Connect with us

Дотоод

Хүрэлсүх хориг тавихаар болжээ

Published

on

Монгол Улсын Ерөнхийлөгч “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд бүхэлд нь хориг тавихаар боллоо. Даваа гарагт энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ.

Намрын чуулганы отгон хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Учрал нийгэмд шуугиад буй Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийг оруулж, батлуулсан. Энэхүү хууль нь хоёрдугаар сарын 1-нээс шууд хэрэгжиж эхлэхээр байгаа юм. Тиймээс олон нийтийн хэл амыг дагуулсан энэхүү хуулийн онцлох заалтуудыг хүргэж байна.

Таван бүлэгтэй тус хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхэд хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ хэмээн тус хуулийн 2.1-т заасан байна.

ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ:

Дээрх хуулийн үйлчлэх хүрээ нь тус хуулийн 3.1-т Энэ хуулиар олон нийтийн сүлжээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, соён гэгээрүүлэхтэй холбоотой харилцаанд үйлчилнэ гэж зааж. Мөн тус хуулийн 3.2-т Олон нийтийн сүлжээгээр гурваас доош тооны хэрэглэгч хоорондоо харилцахад энэ хууль үйлчлэхгүй гэж заасан байна.

НЭР ТОМьЁОНЫ ТАЙЛБАР:

Тус хуулийн нэр томьёоны тодорхойлолтод “контентыг нийтлэх” гэж хэрэглэгч контентыг олон нийтийн сүлжээнд нийтэд нээлттэй хүргэхийг хэлж байгаа аж. Харин “контент түгээх” гэж нийтэлсэн контентыг олон нийтийн сүлжээнд бусад этгээдэд дамжуулахыг хэлжээ. Нөгөөтэйгүүр “үйлчилгээ эрхлэгч” гэж олон нийтийн сүлжээний үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийг хэлнэ.

“Хэрэглэгч” гэж олон нийтийн сүлжээнд бүртгэгдсэн, хэрэглэгчийн хаягтай хүн, хуулийн этгээдийг гэж заасан байна. Харин “хэрэглэгчийн хаяг” гэж олон нийтийн сүлжээнд хэрэглэгчийг ялган таних зориулалт бүхий үг, үсэг, тоо болон бусад тэмдэгтээс бүрдсэн мэдээллийг гэж тусгасан байна.

Тус хуулийн 4.1.12-т “хүний хувийн мэдээлэл” гэж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11-т заасан мэдээллийг ойлгоно гэсэн байна.

Тэгвэл тэрхүү хуулийн 4.1.11-т “хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэмээн заажээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч АН-ын бүлэг завсарлага авлаа.

Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Энэ хуулийг анх 2017 онд боловсруулсан. Холбогдох байгууллага болон олон улсын байгууллагуудын саналыг хангалттай авсан. ХЭҮК-ынхон ажлын хэсэгт орж, тодорхой саналууд хэлсэн. Цахимаар залилах гэмт хэрэг нэг жилийн дотор 93.8 хувиар, цахимаар хүүхдэд садар самууныг сурталчлах гэмт хэрэг 2.8 дахин өссөн байна.

Эдгээр тоо өдөр тутам өссөөр байгаа тул ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.

Өчигдрийн хувьд “Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно” гэсэн 6.3 дахь заалтыг нийгэм буруу ойлгож шүүмжилсэн тул хассан. Мөн нэр бүхий сэтгүүлчдийн санал болгосноор “олон нийтэд нөлөө бүхий этгээдүүд” гэдэг энэ заалтыг хуулийн төслөөс хассан” гэсэн тайлбарыг хийсэн юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлэгт өнөөдрийн 14 цаг хүртэл завсарлага өгснөөр уг хуулийн төслийн хэлэлцүүлэг үдээс хойших хуралдаан руу шилжив.

Өнөөдөр /2023.01.24/ Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Н.Учралын 3 хоногийн дотор УИХ-аар батлуулсан хуулийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын Дэд дарга Б.Ган-Очир, ҮБХ-ны гишүүн, Сурталчилгаа, Хэвлэл мэдээллийн газрын дарга О.Батханд нар оролцлоо. 

Ардчилсан намын Дэд дарга Б.Ган-Очир: “Өнөөдөр бид бүгдийн мэдэж байгаа “Троллын тухай хууль буюу Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хууль. Харин бодит амьдрал дээр “Олон нийтийн сүлжээнд дарга нарын эрхийг хамгаалах тухай” хуулийн талаар бид мэдээлэл хийж байна. 
Энэ хууль батлагдахад  хоёр гол шалтгаан байна. 

НЭГДҮГЭЭРТ, Цахим Хөгжлийн Яамны Сайд Н.Учрал өөрийн улс төрийн аав У.Хүрэлсүхэд барьж буй бэлэг. 

ХОЁРДУГААРТ, Монгол улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан нар “Монгол орны хөгжлийн хөтөлбөр” гэдэг гол тэргүүлэх чиглэлээ барьж аваагүй учраас салбарын сайд хүссэн үедээ өөрийн салбарын асуудлыг монголын хамгийн чухал асуудал гэж үзэж байна.

Иймд Ардчилсан намын зүгээс гурван гол алхам хийнэ. 
НЭГДҮГЭЭРТ, Монгол Улсын Ерөнхийлөгчид хориг тавь гэх албан бичгийг хүргүүлнэ. Гэвч үүнд итгэхгүй байна.

ХОЁРДУГААРТ, Үндсэн Хуулийн Цэцэд бичиг өгнө. Гэвч Үндсэн Хуулийн Цэц ерөөсөө шийдвэр гаргахгүй гэдэгт итгэлтэй байна.

ГУРАВДУГААРТ, Энэ хууль батлагдвал өөрийн үг, үзэл бодлыг талбай дээр гарч илэрхийлнэ. Цахим Хөгжлийн Яамыг огцрохыг шаардана. Дагаад Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ,  Засгийн Газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг огцрохыг шаардана. 

Монгол Улсын Засгийн Газар иргэдийнхээ мөнгийг нь булаалаа, ажлын байрыг нь булаалаа, хоолыг нь булаалаа, бензинийг нь булаалаа, гадаадад гарах визүүдийг нь булаалаа, одоо сүүлдээ үгийг нь булааж байна. Үүний дараа монголчуудад юу үлдэх вэ? Эхэнд нь мөнгө байсан.

Эцэст нь бидэнд ганцхан үг л байна. Бусад бүх зүйлээ булаалгалаа. Амьдрах орчноо булаалгалаа. Улсын төсвөө булаалгалаа. Байгалийн баялгаа булаалгалаа. Шударга хуваарилалтаа булаалгалаа. 

Одоо гадагшаа явах мөрөөдөлтэй ч виз нь гардаггүй залуучууд, цалингаа аваад яг маргааш нь зээл нь дуусдаг хүмүүс, цалин нь цагтаа буухгүй бол чанаргүй зээлдэгч болдог ийм хүмүүс болж хувирлаа. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гэдэг нь Ардчилсан намын 32 жилийн өмнө тунхаглаж гарч ирсэн хамгийн гол зүйл юм.

Үүнийг хэзээ ч эрх баригчдад булаалгахгүй. Цаашид бид 21 аймаг 9 дүүргийн салбар нэгжүүддээ хэлэлцүүлэг явуулна. Ерөнхийлөгчид найдах хэрэггүй, ҮХЦ-д найдах хэрэггүй. Одоо иргэд өөрсдийнхөө үг хэлэх эрхэд найдахаас өөр сонголтгүй болсон” гэлээ.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2023.01.20) хуралдаан 09 цаг 41 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тус Байнгын хороо дээрх хуулийн төслүүдийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж, хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар санал хураалт явуулахгүй, нээлттэй үлдээж,

Байнгын хороонд шилжүүлсний дагуу бэлтгэсэн саналын томьёоллууд болон санал хурааж дэмжигдсэн боловч Байнгын хорооны хуралдаанаар дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн саналыг мөн бэлтгэсэн болохыг Б.Баттөмөр гишүүн танилцуулав.

Байнгын хороо нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл, Байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-ын дагуу дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух дэгтэй. Харин өнөөдрийн хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм.

Ийнхүү Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

Хэрэм жилд 1000 мод тарьдаг. Тэднийг хайрлая

Published

on

By

Эмэгчин хэрэм хэрвээ нялх хэрэм олвол түүнийг зогсолтгүй хооллож, тэжээж , арчилж яг л ээж шиг нь 3 бүтэн өдрийн турш тэтгэдэг. Энэ хугацаанд ээж аавыг нь хайна , судалгаа явуулж үнэхээр ээж аавгүй гэдгийг тодруулж тогтоодог байна.

Тэгээд өргөж өөрийн гэр бүлийн гишүүн болгодог гэжээ. Эр эм хэрэмнүүд маш энхрий, романтик хосууд гэнэ.. эр нөхөр нь хоол олохоор яваад эргэж ирэхдээ заавал эхнэрээ үнсдэг дээр нь хоол хүнс авчирхаас гадна эхнэртээ зориулж хамгийн сайхан цэцэг, хамгийн том самар, жимс гээд бэлгээр бол булдаг гэнэ.

Хэрэмнүүд үнэнч ийм сайхан гэр бүлээс гадна жилийн турш нууж газар булж нөөцөлсөн бүх самар , үр жимснийх нь талаас илүү нь өөрсдөд нь биш харин биднийг баясгаж байгаа ой мод болж ургадаг гэнэ. Амьтад зүгээр ч нэг амьтад биш өөрийн гэсэн ухаантай заримдаа хүн биднээс ч дээр юм шиг.

Continue Reading

Дотоод

Монгол улсын жудочид Антальяагийн “Их дуулга” тэмцээнийг зорилоо

Published

on

By

Монголын улсын Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 31-нд Турк улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөнө. Катарын нийслэл Дохад 5-р сарын 7-нд эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохиогдож буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна. 

Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөх Монгол улсын жудочид:

Эрэгтэй:

60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир

66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр

73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр

81 кг: Г.Болор-Очир

90 кг: Г.Алтанбагана

-100 кг: Б.Гончигсүрэн

+100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй:

48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

52 кг: Л.Сосорбарам

57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо

63 кг: Б.Ганхайч

70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ

+78 кг: А.Адъяасүрэн

Continue Reading

Дотоод

Сорил: Та удирдагч уу?

Published

on

By

1-10-р асуултанд “Тийм” гэж хариулбал 1 оноо, “Үгүй” гэж хариулбал 0 оноо,
11-20-р асуултанд “Тийм” гэж хариулбал 0 оноо, “Үгүй” гэж хариулбал 1 оноо өгнө.

1. Та байнга уучлал гуйдаг уу?
2. Хэн нэгэн хүн таны хувцсыг шоолж инээвэл та өмсөхөө болих уу?
3. Та өөрийн зөв гэж бодсон үедээ ч маргаан шуугианаас зайлсхийдэг үү?
4. Та элдэв дүрэм журамд амархан захирагддаг уу?

5. Хүмүүсийн гуйлтанд татгалзсан хариу өгч чаддаг уу?
6. Та моод даган хувцаслахыг хичээдэг үү?
7. Хувцас чинь биед эвтэйхэн биш ч гэсэн өөрт чинь зохиж байвал өмсөх үү?
8. Юмыг ойлгодоггүй хүмүүсийг хараад тэвчээр чинь барагддаг уу?

9. Та бусдаас юм гуйдаг уу?
10. Та бусдын анхаарал татахаар хувцасладаг уу?
11. Та хараалын муухай үгс хэлдэг үү?
12. Хүмүүсийг эвгүй тэнэг байдалд оруулахыг хичээдэг үү?

13. Зурагтаар ярьж айгаа хүмүүсийн ярианд эвгүйцдэг үү?
14. Хамт ажиллагсдадаа ажлаа хийж чадахгүй байгаа тухай үнэнийг хэлж чадах уу?
15. Дараа нь юу болохыг бодож тооцоололгүйгээр бодож байгаа юм аа шууд хэлдэг үү?
16. Та өөрийгөө тэвчээр муутай гэж боддог уу?

17. Та маргаанд ялагдахдаа ууралдаг уу?
18. Та мөнгөө зөвхөн өөртөө болон өөрийн зугаа цэнгэлд зориулан зарцуулдаг уу?
19. Та өөрийгөө авхаалжтай гэж боддог уу?
20. Олны дунд байхдаа аятайхан байж чаддаг уу?

14-20 оноо: Та удирдагч биш. Эгзэгтэй гэнэтийн юм болгонд танд бусдын заавар, зөвлөгөө хэрэгтэй байдаг бөгөд та хүний гуйсан болгоныг биелүүлдэг юм байна.

7-13 оноо: Та хувирамтгай хүн юм. Та бусыг удирдан зохион байгуулж чадна. Та бусдад зөвлөгөө өгөх дуртай. Гэвч танд бусдыг араасаа дагуулан захирахын тулд шийдмэг буюу бараг түрэмгий гэхээр зан чанар алга.

6-ба түүнээс доош оноо: Та бол төрөлхийн удирдагч байхаар заяагдсан хүн юм. Та захирамтгай зантай. Танд хүн зааж зааварлавал та их эмзэг хүлээн авдаг. Хэрэв та чухал ажил алба хашиж чадахгүй бол босогч тэмцэгч болох юм байна.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status