Connect with us

Дэлхий

Гүүр хулгайлж зарсан нөхдүүдийг эрэн хайж байна

Published

on

Энэтхэг улсын цагдаагийн албанаас төрийн албан хаагчдын дүрд хуурамчаар хувирч 20 метр урттай, 500 тонн жинтэй төмөр гүүрийг салгаж төмрийн хаягдал болгон зарсан байж болзошгүй бүлэг этгээдүүдийг эрэн сурвалж байгаа аж.

Эдгээр бүлэг хулгайчид янз бүрийн техник, багаж ашиглан Амияавар тосгонд орших гүүрийг салгаж жижиглэн зөөсөн байна. Энэ тогсон нь Энэтхэг улсын зүүн нутагт орших Патна хотоос 150 км зайтай оршдог гэнэ.

Тосгоны иргэд өмнө нь албаны хүмүүст хандаж 45 жилийн өмнө баригдсан энэ гүүрийг ашиглахгүй байгаа учраас актлаж салгахыг хүссэн ажээ. Тиймээс тус бүлэг албаны хүмүүсийн дүрд хуурамчаар хувиран гүүрийг авч явсан бололтой.

29 настай Ганди Чаудхари хэлэхдээ “Хүмүүс томоохон техник авчирч 2 орчим хоног ажиллаад уг гүүрийг буулгаж авсан” гэв. Ингээд энэ долоо хоногийн эхээр гүүрний төмрийн хаягдлыг ачааны машинуудад ачин авч явсан юм байна. “Бид энэ бүлэглэлийн зарим гишүүдийг илрүүлсэн ч зарим нь олдоогүй байна. Тэд олон нийтийн өмчийг устгаж гүүрийг хулгайлсан” хэмээн цагдаагийн албаны хүн хэлжээ.

“Энэ асуудлаар хэрэг үүсгэж гүүрийг хэрхэн яаж хулгайлсан асуудлыг шалгаж байна” гэлээ. Иргэдийн хувьд 4 сарын 8-нд анх гомдол гаргасан гэнэ. “3 хоногийн өмнө гүүр зүв зүгээр байж байснаа гэнэт алга болчихсон учраас бид цагдаад хандсан” нгэж тосгоны иргэн хэлэв.

3 өдрийн хугацаанд гүүрийг салгаж буулгаад ачаад явсан гэсэн үг юм. Тэдгээр хүмүүс албаны хүмүүс биш гэдгийг мэдсэн үедээ л тосгоныхон гомдол гаргасан байна. Учир нь гүүр буулгасан хүмүүс явахдаа янз бүрийн зүйлс хэлээгүй яваад өгсөн учир луйвар байж магадгүй гэж зарим иргэд нь хардсан ажээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

1-р ангийн охиныхоо хуралд суулаа. Хичээлээс өмнө данс руу 1,3 сая ₮ хийсэн байна

Published

on

By

Охиныхоо 1-р ангид ороод асран хамгаалагчийн анхны хуралд суулаа. Сургуулийн захиралын бэлдсэн бичлэг үзүүллээ.

Захирал эмэгтэй олон л зүйл ярьж байна. Онцолж хэлсэн нь: “ Хүүхдүүдийг тань хэнээр ч хэлүүлэхгүй өөрөө хичээлээ хийгээд суудаг болтол нь бид чадах бүхэнээрээ хичээж ажиллах болно.

Харин анги даасан багш нь: “ Хүүхдүүдийг тань худалаа яриулахгүй тал дээр анхаарч ажиллана та бүхэн бас хамтараарай гэнэ.

Ингэж биеэ даасан тууштай , үнэнч шудрага, Япон хүн бүтдэг байхдаа.

Аан тийм бас

Хүүхэд бүрт laptop

Хичээлийн хэрэгсэл ном,дэвтэр, харандаа, усан будаг, бараг бүгдийн л сургуулиас үнэгүй өгч байна,

Хичээл эхлэхээс 2 долоо хоногийн өмнө 1300000₮ дансанд (Сургуулийн өмнөх бэлтгэл ) гэсэн мөнгө хийсэн байсан.

Тэгсэн өөрсдөө бүгдийн үнэгүй бэлдээд өгчихдөг.

Хэзээ манай улс боловсролдоо ингэж мөнгө хаядаг болох юм бол?

Эх сурвалж: Oogii AnuMi

Continue Reading

Дэлхий

Монголын 3 иргэн Тайландад хулгай хийж байгаад баригдлаа. Нэрс нь ил болов

Published

on

By

Тайланд улсын цагдаагийн албан хаагчид Суварнабхумигийн нисэх онгоцны буудалд өдөр болгон шахуу жуулчдын цүнхнээс мөнгө хулгайлдаг Монголын 3 эрэгтэйг баривчилжээ.

Нисэх онгоцны буудлын менежер Киттипонг энэ талаар хэлэхдээ цагдаа нар 37 настай Дамдин Жаргалсайхан, 51 настай Батболд Самбуу, 37 настай Батмягмар Уртнасан нарыг 3 сарын 24-ний өдөр B давхарт саатуулжээ.

Японы 2 эрэгтэй, Тайланд эмэгтэй, Канадын иргэн эрэгтэй нар түрийвч болон бэлэн мөнгөө алдсан талаар цагдааг гомдол гаргасан байдаг ба цагдаа нар хяналтын камер ашиглаж тэднийг илрүүлжээ.

Бичлэг дээрээс харахад Монголын 3 эрэгтэй 2 эмэгтэйтэй хамтарч байсан бөгөөд тэдгээр эмэгтэйчүүдийг мөн эрэн сурвалжилж байна. Зарим хохирогчид нь дөнгөж мөнгөө солиулаад байхдаа суйлуулсан байсан гэнэ.

3 эрэгтэй хулгай хийж байгаа хүнээ тойрон хүрээлэх үед эмэгтэй сэжигтнүүд хувцас ашиглан хохирогчийн үзэгдэх орчинг хязгаарлах замаар цүнхнээс нь бэлэн мөнгийг нь хулгайлсан байна. Зарим тохиолдолд тэд лифтэнд байхдаа тойрон хүрээлж байгаад цүнхнээс нь хулгай хийж байгаа нь бичигджээ.

Эх сурвалж: Bangkokpost.com

Continue Reading

Дэлхий

Гэрээсээ хоёр ч удаа нүүлгэн шилжүүлэгдсэн өвөөгийн сэтгэл “гунигтай, ганцаардмал” байна

Published

on

By

1964 оны Токиогийн олимпийн тэмцээнд зориулсан Үндэсний Стадион барих шаардлагын улмаас газар чөлөөлөлтөнд орж гэр бүлийнхээ хамтаар нүүх үедээ Кохэй Жинхо гунигтай байсан боловч үндэсний бахархал болсон тэмцээн болж буй учир Япон улсынхаа төлөө нүүсэн юм.

Гэвч 2013 онд түүнийг 80 настай байх үед нь Токиогийн 2020 оны олимпийн тэмцээнд зориулсан стадион барих зорилгоор дахин шилжих шаардлага гарсан нь хувь заяаны хачин эргэлт байлаа.

Тэр хагас зууны туршид эхнэр Ясукогийн хамтаар амьдарсан байрнаасаа дахин явах шаардлагатай болгох нь тэр. “Явахад үнэхээр хэцүү байлаа” гэж одоо 87 настай Жинхо ярив. “Би энэ байрандаа амьдралынхаа хамгийн урт хугацааг өнгөрүүлсэн” хэмээн хэлжээ.

Жинхогийн хувьд Япон улс хэт ойрхон олимп зохион байгуулж байгаа гэдэг утгаар нь 2020 оны олимпийг дэмжихгүй байгаа ба 200 орчим айлыг нүүлгэн шилжүүлэх зарлах хуудас нь гэнэт л гарч ирсэн хэмээн гомдоллов. Эдгээр нүүлгэн шилжүүлэлтэнд хамрагдсан иргэд ихэвчлэн өндөр настнууд байсан гэлээ.

“Ямар нэгэн хэлэлцээр юм уу, авч хэлэлцсэн зүйл юу ч байгаагүй. Ядаж л “таныг нүүлгэн шилжүүлэх хүсэлтэй байна, бидэнтэй хамтарч ажиллана уу” гэсэн бол бас өөр л дөө. Харин зүгээр л “Олимп болох гэж байгаа болохоор та явах шаардлагатай байна” гэх байдалтай хандсан гэв.

“Бидэнд ердөө л 170,000 иен (1,500 доллар) өгсөн. Энэ мөнгөөр юу хийж чадах билээ? Би зүгээр л инээчихсэн. Нүүхийн тулд бараг 1 сая иен (9000 доллар) зарцуулсан.

Токио хотын албаны хүмүүсийн хэлсэнээр иймэрхүү нөхцөлд 170,000 иен нь стандарт төлбөр хэмээн тайлбарласан байна. “Бид маш соёлтой байхаар бэлтгэгдсэн. Тус газарт ойр орших нийтийн орон сууцнууд байдаг” гэж нэрээ нууцласан албаны хүн хэлэв. “Гэхдээ урт хугацааны туршид амьдарсан хүнд жаахан хүнд туссан байж болох юм” гэлээ.

Эх сурвалж: РОЙТЕРС

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status