Connect with us

Түүхүүд

Ээжийг минь олоход тус болоод түгээгээд өгөөч

Published

on

Иргэн С.Эрдэнэсувд:

“Ээжийг минь олоход тус болоод Шэйр хийгээд илүү олон хүнд түгээгээд өгөөрэй. Холбоо барих утас-80870391 94945428 88264451”

Баатар овогтой Соёлмаа нь 2022 оны 11 сарын 15-нд оршин суугаа газраасаа ор сураггүй алга болсон. Хар өнгийн куртиктэй байсан. Харсан үзсэн хүн байвал холбоо барьж тусална уу.

Холбоо барих: 8084-0391, 9494-5428, 8826-4451

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Түүхүүд

“Т.Мөнхсайхан Д.Нямхүүг зайлуулж өгсөн гавъяатай. Буцаад сайд болоход яахав дээ”

Published

on

By

Зариг.мн сайтын эзэн Өнөрөө буюу Өнөрцэцэг өөрийн хуудсаараа ингэж өгүүлж байв.

“Т.Мөнхсайхан сайдыг хаанаас л бол хаанаас олоод, корона асуучихдаг байсан. Тэр үнэнээр нь бүгдийг нь яриад өгчихдөг байсан. Нээлттэй. Гэтэл тэр С.Энхболд сайд хаалттайн дээр асуудлаа мэддэггүй. Т.Мөнхсайхан Д.Нямхүүг зайлуулж өгсөн гавьяатай. Түүнийг буцаагаад тавьчихад яахавдээ!” хэмээн бичжээ.

Т.Мөнхсайхан сайдын хувьд дөнгөж амаржсан эмэгтэй халдвартай нь батлагдсан тул 1-р төрөхөөс ХӨСҮТ рүү шилжүүлэн авч явах үед гадуур хувцсыг нь өмсгөөгүйгээр халааттай нь авч явж байгаа дүрсийг Монголын ард түмэн үзээд эсэргүүцлээ илэрхийлсний дараа албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг.

Улмаар тухайн үед Засгийн газрын тэргүүн байсан У.Хүрэлсүхийн зүгээс сайд нараа нэг хоёроор нь чөлөөлөхгүй, харин хамтдаа хариуцлагаа хүлээнэ хэмээн Засгийн газраа огцруулсан билээ. Хэдийгээр мэргэжлийн хүн хэмээн сайшаагдаж байсан Т.Мөнхсайхан нь мэдээж өмнөх сайд болох сэтгүүлч мэргэжилтэй Д.Сарангэрэлээс хавь илүү ажиллаж байсан. Мэргэжлийн хүн аргагүй биз.

Түүний бас нэг хийсэн зоригтой алхам нь олон жилийн турш ХӨСҮТ хэмээх байгууллагыг толгойлж ирсэн Д.Нямхүү гэдэг хүнийг ажлаас нь халсан явдал юм. Д.Нямхүүг өмнө нь өөр сайд ажлаас нь чөлөөлж байсан боловч шүүхийн шийдвэрээр ажилдаа буцан орж байсан түүхтэй. Энэ удаа ч гэсэн үндэслэлгүй халагдсан гэдэг гомдлыг шүүхэд гаргаж буцаад ажилдаа орох санаатай явж байгаа юм билээ.

Д.Нямхүүгийн хувьд олон нийтэд мэдээлэл өгөхдөө тааруу, мөн ХӨСҮТ-ийг олон жилийн туршид засч янзлаагүй гэдэг олон шүүмжлэлийг олон нийтээс хүртсэн. Мөн эмчилгээний зардал, гадаадаас авсан хандивын зарцуулалт гээд түүнийг АТГ-д шалгагдаж байгаа тухай ч мэдээлэл хэвлэлээр гараад амжсан юм.

Хачирхалтай нь Д.Нямхүүг хамгийн ихээр шүүмжилдэг хүн бол УИХ-ын гишүүн асан, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Гүндалай юм. Тэрбээр Д.Нямхүүг “поорчиг” хэмээн хочилдог тухай ярьсан бөгөөд энэ нь поорчгоор айл руу орж хулгай хийдэг орон байрны хулгайчдад өгдөг хоч хэмээн өөрөө тайлбарласан билээ. Мөн Д.Нямхүү нь ажилчдаа рекетчинээр дэглүүлсэн тухай ХӨСҮТ-ийн нэгэн ажилтан хэвлэлд ярилцлага өгч байсан удаатай.

“Энхсаран” сувилалаас үүдэлтэй халдвар гарагш алдсан хэрэгт одоогоор тус сувилалд тусгаарлагдаж байсан Мөнхбат зэрэг хэд хэдэн иргэн, мөн хамгаалалтанд гарч байсан хүмүүс, тус сувилалын удирдлага зэрэг хүмүүсийг буруутгаж байгаа бол уг хэрэгт ХӨСҮТ, ЭМЯ, УОК-оос ямар нэгэн албан тушаалтан огт буруугүй гэж үзсэн бололтой. Буруугүйгээс гадна нэг ч хүн сайн дураараа ажлаасаа чөлөөлөгдөөгүй юм.

Д.Нямхүү гуай буцаад ажилдаа томилогдохоор шүүхэд гомдол гаргасан талаар мэдээллийг хүргэе!

“ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг нэгдүгээр сарын 21-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Түүнийг ажлаас нь чөлөөлсөн шалтгаан нь нэгдүгээр сарын 19-ний орой “Өргөө” төрөх газарт амаржсан, халдвартай эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаадтай нь машинд суулгасанд иргэд ихэд бухимдаж, Засгийн газар огцорч, тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцсонтой холбоотой юм.  Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд ноцтой алдаа гаргаж өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг зөрчсөн гэж үзэж байгаа юм.

Харин Д.Нямхүү өөрийг нь үүрэгт ажлаас нь чөлөөлснийг зөвшөөрөлгүй шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хэлэлцээд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Д.Нямхүү нь үүрэгт ажилдаа эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулахаар нэхэмжлэл гаргажээ.” гэжээ.

Харин өмнө нь Т.Мөнхсайхан, Д.Нямхүү нар маргалдсан талаар ийм мэдээлэл гарч байв.

“”2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Эрүүл мэндийн сайд болон ХӨСҮТ-ийн эмч, удирдлагуудын цахим хурлын үеэр Т.Мөнхсайхан болон Д.Нямхүү нарын хооронд үүссэн ширүүн ярианы бичлэг.

Д.Нямхүү: Сүүлдээ бүр гайхаад байдаг боллоо. Бид чадахгүй, мэдэхгүй дээ биш мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас энд байж байна. Дандаа мэдээгээ өгөөд байхад ингэсэн тэгсэн гэдийг хальт сонсоод донсолгоод байдаг. Тэгснээс болоод хүмүүс дотроо ойлголцохоо байлаа. Ямар ч итгэлцэлгүй болж байна.

Бид чадлаараа л ажиллаж байна. Энэ дотор бүгд зүгээр буруу хараад унтаад суугаагүй. Жаахан амарчхаад л эргээд ажлаа хийж байна.

Т.Мөнхсайхан: Та нарын удирдлага зохион байгуулалтыг хэн эвдчихээд байгаа юм. Та нарыг хэн унтаад байна гэж яриад байгаа юм бэ? Юу яриад хуцаад байгаа юм бэ? 

Д.Нямхүү: Ер нь ойлгомжтой байгаа биз дээ? Хаа холоос зүгээр тэг ингэ гээд шууд дайраад байдаг чи юу юм бэ?

Т.Мөнхсайхан: Хэн дайраад байгаа юм бэ? Чам руу бид одоо ингэвэл яаж байна гээд ярьж байна.

Д.Нямхүү: Хэрэггүй болохгүй гэхээр одоо маргааш энийг гээд өнөөдөр ч гэсэн баахан бужигнаан болчихсон. Тэрийгээ зүв зүгээр ямар ч юм болоогүй юм шиг яриад байх юм.

Т.Мөнхсайхан: Чи одоо юу гээд хуцаад байгаа юм бэ? Чамд зөвлөж байгаа биз дээ айн?

Д.Нямхүү: Юу гээд байгаа юм бэ? Дээрэлхээд байгаа юм  уу хаашаа юм бэ?

Т.Мөнхсайхан: Чи харин яах гээд байгаа юм. Муу новш чинь. Би чамтай Эрүүл мэндийн сайдын хувьд ярьж байна, зөвлөж байна болох уу? Айн хөөе!!! Юу гээд дуугаа чангаруулаад балайраад байгаа юм бэ чи, айн!!!

Д.Нямхүү: Харин энэ чинь болохгүй нүүлгэнэ суулгана гэх юм тэгснээ больчих юм.

Т.Мөнхсайхан: Чадахгүй бол наад ажил төрлөө өг новш минь. Муу новш минь хөөш!!! Чам шиг муу новшийг мэдэх ч үгүй юм байна. Чиний тэр халдвар дардаг гэж юу байдаг юм новш минь.

Д.Нямхүү: Чи одоо бүгдийг ингээд хүчээр хийнэ гэж бодчихоод андуурав, чи алдаа гаргаж болохгүй шүү дээ. Зүв зүгээр ажиллаж байгаа улсуудыг хооронд нь эвдрэлцүүлээд, балай юм бэ. Ер нь балай юм байна. Чи бол ёстой худлаа юм байна. Болоод байгаа улсуудыг юу яаж загнаад л чавганц шиг энэ тэндээс утастаад л тэрнээс энэнээс мэдээ авлаа гээд.” хэмээн ширүүн маргаан болоод авсан билээ.

Түүний дараа Т.Мөнхсайхан түүнийг ажлаас нь чөлөөлөхгүй хэмээн мэдээлэл хийж байсныг доор оруулав.

“Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарын дунд үл ойлголцож үүссэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Дээрх асуудлаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тайлбар хийсэн.

Тэгвэл өнөөдөр сайд Т.Мөнхсайхан шалтгааныг мөн учирлаж, цар тахлын эсрэг удаан хугацаанд тэмцэж, маш чухал үүргийг гүйцэтгэж байгаа хүнээ бид ам мурийсан асуудлаас болж эсвэл нэг удаагийн шалгалтаас болж ямар ч залруулах боломж олгохгүйгээр ажлаас чөлөөлнө гэж байхгүй” гэдгийг мэдэгдсэн байна.

Энэ талаар тэрбээр “Өнөөдөр ажлаасаа халагдаж байгаа нэг ч хүн байхгүй бөгөөд зөвхөн салбарын зохион байгуулалтын хувьд л өөрчлөлт орж байгаа.

Эрүүл мэндийн салбарт 16 жил ажиллаж байгаа хүний хувьд халдварт өвчин хэрхэн тархах талаар тооцоолох хэмжээний мэдлэг надад бий. Хамгийн гол нь бид цаг үеийнхээ нөхцөл байдлыг зөв үнэлэх ёстой. Гэхдээ шууд өвчилсөн хүмүүсийг болон Сүрьеэтэй өвчтөнүүдийг нэг, нэг тал руу зөөх асуудал яриагүй. Үүнтэй холбоотойгоор бид ХӨСҮТ-ийн ачааллыг одоогоор асар их багасгаж байна. 

Тухайлбал, халдвартай хөнгөн өвчтөнүүдийг Яармагийн 300 ортой эмнэлэг рүү, шинээр илэрсэн тохиолдлуудыг Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэх байдлаар ХӨСҮТ-д шинэ тохиолдол нэмж авахгүйгээр бага багаар эмчилгээний хэсгийг чөлөөлж байна. Энэ маягаар ХӨСҮТ-д халдвартай өвчтөнүүдийг бүгдийг эмчилж, эмнэлгээс гаргана.

Дараа нь тэнд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулан, эмнэлгийн ажилчдын ажиллах орчинд анхаарлаа хандуулна. Бид эмч, эмнэлгийн ажилчдадаа маш сайн анхаарал хандуулахгүй бол халдварын эрсдэл улам өндөр болно. 

Д.Нямхүү эмч бидний хооронд зөвхөн шаардлагатай үед зөв арга хэмжээ авахын тулд нөхцөл байдлаа бодитоор үнэлэн бүх эрсдэлийг тооцож, боломжит нөөц төлөвлөгөөг гаргах ёстой гэсэн асуудал л яригдсан. ХӨСҮТ-ийн хувьд, УОК-ын ажлын хэсгээс хийсэн шалгалтын дүгнэлтийн дагуу засаж залруулах болоод халдвар хамгааллын дэглэмээ улам сайжруулах ёстой зэрэг олон асуудал бий.

Тухайн ажлын хэсгээс гаргасан ХӨСҮТ-ийн дүгнэлтийн дагуу богино хугацаанд заасан өөрчлөлтүүдийг хийхгүй бол яах аргагүй Д.Нямхүү даргатай хариуцлага тооцох тухай асуудал гарна гэх мэт зүйлсийг л бид хоорондоо ярьсан. Бидний хэн хэн нь л иргэдээ халдвараас хамгаалах талаар санаа зовж, ярилцаж байхад гарсан ажил төрлийн маргаан учраас би огтхон ч эмзэглэхгүй байна. 

Д.Нямхүү дарга бид хоёр ч буруу зөрүү ойлголт үүссэн тухайгаа ярилцаж, ойлголцсон. Харин зарим хүн энэ асуудлыг хэтэрхий дэвэргэж, улстөржүүлэн буруу ойлголт нийтийн дунд гаргаж байна. Хүмүүс хооронд ажлаас болж ам мурийх асуудал хэчнээн ч гарч болно. 

Гол нь цаашид хамтраад эмнэлгийн тусламж үйлчилгээгээ л сайжруулах ёстой. Мэдээж аюултай цар тахлын эсрэг удаан хугацаанд тэмцэж, маш чухал үүргийг гүйцэтгэж байгаа хүнээ бид ам мурийсан асуудлаас болж эсвэл нэг удаагийн шалгалтаас болж ямар ч залруулах боломж олгохгүйгээр ажлаас чөлөөлнө гэж байхгүй” хэмээсэн байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү захирал өчигдөр сайдтай зөрчилдөх болсон шатлгаанаа ийнхүү тайлбарласан юм. Тэрбээр “Өмнө нь ажлын уялдаа, зохион байгуулалт маш сайн байсан тул дунд нь хийдэл гарч байгаагүй. Бараг цэргийн маягийн зохион байгуулалттай байсан. Одоо бол ажлын эрэмбэ дараалал алдагдаж, зохион байгуулалт эвдэрч, мэдээлэл буруу дамжигдсаар доголдол үүсч байна. Удирдагдах эрэмбэ дараалал алдагдсан.

Хамгийн гол нь ХӨСҮТ-ийн бүх өвчтөнгүүдийг тэр дотроо сүрьеэгийн өвтөнүүдийг хүртэл нүүлгэж, ариутгаж, засварлана гэснээс зөрчилдөөн үүссэн. Халдварт өвчнийг аль болох хөдөлгөөнийг хязгаарлаж, хумидаг байтал нүүлгэн шилжүүлж болохгүй.

Би энэ шийдвэрийг дэмжээгүй учир үүрэг даалгавар биелүүлээгүй гээд намайг ажлаа өгөөрэй гэсэн. Энд би урваж, аялдан дагалдсан бол миний албан тушаалаас илүү бидний мэргэжлийн байр суурь алдагдана. ХӨСҮТ-ийн хамт олны хувь заяа шүү дээ.

Мөн Сэлэнгэ аймаг зэрэг газраас эмч нарыг авч ирж, ХӨСҮТ дээр бэлтгэ гэсэн чиглэлийг яамнаас өгсөн. Харин манай эмч нар “Энэ бол боломжгүй зүйл” гээд дургүйцсэн. Тиймээс сайдын даалгаварыг биелүүлээгүй. Энэ мэт шалтгаанаас болж зөрчилдөөн үүссэн нь үнэн” хэмээсэн байдаг. ” хэмээн мэдээллэж байв.

Continue Reading

Түүхүүд

Цогтоо: Хүрэлсүх таныг хамгийн том хулгайч гэж хардаж байгаа. Үгүй юм бол нотлоодох

Published

on

By

Жүжигчин Эмоци Цогтоо:

“Өчигдрийн жагсаалд хүүхдүүд ямар их байваа. Бага насны хүүхдүүд хүртэл өөрөө өөрийнхөө төлөө дуу хоолойгоо хүргэдэг болсон байна. Ээж ааваас нь асуухад өөрсдөө ирье гэсэн болохоор яаж ч чадсангүй гэх.

Одоо урин болж байна. Хүүхэд хөгшидгүй залуучууд шударга ёс нэхнэ. Тиймээс нүүрсний хулгайг нэг талдаа гаргахгүй бол горьгүй нь дээ. Энэ улсын шийдвэр гаргагчидаа!

Х.НЯМБААТАР та ял шийтгэлийн хуулийг нэмээд, чангалаад өгч болохгүй юу?!Хууль зүйн сайд иймхэн асуудлыг шийдэж чадахгүй бол хулгайчийн хамсаатан гэхээр байнаа!

Oyunerdene Luvsannamsrai та үнэхээр л ард иргэдтэйгээ хамт тэмцмээр байгаа бол хуулиа буцааж хэрэглэдэг болгоод өгөөч? Буцааж хэрэглэсэнч хөөн хэлэлцэх хугацаа бага байгаа. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааг уртасгаад өгөөч?!

Та 63-н суудалтай эрх баригч намын дарга, засгийн толгой нь шүү дээ. Таньд бүрэн эрх нь байгаа болхоор шийдхэд тийм ч хэцүү зүйл биш. Таны үүрэг гэж харж байна.!

Khurelsukh Ukhnaa 50,000-н иргэний нүүрсний хулгайг эсэргүүцсэн гарын үсгийг ерөнхий сайдад дамжуулсан. Таныг хамгийн том хулгайч гэж хардаж байгаа. Үгүй бол энэ тухай ил тод арга хэмжээ авч туслаач. Иргэд бид мэдэх эрхээ эдлэе!

Мөн ковидын үед өдөр болгон 11:00 цагт иргэддээ ковидын тухай шилэн, шударга мэдээллэдэг байсан шиг хэдэн их наядын хулгай, энэ улсын ирээдүйн тухай юм чинь нүүрсний хулгайтай холбоотой мэдээг өдөр болгон иргэдэд хүргэсэн арга хэмжээ аваад өгөөчээ.

Хичээнгүйлэн гуйж байна. Залуус бид соёлтой жагсаж сурсан бөгөөд дараа дараагийнхаа төрдөө шахалт үзүүлэх арга хэмжээ авсаар байхаа мэдэгдье!” гэлээ.

Continue Reading

Түүхүүд

Цэрэндагва: Өдий хүртэл хирээ угаалгаж хоолоо хийлгэчихээд арай ч ингэж болохгүй байхаа

Published

on

By

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва хэрхэн сархад, тамхинаас татгалзсан талаараа өөрийн туршлагаа хуваалцжээ.

“Хоёр зүйлд хүмүүс их анхаараад байна. Сархад, тамхи гэж. Би ч хэрэглэж байсаан. Тамхи ч гэсэн адилхан. Тамхи гээд юмыг би хаяад арван хэдэн жил болж байна. Би тариа хийлгэсэнгүй, элдэв эм дом уусангүй. Ханийхаа үзүүлсэн нэгэн үйлдлээс болоод тамхийг би хаяая гэж шийдсэн.

Болдог л юм байна. Мань мэт нь хөдөө гадаа их явна. Хоол ундаа бэлдэхээсээ өмнө татах тамхиа өдрөөр нь хоногоор нь тооцоолоод л хайрцаглаад аваад гардаг. Хөөрхийдөө муу хань минь “Энэ чинь ийм л их хэрэгтэй юм байх даа. Хоол унд байвал л яасан юм бэ” гэж хэлдэг л байсан. 50 гаруй жил өөрийгөө муутгасан байна. Нэг кинонд хамт явсан. Ажил их байсан болохоор нутгийн хүмүүстэй тамхилж яваад, тамхи тооцоо алдсан.

Эрчүүд бид нар чинь тооцоо алдахдаа амархан улс л даа. Тамхигүй болчихоод нэг орой зурагнаас хүрээд ирсэн, хоол унд бэлэн байна. Идлээ. Хань орж ирдэггүй. Гадуур хүнтэй уулзаад явж байгаан байлгүй дээ гээд ажил шалгах санаатай хаана юу хийж байгааг нь бас харах санаатай явсан чинь байдаггүй.

Машин унаа сурагласан чинь хоёр унаа байдаггүй ээ. Бие хаа нь зүгээр байгаа даа зовж эхлэх юм. Зовлонгоо хамт туулна гэж хоёулаа нийлсэн юм л даа. Тэгээд байж байтал хоёр унаа ирлээ. Сүүлийн унаанаас нь хань минь тортой юм барьчихсан бууж ирж байна. Тосоод очлоо. “Яаваа бие хаа чинь зүгээр үү, юу болов” гэсэн чинь “Юу ч болоогүй. Эрдэнэт ороод ирлээ. Энэ болох уу” гээд бүтэн хайрцаг Марлборо гэдэг тамхи аваад ирж.

Тэгээд өрхийн тэргүүн ухаантай юм болохоороо бодол зурс хийж байна. Өдий болтол энэ хүнээр хирээ угаалгалаа. Хоолоо бэлдүүллээ. Энэнд л явуулах минь дутаж дээ гэсэн бодол толгойд орж ирсэн. Авчирсаныг нь хүндэтгээд, татаж байснаа бодоод нэгийг нь задалсан. Тэгээд хүнд тарааж өгсөн.

Гэртээ ирээд долоо хонож байсан. “Болж байна уу хань минь” гэж. “Юу тэр вэ” гэсэн чинь “Чи тамхи татахгүй болж байгаа юм уу даа” гэхээр нь “Бололгүй яахав дээ” гээд тэгээд л тамхинаас гарсан даа. Эрдэм ном сургуулийг би төгссөөн бас. Надад тэр хүнд үзүүлдэг хавтас чинь байгаа. Хоёр ч байгаа. Тэрнээс гадна ээж аавын минь надад нэвчээж өгсөн амин ухааны хүчинд өдий зэрэгтэй явж байна.

Би ханиа сонгоод олчихсондоо өдий зэрэгтээ явж байна гэж боддог. Сархаднаас бас больсон. Амсаж үзэж л байсан, ууж үзэж л байсан. Уул нь тухайн үедээ бол бас хэрэгтэй л юм байна лээ. Үгэнд хууртсан юмаа. Идээний дээж гээд. Энэ үгийн утгыг би ойлгоогүй байсан юм байна. Идээний дээж сархад гэж хүндлэхийн цаана ээ дээ наадах чинь их юм дагуулна шүү гэдгийг өвгөд маань бидэнд захиад үлдээснийг бид ухаалагүй явж.

“Чи жүжигчин болох гэж, олны танил болох гэж энэ ажлыг сонгож их ачаа үүрэх гэж, би олонд танигдчихаад яваа хүн, чамайг сархад уугаад далжигнаад яваад байх юм бол хажуудаа дагуулж явахад хэцүү болно шүү дээ гэж хань маань хэлсэн. Үг багаддаггүй юм байна лээ. Тусгаж авбал үг бүхэн эрдэм байдаг юм байна лээ гэдэг үүднээс тэр идээнээс татгалзсан байна” хэмээн ярьжээ.

Харин түүний гэргий Ардын жүжигчин Мэндбаяр гуай дараах ярилцлагыг өгчээ.

“1957 онд 7-р ангид байхдаа Төмөр замын 7-р сургуульд анги даасан багш Дэндэв гэж хүн байсан юм. Хэл уран зохиолын багш, сэтгүүлч хүн л дээ. Тэр хүн “Муурын байшин” гэдэг жүжгийг ангийнхаа хүүхдүүдээр хийхгүй юу. Тэгээд надад Баян муурын дүрийг өгсөн юм. Тухайн үед 7-р ангийн хүүхэд юу мэдэх вэ дээ. Би ер нь жүжиг гээд тэр дундаа драм гэж мэргэжлийг мэддэггүй байлаа.

Урлаг гэдэг зүйлийг дуулдаг, бүжгээр л ойлгодог байсан цаг үе юм. Ангийн багш маань энэ жүжгийг ангидаа тавиад, эхнэрийнхээ шляпан малгайд надад авчирч өмсүүлж цүнхийг нь бариулж, юбка цамцыг нь авчирч өгөөд ингээд гаргаж байсан. Тэр бол миний урлагт орох хамгийн анхны сэтгэл алхам байсан болов уу даа гэж боддог юм.

Түүнээс хойш 1959 онд 8-р ангиа төгсөөд 9-р ангидаа орох гээд 9 сарын 1-нд 18-р 10 жилд яваад очсон. Хичээл 3 хоног орсон юм. 9 сарын 3-нд Ардын жүжигчин Нямын Цэгмид гуай, Гомбосүрэн гуай, Клара гээд Буриад багш ирчихсэн. Одоо болохлээр Соёлын яам гэж байсан түүнээс дотооддоо дээд боловсролтой мэргэжлийн жүжигчин кино болон драмын жүжигчин бэлдэх 20 хүүхдийн зөвшөөрөл авсан юм байна лээ л дээ.

Тэгсэн завсралгаанаар захирлын өрөөнд дуудаж байна гээд. Захирлын өрөөнд яваад очсон чинь надтай нэг ангид хамт сурч байсан Зоригоо гэж Алтан Өргөө киноны Сүмбээд тоглодог тэр Зоригоо, би, Батсүх гэдэг гурван хүүхдийг телевизийн Бадрах бид дөрвийг нэг ангиас аваад захирлын өрөөнд оруулж байгаад за ингээд Монгол улсад анх удаа жүжигчний мэргэжлээр, драмын болон киноны жүжигчний дээд боловсролтой жүжигчдийг бэлдэх анхны анги байгуулж байна. Үүнд орох хүсэлтэй бол та нар очиж шалгуул, Дуурийн театрын байранд маргааш 14 цагаас шалгуулна гэсэн.

Тэр цаг үеийн тохироо, миний 9-р ангид орсон цаг үетэй яаж тэгж таарсан юм бурханы зураг юм болов уу гэж боддог. Тэгээд юу ч мэдэхгүй 9-р ангийн хүүхэд Багшийн дээд сургуулийн Кино драмын 1-р ангид дээд сургуульд орчихсон юм. Би чинь Төмөр замын Точка-гийн хүүхэд шүү дээ. Тэгсэн ангийнханаасаа “Тэр дуурын театр гэдэг нь хаана байдаг юм бол” гэсэн чинь “Төмөр замын автобуснаас шулуухан суугаад Ленин клуб гэж асуугаад буугаарай тэрний хойно яагаан байшин байдаг” гээд.

Зааж өгсөнөөр нь яваад очсон чинь олон хүүхдүүд суучихжээ. Нөгөө хүүхдүүд чинь гоё ч гэж жигтэйхэн юм. Нэрсээ хараад ороод л дуулаад, бүжиглээд. Дагвадоржийн Мэндбаяр дуудаж байна. Яваад орсон чинь жигтэйхэн ааштай гэмээр эмэгтэй байна. Тэр хүн нь намайг гар яв гэж хөөгөөд гаргачихаж байсан юм. “За дуулдаг уу” гэж байна. Дуулдаггүй гэсэн чинь өө, дуулдаггүй юм бол ямар гээчийн сонин хүүхэд вэ, өөр юу хийдэг юм шүлэг унш гэж байна.

Миний нутаг гээд 4 мөрт уншчихлаа. Бүжиг хийдэг үү гэнэ. Сургуулийн бүжгийн дугуйланд явдаг байсан юм. Бүжиг хийлээ. Тэр хүн нь Ардын жүжигчин, төрийн шагналт Оюун багш маань байсан. Гар гар гээд намайг тэглээ. Гараад явсан чинь нөгөө хүүхдүүд надаас яасан яасан гээд асууж байна. Мэдэхгүй ээ намайг гар гар гээд хөөгөөд гаргачихлаа гэсэн дээ.

Тэгээд хамгийн сүүлд тэнцсэн хүүхдүүдийн нэрсийн жагсаалт гарах болоод эхний хоёр өдөрт Мэндбаяр гээд гарчихсан байна. 3 дахь өдөр гэсэн Багшийн дээд сургуульд орох хамгийн сүүлийн шалгалт гэсэн чинь Мэндбаяр гээд нэр орчихсон байна. Итгэж ядаад гэртээ хариад аавдаа хэлэх гэсэн чинь аав хөдөө явчихсан. Маргааш ирнэ гэхээр нь гэрээ аягүй сайхан цэвэрлээд хичээлдээ тэр өдөр нь явсангүй.

Аавыг ирэнгүүт нь сайхан хоол унд хийчихээд аав намайг нааш ир үнсье гэж байна. Миний хүү сайхан хоол хийж ингээд сайхан амар гэж байна. Тэгэхээр нь би ааваа би нэг юм хэлэх үү гэсэн чинь юу вэ гэнэ. Би ингээд ингээд сургуульд шалгалт өгөөд тэнцээд Багшийн дээд сургуульд орчихлоо гэсэн чинь аав бүр гайхаад чи юу яриад байгаа хүүхэд вэ юу гэж чамайг ийм жаахан хүүхдийг авдаг юм гэхээр нь үгүй ээ авчихсан, Нямын Цэгмид гуай гээд Богдод тоглодог хүн гэсэн.

Тэр хүн манай ангийн багш болох юм гэнэ. Маргааш бид нарыг Багшийн дээд сургууль дээр ир гэсэн гэлээ. Аав бүр гайхаж байсанаа би ер нь аваад очьё. Энэ дүү чинь юу болоод байгаан, юу яриад байгаан гээд тэглээ. Тэгээд багш дээр дагуулаад очсон чинь танай охин орсоон, танд баяр хүргэе гэсэн чинь аавын хоёр нүдний нулимс урсаад.

Тэр үед би аавдаа их баярлаж байсан юм. Миний аав Дагвадорж гэж хүн байсан. Халх голын байлдаанд оролцож явсан цэргийн хүн. Тэндээсээ ирээд Өргөн төмөр зам гэж анх байгуулагдахад тэнд анх ажилтнаар нь ороод тэтгэвртээ 1976 онд гарсан. Аав маань ах бид хоёрыг өсгөсөн. Би ганц төрсөн ахтай. Төмөрбаатар гэдэг юм. Ах бид хоёр аавын гар дээр өссөн болохоор хоёр биенээ л гэнэ.

Анхныхаа хүүхдийг гаргахдаа хүн заавал ээжийгээ боддог юм байна. Яг төрсний дараа миний ээж намайг ингэж гаргасан байх даа гэж бодогдож байсан. Эх нэгтэй олон сайхан дүү нартай л даа би. Тэр дүү нар маань бүгдээрээ сайхан дор дорноо амьдралтай явцгааж байдаг. Тиймээс ээжийг нэг их үгүйлээд байдаггүй.

Өссөн өссөнөөрөө л аавыгаа илүүтэй бодож дурсаж, хамт байснаараа. Аавыгаа ганцаардсан үедээ ч юм уу, тулгамдсан асуудал гарахад их санадаг. Бага охиноо төрүүлчихээд ирэхдээ 7 хоногийн өмнө миний аав бурханы оронд очсон байсан. Долоо хоноод гэртээ орох гэснээ орж чадахгүй байлаа. Хэнд харуулах гэж орох юм бэ гэж бодогдоод.

Тийм нэг тулгамдсан юм уу үед л санадаг. Урлагийн буянаар, алтан үеийнхэн гэж ахмадуудынхаа халамж энхрийлэл хайраар ханийхаа хайраар сайхан явж байна” хэмээн ярьсан юм.

П.Цэрэндагва

1948 онд Сэлэнгэ аймагт төрсөн.
1974-1978 онд УБИС-ийн кино драмын ангид Д.Маамхүү, Г.Жигжидсүрэн нарын удирдлагад жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн.

1967-1971 онд УДЭТ-т жүжигчнээр
1972-1975 онд УХЗТ-т жүжигчнээр
1978 оноос УДЭТ-т жүжигчнээр ажиллажээ. 

1994 онд “Ричард ван III” жүжгийн Бекингем вангийн дүрээр МУАХ-ны ШИЛДЭГ ДҮРИЙН ШАГНАЛ

1991 онд МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН цол

2001 онд МОНГОЛ АРДЫН ЖҮЖИГЧИН цол 2004 онд “Шөнө дундын бүжиг” жүжгийн Амегогийн дүрээр “Гэгээн Муза I” наадмын ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР

2005 онд “Саран хөхөө” жүжгийн Сурасадиний дүрээр “Гэгээн Муза II” наадмын ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР

2006 онд “Шөнө амталсан нулимс” жүжгийн Тэрбишийн дүрээр “Гэгээн Муза III” наадмын ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР

2009 онд “Эдип” жүжгийн Тресийгийн дүрээр “Гэгээн Муза VI” наадмын ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР

2010 онд “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Фролло хамбын дүрээр “Гэгээн Муза VII” наадмын ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР-ийн шагналуудыг тус тус хүртсэн.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status