Connect with us

Дотоод

Иргэдээс 60-20,000 доллар залилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна

Published

on

Цахим орчинд “FT group”, “Familymart”, “Wayfair” гэх нэршилтэй хэрэглээний программ гар утсандаа татан ашиглаж, олон улсын арилжааны биржээр дамжуулан цахим хэтэвч нээж, иргэдээс 60-20,000 ам.долларын барьцаа байршуулж дээрх аппликейшнийг 1 жилийн хугацаанд нээлттэйгээр ашиглаж сурталчилгаа түгээж,

элссэн үнийн дүнгээс хамаарч өдөр бүр 2-50 ам.долларын урамшууллыг олгоно гэх үйл ажиллагаагаар иргэдэд их хэмжээний хохирол учруулж залилсан байж болзошгүй үйлдэлд Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Бусдад залилуулсан байж болзошгүй иргэд нь өөрсдийн болон бусдын орон сууц, тээврийн хэрэгслийг зарах, барьцаалах, өөрсдийн болон хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл авах, хамаарал бүхий хүмүүсээ элсүүлэх, эмчилгээнд хадгалсан мөнгө зэргээ оруулж, залилуулсан байна. “FT group” аппликейшн нь манай улсын иргэдэд зориулан Монгол хэлний тайлбартайгаар цэс нээж, онлайн худалдааны сайт руу хандан даалгавар биелүүлж, урамшуулал авах байдлаар үйл ажиллагаа явуулсан.

Дээрх залилах хэрэг нь 2022 оны 11 дүгээр сард Монгол улсад үйл ажиллагаагаа эхлүүлэн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үйл ажиллагаа явуулахаа больж, хаагдсан байна. 

Иймд иргэд та бүхэн дээрх залилах үйл ажиллагаатай холбоотойгоор таны хохирлыг төлж барагдуулна, хохиролгүй болгож өгнө гэх мэтчилэн хэн нэгний худал үгэнд итгэж, мөнгө шилжүүлэхгүй байж, хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төв

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

Хайж байна. Туслаарай!

Published

on

By

ЗАРЛАЛ: Нэр: Алтансарнай нас-40, өндөр 155 см орчим гуравдугаар сарын 24-ны орой 22 цагийн үед БЗД-ийн 16-р хорооллоос гараад ор сураггүй алга болсон!

Гарахдаа богино бор куртик, бор өмд, богино хар лакан гуталтай явсан.

Харсан хүн байвал холбоо барина уу? Утас: 95659876, 95655687, 88808157

Continue Reading

Дотоод

Энэ эмээ хог түүдэг хүн дээр очоод хийсэн үйлдэлд та итгэхгүй дээ

Published

on

By

“Нэгэн эмээ хог түүдэг хүнд 160,000 төгрөг өглөө. Боолтоо хийлгэх санаатай ” очер ” хүлээж эмнэлэгийн цонхоор ойр орчноо ажиглаж суутал хогын пүнкерт нэгэн хүн нилээн удаан саатлаа.

Бодвол зайлуул , мөнгө олох санаатай шил, лааз л хайгаа биз. Тун удалгүй миний хажууд суугаа хөгшин цонхоор харж зогссоноо гадагш гарлаа.

Нөгөө хүн рүү очиж өврөө уудалснаа юу ч юм өгчихөөд хоёр хацрыг нь гараараа дулаацуулж духан дээр нь үнсэж харагдлаа.

Удалгүй эмээ хажууд минь ирж суугаад ” хөөрхий дөө, ямар хүний үр ингэж зовж шаналж амьдардаг байнаа. Бид чинь баян улс шүү дээ. Ингэж хог түүж амьдарч явснаас эмээтэйгээ явж мал малла гэж хэлээд томографикт толгойгоо харуулах гэж цуглуулсан 160,000 төгрөгөө өгчихлөө.

За би яахав ээ, дараа нь л болно биз. Энэ хүүг яана даа одоо. Нөгөө мөнгө нь юу л болоо аж, 5 хүүхэдтэй,эхнэр нь өөд болсон. Хамгийн бага охин нь 6 сартай гэнээ. Зайлуул даа, ганц хонины мах авч ирж өгөх юмсан ” гэж хэлээд нулимсаа арчиж, санаа алдлаа.

Эмнэлэгийн коридорт сууж байсан хүмүүс энэ эмээг хараад бүгд л дор бүрнээ нэгийг бодож , хоёрыг тунгаасан байх.

Хүний мөс чанараа гэж энэ шүү дээ.

Хог түүж яваа халтар царайтай, ноорхой хувцастай, ядарсан нэгнийг чин сэтгэлээсээ хайрлаж, түүнээс сэжиглэхгүйгүүр үнсэж , түүнтэй ярилцаж зогссон энэ агуу эхийн сэтгэлийг юутай ч үл жишмээр. Бахархалтай

Монголчууд бид нэг нэгнээ чин сэтгэлээсээ хайрладаг бөгөөд уйлж байснаа аргадаж, ядарч яваа нэгнээ буйран дээрээ орхилгүй дагуулаад явдаг ард түмэн .

Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэгсэн. Төр засаг минь эдийн засгаар хямарсан байж болноо, түмэн олон минь хүн чанар, хүнлэг сэтгэлээр хямарч болохгүй юм байна гэдгийг энэ эмээгээс дахин харах шиг боллоо.

Сайхан сэтгэлт эмээ минь урт наслаж, удаан жаргаарай” гэлээ.

Continue Reading

Дотоод

Ц.Хулан хорих ангиас захидал бичжээ

Published

on

By

Яруу найрагч Цоодолын Хулангийн цагдан хорих ангиас ард түмэндээ хандсан мэдэгдэл бичсэнийг хүргэж байна.

Эх болсон ард түмэндээ хүргэх сонордуулга

Эх орон газар шороо, ард түмэндээ халуун хайртай эгэл яруу найрагч эмэгтэй намайг эх орноосоо урвасан гэх аймшигт гэмт хэрэгтэн мэтээр яриад байгаагийн цаад бодит үнэнийг хэлэх цаг болов.

Хуулийн байгууллага “хэрэг”-ийг шуурхай шалгаж олон түмэнд үнэнийг хэлэх байх гэж найдсан минь талаар болж хэвлэл мэдээлэл, сошиалаар гүтгэн гүжирдсэн, бодит байдлыг гуйвуулж намайг гадаадын тагнуулын байгууллагад элссэн, улсын нууцыг дамжуулсан гэх гүтгэлгийг зориуд тарааж, миний гадаад ертөнцтэй харьцах,

үнэнийг олон нийтэд хүргэх бүх боломжийг хааж Монгол -Хятадын харилцааны тодорхой асуудлаар байр суурийн ялгааны золиос болж байгаа мэтээр ярьж, хэвлэл мэдээлэл телевизээр гэмт хэрэгтэн гэж зарлагдсаар гурван сар шахам шоронд сууж байна.

Би гэр бүл, ээж аав, үр хүүхэд тэр ч байтугай өмгөөлөгчтэйгөө шилний цаанаас ТЕГ-ын хяналтын дор утсаар хэдэн үг сольж байна. Би эх орондоо хайртай, ард түмэндээ хайртай гэдгээ уран бүтээл, ажил үйлсээрээ байнга илэрхийлж ирсэн.

“Цэцгийн толгой тасаддаггүй үртэй байхыг хүснэ

Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ” гэсэн чин хүсэл минь биелсэнгүй, олигархийн мөнгөөр угжуулсан төрийн машинд толгойгоо тасдуулах цаг минь ирж байх шиг байна.

Монголчууддаа гурван зүйл хэлэхийг хүснэ.

Би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй, тэдэнд ажиллаагүй.

Монгол Улсын нууцын ямар нэг баримттай хэзээ ч танилцаж байгаагүй, хэнд ч ямар нэг бичиг баримт дамжуулаагүй.

Баяны хүүхэд Х богд болохыг эсэргүүцэж өөрийн байр сууриа 2016 оноос олон нийтэд ил тод хэлж байсныг минь монголчууд мэднэ.

Эх орныхоо эрх ашгийн төлөө хэлсэн үг, хийсэн тэмцэл, уран бүтээлийг минь гуйвуулж хэлмэгдүүлж байна. Өвөрмонголд миний ном, бүтээл хэвлэгдэх бүр оюутан цагийн найз нөхөдтэй уулзаж уран бүтээл, ажил хэргээ ярилцаж байсныг минь гэмт хэрэг болгох гэж мушгин гуйвуулж байна.

Миний бие хүнд өвчтэй, удаа дараа мөрдөн байцаалтын явцад ухаан алдаж, эмнэлэгт хэвтэхэд хүрч байгаа ч би эрхээ хамгаалж өлсгөлөн зарлан тэмцэх болно гэдгээ мэдэгдье. Авлигад живсэн Монголын улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол би амuа өгөхөд ч бэлэн байна.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status