Connect with us

Дотоод

Билгээгээс нэг эрхэм 100 сая төгрөг нэхэмжилжээ

Published

on

“Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэг маань “Зэвүүн яриа” нэвтрүүлгээр оролцох үедээ ийнхүү ярьжээ.

“Аав маань Монгол хэл, уран зохиолын багш байсан. Ардын боловсролын салбарт 40 жил ажилласан. Хэл зохиолын багш байсан. Аав маань өөд болоод 2 жил болж байна даа. Би айлын 7 хүүхдийн нэг. Миний дээр эгч байна. Хууль өмгөөлөгч мэргэжилтэй. Саяхан алдарт эхийн болзлоо хангасан, 4 сайхан хүүхдийн ээж байгаа.

Доор 5 дүү байна. 5 дүү маань их өвөрмөц. Нэг дүүгээсээ нэг ах. Тэрний доод талын дүүгээс 2 ах гээд яг бид гурав жил дараалласан гурван хүүхэд байдаг. 1,2,3-р курст сурч байлаа. Одоо яах вээ бүгдээрээ тус тусын амьдралыг хөөгөөд явж байна. Би 1983 онд төрсөн гахай жилтэй.

Ховд аймагт 10 жилийн сургуулиа төгссөн. Би өөрөө Ховд аймгийн Чандмань суманд төрсөн юм. Тэгээд Монгол Улсын Их Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2006 онд төгсөж байсан. 2005 оноос буюу оюутан байхаасаа хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж эхэлсэн.

3-р курсын оюутан байхдаа дадлага хийх гэж яваад л телевизийн энэ салбарт анхаарал татсан. Тэрнээс хойш хаашаа ч хазайгаагүй эндээ л байна. Би ТВ9 телевизэд бараг 11 жил болчихсон байна. Тэр хоорондоо ТВ8 телевизэд бас ажилласан. Миний анхны телевизийн салбарт хөл тавьсан боломж маань ТВ8 байсан.

Тэндээсээ яваад л 2008 онд ТВ9 телевизэд орсон. Би их бэлэгшээж боддог. Би ТВ9 дээр очоогүй ТВ9 над дээр ирсэн гэж ярьдаг. ТВ8 гээд телевиз СТӨ-ий ард байлаа. Байж байсан чинь энэ ТВ9 чинь Хан-Уул дүүрэгт байж байгаад нүүгээд яг манай 2 давхарт хүрээд ирсэн байхгүй юу.

Нэг давхраасаа шууд 2 давхар руу шилжээд орсон. Тэгээд би ярьдаг. Миний телевиз над дээр хүрээд ирсэн юмаа гэж. Ийм ш дээ. Би санаачилж эхлүүлж байсан контентдоо хайртай. Нэг л зарчим байна.

Энэ салбарын мундаг мундаг ах эгч нар байна. Доороос ч гэсэн мундаг мундаг дүү нар гарч ирж байна. Тэгээд миний хэлдэг нэг үг байдаг. Ажиллаж байга ажилдаа сэтгэлээсээ ханд. Эзэмшсэн мэргэжил чинь мөн л юм бол тэр мэргэжилдээ хайртай бай. Тэгээд л болно гэдэг зарчмаар.

Би телевизийн салбарт анх орохдоо ТВ8 телевизэд Цоохор мэдээ ийм буланг уншдаг байсан. Өөрөөр гардаггүй. Дараа нь тэр Цоохор Мэдээ-гээ ТВ9 рүү Но-той, Ноцтой мэдээ болгож оруулахдаа бас өөрөө гардаггүй байсан.

Тэгээд Монгол комментийг эхлүүлсэн. Хамгийн түвэгтэй юм нь манай эрх зүйн орчин чинь хэвлэл мэдээллийн байгууллага хараат бус, эх сурвалжаа нууцласан иргэний сэтгүүл зүй, эрэн сурвалжлах сэтгүүл зүй ажиллахад маш түвэгтэй. Өнөөдрийг хүртэл би аль ч хэвлэлийн мэдээлэлд өөрийн зовлонгоо ингэж дэлгэж ярьж байгаагүй.

Маш олон төрлийн да.р амт зан.ал хийлэл гээд өчнөө зүйлийг үзээд явж байна. Гэхдээ энэ ажил мэргэжилдээ хайртай болохоор энэ бүхнийг даван туулдаг байхгүй юу. Нэг ийм рекетүүд ирээд дар.амт лахаар нь шантраад больдог сэтгүүлч гэж байхгүй байх.

Би энэ салбарт байгаа залуучуудыг бүгдийг нь зүрх сэтгэлийн дуудлагаараа ирсэн залуус гэж боддог. Энийг даваад гарлаа гэхэд энэ эрх зүйн орчныг чинь давахгүй байгаа байхгүй юу. Би их ч юм үзэж байсан. Зүгээр л ажлаасаа гүйж гарч ирээд хамар руугаа турбагаар цох.иулаад саваад унаж байсан. Хамраа чихүүлчихээд Эм Жи Жи эмнэлэгт очиж янзлуулж байлаа.

Энийг давж байгаа юм. Өчнөөн зүйлсийг давна. Үр хүүхдээр хүртэл ингэдэг юмыг давж туулна. Эрх зүйн орчныг дарамт үнэхээр хэцүү. Би хэлж байсан. Нэг өдөр төрийн гурван өндөр албан тушаалтан хуйвалдаж байгаа юм шиг шүүхэд авчирч өгч байлаа шд.

Намайг 500 мянган төгрөгний цалинтай байхад 100 сая төгрөг нэхэмжилж шүүхэд өгч байсан. Юу гэсэн үг юм бэ? Тэрэнд гомдоод биш зүгээр л ярьдаг юм. Шийдвэр гаргах түвшинд байдаг нэг ч гэсэн хүн үүнийг харж байвал зөвхөн Билгээгийн амыг барьж байгаа асуудал биш юмаа. 3 сая иргэнийхээ амыг л барьж байгаа хэлбэр юм гэж хэлье.

Сүхбаатар дүүргийн шүүхэд УИХ-ын дарга байсан М.Энхболд надаас 100 сая төгрөг нэхэмжлээд өгч байсан. Нэр төрд халдлаа гэж. Би тухайн үед 25-р эмийн сангийн тэр хавьцаа нэг газрын холбоотой мэдээллийг тавиад л дуудагдаж байсан.

Байгаль орчны сайд тухайн үед байсан Л.Гансүх гээд энэ хүн, 1-р эмнэлгийн дарга байсан хүн 3 хүн нэг өдөр зэрэг намайг шүүхэд өгч байсан. Би энэ зовлонгоо яриад байх нь хэцүү. Үүнийг хүчилж намайг хийлгээгүй. Би дурандаа хийсэн болохоор. Асуусан болохоор л ярилаа.

Өөрөөрөө болгох юм байна. Өмнө нь асуудлууд дандаа байгууллага дээр буюу ТВ9 дээр ирдэг байсан. Одоо энэ зөрчлийн хууль гэж юм ирэхлээр асуудлыг би аль болох байгууллага руу аваачмааргүй байна шд.

Хэрвээ над дээр ирж байгаа асуудал байгууллага руу очих юм бол надаас нэхэмжилж байгаа 2 сая чинь шууд 20 сая болчихдог байхгүй юу. Төсвийн санхүүжилт байхгүй л телевиз шүү дээ. Нэвтрүүлэг үзлээ гээд үзэгчдээс авч байгаа төлбөр татаас гэж алга. Зөвхөн арилжааны хэдэн реклам нийлүүлэгчдийн буянаар амьдраад, төлбөрүүдийг нь төлөөд л явж байгаа шүү дээ.

Надаас гарсан мөнгө гэвэл овоо болоо байлгүй дээ. Яг үнэнийг хэлэхэд заримыг нь өгч чадаагүй явж байна. Өртэй байна. Төлсөн, төлөх мөнгө маань120 сая орчим сая төгрөг болоо байлгүй дээ. Цаг нь тулахаар болдог л юм байна. Өгөөгүй байнаа би. Найзуудаасаа зээлээд хүртэл өгч байлаа.

Ханийгаа өнгөрсөнөөс хойш би өөрийн гэсэн байргүй л явж байна. 3 жилийн хугацаанд хүүгээ хөтлөөд л, ээжийгээ дагуулаад л хүүгийнхээ сургуулийг тойроод тойроод түрээслээд л явж байна. Одоо бол хүүгийнхээ сургуулийн ард талд нь гарчихсан байр түрээслээд явж байна.

Одоо хүүх маань том болсон 7 настай. 2-р анги. 84-р сургуульд сурч байна. Амьдрал минь, утга учри минь байна. Залуучууддаа хандаад хэлж байна. Өнөөдөр та нарт зовлон гэж байгаа зүйлийнхээ мөн чанарыг сайн бодоод үз.

Найз охинтойгоо таарахгүй байгаад тэр харилцаагаа дуусгачихаад түүнийхээ араас харамсаад явж байгаагаа аймшгийн зовлон туулж байна гэж бодож байгаа бол хүн ёсоор ахиад эхнээс нь бодоод үз. Энэ зовлон мөн үү? Амьдрал бол тэр чигээрээ харилцаа. Проблем, нэг шиг алдааг нь олж харчихаад тэрэн дээр нээнтэглээд байвал муухай байхгүй юу. Миний сэтгэлд муухай харах нь улам томроод л байна.

Чамаас нэг ширхэг сайн зүйлийг чинь олж хараад тэрийг бодоод л тэр агуулгаараа харьцаад хандаад байх юм тэр хүний чинь чанар нь тодроод сайжраад л томроод л ирнэ. Энэ бол өнгөрсөн амьдралд тархинд сэтгэлд ирсэн философи. Би энэ зарчмыг бариад явж байдаг.

Хүнээс эерэг сайн сайхныг нь харж явах хэрэгтэй. Билгээгийн тухай янз бүрээр л ярьдаг. Характер нь ширүүн ууртай гээд янз бүрийн л дүгнэлтүүд байдаг. Би залуучуудад хандаж хэлмээр байдаг юм. Харагдах байдлаар дүгнэлт хийж байгаа бол асуудал чамд байна. Харилцаа шүү амьдрал. Харилцаан дээр дүгнэлт хийж болно.

Монголчууд маань маш их сэтгэлийн даацтай хирнээ тэрийгээ бүрэн дайчилж ашиглахгүйгээр маш хэврэгхэн хямдхан амьдарч байгаа байхгүй юу. Өлсөж байгаагаа зовлон гэж бодож байна.

Мөнгө муутай байгаагаа ядуу гээд сэтгэж байна. Их олон олон ярих асуудлууд байна. Хүн зүгээр л өлсдөг шд. Хөрөгчөө татаж үзээд хоолгүй байх үе байх л шүү дээ. Бүгдэнд нь байна шд. Тэрийгээ аймар зовж байгаа гээд бодчихсон бол зовлон бишээ.

Жил дарааллаад л цохилтууд авлаа. Лантуугаар цохиж байгаа юм шиг жил болгон. Анд минь явсан надаас. Сайхан залуу байсан. Монголчууд хайртай, үзэгчид маань хайрладаг тийм сайхан залуу маань явсан. Сайхан аавыгаа алдлаа. Аав маань бас явсан. Гэхдээ ийм шүү. Амьдралаас хүмүүс явж байна.

Өнөөдрийг болтол би нэг л юм байгаан. Надаас яваагүй ганц хүн байгаа. Хань минь. Явдаггүй юм байлээ л дээ. Анд маань, аав маань гээд жил дараалласан явдлуудаас явуулж чадлаа л даа би. Үнэхээр би ханийгаа явуулж чадахгүй юм байна лээ. Ямар цаг хугацаа туулах, хэзээ вэ гэдгийг нь мэдэхгүй. Яг тэр нөхцөл байдлаас яаж гарах арга ухаанаа ч олохгүй, амьдралд бас цаг хугацаа шүү дээ 3 жил өнгөрсөн гэхэд.

Тэгээд л хүүтэйгээ хоёулаа байна. Өглөө болгон ханийгаа үнсээд ажилдаа гардаг байсан. Хажуудаа байдаг зургийг нь авах ёстой гэж лам хүмүүс хэлээд л байж байсан. Чадахгүй л юм байна лээ. Тэр хүн чинь явахгүй байна. Сэтгэл зүрхэнд өөр орон зай үлдээхгүй байна. Харин ч сүүлдээ явчих вий гэдэг айдастай болчихдог юм байна лээ л дээ. Байлгахыг хүсдэг.

Дотроо аваад явж байхдаа би аз жаргалтай байдаг. Өөрөө тийм гдээг шигээ хүүгээ бас тэгж өсгөж байгаа. Ээжийгээ мартчих вий гэж. Би ханийхаа талаар ам нээж энд тэнд ярьж байгаагүй. Хань минь 27 настай тун удахгүй 28 нас хүрэх гэж байсан залуухан сайхан бүсгүй хорвоогоос явсан. Сургуульд ч ороогүй жаахан хүүхэд өнчирч үлдсэн.

Тэгээд би тийм л хүнтэй хувь тавилангаа нийлүүлээд амьдарсан. Одоо харамсаад болгосонгүй чадсангүй гэсэн бодлыг өөртөө тээж явдаггүй. Гэхдээ яагаад явдаггүйн болдоо гэсэн мэдрэмжийг ойлгохгүй энэ гурван жилийг өнгөрөөсөн.

Эхнэр нь өөд болоод нөгөөх чинь ууж байна, улаан хөлтнийг урдуураа гаргахаа байсан гэнэ, энд тэнд хүүхэнтэй нийлсэн гэнэ, нэг гэр оронд орсон гэнэ гээд зөндөө л юм ярьж байдаг шд. Тэгээд яахав дээ ховоор хооллоод явж байг.” хэмээн ярьж байжээ.

Өнөөгийн нийгмийн мундаг сэтгүүлчдийн нэг болсон Билгээ хөтлөгчийнхөө цаашдын ажил, амьдрал нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

Монгол улсын жудочид Антальяагийн “Их дуулга” тэмцээнийг зорилоо

Published

on

By

Монголын улсын Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 31-нд Турк улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөнө. Катарын нийслэл Дохад 5-р сарын 7-нд эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохиогдож буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна. 

Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөх Монгол улсын жудочид:

Эрэгтэй:

60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир

66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр

73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр

81 кг: Г.Болор-Очир

90 кг: Г.Алтанбагана

-100 кг: Б.Гончигсүрэн

+100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй:

48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

52 кг: Л.Сосорбарам

57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо

63 кг: Б.Ганхайч

70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ

+78 кг: А.Адъяасүрэн

Continue Reading

Дотоод

Сорил: Та удирдагч уу?

Published

on

By

1-10-р асуултанд “Тийм” гэж хариулбал 1 оноо, “Үгүй” гэж хариулбал 0 оноо,
11-20-р асуултанд “Тийм” гэж хариулбал 0 оноо, “Үгүй” гэж хариулбал 1 оноо өгнө.

1. Та байнга уучлал гуйдаг уу?
2. Хэн нэгэн хүн таны хувцсыг шоолж инээвэл та өмсөхөө болих уу?
3. Та өөрийн зөв гэж бодсон үедээ ч маргаан шуугианаас зайлсхийдэг үү?
4. Та элдэв дүрэм журамд амархан захирагддаг уу?

5. Хүмүүсийн гуйлтанд татгалзсан хариу өгч чаддаг уу?
6. Та моод даган хувцаслахыг хичээдэг үү?
7. Хувцас чинь биед эвтэйхэн биш ч гэсэн өөрт чинь зохиж байвал өмсөх үү?
8. Юмыг ойлгодоггүй хүмүүсийг хараад тэвчээр чинь барагддаг уу?

9. Та бусдаас юм гуйдаг уу?
10. Та бусдын анхаарал татахаар хувцасладаг уу?
11. Та хараалын муухай үгс хэлдэг үү?
12. Хүмүүсийг эвгүй тэнэг байдалд оруулахыг хичээдэг үү?

13. Зурагтаар ярьж айгаа хүмүүсийн ярианд эвгүйцдэг үү?
14. Хамт ажиллагсдадаа ажлаа хийж чадахгүй байгаа тухай үнэнийг хэлж чадах уу?
15. Дараа нь юу болохыг бодож тооцоололгүйгээр бодож байгаа юм аа шууд хэлдэг үү?
16. Та өөрийгөө тэвчээр муутай гэж боддог уу?

17. Та маргаанд ялагдахдаа ууралдаг уу?
18. Та мөнгөө зөвхөн өөртөө болон өөрийн зугаа цэнгэлд зориулан зарцуулдаг уу?
19. Та өөрийгөө авхаалжтай гэж боддог уу?
20. Олны дунд байхдаа аятайхан байж чаддаг уу?

14-20 оноо: Та удирдагч биш. Эгзэгтэй гэнэтийн юм болгонд танд бусдын заавар, зөвлөгөө хэрэгтэй байдаг бөгөд та хүний гуйсан болгоныг биелүүлдэг юм байна.

7-13 оноо: Та хувирамтгай хүн юм. Та бусыг удирдан зохион байгуулж чадна. Та бусдад зөвлөгөө өгөх дуртай. Гэвч танд бусдыг араасаа дагуулан захирахын тулд шийдмэг буюу бараг түрэмгий гэхээр зан чанар алга.

6-ба түүнээс доош оноо: Та бол төрөлхийн удирдагч байхаар заяагдсан хүн юм. Та захирамтгай зантай. Танд хүн зааж зааварлавал та их эмзэг хүлээн авдаг. Хэрэв та чухал ажил алба хашиж чадахгүй бол босогч тэмцэгч болох юм байна.

Continue Reading

Дотоод

Тэр Монголчуудын бахархал байхыг хүсдэг

Published

on

By

Гар урлалын чиглэлээр мэргэшсэн гэж хэлж болох “Ховор угалз” компанийн захирал М.Сувд-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та бидэнд өөрийн эрхэлдэг ажлаа танилцуулахгүй юу?    

-Намайг М.Сувд-Эрдэнэ гэдэг. Увс аймгийн Бөх мөрөн суманд төрж өссөн. Одоо Улаанбаатар хотод аж төрж амьдарч байна. Би гар урлалын чиглэлээр сургалт үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг. “Ховор угалз” компанийг удирддаг. Үндэсний монгол, буриад гутлыг  20 гаруй жил урлаж байна.

2011 оноос хойш “Ховор угалз” сургалтын төвөө байгуулаад Сонгинохайрхан дүүрэгт гар урлалын чиглэлээр сургалт явуулж мөн сургалтад суусан хүмүүсээ ажилд оруулж орлоготой болгодог.

-Яагаад гар урлалыг сонирхох болсон юм бэ?

-Би багш мэргэжилтэй. Хөдөөнөөс хотод ирээд ажил хийх зорилготой ирсэн. Аав ээж хоёр минь монгол гутлын дотор талын оймсыг оёдог хүмүүс байсан. Тухайн үедээ тэр оймсоо “Хүчит шонхор” зах дээр нийлүүлдэг байлаа. Тэр үед л ээж аавдаа туслах зорилгоор анх гар урлалыг хийж эхэлсэн.

Одоогоос 20 жилийн өмнө багшийн сарын цалин 250 мянга байсан. Тэр мөнгийг бид долоо хоногт олдог байлаа. Тиймээс залуу хүн чинь гутлаа хийнэ. Багш болно түр зуур л гутлаа хийж байна гэж хэлдэг байсан. Хүмүүс гуталчин гэхээр л хэцүү ядуу хүмүүс энэ мэргэжлээр ажилладаг гэж ойлгодог.

Гэхдээ ямар ч мэргэжилтэй байсан. Хүн өөрийнхөө хийж байгаа зүйлдээ аажмаар дурладаг. Одоо телевиз, радио, сонин сэтгүүлд хүмүүсээ гуталчин ийм байдаг. Энэ гутлыг ингэж хийнэ гээд заагаад явж байна. Хүн өөрөө хийж байгаа ажил мэргэжилдээ дурласных үр шимийг нь бодит байдлаар хүртэхийг л боддог.

-Танай байгууллагыг өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусалдаг гэж сонссон?

-Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуунд гар урлалын “Иновацийн төв”-ийг бий болгосон. Толгойтын орон нутагтаа болохоор “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв” гэдэг нэртэй ийм хоёр төвийг бий болгоод байж байна. Энэ хоёр төв дээрээ сургалт зохион байгуулдаг. Энэ сургалтад маань ихэвчлэн өрх толгойлсон ээжүүд хамрагддаг.

Сургалтыг төгссөн бүсгүйчүүдийнхээ ажлын байрыг хангаж, ажил олгодог ийм нэгэн үйл ажиллагаатай газар бий. Энэ хоёр төвийг ажиллуулсан гол зорилго нь өрх толгойлсон эмэгтэйчүүдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх юм. Бидний ажиллаж, амьдарч байгаа газар бол хүмүүсийн хэлдгээр “Жи хороолол” боловч энд ийм амжилттай амьжиргаатай эмэгтэйчүүд байгаа гэдгийг хүмүүст харуулах юм.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status