Connect with us

Дэлхий

Домогт хөлбөмбөгчин Пеле өөд болжээ

Published

on

Бразил улсын домогт хөлбөмбөгчин, дэлхийн гурван удаагийн аварга Пеле 82 насандаа өөд боллоо.

“Бид тандаа хайртай, та тайван нойрс доо” хэмээн охин нь өөрийн Инстаграм дээр бичжээ. Пелег өнгөрсөн 11 сард Сао Паоло дахь эмнэлэг рүү шилжүүлсэн байсан бөгөөд хавдраас үүдэн амьсгалын замын халдвар аваад байсан гэнэ.

Өнгөрсөн долоо хоногт эмнэлгийн зүгээс түүний эрүүл мэнд муудаж байгааг мэдээлж байж. Ингээд хавдрын улмаас дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа муудаж пүрэв гаригт ийнхүү өөд болжээ.

60 жилийн турш Пелегийн нэр хөлбөмбөгтэй үргэлж холбогдож хамтдаа явсаар ирсэн. Тэр 4 удаагийн дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож 3-д нь аварга болж байсан.

Түүнийг дэлхий даяар Пеле нэрээр нь андахгүй мэдэх билээ. Метр 75 см-ийн өндөртэй энэхүү өнгөт арьст бразил эр одоо тоглож байгаа болон түүнээс өмнө тоглож байсан бүх цаг үеийн хөлбөмбөгчдөөс ямар нэгэн шинж чанараараа ямагт илүү байсаар ирсэн. Цаашдаа ч байсаар байх болов уу.

Пелег Дэлхийн хөлбөмбөгийн холбоо болон олон улсын олимпийн хорооноос XX зууны шилдэг хөлбөмбөгчин хэмээн өргөмжилсөн. Тэрбээр дэлхийн аваргын гурван тэмцээнд аваргалсан цорын ганц домогт хөлбөмбөгчин. Зөвхөн энэ амжилт нь л түүнийг хэн гэдгийг батлах юм.

Бразил “шижир алтан” хөлбөмбөгчдийг хором бүр төрүүлж байдаг цорын ганц орон билээ. Тийм ч учраас тухайн улсын экспортын ашгийн багагүй хэсгийг хөлбөмбөгчдөө өөр улс орны баг руу залсан наймааны татвараас олдог гэж байгаа. Бас нэг онцлог нь хөлбөмбөгчдийнх нь дийлэнх ядуусын хорооллын тарчигхан гэр бүлд өссөн байх. Пеле ч тийм л нэгэн гэр бүлээс гаралтай.

“Зөвшөөрөлгүй хөлбөмбөг тоглосныхоо төлөө багадаа ээждээ мөн ч их шийтгүүлж билээ. Гэхдээ л гудамжныхаа хүүхдүүдтэй нийлээд чихсэн оймсоор хийсэн бөмбөг өшиглөөд хөл нүцгэн гүйх шиг жаргал даанч алга байлаа. Хожим нь жижиг бутны хушга хулгайгаар түүж зараад жинхэнэ бутс авч өмссөн нь хэзээ ч мартагддаггүй. Долоо, найман настай л байж дээ” хэмээн тэрбээр дурсан ярьсан удаатай.

Хөлбөмбөгийн хаан Пеле их олон санаа, шинэчлэлийн эхлэлийг тавьсан хүн гэгддэг юм. Түүнээс өмнө Бразилд олон сайн хөлбөмбөгчин байсан ч нутагтаа тоглосоор байгаад зодог тайлдаг, тоглож байх үеийнхээ орлогыг “чулуу” болгож чаддаггүй хүмүүс байв. Харин Пеле тэднээс өөр байв.

Тэр хөлбөмбөгийн ертөнцөд орсон үеэсээ л олсон орлогоо зөв бизнест оруулах, хувьцаа худалдаж авах, шинэ пүүс компани нээх зэрэг үйл ажиллагаанд зориулдаг байлаа. Зодог тайлах мөчөө зөв сонгож Америкийн “Нью-Йорк Космос” багт тухайн үедээ асар өндөрт тооцогдох үнэлгээтэй гэрээ хийж тоглож байлаа.

“Бид олуулаа нэг амбаарт чихэлдээд амьдардаг байсан. Харин одоо эцэг, эх маань хөлбөмбөгийн ачаар Сан-Пауло хотод хэд хэдэн байшинд солин амьдарч байна. Тэдэнд өөрсдийнх нь дэлгүүр, усан завь, хувийн машин бий. Эднийг бүгдийг нь худалдаж авч өгсөн юм. Миний хөрөнгө оруулалт хийсэн үйлдвэр, үйлчилгээнүүд надад цалингаас минь илүү орлого өгдөг.”

Энэ бол түүний ид тоглож байх үедээ хэвлэлтэд гаргасан “Би бол Пеле” номонд орсон хэсэг юм. “Би бол Пеле” ном тухайн үедээ асар их эрэлт хэрэгцээтэй бүтээл болж байсны жишээ нь 180 мянган бразил хүүхэд зөвхөн энэ номыг унших гэж бичиг үсэг сурч байсан гэсэн баримт байдаг.

Тийм ч учраас Бразилийн соёлын яам түүнийг “соён гэгээрүүлэгч” хэмээх алтан медалиар шагнаж байжээ. Пеле тоглож байхдаа болон зодог тайлснаасаа хойш өөрийн намтрын гурван ч ном гаргасан бөгөөд тэд нь бүгд бэстселлер болж байсан.

“Анх биднийг Шведэд очиход хурдтай, хууралт сайтай бүлэг залуучууд л гэж хүлээн авч байсан. Гэхдээ Вава, Гарринчи, Загало бид нар бүгдийг алмайруулж чадсан. Бид Францыг 5:2-оор хагас шигшээд бут ниргээд Шведтэй аваргын төлөө тоглохоор болсон. Тэр финалын тоглолтод би хоёр гоол хийсэн юм. Тэгэхэд 17 настай л байлаа шүү дээ.”

Энэ түүний хоёр дахь номны нэгээхэн хэсэг. “Швед-1958” тэмцээнийг дэлхийд анх удаа цэнхэр дэлгэцээр бүрэн дүүрэн дамжуулсан нь 17 настай бразил хүүг хорвоод сурталчлах сайхан боломж бүрдүүлсэн юм. Ер нь тэр их азтай. 1966 оны Англи дахь ДАШТ-ийг эс тооцвоос хөлбөмбөгчийнхөө замналд хүнд гэмтэл авч үзээгүй. Тийм ч учраас тогтмол сайн амжилт үзүүлж, дэлхий даяарх хөгжөөн дэмжигчдээ баясгаж байлаа.

1970 онд Африкт Бразилын баг зочлон тоглох үеэр Нигер улс дотоодын дайндаа идэгдээд сүрхий байсан гэнэ лээ. Гэхдээ Пелег ирэх сургаар дайсагнагч талууд хоёр хоногийн хугацаатайгаар дайнаа зогсоож байсан нь түүний нэр алдрыг баталж байна. Тэр 1977 онд хамгийн сүүлчийн удаа хөлбөмбөгийн ногоон талбайд гарч зодог тайлсан. Түүнээсээ хойш төрөл бүрийн салбарт хүчээ сорьсон бөгөөд алинд нь ч хөл алдаж байсангүй.

Манайхны хэлдгээр найранд гурван дуутай, наадамд гурван даваатай нэгэн билээ.Тоглосон кинонууд нь үзэгч олонтой, бүтээсэн зохиол номнууд нь уншигч ихтэй, дуу хөгжмийн хамтлаг байгуулаад дуулахаараа шүүмжлэгчдээс боломжийн үнэлгээ авчихдаг нэгэн байлаа.

Нэг хэсэг Бразилын спорт, залуучуудын яамны сайдаар ажиллаж байхдаа бас л олны дунд ам сайтай байсан. Пелегийн амьдралдаа амжилт олоогүй ганц үйлдэл нь “үзмэрчийн дүр” юм. Түүнийг зодог тайлснаас хойш Бразилын хэвлэл мэдээллийнхэн ДАШТ эхлэхийн өмнө тогтмол өөрийнх нь улсын шигшээ баг хэрхэн тоглох тухай асуудаг, дүн шинжилгээг нь сонсдог заншилтай.

Хэрвээ Пеле Бразилын шигшээг дэлхийн аварга болно гэж хэлбэл тэдний баг түрүүлдэггүй, харин “Энэ жил манай баг хогийн байна. Тэд гавихгүй” гэсэн үед Бразилын шигшээ түрүүлчихдэг гэж байгаа. Энэ л түүний ганц доголдол юм даа. Гэхдээ бразилчууд үүнтэйгээ эвлэрээд “Пеле манай багийг хожихгүй гэж хэлээсэй” хэмээн хүсдэг онигоо ч сонсогддог юм.

Хувийн амьдралын тал дээр гэвэл Пелег бүсгүйн тэнгэртэй нэгэн хэмээн цоллодог. Тэр анх 1958 онд Швед дэх ДАШТ-д оролцож байхдаа шаргал үстэй швед бүсгүйд дурлаж хайраа илэрхийлж байсан гэлцдэг.

Гэхдээ анх гэр бүл болсон бүсгүй нь Розмарио хэмээх Бразилын волейболын шигшээгийн тоглогч эмэгтэй юм. Ид тоглож, мандан сэргэж явах үед нь хорвоогийн өнцөг булан бүрт амьдрах янз бүрийн бүсгүйчүүд Пелегийн удмыг тээж явна гэх яриа дэгдээдэг байсан нь түүний гэр бүлийн амьдралд нөлөөлдөг л байсан байх даа.

Түүнээс хойш нийтдээ гурван ч удаа гэрлэж байсан бөгөөд одоо Бразилын иргэн, түүнээс 30 орчим насаар дүү япон бүсгүйтэй хамт сайхан л амьдарч байна.

“Амжилт бол санамсаргүй байхад ирдэг гэнэтийн бэлэг биш. Түүнийг хүнд хөдөлмөр, хичээл зүтгэл, зүрх сэтгэлийн гүнээс ундрах хайрлал, уйгагүй тэмцэл авчирдаг юм”

Хамгийн сүүлд хэвлэгдэж гарсан түүний номын энэ хэсэг Пелег амжилтад хүрэхийн тулд ямар замыг туулсныг жаахан ч гэсэн илэрхийлнэ .

Түүний бие муудсан байсан талаар дараах мэдээлэл гарч байсан юм.

XX зууны шилдэг хөлбөмбөгчнөөр нэрлэгдсэн дэлхийн гурван удаагийн аварга домогт хөлбөмбөгчин Пелегийн биеийн байдал нь муудсан байна. Өнгөрсөн мягмар гарагт  Бразилийн Сан-Паулу хотын эмнэлэгт хүргэгдсэн түүний биеийн байдлыг тогтвортой байгаа гэж эмч нар өмнө нь мэдээлж байсан ч, түүнийг химийн эмчилгээнд хариу үзүүлэхээ больж, хөнгөвчлөх эмчилгээнд орсон гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ.

Хөнгөвчлөх эмчилгээ гэдэг нь эмчилгээ авах найдлагагүй болж, амьдралын төгсгөлийн шатанд орсон хүнд өвчтэй хүн болон ар гэрийнхэнд нь сэтгэл санааны тусламж үзүүлж, өвчтөний өвдөлт, зовиур шаналлыг хөнгөвчлөхөд чиглэсэн асаргаа, сувилгаа, эмчилгээг хэлдэг байна.

Гэхдээ энэ мэдээлэл хэвлэлээр цацагдсаны дараа Пелегийн хэвтэн эмчлүүлж буй эмнэлгээс түүний биеийн байдлыг тогтвортой байгаа гэсэн мэдэгдлийг хийжээ.  

Түүнчлэн Пеле биеийн байдал нь сайн, ДАШТ-д багаа дэмжиж эрч хүч авч байгаа гэж өчигдөр орой өөрийнхөө цахим хуудастаа бичжээ.

Гэхдээ энэ жил 82 настай домогт хөлбөмбөгчин Пелегийн биеийн байдал муудсан гэх мэдээлэл цацагдсантай холбоотойгоор Пелегийн төлөө залбирч, хурдан эдгэхийг хүссэн зурвас дэлхийн өнцөг булан бүрээс ирж байна.

Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе “Хөлбөмбөгийн хаан”-ыхаа төлөө бүгдээрээ залбирцгаая гэж бичсэн бол Английн шигшээгийн ахлагч Харри Кейн “Пелегийн өвчний талаарх мэдээллийг сонсох бидэнд маш гунигтай байна. Тэр  бол урам зоригтой гайхалтай хүн. Түүнд хурдан эдгэхийг хүсье” гэжээ.

ДАШТ–ийг зохион байгуулагч Катар улс Пелег дэмжиж буйгаа илэрхийлж “Хурдан эдгээрэй” гэсэн үгтэй Пелегийн зургаар барилгыг гэрэлтүүлсэн байна. Түүнчлэн Лусаи цэнгэлдэх хүрээлэнд болон Халифа цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх Аспайр цамхагт Пелегийн алдарт 10 дугаартай өмсгөлтэй зургийг байршуулжээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

Монголын 3 иргэн Тайландад хулгай хийж байгаад баригдлаа. Нэрс нь ил болов

Published

on

By

Тайланд улсын цагдаагийн албан хаагчид Суварнабхумигийн нисэх онгоцны буудалд өдөр болгон шахуу жуулчдын цүнхнээс мөнгө хулгайлдаг Монголын 3 эрэгтэйг баривчилжээ.

Нисэх онгоцны буудлын менежер Киттипонг энэ талаар хэлэхдээ цагдаа нар 37 настай Дамдин Жаргалсайхан, 51 настай Батболд Самбуу, 37 настай Батмягмар Уртнасан нарыг 3 сарын 24-ний өдөр B давхарт саатуулжээ.

Японы 2 эрэгтэй, Тайланд эмэгтэй, Канадын иргэн эрэгтэй нар түрийвч болон бэлэн мөнгөө алдсан талаар цагдааг гомдол гаргасан байдаг ба цагдаа нар хяналтын камер ашиглаж тэднийг илрүүлжээ.

Бичлэг дээрээс харахад Монголын 3 эрэгтэй 2 эмэгтэйтэй хамтарч байсан бөгөөд тэдгээр эмэгтэйчүүдийг мөн эрэн сурвалжилж байна. Зарим хохирогчид нь дөнгөж мөнгөө солиулаад байхдаа суйлуулсан байсан гэнэ.

3 эрэгтэй хулгай хийж байгаа хүнээ тойрон хүрээлэх үед эмэгтэй сэжигтнүүд хувцас ашиглан хохирогчийн үзэгдэх орчинг хязгаарлах замаар цүнхнээс нь бэлэн мөнгийг нь хулгайлсан байна. Зарим тохиолдолд тэд лифтэнд байхдаа тойрон хүрээлж байгаад цүнхнээс нь хулгай хийж байгаа нь бичигджээ.

Эх сурвалж: Bangkokpost.com

Continue Reading

Дэлхий

Гэрээсээ хоёр ч удаа нүүлгэн шилжүүлэгдсэн өвөөгийн сэтгэл “гунигтай, ганцаардмал” байна

Published

on

By

1964 оны Токиогийн олимпийн тэмцээнд зориулсан Үндэсний Стадион барих шаардлагын улмаас газар чөлөөлөлтөнд орж гэр бүлийнхээ хамтаар нүүх үедээ Кохэй Жинхо гунигтай байсан боловч үндэсний бахархал болсон тэмцээн болж буй учир Япон улсынхаа төлөө нүүсэн юм.

Гэвч 2013 онд түүнийг 80 настай байх үед нь Токиогийн 2020 оны олимпийн тэмцээнд зориулсан стадион барих зорилгоор дахин шилжих шаардлага гарсан нь хувь заяаны хачин эргэлт байлаа.

Тэр хагас зууны туршид эхнэр Ясукогийн хамтаар амьдарсан байрнаасаа дахин явах шаардлагатай болгох нь тэр. “Явахад үнэхээр хэцүү байлаа” гэж одоо 87 настай Жинхо ярив. “Би энэ байрандаа амьдралынхаа хамгийн урт хугацааг өнгөрүүлсэн” хэмээн хэлжээ.

Жинхогийн хувьд Япон улс хэт ойрхон олимп зохион байгуулж байгаа гэдэг утгаар нь 2020 оны олимпийг дэмжихгүй байгаа ба 200 орчим айлыг нүүлгэн шилжүүлэх зарлах хуудас нь гэнэт л гарч ирсэн хэмээн гомдоллов. Эдгээр нүүлгэн шилжүүлэлтэнд хамрагдсан иргэд ихэвчлэн өндөр настнууд байсан гэлээ.

“Ямар нэгэн хэлэлцээр юм уу, авч хэлэлцсэн зүйл юу ч байгаагүй. Ядаж л “таныг нүүлгэн шилжүүлэх хүсэлтэй байна, бидэнтэй хамтарч ажиллана уу” гэсэн бол бас өөр л дөө. Харин зүгээр л “Олимп болох гэж байгаа болохоор та явах шаардлагатай байна” гэх байдалтай хандсан гэв.

“Бидэнд ердөө л 170,000 иен (1,500 доллар) өгсөн. Энэ мөнгөөр юу хийж чадах билээ? Би зүгээр л инээчихсэн. Нүүхийн тулд бараг 1 сая иен (9000 доллар) зарцуулсан.

Токио хотын албаны хүмүүсийн хэлсэнээр иймэрхүү нөхцөлд 170,000 иен нь стандарт төлбөр хэмээн тайлбарласан байна. “Бид маш соёлтой байхаар бэлтгэгдсэн. Тус газарт ойр орших нийтийн орон сууцнууд байдаг” гэж нэрээ нууцласан албаны хүн хэлэв. “Гэхдээ урт хугацааны туршид амьдарсан хүнд жаахан хүнд туссан байж болох юм” гэлээ.

Эх сурвалж: РОЙТЕРС

Continue Reading

Дэлхий

ОХУ-ын иргэнийг Монгол руу нэвтрүүлэхгүй байгаа шалтгаан энэ ажээ

Published

on

By

ОХУ-ын иргэн Б.Баатар Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудалд дөрөв хонож буй тухайгаа олон нийтийн сүлжээндээ бичжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсандаа:

“Чингис хаан олон улсын нисэх буудлын танхимд байна. Хилийн албаныхан Улаанбаатар руу оруулахгүй байгаа. Энд дөрвөн өдөр болж байна.

Би 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн нислэгийн тийзтэй байсан ч Казахстаны эрх баригчид намайг саатуулсны улмаас нисэхээс нэг өдрийн өмнө буюу 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Оросын паспортын хугацаа дууссан. Ингээд би 02 дугаар сарын 23-ны өдөр нисэхээс аргагүй болсон юм. Энэ байдал яг л Стивен Спилбергийн “Терминал” кино шиг санагдаж байна.

Одоогоор Монголын хилийн албаны алба хаагчдаас салж дөнгөлөө, тэд намайг хүчээр онгоцонд суулгах гэсэн. Тэд үүргээ л биелүүлэхийг хичээж байгаа нь мэдээж, гэхдээ тэд Оросын сөрөг хүчний төлөөлөгчийг хөөж байна.

Намайг чирж гулдарч, арай л хүрмийг минь урчихаагүй. Ямар ч аргаар хамаагүй намайг явуулах тушаал авсан бололтой. Олон зуун зорчигчоос ч ичээгүй. Би бага зэрэг эсэргүүцсэн. Хүмүүс энэ үеэр зураг авч эхлэхэд тэд надаас холдсон. Намайг хоёр цаг харж зогсоцгоосон. Намайг эсэргүүцээд, гомдол гаргах юм бол шууд Орос руу явуулна гэж нэг офицер хэлсэн.

Би өчигдөр Монголын хилийн албаны даргын нэр дээр хүсэлт илгээсэн нь ямартай ч үр дүнд хүрлээ. Намайг албадан гаргах ажлыг пүрэв гараг хүртэл хойшлуулж.

Монголоос улс төрийн орогнол хүсэж байгаа монголчуудад Монголын эрх баригчид ингэж л хандаж байна. Намайг юу хийдгийг судалсан нь илт. Олон жилийн туршид ойрд монгол ард түмэн болон бусад орос биш уугуул иргэд, эзэнт гүрний олзонд байгаа цөөнхүүдийн эрхийн төлөө тэмцсэн Оросын сөрөг хүчний төлөөлөгчийг нутагтаа оруулахыг хүсэхгүй байна. Оросын эрх баригчдад таалагдахаар зүйл хийх гэж хичээж байгаа нь илт.

Монгол ард түмний өлгий, ардчилсан орон. Би дайн, дарангуйлал, хүний эрхийг зөрчигчдийг эсэргүүцдэг улс руу нисэж байна гэж бодсон. Гэлээ ч Монголд олон сайхан хүн байна. Огт танихгүй хүмүүс ч надад туслах санал тавьж, зарим нь энэ аюултай байдлаас гарахад тусалж байна” хэмээн бичжээ.

Д.Энхтайван: Бичиг баримтын зөрчилтэй хүнийг Монгол Улс руу нэвтрүүлэх боломжгүй

Энэ хүний талаар бид Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайванаас тодрууллаа. 

-Монголын агаарын хил дээр Халимаг улсын иргэн дөрөв хонож байгаа тухай мэдээлэл тархлаа. Ямар шалтгаантай юм бол?

-Казахстан улсаас ирсэн ОХУ-ын иргэн байгаа. Хүннү Эйр компанийн Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 2022 оны 02 дугаар сарын 23-нд Монгол Улсад ирсэн. Түүний паспортын хугацаа дууссан учраас Монгол Улс руу нэвтрүүлэх боломжгүй, буцаах шийдвэр гарч, 02 дугаар сарын 27-ны онгоцонд суулгах гэсэн боловч суугаагүй.

-Тэгэхээр энэ хүнийг Монголд нэвтрүүлэх ямар ч боломжгүй гэсэн үг үү?

-Бидний зүгээс бол боломжгүй, бичиг баримтын зөрчилтэй хүнийг албадан буцаах журамтай. Харин ХЭҮК-оос хүний эрхийн талаас нь шийдвэр гаргавал нэвтрүүлнэ.

-Нэгэнт бичиг баримтын шаардлага хангахгүй байгаа учраас албадан гаргахад ямар хүндрэл үүссэн юм бол?

-Онгоцонд албадан суулгаж болох ч ч агаарын тээврийн компани нислэгийн үеэр аюулгүй байдал нөлөөлж магадгүй гэж болгоомжилж байна. Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн дагуу бичиг баримтын шаардлага хангаагүй зорчигч тээвэрлэж ирсэн бол тухайн агаарын тээврийн компани бүрэн хариуцдаг. Энэ дагуу Хүннү Эйр компани энэ хүнийг хариуцаж байгаа.

-Улс төрийн орогнол хүссэн гэх мэдээлэл байсан?

-Тэрийг бол бид мэдэхгүй гэсэн хариултыг өглөө. 

Эх сурвалж: Shuud.mn

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status