Connect with us

Дотоод

Миеэгомбо: Шүүгчийн туслах нь “Уучлаарай” гээд уурлаж байна!

Published

on

Продюсер Миеэгомбо:

“2022 оны 12 сарын 22-нд Шүүх хурлаар орж, шийдэгдсэн хэргийн шийдвэрээ шүүгч нь хуулийнхаа дагуу 14 хоногт буюу 2023 оны 01 сарын 05-нд бичиж, гаргах ёстой байтал өнөөдөр буюу хуулийн хугацаа дууссанаас хойш 21 хоногийн дараа буюу нийтдээ 35 хоног бичиж бичиж арай гэж нэг юм гаргаж байдаг шүү! Бас болоогүй ээ, “Хуулийн хугацаа чинь дуусчихлаа. Шийдвэрээ өгөөч ээ!” гэж сануулан барин байж шүү.

– Яагаад? гэж асуутал шүүгчийн туслах нь

– Ачаалал ихтэй байгаа болохоор…гэв.

Хэрвээ шүүгч анхан шатны шийдвэрээ хугацаандаа гаргаж өгсөн бол өдийд би хариуцагч талаар хохирлоо төлүүлчихээд сууж байх байв! Ийм аймаар хайнга.

Шүүгч нь өөрөө хуулиа тоодоггүй наасссс…Ингэвэл нээрээ хэн ч ш дээ!

Энийг нь хэлсэн чинь шүүгчийн туслах нь

– Харин тэгээд таниас уучлал гуйлаа ш дээ! гээд уурлаж байдаг шүү. Уг нь би зарчим яриад байгаа ухаантай.

– Та нар хугацаандаа шийдвэрээ гаргаад өгчихсөн бол би юу гэж ингэх вэ дээ. Одоо би энэ шийдвэр дээр чинь гарын үсэг зурчихаад та нарын хэлдэгээр дахиад хуулийн хугацаа гээд 14 хоног, цаашлаад 30 хоног хүлээж, асуудал сунжрах юм уу? гэж асуулаа.

– Уучлаарай гэсэн ш дээ, гялс гарын үсэгээ зурчих гэнэ ээ.

Медиагийн бид хүртэл захиалгын реклам, нэвтрүүлэг энэ тэр хийхдээ хугацаа хэтрүүлсэн бол хариуцлагаа хүлээдэг. Ямар нэг төлбөр төлдөг. Үгүйдээ л дахиад нэмэлт юм хийж өгч хохирлыг нь барагдуулдаг. Гэтэл Монголын шүүх үнэн ДААМ юм өө. “Ачаалал ихтэй байлаа. Уучлаарай” гээд л загнаад явчихдаг гэнэ ээ.

Монголын шүүх “Ачаалал ихтэй байгаа” нь Хүндэтгэх шалтгаан мөн үү, биш үү? Түүнээс болоод иргэд бид хохирох нь зөв үү, буруу юу? Хүний нөөцийн энэ асуудал уг нь шүүхийн өөрийнх нь дотоод асуудал байлтай!

Шүүхийн тухай, шүүгчдийн энэ мэт хариуцлагагүй үйлдлүүдийн талаар асуудал хөндсөн цуврал нэвтрүүлэг хиймээр санагдчихлаа, харин ч нэг. Ямар муухай бүдүүлэг, дээрэнгүй нөхдүүд вэ!”

5-6 нүүр шүүхийн шийдвэр бичих гэж 35 хонож байгаа, хуулинд заасан 14 хоног нь дуусаад бүр 21 хоносны дараа анхан шатны шүүхийн шийдвэрээ “арай ядан” бичиж өгч байгаа шүүгчийг өмөөрөөд над руу баахан хуульч нэртэй охид элдэв бусаар л бичицгээлээ. Би та нартай шүүгчийн сайн, мууг ярьсангүй. Хуульчид өөрсдөө хуулиа биелүүлээч ээ гэж зарчим л шаардсан. Тэгсэн өөдөөс “Ажлын ачаалал их байгаа” гэнэ ээ. Тэрийг чинь тэгээд хэн тэнцүүлэх юм? Удирдлагадаа л хэл л дээ, шаард л даа.

Уучлаарай, би шүүгч мэргэжилтэй байгаад, хууль номоо сайн мэддэг, ажил нь гарт нь орсон байсан бол 5-6 нүүр шүүхийн шийдвэрийг яс суувал 2 цагийн дотор биччихнэ ээ!

Өмнөх хуулийн заалтаараа 7 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг бичих ёстой байсныг өдгөө 14 хоног болгож өөрчилсөн. Тэгээд байхад шүү.

Би Кино зохиолч хүн. Иймэрхүү шийдвэрийн бүтцийг хараад л хэдэн хэсэгтэй, алинд нь ямар ямар тайлбар орж, алийг нь хэдэн минутанд бичдэгийг мэдэхийн цаагуур мэднэ ээ. Тэгсэн юу вэ, манийгаа “Маллаад” 35 хоног “Бичдэг” байна ш дээ.

СБД-ийн Иргэний хэргийн шүүгчид ээ, ичиж амьдраарай! Иргэдийг бүү доромжлоорой!

Өчигдрийн Шүүхийн хариуцлагагүй байдал, иргэдийг чирэгдүүлдэг процессийн тухай бичсэн постын дараа 2 телевиз, 3 вэбсайт над руу холбогдож, шүүгчдийн ёс зүйн тухай нээлттэй хэлэлцүүлэгээс өгсүүлээд асуудал хөндсөн, эрэн сурвалжлах цуврал нэвтрүүлэг гаргахаар ярилцаж байна.

Өчигдөр тус шүүгчтэй холбоотой гомдлыг би “Шүүхийн ёс зүйн хороо”-нд гаргаж өгсөн ба шүүгчийн хуулиа зөрчсөн, хариуцлагагүй байдалтай холбоотой энэ асуудал дээр ямар шийдвэр гаргасныг 14 хоногийн дараа би Live-аар дамжуулж олон нийтэд шууд мэдээлэх болно.

Өчигдөр, өнөөдөр 2 шүүгчийн туслах утсаар ярилаа.

Өчигдөр өдөр ярихдаа

– Шүүгч таны гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч талын өмгөөлөгчийн хамт уулзаж учир байдлыг тань сонсоё гэлээ.

– Уучлаарай, уг нь энэ асуудал зүгээр л зарчмын асуудал. Шүүгч нь хуулиа зөрчсөн тухай асуудал. Одоо надад уулзаж гомдоллох шаардлага байхгүй ээ. “Шүүхийн ёс зүйн хороо”-нд би албан ёсоор гомдлоо гаргасан гэв.

Гэтэл өнөөдөр ярихдаа

– Шүүхийн анхан шатны шийдвэр гарсан тул хуулийн дагуу 14 хоног дотор давж заалдаж болно. Нөгөө тал ч гэсэн анхан шатны шийдвэрийн дагуу төлбөрөө төлье гэж хэлүүлсэн. Шүүгч таниас уучлал гуйж байна гэв.

Өчигдөрхөн “Ажлын ачаалал их байсан. Гарын үсэгээ зур” гэж байсан нөхөд өнөөдөр гэнэт ухаан орсон нь энэ. Шүүгч нар надаас гадна хичнээн иргэдэд яг ийм байдлаар зүгээр л “Уучлал гуйсан болоод” өнгөрөх вэ?!

Иргэн хүн шүүгчийн хайнга хандаж, чирэгдэл учруулсанд нь гомдол гаргаж, хяналтын шатны байгууллагад нь хандангуут “Юу болов?” гэмээр уриалгахан болох нь юуны учир вэ?

Уг нь энэ хэрэг 2021 оны 10 сард шүүхэд хандсанаар эхэлсэн. Шүүх хурал “Шүүгч ажлын ачаалал ихтэй байгаа” гэдэг шалтгаанаар бараг 5-6 сарын дараа арай гэж товлогдсон. Дараа нь бид өмгөөлөгчөө сольж, уг хэрэгт холбогдох Олон Улсын байгууллагыг Гэрчээр дуудуулах хүсэлт тавьж, дунд нь шүүгч амарч, хариуцагч талын төлөөлөгчийн итгэмжлэлийн хугацаа дууссан тул дахин хойшлогдож явсаар арайхийн 2022 оны 12 сард анхан шатны шүүх хурал болсон. 1 жил 2 сарын дараа…

Энэ бүгдэд би маш тэвчээртэйгээр СБД-ийн Иргэний хэргийн шүүхийг болон шүүгчийг хуулийн дагуу ажиллана гэж итгэж хүлээсэн. Гэтэл шүүх хурал болсноос хойш 35 хонож, шахаж шаардуулж, гуйлгаж түүлгэн байж арайхийн анхан шатны шийдвэрээ (5-6 нүүр бичиг) гаргасан нь энэ! Дэндүү цаашаа…” гэжээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

Хайж байна. Туслаарай!

Published

on

By

ЗАРЛАЛ: Нэр: Алтансарнай нас-40, өндөр 155 см орчим гуравдугаар сарын 24-ны орой 22 цагийн үед БЗД-ийн 16-р хорооллоос гараад ор сураггүй алга болсон!

Гарахдаа богино бор куртик, бор өмд, богино хар лакан гуталтай явсан.

Харсан хүн байвал холбоо барина уу? Утас: 95659876, 95655687, 88808157

Continue Reading

Дотоод

Энэ эмээ хог түүдэг хүн дээр очоод хийсэн үйлдэлд та итгэхгүй дээ

Published

on

By

“Нэгэн эмээ хог түүдэг хүнд 160,000 төгрөг өглөө. Боолтоо хийлгэх санаатай ” очер ” хүлээж эмнэлэгийн цонхоор ойр орчноо ажиглаж суутал хогын пүнкерт нэгэн хүн нилээн удаан саатлаа.

Бодвол зайлуул , мөнгө олох санаатай шил, лааз л хайгаа биз. Тун удалгүй миний хажууд суугаа хөгшин цонхоор харж зогссоноо гадагш гарлаа.

Нөгөө хүн рүү очиж өврөө уудалснаа юу ч юм өгчихөөд хоёр хацрыг нь гараараа дулаацуулж духан дээр нь үнсэж харагдлаа.

Удалгүй эмээ хажууд минь ирж суугаад ” хөөрхий дөө, ямар хүний үр ингэж зовж шаналж амьдардаг байнаа. Бид чинь баян улс шүү дээ. Ингэж хог түүж амьдарч явснаас эмээтэйгээ явж мал малла гэж хэлээд томографикт толгойгоо харуулах гэж цуглуулсан 160,000 төгрөгөө өгчихлөө.

За би яахав ээ, дараа нь л болно биз. Энэ хүүг яана даа одоо. Нөгөө мөнгө нь юу л болоо аж, 5 хүүхэдтэй,эхнэр нь өөд болсон. Хамгийн бага охин нь 6 сартай гэнээ. Зайлуул даа, ганц хонины мах авч ирж өгөх юмсан ” гэж хэлээд нулимсаа арчиж, санаа алдлаа.

Эмнэлэгийн коридорт сууж байсан хүмүүс энэ эмээг хараад бүгд л дор бүрнээ нэгийг бодож , хоёрыг тунгаасан байх.

Хүний мөс чанараа гэж энэ шүү дээ.

Хог түүж яваа халтар царайтай, ноорхой хувцастай, ядарсан нэгнийг чин сэтгэлээсээ хайрлаж, түүнээс сэжиглэхгүйгүүр үнсэж , түүнтэй ярилцаж зогссон энэ агуу эхийн сэтгэлийг юутай ч үл жишмээр. Бахархалтай

Монголчууд бид нэг нэгнээ чин сэтгэлээсээ хайрладаг бөгөөд уйлж байснаа аргадаж, ядарч яваа нэгнээ буйран дээрээ орхилгүй дагуулаад явдаг ард түмэн .

Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэгсэн. Төр засаг минь эдийн засгаар хямарсан байж болноо, түмэн олон минь хүн чанар, хүнлэг сэтгэлээр хямарч болохгүй юм байна гэдгийг энэ эмээгээс дахин харах шиг боллоо.

Сайхан сэтгэлт эмээ минь урт наслаж, удаан жаргаарай” гэлээ.

Continue Reading

Дотоод

Ц.Хулан хорих ангиас захидал бичжээ

Published

on

By

Яруу найрагч Цоодолын Хулангийн цагдан хорих ангиас ард түмэндээ хандсан мэдэгдэл бичсэнийг хүргэж байна.

Эх болсон ард түмэндээ хүргэх сонордуулга

Эх орон газар шороо, ард түмэндээ халуун хайртай эгэл яруу найрагч эмэгтэй намайг эх орноосоо урвасан гэх аймшигт гэмт хэрэгтэн мэтээр яриад байгаагийн цаад бодит үнэнийг хэлэх цаг болов.

Хуулийн байгууллага “хэрэг”-ийг шуурхай шалгаж олон түмэнд үнэнийг хэлэх байх гэж найдсан минь талаар болж хэвлэл мэдээлэл, сошиалаар гүтгэн гүжирдсэн, бодит байдлыг гуйвуулж намайг гадаадын тагнуулын байгууллагад элссэн, улсын нууцыг дамжуулсан гэх гүтгэлгийг зориуд тарааж, миний гадаад ертөнцтэй харьцах,

үнэнийг олон нийтэд хүргэх бүх боломжийг хааж Монгол -Хятадын харилцааны тодорхой асуудлаар байр суурийн ялгааны золиос болж байгаа мэтээр ярьж, хэвлэл мэдээлэл телевизээр гэмт хэрэгтэн гэж зарлагдсаар гурван сар шахам шоронд сууж байна.

Би гэр бүл, ээж аав, үр хүүхэд тэр ч байтугай өмгөөлөгчтэйгөө шилний цаанаас ТЕГ-ын хяналтын дор утсаар хэдэн үг сольж байна. Би эх орондоо хайртай, ард түмэндээ хайртай гэдгээ уран бүтээл, ажил үйлсээрээ байнга илэрхийлж ирсэн.

“Цэцгийн толгой тасаддаггүй үртэй байхыг хүснэ

Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ” гэсэн чин хүсэл минь биелсэнгүй, олигархийн мөнгөөр угжуулсан төрийн машинд толгойгоо тасдуулах цаг минь ирж байх шиг байна.

Монголчууддаа гурван зүйл хэлэхийг хүснэ.

Би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй, тэдэнд ажиллаагүй.

Монгол Улсын нууцын ямар нэг баримттай хэзээ ч танилцаж байгаагүй, хэнд ч ямар нэг бичиг баримт дамжуулаагүй.

Баяны хүүхэд Х богд болохыг эсэргүүцэж өөрийн байр сууриа 2016 оноос олон нийтэд ил тод хэлж байсныг минь монголчууд мэднэ.

Эх орныхоо эрх ашгийн төлөө хэлсэн үг, хийсэн тэмцэл, уран бүтээлийг минь гуйвуулж хэлмэгдүүлж байна. Өвөрмонголд миний ном, бүтээл хэвлэгдэх бүр оюутан цагийн найз нөхөдтэй уулзаж уран бүтээл, ажил хэргээ ярилцаж байсныг минь гэмт хэрэг болгох гэж мушгин гуйвуулж байна.

Миний бие хүнд өвчтэй, удаа дараа мөрдөн байцаалтын явцад ухаан алдаж, эмнэлэгт хэвтэхэд хүрч байгаа ч би эрхээ хамгаалж өлсгөлөн зарлан тэмцэх болно гэдгээ мэдэгдье. Авлигад живсэн Монголын улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол би амuа өгөхөд ч бэлэн байна.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status