Connect with us

Дэлхий

Зеленский Хүрэлсүхтэй утсаар ярих хүсэлт тавьжээ. Харин цаадах нь

Published

on

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярих хүсэлт тавьсан талаар News.mn сайт мэдээлэв.

Украин-Оросын асуудал дээр Монгол улс хөндлөнгийн байр суурьтай байгаа ба аливаа нэг талд нь ороогүй юм. Барууны улсуудын хувьд ч гэсэн Оросоос хэт хамааралтай улсуудыг хэт шахахгүйн тулд Монгол улсыг бензин авах төлбөр зэрэг асуудал дээр нь хэт хатуу хянахгүй байгаа гэж үзэж болно.

Сонирхолтой нь В.Зеленскийгийн залуу нас нь Монгол улстай холбоотой байдаг билээ. Володимир Олександрович Зеленський нь Уркаин улсын ерөнхийлөгч бөгөөд театр, кино жүжигчин. Тэрээр 2019 оны 5 дугаар сарын 20-нд тангараг өргөж Украины Ерөнхийлөгч болсон. «Ард түмний үйлчлэгч» улс төрийн намыг үндэслэгч юм.

1978 оны 1 сарын 25-нд ЗХУ-ын Днепропетровск мужийн Кривой Рог хотод төрсөн.

Жүжигчин, найруулагч, продюсер Владимир Зеленский Украины хошин урлагийн жүжигчин, “Ард түмний үйлчлэгч” намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж 2019 онд Украйны Ерѳнхийлѳгч болж тангаргаа ѳргѳсѳн билээ.

Бага насаа Монголд өнгөрүүлсэн байна. Владимирын эцэг Александр Семёнович Зеленский нь математикч, программист мэргэжилтэй, техникийн ухааны доктор цолтой нэгэн бөгөөд Монголын Эрдэнэт УБҮ-д 20 гаруй жил ажилласан нэгэн аж. Эх Римма Владимировна Зеленская нь инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 40 жил ажилласан гэж намтарт нь бичсэн байна. Өвөг эцэг Семён Иванович Зеленский (1924), украин үндэстэн 1941-1945 оны Эх орны дайнд оролцогч байсан.

1982-1986 онуудад Владимир эцэг, эхийнхээ хамт Монголд амьдарчээ. Тэрбээр Эрдэнэт хотын зөвлөлтийн дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэн А үсэг заалгасан аж. Дараа нь 1986 онд төрөлх Кривой Рог хот руугаа буцаж, 95 дугаар гимназийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангийг дүүргэсэн байна.

Багадаа сонгомол бөх, хүндийг өргөлтөөр хичээллэдэг, шуудангийн марк цуглуулдаг, сагсан бөмбөг, гар бөмбөг муугүй тоглож, дажгүй гэгч нь бүжиглэчихдэг сэргэлэн хүү байжээ. Бас бие даан гитар хөгжим сурч, сургуулийнхаа хамтлагт тоглодог байсан гэнэ.

16 настайдаа Израилд суралцах тэтгэлэг авсан ч эцэг нь “Намайг үхсэний дараа л тийшээ яваарай” гээд болиулсан хэмээн намтарт нь бичжээ. 1995 онд аравдугаар ангиа 2 хичээл дээр сайн дүнтэй, бусад хичээл дээрээ онцсайн үнэлгээтэй төгсөж, Киевийн Олон улсын харилцааны их сургуульд элсэн суралцжээ.

Мѳн төрөлх Кривой Рогийнхоо эдийн засгийн дээд сургууль, Киевийн үндэсний эдийн засгийн их сургуулийг хууль эрх зүйн мэргэжлээр дүүргэсэн байна.

2018 оны 12 дугаар сард Владимир Зеленский Украйны сэтгүүлч Дмитрий Гордонтой хийсэн ярилцлагадаа өөрийн “Ард түмний үйлчлэгч” /Слуга народа/ намаа ирэх парламентын сонгуульд оролцох хүсэлтэй байгаагаа зарлав. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, шинэ он гарахаас хэдхэн минутын өмнө Владимир Зеленский

“1 + 1” телевизийн сувгаар украинчуудад хандан уриалга гаргаж, Украины ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдэж, энэ нь Ерөнхийлөгч Петро Порошенкогийн шинэ жилийн уламжлалт мэндчилгээг тус телевизээр нэвтрүүлэхийг нь хоцроосон. Зеленский хожим үйл явдлыг санаатай биш, техникийн алдаанаас болсон гэж тайлбарласан.

2019 оны 1 дүгээр сарын 21-нд “Ард ​​түмний үйлчлэгч” нам Владимир Зеленскийг Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэв. Нэгдүгээр сарын сүүлчээр Зеленский сонгуулийн өмнөх санал асуулгаар хамгийн түрүүнд гарч ирэв. Хоёрдугаар сар гэхэд Зеленскийн рейтинг 25-30%, 3 дугаар сарын дундуур 34% хүртэл өссөн байна. 3 дугаар сарын 31-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат явагдаж, хамгийн олон санал (30.24%) -ийг Владимир Зеленский авсан нь Ерөнхийлөгч Петро Порошенкогоос бараг хоёр дахин их байв.

Зеленский Порошенкотой хамт орсон сонгуулийн хоёр дахь шатанд Украины Төв комиссын эцсийн дүнгээр нийт сонгогчдын 73.22% (13.5 сая санал) -ын дүнгээр ялалт байгуулав. 5 дугаар сарын 3-нд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагчийн тухай мэдээллийг Дээд Рада “Украины дуу хоолой” сонин, Украины Сайд нарын танхимын “Засгийн газрын шуудан” сонинд нийтэлсэн байна.

Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн Зеленский шууд Парламентаа тараах шийдвэр гаргаж, Парламентын гишүүдийн халдашгүй байдлын хуулийг цуцалж, Ерөнхий прокурор, Батлан хамгаалахын сайд зэрэг нэлээд олон дарга нарыг огцруулах санал гаргасан.

Тэрбээр: “Би урьд нь та бүхнийг инээлгэхийн төлөө явж ирсэн. Тэгэх хэрэгтэй гэж итгэдэг байсан. Харин одоо та бүхнийг уйлахгүй байлгахын төлөө бүхнийг хийнэ!” гэж ард түмэндээ хандаж хэлжээ.

Дунд сургуульд зэргэлдээ ангид сурч байсан Елена Владимировна Кияшко гэж бүсгүйтэй 1996 онд ойр танилцаж 2003 оны 9 дүгээр сарын 6-нд гэрлэлтээ албан ёсоор батлуулжээ. Тэд анр хоёр хүүхэдтэй: охин Александра (2008), хүү Киррил (2013).

Монгол улсын байр суурийг тухайн үед Батцэцэг сайд ийнхүү илэрхийлж байлаа.

-Манай улсын хувьд Украин ОХУ-ын нөхцөл байдалд ямар байр суурьтай байгаа вэ. Улс орон, улс төрийн хүчнүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байгаа шүү дээ?

-Манай улсын байр суурь тодорхой. Бид Монгол Улсын Үндсэн хууль болон гадаад улсын үзэл баримтлалын дагуу байр сууриа илэрхийлсэн. Бид энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие дасан олон тулгуурт гадаад бодлого явуулдаг. Энэ зарчмын хүрээнд бид сүүлийн үеийн үйл явдалд гүнээ сэтгэл зовниж, анхааралтай ажиглаж байна.

Тус хурцадмал байдал даамжирвал Европ болон дэлхийн энх тайвны тогтвортой байдалд ноцтой нөлөөлж, таамаглашгүй үр дүнд хүргэх аюултай.

Тийм учраас холбогдох талууд яриа хэлэлцээний замаар дипломат үйл ажиллагаа болон сайн санааны үндсэн дээр галыг даруй зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь чухал байна гэх байр суурьтай. Цаашид бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй зөвшилцөж, ойрын хугацаанд мэдэгдэл гаргах болно.

-Үүнтэй давхцаад байгалийн хийн хоолойн төсөл яригдаад байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

-Байгалийн хийн хоолойн төслийн асуудал бол шинэ зүйл биш. Энэ төслийг урьдчилаад шийдчихсэн. Энэ ажил Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр шийдвэр нь гарсан асуудал.

-Гадаад харилцааны яамнаас оюутнуудын татан авалттай холбоотой алдаа дутагдал гаргаж байгааг иргэд шүүмжилж байна. Энэ асуудалд ямар нэгэн хариуцлага тооцох болов уу?

-Бид нөхцөл байдлыг үнэлсний дараа тодорхой хариуцлагын асуудлыг ярих болно. Украинд манай Элчин сайд, Консулын газар байхгүй. Өргөмжит Консул харин өөрийн чадах хэмжээнд сайн ажилласан гэж бодож байна. Оюутнууд болон, иргэдийн гомдлыг нягталж үзээд арга хэмжээ авах болно.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

1-р ангийн охиныхоо хуралд суулаа. Хичээлээс өмнө данс руу 1,3 сая ₮ хийсэн байна

Published

on

By

Охиныхоо 1-р ангид ороод асран хамгаалагчийн анхны хуралд суулаа. Сургуулийн захиралын бэлдсэн бичлэг үзүүллээ.

Захирал эмэгтэй олон л зүйл ярьж байна. Онцолж хэлсэн нь: “ Хүүхдүүдийг тань хэнээр ч хэлүүлэхгүй өөрөө хичээлээ хийгээд суудаг болтол нь бид чадах бүхэнээрээ хичээж ажиллах болно.

Харин анги даасан багш нь: “ Хүүхдүүдийг тань худалаа яриулахгүй тал дээр анхаарч ажиллана та бүхэн бас хамтараарай гэнэ.

Ингэж биеэ даасан тууштай , үнэнч шудрага, Япон хүн бүтдэг байхдаа.

Аан тийм бас

Хүүхэд бүрт laptop

Хичээлийн хэрэгсэл ном,дэвтэр, харандаа, усан будаг, бараг бүгдийн л сургуулиас үнэгүй өгч байна,

Хичээл эхлэхээс 2 долоо хоногийн өмнө 1300000₮ дансанд (Сургуулийн өмнөх бэлтгэл ) гэсэн мөнгө хийсэн байсан.

Тэгсэн өөрсдөө бүгдийн үнэгүй бэлдээд өгчихдөг.

Хэзээ манай улс боловсролдоо ингэж мөнгө хаядаг болох юм бол?

Эх сурвалж: Oogii AnuMi

Continue Reading

Дэлхий

Монголын 3 иргэн Тайландад хулгай хийж байгаад баригдлаа. Нэрс нь ил болов

Published

on

By

Тайланд улсын цагдаагийн албан хаагчид Суварнабхумигийн нисэх онгоцны буудалд өдөр болгон шахуу жуулчдын цүнхнээс мөнгө хулгайлдаг Монголын 3 эрэгтэйг баривчилжээ.

Нисэх онгоцны буудлын менежер Киттипонг энэ талаар хэлэхдээ цагдаа нар 37 настай Дамдин Жаргалсайхан, 51 настай Батболд Самбуу, 37 настай Батмягмар Уртнасан нарыг 3 сарын 24-ний өдөр B давхарт саатуулжээ.

Японы 2 эрэгтэй, Тайланд эмэгтэй, Канадын иргэн эрэгтэй нар түрийвч болон бэлэн мөнгөө алдсан талаар цагдааг гомдол гаргасан байдаг ба цагдаа нар хяналтын камер ашиглаж тэднийг илрүүлжээ.

Бичлэг дээрээс харахад Монголын 3 эрэгтэй 2 эмэгтэйтэй хамтарч байсан бөгөөд тэдгээр эмэгтэйчүүдийг мөн эрэн сурвалжилж байна. Зарим хохирогчид нь дөнгөж мөнгөө солиулаад байхдаа суйлуулсан байсан гэнэ.

3 эрэгтэй хулгай хийж байгаа хүнээ тойрон хүрээлэх үед эмэгтэй сэжигтнүүд хувцас ашиглан хохирогчийн үзэгдэх орчинг хязгаарлах замаар цүнхнээс нь бэлэн мөнгийг нь хулгайлсан байна. Зарим тохиолдолд тэд лифтэнд байхдаа тойрон хүрээлж байгаад цүнхнээс нь хулгай хийж байгаа нь бичигджээ.

Эх сурвалж: Bangkokpost.com

Continue Reading

Дэлхий

Гэрээсээ хоёр ч удаа нүүлгэн шилжүүлэгдсэн өвөөгийн сэтгэл “гунигтай, ганцаардмал” байна

Published

on

By

1964 оны Токиогийн олимпийн тэмцээнд зориулсан Үндэсний Стадион барих шаардлагын улмаас газар чөлөөлөлтөнд орж гэр бүлийнхээ хамтаар нүүх үедээ Кохэй Жинхо гунигтай байсан боловч үндэсний бахархал болсон тэмцээн болж буй учир Япон улсынхаа төлөө нүүсэн юм.

Гэвч 2013 онд түүнийг 80 настай байх үед нь Токиогийн 2020 оны олимпийн тэмцээнд зориулсан стадион барих зорилгоор дахин шилжих шаардлага гарсан нь хувь заяаны хачин эргэлт байлаа.

Тэр хагас зууны туршид эхнэр Ясукогийн хамтаар амьдарсан байрнаасаа дахин явах шаардлагатай болгох нь тэр. “Явахад үнэхээр хэцүү байлаа” гэж одоо 87 настай Жинхо ярив. “Би энэ байрандаа амьдралынхаа хамгийн урт хугацааг өнгөрүүлсэн” хэмээн хэлжээ.

Жинхогийн хувьд Япон улс хэт ойрхон олимп зохион байгуулж байгаа гэдэг утгаар нь 2020 оны олимпийг дэмжихгүй байгаа ба 200 орчим айлыг нүүлгэн шилжүүлэх зарлах хуудас нь гэнэт л гарч ирсэн хэмээн гомдоллов. Эдгээр нүүлгэн шилжүүлэлтэнд хамрагдсан иргэд ихэвчлэн өндөр настнууд байсан гэлээ.

“Ямар нэгэн хэлэлцээр юм уу, авч хэлэлцсэн зүйл юу ч байгаагүй. Ядаж л “таныг нүүлгэн шилжүүлэх хүсэлтэй байна, бидэнтэй хамтарч ажиллана уу” гэсэн бол бас өөр л дөө. Харин зүгээр л “Олимп болох гэж байгаа болохоор та явах шаардлагатай байна” гэх байдалтай хандсан гэв.

“Бидэнд ердөө л 170,000 иен (1,500 доллар) өгсөн. Энэ мөнгөөр юу хийж чадах билээ? Би зүгээр л инээчихсэн. Нүүхийн тулд бараг 1 сая иен (9000 доллар) зарцуулсан.

Токио хотын албаны хүмүүсийн хэлсэнээр иймэрхүү нөхцөлд 170,000 иен нь стандарт төлбөр хэмээн тайлбарласан байна. “Бид маш соёлтой байхаар бэлтгэгдсэн. Тус газарт ойр орших нийтийн орон сууцнууд байдаг” гэж нэрээ нууцласан албаны хүн хэлэв. “Гэхдээ урт хугацааны туршид амьдарсан хүнд жаахан хүнд туссан байж болох юм” гэлээ.

Эх сурвалж: РОЙТЕРС

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status