Түүхүүд
“Т.Мөнхсайхан Д.Нямхүүг зайлуулж өгсөн гавъяатай. Буцаад сайд болоход яахав дээ”

Зариг.мн сайтын эзэн Өнөрөө буюу Өнөрцэцэг өөрийн хуудсаараа ингэж өгүүлж байв.
“Т.Мөнхсайхан сайдыг хаанаас л бол хаанаас олоод, корона асуучихдаг байсан. Тэр үнэнээр нь бүгдийг нь яриад өгчихдөг байсан. Нээлттэй. Гэтэл тэр С.Энхболд сайд хаалттайн дээр асуудлаа мэддэггүй. Т.Мөнхсайхан Д.Нямхүүг зайлуулж өгсөн гавьяатай. Түүнийг буцаагаад тавьчихад яахавдээ!” хэмээн бичжээ.

Т.Мөнхсайхан сайдын хувьд дөнгөж амаржсан эмэгтэй халдвартай нь батлагдсан тул 1-р төрөхөөс ХӨСҮТ рүү шилжүүлэн авч явах үед гадуур хувцсыг нь өмсгөөгүйгээр халааттай нь авч явж байгаа дүрсийг Монголын ард түмэн үзээд эсэргүүцлээ илэрхийлсний дараа албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг.

Улмаар тухайн үед Засгийн газрын тэргүүн байсан У.Хүрэлсүхийн зүгээс сайд нараа нэг хоёроор нь чөлөөлөхгүй, харин хамтдаа хариуцлагаа хүлээнэ хэмээн Засгийн газраа огцруулсан билээ. Хэдийгээр мэргэжлийн хүн хэмээн сайшаагдаж байсан Т.Мөнхсайхан нь мэдээж өмнөх сайд болох сэтгүүлч мэргэжилтэй Д.Сарангэрэлээс хавь илүү ажиллаж байсан. Мэргэжлийн хүн аргагүй биз.

Түүний бас нэг хийсэн зоригтой алхам нь олон жилийн турш ХӨСҮТ хэмээх байгууллагыг толгойлж ирсэн Д.Нямхүү гэдэг хүнийг ажлаас нь халсан явдал юм. Д.Нямхүүг өмнө нь өөр сайд ажлаас нь чөлөөлж байсан боловч шүүхийн шийдвэрээр ажилдаа буцан орж байсан түүхтэй. Энэ удаа ч гэсэн үндэслэлгүй халагдсан гэдэг гомдлыг шүүхэд гаргаж буцаад ажилдаа орох санаатай явж байгаа юм билээ.

Д.Нямхүүгийн хувьд олон нийтэд мэдээлэл өгөхдөө тааруу, мөн ХӨСҮТ-ийг олон жилийн туршид засч янзлаагүй гэдэг олон шүүмжлэлийг олон нийтээс хүртсэн. Мөн эмчилгээний зардал, гадаадаас авсан хандивын зарцуулалт гээд түүнийг АТГ-д шалгагдаж байгаа тухай ч мэдээлэл хэвлэлээр гараад амжсан юм.

Хачирхалтай нь Д.Нямхүүг хамгийн ихээр шүүмжилдэг хүн бол УИХ-ын гишүүн асан, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Гүндалай юм. Тэрбээр Д.Нямхүүг “поорчиг” хэмээн хочилдог тухай ярьсан бөгөөд энэ нь поорчгоор айл руу орж хулгай хийдэг орон байрны хулгайчдад өгдөг хоч хэмээн өөрөө тайлбарласан билээ. Мөн Д.Нямхүү нь ажилчдаа рекетчинээр дэглүүлсэн тухай ХӨСҮТ-ийн нэгэн ажилтан хэвлэлд ярилцлага өгч байсан удаатай.

“Энхсаран” сувилалаас үүдэлтэй халдвар гарагш алдсан хэрэгт одоогоор тус сувилалд тусгаарлагдаж байсан Мөнхбат зэрэг хэд хэдэн иргэн, мөн хамгаалалтанд гарч байсан хүмүүс, тус сувилалын удирдлага зэрэг хүмүүсийг буруутгаж байгаа бол уг хэрэгт ХӨСҮТ, ЭМЯ, УОК-оос ямар нэгэн албан тушаалтан огт буруугүй гэж үзсэн бололтой. Буруугүйгээс гадна нэг ч хүн сайн дураараа ажлаасаа чөлөөлөгдөөгүй юм.

Д.Нямхүү гуай буцаад ажилдаа томилогдохоор шүүхэд гомдол гаргасан талаар мэдээллийг хүргэе!
“ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг нэгдүгээр сарын 21-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Түүнийг ажлаас нь чөлөөлсөн шалтгаан нь нэгдүгээр сарын 19-ний орой “Өргөө” төрөх газарт амаржсан, халдвартай эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаадтай нь машинд суулгасанд иргэд ихэд бухимдаж, Засгийн газар огцорч, тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцсонтой холбоотой юм. Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд ноцтой алдаа гаргаж өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг зөрчсөн гэж үзэж байгаа юм.

Харин Д.Нямхүү өөрийг нь үүрэгт ажлаас нь чөлөөлснийг зөвшөөрөлгүй шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хэлэлцээд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Д.Нямхүү нь үүрэгт ажилдаа эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулахаар нэхэмжлэл гаргажээ.” гэжээ.

Харин өмнө нь Т.Мөнхсайхан, Д.Нямхүү нар маргалдсан талаар ийм мэдээлэл гарч байв.
“”2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Эрүүл мэндийн сайд болон ХӨСҮТ-ийн эмч, удирдлагуудын цахим хурлын үеэр Т.Мөнхсайхан болон Д.Нямхүү нарын хооронд үүссэн ширүүн ярианы бичлэг.

Д.Нямхүү: Сүүлдээ бүр гайхаад байдаг боллоо. Бид чадахгүй, мэдэхгүй дээ биш мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас энд байж байна. Дандаа мэдээгээ өгөөд байхад ингэсэн тэгсэн гэдийг хальт сонсоод донсолгоод байдаг. Тэгснээс болоод хүмүүс дотроо ойлголцохоо байлаа. Ямар ч итгэлцэлгүй болж байна.

Бид чадлаараа л ажиллаж байна. Энэ дотор бүгд зүгээр буруу хараад унтаад суугаагүй. Жаахан амарчхаад л эргээд ажлаа хийж байна.
Т.Мөнхсайхан: Та нарын удирдлага зохион байгуулалтыг хэн эвдчихээд байгаа юм. Та нарыг хэн унтаад байна гэж яриад байгаа юм бэ? Юу яриад хуцаад байгаа юм бэ?

Д.Нямхүү: Ер нь ойлгомжтой байгаа биз дээ? Хаа холоос зүгээр тэг ингэ гээд шууд дайраад байдаг чи юу юм бэ?
Т.Мөнхсайхан: Хэн дайраад байгаа юм бэ? Чам руу бид одоо ингэвэл яаж байна гээд ярьж байна.

Д.Нямхүү: Хэрэггүй болохгүй гэхээр одоо маргааш энийг гээд өнөөдөр ч гэсэн баахан бужигнаан болчихсон. Тэрийгээ зүв зүгээр ямар ч юм болоогүй юм шиг яриад байх юм.
Т.Мөнхсайхан: Чи одоо юу гээд хуцаад байгаа юм бэ? Чамд зөвлөж байгаа биз дээ айн?
Д.Нямхүү: Юу гээд байгаа юм бэ? Дээрэлхээд байгаа юм уу хаашаа юм бэ?

Т.Мөнхсайхан: Чи харин яах гээд байгаа юм. Муу новш чинь. Би чамтай Эрүүл мэндийн сайдын хувьд ярьж байна, зөвлөж байна болох уу? Айн хөөе!!! Юу гээд дуугаа чангаруулаад балайраад байгаа юм бэ чи, айн!!!
Д.Нямхүү: Харин энэ чинь болохгүй нүүлгэнэ суулгана гэх юм тэгснээ больчих юм.

Т.Мөнхсайхан: Чадахгүй бол наад ажил төрлөө өг новш минь. Муу новш минь хөөш!!! Чам шиг муу новшийг мэдэх ч үгүй юм байна. Чиний тэр халдвар дардаг гэж юу байдаг юм новш минь.
Д.Нямхүү: Чи одоо бүгдийг ингээд хүчээр хийнэ гэж бодчихоод андуурав, чи алдаа гаргаж болохгүй шүү дээ. Зүв зүгээр ажиллаж байгаа улсуудыг хооронд нь эвдрэлцүүлээд, балай юм бэ. Ер нь балай юм байна. Чи бол ёстой худлаа юм байна. Болоод байгаа улсуудыг юу яаж загнаад л чавганц шиг энэ тэндээс утастаад л тэрнээс энэнээс мэдээ авлаа гээд.” хэмээн ширүүн маргаан болоод авсан билээ.

Түүний дараа Т.Мөнхсайхан түүнийг ажлаас нь чөлөөлөхгүй хэмээн мэдээлэл хийж байсныг доор оруулав.
“Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарын дунд үл ойлголцож үүссэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Дээрх асуудлаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тайлбар хийсэн.

Тэгвэл өнөөдөр сайд Т.Мөнхсайхан шалтгааныг мөн учирлаж, цар тахлын эсрэг удаан хугацаанд тэмцэж, маш чухал үүргийг гүйцэтгэж байгаа хүнээ бид ам мурийсан асуудлаас болж эсвэл нэг удаагийн шалгалтаас болж ямар ч залруулах боломж олгохгүйгээр ажлаас чөлөөлнө гэж байхгүй” гэдгийг мэдэгдсэн байна.

Энэ талаар тэрбээр “Өнөөдөр ажлаасаа халагдаж байгаа нэг ч хүн байхгүй бөгөөд зөвхөн салбарын зохион байгуулалтын хувьд л өөрчлөлт орж байгаа.

Эрүүл мэндийн салбарт 16 жил ажиллаж байгаа хүний хувьд халдварт өвчин хэрхэн тархах талаар тооцоолох хэмжээний мэдлэг надад бий. Хамгийн гол нь бид цаг үеийнхээ нөхцөл байдлыг зөв үнэлэх ёстой. Гэхдээ шууд өвчилсөн хүмүүсийг болон Сүрьеэтэй өвчтөнүүдийг нэг, нэг тал руу зөөх асуудал яриагүй. Үүнтэй холбоотойгоор бид ХӨСҮТ-ийн ачааллыг одоогоор асар их багасгаж байна.

Тухайлбал, халдвартай хөнгөн өвчтөнүүдийг Яармагийн 300 ортой эмнэлэг рүү, шинээр илэрсэн тохиолдлуудыг Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэх байдлаар ХӨСҮТ-д шинэ тохиолдол нэмж авахгүйгээр бага багаар эмчилгээний хэсгийг чөлөөлж байна. Энэ маягаар ХӨСҮТ-д халдвартай өвчтөнүүдийг бүгдийг эмчилж, эмнэлгээс гаргана.

Дараа нь тэнд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулан, эмнэлгийн ажилчдын ажиллах орчинд анхаарлаа хандуулна. Бид эмч, эмнэлгийн ажилчдадаа маш сайн анхаарал хандуулахгүй бол халдварын эрсдэл улам өндөр болно.

Д.Нямхүү эмч бидний хооронд зөвхөн шаардлагатай үед зөв арга хэмжээ авахын тулд нөхцөл байдлаа бодитоор үнэлэн бүх эрсдэлийг тооцож, боломжит нөөц төлөвлөгөөг гаргах ёстой гэсэн асуудал л яригдсан. ХӨСҮТ-ийн хувьд, УОК-ын ажлын хэсгээс хийсэн шалгалтын дүгнэлтийн дагуу засаж залруулах болоод халдвар хамгааллын дэглэмээ улам сайжруулах ёстой зэрэг олон асуудал бий.

Тухайн ажлын хэсгээс гаргасан ХӨСҮТ-ийн дүгнэлтийн дагуу богино хугацаанд заасан өөрчлөлтүүдийг хийхгүй бол яах аргагүй Д.Нямхүү даргатай хариуцлага тооцох тухай асуудал гарна гэх мэт зүйлсийг л бид хоорондоо ярьсан. Бидний хэн хэн нь л иргэдээ халдвараас хамгаалах талаар санаа зовж, ярилцаж байхад гарсан ажил төрлийн маргаан учраас би огтхон ч эмзэглэхгүй байна.

Д.Нямхүү дарга бид хоёр ч буруу зөрүү ойлголт үүссэн тухайгаа ярилцаж, ойлголцсон. Харин зарим хүн энэ асуудлыг хэтэрхий дэвэргэж, улстөржүүлэн буруу ойлголт нийтийн дунд гаргаж байна. Хүмүүс хооронд ажлаас болж ам мурийх асуудал хэчнээн ч гарч болно.

Гол нь цаашид хамтраад эмнэлгийн тусламж үйлчилгээгээ л сайжруулах ёстой. Мэдээж аюултай цар тахлын эсрэг удаан хугацаанд тэмцэж, маш чухал үүргийг гүйцэтгэж байгаа хүнээ бид ам мурийсан асуудлаас болж эсвэл нэг удаагийн шалгалтаас болж ямар ч залруулах боломж олгохгүйгээр ажлаас чөлөөлнө гэж байхгүй” хэмээсэн байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү захирал өчигдөр сайдтай зөрчилдөх болсон шатлгаанаа ийнхүү тайлбарласан юм. Тэрбээр “Өмнө нь ажлын уялдаа, зохион байгуулалт маш сайн байсан тул дунд нь хийдэл гарч байгаагүй. Бараг цэргийн маягийн зохион байгуулалттай байсан. Одоо бол ажлын эрэмбэ дараалал алдагдаж, зохион байгуулалт эвдэрч, мэдээлэл буруу дамжигдсаар доголдол үүсч байна. Удирдагдах эрэмбэ дараалал алдагдсан.

Хамгийн гол нь ХӨСҮТ-ийн бүх өвчтөнгүүдийг тэр дотроо сүрьеэгийн өвтөнүүдийг хүртэл нүүлгэж, ариутгаж, засварлана гэснээс зөрчилдөөн үүссэн. Халдварт өвчнийг аль болох хөдөлгөөнийг хязгаарлаж, хумидаг байтал нүүлгэн шилжүүлж болохгүй.

Би энэ шийдвэрийг дэмжээгүй учир үүрэг даалгавар биелүүлээгүй гээд намайг ажлаа өгөөрэй гэсэн. Энд би урваж, аялдан дагалдсан бол миний албан тушаалаас илүү бидний мэргэжлийн байр суурь алдагдана. ХӨСҮТ-ийн хамт олны хувь заяа шүү дээ.
Мөн Сэлэнгэ аймаг зэрэг газраас эмч нарыг авч ирж, ХӨСҮТ дээр бэлтгэ гэсэн чиглэлийг яамнаас өгсөн. Харин манай эмч нар “Энэ бол боломжгүй зүйл” гээд дургүйцсэн. Тиймээс сайдын даалгаварыг биелүүлээгүй. Энэ мэт шалтгаанаас болж зөрчилдөөн үүссэн нь үнэн” хэмээсэн байдаг. ” хэмээн мэдээллэж байв.
Түүхүүд
Ланд 300 захиалсан иргэн “Таван Богд”-ыг хардаж байна. Учир нь

Монгол улсад Ланд 300 машин орж ирээд нэлээн хугацаа боллоо. Гудамжаар энэ хүлэг маш их явах болсон билээ. Тэгвэл үүнийг дагаад худалдаа арилжааны асуудалг гомдлууд гарч байгаа аж.
Тэгвэл нэгэн иргэн ийнхүү бичжээ:
2022-12 сар Toyota 5 богд орж машин (300 биш) захиалсын. Хамгийн ойр ирэх нь 2 сард багтаад ирэх ганц машин байна гэхээр нь захиалы гэлээ, төлбөрөө 100% хийвэл л захиалга авна, Урьдчилгаа төлөөд захиална гэсэн ойлголт байхгүй гэв.
Ингээд хамж шимж зээлж байгаад 100% бүрдүүлээд гэрээ байгуулсан чинь бид хугацаан дээр гарант өгөхгүй, машин ирэх үед үнэ өссөн байвал би зөрүүг төлөх үүрэгтэй гэсэн гэрээ тулгав, тэд өөрсдөө ямарч хариуцлага хүлээхгүй аж.
Та нар одоо 100% төлбөрөө цаад талдаа хийчүүл үнэ яагаад нэмэгддэг билээ гэж эсэргүүцсэн боловч, тэгүүл гэрээ хийхгүй гэнэ, тулгалтанд орсон би гэрээг зурав. Инкээд гэрээнд заасан 2-р сар аль хэзээ дуусч, 3-р сар дуусах гэж байдаг, машин байдаггүй.
Борлуулагч гэх нөхөр рүү байнга утсаар залгавч тэр утсаа ч авахгүй, мөнгий нь авцан юм чинь энэ одоо хэнд хэрэгтэй юм гэжаагаан байлгүй.
Уг нь танд байнга мэдээлэл өгч ажилланаа гэжээсэн, үнэн дургүй хүрмээр. Өөр 1 хүнээс авсан мэдээллээр 01/30-нд Японоос гарсан, 02/09-нд Уханьд ирсэн болтой, тэрнээс хойш яасан бүү мэд. Хятадаас нааш тээврийн гацаа гарсан гээ биздээ
Сүүлдээч бүр элдвийн юм боддог боллоо. Хэрэглэгчийг хуурч хурдан авчирна гэж мөнгий нь 100% аваад 5 богд нь өөр салбар руугаа оруулж эргүүлдийн биш биз, тэгээгүй бол тээвэрлэх хугацаа, үнэ өсөхөд тэд хариуцахгүй гэдэг нь ямар учиртайм? Үүнийг шалгуулмаар байнаа, хаана хандахуу, ШӨХТГ, Цагдаа юү
Иргэн Bold Tovuu
Түүхүүд
Б.Дөлгөөн: БЗС-г харлуулах замаар ирээдүйд өөрсдийн хүчээр шалгарч гарч ирж буй, санхүүгийн хувьд чадал муутай залуусын боломжийг хаах вий

Өнөөдөр БЗС-н сургалтын зээл их яригдаж байна. Миний хувьд Харвардын Их Сургуульд “Олон улсын хөгжлийн эдийн засаг”-н магистрт хоёр жилийн хугацаанд суралцахдаа БЗС-н тэтгэлэг авч явсан билээ.

Миний суралцсан хөтөлбөр бол Харвардын Их Сургуульд жилдээ ердөө 70-н оюутан авдаг хөтөлбөр бөгөөд 2016 онд тэнцэж орсон. Хөтөлбөрийн нийт зардал нь сургалтын төлбөр амьжиргааны зардал нийлээд бараг 200,000 ам доллар болж байв.

Сургуулийн тэтгэлэгт эссэ бичиж материал өгснөөр жилийн 53,000 нийтдээ бараг 110,000 ам.долларын тэтгэлэг сургуулиасаа авсан. Тэгсэн хэдий ч цаана нь хоёр жилийн 70,000 мянган доллар, эхнэр хүүхдээ аваад явбал дүн нь нэмэгдээд бараг 100,000 ам доллар дутаж байлаа. Зөвхөн гэр бүлийн хүмүүс гээд эрүүл мэндийн даатгалд л эхнэр хүүхдийн жилд 10,000, хоёр жилийн 20,000 ам.доллар нэмэгдэхээр байсан. Нийт төлбөр зардлыг харая гэвэл: https://bit.ly/3niOpjW

Ингээд өөрийнхөө 19-р хороололд амьдарч байсан байраа 2016 онд яг үл хөдлөх хөрөнгийн үнэ унаж, доллар өсөж байх үед зарж байв. Мөн өөрийн барьдаг нэрийн хуудас болсон 9911-АВВА гэдэг азын дугаараа хүртэл зарсан. Яахав ажил бүтээх зорилгоор санхүүгийн том групп компанид ажиллаж байхдаа авсан юм. Үүн дээр хадгаламжаа нэмээд ч хүрэхгүй учир энэ бүхнээ зарж үрээд ингэж их зардлаар явах хэрэг байна уу ч гэж эргэлзсэн өдөр надад байсан.

Тиймээс ч энэ БЗС-н боломжийг би хөөцөлдөж хоёр жилийн нийт 32,000 ам долларын зээл авсан. Өөрөөр хэлбэл БЗС-с зээл авахгүйгээр эдийн засгийн магистраа Харвард-д хийх боломжгүй байсан нь үнэн. Би бол татаад авахуулчихаар хэн нэгэн байхгүй, өөрсдөө мөнчгөрөөрөө л болгох гээд зүтгэж байгаа мянга мянган залуугийн нэг.

Магистрын хөтөлбөрөө 2016 онд эхлээд хоёр жил суралцаж, шаардлагатай дадлага ажил хийж, дипломоо бичээд 2018 онд сургуулиа амжилттай төгссөн. Төгсөөд л Монголдоо ирж хоёр жил хувийн хэвшилд ажиллаж байгаад 2020 оноос төрд зүтгэж эхэлсэн билээ. Өнөөдөр өөрийн сурсан мэдснээ олны эрх ашгийн төлөө зориулж ажиллаж байна.

Энд би БЗС-н сайн мууг хамгаалах гэсэн санаа огт агуулсангүй. БЗС-г харлуулах замаар ирээдүйд өөрсдийн хүчээр шалгарч гарч ирж буй, санхүүгийн хувьд чадал муутай залуусын боломжийг хаах вий гэж санаа зовниж байна. Харин сонгон шалгаруулалтаа хэрхэн сайжруулж, хамгийн зөв хүмүүстээ хүргэх тэр процессийг нээлттэй, ил тод явуулж өөрчилж засаг ёстой вэ гэдгээ хэдүүлээ сайн ярилцах ёстой мэт.

Учир нь магистрт суралцах уу яах вэ гээд эргэлзэж байсан үед хэдий миний материал журмын дагуу дэлхийн топ сургуульд, хөгжлийн эдийн засгийн чиглэлээр хамгийн топ хөтөлбөрт тэнцсэн ч гэсэн уг засгийн газрын тэтгэлгийг хэрхэн авах, яаж хандах, ямар замаар сонгон шалгарах энэ бүгд үнэхээр тодорхой бус, ойлгомжгүй хэцүү байсан. Тиймээс л сонгон шалгаруулалтыг нээлттэй, ямар нөхцлүүд байгаа нь тодорхой, шат бүр нь шударга, ил тод явуулах зайлшгүй шаардлага бий.

Тэгж байж Монгол улсын маань асуудлыг шийдвэрлэх потенциалтай, эргэж ирээд энэ нийгмийнхээ хөгжлийн төлөө, ирээдүйн бүтээн байгуулалтын төлөө ажиллах залуусаа бид зөв сонгож, бэлтгэж чадна.
Өнөөдөр эргээд харахад миний хувьд бүх зүйлээ тавьж байгаад, нэмж зээл авж байгаад ч гэсэн өөрийн зорьсон зүйлээ суралцаж ирсэн минь оносон санагдаж байна”гэв.
Түүхүүд
Улсын заан цолтой бөх халдлагад өртжээ

Улсын заан Б.Серик бусдад хутгалуулж, гэмтэл авчээ. Эх сурвалжийн мэдээллээр гар хэсэгт зүсэгдэж, шөрмөс нь тасарсан гэх мэдээлэл байна.
Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт явж байхдаа уяач Б гэгчтэй хамт , согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ маргалдсаны улмаас ийм явдал болжээ. Хэрэг үйлдсэн Б “хуулийн байгууллагад мэдэгдэхгүй байх, мөнгө төгрөг өгөх” санал тавьсан ч Б.Серик цагдаагийн байгууллагад гомдлоо гаргажээ.

Улсын заан Бердимуратын Серик гэж хэн бэ?
Б.Серик нь 1994 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрж, багадаа Дархан-Уул аймгийн Шарынгол суманд өсчээ.
Б.Серик нь үндэсний бөхөөр “Сүлд” спорт хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 439 дугаар анги, “Бес бүргэд” ХХК-ийн харьяат бөх юм. Түүнчлэн үндэсний бөхөөс гадна жүдо, самбогоор хичээллэдэг.

Тэрбээр анхны цолоо 2011 оны Баян-Өлгий аймгийн наадамд зодоглож үзүүрлэн аймгийн заан цол, 2013 оны аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байжээ. Харин удаах цолоо 2017 оны улсын наадмаар тав давж шөвгөрөн улсын начин цол хүртсэн.
Энэ жилийн улсын баяр наадамд долоо давж улсын заан цол хүртсэн юм. Ингэснээр Баян-Өлгий аймгаас төрсөн хоёрдох улсын заан цолтон болсон бөгөөд улсын заан Т.Абдигажы, улсын харцага О.Бахыт, улсын начин Б.Хожагапан, Д.Мөнхбүрэн, Д.Ожоон, Т.Нурхадыл, Б.Баатарцол нарын дараа Баян-Өлгий аймгаас төрсөн найм дахь улсын цолтой бөхөөр тодорчээ.

Мөн Пагамын Аюуш арслангийн мэндэлсний 100 жил,Хангайн бүсийн их хурд уралдаан,Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80,81 жилийн ойн баяр наадмын хүчит 128 бөхийн барилдаанд шинэ заан Б.Серик барилдаж түрүү үзүүр булаацалдан үзүүрт шалгарсан.
Тэрбээр улсын заан цол хүртэхдээ дараах бөхчүүдийг давжээ.
- Нэгийн даваанд Баянхонгор аймгийн харьяат сумын заан Э.Дашзэвэг
- Хоёрын даваанд Өвөрхангай аймгийн харцага Б.Өлзийсайхан
- Гурвын даваанд Завхан аймгийн арслан Ш.Чинтулга
- Дөрвийн даваанд Булган аймгийн арслан П.Даваадорж
- Тавын даваанд Ховд аймгийн арслан Ц.Төмөрцоож
- Зургаагийн даваанд Булган аймгийн арслан Э.Сумъяабат
- Долоогийн даваанд улсын заан Д.Анар
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг2 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа