Connect with us

Дотоод

1 сая хүүхдийн амийг аварсан Монгол бүсгүйгээр бахархая!

Published

on

НҮБ-ын зөвлөх, мэргэжилтэн Р.Жаргалмаа хэмээх Монгол бүсгүйн тухай  “asiarussia.ru” цахим хуудсанд мэдээлсэн байна. Тодруулбал түүнийг сая гаруй хүүхдийн амь аварсан ачтан хэмээн бичжээ.

Р.Жаргалмаа Афганистанд НҮБ-ын Хүүхдийн сангийн эхчүүд, хүүхдүүдийн хоол тэжээл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа сая гаруй хүүхдийг вакцинд хамруулж амийг нь аварсан байна. 

Р.Жаргалмаа нь 1995 онд ОХУ-ын Эрхүүгийн анагаахын их сургуулийг төгссөн. Харин хэдэн жилийн өмнөөс Афганистан, Бангладеш дахь НҮБ-ын зөвлөх, мэргэжилтэнээр ажиллаж эхэлсэнээс хойш хүүхдийг хамгаалах, хүн амыг эрүүлжүүлэх,

орон нутгийн хүн амыг ундны цэвэр усаар хангах төслүүдийг хэрэгжүүлж, эдгээр орны хүүхэд, эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа юм.Одоо Бангладешийн Кокс-Базар хот дахь хүүхдийн байгууллагын мэргэжилтнээр ажиллаж байна. Бангладеш бол Азийн хамгийн ядуу улсын нэг.

Хүн ам олонтой, 2015 оны байдлаар 168 сая хүнтэй гэж тоологджээ. Кокс-Базар хот бол Бенгалийн булангийн эрэгт оршдог бөгөөд өнгөрсөн жилээс дүрвэгч,цагаачдын лагерь майхан хот болжээ.

Энд хэдэн зуун мянган рохинджа үндэстнүүд дүрвэн ирдэг. НҮБ-ын Дээд комиссиарын газраас мэдэгдэж буйгаар, өнгөрсөн долоо хоногт 409 мянган хүн орон гэрээ орхиж ийш иржээ. Ийм л нутагт Р.Жаргалмаа ажиллаж байна. 

Афганистанд ажиллаж байгаа монгол бүсгүй сая гаруй хүүхдийн амь насыг аварчээ. Түүнийг Раднаабазарын Жаргалмаа гэдэг. 1995 онд ОХУ-ын Эрхүүгийн анагаахын их сургуулийг төгссөн. Тэрээр Афганистан, Бангладеш дахь НҮБ-ын зөвлөх мэргэжилтнээр ажилладаг.

Жаргалмаа гурав дахь орнуудад хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах,хүн амыг эрүүлжүүлэх,нутгийн иргэдийг цэвэр усаар хангах,цагаач дүрвэгч иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хүч ухааныг зориулж явна. Одоо Бангладешийн Кокс-Базар хот дахь хүүхдийн байгууллагын мэргэжилтнээр ажиллаж байна.

Бангладеш бол Азийн хамгийн ядуу улсын нэг. Хүн ам олонтой,2015 оны байдлаар 168 сая хүнтэй гэж тоологджээ. Кокс-Базар хот бол Бенгалийн булангийн эрэгт оршдог бөгөөд өнгөрсөн жилээс дүрвэгч,цагаачдын лагерь майхан хот болжээ. Энд хэдэн зуун мянган рохинджа үндэстнүүд дүрвэн ирдэг. НҮБ-ын Дээд комиссиарын газраас мэдэгдэж буйгаар, өнгөрсөн долоо хоногт 409 мянган хүн орон гэрээ орхиж ийш иржээ.

Ийм л нутагт Р.Жаргалмаа ажиллаж байна. Өмнө нь Афганистанд НҮБ-ын Хүүхдийн сангийн эхчүүд хүүхдүүдийн хоол тэжээл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан аж. 2015 оны 4,5 дугаар сард Афганистаны хойд зүгт орших Кундуз сууринг талибууд бүслэн, 9 сард эзлэн авсан.

Тэр үед Кундузын 250 мянган гэр бүлийн хүүхдүүдийг вакцинд хамруулах ёстой байв. НҮБ-ыг төлөөлөн талибуудтай гэрээ хэлцэл хийх байсан Кабул дахь НҮБ-ын төлөөлөгчид ирэх боломжгүй болсон тул Кундузид ажиллаж байсан Жаргалмаа болон 4 ажилтан талибуудтай нүүр тулсан юм.

Жаргалмаагийн хожим ярьснаар,эхлээд нэлээд сандарсан аж. Араб болов у гэмээр царайтай 5 сайхан залуу хэлэлцээ хийхээр ирсэн байв. “Та япон уу?” гэж асуув, би монгол гэв. Тэд инээмсэглэн хоорондоо “Чингисханы охин юм биз дээ” гэж хошигнох янзтай. Тэгснээ тэд илт хөгжилдөж,Монголын тухай,Чингисхааны тухай зөндөө сонирхож,асуув.

Бид нэлээд ярилцсан юм. Тэд «Бид одоо ойлголоо. Монголчууд япон,хятадуудаас их өөр юмаа” гэж талиб залуус онцолж байв. Тэд надад хандаж буцах замдаа Кандагарын баруун талд чулуун шат байгаа, тэнд афганчуудын өвөг дээдсүүд Чингис хааны удмын хаадуудтай гэрээ хийж байсан юм, хараад яваарай” гэсэн.

Хэлэлцээрийн үр дүнд талибууд сая гаруй хүүхдийг вакцинд хамруулахыг зөвшөөрсөн. Ийнхүү НҮБ-ын төлөөлөгчид болон зоригт монгол бүсгүй Жаргалмаа нар Чингис хааны нэрээр олон хүүхдийг аварсан түүхтэй.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

Хүрэлсүх хориг тавихаар болжээ

Published

on

By

Монгол Улсын Ерөнхийлөгч “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд бүхэлд нь хориг тавихаар боллоо. Даваа гарагт энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ.

Намрын чуулганы отгон хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Учрал нийгэмд шуугиад буй Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийг оруулж, батлуулсан. Энэхүү хууль нь хоёрдугаар сарын 1-нээс шууд хэрэгжиж эхлэхээр байгаа юм. Тиймээс олон нийтийн хэл амыг дагуулсан энэхүү хуулийн онцлох заалтуудыг хүргэж байна.

Таван бүлэгтэй тус хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхэд хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ хэмээн тус хуулийн 2.1-т заасан байна.

ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ:

Дээрх хуулийн үйлчлэх хүрээ нь тус хуулийн 3.1-т Энэ хуулиар олон нийтийн сүлжээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, соён гэгээрүүлэхтэй холбоотой харилцаанд үйлчилнэ гэж зааж. Мөн тус хуулийн 3.2-т Олон нийтийн сүлжээгээр гурваас доош тооны хэрэглэгч хоорондоо харилцахад энэ хууль үйлчлэхгүй гэж заасан байна.

НЭР ТОМьЁОНЫ ТАЙЛБАР:

Тус хуулийн нэр томьёоны тодорхойлолтод “контентыг нийтлэх” гэж хэрэглэгч контентыг олон нийтийн сүлжээнд нийтэд нээлттэй хүргэхийг хэлж байгаа аж. Харин “контент түгээх” гэж нийтэлсэн контентыг олон нийтийн сүлжээнд бусад этгээдэд дамжуулахыг хэлжээ. Нөгөөтэйгүүр “үйлчилгээ эрхлэгч” гэж олон нийтийн сүлжээний үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийг хэлнэ.

“Хэрэглэгч” гэж олон нийтийн сүлжээнд бүртгэгдсэн, хэрэглэгчийн хаягтай хүн, хуулийн этгээдийг гэж заасан байна. Харин “хэрэглэгчийн хаяг” гэж олон нийтийн сүлжээнд хэрэглэгчийг ялган таних зориулалт бүхий үг, үсэг, тоо болон бусад тэмдэгтээс бүрдсэн мэдээллийг гэж тусгасан байна.

Тус хуулийн 4.1.12-т “хүний хувийн мэдээлэл” гэж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11-т заасан мэдээллийг ойлгоно гэсэн байна.

Тэгвэл тэрхүү хуулийн 4.1.11-т “хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэмээн заажээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч АН-ын бүлэг завсарлага авлаа.

Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Энэ хуулийг анх 2017 онд боловсруулсан. Холбогдох байгууллага болон олон улсын байгууллагуудын саналыг хангалттай авсан. ХЭҮК-ынхон ажлын хэсэгт орж, тодорхой саналууд хэлсэн. Цахимаар залилах гэмт хэрэг нэг жилийн дотор 93.8 хувиар, цахимаар хүүхдэд садар самууныг сурталчлах гэмт хэрэг 2.8 дахин өссөн байна.

Эдгээр тоо өдөр тутам өссөөр байгаа тул ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.

Өчигдрийн хувьд “Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно” гэсэн 6.3 дахь заалтыг нийгэм буруу ойлгож шүүмжилсэн тул хассан. Мөн нэр бүхий сэтгүүлчдийн санал болгосноор “олон нийтэд нөлөө бүхий этгээдүүд” гэдэг энэ заалтыг хуулийн төслөөс хассан” гэсэн тайлбарыг хийсэн юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлэгт өнөөдрийн 14 цаг хүртэл завсарлага өгснөөр уг хуулийн төслийн хэлэлцүүлэг үдээс хойших хуралдаан руу шилжив.

Өнөөдөр /2023.01.24/ Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Н.Учралын 3 хоногийн дотор УИХ-аар батлуулсан хуулийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын Дэд дарга Б.Ган-Очир, ҮБХ-ны гишүүн, Сурталчилгаа, Хэвлэл мэдээллийн газрын дарга О.Батханд нар оролцлоо. 

Ардчилсан намын Дэд дарга Б.Ган-Очир: “Өнөөдөр бид бүгдийн мэдэж байгаа “Троллын тухай хууль буюу Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хууль. Харин бодит амьдрал дээр “Олон нийтийн сүлжээнд дарга нарын эрхийг хамгаалах тухай” хуулийн талаар бид мэдээлэл хийж байна. 
Энэ хууль батлагдахад  хоёр гол шалтгаан байна. 

НЭГДҮГЭЭРТ, Цахим Хөгжлийн Яамны Сайд Н.Учрал өөрийн улс төрийн аав У.Хүрэлсүхэд барьж буй бэлэг. 

ХОЁРДУГААРТ, Монгол улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан нар “Монгол орны хөгжлийн хөтөлбөр” гэдэг гол тэргүүлэх чиглэлээ барьж аваагүй учраас салбарын сайд хүссэн үедээ өөрийн салбарын асуудлыг монголын хамгийн чухал асуудал гэж үзэж байна.

Иймд Ардчилсан намын зүгээс гурван гол алхам хийнэ. 
НЭГДҮГЭЭРТ, Монгол Улсын Ерөнхийлөгчид хориг тавь гэх албан бичгийг хүргүүлнэ. Гэвч үүнд итгэхгүй байна.

ХОЁРДУГААРТ, Үндсэн Хуулийн Цэцэд бичиг өгнө. Гэвч Үндсэн Хуулийн Цэц ерөөсөө шийдвэр гаргахгүй гэдэгт итгэлтэй байна.

ГУРАВДУГААРТ, Энэ хууль батлагдвал өөрийн үг, үзэл бодлыг талбай дээр гарч илэрхийлнэ. Цахим Хөгжлийн Яамыг огцрохыг шаардана. Дагаад Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ,  Засгийн Газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг огцрохыг шаардана. 

Монгол Улсын Засгийн Газар иргэдийнхээ мөнгийг нь булаалаа, ажлын байрыг нь булаалаа, хоолыг нь булаалаа, бензинийг нь булаалаа, гадаадад гарах визүүдийг нь булаалаа, одоо сүүлдээ үгийг нь булааж байна. Үүний дараа монголчуудад юу үлдэх вэ? Эхэнд нь мөнгө байсан.

Эцэст нь бидэнд ганцхан үг л байна. Бусад бүх зүйлээ булаалгалаа. Амьдрах орчноо булаалгалаа. Улсын төсвөө булаалгалаа. Байгалийн баялгаа булаалгалаа. Шударга хуваарилалтаа булаалгалаа. 

Одоо гадагшаа явах мөрөөдөлтэй ч виз нь гардаггүй залуучууд, цалингаа аваад яг маргааш нь зээл нь дуусдаг хүмүүс, цалин нь цагтаа буухгүй бол чанаргүй зээлдэгч болдог ийм хүмүүс болж хувирлаа. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гэдэг нь Ардчилсан намын 32 жилийн өмнө тунхаглаж гарч ирсэн хамгийн гол зүйл юм.

Үүнийг хэзээ ч эрх баригчдад булаалгахгүй. Цаашид бид 21 аймаг 9 дүүргийн салбар нэгжүүддээ хэлэлцүүлэг явуулна. Ерөнхийлөгчид найдах хэрэггүй, ҮХЦ-д найдах хэрэггүй. Одоо иргэд өөрсдийнхөө үг хэлэх эрхэд найдахаас өөр сонголтгүй болсон” гэлээ.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2023.01.20) хуралдаан 09 цаг 41 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тус Байнгын хороо дээрх хуулийн төслүүдийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж, хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар санал хураалт явуулахгүй, нээлттэй үлдээж,

Байнгын хороонд шилжүүлсний дагуу бэлтгэсэн саналын томьёоллууд болон санал хурааж дэмжигдсэн боловч Байнгын хорооны хуралдаанаар дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн саналыг мөн бэлтгэсэн болохыг Б.Баттөмөр гишүүн танилцуулав.

Байнгын хороо нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл, Байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-ын дагуу дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух дэгтэй. Харин өнөөдрийн хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм.

Ийнхүү Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Continue Reading

Дотоод

Иргэдээс 60-20,000 доллар залилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна

Published

on

By

Цахим орчинд “FT group”, “Familymart”, “Wayfair” гэх нэршилтэй хэрэглээний программ гар утсандаа татан ашиглаж, олон улсын арилжааны биржээр дамжуулан цахим хэтэвч нээж, иргэдээс 60-20,000 ам.долларын барьцаа байршуулж дээрх аппликейшнийг 1 жилийн хугацаанд нээлттэйгээр ашиглаж сурталчилгаа түгээж,

элссэн үнийн дүнгээс хамаарч өдөр бүр 2-50 ам.долларын урамшууллыг олгоно гэх үйл ажиллагаагаар иргэдэд их хэмжээний хохирол учруулж залилсан байж болзошгүй үйлдэлд Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Бусдад залилуулсан байж болзошгүй иргэд нь өөрсдийн болон бусдын орон сууц, тээврийн хэрэгслийг зарах, барьцаалах, өөрсдийн болон хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл авах, хамаарал бүхий хүмүүсээ элсүүлэх, эмчилгээнд хадгалсан мөнгө зэргээ оруулж, залилуулсан байна. “FT group” аппликейшн нь манай улсын иргэдэд зориулан Монгол хэлний тайлбартайгаар цэс нээж, онлайн худалдааны сайт руу хандан даалгавар биелүүлж, урамшуулал авах байдлаар үйл ажиллагаа явуулсан.

Дээрх залилах хэрэг нь 2022 оны 11 дүгээр сард Монгол улсад үйл ажиллагаагаа эхлүүлэн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үйл ажиллагаа явуулахаа больж, хаагдсан байна. 

Иймд иргэд та бүхэн дээрх залилах үйл ажиллагаатай холбоотойгоор таны хохирлыг төлж барагдуулна, хохиролгүй болгож өгнө гэх мэтчилэн хэн нэгний худал үгэнд итгэж, мөнгө шилжүүлэхгүй байж, хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төв

Continue Reading

Дотоод

Хөтлөгч Билгээ бидэнд сайхан мэдээ дуулгав

Published

on

By

Нэвтрүүлэгч сэтгүүлч М.Батбилэг “Монгол Коммент” нэвтрүүлэгтээ буцан ирлээ. Энэ талаараа тэр дараах байр суурийг илэрхийлсэн юм.

“Ажилдаа орлоо. Миний ажилласаг найз захиануудаа янзлаад байж байна. Найз нь хүрээд ирлээ баярлаж байна уу баярлахгүй байна уу? Явлаа шүү. Найз нь явчих уу? Ядрав уу? Хөөрхий муу тайзан дээр ирсэн чинь сайхан байх чинь вэ? Бид хоёрын ажлын талбар чинь энэ шүү дээ” хэмээн ажилдаа эргэн орсоноо зарлажээ.

“Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Батбилэгийн видео бичлэг хэдэн жилин өмнө өдөр хоног дарааллан фэйсбүүк, твиттерийн гол ярианы сэдэв болов. Ажиглаад байхад хүний мууд дуртай улсууд энд ч нэг очиж коммент бичээд тэнд ч нэг очиж коммент бичээд чухам нэг бах тав нь ханаж байх шиг байна.  

Хэдхэн жилийн өмнө Батбилэг маань МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгссөн шинэхэн сэтгүүлч, ромбоо гялалзуулаад мэдээнд гүйдэг хүүхэд байлаа. Хүүхэд зангаа тавиагүй, аливаад амархан гомдож, амархан баярладаг сэтгэлийн хөдөлгөөнтэй хүүхэд байсан юм.

Тухайн үед ТВ-8-ийн эфирийн найруулагч, эвлүүлэгч, сэтгүүлчид бүгд л дөнгөж сургууль төгсөж ирсэн хүүхдүүд байсан даа. Үе тэнгийн залуучууд олонтой газар аль дүрсгүйтэхийг тэр билээ.

Тэгэж дүрсгүйтэж байсных нь нэгэн баримт өнөөдөр нэтээр нэг тарчихаад л явж байна. Энэ бичлэг таван жилийн өмнөх бичлэг бөгөөд түүнээс хойш Батбилэг маань томоожиж, хэрсүүжиж өөр хүн болсон гэдгийг би баттай хэлж чадна. Миний бичсэн цоохор мэдээг ихэвчлэн Батбилэг уншдаг байлаа.

Би түүгээр ч уншуулах дуртай байв. Учир нь Батбилэг том жижиг ямар ч мэдээ уншихдаа хүнд хүргэх гэж уншдаг байсан юм. Өдөр тутам мэдээгээ бэлдэхдээ өөрөө өөртөө эрэл хайгуул хийж янз бүрээр уншдаг байсан бөгөөд мэдээгээ дараа нь ямар болж вэ гэдгийг анхааралтай сонсоно.

Түүний энэ эрэл хайгуулч бүтээлч зан чанар надад таалагдсан учраас бид хамтдаа Дуулианы эргэн тойронд гэдэг нэвтрүүлгийг хэдэн дугаар бэлдэж билээ. Тан-Луу-ийн хэргээс эхлээд ИНЕГ-ын удирдлагууд хэрхэн хөрөнгө мөнгө завшсан гээд тухайн үед сенсаац дэгдээсэн нэвтрүүлэг хийж л байлаа.

Нэг их удалгүй миний бие өөр тийшээ шилжих болоход Та явчих юм бол би яахын гээд нүдэндээ нулимас мэлтэгнүүлээд зогсож байсан нь одоо ч санагдаж байна. Цоохор мэдээ бичих ажлаа би Батбилэгт хүлээлгэж өгөөд явсан билээ. Дараа нь ТВ-9 телевизийнхэн Батбилэгийг авахдаа цоохор мэдээ бичих чадварыг нь үнэлсэн гэж боддог. Сэтгэлээрээ бичсэн мэдээ хүнд хүрдгийг ойлгочихсон л залуу.

“Монгол коммент” бол ард түмний үг хэлэх индэр гэж хэлж болохоор тун дажгүй нэвтрүүлэг. Сүүлийн үед энэ Батбилэгийн хөтөлдөг энэ нэвтрүүлгийг үзэх үзэгчидийн тоо ч нэмэгдсээр байгаа билээ. Энэ хэрээр түүнд атаархагчдын тоо ч өсөх нь дамжиггүй.

Энэ нэвтрүүлгээрээ Батбилэг минь маш олон сэдэвийг хамруулан үзэгчдийн, комментчдийн байр суурийг өөрийнхтэйгөө цуг илэрхийлж байгаа харагддаг. Хэрвээ та сэтгүүлч Батбилэгийг ямар хүн бэ гэдгийг дүгнэмээр байгаа бол 4-5 жилийн өмнөх дүрсгүй хүүхдүүдийн бичлэгийг биш “Монгол коммент” нэвтрүүлгийг үзчихээд дүгнэлтээ хийгээрээ гэж зөвлөх байна.

Сэтгүүлч П. Шинэбаатар

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status