Connect with us

Урлаг

Баттулга, Дуулим нар тоглолтоо цуцалсанд иргэд бухимджээ

Published

on

Дуучин Вандангийн Баттулга болон түүний охин, дуучин Дуулим нар өчигдөр буюу 2022 оны 12 сарын 1-ний 19:00 цагт Дундговь аймгийн Дэрэн суманд тоглолт хийхээр зарласан байсан юм.

Тэгвэл уг тоглолт хангалттай тооны үзэгчгүй байсар шалтгаанаар цуцлагдсан талаар тус сумын иргэд цахим орчинд бичиж эхэлжээ. Ингээд бид элдэв цензургүйгээр тус сумын иргэндийн бичсэн сэтгэгдлүүдийг хүргэж байна.

“менежир нь гэж хэрцгий сагсуу гар бсан хүн хэлээрэй мал хөлөөрэй гэдэг шиг тэрэнтэй хөлөөрөө ярьсан ч ойлгохгүй дүфффф гар”,

“Анх удаа л ийм дуучид харлаа зүгээр соёлын төв сонирхогчид явсан бх”,

“Их зантай юм билээ тэр хэд бүгд л станцаараа хоорондоо яриад л больё тараа ч гэх шиг муухай улсууд байна лээ”,

“Үзэгчээ хүндлэхгүй бол уран бүтээлч гэж яваад яахав дээ санхүүгийн эх үүсвэр үзэгч сонсогч биз дээ”,

“Баагий хөгшөөн больё оо суманд энэнээс олон хүн цуглана гэж юу байх юм”,

“70 хүн ч үзэж сонсдоггүй байсан байж ямар их сэхээ вэ бүдүүлэг гэхэд арай л байна шүү өөрсдийнх нь фб пэйж хаягт бичих хэрэгтэй”,

“хар хүйтэнд настай хүмүүс 2цагийн өмнө ирээд сууж сууж тоглохоо больлоо ч гэхшиг эргүү хар дуракууд Өөрсдөө ч гарч ирээд хэлчиж чадахгүй нүхэндээ орсон оготоно шиг харагдахгүй бжгаад алга болсон”,

“Сайн дуучид 70 битгий хэл 7 үзэгчтэй тоглолтоо хийдэг. Мөнгөний гахайнууд л байхгүй юу”,

“70 гаран хүн цуглачихаад байхад тоглохгүй гээд ихэмсэг зан гаргаад үзэх гэж ирсэн иргэдийг хүндэлдэггүй сонин дуучид байхын юмаа Баттулга Дуулим”,

“Нэгэнт ирчээд цугласан хүмүүсээ хүндэлээд тоглоод л явахгүй”,

“Харин бүр арай дэндүү хүний тоо харж тоглолтоо хийх юм бол хөдөөгүүр явж юугаа хийх вэ дээ”,

“Үзэгч олныг хүндэлдэггүй ёстой сонин улсууд бна лээ дээ”,

“Өө яасан сонин их зантай гарууд вэ Бас арай ч тэгж боломгүй дээ буруу л сэхжийн даа гэдэг шиг”,

“Суудал бараг дүүрч бсаншдээ энэ их хүйтэнд хөдөөнөөс зориод ирж бгаа малчидаа хүндэлсэнгүй дээ.Сонин санагдчилаа”,

“Манай сум л хамгийн олон хүн үзнэдээ өөр сумаас олон хүн хайвал хоосон л буцна даа та нар”,

“болоогүй ээ 70,80аад хүн ирсэн чинь цөөхөн бна тоглохгүй гэсэн ubplace-т тоглодог шигээ хүн цуглуулах гээд бгаан блгүй”,

“Арай ч бас болохгүйшдээ хөдөөний хүмүүс хүртэл зориод ирж байхад сонин сэтгэгдэл төрсөн”,

“Фбэээр сайн бичээд сэвэээд өг малчид сум хөдөө гэхээрэээ хүн биш юм ууу ясан тоглоомтой юм хүний үнэтэй цаг хугаццаг үрчээд”,

“Хөдөөний ард түмэнг хүндэтгээд очсон бол хэдэн ч хүн цугларсан байсан тоглоод л явна биз дээ”,

Дуучин В.Баттулга өмнө нь дараах яриаг өгч байжээ.

-Уран бүтээлийн олз омог ихтэй явна уу?

-Олз омог мөн ч ихтэй явна. Өнгөрсөн баасан гаригт том охин Б.Дуулимтайгаа “Хязгааргүй хайр” уран бүтээлээ олон нийтэд хүргэсэн, мянга мянган ээжүүд сэтгэгдлээ илэрхийлж байна. Олон түмэнд маш хурдан хүрлээ. Энэ дууг жилийн өмнө хөгжмийн зохиолч маань бид хоёрыг дуулаад өгөөрэй гээд бэлэглэж байсан юм. Яг одоогоор бол хоёр уран бүтээл дээр ажиллаж байна. Тун удахгүй 1990-ээд онд зохиогдсон МУСТА, хөгжмийн зохиолч Ц.Батдэлгэр ахын аялгуу “Говийн наран” дууг охинтойгоо шинэчилж дуулж байгаа, удахгүй бэлэн болно. Үүний дараа Монголын ард түмний сайн мэдэх “Эх үрсийн элбэрэл” дууг охин минь ганцаараа дуулна. Аав хүний хувьд энэ уран бүтээлд их анхаарч ажиллаж байна.

-Удахгүй охинтойгоо аялан тоглолтоор явна гэсэн үү?

-Б.Дуулим охинтойгоо энэ сарын 28-наас эхлэн 31 хоног Хэнтий, Дорнод аймгийн бүх сумдаар “Энх эсэн болтугай” хэмээх аялан тоглолтоо хийх гэж байна. Мөн хил нээгдсэнтэй холбогдуулан шинэ цомгоо хэвлэлтэд явуулах гэж байгаа. Дөрөвдүгээр сард аялан тоглолт дуусч, цомог ирнэ гээд ачаалалтай байх нь ээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Эрхэт Монгол” групп ажиллахаар төлөвлөсөн.

-Энэ таны хэд дэх тоглолт вэ?

-Миний дөрөв дэхь, охинтойгоо хамтарсан гурав дахь тоглолт.

-Аялан тоглолтын бэлтгэл бүрэн хангагдсан уу?

-Тоглолтын бэлтгэл ер нь бүрэн хангагдсан шүү. Миний хувьд орон нутагт соёл урлагаар үйлчлэхдээ бүрэн хэмжээний техник хэрэгсэл, хөтлөгч, техник хариуцагч, тайз засагч, тайзны салют, утааны аппарат гэх мэт үзэгчдээ баясгах бүх хэрэгслээ хангаж явдаг. Аймгийн төв, сум гээд ялгалгүй 100 хувь үйлчлэх ёстой. Энэ удаагийн тоглолтод 6-9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана. Хил нээгдэж, охиноо БНХАУ руу сургуульдаа явахаас өмнө амжуулах олон ажил байна.

-Б.Дуулим охин жүжигчин мэргэжлээр сурдаг гэсэн үү...

-Одоогийн байдлаар монгол сургуулиасаа завсардаад хэлний бэлтэлд сурсан. 700 оюутнаас нэгдүгээрт жагссан, БНХАУ-ын топ таван сургуулийн нэгт дуулаачийн мэргэжлээр суралцах эрхээ авсан. Ирэх сарын 18-наас өмнө сонголтоо хийх ёстой.

-Цомгийнхоо тухай яриач, ямар нэртэй вэ?

-Цомгийн нэр маш чухал. Аав, ээж хоёрын минь хоёр зуун дамнаж дуулагдаж ирсэн “Вансэмбэрүү” дууныхаа нэрээр анхны цомгоо нэрлэсэн. Нийт 28 дуутай.

-Та урын сандаа хэдэн дуутай вэ?

-Ганцаар дуулсан 86, охинтойгоо дуулсан дуунуудтай нийлээд 100 гаруй дуу байна. Охин маань ганцаар, бие даасан арваад дуутай болсоон.

-Таны охин хэдэн наснаасаа дуулсан юм бэ?

-Яг л над шиг гурав, дөрвөн настайгаасаа өвөө, эмээгийнхээ тоглолтод дуулж эхэлсэн. Арай том болоод аавынхаа тоглолтод дуулж, одоо хамтдаа уран бүтээл хийдэг болсон.

-Та гурван охинтой гэсэн байх аа. Бусад нь урлагт сонирхолтой юу?

-Тийм, гурван сайхан охинтой. Том нь Б.Дуулим урлагийн замыг сонгож байна. Дунд охин Б.Уудам өөр мэргэжил сонгосон, бага охин дөрвөн настай. Ер нь бүгд урлагийн авьяас, сонирхолтой.

-Танай гэр бүлийн хүн ч бас урлагийн хүн үү?

-Миний хань бүжгийн арга зүйч мэргэжилтэй, Төв аймгийн Боловсрол, соёлын газар соёлын мэргэжилтнээр 17 дахь жилдээ ажиллаж байна.

-Том охиноо урлагийн замыг сонгоход та санал болгов уу, өөрийн хүсэл сонирхлоо дагасан уу?

-Орчноосоо шалтгаалсан юм болов уу. Манай охин багаасаа л өөрөө англи дуу сурч, дуулаад эхэлсэн. Миний охин хөөрхөн дуулчихмаар, өвөө, эмээ, аавынхаа удмыг залгачихмаар юм шиг санагдаад монгол дуу дуулахыг санал болгосон юм.

-Охинтойгоо хамтарч уран бүтээл хийх санааг хэн гаргасан бэ?

-Монголд охинтойгоо дуулдаг дуучин цөөн байсан, биднийг уран бүтээл хийж эхлэхэд. Охин маань ч дажгүй дуулаад эхлэхээр хоосон орон зайг нөхөж, хамтдаа уран бүтээл хийхээр шийдсэн.

-Та өөрөө ч бас гурав, дөрвөн наснаасаа орон нутгийн тайзан дээр дуулдаг байсан гэсэн. Анхны тайзаа санадаг уу?

-Анхны тайзыг санадаггүй, их жаахан байсан. Ямар ч байсан жанжин малгай, дээл өмсөөд “Гоогоо минь, Гочоо минь” гэж дуулж байснаа л санадаг. Аав, ээжийн хоёр цагийн концертод бүтэн дуулаад л дуусгадаг байсан гэсэн (инээв). Тэр үед Монголын ард түмэн намайг өхөөрдөж дахиулдаг, тав арван төгрөг, чихэр өгдөг байлаа. Нэг өдөр би тайзны ардаас алга болчихсон чинь нэг эгчийг дагаж яваад хоол, цай хийлгээд аав, ээждээ хоол дамжилчихсан ирж байсан гэдэг. Их олны дунд өссөн дөө.

-Та бол яахын аргагүй урлагийн гэр бүлд өссөн хүн шүү дээ. Таныг хүүхэд байхад урлагийн хүний амьдрал ямар байв…

-Аав, ээж хоёр эмээгийнд орхиод тоглолтоор олон хоног явчихдаг байсан. Хамт байх хугацаандаа өглөө ажилдаа яваад шөнө унтаж байхад ирдэг. Ихэнхдээ эмээ дээр өссөн. Арай том болоод тоглолтоор хамт явдаг болсон, сурагч болоод бас л үлдсэн. Хүүхэд байхад аав, ээж хоёр маань тэр үеийн “бохь” шиг л ховор үзэгддэг байлаа. Нэг гарахаараа бригадаар 50 хоног тоглолтоор явчихна. Ер нь аав, ээжийгээ цөөн удаа харж өссөн.

-Хоёр гавьяатыг ятгагүйгээр төсөөлөхийн аргагүй. Та ятга болон өөр хөгжимд хэр хорхойтой вэ?

-Би СУИС-ийн төгөлдөр хуурын ангийг төгссөн. Гэхдээ ятга, морин хуур зэрэг хөгжмийг мэргэжлийн түвшинд биш ч тодорхой хэмжээнд тоглодог. Хөгжмийн боловсрол талдаа илүү мэдлэгтэй, сүүлд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг Ш.Дулмаа гуайн хүү Д.Ганхуяг багшийг удирдлага дор төгссөн.

-Хөл хорионы үеэр охинтойгоо онлайн тоглолт хийсэн. Энгийн үеийн тоглолтоос их ялгаатай байв уу?

-Үзэгчгүй тоглолт гэдэг их хэцүү шүү дээ. Үзэгчтэй мэт л төсөөлж дуулж, сэтгэл хөдлөлөө хөгжимтэйгөө уялдуулсан. Телевизээр үзэж байгаа мянга мянган үзэгчээ дэргэдээс үзэж байна л гэж төсөөлж ур чадвараа гаргах ёстой.

-Гэр бүлийнхээ хүнтэй биш, охинтойгоо дуулахын сайхан нь юу вэ?

-Үртэйгээ тайзан дээр дуулахаас өөр жаргал гэж хаана ч байхгүй. Хэдэн тэрбум доллар байсан ч түмэн олныхоо өмнө тайзан дээр үртэйгээ эх нутаг, ээж, аав, элгэн садан, монгол түмнээ магтан дуулна гэдэг хамгийн сайхан. Хүн бүхэнд заяагаагүй үртэйгээ хамт дуулах хувь надад заяасан. Энэ тавиландаа маш их талархаж явдаг.

-Таны хит дуунуудын нэг бол “Говийн хүүхнүүд”. Өөрөө говь нутгийн хүүхэнтэй ханилсан болохоор энэ дууг дуулсан юм уу?

-(инээв) Би Төв аймгийнхаа театрт 13 жил ажилласан. Маш их мэдлэг, туршлага, хамт олныг тэндээс олж авсан. Театраас гараад удаагүй байтал театрын уртын дуучин н.Оджаргал найз маань “Говийн хүүхнүүд” дууг дуулахыг санал болгосон. Надад таалагдаж зохиогчийг нь асуутал зохиогчийг нь мэдэхгүй, найран дээр хүмүүс дуулахаар нь бичээд авчихсан юм гэж хэлж байсан. Зохиогчийг нь хайгаад олохгүй, дуулж орхичихоод баруун аймгуудаар тоглолтоор яваад иртэл хөгжмийн зохиолч нь холбогдсон юм. Тэр хүн “Энэ бол 1992 онд зохиогдсон дуу, Дорноговь аймгийн ард түмэн, Саран хөхөө театрын хамт олон бүгд мэддэг” гэж хэлсэн. Тэр хүнээс албан ёсны зөвшөөрөл, нотыг нь аваад дуулсан юм. Надад энэ дууг олж дуулах тохиол байсан юм шиг санагддаг. Яагаад гэвэл өмнө нь Дорноговь аймгийн хүрээнд л дуулагддаг байсан дуу. Дуу эзнээ олно гэдэг шиг 2016 онд надад ирсэн. Тухайн үед сэдэв, хөгжмийн найруула нь их содон байлаа. Би анхны уран бүтээл болох “Эр хүн гэдэг чинь эмзэгхэн юм уу даа” дуугаараа олонд танигдсан гэж боддог байтал үгүй, “Говийн хүүхнүүд”-ээр танигдсан юм билээ. Хангайд очсон ч хүмүүс “Говийн хүүхнүүд”-ийг дуулуулъя л гэдэг.

-Тэгвэл “Хачин энхрий хангайн бүсгүй чамд

Халуухан зүрхээ сугалаад өгмөөр өө”… хэмээх дууныхаа талаар яриач?

-“Говийн хүүхнүүд” дуу гарч хит болж байтал хангайн хүүхнүүдээс “Чи өөрөө Төв аймгийнх байж яахаараа говийн хүүхнүүдийг магтдаг юм. Чи ямар сонин хүн бэ” гэдэг яриа их сонссон. Энэ сэдвээр дуу гараагүй байхаар нь уран бүтээлийнхээ чимэг болгож “Хангайн хүүхнүүд” дуугаа гаргасан юм. Зохиогчтойгоо ярьж байгаад албаар “Зүрхээ сугалаад өгмөөр өө” гэж гажууд үг оруулсан. Тэгэхээр хүмүүс “Яаж байгаа юм, зүрхээ сугалана аа, яагаад” гээд л дахин дахин сонсож, энэ дуу маань олон хүнд хүрсэн дээ (инээв).

-Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай таны аавын багын найз гэдэг. Та их ойр байв уу?

-Ойр байлгүй яахав, амьд ахуйдаа хүүхдүүдтэйгээ аймагт ирж бид хамтдаа Манзушир гардаг байлаа. Аав, ээжийн минь хар багын найз, ээжтэй нэг нутгийнх. Бид хотод очихоороо тэднийхээр орж гардаг их л дотно байсан. Маргаангүй үнэхээр агуу хүн байлаа даа.

-Уран бүтээлийн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Зургадугаар сарын нэгнээс өмнө Улаанбаатарт томооохон хэмжээний тоглолт хийнэ. Охин маань хичээлдээ явж, би уран бүтээлээ үргэлжлүүлнэ. Мөн залуу уран бүтээлчдээ дэмжиж ажиллах төлөвлөгөөтэй байна.

-Шинэ уран бүтээл цацагдах, тоглолтын өмнө аав, ээждээ ямар “шалгалт” өгдөг вэ?

-Боловсроод дөнгөж гарсан уран бүтээлээ хамгийн түрүүнд аав, ээждээ сонсгодог. Алдаа оноо, үгээ хатуу зөөлөн хэлэх гээд аав ээж, уран бүтээлч найзууд, энгийн иргэдээс ч зөвлөгөө авдаг. Жишээлбэл, би “Говийн хүүхнүүд” дууг гаргахын өмнө Нарантуул зах дээр тэрэг түрж явсан хоёр ахад дуугаа сонсгож, саналыг нь сонсож байсан. Би өөртөө биш, ард түмэнд зориулж уран бүтээл хийж байгаа шүү дээ.

-Танд аав ээж, гэр бүлийн хүнтэйгээ хамтарч уран бүтээл хийх бодол байдаг уу?

-2008 онд эхнэртэйгээ “Бурхнаас заяасан хань” дууг дуулсан. Тэр дуугаа ирэх оноос ханьтайгаа сэргээж дуулах бодол бий. Цаашид аав ээж, ахтайгаа хамтарч уран бүтээл гаргах төлөвлөгөө байгаа. Одоохондоо аавын минь бие жаахан чилээрхээд байгаа учир уран бүтээл рүү орж чадахгүй байна. Аавынхаа биеийг гайгүй болохоор дөрвүүлээ хамтарч уран бүтээл хийнэ ээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

Алдармаа: Гэнэт 93-тай дугаараас залгаад та явалдсан уу энэ тэр гэж асуугаад

Published

on

By

Жүжигчин Алдармаа өөрийнх нь нэрийг холбож яриад байгаа асуудлаар тайлбар хийж үгээ хэлжээ.

“Би нэг юм хэлэхгүй бол болохгүй байгаад орж ирлээ. Уншлаа, үзлээ, сонслоо. Өнөөдөр нэг мэдээ гарсан байна. Үүнийг би үдээс хойш 15 цагийн үед мэдлээ. Аягүй олон хүмүүс над руу мессеж бичээд дайралтаар орж ирлээ. Би ФБ-ийн шар мэдээ юм уу энэ тэрийг уншаад сэтгэгдэл бичээд, хэн нэгний зөв буруу талд нь ороод ч юм уу ингэж явдаг хүн биш.

Мөрөөрөө урдахаа хийгээд л ажилтай үедээ ажилтай, ажилгүй үедээ ажилгүй ийм хүн байгаа юм. Өнөөдөр маш их зүйл бичлээ. Айл гэр үймүүлсэн юу юу гэнэ вэ, хэдэн сайтаас утасдаад хачин хачин юм яриад залгаад байна. Үүнд би гайхлаа. Гайхаад би лайв хийе гэж бодоод сууж байна.

Намайг дэмждэг ч хүмүүс байдаг байх, дургүй ч хүмүүс байгаа байх. Гэхдээ хүн болгонд үнэн зөвийг тайлбарлах гээд явж байх цаг зав надад байхгүй. Энэ тухай хэлье гэж бодлоо. Намайг маш олон хүнтэй холбож суусан, салсан гээд зөндөө олон байдлаар намайг хэлдэг. Би нэг ч хүмүүст би тэгээгүй юм, би ингээгүй юм гэж олон юм ярьж явдаггүй хүн юм байгаан.

Гэтэл энэ чинь бүр хэтрээд дэндээд байна. Зарим нэг зүйл дээр шүүлтүүртэй, үнэн зөвийг нь тодорхой болгож байгаад юм яривал яасан юм бэ гэж бодож байна. Би чинь хувьдаа амьдралтай, ахуйтай амьдарч яваа хүн байгаа юм шүү дээ. Би үүнийг тоохгүй олон жил явсан л даа. Юм болгоны өөдөөс олон юм яриад байдаг хүн биш. Энэ хэрээс хэтэрлээ.

Хүмүүс ямар аймар юм яриад, бичээд байдаг юм ойлгохгүй байна. Нэг хэсэг Rookie гэдэг залуутай суулгалаа салгалаа, Ганбаатай минь суулгалаа салгалаа, Монголд чинь би танилцаж сайн байна уу гэж хүүе хаая гэж явж болохгүй юм уу? Бараг тааралдсан эрэгтэй болгонтой намайг холбоод. Би чинь амьдралтай хүн шүү дээ. Би тоохгүй гаргаагаад сурчихсан.

Яагаад намайг салсан нийлсэн хувийн амьдралдаа оролцуулаад мөрөөрөө амьдраад явж байгаа хүнийг татаж оролцуулаад ингээд байгаа юм? Монголд хууль гэж байна уу? Хүний эрх гэж ярьдаг мөртлөө энэ нь хэрэгждэг юм уу? Өнөөдөр маш их нервтлээ. Над руу маш их хүн янз бүрийн юм бичээд үнэн худалаа хэл гээд. Би бүх амьдралаа дэлгэсэн ном шиг дэлгэхгүй шүү дээ, би өөрийн амьдралтай хүн.

Эх хүн. Хүний хань болоод явж байгаа хүн. Зүгээр байгаа хүмүүсийг ингэж болохгүй. Би өөрөө өсвөр насны хүүхэдтэй хүн. Дуртай хүмүүс нь пост хийгээд хооронд нь ингэсэн үү тэгсэн үү гээд. Тэр янз бүрийн пост бичээд, над руу юм бичээд байгаа хүмүүс та нар хүний амьдралыг яг үнэндээ шүүхгүй шүү дээ. Хүн рүү хараагүй үзээгүй бариагүй сонсоогүй байж шууд ингэж гүтгэн доромжилж болдог юм уу?

Би хэн нэгний амьдралыг байхгүй болгоод хэн нэгний хүүхдийг өнчрүүлж яваагүй. Надад тийм зүйл байхгүй. Сүүлдээ хүүг маань жүжигчин найз Алдарынх гээд сайтууд сэвээд бичээд. Ямар учиртай юм. Энэ болгон дээр би дуугүй л байж байдаг. Би ерөөсөө олны анхааралд баймаар байна гэдэг төрлийн хүн биш. Хэн нэгнийг би тэр нь зөв энэ нь буруу гэж шууд дайрдаггүй юм.

Өнөөдөр хүмүүс гэнэт юм бичээд байхаар нь яасан юм бол гээд гайхаад байж байтал 93 тай дугаараас над руу залгахаар нь машин тэрэг таглачихсан билүү юу билээ гээд тэр хооронд утсаа авсан чинь л өөдөөс шууд “та тэрэнтэй явсан уу үнэнээ хэл” гээд шүүгч юм уу юу юм? Яагаад бусдын амьдралыг над руу чихээд байгаа юм, Монголд Алдармаагаас өөр хүн байхгүй юм уу? гээд хэлсэн чинь би сэтгүүлч байна би үүнийг чинь мэдээ болгоод тавина гэнэ.

Би шүүхэд хандая өргөдөл гаргая гэж бодож байна. Ихэнхийг нь харахаар дандаа эмэгтэй хүмүүс бичээд байгаа байхгүй юу. Хүн чинь эхлээд юмыг уншаад мэдээд танилцаад эрт орой хэзээ нэгэн цагт үнэн юм гарч ирдэг шүү дээ. Би бол хүн рүү түрүүлж чичлэхээсээ илүү үг оройтохгүй гэж боддог. Юмыг гаргаад юмыг за яахав гээд хэнэггүй төрлийн хүн байхгүй юу.

Пост оруулаад ахиад л ийм юм ярьж байхаар ингээд хэлье гэж бодлоо. Над руу шууд утгаар нь дайрсан энэ гэр бүлийг шүүхэд өгье гэж бодож байна. Тэр гэр бүлд би ямар ч гай болоогүй зүгээр л амьдарч байсан хүн шүү дээ. Ажлаа хийгээд, ажилгүй үедээ гэрээ цэвэрлээд зурагт үзээд сууж байдаг хүн.

Дуртай нь хүний амьдрал руу орж ирдэг, хоёр хүн салж байхад Монголчууд тэр аяараа хоёр хүнийг талцуулаад, энэ салах нийлэх бидэнд ерөөсөө хамаагүй шдээ. Өөрсдийнхөө амьдралыг яаая даа гээд зүтгээд явж байгаа хүмүүс шүү дээ. Олон хүнтэй утсаар яриад олон хүн надад энэ арай дэндлээ чи нэг юм хэл, пост бич гэж хэлсэн. Би ганц удаа өөрийгөө өмөөрөөд лайв хийе гэж бодлоо.

Би тэр хүнтэй бичсэн мессежээ постлоё. Өнөөдөр би “Хүүе сайн байна уу би Алдармаа гэж хүн байна, яагаад ийм юм болов оо” гээд утсыг нь олж байгаад текст бичлээ. Над руу мессеж бичсэн. Уучлаарай танай гэр бүлд ийм алдаа гаргаж байгаадаа уучлалт хүсч байна гээд Ганболд гэж хүн бичсэн байна лээ. Тэр Ганболдын утас нь надад олдлоо” гэсэн юм.

Continue Reading

Урлаг

Алдарт эхийн одон авсан бүсгүй нэгэн жүжигчний гэргий ажээ

Published

on

By

Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Алдарт эх” одонг ээжүүдэд олгосон юм. Тэдгээрийн дунд нэгэн сонирхолтой хүн байсан нь жүжигчин Батаагийн эхнэр ажээ. Тэрбээр “Төрдөө үнсүүлэхийн өмнө.

Баяр хүргэж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Нэг бүрчлэн хариу өгч чадахгүй байгаад уучлаарай” хэмээн бичив.

Харин жүжигчин Батаа буюу Баттөмөр маань: “Алдарт эхийн одонгоо энгэртээ буулгасан ханьдаа баяр хүргэе. Bulgaa Ganbat edit: энэ дээл,бүс ээмэгний тухай их асууж байна. Энэ үйтэн хуар дээл 60 онд эмээ нь өмсөж байсан дээл, бүс юм гэнэлээ. Ээмэг 50 онд уран Ванчин гэж өвөөгийнх нь гар хийц юм гэсэн шүү” хэмээн гэргийдээ баяр хүргэжээ.

Та бүхэнд Батаагийн өмнө нь хэвлэлд өгч байсан ярилцлагаас хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Саяхан хуримаа хийсэн гэсэн байх аа. Уучлаарай. Яриагаа таны хувийн амьдралын тухай эхэлбэл ямар вэ?

-Болно доо, болно. Би өнгөрсөн есөн сард хуримаа хийлээ. Эхнэрийг маань Булгантамир гэдэг. Аялал жуулчлалын мэргэжилтэй юм. Бид охинтой болсон. Охин маань дөнгөж ой гарантай. Тиймээс эхнэр маань одоогоор мэргэжлээрээ ажиллаагүй л байна. Гэртээ охиноо харж байгаа.

-Гэргийтэйгээ хэзээ, яаж танилцаж байсныг тань асууж болно биз дээ?

Одоогоос таван жилийн өмнө бид танилцсан. Тэгэхэд би Соёл урлагийн дээд сургуулийг төгсөөд, “Х-түц” хамтлагт ажиллаад удаагүй байсан юм. Ер нь манай хадмууд “Х-түц”-ийн тоглолт бүрийг алгасалгүй үздэг хүмүүс байгаа юм. Нэг удаа тоглолт тарж, гараад явж байгаад эхнэртэйгээ тааралдсан. Бид бусад хүмүүсийн адил танилцаж, дотноссон доо.

-Таныт өөрөөсөө нэлээд дүү бүсгүйтэй хуримласан гэж сонссон. Анх танилцаад юу нь таныг тэгтлээ татсан бол?

-Гэнэн томоогүй хүүхдээрээ зан нь надад таалагдсан. Мэдээж гадаад төрхийг нь ч харсан л даа. Эхнэр маань надаас найман насаар дүү юм.

-Та хоёр хоорондоо их адилхан юм аа. Яг л ах дүүс шиг…

-Тиймээ хүн болгон л тэгж хэлдэг юм. Заяаны ханиуд адилхан байдаг гэдэг. Тийм юм байлгүйдээ.

-Гэрлэх саналыг хэрхэн тавьж байсан бэ?

-Гурван жилийн өмнө Монголын уламжлалт бэр гуйх, өгөх авах бүхий л зан үйлийн дагуу эхнэрээ гуйж байлаа.

-Тэгвэл хадмуудтайгаа яаж танилцаж байв. Хүргэн болох залуу тоглолтыг нь алгасалгүй үздэг хамтлагийн жүжигчин байсныг хараад гайхсан байх даа?

-Бид чинь чөлөөт цагаа хамт өнгөрүүлээд, орой үдэш салхинд гарна. Бас орцонд уулздаг байлаа. Тэгээд хадмууд маань хэнтэй уулзаж, үерхээд байгааг нь тухайн үед мэдээгүй гэсэн. Булгаагаас асуухаар нь нуугаад хэлээгүй гэсэн. Тэгж байгаад нэг өдөр эхнэр маань хэлж гэнэ л дээ. Түүнээс хойш манай хадам чинь намайг нэлээд харж ажигласан юм шиг байна лээ. Овоо хэдэн cap харж дүгнэлт хийсний үр дүнд нэг өдөр намайг дуудсан. Очсон чинь, үхрийн мах чанаад хамт идэхээр хүлээж байсан.

Би очсон хэрнээ гэрт нь орж чадахгүй гадаа зогсч байлаа л даа. Тэгсэн манай хадамууд “Батааг орж ирж мах ид гэж хэл. Байнга л орцонд зогсож байх юм” гээд дуудууллаа. Дараа нь хадам ээж “Ажил төрөлтэй, ганц бие эр хүн хоол унд муутай өлсөж явдаг биз. Оройдоо ирж цай хоол ууж, идэж бай” гэж хэлүүлсэн нь надад сайхан санагдсан. Түүнээс хойш би хадмынхаараа байнга орж гардаг болсон доо.

-Ингэхэд өөрөө хэр хадамсаг вэ?

-Өө, хадамсаг талдаа. Манайханд хадам л гэхээр санаатай хүн байдаг гэсэн нийтлэг буруу ойлголт байдаг шүү дээ. Би үүний эсрэг байдаг. Ер нь энэ орчлонд хүн биеийг олж төрсөн л бол бие биеэ хүндэлж хайрлах хэрэгтэй байгаа юм.

-Охиндоо ямар нэр өгсөн бэ?

-Манай охиныг Гэгээнсар гэдэг. Эхнэр бид хоёр ярилцаж байгаад өгсөн. Хүмүүс охиныг маань хараад, аавыгаа дуурайжээ л гэдэг. Аав болсон тэр мөч миний амьдралын хамгийн сайхан мөч байсан.

-Та бат, бөх гэр бүлийн суурь нь юу гэж боддог вэ?

-Итгэл. Итгэл дээр л тогтдог байх гэж боддог.

-Уран бүтээлийн хажуугаар гэр бүлдээ тэр бүр анхаарал тавьж амжихгүй, тоглолтын бэлтгэл, сургуулилт гээд оройтох үе бишгүй л гардаг байх даа?

-Ихэнх гэр бүлүүдэд энэ мэт асуудал өдөр бүр тохиолддог байх. Тэр тусмаа жүжигчин хүний ар гэр нь үүнийг ойлгохоос өөр аргагүй л дээ. Миний хань анх танилцсан цагаасаа л миний ажил, мэргэжлийг ойлгодог бас хүндэтгэдэг. Намайг орой ажлаас ирэхэд хоол унд бэлэн, өмсөх хувцас маань цэвэрхэн байдаг. Энэ дашрамд, эхнэртээ хайртай бас баярлаж явдгаа хэлэх хэрэгтэй байх.

-Таны сүүлийн үеийн уран бүтээлийг сонирхмоор байна. Зар, сурталчилгаанд тоглох урилга танд нэлээдгүй ирдэг бололтой?

-Уран бүтээлийн хувьд төлөвлөсөн зүйл нэлээд бий. Харин зар сурталчилгаанд тоглох санал өдөр болгон ирдэг дээ. Сүүлийн үед хамт олон, найз нөхөд маань надад сурталчилгаанд тоглохоос жаахан татгалз гэж зөвлөөд байгаа. Гэхдээ л үнэ, мөнгөө тохироод, таалагдсан реклам байвал татгалзаад байдаггүй.

– Таны “тийм үү, мөн үү”, Болсон явдал кинонд гapдагаар “юун хөөрхөн ийн” гээд энэ үгнүүдийн санааг хэрхэн олдог вэ?

-Бодож төвлөрч, дүр дээрээ ажилласан, хөдөлмөрлөсөн, ер нь сэтгэлээ гаргаж бүтээсэн киноны шигтгээ бүр жүжгийн туслах дүр ч бай амжилттай болдог юм байна.

-Хэрвээ та жүжигчин болоогүй байсан бол ямар мэргэжлийг сонгох байв?

-Жүжигчний мэргэжлийг сонгоогүй бол цагдаа болох байсан.

-Батаагийн хобби юу бол. Ан авд хэр сонирхолтой вэ?

-Хобби бол тоймгүй их. Жишээ нь спортоор хичээллэж сагсан бөмбөг тоглох дуртай.

-Залуу гэр бүлд тулгамддаг хамгийн том бэрхшээл юу байдаг гэж боддог уу?

-Байр, унаа машин, ажил төрөл гээд бүх зүйл асуудал үүсгэдэг. Үнэхээр ээж аав нь хуримтлуулсан хөрөнгөтэй биш л бол одоогийн залуу гэр бүлийн хувьд энэ бүгдийг бий болгох амаргүй. Тиймээс сайн сайхан амьдаръя гэвэл залуу насандаа хайр харамгүй хөдөлмөрлөх л хэрэгтэй болох байх.

-Таныхаар Монголд цалингаараа амьдрах боломжтой юу?

-Янз бүр л байх. Миний хувьд бол Батаагийн авч байгаа цалин гэр бүлээ тэжээж болоод л байна. Маргааш гэнэт юмны үнэ өсч, тэнгэрт хадчихгүй бол шүү дээ.

-Бизнесийн салбарт хүч сорих талаар боддог уу?

-Ер нь надад бизнес сэтгэлгээ байдаггүй юм шиг байгаа юм. Би урлагийн төлөө л төрчихсөн хүн юм шиг байна лээ. Надад үүнээс өөр зам байхгүй л гэж боддог. Магадгүй яваандаа төрж мэдэх л юм.

Эх сурвалж: Нийслэл Таймс

Continue Reading

Урлаг

Ганхүү, Онон, Оюунгэрэл нар хамаатан гэнэ

Published

on

By

“Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” цэнгээнт нэвтрүүлгийн шүүгч, НИТХ-ын төлөөлөгч, “Шар айраг” хамтлагийн дуучин, уулын спортын мастер Г.Ганхүүтэй уулзаж хөөрөлдлөө.

-“Яг түүн шиг” цэнгээнт нэвтрүүлэг олны талархлыг багагүй хүлээж байх шиг байна. Байнгын хоёр шүүгчийн нэгээр та ажиллаж байгаа. Энэ шоуныхаа талаар яриач?

-“Боловсрол суваг” телевизээс надад энэ шоуны шүүгчээр ажиллаач гэсэн санал ирсэн. Би зурагтаар “Nostalgie” нэвтрүүлгийг зургаан жил хөтөлсөн. Бас бус хөгжмийн нэвтрүүлгүүд ч хийж байсан болохоор намайг урьсан байх. Анхандаа ийм сүртэй шоу болно гэж төсөөлөө ч үгүй.

Өнгөрөгч ням гаригт зургаа дахь дугаараа цацлаа. “Максима” судалгааны байгууллагын судалгаагаар энэ нэвтрүүлэг далан хувьтай байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл “Яг түүн шиг” шоуг Монголын хүн амын гурван хүний хоёр нь бүтэн сайн өдрийн орой үздэг болсон байна. Саяхан би орон нутгаар яваад ирлээ.

Тэгэхэд уулзсан хүн бүхэн “Халтар царайт” кино гарч байсан үе шиг болсон. “Халтар царайт”-ыг гарахад гудамжинд нэг ч хүн байдаггүй байсан шиг танай нэвтрүүлгийг үзэж байна. Ялангуяа сум, аймгийн төвд ням гаригийн орой гадуур ямар ч хүн байхаа больсон. Энэ их улстөржилтийн хажуугаар танай шоуг үзэж л таашаал авч байна.

Маш их баярлалаа гэцгээж байсан. Шүүлтийн хувьд төслийн удирдлагууд надтай уулзаж “Сайн шүүж байна” гэсэнд баяртай байгаа. Үүнд нь би урамтай шүүгээд явж байна.

-Энэ шоуг албан ёсны эрхтэйгээр гаргаж байгаа гэсэн. Манай улс эрхийг нь авсан хэд дэх улс билээ?

-Дэлхийн урлагийн гайхамшигт одуудыг нэгэн тайзнаа нэгтгэдэг “Яг түүн шиг” шоу төсөл олон улсад амжилттай хэрэгжиж байгаа. Нидерланд улсын “Эндемол Шайн” группийн санаачлан зохион байгуулж эхэлсэн тус шоуг дэлхийн 39 орон албан ёсны эрхтэйгээр өөрийн улсдаа зохион байгуулдаг юм билээ.

Манай улс 40 дэх улс нь болсон. Олон улсын продюссерууд нь ирж уулзаж, бидэнд зөвлөгөө өгсөн. Эхний хэдэн дугаарыг үзээд тэд сэтгэгдэл өндөр буйгаа илэрхийлсэн.

-Оролцогчдын хувьд Монголдоо төдийгүй олон улсад ч танигдсан одод байгаа. Тухайлбал, ОХУ-ын Буриадын ардын жүжигчин Б.Амархүү байна. Өөр улс орнуудын хувьд “Яг түүн шиг” шоунд урлагийн одод оролцдог юм уу, эсвэл дурын сонирхогч ч оролцдог юм болов уу?

-Янз бүр л байдаг юм билээ. Улс болгонд өөр байдаг. Манайхан ерөнхийдөө Оросын телевизийн шоуг хардаг. Анхны дугаараасаа л олны танил биш залуусыг цуглуулж оруулдаг. Индонези, Тайландад тухайн улсын одууд оролцох жишээтэй. Латин Америк, Европын хэд хэдэн улсад энэ шоу явагдсан.

Манай улсын хувьд олон улсын шоуг албан ёсны эрхтэйгээр авч байгаагийн хувьд эхний шоу амжилттай байх ёстой учир олны танил, чанар чансаатай хүмүүсийг оролцуулах бодлого баримталсан. Энэ нэвтрүүлэг брэнд болоод явна.

Тэнд харин залуучууд маань олны танил байх албагүй, авьяастай залуус оролцох үүд хаалга нээлттэй байх болно. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Тиймээс эхний дугаарууддаа чадварлаг дуучид, чадварлаг загвар өмсөгч залуусыг оролцуулсан нь оносон болов уу.

-Оролцогч наймаас та онцолчихоор хамгийн авьяаслаг нь хэнийг гэж бодож байна?

-Би шүүгч хийж байгаа хүний хувьд шоу дуусаагүй учраас үүнийг яг таг хэлж болохгүй. Ёс зүйн хувьд ч зохимжгүй. Бүгд л авьяаслаг залуус. Тэр дундаа мэргэжлийн дуучин биш Энхболд, Сарнай, Мөнхсоёл гэсэн гурван хүн байгаа. Эдний тухайд би маш их баяртай байгаа.

Энэ шоунд заавал дуучин хүн оролцох албагүй, үнэхээрийн авьяастай, өөрийгөө сорих хүсэл сонирхолтой залуус оролцож болох юм аа гэсэн үүд хаалгыг нээж өгч байгаагаараа чухал. Ер нь бүх оролцогч маш шаргуу ажиллаж байгаа.

Долоо хоног бол шинэ дуу сураад өөрийн болгоод, яг түүн шиг дуулаад хөдөлгөөн, дотоод сэтгэлийг нь гаргана гэдэг тийм амар зүйл биш. Тийм учраас энэ найм үнэхээр мундаг залуус. Миний хувьд наймуулаа л ялагч. Оноо бол тийм ч сонин биш. Энэ шоу долдугаар сарын 10-нд наадмын өмнө өндөрлөнө.

-Нэвтрүүлгийн хөтлөгч жүжигчин Цолмонбаяр өөрийг чинь “Танин мэдэхүйн хичээл орчих юм аа” гээд бахархсан янзтай байсан. Үнэндээ ч үзэгчид таны өргөн мэдлэгтэйг бахархаж байгаа нь нууц биш санагдсан шүү?

-Дууны санд байгаа дуучдын олонхыг би мэдэх юм. “Nostalgie” нэвтрүүлэг маань таван жил гаруй хугацаанд явж байна. Энэ нэвтрүүлгээр би дэлхийн од олон дуучдын талаарх мэдээ, мэдээллийг үзэгчид, сонсогчдодоо өгч байсан. Тиймээс надад их хэцүү байгаагүй. Хамгийн хэцүү нь юу вэ гэвэл энэ сайхан авьяастай залууст оноо өгөх л тун ч бэрх ажил юм байна.

Нэг зүйл тодотгоод хэлэхэд “Universe best songs” ч юм уу, “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгт шүүгчийн хувьд хэн ч танихгүй хүмүүс оролцож байгаа. Тэднийг шүүгээд, шүүмжлээд, хасаад явахад амархан. Энэ найман залуус бол наймуулаа миний маш сайн таньдаг дүү нар.

Эд нартаа нэгэнд нь дөрвөн оноо, нөгөөд нь 12 оноо өгнө гэдэг үнэхээр хэцүү ажил. Дээрээс нь цахим ертөнц хөгжчихсөн, нэвтрүүлэг ард түмний нүдэн дээр шууд явж байгаа гэдэг утгаараа маш хариуцлагатай ажил. Дэмждэг хүмүүс ард нь байгаа. Тиймээс бусад шоуг бодвол “Яг түүн шиг” шоуг шүүнэ гэдэг хэцүү хариуцлагатай ажил болж байна даа.

-Нэгэнт цацагдчихсан зургаан нэвтрүүлгийн зочин шүүгчдийн талаар та ямар бодолтой байна?

-Энэ шоу угаасаа зочин шүүгчтэй байх ёстой юм билээ. Цаад стандарт нь тийм байдаг гэсэн. Шоу гэдэг утгаараа энэ нь ч зөв байх. Зочин шүүгчийг сонгон шалгаруулах тал дээр “Боловсрол суваг”-ийнхан өөрсдөө ажиллаж байгаа.

Миний санал болгосон Чех улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, зураач С.Саранцацралт нарыг нэвтрүүлгийнхэн маш уриалгахан хүлээж авч шоуны зочин шүүгчээр суулгасан. Зочин шүүгчид энэ шоунд нэг өнгө нэмж байгаа.

-Зургаа дахь шоуны зочин шүүгч Азийн топ модель Г.Оюунгэрэл, шүүгч жүжигчин Н.Онон, та гурав үеэл улсууд гэв үү?

-Хүссэн, хүсээгүй ийм тохиол болчихлоо. Ганхуягийн Оюунгэрэл бид хоёр үеэлүүд. Ах дүүсийн хүүхдүүд. Онон бид хоёр бас хамаатан.

-Ямар хамаатан билээ?

-Их л ойрын хамаатан улс. Нэвтрүүлэгт гурван хамаатан шүүгчийг албаар авчраад суулгачихсан юм биш. Телевизээс, цаанаасаа л сонгосон шүүгч нь Оюунгэрэл байсан. Гэнэт анзаарсан чинь л хамаатан улс гурван шүүгч нь болчихсон тохиолдол гарч байна л даа.

-Та энэ шоунд л зориулж дэлхийн од дуучдын талаар мэдээлэл хуримтлуулж байна уу. Эсвэл таны мэдлэгийн хүрээ тийм өргөн юм уу?

-Миний нэг онцлог нь нэвтрүүлгээ хийхдээ хэзээ ч айхтар юм бэлддэггүй. Олон жил алтан тайзан дээр урлагт зүтгэж яваа хүний хувьд тухайн үеийн нөхцөл, үзэгчдийн эмоциос шалтгаалж өөрийн сэтгэгдлээ л хэлж байгаа юм.

Дуучдын талаар бол нэвтрүүлэг бэлдэж байх явцад онц сонирхолтой зүйлс нь сэтгэлд үлдчихсэн байдаг. Тэрийгээ л гаргаж бусадтай хуваалцаж байгаа хэрэг. Би ер нь их олон арга хэмжээ хөтлөх урилга авдаг хүн. Тэр нь үзэгчдээ их мэдэрдэг, мэдээлэл их авдагтай минь холбоотой болов уу.

Миний нэг бодож явдаг зүйл бол залуусынхаа тархинд нэг юм үлдээе гэсэн бодол. “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэг маань ч ийм л бодлоос төрдөг байсан. Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутнуудад лекц унших урилга ирдэг. Бусадтай өөрийн үзсэн харснаа хуваалцах сайхан санагддаг.

-“Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэг чинь гарч байгаа юу?

-Сэтгүүлч З.Алтай ах маань УИХ-ын гишүүн болоод гадаадад Элчин сайдаар томилогдоод явснаас хойш аялал маань өндөрлөсөн. “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэг маань 25 дугаар суваг телевизийн өмч.

Алтай ахыгаа эзгүйд үүргэвчтэй аялал хийгээд нэвтрүүлэг бэлдээд явна гэдэг эрхзүй талаасаа эрх нь хаагдмал. Гэхдээ би үргэлжлүүлээд “Ганхүү далайн гүнд”, “Ганхүү-Метронд”, “Ганхүү Антарктидад”, “Ганхүү Африкт” гэсэн хэд хэдэн нэвтрүүлэг хийсэн.

-Өөрөө аялахаас гадна уулын спортын мастер хүн дээ?

-Дэлхийн зургаан тивийн долоон өндөр уул байдаг. Тэрний гурван оргилд Монгол Улсынхаа төрийн далбааг анх удаа мандуулсан уулчин болсон. Уулчин ч юу байхав дээ, хообийндоо хөтлөгдөж явсаар энэ уулсын оргилд гарсан.

Сүүлийн хоёр уулан дээр уулын спортын олон улсын хэмжээний мастер Өсөхбаяр нарын мэргэжлийн уулчдаас зөвлөгөө авч гарсан л даа. Антарктид, Австрали, Африк тивийн гурван өндөр ууланд гарсан. Үүнийг маань төр засаг өндрөөр үнэлж спортын мастер гэдэг эрхэм хүндтэй цол олгосон.

-Уулын авиралт бол яах аргагүй эр зоригийн спорт. Та анхлан сонирхогчийн хэмжээнд байсан хүн одоо бол мэргэжлийн уулчин болжээ дээ?

-Үнэхээр гайхамшигтай спорт. Ууланд авирч байхдаа “Би чинь ямар тэнэг хүн бэ” гэж бодох үе зөндөө гарч байлаа. Авираад буух үедээ “Дараагийн гарах оргил минь юу билээ” гэж өөрийн эрхгүй бодогддог юм билээ.

Уулын спорт гэдэг өөрөө өөртэйгөө өрсөлдөх чадвар юм даа. Ер нь хүн ямар ч зүйлд “Өрөөл бусадтай өрсөлдөөд байна” гэж бодоод байдаг боловч хамгийн чухал нь өөрөө өөртэйгөө өрсөлдөх л байгаа юм.

-Ууланд авирч явахдаа эрсдэлтэй зүйлтэй тохиолдож байв уу?

-Өө, тохиолдолгүй яахав. Хөлдөөд үхчихсэн хүний хажуугаар өнгөрөөд л дээш явна шүү дээ. Антарктидад тийм тохиолдол таарч л байсан.

-Хөлдсөн хүнтэй таарлаа гэхэд тоолгүй орхиод явах уу?

-Өөрийнхөө урд талын оргилд л гарахын тулд хаяад явахаас өөр арга байхгүй. Оргил дээр гарах нь л хамгийн чухал асуудал шүү дээ.

-Далайн ёроол цэвэрлэнэ гэдэг шиг уулын оргилд эндэгсдийн шарилыг буулгаж цэвэрлэдэг хүмүүс байдаг л байх даа?

-Тусдаа цэвэрлэдэг мэргэжлийнхэн байдаг.

-Та НИТХ-ын төлөөлөгч хүн. Энэ сонгуульд яагаад нэрээ дэвшүүлсэнгүй вэ?

-Би ИЗНН-д харьяалалтай хүн. Манай нам энэ сонгуульд АН-ыг дэмжиж сонгуульд оролцох болсон учраас нэрээ дэвшүүлээгүй. Би Чех улсын Либерец хотын Техникийн их сургуулийг инженер-дизайнер мэргэжлээр зургаан жил сурч 1990 онд төгссөн.

Тэнд сурч байхдаа л ардчиллыг анхнаас нь дэмжиж, С.Зориг ахынхаа үүрэг болгосны дагуу “Ардчилал” сониныг гадаадад сурдаг оюутнуудад тараадаг сонгуульт ажилтай хүн байлаа. НИТХ-ын төлөөлөгч байхдаа хоёр ч ажлыг нэлээд урагшлуулсан гэж бодож байгаа. Нэг нь Улаанбаатарын метро.

Ямар ч байсан гарт барих ТЭЗҮ-тэй болгож авлаа. Метроны техник эдийн засгийн үндэслэлийг гаргасан Японы “Жайка” байгууллагыг онцлон дурдах ёстой.

-Нөгөөх нь ямар ажил байв?

-Нөгөөдөх нь гэвэл рок, попын ордон барих асуудал. Бид гадаадын маш олон хамтлаг, дуучдыг урьж авчирч тоглолт хийж байсан. Хамгийн сүүлийнх нь гэхэд “Бутлик Битлз” хамтлаг байна. Монголд олон улсын стандартад нийцэхээр тоглочих талбай байхгүй байгаа. Тиймээс бид Сүхбаатар дүүргийн Ногоон нуур орчимд 4.5 га газрын асуудлыг шийдүүллээ.

-Ногоон нуурын айлуудтай тохирч газрыг нь чөлөөлөх үү?

-Тэнд 193 нэгж айлуудаас зуугаад айлын нөхөн олговор олгож, нүүлгэн шилжүүлсэн. Одоо дал, наяад айл үлдсэн байгаа.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status