Зөвлөгөө
Тэтгэврийн хэмжээг өөрчлөх асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИАС…
З дугаар зүйл. Шимтгэл төлсөн хугацаа
1.Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно.
2.Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно.
З.Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараахь хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно:
5.Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭРХОЁРДУГААР БҮЛЭГ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭРХОЁРДУГААР БҮЛЭГ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР
4 дүгээр зүйл. Өндөр насны тэтгэвэр авах эрх
1.Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.
2.Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
3.Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:
1/нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр;
2/нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр.
3/нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр.
4. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нас хүрээгүй даатгуулагч мөн хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангаад цаашид тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхөө зогсоосон байхад түүний уг насанд хүрээд өндөр насны тэтгэврээ тогтоолгон авах эрх нь хадгалагдана.
5.Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан насанд хүрсэн даатгуулагч шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.
6.Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэр, уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурьдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч, мөн 25-аас доошгүй жил Монгол Улсын шүүхийн шүүгчээр ажилласан шүүгч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн шүүгч өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.
7.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:
1/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол;
2/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол.
41дүгээр зүйл.Тэтгэвэр тогтоолгох эрх хэрэгжих
Хөдөлмөрийн болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасны дагуу иргэнтэй байгуулсан гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон нөхцөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь хэрэгжинэ.
5 дугаар зүйл.Өндөр насны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл
1.Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид “хөдөлмөрийн хөлс” гэх/-ын 45 хувиар тогтооно.
2.Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно.
З.Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ.
4.Өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /цаашид “хөдөлмөрийн баталгаат хөлс” гэх/-ний 75 хувиас хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас тус тус багагүй байна.
6.Нийгмийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх болон мөн үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэний тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээтэй дүйцүүлэн тооцно.
Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно.
НАЙМДУГААР БҮЛЭГ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ТОГТООХ, ОЛГОХ
22 дугаар зүйл.Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох
1.Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно:
1/ даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол долоон жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана;
2/ даатгуулагч сар бүр шимтгэл төлөх боломжгүй байсан бол долоон жилийн туршид авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 84-д хуваана.
2.Даатгуулагч 7 жилээс доош хугацаанд шимтгэл төлсөн байх болзлоор тэтгэвэр тогтоолгох тохиолдолд тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлохдоо төлсөн шимтгэлээс нь тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс,түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг шимтгэл төлсөн нийт сарын тоонд хувааж бодно.
З.Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг 1991 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлохдоо даатгуулагч тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан үеийн болон 1991 оны хөдөлмөрийн баталгаат хөлсийг харьцуулж гаргасан индексээр тэтгэвэр тогтоолгогчийн 1991 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг өөрчлөн тооцно.
4.Даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж болно.
2З дугаар зүйл.Тэтгэврийг хувь тэнцүүлэн бодох
Тэтгэврийг хувь тэнцүүлэн бодохдоо энэ хуульд заасан шимтгэл төлөх хугацааг бүрэн хангасан нөхцөлд тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлбөл зохих хугацааны нийт сарын тоонд хувааж, шимтгэл төлсөн нийт сарын тоогоор үржүүлж тооцно.
24 дүгээр зүйл. Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдөл гаргах,шийдвэрлэх хугацаа
1.Тэтгэвэр тогтоолгох өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг дор дурдсан хугацаанд бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө:
1/ өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагч тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн хугацаандаа;
2/ тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох даатгуулагч тахир дутуу болсноос хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол З сарын дотор ;
3/ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ нас барснаас хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол З сарын дотор.
2.Ажил олгогч өөрөөсөө шаардагдах баримт бичгийг саадгүй бүрдүүлж өгөх үүрэгтэй.
З.Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
4.Тэтгэмж авах өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг дор дурдсан хугацаанд бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө:
1/ хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсан өдрөөс хойш 4 долоо хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 6 сарын дотор, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор;
2/ оршуулгын тэтгэмж авах иргэн даатгуулагчийг нас барснаас хойш 4 долоо хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 6 сарын дотор.
5.Нийгмийн даатгалын байгууллага тэтгэмж авах өргөдлийг хүлээж авснаас хойш хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох асуудлыг 21 хоногийн дотор, оршуулгын тэтгэмж олгох асуудлыг 24 цагийн дотор шийдвэрлэнэ.
25 дугаар зүйл.Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичигХэвлэх
1.Тэтгэвэр тогтоолгоход дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:
1/ нийгмийн даатгалын дэвтэр;
2/ даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр;
3/ даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт;
4/ тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын тухай эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр;
5/ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт ;
6/ энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан болзлоор тэтгэвэр тогтоолгоход хүүхдүүдийн төрсний гэрчилгээ.
7/Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа;
8/иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл лавлагаа;
9/энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан болзлоор тэтгэвэр тогтоолгох бол энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3, 7, 8-д заасан баримт бичгийг болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, тухайн үед оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, малчнаар ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаал, эсхүл хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл тэдгээртэй адилтгах гэрээ, 1995 оноос хойш малчнаар ажилласныг нотлох “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого”-ын бүртгэл, лавлагаа.
2.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудсыг, оршуулгын тэтгэмжийг нас барсан тухай гэрчилгээг үндэслэн олгоно.
З.Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллагад тогтооно.
26 дугаар зүйл.Тэтгэвэр, тэтгэмж олгох
1.Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно.
2.Нас хөгширсөн, өвчилсөн гэх мэт хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр тэтгэврээ авах чадваргүй болсон иргэний тэтгэврийг хууль ёсны итгэмжлэгдсэн хүнд нь, эсхүл нийгмийн даатгалын байгууллага гэрээр нь хүргэн өгч үйлчилнэ.
З.Сэтгэл мэдрэлийн өвчтэй иргэнд болон 16-гаас доош насны хүүхдэд тогтоогдсон тэтгэврийг тэдний эцэг эхэд, эсхүл асран хамгаалагчид нь олгоно. Хэрэв эдгээр хүмүүс байхгүй бол хууль ёсны харгалзан дэмжигчид нь олгож болно.
5.Нийгмийн даатгалын байгууллага өөрийнх нь хүсэлтээр тэтгэврийг тэтгэвэр авагчийн хадгаламжид шилжүүлэн олгож болно.
6.Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллага ажил олгогчоор дамжуулан олгож төлбөл зохих шимтгэлээс нь суутган тооцно.
7.Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж, түүнчлэн оршуулгын тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллагаас олгоно.
8.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны нэг сараас дээш хугацааны тэтгэмжийг 14 хоног тутам бодож олгоно.
27 дугаар зүйл.Тэтгэвэр, тэтгэмж олголтыг түдгэлзүүлэн зогсоох
Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ БУСАД ЗААЛТ
28 дугаар зүйл.Тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох
1. Дор дурдсан тохиолдолд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно:
1/ авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан;
2/авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа;
3/ хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо өөрчлөгдсөн.
4/ тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан.
2.Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн хэмжээг өөрчлөх асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд өргөдлийг тухайн сарын 15-наас өмнө хүлээж авсан бол мөн сарын 1-нээс, тухайн сарын 15-наас хойш хүлээж авсан бол дараа сарын 1-нээс тус тус эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно.
З.Тэтгэвэр авагч нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан өөрчлөлтийн талаар нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр мэдэгдэх үүрэгтэй.
4.Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан үндэслэлээр тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчлөн тогтооно.
29 дүгээр зүйл.Тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийх
1.Тэтгэвэр, тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно:
1/ тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол;
2/ тэтгэвэр, тэтгэмж авагчийн төлбөл зохих энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас бусад төлбөрийг түүний тэтгэвэр буюу тэтгэмжээс нь төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол.
2.Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна.
З.Нэг удаагийн суутгалын хэмжээ нь тэтгэмжийн болон сарын тэтгэврийн 50 хувиас хэтэрч болохгүй.
4.Энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийхийг хориглоно.
30 дугаар зүйл.Тэтгэврийн хэмжээг өөрчлөх индекс
Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
З1 дүгээр зүйл. Гадаад улсаас ирсэн Монгол Улсын иргэн болон гадаадын харьяат иргэнд тэтгэвэр тогтоохХэвлэх
Хувийн журмаар гадаадад байнга оршин сууж байгаад эх орондоо байнга амьдрахаар бүрмөсөн ирсэн болон мөн журмаар гадаадад байнга оршин суугаа Монгол Улсын иргэд, түүнчлэн Монгол Улсад байнга оршин суухаар ирснээс хойш тус улсад ажиллагаагүй гадаадын харьяат иргэдэд тэтгэвэр тогтоох, олгох асуудлыг Монгол Улсаас тухайн улстай байгуулсан нийгэм хангамжийн хэлэлцээр болон олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ.
Зөвлөгөө
Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Учир нь

Хуульч, өмгөөлөгч Э.Золзаяатай ярилцлаа.
-Арилжааны банкнаас тэтгэврийн зээл авсан ахмад настнууд өөд болсон тохиолдолд зээлийг үр хүүхэд нь үргэлжлүүлэн төлдөг. Энэ нь хуулийн хүрээнд хэр зөв үйлчлэл юм бэ?
-1994 оны зургадугаар сарын 7-ны өдөр батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэврийг Тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагч авах эрхтэй байхаар тусгасан байдаг. Уг хуулийн зургадугаар зүйлд өндөр насны тэтгэврийг даатгуулагчид өөд болсны дараагийн сар дуустал олгоно гэж заасан.
Мөн энэ хуулийн 26.1-т “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно” гэж заасны дагуу банкуудаар дамжуулан иргэдийн тэтгэврийг олгож байгаа юм.
Тэтгэврийн зээл нь банкны зээлийн нэг төрөл учраас банкнаас зээлийн үйлчилгээ авах иргэнтэй “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгож холбогдох зээлийн гэрээг байгуулдаг.
Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар даатгуулагчид тэтгэврийн зээл олгох, улмаар даатгуулагч өөд болсон бол уг зээлийг өвлөгч нь төлөх зохицуулалт байхгүй боловч хуульд заасны дагуу тэтгэврийг банкаар дамжуулан олгодог. Банк харин үйлчилүүлэгчтэйгээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Иргэний хуулийн дагуу Зээлийн гэрээ байгуулан тэтгэврийн зээлийг олгож байна.
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зээлийг өвлөгч төлөхгүй юм байна шүү дээ. Тэгвэл яагаад өнөөдөр өөд болсон өндөр настны үр хүүхэд зээлийг үргэлжлүүлэн төлөөд байдаг юм бэ?
-Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7, 20.8 дахь хэсгүүдэд “хамтран зээлдэгч” болон “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэх ойлголтуудыг хуульчилсан.
Хэрэв зээлдэгч мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д зааснаар хамтран зээлдэгчтэй бол зээлдэгч өөд болсон ч хамтран зээлдэгч нь зээлийн гэрээнд түүний нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэдэг. Өөрөөр хэлбэл, зээлийг төлж барагдуулах үүрэг хүлээдэг.
Зээлийн гэрээнд заасан тохиолдолд банк нь өөд болсон зээлдэгчийн зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар хамтран зээлдэгчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлэх эрхтэй болчихдог. Банк тус хуулийн дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлдэг. Хэрэв зээлдэгчийн банктай байгуулсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгч эсхүл хамтран үүрэг гүйцэтгэгч байхгүй бөгөөд зээлдэгч өөд болсон бол зээлийн гэрээ дуусгавар болно.
-Банкны энэ үйлдэл хэр зөв зохистой, шударга ёсонд нийцэх вэ?
-Тэтгэвэр авагч иргэн Тэтгэврийн зээл авахдаа банктай зээлийн гэрээ байгуулдаг. Гэрээ байгуулахад банкнаас хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байхыг шаарддаг тул жишээ нь хүүхдээ хамтран зээлдэгчээр оруулчихдаг. Ингээд тэтгэвэр авагч иргэн өөд болоход Зээлийн гэрээний дагуу хамтран зээлдэгч нь, эсхүл Иргэний хуулийн 515-538 дахь зохицуулалтын дагуу өвлөгч нь өвлөн авсан хэмжээгээрээ өвлүүлэгч буюу зээлдэгчийн банкнаас авсан зээлийг өөрийн өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр төлөх үүрэг хүлээдэг.
Уг нь гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байгаад зээлдэгч нь өөд болсон тохиолдолд зээл уг нь эрсдэл болж үлддэг. Харамсалтай нь банкны зүгээс бизнесийн ёс зүй, хууль тогтоомжийг зөрчиж, хүүхдүүдээс нь энэ зээлийг та төлөх үүрэгтэй, та төлөхгүй бол шүүхийн журмаар төлүүлнэ гэж айлган сүрдүүлэх байдлаар зээлийг төлүүлэх хандлага харагддаг.
Угтаа бол энэ зээлд банк, өндөр настан хоёр л оролцож байгаа. Субъект нь өндөр настан болохоос хүүхэд нь биш. Иргэдийг хууль мэдэхгүйг далимдуулж зээлийг төлүүлдэг. Нэг ёсондоо шууд зээлийг төлөх үүрэгтэй гэдэг ойлголт үүсээд удаж байна.
-Саяхан “Алтжин” компанийн захирал Г.Алтан өөд болсон харамсалтай явдал болсон. Өөд болсон хүний нэрийг дурдаж байгаа нь учир дутагдалтай ч зээлийн төлөлтийн тухайд хөндөх асуудал үүсээд байна. Тухайн хүн өөд болсноор холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэж шүүхээс мэдээлж байгаа. Мөн улсад учруулсан хохирол нь ч холбогдогч өөд болсон учраас хэрэгсэхгүй болж байгаа гэсэн мэдээлэл бий. Хэрэв тийм бол банкны тэтгэвэрийн зээлийн дээрх асуудалтай харшлаад байна шүү дээ. Хуульч хүний хувьд та энэ талаар тайлбарлаж өгөөч?
-2017 оны тавдугаар сарын 18-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч өөд болсон тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй байхаар зохицуулсан байдаг. Шүүгдэгч, яллагдагч өөд болоод хохирогч, болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гарвал ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэдэг. Ердийн журмаар хянан шийдвэрлэнэ гэдэг нь шүүх хуралдаан болж, гэм бурууг тогтооно гэсэн үг.
Мөн залилангийн шинжтэй гэмт үйлдэлд залилан хийсэн шүүгдэгч, яллагдагч өөд болсон тохиолдолд залилангийн аргаар олж авсан үл хөдлөх хөрөнгө эсхүл авто тээврийн хэрэгсэл ч гэдэг юм уу, үүнийг хууль ёсны өмчлөгчид нь шууд буцаан шилжүүлдэг зохицуулалтууд бий.
Гомдол гаргаад ердийн журмаар хэлэлцүүлэхээр шүүгдэгч гэм буруутай боловч хэргийг хэрэгсэхгүй болгоно, эд хөрөнгийн хохирол байвал Иргэний журмаар өвлөгчдөөс нэхэмжлэх боломжтой. Өвлөгч байхгүй мөн өвлөх эд хөрөнгө байхгүй тохиолдолд эрсдэл болоод дуусна гэсэн үг.
-Хохирлыг төлөхгүй байх хуулийн зохицуулалт байна гэж ойлголоо. Тэгвэл тэтгэврийн зээл аваад өөд болоход иргэдийн зээлийг хүүхдүүд нь төлдөг зохицуулалт яагаад байгаа хэрэг вэ. Шударга ёсны хувьд энэ хоёр агуулга зөрчилдөж байгаа хэрэг биш үү. Магадгүй талийгаач Г.Алтангийн кэйсээр тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөхийг зогсоож болох биш үү?
– Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Ийм эрх зүйн орчин байхгүй. Хэрэв тэтгэврийн зээлтэй өндөр настанд орон сууц, газар, тээврийн хэрэгсэл гэх мэт өвлөгдөх хөрөнгө байгаа тохиолдолд энэ хөрөнгийг үр хүүхдүүд нь өвлөж авах хүсэлт гаргаж болно.
Ингэж гаргасан тохиолдолд тэр хүний өвлөсөн хөрөнгөтэй хамт бусдын өмнө хүлээж байгаа үүрэг, хариуцлага буюу банкны өр зээлийг өвлөж авна. Энэ хүрээндээ л төлж барагдуулна. Энэ утгаараа банкны өр зээлийг үр хүүхдүүд нь барагдуулж байгаа юм шиг харагдаж байгаа юм.
Түүнээс биш өвлөгдөх харилцаа үүсээгүй байхад банкны өмнө үр хүүхдүүд нь өөд болсон хүний өмнө өр төлбөр хариуцах ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй. Харин хамтран зээлдэгч, батлан даагчаар Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд Зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг үүснэ л гэсэн үг.
Мөн ялгаагүй “Алтжин” компанийн захирал талийгаач Г.Алтангийн үр хүүхэд, эцэг эх гэх мэт хуульд заасны дагуу өвлөгч нарт өвлөгдөх эд хөрөнгө байхыг үгүйсгэхгүй. Тэр өв хөрөнгийг өвлөөд бусдад өгөх өр төлбөртэй шүүхийн шийдвэр байвал, тухайн шийдвэрийн дагуу төлөх үүрэг хүлээнэ.
Өөд болсон хүний ялыг түүний хамаарал бүхий эцэг эх, үр хүүхэд буюу өвлөгч нь тухайлбал торгох ял өглөө гэхэд ийнхүү ялыг хамааруулж өгнө гэсэн үг биш. Гэм буруутай гэдгийг тогтоогоод өөд болсон гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож болно. Гэхдээ учирсан хохирлыг хууль ёсны өвлөгчөөс хохирогч нь иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн зохицуулалт нь нээлттэй байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Зөвлөгөө
Өрхийн орлого тасалдвал хэдэн сарын хадгаламжтай байх ёстой талаар зөвлөлөө

Өрхийн төсөв, хадгаламж, хуримтлалын талаар эдийн засгийн ухааны доктор Лувсандоржийн Оюунтай ярилцлаа.
-Хадгаламжийн үнэ цэнийн талаар яриагаа эхэлье?
-Юунд зориулж хадгалах вэ гэдэг нь их чухал. Мөнгөний гэнэтийн хэрэгцээ гарах үед хэрэглэх гэж хадгалдаг. “Гай газар дороос, гахай модон дотроос”, “өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг” зэрэг үгнүүд мөнгөний гэнэтийн хэрэгцээ гардаг гэдгийг хэлээд байгаа юм. Эргэн тойронд эрсдэл ч гэж ярьдаг.
р нь хэзээ, юу болно гэдгийг хэн мэдэх билээ. Үүнд л зориулж хадгаламжтай байх хэрэгтэй. Манайхан “тэр өдрийн тэнгэр мэдэж, тэнэг миний заяа мэдэг” гэж амьдрах гээд байдаг. Энэ буруу.
Мөнгөтэй болж байж хадгаламжтай болно гэж байдаггүй. Хэрэглээнээсээ хэмнэж байж хадгаламжтай болдог. Үүнийг хүмүүс ойлгоосой гэж боддог. Хүмүүсээс “хадгаламжтай юу?” гэж асуухад орлого хүрэхгүй байна гэж хариулдаг. Тийм учраас би үүнийг хэлж байгаа юм.
-Ер нь хадгаламж, хуримтлал хоёрт ялгаа бий юү?
Маш их байна. Эдгээрийн зорилго нь өөр. Зорилгоороо ялгаатай байдаг. Хадгаламжийн зорилгыг дээр дурдсан. Хуримтлалын зорилго бол хөрөнгө, мөнгө, баялгаа нэмэгдүүлэх зорилготой.
Үйл үгээрээ “хуримт” гэсэн үгнээс гаралтай. Өсгөх, үржүүлэх санааг агуулж байдаг үг. Харин арилжааны банкинд хугацаагүй хадгаламж байдаг. Хүссэн цагтаа авч хэрэглэх боломжтой хадгаламж. Мөн арилжааны банкинд хугацаатай хадгаламж ч байдаг шүү дээ. Хүү нь өндөр. Хийсэн мөнгө нь илүү өснө гэсэн үг.
Ер нь бол санхүүгийн зуучлагч байгууллагууд банк, даатгал, брокер, диллер гэх мэт бүх байгууллагууд иргэдэд зориулж үйлчилгээ гаргадаг. Тэдгээрийн нөхцөлөөр дамжуулаад хүмүүс мөнгөө удирдахад нь тусалдаг.
-Та санхүүгийн боловсролын талаар яриад байна аа даа?
Тийм. Санхүү гэдэг нь мөнгөтөй холбоотой хүмүүсийн хоорондох харилцааг илэрхийлдэг. Хүмүүс цаг тутам, өдөр тутам санхүүгийн шийдвэр гаргаж байдаг. Наад зах нь энэ зардлыг гаргах уу, үүнийг худалдан авах уу, яаж орлого олох вэ, яаж орлогоо нэмэгдүүлэх вэ гэсэн хүрээнд шийдвэр гаргаж байдаг. Санхүүгийн боловсрол гэдэг нь товчоор бол мөнгө удирдах мэдлэг юм л даа.
-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үеэр хувь хүн хадгаламжтай байх нь ямар ач тустай вэ?
-Зарим хүмүүс 50:20:30 гэсэн дүрэм ярьдаг. Орлогоосоо 50 хувийг хэрэглээндээ, 20 хувийг хадгаламжиндаа, 30 хувийг хуримтлалдаа хийнэ гэсэн үг. Миний хувьд орлого гэнэт тасалдахад наад зах нь гурван сар хэвийн амьдралаа хангаад явах хадгаламжтай байх ёстой гэж үздэг.
Тэгээд гурван сарын дотор орлого олох арга замаа олох боломж гарах байх. Ер нь хадгаламжтай хүнд ийм эдийн засгийн хэцүү үед ямар ч хохирол байхгүй. Түүнчлэн стрессгүй амьдрах, амьдралынхаа наад захын хэрэгцээг хангах чадвартай байх, мөнгөөр гачигдахгүй байх боломжтой байна л гэсэн үг шүү дээ.
Товчоор хэлбэл, өөрийнхөө амьдралыг өөрөө хариуцна гэсэн үг. Амьдралын наад захын хэрэглээ гэдэг нь сар болгон төлдөг төлбөр, хэрэглээний зүйлсийн зардал. Нийт зардлыг тогтмол, хувьсах гэж ангилаад тогтмол дүнгээр төлдөг зардлуудад байр, утас, цахилгаан гэх мэт зардлууд заавал орно.
Мөн хоол, хүнсний зардлууд орно. Манайхны зарим нь тогтмол болон хувьсах зайлшгүй зардлын хэмжээгээ мэдэхгүй байх тал бий. Ийм үед асуудал нэлээд хүндэрнэ. Өрх гэр, хувь хүн, улс эх орон гурав адилхан субектүүд л дээ.
Тэгэхээр Монгол Улс яг энэ коронатай үед хадгаламжтай, тогтворжуулалтын ханатай байвал энэ эдийн засгийн эрсдэлийг хөнгөн даваад гарчих боломжтой. Улс орны тухайд ч гэсэн гэнэтийн тохиолдол болох тахал өвчин, үер ус, байгалийн үзэгдлүүд гарч ирдэг. Үүнд ч гэсэн зориулаад хадгаламжтай байх ёстой.
Ер нь хадгаламжтай үед амьдралын дархлаатай байдаг. Түүн шиг улс орон дархлаатай байх хэрэгтэй. Энэ тал дээр төр засгаас их анхаарч өөрийн улсын түвшин болон хүмүүсийг ч гэсэн хадгаламжтай болоход нь тусгай бодлого боловсруулах хэрэгтэй.
Зөвлөгөө
Эмч: Өдрийн цагаар богино хугацаанд нойр авах нь дараах нөлөөтэй

СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар “Нойр яагаад чухал вэ? Нойрны хямрал гэж юу вэ”сэдвээр тус эмнэлгийн сэтгэл заслын багийн эмч, сэтгэл засалч Л.Жавхлан зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлын нэг нь сэтгэл зүйн асуудал тэр дундаа нойргүйдэл буюу “нойрны өөрчлөлт” нь түлхүү тохиолддог болоод байна. Нойргүйдэл үүсээд байгаа шалтгаан нь олон байдаг боловч энэ удаад хөл хорионы улмаас унтах, амрах, идэх хэмнэлийн горимд өөрчлөлт орсонтой холбоотой хүмүүс өдөрт шаардлагатай хугацаанд нойроо авч чадахгүй байгаатай шууд холбоотой болж байна.
Нойр гэдэг нь бие организм өөрийгөө болон мэдрэлийн эсээ амрааж буй байдал. Тэгэхээр бидний “нойрсож амрах” гэдэг үйл явц тодорхой хэмжээнд алдагдсанаараа бид бүхний бүтээмжит үйл ажиллагаа алдагддаг. Жишээ нь. Ажлын цагаар бүтээмж алдагдах, төвлөрч чадахгүй байх, шинэ санаа, хүсэл эрмэлзэл буурах зэрэг олон зүйлсүүд нойргүйдэлтэй холбоотой байх магадлал өндөр байдаг.
Нойргүйдэл үүсэх олон төрлийн шалтгаанууд байдаг.
Голцуу дадал үйлдэлтэй холбоотойгоор:
Хүний наснаас хамаараад унтах цаг харилцан адилгүй. Бага насны хүүхдүүд илүү олон цагаар унтдаг байхад нас ахих тусам унтах цаг бага болдог байна.
Нойргүйдлийг сэтгэл зүйн маш том өвчин гэсэн ойлголтууд түгээмэл байдаг. Гэтэл энэ нь олон шалтгаантай байдаг гэдгийг төдийлөн анзаардаггүй. Үүнд биеийн болон сэтгэл зүйн талаас нөлөөлнө. Биеийн талаас гэмтэл бэртэл, архаг хууч өвчнүүд нөлөөлдөг байхад сэтгэл зүйн талаас сэтгэцийн тулгамдсан асуудал (сөрөг стресс, айдас, түгшүүр, OCD, сэтгэл зүйн гэмтэл, дасан зохицолтын өөрчлөлтүүд гэх мэт), сэтгэцийн өвчин (F оношоор оношлогдсон), хувь хүний дадал үйлдэл зэрэг хүчин зүйлсүүд багтана.
Нойргүйдэл нь эргээд бие махбод болон сэтгэл зүйдээ сөргөөр нөлөөлдөг. Ковидоос үүдсэн айдас түгшүүрээс илүүтэйгээр хувь хүний дадал хэмнэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор унтаж амрах болон ачаалах үйл явц нь өөрөө өөрчлөгдөөд байгаа.
Хүний нойрсох цаг харилцан адилгүй ч бид шөнийн нойрыг зайлшгүй авах шаардлагатай. Өнөөдрийн нойрыг маргаашын нойроор нөхөж болдоггүй учраас тухайн өдрөө шөнө унтаж амрах нь маш чухал байдаг.
Хөл хориотой холбоотойгоор бидний унтах цаг аажмаар өөрчлөлтөд орж байгааг бид анзааралгүй явсаар эрт сэрэх шаардлагатай болсон тэр үедээ эсвэл шалтгаангүй бие ядарч сульдаж байгаа нөхцөлд л ажиглаж эхэлдэг байна.
Оройтож унтах хэмнэлийг аажимдаа дадал болгосон шигээ аажим аажмаар эрт унтаж амардаг дадалтай болно. Харин шууд л хэмнэлээ нэг өдөр гэнэт огцом өөрчлөх нь тухайн хүндээ ч нилээн төвөгтэй асуудал болдог.
Нойрыг бүтцээр нь олон төрөлд ангилдаг.
Хөнгөн нойр (Rem sleep): Амархан унтаж, амархан сэрэх өөрөөр хэлбэл маш сэргэг унтахыг хэлнэ. Хөнгөн нойрноос аажим аажимдаа гүн нойр луу шилждэг.
Гүн нойр (Non-rapid eye movement sleep): Орчноо мэдрэх байдал нь харьцангуй бага, маш бат бөх унтах нь тодорхой хугацаанд үргэлжлэхийг гүн нойр гэнэ. Тус бүрдээ ач холбогдолтой.
Хөнгөн нойр авч чадвал бидний сэтгэл зүй харьцангуй тогтвортой байдаг бол хөнгөн нойр авч чадахгүй байгаа үед сэтгэл зүйн хувьд тогтворгүй болдог.
Гүн нойрыг хангалттай авч чадахгүй бол бидний бие махбод ядарч сульддаг. Өдрийн цагаар богино хугацаанд нойр авах нь сэтгэл зүйг тогтвортой болгож, тархийг амраадаг.
Гүн болон хөнгөн нойрны аль алийг нь авч байх шаардлагатай.
Нойр хүрэхэд унтаж амрахгүй л бол таны гүн нойрны хугацаа өнгөртөл таны нойр сэргэг байсаар байх болно. Таны бие ядарсаар байх болно.
Товчхондоо зөвлөхөд шөнө л сайн унтаж амарч байх хэрэгтэй. Өдөр болж өгвөл ачаалж байх хэрэгтэй. Өдрийн идэвх багатай цагаараа бага зэргийн хөнгөн нойр авах нь сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж байдаг.
Ялангуяа Азийн орнууд япон Солонгос хятад зэрэг улс орнууд цайны цагаар нь унтаж амрахыг зөвлөдөг. Энэ нь хөнгөн нойр авах хугацаа бөгөөд тухайн хүний сэтгэл зүй тогтвортой болж тархи амран илүү бүтээмжтэй ажиллахад тустай юм.
Нойр гэдэг бол таны амьдралын тодорхой хэмжээний буюу нилээн том орон зайг эзэлдэг дадал үйлдлийн нэг чухал хэлбэр юм. Зөв цагт зөв дадлийг хэвшүүлэх нь таны ирээдүй болон ирээдүйн бүтээмжид сайнаар нөлөөлнө.
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг2 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа