Connect with us

Дотоод

Гишүүн Ундрамын нөхрийн өгч байсан амлалтыг дэлгэж байна

Published

on

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

Би нотолгоо баримттай зүйл ярина. Би гишүүн болчихоод зан чанар маань өөрчлөгдсөн гэж нэг зүйл яриад байгаа юм.

Тэгэхээр бид хоёр 2007 оноос эхэлж үерхэж нөхөрлөөд гэр бүл болоод өнөөдрийг хүртэл 15 жил болж байгаа юм. 2010 онд гэр бүл салах буюу хамтран амьдраад 3 жилийн дараа салах хүсэлтээ би шүүхэд гаргаж өгч байсан.

Шүүхийн захирамжин дээр “Нэхэмжлэгч Чинбатын Ундрам. Хариуцагч нь Баярхүүгийн Наранцацралт. Гэрлэлт цуцлуулах. Иргэний хэргийг хянан хэлэлцэв гэж байгаа юм. Үүн дээр яасан бэ гэхээр би нэхэмжлэл гаргасан. 2008 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, хамтран амьдрах хугацаанд охин төрсөн.

Намайг Япон улсын Нагоя хотод суралцаж байгаад 2009 онд Монголд ирэхэд нөхрийн маань ааш хувирч намайг гэх сэтгэл нь хөрсөн байсан тул би гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хүсэлт гаргасан.

Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар бид харилцан ярилцаж мөн нөхөр маань өөрийн алдаа дутагдлаа ойлгож уучлалт гуйсан учир ирээдүйн амьдрал үр хүүхдээ бодож эвлэрсэн. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэсэн юм.

Хариуцагч Наранцацралт хариу тайлбар. Бид 2007 онд гэр бүл болж нэг хүүхэдтэй болсон. Бид хэнээс ч дутахгүй сайхан амьдарч байсан. Гэхдээ бидний дунд хэрүүл маргаан гардаг байсан нь үнэн. Энэ алдаа дутагдлаа засч чадах учир үр хүүхдээ бодож эвлэрч амьдархаар шийдвэрлэлээ.

Эндээс бид нар аль 2010 оноос энэ хүн маань өөр зан чанартай болчихсон байсан гэдэг нь харагдаж байна. Энд өөр хүний нэр хүндийн асуудал байгаа болохоор тэр өөр хүний асуудлыг нь яримааргүй байна.

Уучлалт гуйгаад би хүүхдээ бодсон. Тэгээд эвлэрлийг шүүхээс баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг юм. Энэ хүн тодорхой хэмжээнд намайг шантаажлаад эхэлсэнээс хойш би ганц хоёр баримтаа архив ухаж байж олж авсан л даа.

Энэ 2015 оны 3 сарын 4-ний өдрийн Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс гэмт хэрэгтэй тэмцэх тасаг гэж байгаа. Хэрэг бүртгэгч тэр би тийм дугаарын бүртгэлд оруулан хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулахад 2015 оны 2 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө иргэн Ундрамын нөхөр Наранцацралт нь уучихсан үедээ гэрийнхээ эд зүйлийг эвдэн сүйтгэж улмаар эхнэр Ундрамыг мэс далайн айлган сүрдүүлсэн гэх гомдлыг шалгасан.

Энэ гомдлыг шалгаад би дараа нь ахиад л хүүхдүүдээ бодоод хэрвээ энэ гомдол цаашаа явбал прокуророос 5 жилийн ялтай. Гомдоод буцаад эвдэж сүйтгэсэн зүйл маань бидний хамтын өмч юмаа зүгээрээ гээд шүүх эмнэлэгт би үзүүлэхгүй гээд гомдлоо татсан.

Тодорхой хэмжээгээр гэмтлүүд гарсан. 7 жилийн өмнө. Энэ үед бид хоёр салсан. Эргээд би ахиад л хүүхдүүдээ бодоод уучилсан. 2021 оны 4 сарын 7-нд эхнэр Ундрамд амлалт өгөх нь гээд.

Наранцацралт гэдэг хүний өөрийнх нь бичиг. Энэ бол УИХ-ын гишүүн болсоноос хойш. “Миний бие Наранцацралт нь 2021 оны 4 сарын 25-ны өдөр эхнэрийгээ байж боломгүй муухай үгээр хэлж мөн цагдаагийн газарт эсрэг мэдүүлэг өгсөндөө харамсахын дээдээр харамсч байна.

Энэ үйлдэл нь архu хэрэглэсэн байх үедээ гаргасан тул үлдсэн амьдралдаа ийм зүйл дахин амсахгүй байхаар амлаж байна. Мөн өөрийгөө хөгжүүлж ажил үйлс дээрээ амжилт үзүүлж зөвхөн хоёр хүүхэд эхнэрийнхээ төлөө бүх хүч оюун ухаанаа дайчлан зориулахаа амлаж байна. Хэрэв дээрх амлалтууддаа хүрч чадахгүй бол эр нөхөр, эцэг байх хууль ёсны эрхээс минь түдгэлзүүлж эсвэл өөрөө түдгэлзэж хариуцлагаа хүлээх болно” гэж гарын үсэг зурсан.

Нэг удаа уугаад ийм амлалт гарахгүй шүү дээ. Аргаа барсан хүн ингэнэ биз дээ? Юманд чинь хязгаар гэж байдаг. Тэр хязгаартаа тулаад одоо больё гэхэд би чамд амлая гээд үүнийг бичиж өгөхөд би ахиад л хүүхдүүдээ бодоод уучилсан.

Хэрвээ би энэ хүнээс салая гэж бэлдэж амьдраад материал бичлэг ч байдаг юм уу бэлдэж амьдарсан бол надад үүнээс хэд дахин баримт цуглахуйц тийм амьдралыг би туулж ирсэн. Энэ бол миний туулсан зовлонгийн нэг хувьд ч хүрэхгүй ийм л цаас.

Мэдээж би хүүхдүүддээ маш их хайртай. Хамгаалахыг их боддог. Дээрээс нь маш зөв төлөвшилтэй хүмүүс болоосой гэж боддог. Би шаардлага тавьдаг. Миний охин аягаа угаана шүү. Хичээлээ хийнэ шүү. Хоёулаа маш сайн сураад эх орондоо хэрэгтэй хүн болно шүү гэж.

Үүнийг хүүхдээ хайрлаж байгаа нэг хэлбэр гэж боддог. Хүүхэддээ хайртай байна гэдэг нь дандаа чихэр өгөөд дандаа үнсээд дандаа магтаад байна гэсэн үг биш шүү дээ. Хүүхдээ зөв хүмүүжүүлэх гэдэг чинь тодорхой хэмжээнд шаардлага тавих хичээлээ хийхдээ өрөөгөө цэвэрлэх зэрэгт шаардлага тавьж байж хүүхэд чинь зөв хүн болно шүү дээ.

Би бол илүү хариуцлагатай хүн нь гэж бодож байна. Өсвөр насанд хүрээд ирэхээрээ хэцүү. Энэ болгонд нь тунг нь тааруулаад найз болох үедээ найз нь болоод бас хатуу үг хэлэх үедээ хатуу үг хэлдэг. Ганц нэг гар хүрээд авсан ч үе байдаг.

Ийм байдлаар би хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаардаг. Эмэгтэй улс төрчийн хувьд улс төрийн ажил маш хэцүү. Улс төрд орохоосоо өмнө нь би гэр бүлтэйгээ ярилцсан. Би орох уу яах уу дэмжих үү надад цаг гаргаж өгөх үү гээд. Өнөөдрийг хүртэл би хоёр хүүхэддээ илүү цагаа гаргадаг байсан одоо цаашид багасах нь ээ.

Бие даачихсан байна, бас чи аавынхаа оролцоог нэмж болох уу гээд хэлсэн. Ингээд орсон. Гэхдээ тэглээ гээд огт хаячихсан зүйл байхгүй. Сүүлд хүртэл охиндоо УИХ-ын гишүүн болсоноос хойш физикийн даалгавар дээр нь шаардлага тавиад бас л маргаад авсан зүйл бий.

Тэрийг минь биччихсэн бас бичлэгээр минь шантааж хийж байгаа. Гэртээ ил далд камер байршуулаад гурван жил намайг мөрдөж байсан.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

Миеэгомбо: Шүүгчийн туслах нь “Уучлаарай” гээд уурлаж байна!

Published

on

By

Продюсер Миеэгомбо:

“2022 оны 12 сарын 22-нд Шүүх хурлаар орж, шийдэгдсэн хэргийн шийдвэрээ шүүгч нь хуулийнхаа дагуу 14 хоногт буюу 2023 оны 01 сарын 05-нд бичиж, гаргах ёстой байтал өнөөдөр буюу хуулийн хугацаа дууссанаас хойш 21 хоногийн дараа буюу нийтдээ 35 хоног бичиж бичиж арай гэж нэг юм гаргаж байдаг шүү! Бас болоогүй ээ, “Хуулийн хугацаа чинь дуусчихлаа. Шийдвэрээ өгөөч ээ!” гэж сануулан барин байж шүү.

– Яагаад? гэж асуутал шүүгчийн туслах нь

– Ачаалал ихтэй байгаа болохоор…гэв.

Хэрвээ шүүгч анхан шатны шийдвэрээ хугацаандаа гаргаж өгсөн бол өдийд би хариуцагч талаар хохирлоо төлүүлчихээд сууж байх байв! Ийм аймаар хайнга.

Шүүгч нь өөрөө хуулиа тоодоггүй наасссс…Ингэвэл нээрээ хэн ч ш дээ!

Энийг нь хэлсэн чинь шүүгчийн туслах нь

– Харин тэгээд таниас уучлал гуйлаа ш дээ! гээд уурлаж байдаг шүү. Уг нь би зарчим яриад байгаа ухаантай.

– Та нар хугацаандаа шийдвэрээ гаргаад өгчихсөн бол би юу гэж ингэх вэ дээ. Одоо би энэ шийдвэр дээр чинь гарын үсэг зурчихаад та нарын хэлдэгээр дахиад хуулийн хугацаа гээд 14 хоног, цаашлаад 30 хоног хүлээж, асуудал сунжрах юм уу? гэж асуулаа.

– Уучлаарай гэсэн ш дээ, гялс гарын үсэгээ зурчих гэнэ ээ.

Медиагийн бид хүртэл захиалгын реклам, нэвтрүүлэг энэ тэр хийхдээ хугацаа хэтрүүлсэн бол хариуцлагаа хүлээдэг. Ямар нэг төлбөр төлдөг. Үгүйдээ л дахиад нэмэлт юм хийж өгч хохирлыг нь барагдуулдаг. Гэтэл Монголын шүүх үнэн ДААМ юм өө. “Ачаалал ихтэй байлаа. Уучлаарай” гээд л загнаад явчихдаг гэнэ ээ.

Монголын шүүх “Ачаалал ихтэй байгаа” нь Хүндэтгэх шалтгаан мөн үү, биш үү? Түүнээс болоод иргэд бид хохирох нь зөв үү, буруу юу? Хүний нөөцийн энэ асуудал уг нь шүүхийн өөрийнх нь дотоод асуудал байлтай!

Шүүхийн тухай, шүүгчдийн энэ мэт хариуцлагагүй үйлдлүүдийн талаар асуудал хөндсөн цуврал нэвтрүүлэг хиймээр санагдчихлаа, харин ч нэг. Ямар муухай бүдүүлэг, дээрэнгүй нөхдүүд вэ!”

5-6 нүүр шүүхийн шийдвэр бичих гэж 35 хонож байгаа, хуулинд заасан 14 хоног нь дуусаад бүр 21 хоносны дараа анхан шатны шүүхийн шийдвэрээ “арай ядан” бичиж өгч байгаа шүүгчийг өмөөрөөд над руу баахан хуульч нэртэй охид элдэв бусаар л бичицгээлээ. Би та нартай шүүгчийн сайн, мууг ярьсангүй. Хуульчид өөрсдөө хуулиа биелүүлээч ээ гэж зарчим л шаардсан. Тэгсэн өөдөөс “Ажлын ачаалал их байгаа” гэнэ ээ. Тэрийг чинь тэгээд хэн тэнцүүлэх юм? Удирдлагадаа л хэл л дээ, шаард л даа.

Уучлаарай, би шүүгч мэргэжилтэй байгаад, хууль номоо сайн мэддэг, ажил нь гарт нь орсон байсан бол 5-6 нүүр шүүхийн шийдвэрийг яс суувал 2 цагийн дотор биччихнэ ээ!

Өмнөх хуулийн заалтаараа 7 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг бичих ёстой байсныг өдгөө 14 хоног болгож өөрчилсөн. Тэгээд байхад шүү.

Би Кино зохиолч хүн. Иймэрхүү шийдвэрийн бүтцийг хараад л хэдэн хэсэгтэй, алинд нь ямар ямар тайлбар орж, алийг нь хэдэн минутанд бичдэгийг мэдэхийн цаагуур мэднэ ээ. Тэгсэн юу вэ, манийгаа “Маллаад” 35 хоног “Бичдэг” байна ш дээ.

СБД-ийн Иргэний хэргийн шүүгчид ээ, ичиж амьдраарай! Иргэдийг бүү доромжлоорой!

Өчигдрийн Шүүхийн хариуцлагагүй байдал, иргэдийг чирэгдүүлдэг процессийн тухай бичсэн постын дараа 2 телевиз, 3 вэбсайт над руу холбогдож, шүүгчдийн ёс зүйн тухай нээлттэй хэлэлцүүлэгээс өгсүүлээд асуудал хөндсөн, эрэн сурвалжлах цуврал нэвтрүүлэг гаргахаар ярилцаж байна.

Өчигдөр тус шүүгчтэй холбоотой гомдлыг би “Шүүхийн ёс зүйн хороо”-нд гаргаж өгсөн ба шүүгчийн хуулиа зөрчсөн, хариуцлагагүй байдалтай холбоотой энэ асуудал дээр ямар шийдвэр гаргасныг 14 хоногийн дараа би Live-аар дамжуулж олон нийтэд шууд мэдээлэх болно.

Өчигдөр, өнөөдөр 2 шүүгчийн туслах утсаар ярилаа.

Өчигдөр өдөр ярихдаа

– Шүүгч таны гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч талын өмгөөлөгчийн хамт уулзаж учир байдлыг тань сонсоё гэлээ.

– Уучлаарай, уг нь энэ асуудал зүгээр л зарчмын асуудал. Шүүгч нь хуулиа зөрчсөн тухай асуудал. Одоо надад уулзаж гомдоллох шаардлага байхгүй ээ. “Шүүхийн ёс зүйн хороо”-нд би албан ёсоор гомдлоо гаргасан гэв.

Гэтэл өнөөдөр ярихдаа

– Шүүхийн анхан шатны шийдвэр гарсан тул хуулийн дагуу 14 хоног дотор давж заалдаж болно. Нөгөө тал ч гэсэн анхан шатны шийдвэрийн дагуу төлбөрөө төлье гэж хэлүүлсэн. Шүүгч таниас уучлал гуйж байна гэв.

Өчигдөрхөн “Ажлын ачаалал их байсан. Гарын үсэгээ зур” гэж байсан нөхөд өнөөдөр гэнэт ухаан орсон нь энэ. Шүүгч нар надаас гадна хичнээн иргэдэд яг ийм байдлаар зүгээр л “Уучлал гуйсан болоод” өнгөрөх вэ?!

Иргэн хүн шүүгчийн хайнга хандаж, чирэгдэл учруулсанд нь гомдол гаргаж, хяналтын шатны байгууллагад нь хандангуут “Юу болов?” гэмээр уриалгахан болох нь юуны учир вэ?

Уг нь энэ хэрэг 2021 оны 10 сард шүүхэд хандсанаар эхэлсэн. Шүүх хурал “Шүүгч ажлын ачаалал ихтэй байгаа” гэдэг шалтгаанаар бараг 5-6 сарын дараа арай гэж товлогдсон. Дараа нь бид өмгөөлөгчөө сольж, уг хэрэгт холбогдох Олон Улсын байгууллагыг Гэрчээр дуудуулах хүсэлт тавьж, дунд нь шүүгч амарч, хариуцагч талын төлөөлөгчийн итгэмжлэлийн хугацаа дууссан тул дахин хойшлогдож явсаар арайхийн 2022 оны 12 сард анхан шатны шүүх хурал болсон. 1 жил 2 сарын дараа…

Энэ бүгдэд би маш тэвчээртэйгээр СБД-ийн Иргэний хэргийн шүүхийг болон шүүгчийг хуулийн дагуу ажиллана гэж итгэж хүлээсэн. Гэтэл шүүх хурал болсноос хойш 35 хонож, шахаж шаардуулж, гуйлгаж түүлгэн байж арайхийн анхан шатны шийдвэрээ (5-6 нүүр бичиг) гаргасан нь энэ! Дэндүү цаашаа…” гэжээ.

Continue Reading

Дотоод

Хүрэлсүх хориг тавихаар болжээ

Published

on

By

Монгол Улсын Ерөнхийлөгч “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд бүхэлд нь хориг тавихаар боллоо. Даваа гарагт энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ.

Намрын чуулганы отгон хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Учрал нийгэмд шуугиад буй Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийг оруулж, батлуулсан. Энэхүү хууль нь хоёрдугаар сарын 1-нээс шууд хэрэгжиж эхлэхээр байгаа юм. Тиймээс олон нийтийн хэл амыг дагуулсан энэхүү хуулийн онцлох заалтуудыг хүргэж байна.

Таван бүлэгтэй тус хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхэд хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ хэмээн тус хуулийн 2.1-т заасан байна.

ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ:

Дээрх хуулийн үйлчлэх хүрээ нь тус хуулийн 3.1-т Энэ хуулиар олон нийтийн сүлжээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, соён гэгээрүүлэхтэй холбоотой харилцаанд үйлчилнэ гэж зааж. Мөн тус хуулийн 3.2-т Олон нийтийн сүлжээгээр гурваас доош тооны хэрэглэгч хоорондоо харилцахад энэ хууль үйлчлэхгүй гэж заасан байна.

НЭР ТОМьЁОНЫ ТАЙЛБАР:

Тус хуулийн нэр томьёоны тодорхойлолтод “контентыг нийтлэх” гэж хэрэглэгч контентыг олон нийтийн сүлжээнд нийтэд нээлттэй хүргэхийг хэлж байгаа аж. Харин “контент түгээх” гэж нийтэлсэн контентыг олон нийтийн сүлжээнд бусад этгээдэд дамжуулахыг хэлжээ. Нөгөөтэйгүүр “үйлчилгээ эрхлэгч” гэж олон нийтийн сүлжээний үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийг хэлнэ.

“Хэрэглэгч” гэж олон нийтийн сүлжээнд бүртгэгдсэн, хэрэглэгчийн хаягтай хүн, хуулийн этгээдийг гэж заасан байна. Харин “хэрэглэгчийн хаяг” гэж олон нийтийн сүлжээнд хэрэглэгчийг ялган таних зориулалт бүхий үг, үсэг, тоо болон бусад тэмдэгтээс бүрдсэн мэдээллийг гэж тусгасан байна.

Тус хуулийн 4.1.12-т “хүний хувийн мэдээлэл” гэж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11-т заасан мэдээллийг ойлгоно гэсэн байна.

Тэгвэл тэрхүү хуулийн 4.1.11-т “хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэмээн заажээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч АН-ын бүлэг завсарлага авлаа.

Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Энэ хуулийг анх 2017 онд боловсруулсан. Холбогдох байгууллага болон олон улсын байгууллагуудын саналыг хангалттай авсан. ХЭҮК-ынхон ажлын хэсэгт орж, тодорхой саналууд хэлсэн. Цахимаар залилах гэмт хэрэг нэг жилийн дотор 93.8 хувиар, цахимаар хүүхдэд садар самууныг сурталчлах гэмт хэрэг 2.8 дахин өссөн байна.

Эдгээр тоо өдөр тутам өссөөр байгаа тул ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.

Өчигдрийн хувьд “Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно” гэсэн 6.3 дахь заалтыг нийгэм буруу ойлгож шүүмжилсэн тул хассан. Мөн нэр бүхий сэтгүүлчдийн санал болгосноор “олон нийтэд нөлөө бүхий этгээдүүд” гэдэг энэ заалтыг хуулийн төслөөс хассан” гэсэн тайлбарыг хийсэн юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлэгт өнөөдрийн 14 цаг хүртэл завсарлага өгснөөр уг хуулийн төслийн хэлэлцүүлэг үдээс хойших хуралдаан руу шилжив.

Өнөөдөр /2023.01.24/ Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Н.Учралын 3 хоногийн дотор УИХ-аар батлуулсан хуулийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын Дэд дарга Б.Ган-Очир, ҮБХ-ны гишүүн, Сурталчилгаа, Хэвлэл мэдээллийн газрын дарга О.Батханд нар оролцлоо. 

Ардчилсан намын Дэд дарга Б.Ган-Очир: “Өнөөдөр бид бүгдийн мэдэж байгаа “Троллын тухай хууль буюу Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хууль. Харин бодит амьдрал дээр “Олон нийтийн сүлжээнд дарга нарын эрхийг хамгаалах тухай” хуулийн талаар бид мэдээлэл хийж байна. 
Энэ хууль батлагдахад  хоёр гол шалтгаан байна. 

НЭГДҮГЭЭРТ, Цахим Хөгжлийн Яамны Сайд Н.Учрал өөрийн улс төрийн аав У.Хүрэлсүхэд барьж буй бэлэг. 

ХОЁРДУГААРТ, Монгол улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан нар “Монгол орны хөгжлийн хөтөлбөр” гэдэг гол тэргүүлэх чиглэлээ барьж аваагүй учраас салбарын сайд хүссэн үедээ өөрийн салбарын асуудлыг монголын хамгийн чухал асуудал гэж үзэж байна.

Иймд Ардчилсан намын зүгээс гурван гол алхам хийнэ. 
НЭГДҮГЭЭРТ, Монгол Улсын Ерөнхийлөгчид хориг тавь гэх албан бичгийг хүргүүлнэ. Гэвч үүнд итгэхгүй байна.

ХОЁРДУГААРТ, Үндсэн Хуулийн Цэцэд бичиг өгнө. Гэвч Үндсэн Хуулийн Цэц ерөөсөө шийдвэр гаргахгүй гэдэгт итгэлтэй байна.

ГУРАВДУГААРТ, Энэ хууль батлагдвал өөрийн үг, үзэл бодлыг талбай дээр гарч илэрхийлнэ. Цахим Хөгжлийн Яамыг огцрохыг шаардана. Дагаад Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ,  Засгийн Газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг огцрохыг шаардана. 

Монгол Улсын Засгийн Газар иргэдийнхээ мөнгийг нь булаалаа, ажлын байрыг нь булаалаа, хоолыг нь булаалаа, бензинийг нь булаалаа, гадаадад гарах визүүдийг нь булаалаа, одоо сүүлдээ үгийг нь булааж байна. Үүний дараа монголчуудад юу үлдэх вэ? Эхэнд нь мөнгө байсан.

Эцэст нь бидэнд ганцхан үг л байна. Бусад бүх зүйлээ булаалгалаа. Амьдрах орчноо булаалгалаа. Улсын төсвөө булаалгалаа. Байгалийн баялгаа булаалгалаа. Шударга хуваарилалтаа булаалгалаа. 

Одоо гадагшаа явах мөрөөдөлтэй ч виз нь гардаггүй залуучууд, цалингаа аваад яг маргааш нь зээл нь дуусдаг хүмүүс, цалин нь цагтаа буухгүй бол чанаргүй зээлдэгч болдог ийм хүмүүс болж хувирлаа. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гэдэг нь Ардчилсан намын 32 жилийн өмнө тунхаглаж гарч ирсэн хамгийн гол зүйл юм.

Үүнийг хэзээ ч эрх баригчдад булаалгахгүй. Цаашид бид 21 аймаг 9 дүүргийн салбар нэгжүүддээ хэлэлцүүлэг явуулна. Ерөнхийлөгчид найдах хэрэггүй, ҮХЦ-д найдах хэрэггүй. Одоо иргэд өөрсдийнхөө үг хэлэх эрхэд найдахаас өөр сонголтгүй болсон” гэлээ.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2023.01.20) хуралдаан 09 цаг 41 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тус Байнгын хороо дээрх хуулийн төслүүдийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж, хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар санал хураалт явуулахгүй, нээлттэй үлдээж,

Байнгын хороонд шилжүүлсний дагуу бэлтгэсэн саналын томьёоллууд болон санал хурааж дэмжигдсэн боловч Байнгын хорооны хуралдаанаар дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн саналыг мөн бэлтгэсэн болохыг Б.Баттөмөр гишүүн танилцуулав.

Байнгын хороо нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл, Байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-ын дагуу дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух дэгтэй. Харин өнөөдрийн хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм.

Ийнхүү Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Continue Reading

Дотоод

Иргэдээс 60-20,000 доллар залилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна

Published

on

By

Цахим орчинд “FT group”, “Familymart”, “Wayfair” гэх нэршилтэй хэрэглээний программ гар утсандаа татан ашиглаж, олон улсын арилжааны биржээр дамжуулан цахим хэтэвч нээж, иргэдээс 60-20,000 ам.долларын барьцаа байршуулж дээрх аппликейшнийг 1 жилийн хугацаанд нээлттэйгээр ашиглаж сурталчилгаа түгээж,

элссэн үнийн дүнгээс хамаарч өдөр бүр 2-50 ам.долларын урамшууллыг олгоно гэх үйл ажиллагаагаар иргэдэд их хэмжээний хохирол учруулж залилсан байж болзошгүй үйлдэлд Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Бусдад залилуулсан байж болзошгүй иргэд нь өөрсдийн болон бусдын орон сууц, тээврийн хэрэгслийг зарах, барьцаалах, өөрсдийн болон хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл авах, хамаарал бүхий хүмүүсээ элсүүлэх, эмчилгээнд хадгалсан мөнгө зэргээ оруулж, залилуулсан байна. “FT group” аппликейшн нь манай улсын иргэдэд зориулан Монгол хэлний тайлбартайгаар цэс нээж, онлайн худалдааны сайт руу хандан даалгавар биелүүлж, урамшуулал авах байдлаар үйл ажиллагаа явуулсан.

Дээрх залилах хэрэг нь 2022 оны 11 дүгээр сард Монгол улсад үйл ажиллагаагаа эхлүүлэн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үйл ажиллагаа явуулахаа больж, хаагдсан байна. 

Иймд иргэд та бүхэн дээрх залилах үйл ажиллагаатай холбоотойгоор таны хохирлыг төлж барагдуулна, хохиролгүй болгож өгнө гэх мэтчилэн хэн нэгний худал үгэнд итгэж, мөнгө шилжүүлэхгүй байж, хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төв

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status