Connect with us

Дотоод

Гишүүн Ундрам: Би унтлагын өрөөндөө ороод хаалгаа хаачихсан байсан. Бичлэг хийнэ гэж яаж

Published

on

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

– Манай нөхөр бид хоёрын хамгийн сүүлд хамтран амьдарч байхдаа гарсан маргааны эхлэл. Одоо үргэлжилж байгаа маргааны эхлэл нь. Яагаад вэ гэвэл би энэ компанийг мэддэггүй байсан.

Гэтэл гэнэт мэдээн дээр гараад ирсэн. Би хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ асуусан. Чамд ямар эд хөрөнгө байна ямар компани байна тэр бүх мэдээллийг аваад орлогынхоо мэдүүлэгт оруулсан.

Тэр үед надад хэлээгүй. Яагаад ийм асуудал гарч байгаан бэ намайг хууль зөрчихөд хүргэж байна гэсэн. Тэгээд анхны том маргаан эхэлж байсан. Энэ компаниараа энэ хоёр нийлж зээл аваагүй гэж надад хэлсэн.

Ямар ч л байсан сошиал ертөнц хөгжсөнөөс болж бид хоёр өөр янз бүрийн хүн хараад явсан юм байхгүй. Энэ өөр хүний асуудал бол манай гэр бүл тэр тусмаа манай нөхөртэй холбоотой өмнө нь байсан.

Бид хоёр гэнэт өнөөдөр би УИХ-ын болчихоод гэнэт өөр хүмүүс хараад нөхрөө дээрээс хараад ирсэн юм байхгүй. Бид хоёр 15 жил ханилсан. Хоёр сайхан хүүхэдтэй. Гэхдээ 15 жилийн хугацааг өдий зэрэгтэй авч явахын тулд нүдээ аних, уучлах, тэвчих үе надад зөндөө байсан.

Би нарийн нандин гэр бүлийн дотоод асуудлаа, үр хүүхдээ бодоод тэгж дэлгэж ярихгүй. Гэхдээ байсан. Гэнэтийн технологи бий болохоор бий болчихсон ч юм уу эсвэл сүүлийн хэдэн жилийн сошиал хэрэглээ нэмэгдэхээр, би гишүүн болчихоор гараад ирдэг зүйл биш.

Энэ зүйл байсан. Баримтаар нотлогддог. Нэгдүгээрт Монгол улсын УИХ-ын ордонд сархад уух хориотой. Хоёрдугаарт намайг бичсэн байна лээ. Долоо хоногт 2-3 удаа уудаг гээд. Ингээд уугаад байвал бие чинь дийлэх үү? Хажуугаар нь даваа гаригт бүлгийн хурал, 2-3 өдрүүдэд ажлын хэсэг, байнгын хороодын хурал, нийтийн сонсголууд болно. 4-5 дахь өдөр чуулган.

Зарим тохиолдолд тойрогтоо ажиллана. Энэ их ажлын хажуугаар долоо хоног болгон 2-3 хоног уугаад явах юм бол бие дийлэхгүй. Эрүүл ухаантай хүн хараад бодоод үзэхээр дийлнэ.

Тэр бичлэг дээрх би мөн. Би өөрийнхөө гэрт өөрийнхөө нөхөрт өөрийнхөө унтлагын өрөөндөө нөхөртэйгөө үүссэн бухимдлаа илэрхийлж байгаа зүйл. Ийм зүйл байнга болдоггүй. Гэхдээ хүний амьдралд ийм маргаан байдаг.

Яахав энэ видеог нэгдүгээрт хүмүүс маш сайн анхааралтай үзээсэй гэж би хүсч байна. Анх гарахад нь би үнэхээр эмзэглэсэн. Энд миний хүүхдийн нүүр царайг бид хоёрын дундаас төрсөн бүх л амьдралтай нүүр тулаад хоёр хүүхдийг нь төрүүлсэн шд.

Миний хүүхдийн нүүр царайг ашиглаад эвлүүлээд, нэг талд нь манай хүүг аваад нөгөө талд нь эвлүүлчихсэн. Бичлэг хийсэн байгаа юм. Өөрийнхөө явцуу эрх ашгийн төлөө хүүхдийнхээ нүүр царайг ашиглаад хүссэн юмаа авахын тулд, хүслээ гүйцэтгэхийн тулд ингэсэнд үнэхээр голдоо ортол гомдсон.

Хүүхдээ ингэж байгаад. Тэрэнд би бухимдаж байна. Нөгөө талаар үүнийг хэн ч сонссон ойлгомжтой бичлэг байгаа биз дээ? Би хэлж байна. Өөрийнхөө унтлагын өрөөнд хаалга хаагдчихсан гэж бодсон. Би хэн нэгэн хүн хаалга онгойлгочихоод гэрийнхээ үйлчлэгчийг ч юм уу нөхрөө ч юм уу бичлэг хийгээд байж байна гэж бодоогүй.

Би хаалттай хаалганы цаана унтлагын өрөөндөө нөхөртэйгөө ороод гэнэт нөгөөх маань сайхан ааштай болчихоор нь одоо чи яагаад байгаан түрүүн ингэхгүй яасан юм бэ гээд хэлж байна. Би өөрийнхөө гэрт өөрийнхөө чөлөөт цагаар өөрийнхөө нөхөрт үүссэн бухимдлаа илэрхийлж байгаа зүгээр л нэг монгол эмэгтэй.

Тийм л бичлэг. Тэрний дээр маш том үлгэр зохиол бичээд тавьчихсан. Түүнтэй нь холбоотой нэг ч баримт бичлэг байхгүй. Тэрэндээ хамгийн муухай нь хүүгийн нүүр царагй оруулсан. Ингэж хүүхдээ болохгүй. Би зүгээр нэг шалдар булдар хов жив яримааргүй байна.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

Иргэдээс 60-20,000 доллар залилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна

Published

on

By

Цахим орчинд “FT group”, “Familymart”, “Wayfair” гэх нэршилтэй хэрэглээний программ гар утсандаа татан ашиглаж, олон улсын арилжааны биржээр дамжуулан цахим хэтэвч нээж, иргэдээс 60-20,000 ам.долларын барьцаа байршуулж дээрх аппликейшнийг 1 жилийн хугацаанд нээлттэйгээр ашиглаж сурталчилгаа түгээж,

элссэн үнийн дүнгээс хамаарч өдөр бүр 2-50 ам.долларын урамшууллыг олгоно гэх үйл ажиллагаагаар иргэдэд их хэмжээний хохирол учруулж залилсан байж болзошгүй үйлдэлд Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Бусдад залилуулсан байж болзошгүй иргэд нь өөрсдийн болон бусдын орон сууц, тээврийн хэрэгслийг зарах, барьцаалах, өөрсдийн болон хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл авах, хамаарал бүхий хүмүүсээ элсүүлэх, эмчилгээнд хадгалсан мөнгө зэргээ оруулж, залилуулсан байна. “FT group” аппликейшн нь манай улсын иргэдэд зориулан Монгол хэлний тайлбартайгаар цэс нээж, онлайн худалдааны сайт руу хандан даалгавар биелүүлж, урамшуулал авах байдлаар үйл ажиллагаа явуулсан.

Дээрх залилах хэрэг нь 2022 оны 11 дүгээр сард Монгол улсад үйл ажиллагаагаа эхлүүлэн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үйл ажиллагаа явуулахаа больж, хаагдсан байна. 

Иймд иргэд та бүхэн дээрх залилах үйл ажиллагаатай холбоотойгоор таны хохирлыг төлж барагдуулна, хохиролгүй болгож өгнө гэх мэтчилэн хэн нэгний худал үгэнд итгэж, мөнгө шилжүүлэхгүй байж, хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төв

Continue Reading

Дотоод

Хөтлөгч Билгээ бидэнд сайхан мэдээ дуулгав

Published

on

By

Нэвтрүүлэгч сэтгүүлч М.Батбилэг “Монгол Коммент” нэвтрүүлэгтээ буцан ирлээ. Энэ талаараа тэр дараах байр суурийг илэрхийлсэн юм.

“Ажилдаа орлоо. Миний ажилласаг найз захиануудаа янзлаад байж байна. Найз нь хүрээд ирлээ баярлаж байна уу баярлахгүй байна уу? Явлаа шүү. Найз нь явчих уу? Ядрав уу? Хөөрхий муу тайзан дээр ирсэн чинь сайхан байх чинь вэ? Бид хоёрын ажлын талбар чинь энэ шүү дээ” хэмээн ажилдаа эргэн орсоноо зарлажээ.

“Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Батбилэгийн видео бичлэг хэдэн жилин өмнө өдөр хоног дарааллан фэйсбүүк, твиттерийн гол ярианы сэдэв болов. Ажиглаад байхад хүний мууд дуртай улсууд энд ч нэг очиж коммент бичээд тэнд ч нэг очиж коммент бичээд чухам нэг бах тав нь ханаж байх шиг байна.  

Хэдхэн жилийн өмнө Батбилэг маань МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгссөн шинэхэн сэтгүүлч, ромбоо гялалзуулаад мэдээнд гүйдэг хүүхэд байлаа. Хүүхэд зангаа тавиагүй, аливаад амархан гомдож, амархан баярладаг сэтгэлийн хөдөлгөөнтэй хүүхэд байсан юм.

Тухайн үед ТВ-8-ийн эфирийн найруулагч, эвлүүлэгч, сэтгүүлчид бүгд л дөнгөж сургууль төгсөж ирсэн хүүхдүүд байсан даа. Үе тэнгийн залуучууд олонтой газар аль дүрсгүйтэхийг тэр билээ.

Тэгэж дүрсгүйтэж байсных нь нэгэн баримт өнөөдөр нэтээр нэг тарчихаад л явж байна. Энэ бичлэг таван жилийн өмнөх бичлэг бөгөөд түүнээс хойш Батбилэг маань томоожиж, хэрсүүжиж өөр хүн болсон гэдгийг би баттай хэлж чадна. Миний бичсэн цоохор мэдээг ихэвчлэн Батбилэг уншдаг байлаа.

Би түүгээр ч уншуулах дуртай байв. Учир нь Батбилэг том жижиг ямар ч мэдээ уншихдаа хүнд хүргэх гэж уншдаг байсан юм. Өдөр тутам мэдээгээ бэлдэхдээ өөрөө өөртөө эрэл хайгуул хийж янз бүрээр уншдаг байсан бөгөөд мэдээгээ дараа нь ямар болж вэ гэдгийг анхааралтай сонсоно.

Түүний энэ эрэл хайгуулч бүтээлч зан чанар надад таалагдсан учраас бид хамтдаа Дуулианы эргэн тойронд гэдэг нэвтрүүлгийг хэдэн дугаар бэлдэж билээ. Тан-Луу-ийн хэргээс эхлээд ИНЕГ-ын удирдлагууд хэрхэн хөрөнгө мөнгө завшсан гээд тухайн үед сенсаац дэгдээсэн нэвтрүүлэг хийж л байлаа.

Нэг их удалгүй миний бие өөр тийшээ шилжих болоход Та явчих юм бол би яахын гээд нүдэндээ нулимас мэлтэгнүүлээд зогсож байсан нь одоо ч санагдаж байна. Цоохор мэдээ бичих ажлаа би Батбилэгт хүлээлгэж өгөөд явсан билээ. Дараа нь ТВ-9 телевизийнхэн Батбилэгийг авахдаа цоохор мэдээ бичих чадварыг нь үнэлсэн гэж боддог. Сэтгэлээрээ бичсэн мэдээ хүнд хүрдгийг ойлгочихсон л залуу.

“Монгол коммент” бол ард түмний үг хэлэх индэр гэж хэлж болохоор тун дажгүй нэвтрүүлэг. Сүүлийн үед энэ Батбилэгийн хөтөлдөг энэ нэвтрүүлгийг үзэх үзэгчидийн тоо ч нэмэгдсээр байгаа билээ. Энэ хэрээр түүнд атаархагчдын тоо ч өсөх нь дамжиггүй.

Энэ нэвтрүүлгээрээ Батбилэг минь маш олон сэдэвийг хамруулан үзэгчдийн, комментчдийн байр суурийг өөрийнхтэйгөө цуг илэрхийлж байгаа харагддаг. Хэрвээ та сэтгүүлч Батбилэгийг ямар хүн бэ гэдгийг дүгнэмээр байгаа бол 4-5 жилийн өмнөх дүрсгүй хүүхдүүдийн бичлэгийг биш “Монгол коммент” нэвтрүүлгийг үзчихээд дүгнэлтээ хийгээрээ гэж зөвлөх байна.

Сэтгүүлч П. Шинэбаатар

Continue Reading

Дотоод

Захирлын жолооч авна гэхээр нь залгаад асуутал цалинг нь сонсоод цочлоо

Published

on

By

Нэг ажлын зар харж суусан чинь захиралын жолооч авна,цалин 800к-1сая гэсэн зар битүү.Бооoлын хөдөлмөр эрхлүүлдэг наасс. Цалингаа 800к, захиралын жолооч авна гэж зар тавиулсан захиралууд өөрийнхөө болон гэр бүлийнхэнийхээ амь насыг ямар хямдхан үнэлнэ вэ. 800-с НДшимтгэлд 100к суутгана.

Үлдсэн 700к-с ХОАТ-т 70к. Ингээд 630 к-тай үлдсэн жолооч чинь зөвхөн ажлын 22 хоногт автобусаар дамждаг байхад л ирж очихдоо 44к-гаа өгчихнө. Хувийн машинаараа ажилдаа ирж очдог бол энэ дүн огцом өснө. Дээрээс нь захиралын гэр бүлийн хэн нэг нь оройтсон тохиолдолд жолооч чинь гэртээ харих гэж таксидна..Сард хэн,хэдэн удаа оройтохыг хэн ч таашгүй. 586 к-тай үлдсэн жолооч чинь бүтэн 30 хоног ар гэр,амьдралаа яаж авч явах вэ. Хүн л юм чинь ус ундаа,хоол авч л таарна.

Яг үнэндээ энэ мөнгө Захирал таны гэр бүлээрээ ганц удаа аятайхан хоолонд орход ч хүрэлцэхгүй мөнгө шүү дээ. Амь насаа ямар хямдхан үнэлнэ вэ. Аюулгүй байдлыг чинь амиараа,амьдралаараа даагаад явж байгаа жолоочдоо ямар хүн чанаргүй хандана вэ?.Ийм цалингаар битгий ажиллаарай залуусаа,Үнэлэмжээ,хөдөлмөрөө битгий дорд үзүүлээрэй,битгий хөлс хүч,залуу нас,алдах цаг хугацаагаа хямд үнэлээрэй.

Мөнгөндөө горойгоод хямдхан зарцтай болно гэсэн бодолтой захиралууд өөрсдөө машинаа бариад яваг Шал дургүй хүрдэг байнашд.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status