маань л тэнгэрт одсоор , хар усанд живсээр, адлагдсаар байсныг үгүй гэх хүн байна уу? Бүгд л ямар нэг хэмжээгээр бас, улстөртэй орооцолдсон. Би ч тойроогүй! Элбэгдорж, Баттулга нарыг хэн ч биш явахад бол ард олонтойгоо хамжин байж өрсөлдөгч МАН -ын нэр дэвшигчдийг дарсны хүчээр л Авлигын загалмайлсан эцэг, Газрын наймаачнаар цоллогдсон тэр нөхөд тахимаа өгсөн түүх бий.

Түүхэн эргэлт хийхэд эрсдэл, өөрийгөө золиослох, алба тушаалаа гаргуунд гаргах, алдар нэрээ хөсөр хаях ч энүүхэнд байдаг! Ялах магадлалтайг нь биш, ялагдаж явааг нь , бөхөөр бол аль жижгийг нь дэмжих ясны монгол психологи байсаар ирсэн! би тэгж л ханддаг юм. Алдар нэр, авьяас билэг, бүгд мэдэх наад улаан нүүр чинь ард олноо зөв зам олоход нь чиг луужин болох Од гэж санасных! Од байж бид чаддаг уу гэвч?

Муусайн улстөрчдийн аль нь ч дэашээ гарчихаараа урвасан хулгайч болчихоод байгаад ч хамаг учир байна! Тэдний өмнөөс хожмоо урвагч болж хамаг амьтны хараал идэх ямрыг та нар мэдэхгүй! Ганцхан жишээ,! Төр-Гандан орооцолдсон соёлын хулгайг таслахад дэм өгөөгүй, Үндсэн Хуулийн 6:2 заалтыг гаргалцсан Ерөнхийлөгчөө Зөвлөх нь юм байж эсэргүүцээд , ам мурийн Саарал ордон доторх нам ч үгүй, тал тохой ч үгүй, бүр олон нийт ч үгүй дунд нь хог дээр хаягдсан он цаг надад байсан л юм, одооноос л хэн хэний чинь эргүү нь гарцгааж байгаа болохоос! Дашбалбар үгүй болж байж, Бавуугийн Лхагвасүрэн шүлгээ, Жанцанноров хуураа аваад зугатаасан Төрийн ордонд надад ч бас үгсээд суух зай олдоогүй юм аа .

Хаана ард олон маань байна, тэнд л чи бай , ямар ч Уран бүтээлч ээУран бүтээлч хүн үзгээрээ, бийрээрээ, жүжгээрээ тулалддаг цаг өнгөрсөн! Дэлхий асар хурдан өөрчлөгдсөөр байна. Сонгодог бүтээлүүд, гоо үзэсгэлэн энэ тэр ертөнцийг аврах худлаа боллоо!

Мөнхийн бүтээл хийх гэсээр явтал мөхөж дуусч буйгаа уран бүтээлчид минь, хараач ээ! Амь авьяасын чинь ундарга болсон эх нутаг тонн тонноороо харьд ачигдаж, үр үндэс чинь гишгэх газар, чиний бүтээсэн агуу бүхнийг авч явах сэтгэл, ард олон чинь эрх чөлөөгүй боолууд болж яваа бол чи бид хэн юм, харгис алиалагч уу ? Үхэр хонь уу? Ард олноо тоносон авлигачдаас одон шагнал горьдож , хаалга онголзуулан лай болж,нэгнээ дэгээдэж унаган …муухай шүү, ярилтай ч юм биш.

Алла Пугачёва гэж нэг гаарсан авгайг яагаад оросууд даяараа хайрладаг гээ? Соц үед л дуунууд нь нийгмээ, удирдагчдаа зад шүүмжилсэн дуу дуулдаг байсных! Эй вы там, наверху?! То ли ещё будет… гм дээр байгаа амьтдыг, хүүхэд тамласан боловсролын системээ чимхэж байсанд нь, өнөөдөр ч Путинд тал засахгүй засварлах үзэлтэй ихэмсэгт нь…

Чаплин л гэхэд Хоёрдугаар дайнд 2 дахь фронт нээхийг уриалан, инээдээрээ уйлж байсан, АНУ д тоглолтоо хаалгаж, ганцаардаж явсан! Галилей, Моцарт, Шуберт, Күнз, Омар Хайям, Пушкин, Академич Сахаров, Циолковский, Равжаа ,Нацагдорж, Бернард Шоу, Тарковский… бүгд эрх баригчидтайгаа заамдалцсан! Үзэг бийр бүү хэл, үе мөчөөрөө ч тулалдах цаг ирсэн байна шүү, нөхөд минь АВЬЯАС БОЛ ЦУСАНД ШИНГЭСЭН ХАЙР ЮМ! ЭНЭ ХАЙРААРАА ХӨӨРХИЙ ЭХ ОРОН, ЯДАРСАН ТҮМНЭЭ ХАЙРЛАЯ АА!

Ц.Хулан

Continue Reading

Дотоод

Дуучин Thunderz: Нийт урлагийханы өмнөөс уучлалт хүсч байна

Published

on

By

Нийт урлагийн салбарынхны өмнөөс уучлалт хүсч байна.

Намайг ч бас уучлаарай.

Цаашид уран бүтээлчид, урлагийн салбарынхныг улс төрөөс хол байж нэг ч улс төртэй холбоотой зүйлд оролцолгүй, нийгмийн төлөө байхыг үүгээр уриалж байна.

Иргэд та бүхэн бас хүн гэдэг утгаар нь ойлгоорой.

Мэдэхгүй гэнэдэх үе гардаг юм байна.

Би зоригтой хэлнэ ээ.

Миний алдаа бол:

1.

Хүүктэй авхуулсан зураг!

Монгол улсынхаа 21 аймгаар аялан тоглолт хийх гэж байхад ерөнхийлөгч хүлээн авч амжилт хүсэх гэсэн юм гэж хэлүүлсэн байсан.

Бид нар ярилцаж байгаад очсон.

Яагаад гэвэл 21 аймгийн тоглолтыг аймаг бүрийн төв талбай дээр нь хийхэд наанадаж зөвшөөрөл цаанадаж цагдаа хамгаалалтынхнаар нэмэр болно гэж бодсон.

Тэгээд ороход цай өгөөд “Ийм зүйл хийж байгаад баярлалаа” гэж хэлээд гаргаж өгөх үедээ “зураг авхуулцгаая” гэсэн.

Үгүй гэж хэлж чадаагүй юм л даа. Зүгээр зураг гэж бодсон болохоор. Дараа нь ингэж бидний эсрэг ашиглана гэж тийм айхтар сэтгэж чадаагүй нь миний буруу.

Би энэ амьдралдаа дахиж хороон даргатай ч зураг авхуулахгүй .

Тэр зургийг бас “ТООНОТ” анх өөрсдөө сошиалд тавьсан юм аа.

Амьхандаа ерөнхийлөгч хүртэл амжилт хүсээд тэр төсөл үнэхээр сүртэй эхлүүлж байна гэж бодсондоо тавьсан хэрэг чааваас.

“Ямар мөнгөөр 21 тойрсон юм?” гэнэ.

Ивээн тэтгэгч байгууллагуудтай хамтарч оронд нь бид тэдний бараа бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлахаар тохироод замын зардал, тайз засал хөгжим техник, ажилчдын цалинг гаргуулсан юм.

2.

13 сая төгрөг авсан гэнэ ээ.

Энийг бүр баримттай ярьж чадна.

“Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газар” гэж байдаг.

Тэр газар энэ тоглолтыг дэмжиж оролцоно гээд спонсорлож оруулсан мөнгө юм гэнэ ээ.

Замын зардал тайз засал гэрлийн түрээсэнд “нэмэрлэсэн” гэсэн үг.

Тэгээд тэр газар нь төрийн байгууллага учраас тайландаа ингэж оруулсан юм байна.

Аливаа газар реклам хийлгээд тэрэндээ мөнгө төлдөг.

Урлагийн хүн угаасаа юм сурталчлаад эргээд мөнгө олдог. Энэ бол ажил.

Хүмүүс ажлаа хийдэг шиг бид ч тэр газрыг хүмүүст сурталчилж өгч ажлаа хийсэн.

Улсаас гарсан бүх мөнгө Хүүктэй холбоотой юм бол улсын төсвөөс цалинждаг бүх хүн Хүүкээс мөнгө авсан болно гэсэн үг шүү дээ.

Тэгэхээр энэ ямарч хамаагүй.

Үнэндээ 13 сая төгрөг бол тоглолтын тайз засал гэрэлтүүлгийн зардал гээд 1 аймагт тоглолт хийх зардалд л хүрнэ.

30-40 хүн 1 сар хагасын хугацаанд 21 аймаг тойрох гэж зураг авахуулан барин байж 13 сая төгрөг авах уу?

Бид нар тийм мөнгө авах гэж бөгс долоохгүй ээ залуусаа.

Хэрвээ тэгээд 13 сая төгрөгний төлөө 21 аймаг тойрох байсан бол үнэгүй тоглож яах билээ?

Ердөө 1000 төгрөгөөр л тасалбар зарахад нийтдээ 200,000 орчим хүнд тоглолт хийсэн бид нар 200 сая төгрөг олно.

Ашиг харсан бол тасалбар зарах байсан.

Үнэн сэтгэлээрээ явсан тэр гоё ажлыг минь битгий ийм балиар юмтай хутгаарай.

Би татвар төлөгч, баримт шивдэг.

Миний ямар байгууллагын рекламд тоглож хэдэн төгрөг олсон нь татварт шивээтэй байгаа.

5000 төгрөг ч миний дансруу энэ мөнгөнөөс ороогүй.

Бид үнэхээр 21 аймгийг өөрсдөө сохор зоос авалгүй хүүхэд залуучуудад зорьж тоглолт хийсэн юм шүү.

3.

Намайг 2020 онд сонгуулийн дуу дуулсан гэнэ ээ.

Тэр дуу нь сонгуулийн дуу бишээ! Харин дүрсэн дээр нь Хүүкийг оруулсан нь үнэн.

Тэр дууг 2017 онд зохиосон дуу бөгөөд 2020 онд хөгжимийг нь шинэчлэн цацах үедээ дүрсэн дээр нь салбар салбарын амжилттай яваа хүмүүсийг оруулаад, Хүүкийн зураг оруулчих гэхээр нь оруулчихсан юм. Тухайн үед бүгд л магтаад мундаг хүн гэж ойлгосон байсан.

Одооных шигээ ийм муу нэртэй байгаагүй, бид нар ч ирээдүйд ийм болно гэж мэдээгүй.

Энэ бол миний алдаа.

Би ч буруу зөвийг ялгадаггүй мал байж.

Залуу хүн болохоор гэнэдчихлээ.

Намайг энэнд уучлаарай.

Би тэр дууг одоо шууд YOUTUBE сувгаасаа устга гэвэл устгана.

Олон хүн тэр дуунаас урам зориг авдаг болохоор асууж шийдье гэж бодлоо.

Бас би хэнийг ч дэмжээрэй гэж хэлж, уриалж яваагүй ээ.

Сонгуулиа идэвхтэй өгөөрэй л гэж хэлж байсан.

Би үнэхээр энэ салбараас хол байхыг хүсдэг.

Тэр үед ихэнх нь л мэдэлгүй Ардын намд санал өгсөн.

Тэглээ гээд тэр санал өгсөн хүмүүс одоо эргээд хэн нь ч жагсаж, юм ярьж болохгүй гэсэн үг биш биз дээ?

Сонголтыг бид бүгд хийсэн эргээд би ч бас хариуцлага нэхэж болно биздээ?

Эцэст нь хэлэхэд олны хараанд байдаг хүн үйлдэл бүрээ цэгнэх ёстой юм байна.

Шууд болон шууд бусаар хүмүүст нөлөөлөхөө мэдэж хэдхэн секунд гараад өнгөрөх дүрс ч гэж бодож болохгүй юм байна.

Сонгосон зам минь болохоор би магтаал шүүмжлэлийг зэрэг даана!

Цаашдаа нийгмийн төлөө өөрийн чадах зүйл болох дуугаараа өшөө илүү оролцох болно оо.

Итгэж дэмжиж явдаг хүмүүстээ үүнийг ойлгуулах гэж, ийм зүйл болсон юм шүү гэж тайлбарлалаа.

Бусад урлагийнхнаа бас энд нэгдээсэй гэж хүсэж байна.

Сүүлийн үед энэ салбар нэр хүндгүй болж байна.

Нэр хүндийг нь сэргээцгээе!

Бид талцалгүй нэг талдаа цуг байх ёстой.

Continue Reading

Дотоод

1 сая хүүхдийн амийг аварсан Монгол бүсгүйгээр бахархая!

Published

on

By

НҮБ-ын зөвлөх, мэргэжилтэн Р.Жаргалмаа хэмээх Монгол бүсгүйн тухай  “asiarussia.ru” цахим хуудсанд мэдээлсэн байна. Тодруулбал түүнийг сая гаруй хүүхдийн амь аварсан ачтан хэмээн бичжээ.

Р.Жаргалмаа Афганистанд НҮБ-ын Хүүхдийн сангийн эхчүүд, хүүхдүүдийн хоол тэжээл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа сая гаруй хүүхдийг вакцинд хамруулж амийг нь аварсан байна. 

Р.Жаргалмаа нь 1995 онд ОХУ-ын Эрхүүгийн анагаахын их сургуулийг төгссөн. Харин хэдэн жилийн өмнөөс Афганистан, Бангладеш дахь НҮБ-ын зөвлөх, мэргэжилтэнээр ажиллаж эхэлсэнээс хойш хүүхдийг хамгаалах, хүн амыг эрүүлжүүлэх,

орон нутгийн хүн амыг ундны цэвэр усаар хангах төслүүдийг хэрэгжүүлж, эдгээр орны хүүхэд, эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа юм.Одоо Бангладешийн Кокс-Базар хот дахь хүүхдийн байгууллагын мэргэжилтнээр ажиллаж байна. Бангладеш бол Азийн хамгийн ядуу улсын нэг.

Хүн ам олонтой, 2015 оны байдлаар 168 сая хүнтэй гэж тоологджээ. Кокс-Базар хот бол Бенгалийн булангийн эрэгт оршдог бөгөөд өнгөрсөн жилээс дүрвэгч,цагаачдын лагерь майхан хот болжээ.

Энд хэдэн зуун мянган рохинджа үндэстнүүд дүрвэн ирдэг. НҮБ-ын Дээд комиссиарын газраас мэдэгдэж буйгаар, өнгөрсөн долоо хоногт 409 мянган хүн орон гэрээ орхиж ийш иржээ. Ийм л нутагт Р.Жаргалмаа ажиллаж байна. 

Афганистанд ажиллаж байгаа монгол бүсгүй сая гаруй хүүхдийн амь насыг аварчээ. Түүнийг Раднаабазарын Жаргалмаа гэдэг. 1995 онд ОХУ-ын Эрхүүгийн анагаахын их сургуулийг төгссөн. Тэрээр Афганистан, Бангладеш дахь НҮБ-ын зөвлөх мэргэжилтнээр ажилладаг.

Жаргалмаа гурав дахь орнуудад хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах,хүн амыг эрүүлжүүлэх,нутгийн иргэдийг цэвэр усаар хангах,цагаач дүрвэгч иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хүч ухааныг зориулж явна. Одоо Бангладешийн Кокс-Базар хот дахь хүүхдийн байгууллагын мэргэжилтнээр ажиллаж байна.

Бангладеш бол Азийн хамгийн ядуу улсын нэг. Хүн ам олонтой,2015 оны байдлаар 168 сая хүнтэй гэж тоологджээ. Кокс-Базар хот бол Бенгалийн булангийн эрэгт оршдог бөгөөд өнгөрсөн жилээс дүрвэгч,цагаачдын лагерь майхан хот болжээ. Энд хэдэн зуун мянган рохинджа үндэстнүүд дүрвэн ирдэг. НҮБ-ын Дээд комиссиарын газраас мэдэгдэж буйгаар, өнгөрсөн долоо хоногт 409 мянган хүн орон гэрээ орхиж ийш иржээ.

Ийм л нутагт Р.Жаргалмаа ажиллаж байна. Өмнө нь Афганистанд НҮБ-ын Хүүхдийн сангийн эхчүүд хүүхдүүдийн хоол тэжээл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан аж. 2015 оны 4,5 дугаар сард Афганистаны хойд зүгт орших Кундуз сууринг талибууд бүслэн, 9 сард эзлэн авсан.

Тэр үед Кундузын 250 мянган гэр бүлийн хүүхдүүдийг вакцинд хамруулах ёстой байв. НҮБ-ыг төлөөлөн талибуудтай гэрээ хэлцэл хийх байсан Кабул дахь НҮБ-ын төлөөлөгчид ирэх боломжгүй болсон тул Кундузид ажиллаж байсан Жаргалмаа болон 4 ажилтан талибуудтай нүүр тулсан юм.

Жаргалмаагийн хожим ярьснаар,эхлээд нэлээд сандарсан аж. Араб болов у гэмээр царайтай 5 сайхан залуу хэлэлцээ хийхээр ирсэн байв. “Та япон уу?” гэж асуув, би монгол гэв. Тэд инээмсэглэн хоорондоо “Чингисханы охин юм биз дээ” гэж хошигнох янзтай. Тэгснээ тэд илт хөгжилдөж,Монголын тухай,Чингисхааны тухай зөндөө сонирхож,асуув.

Бид нэлээд ярилцсан юм. Тэд «Бид одоо ойлголоо. Монголчууд япон,хятадуудаас их өөр юмаа” гэж талиб залуус онцолж байв. Тэд надад хандаж буцах замдаа Кандагарын баруун талд чулуун шат байгаа, тэнд афганчуудын өвөг дээдсүүд Чингис хааны удмын хаадуудтай гэрээ хийж байсан юм, хараад яваарай” гэсэн.

Хэлэлцээрийн үр дүнд талибууд сая гаруй хүүхдийг вакцинд хамруулахыг зөвшөөрсөн. Ийнхүү НҮБ-ын төлөөлөгчид болон зоригт монгол бүсгүй Жаргалмаа нар Чингис хааны нэрээр олон хүүхдийг аварсан түүхтэй.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status