Дэлхий
Газар хөдлөлтөөс хэдхэн хоногийн өмнө нэг иргэн хотын дарга дээр очоод уурлажээ

Турк улсад газар хөдлөлт болсон цэгтэй ойр оршдог ч нэг ч байшин нураагүй, нэг ч хүн эрсдээгүй нэгэн хот бий. Тэр хотын дарга Оккеш Элмасоглу хэлэхдээ “Бид хууль бус барилга байгууламжинд зөвшөөрөл өгдөггүй” гэсэн байна.

Байгалийн гамшигийн улмаас үүссэн асуудлаар авилга, барилгын стандарт зөрчсөн асуудал Турк улсад ид хурцаар яригдаж байна. Тус улсын Засгийн газрын зүгээс иргэдийнхээ бухимдлыг дарахын тулд нурсан барилгуудтай холбоотой үл хөдлөхийн бизнесмэнүүдийг хорьж эхлээд байгаа.

Харин хууль бус барилгажилтыг зөвшөөрөөгүй хотын дарга энэ залуу баатар болоод байна. Түүнийг Оккеш Элмасоглу гэдэг бөгөөд Эрзин хотын дарга юм. Энэ хот нь Гатай мужид орших ба 2 сарын 6-нд газар хөдлөлт болсон мужид оршдог билээ. Зарим газруудад барилгууд бараг тэр чигээрээ, зарим нь хэсэгчлэн нуран унасан юм.

Эрзин хот нь 41 мянган оршин суугчтай ба газар хөдлөлтийн төв цэг болох Кахраманмарашаас ердөө 140 км зайтай оршдог гэнэ. Энэ тосгонд нэг ч барилга нураагүй, нэг ч хүн бэртээгүй, нэг ч хүн эрсдээгүй.

Зарим барилгад эвдрэл үүссэн ч гэсэн огт нураагүй ажээ. Үүний нууц нь юу гэдэг асуултанд Элмасоглу хариулахдаа “Би маш тодорхой зарчимтай. Би ямар ч хууль бус барилгыг бариулаагүй” гэсэн байна. “Энд хохирол үүсээгүйд бид баяртай бйагаа ч өөр газруудад маш олон хүн өөд болсонд харамсаж байна. Эзин хотын 50-60 орчим иргэн өөр газруудад байхдаа өөд болсон. Газар хөдлөх үед бид эмээж байлаа.

Биднийг сэгсчиж, тог цахилгаангүй болсон эцстээ бидэнд ямар нэгэн хохирол учраагүй гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Газар хөдлөлтийн дараа бид хотын дундуур машинтайгаа явж нөхцөл байдлыг шалгахад бүгд зүйл хэвэндээ байсан. Үүний нууц нь уу? Бид ямар нэгэн хууль барилгыг зөвшөөрөөгүй. Ямар ч дарамт шахалт нөлөө байсан ч бид зөвшөөрөөгүй.

Мэдээж хүмүүс өөрсдөө эрсдлийг тооцоод нууцаар хууль бус барилга барихыг оролддог. Гэхдээ би түүнийг нь илрүүлж хориглодог юм. Би засаг захиргааны ажлыг улс төртэй хольж хутгахыг хүсдэггүй. Надтай ойр дотны хэн ч бай, хамаатан маань ч бай хэрэв арын хаалгаар зөвшөөрөл авах гэж оролдвол торгуулаад өнгөрдөг.
Намайг хүмүүсийн шаардлагыг хүлээж авахгүй үл тоож байна гэж шүүмжилсээр ирсэн. Магадгүй Турк улсад ганц тийм хүн нь ч байж мэднэ. “Та Турк улсын цорын ганц шударга хүн юм уу” гэж зарим нь шоолонгүй асуудаг.
Газар хөдлөлтөөс хэдэн өдрийн өмнө нэг иргэн над дээр ирээд барилга бариулсангүй гэж уурлаж байсан. Өөр газар барилга барихад асуудалгүй байхад яагаад ингэдэг юм гэж уурлан дайрч байсан. Би түүнд энэ асуудал дээр ямар ч арга байхгүй ээ гэдгийг хэлээд явуулсан” гэж тэр Туркийн ТВ5 телевизэд ярилцлага өгчээ.
Хэдийгээр барилга барих стандарт шаардлага хатуу болсон байсан хэдий ч энэ нь зөвхөн цаасан дээр бичигдсэн хууль байжээ. Бас нэг нэрмээс болсон зүйл бол нэмэлт төлбөр төлөөд зарим нэгэн аюулгүй байдлын шаардлагыг хуулийн дагуу зөрчөөд барилга барьдаг журам юм.
Туркийн газар хөдлөлтийн бүсэд оршдог 75,000 барилга энэ хуулийн дагуу баригдсан гэнэ.
Дэлхий
1-р ангийн охиныхоо хуралд суулаа. Хичээлээс өмнө данс руу 1,3 сая ₮ хийсэн байна

Охиныхоо 1-р ангид ороод асран хамгаалагчийн анхны хуралд суулаа. Сургуулийн захиралын бэлдсэн бичлэг үзүүллээ.
Захирал эмэгтэй олон л зүйл ярьж байна. Онцолж хэлсэн нь: “ Хүүхдүүдийг тань хэнээр ч хэлүүлэхгүй өөрөө хичээлээ хийгээд суудаг болтол нь бид чадах бүхэнээрээ хичээж ажиллах болно.
Харин анги даасан багш нь: “ Хүүхдүүдийг тань худалаа яриулахгүй тал дээр анхаарч ажиллана та бүхэн бас хамтараарай гэнэ.
Ингэж биеэ даасан тууштай , үнэнч шудрага, Япон хүн бүтдэг байхдаа.
Аан тийм бас
Хүүхэд бүрт laptop
Хичээлийн хэрэгсэл ном,дэвтэр, харандаа, усан будаг, бараг бүгдийн л сургуулиас үнэгүй өгч байна,
Хичээл эхлэхээс 2 долоо хоногийн өмнө 1300000₮ дансанд (Сургуулийн өмнөх бэлтгэл ) гэсэн мөнгө хийсэн байсан.
Тэгсэн өөрсдөө бүгдийн үнэгүй бэлдээд өгчихдөг.
Хэзээ манай улс боловсролдоо ингэж мөнгө хаядаг болох юм бол?
Эх сурвалж: Oogii AnuMi
Дэлхий
Монголын 3 иргэн Тайландад хулгай хийж байгаад баригдлаа. Нэрс нь ил болов

Тайланд улсын цагдаагийн албан хаагчид Суварнабхумигийн нисэх онгоцны буудалд өдөр болгон шахуу жуулчдын цүнхнээс мөнгө хулгайлдаг Монголын 3 эрэгтэйг баривчилжээ.
Нисэх онгоцны буудлын менежер Киттипонг энэ талаар хэлэхдээ цагдаа нар 37 настай Дамдин Жаргалсайхан, 51 настай Батболд Самбуу, 37 настай Батмягмар Уртнасан нарыг 3 сарын 24-ний өдөр B давхарт саатуулжээ.
Японы 2 эрэгтэй, Тайланд эмэгтэй, Канадын иргэн эрэгтэй нар түрийвч болон бэлэн мөнгөө алдсан талаар цагдааг гомдол гаргасан байдаг ба цагдаа нар хяналтын камер ашиглаж тэднийг илрүүлжээ.
Бичлэг дээрээс харахад Монголын 3 эрэгтэй 2 эмэгтэйтэй хамтарч байсан бөгөөд тэдгээр эмэгтэйчүүдийг мөн эрэн сурвалжилж байна. Зарим хохирогчид нь дөнгөж мөнгөө солиулаад байхдаа суйлуулсан байсан гэнэ.
3 эрэгтэй хулгай хийж байгаа хүнээ тойрон хүрээлэх үед эмэгтэй сэжигтнүүд хувцас ашиглан хохирогчийн үзэгдэх орчинг хязгаарлах замаар цүнхнээс нь бэлэн мөнгийг нь хулгайлсан байна. Зарим тохиолдолд тэд лифтэнд байхдаа тойрон хүрээлж байгаад цүнхнээс нь хулгай хийж байгаа нь бичигджээ.
Эх сурвалж: Bangkokpost.com
Дэлхий
Гэрээсээ хоёр ч удаа нүүлгэн шилжүүлэгдсэн өвөөгийн сэтгэл “гунигтай, ганцаардмал” байна

1964 оны Токиогийн олимпийн тэмцээнд зориулсан Үндэсний Стадион барих шаардлагын улмаас газар чөлөөлөлтөнд орж гэр бүлийнхээ хамтаар нүүх үедээ Кохэй Жинхо гунигтай байсан боловч үндэсний бахархал болсон тэмцээн болж буй учир Япон улсынхаа төлөө нүүсэн юм.
Гэвч 2013 онд түүнийг 80 настай байх үед нь Токиогийн 2020 оны олимпийн тэмцээнд зориулсан стадион барих зорилгоор дахин шилжих шаардлага гарсан нь хувь заяаны хачин эргэлт байлаа.
Тэр хагас зууны туршид эхнэр Ясукогийн хамтаар амьдарсан байрнаасаа дахин явах шаардлагатай болгох нь тэр. “Явахад үнэхээр хэцүү байлаа” гэж одоо 87 настай Жинхо ярив. “Би энэ байрандаа амьдралынхаа хамгийн урт хугацааг өнгөрүүлсэн” хэмээн хэлжээ.
Жинхогийн хувьд Япон улс хэт ойрхон олимп зохион байгуулж байгаа гэдэг утгаар нь 2020 оны олимпийг дэмжихгүй байгаа ба 200 орчим айлыг нүүлгэн шилжүүлэх зарлах хуудас нь гэнэт л гарч ирсэн хэмээн гомдоллов. Эдгээр нүүлгэн шилжүүлэлтэнд хамрагдсан иргэд ихэвчлэн өндөр настнууд байсан гэлээ.
“Ямар нэгэн хэлэлцээр юм уу, авч хэлэлцсэн зүйл юу ч байгаагүй. Ядаж л “таныг нүүлгэн шилжүүлэх хүсэлтэй байна, бидэнтэй хамтарч ажиллана уу” гэсэн бол бас өөр л дөө. Харин зүгээр л “Олимп болох гэж байгаа болохоор та явах шаардлагатай байна” гэх байдалтай хандсан гэв.
“Бидэнд ердөө л 170,000 иен (1,500 доллар) өгсөн. Энэ мөнгөөр юу хийж чадах билээ? Би зүгээр л инээчихсэн. Нүүхийн тулд бараг 1 сая иен (9000 доллар) зарцуулсан.
Токио хотын албаны хүмүүсийн хэлсэнээр иймэрхүү нөхцөлд 170,000 иен нь стандарт төлбөр хэмээн тайлбарласан байна. “Бид маш соёлтой байхаар бэлтгэгдсэн. Тус газарт ойр орших нийтийн орон сууцнууд байдаг” гэж нэрээ нууцласан албаны хүн хэлэв. “Гэхдээ урт хугацааны туршид амьдарсан хүнд жаахан хүнд туссан байж болох юм” гэлээ.
Эх сурвалж: РОЙТЕРС
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг4 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа