Connect with us

Дотоод

Алдармаа: Гэнэт 93-тай дугаараас залгаад та явалдсан уу энэ тэр гэж асуугаад

Published

on

Жүжигчин Алдармаа өөрийнх нь нэрийг холбож яриад байгаа асуудлаар тайлбар хийж үгээ хэлжээ.

“Би нэг юм хэлэхгүй бол болохгүй байгаад орж ирлээ. Уншлаа, үзлээ, сонслоо. Өнөөдөр нэг мэдээ гарсан байна. Үүнийг би үдээс хойш 15 цагийн үед мэдлээ. Аягүй олон хүмүүс над руу мессеж бичээд дайралтаар орж ирлээ. Би ФБ-ийн шар мэдээ юм уу энэ тэрийг уншаад сэтгэгдэл бичээд, хэн нэгний зөв буруу талд нь ороод ч юм уу ингэж явдаг хүн биш.

Мөрөөрөө урдахаа хийгээд л ажилтай үедээ ажилтай, ажилгүй үедээ ажилгүй ийм хүн байгаа юм. Өнөөдөр маш их зүйл бичлээ. Айл гэр үймүүлсэн юу юу гэнэ вэ, хэдэн сайтаас утасдаад хачин хачин юм яриад залгаад байна. Үүнд би гайхлаа. Гайхаад би лайв хийе гэж бодоод сууж байна.

Намайг дэмждэг ч хүмүүс байдаг байх, дургүй ч хүмүүс байгаа байх. Гэхдээ хүн болгонд үнэн зөвийг тайлбарлах гээд явж байх цаг зав надад байхгүй. Энэ тухай хэлье гэж бодлоо. Намайг маш олон хүнтэй холбож суусан, салсан гээд зөндөө олон байдлаар намайг хэлдэг. Би нэг ч хүмүүст би тэгээгүй юм, би ингээгүй юм гэж олон юм ярьж явдаггүй хүн юм байгаан.

Гэтэл энэ чинь бүр хэтрээд дэндээд байна. Зарим нэг зүйл дээр шүүлтүүртэй, үнэн зөвийг нь тодорхой болгож байгаад юм яривал яасан юм бэ гэж бодож байна. Би чинь хувьдаа амьдралтай, ахуйтай амьдарч яваа хүн байгаа юм шүү дээ. Би үүнийг тоохгүй олон жил явсан л даа. Юм болгоны өөдөөс олон юм яриад байдаг хүн биш. Энэ хэрээс хэтэрлээ.

Хүмүүс ямар аймар юм яриад, бичээд байдаг юм ойлгохгүй байна. Нэг хэсэг Rookie гэдэг залуутай суулгалаа салгалаа, Ганбаатай минь суулгалаа салгалаа, Монголд чинь би танилцаж сайн байна уу гэж хүүе хаая гэж явж болохгүй юм уу? Бараг тааралдсан эрэгтэй болгонтой намайг холбоод. Би чинь амьдралтай хүн шүү дээ. Би тоохгүй гаргаагаад сурчихсан.

Яагаад намайг салсан нийлсэн хувийн амьдралдаа оролцуулаад мөрөөрөө амьдраад явж байгаа хүнийг татаж оролцуулаад ингээд байгаа юм? Монголд хууль гэж байна уу? Хүний эрх гэж ярьдаг мөртлөө энэ нь хэрэгждэг юм уу? Өнөөдөр маш их нервтлээ. Над руу маш их хүн янз бүрийн юм бичээд үнэн худалаа хэл гээд. Би бүх амьдралаа дэлгэсэн ном шиг дэлгэхгүй шүү дээ, би өөрийн амьдралтай хүн.

Эх хүн. Хүний хань болоод явж байгаа хүн. Зүгээр байгаа хүмүүсийг ингэж болохгүй. Би өөрөө өсвөр насны хүүхэдтэй хүн. Дуртай хүмүүс нь пост хийгээд хооронд нь ингэсэн үү тэгсэн үү гээд. Тэр янз бүрийн пост бичээд, над руу юм бичээд байгаа хүмүүс та нар хүний амьдралыг яг үнэндээ шүүхгүй шүү дээ. Хүн рүү хараагүй үзээгүй бариагүй сонсоогүй байж шууд ингэж гүтгэн доромжилж болдог юм уу?

Би хэн нэгний амьдралыг байхгүй болгоод хэн нэгний хүүхдийг өнчрүүлж яваагүй. Надад тийм зүйл байхгүй. Сүүлдээ хүүг маань жүжигчин найз Алдарынх гээд сайтууд сэвээд бичээд. Ямар учиртай юм. Энэ болгон дээр би дуугүй л байж байдаг. Би ерөөсөө олны анхааралд баймаар байна гэдэг төрлийн хүн биш. Хэн нэгнийг би тэр нь зөв энэ нь буруу гэж шууд дайрдаггүй юм.

Өнөөдөр хүмүүс гэнэт юм бичээд байхаар нь яасан юм бол гээд гайхаад байж байтал 93 тай дугаараас над руу залгахаар нь машин тэрэг таглачихсан билүү юу билээ гээд тэр хооронд утсаа авсан чинь л өөдөөс шууд “та тэрэнтэй явсан уу үнэнээ хэл” гээд шүүгч юм уу юу юм? Яагаад бусдын амьдралыг над руу чихээд байгаа юм, Монголд Алдармаагаас өөр хүн байхгүй юм уу? гээд хэлсэн чинь би сэтгүүлч байна би үүнийг чинь мэдээ болгоод тавина гэнэ.

Би шүүхэд хандая өргөдөл гаргая гэж бодож байна. Ихэнхийг нь харахаар дандаа эмэгтэй хүмүүс бичээд байгаа байхгүй юу. Хүн чинь эхлээд юмыг уншаад мэдээд танилцаад эрт орой хэзээ нэгэн цагт үнэн юм гарч ирдэг шүү дээ. Би бол хүн рүү түрүүлж чичлэхээсээ илүү үг оройтохгүй гэж боддог. Юмыг гаргаад юмыг за яахав гээд хэнэггүй төрлийн хүн байхгүй юу.

Пост оруулаад ахиад л ийм юм ярьж байхаар ингээд хэлье гэж бодлоо. Над руу шууд утгаар нь дайрсан энэ гэр бүлийг шүүхэд өгье гэж бодож байна. Тэр гэр бүлд би ямар ч гай болоогүй зүгээр л амьдарч байсан хүн шүү дээ. Ажлаа хийгээд, ажилгүй үедээ гэрээ цэвэрлээд зурагт үзээд сууж байдаг хүн.

Дуртай нь хүний амьдрал руу орж ирдэг, хоёр хүн салж байхад Монголчууд тэр аяараа хоёр хүнийг талцуулаад, энэ салах нийлэх бидэнд ерөөсөө хамаагүй шдээ. Өөрсдийнхөө амьдралыг яаая даа гээд зүтгээд явж байгаа хүмүүс шүү дээ. Олон хүнтэй утсаар яриад олон хүн надад энэ арай дэндлээ чи нэг юм хэл, пост бич гэж хэлсэн. Би ганц удаа өөрийгөө өмөөрөөд лайв хийе гэж бодлоо.

Би тэр хүнтэй бичсэн мессежээ постлоё. Өнөөдөр би “Хүүе сайн байна уу би Алдармаа гэж хүн байна, яагаад ийм юм болов оо” гээд утсыг нь олж байгаад текст бичлээ. Над руу мессеж бичсэн. Уучлаарай танай гэр бүлд ийм алдаа гаргаж байгаадаа уучлалт хүсч байна гээд Ганболд гэж хүн бичсэн байна лээ. Тэр Ганболдын утас нь надад олдлоо” гэсэн юм.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

Монгол улсын жудочид Антальяагийн “Их дуулга” тэмцээнийг зорилоо

Published

on

By

Монголын улсын Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 31-нд Турк улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөнө. Катарын нийслэл Дохад 5-р сарын 7-нд эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохиогдож буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна. 

Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөх Монгол улсын жудочид:

Эрэгтэй:

60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир

66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр

73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр

81 кг: Г.Болор-Очир

90 кг: Г.Алтанбагана

-100 кг: Б.Гончигсүрэн

+100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй:

48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

52 кг: Л.Сосорбарам

57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо

63 кг: Б.Ганхайч

70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ

+78 кг: А.Адъяасүрэн

Continue Reading

Дотоод

Сорил: Та удирдагч уу?

Published

on

By

1-10-р асуултанд “Тийм” гэж хариулбал 1 оноо, “Үгүй” гэж хариулбал 0 оноо,
11-20-р асуултанд “Тийм” гэж хариулбал 0 оноо, “Үгүй” гэж хариулбал 1 оноо өгнө.

1. Та байнга уучлал гуйдаг уу?
2. Хэн нэгэн хүн таны хувцсыг шоолж инээвэл та өмсөхөө болих уу?
3. Та өөрийн зөв гэж бодсон үедээ ч маргаан шуугианаас зайлсхийдэг үү?
4. Та элдэв дүрэм журамд амархан захирагддаг уу?

5. Хүмүүсийн гуйлтанд татгалзсан хариу өгч чаддаг уу?
6. Та моод даган хувцаслахыг хичээдэг үү?
7. Хувцас чинь биед эвтэйхэн биш ч гэсэн өөрт чинь зохиж байвал өмсөх үү?
8. Юмыг ойлгодоггүй хүмүүсийг хараад тэвчээр чинь барагддаг уу?

9. Та бусдаас юм гуйдаг уу?
10. Та бусдын анхаарал татахаар хувцасладаг уу?
11. Та хараалын муухай үгс хэлдэг үү?
12. Хүмүүсийг эвгүй тэнэг байдалд оруулахыг хичээдэг үү?

13. Зурагтаар ярьж айгаа хүмүүсийн ярианд эвгүйцдэг үү?
14. Хамт ажиллагсдадаа ажлаа хийж чадахгүй байгаа тухай үнэнийг хэлж чадах уу?
15. Дараа нь юу болохыг бодож тооцоололгүйгээр бодож байгаа юм аа шууд хэлдэг үү?
16. Та өөрийгөө тэвчээр муутай гэж боддог уу?

17. Та маргаанд ялагдахдаа ууралдаг уу?
18. Та мөнгөө зөвхөн өөртөө болон өөрийн зугаа цэнгэлд зориулан зарцуулдаг уу?
19. Та өөрийгөө авхаалжтай гэж боддог уу?
20. Олны дунд байхдаа аятайхан байж чаддаг уу?

14-20 оноо: Та удирдагч биш. Эгзэгтэй гэнэтийн юм болгонд танд бусдын заавар, зөвлөгөө хэрэгтэй байдаг бөгөд та хүний гуйсан болгоныг биелүүлдэг юм байна.

7-13 оноо: Та хувирамтгай хүн юм. Та бусыг удирдан зохион байгуулж чадна. Та бусдад зөвлөгөө өгөх дуртай. Гэвч танд бусдыг араасаа дагуулан захирахын тулд шийдмэг буюу бараг түрэмгий гэхээр зан чанар алга.

6-ба түүнээс доош оноо: Та бол төрөлхийн удирдагч байхаар заяагдсан хүн юм. Та захирамтгай зантай. Танд хүн зааж зааварлавал та их эмзэг хүлээн авдаг. Хэрэв та чухал ажил алба хашиж чадахгүй бол босогч тэмцэгч болох юм байна.

Continue Reading

Дотоод

Тэр Монголчуудын бахархал байхыг хүсдэг

Published

on

By

Гар урлалын чиглэлээр мэргэшсэн гэж хэлж болох “Ховор угалз” компанийн захирал М.Сувд-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та бидэнд өөрийн эрхэлдэг ажлаа танилцуулахгүй юу?    

-Намайг М.Сувд-Эрдэнэ гэдэг. Увс аймгийн Бөх мөрөн суманд төрж өссөн. Одоо Улаанбаатар хотод аж төрж амьдарч байна. Би гар урлалын чиглэлээр сургалт үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг. “Ховор угалз” компанийг удирддаг. Үндэсний монгол, буриад гутлыг  20 гаруй жил урлаж байна.

2011 оноос хойш “Ховор угалз” сургалтын төвөө байгуулаад Сонгинохайрхан дүүрэгт гар урлалын чиглэлээр сургалт явуулж мөн сургалтад суусан хүмүүсээ ажилд оруулж орлоготой болгодог.

-Яагаад гар урлалыг сонирхох болсон юм бэ?

-Би багш мэргэжилтэй. Хөдөөнөөс хотод ирээд ажил хийх зорилготой ирсэн. Аав ээж хоёр минь монгол гутлын дотор талын оймсыг оёдог хүмүүс байсан. Тухайн үедээ тэр оймсоо “Хүчит шонхор” зах дээр нийлүүлдэг байлаа. Тэр үед л ээж аавдаа туслах зорилгоор анх гар урлалыг хийж эхэлсэн.

Одоогоос 20 жилийн өмнө багшийн сарын цалин 250 мянга байсан. Тэр мөнгийг бид долоо хоногт олдог байлаа. Тиймээс залуу хүн чинь гутлаа хийнэ. Багш болно түр зуур л гутлаа хийж байна гэж хэлдэг байсан. Хүмүүс гуталчин гэхээр л хэцүү ядуу хүмүүс энэ мэргэжлээр ажилладаг гэж ойлгодог.

Гэхдээ ямар ч мэргэжилтэй байсан. Хүн өөрийнхөө хийж байгаа зүйлдээ аажмаар дурладаг. Одоо телевиз, радио, сонин сэтгүүлд хүмүүсээ гуталчин ийм байдаг. Энэ гутлыг ингэж хийнэ гээд заагаад явж байна. Хүн өөрөө хийж байгаа ажил мэргэжилдээ дурласных үр шимийг нь бодит байдлаар хүртэхийг л боддог.

-Танай байгууллагыг өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусалдаг гэж сонссон?

-Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуунд гар урлалын “Иновацийн төв”-ийг бий болгосон. Толгойтын орон нутагтаа болохоор “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв” гэдэг нэртэй ийм хоёр төвийг бий болгоод байж байна. Энэ хоёр төв дээрээ сургалт зохион байгуулдаг. Энэ сургалтад маань ихэвчлэн өрх толгойлсон ээжүүд хамрагддаг.

Сургалтыг төгссөн бүсгүйчүүдийнхээ ажлын байрыг хангаж, ажил олгодог ийм нэгэн үйл ажиллагаатай газар бий. Энэ хоёр төвийг ажиллуулсан гол зорилго нь өрх толгойлсон эмэгтэйчүүдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх юм. Бидний ажиллаж, амьдарч байгаа газар бол хүмүүсийн хэлдгээр “Жи хороолол” боловч энд ийм амжилттай амьжиргаатай эмэгтэйчүүд байгаа гэдгийг хүмүүст харуулах юм.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status