Дэлхий
Монголчуудад 8 саяын цалин амласан ч хийхгүй байна. Уг нь боломж байх юм

Цар тахлын дараа Солонгост үйлчилгээний салбарт сарын 3,000,000 воны цалин санал болгоод ч ажиллах хүч олдохгүй байна. Шалтгаан нь залуучууд илүү бага цаг ажиллаж өндөр цалин авах боломжтой хүргэлтийн ажилруу орсон. Мөн гадаад иргэд нутаг буцсантай холбоотой гэжээ.
Эх сурвалж: Mglradio Солонгос
Уудам цэлгэр тал нутаг, зах хязгааргүй элсэн манхан, хүмүүний сэтгэлийг эзэмдэхгүй байхын аргагүй үзэсгэлэнт байгаль. Хүн төрөлхтөн, байгаль хоёр уусан нэгдэж нэгэн цөм болсон Монголын тал нутаг.
Солонгос ард түмэн сэтгэл тэнийм тал нутаг, цэлмэг хөх тэнгэр, үзэсгэлэнт байгалийг үзэж мэдрэхээр аялдаг улсын нэг нь Монгол юм. Сүүлийн үед Монголыг зорих солонгос жуулчдын тоо өсөн нэмэгдсээр байна. Ко дэгдэхээс өмнө 2019 онд л гэхэд 100 000 хол давсан солонгосчууд Монгол руу аяллаар очсон бөгөөд энэ нь Орос, Хятадын дараа орж байна. Нөгөө талаар Монгол иргэд хамгийн ихээр ажиллаж, амьдарч буй улс нь Солонгос юм. Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэд жилд ойролцоогоор 1 их наяд 500 тэрбум воны орлогоо Монгол руу явуулдаг билээ.
Миний хувьд Монгол Улсад ажиллаж амьдарч байхдаа тус улсын төрийн удирдах албан тушаалтнуудтай уулзах үедээ нэг асуултыг наргиан болгож асуудаг байв. “Монгол улс хэдэн аймагтай вэ? гэж намайг асуухад бүгд л “21 аймагтай” гэж хариулна. Гэвч би 22 аймагтай гэж хэлмээр санагддаг. Зарим аймгийн хүн ам нь 20 мянга орчим байхад 50 мянга орчим монголчууд ажиллаж амьдарч байгаа Солонгос улсын хувьд нэлээд том аймгийн хэмжээнд дүйцэхүйц болж байна.
Солонгос Монгол хоёр орны дипломат харилцаа 1990 оноос эхлэлтэй. Монгол Улс нь Орос улсын дараа дэлхийд хоёрт орох социалист нийгмийг цогцлоосон ба 1990 оноос ардчилсан нийгэмд шилжин зах зээлийн эдийн засагтай болсон. Тэр цаг үеэс Монгол Солонгос улсын хооронд найрамдалт харилцаа тогтоосон билээ. Орос болон Хятад, Япон улстай дипломат харилцаа тогтоон гуравдагч хөрш орны гадаад бодлого баримталж, гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн байна. Найрсаг хамтын түншлэлтэй дээрх хөрш орнууд дундаас Солонгос улс ч дээгүүр байранд орох нь зүйн хэрэг юм.
30 жилийн түүхэн харилцаатай хоёр улсад адил төстэй зүйлс их байдаг. Цайлган цагаан сэтгэлийг эрхэм болгодог зан чанар, хүнд хэцүү бэрхшээл тулгарсан ч ажралгүй даван туулах сэтгэлийн тэнхээ, ард түмний зан төлөв гээд ижил төстэй зүйл ихээр ажиглагддаг. Монголын ард түмэн ч улс үндэсний өв соёлоо хэвээр нь хадгалж, бахархаж, нэгдмэл байдгаараа онцлогтой билээ. Евро Азийг эзэлж байсан агуу их хүн Чингис хааны суут их ухаан, сүр хүч үр удамд нь өвлөн ирсэн гэлтэй, хүн ам нь цөөн ч ухаалаг, хүчирхэг язгуур удам угсааны үүсэл гаралтай нь тодхон харагддаг.
Хоёр улсын түүхийн хуудсыг сөхөн харвал үндэстний салан тусгаарлалтыг адилхан туулсан хүнд үеүд байсан нь харилцан биенээ илүү ойлгож мэдрэхэд дөхөмтэй байдаг болов уу.
Ялгаатай талын хувьд. Солонгос нь өнө эртнээс газар тариалан эрхэлж суурин аж амьдралтай байсан бол Монгол улс мал аж ахуй эрхлэн нүүдэлчин соёлыг хадгалсаар ирсэн. Мөн түүнчлэн газар нутаг багатай Солонгос улсад хүн амын тоо нь харьцангуй их, нягтаршил, бөөгнөрөл ихтэй аж төрдөг ч Монголын хувьд өргөн уудам тал нутагт хүн амын нягтрал багатай амьдардаг дэлхийн цөөхөн орны тоонд багтдаг.
Өнөөдөр Солонгос Монгол хоёр улс эдийн засаг, нийгэм, соёл урлаг гэх мэт бүхий л салбарт хамтран ажиллаж, харилцаа хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлж байна.
Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжин Солонгосын эдийн засгийн хөгжлийг хөгжлийн нэгэн түлхүүр болгон харилцан туршлага судлан хэрэгжүүлж байна. Мөн монгол хүмүүс Солонгосын өвөрмөц соёлыг нэвтрүүлж, Солонгосын ард түмнийг илүү ойлгох анд нөхдийн харилцааг бэхжүүлж байна. Ийм нөхцөлд хоёр улсын нийгэм соёл, ард түмний найрсаг харилцааг авч явах залуу хойч үе өсөн нэмэгдсээр байна. Солонгос улсад их дээд сургуулиудад эрдмийн зэрэг дэв горилсон 1200 орчим оюутан залуусын урсгал Монголдоо буцан очиж нийгмийн бүх л салбарт голлох чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа бөгөөд өнөөгийн байдлаар арван мянга орчим монгол залуус Солонгост шамдан суралцаж байна.
Монгол Улс ирээдүйн үсрэнгүй их хөгжилд хүрэх цаг тун ойрхон харагддаг. Нийгмийн бүхий л салбарт залуу хойч үеийн нягт харилцаа холбоог илүү анхаарч идэвхийлэх нь чухал гэж харж байна. Солонгос Монголын залуу хойч үе, их дээд сургуульд эрдэм өвөртлөн сурч байгаа оюутнууд бүгд хоёр орны ирээдүйн хөгжлийн цөм нь билээ. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө та бидний хичээл зүтгэл чухал төдийгүй цаашлаад хоёр улсын Засгийн газар салбарын бодлогоор хамтран хөгжүүлэхийн төлөө зүтгэх нь манай хоёр орны найрамдалт харилцааг улам их бэхжүүлэх юм шүү гэсэн ерөөл билэгтэй сайхан үгээр энэхүү нийтлэлээ жаргаая.
БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Хуасон хотын гадаад иргэдийг түр хамгаалах төвийн дарга Кил Кан Мүг
Сөүл хот. 2021 оны 5 дугаар сар
Дэлхий
Монголын 3 иргэн Тайландад хулгай хийж байгаад баригдлаа. Нэрс нь ил болов

Тайланд улсын цагдаагийн албан хаагчид Суварнабхумигийн нисэх онгоцны буудалд өдөр болгон шахуу жуулчдын цүнхнээс мөнгө хулгайлдаг Монголын 3 эрэгтэйг баривчилжээ.
Нисэх онгоцны буудлын менежер Киттипонг энэ талаар хэлэхдээ цагдаа нар 37 настай Дамдин Жаргалсайхан, 51 настай Батболд Самбуу, 37 настай Батмягмар Уртнасан нарыг 3 сарын 24-ний өдөр B давхарт саатуулжээ.
Японы 2 эрэгтэй, Тайланд эмэгтэй, Канадын иргэн эрэгтэй нар түрийвч болон бэлэн мөнгөө алдсан талаар цагдааг гомдол гаргасан байдаг ба цагдаа нар хяналтын камер ашиглаж тэднийг илрүүлжээ.
Бичлэг дээрээс харахад Монголын 3 эрэгтэй 2 эмэгтэйтэй хамтарч байсан бөгөөд тэдгээр эмэгтэйчүүдийг мөн эрэн сурвалжилж байна. Зарим хохирогчид нь дөнгөж мөнгөө солиулаад байхдаа суйлуулсан байсан гэнэ.
3 эрэгтэй хулгай хийж байгаа хүнээ тойрон хүрээлэх үед эмэгтэй сэжигтнүүд хувцас ашиглан хохирогчийн үзэгдэх орчинг хязгаарлах замаар цүнхнээс нь бэлэн мөнгийг нь хулгайлсан байна. Зарим тохиолдолд тэд лифтэнд байхдаа тойрон хүрээлж байгаад цүнхнээс нь хулгай хийж байгаа нь бичигджээ.
Эх сурвалж: Bangkokpost.com
Дэлхий
Гэрээсээ хоёр ч удаа нүүлгэн шилжүүлэгдсэн өвөөгийн сэтгэл “гунигтай, ганцаардмал” байна

1964 оны Токиогийн олимпийн тэмцээнд зориулсан Үндэсний Стадион барих шаардлагын улмаас газар чөлөөлөлтөнд орж гэр бүлийнхээ хамтаар нүүх үедээ Кохэй Жинхо гунигтай байсан боловч үндэсний бахархал болсон тэмцээн болж буй учир Япон улсынхаа төлөө нүүсэн юм.
Гэвч 2013 онд түүнийг 80 настай байх үед нь Токиогийн 2020 оны олимпийн тэмцээнд зориулсан стадион барих зорилгоор дахин шилжих шаардлага гарсан нь хувь заяаны хачин эргэлт байлаа.
Тэр хагас зууны туршид эхнэр Ясукогийн хамтаар амьдарсан байрнаасаа дахин явах шаардлагатай болгох нь тэр. “Явахад үнэхээр хэцүү байлаа” гэж одоо 87 настай Жинхо ярив. “Би энэ байрандаа амьдралынхаа хамгийн урт хугацааг өнгөрүүлсэн” хэмээн хэлжээ.
Жинхогийн хувьд Япон улс хэт ойрхон олимп зохион байгуулж байгаа гэдэг утгаар нь 2020 оны олимпийг дэмжихгүй байгаа ба 200 орчим айлыг нүүлгэн шилжүүлэх зарлах хуудас нь гэнэт л гарч ирсэн хэмээн гомдоллов. Эдгээр нүүлгэн шилжүүлэлтэнд хамрагдсан иргэд ихэвчлэн өндөр настнууд байсан гэлээ.
“Ямар нэгэн хэлэлцээр юм уу, авч хэлэлцсэн зүйл юу ч байгаагүй. Ядаж л “таныг нүүлгэн шилжүүлэх хүсэлтэй байна, бидэнтэй хамтарч ажиллана уу” гэсэн бол бас өөр л дөө. Харин зүгээр л “Олимп болох гэж байгаа болохоор та явах шаардлагатай байна” гэх байдалтай хандсан гэв.
“Бидэнд ердөө л 170,000 иен (1,500 доллар) өгсөн. Энэ мөнгөөр юу хийж чадах билээ? Би зүгээр л инээчихсэн. Нүүхийн тулд бараг 1 сая иен (9000 доллар) зарцуулсан.
Токио хотын албаны хүмүүсийн хэлсэнээр иймэрхүү нөхцөлд 170,000 иен нь стандарт төлбөр хэмээн тайлбарласан байна. “Бид маш соёлтой байхаар бэлтгэгдсэн. Тус газарт ойр орших нийтийн орон сууцнууд байдаг” гэж нэрээ нууцласан албаны хүн хэлэв. “Гэхдээ урт хугацааны туршид амьдарсан хүнд жаахан хүнд туссан байж болох юм” гэлээ.
Эх сурвалж: РОЙТЕРС
Дэлхий
ОХУ-ын иргэнийг Монгол руу нэвтрүүлэхгүй байгаа шалтгаан энэ ажээ

ОХУ-ын иргэн Б.Баатар Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудалд дөрөв хонож буй тухайгаа олон нийтийн сүлжээндээ бичжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсандаа:
“Чингис хаан олон улсын нисэх буудлын танхимд байна. Хилийн албаныхан Улаанбаатар руу оруулахгүй байгаа. Энд дөрвөн өдөр болж байна.
Би 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн нислэгийн тийзтэй байсан ч Казахстаны эрх баригчид намайг саатуулсны улмаас нисэхээс нэг өдрийн өмнө буюу 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Оросын паспортын хугацаа дууссан. Ингээд би 02 дугаар сарын 23-ны өдөр нисэхээс аргагүй болсон юм. Энэ байдал яг л Стивен Спилбергийн “Терминал” кино шиг санагдаж байна.
Одоогоор Монголын хилийн албаны алба хаагчдаас салж дөнгөлөө, тэд намайг хүчээр онгоцонд суулгах гэсэн. Тэд үүргээ л биелүүлэхийг хичээж байгаа нь мэдээж, гэхдээ тэд Оросын сөрөг хүчний төлөөлөгчийг хөөж байна.
Намайг чирж гулдарч, арай л хүрмийг минь урчихаагүй. Ямар ч аргаар хамаагүй намайг явуулах тушаал авсан бололтой. Олон зуун зорчигчоос ч ичээгүй. Би бага зэрэг эсэргүүцсэн. Хүмүүс энэ үеэр зураг авч эхлэхэд тэд надаас холдсон. Намайг хоёр цаг харж зогсоцгоосон. Намайг эсэргүүцээд, гомдол гаргах юм бол шууд Орос руу явуулна гэж нэг офицер хэлсэн.
Би өчигдөр Монголын хилийн албаны даргын нэр дээр хүсэлт илгээсэн нь ямартай ч үр дүнд хүрлээ. Намайг албадан гаргах ажлыг пүрэв гараг хүртэл хойшлуулж.
Монголоос улс төрийн орогнол хүсэж байгаа монголчуудад Монголын эрх баригчид ингэж л хандаж байна. Намайг юу хийдгийг судалсан нь илт. Олон жилийн туршид ойрд монгол ард түмэн болон бусад орос биш уугуул иргэд, эзэнт гүрний олзонд байгаа цөөнхүүдийн эрхийн төлөө тэмцсэн Оросын сөрөг хүчний төлөөлөгчийг нутагтаа оруулахыг хүсэхгүй байна. Оросын эрх баригчдад таалагдахаар зүйл хийх гэж хичээж байгаа нь илт.
Монгол ард түмний өлгий, ардчилсан орон. Би дайн, дарангуйлал, хүний эрхийг зөрчигчдийг эсэргүүцдэг улс руу нисэж байна гэж бодсон. Гэлээ ч Монголд олон сайхан хүн байна. Огт танихгүй хүмүүс ч надад туслах санал тавьж, зарим нь энэ аюултай байдлаас гарахад тусалж байна” хэмээн бичжээ.
Д.Энхтайван: Бичиг баримтын зөрчилтэй хүнийг Монгол Улс руу нэвтрүүлэх боломжгүй
Энэ хүний талаар бид Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайванаас тодрууллаа.
-Монголын агаарын хил дээр Халимаг улсын иргэн дөрөв хонож байгаа тухай мэдээлэл тархлаа. Ямар шалтгаантай юм бол?
-Казахстан улсаас ирсэн ОХУ-ын иргэн байгаа. Хүннү Эйр компанийн Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 2022 оны 02 дугаар сарын 23-нд Монгол Улсад ирсэн. Түүний паспортын хугацаа дууссан учраас Монгол Улс руу нэвтрүүлэх боломжгүй, буцаах шийдвэр гарч, 02 дугаар сарын 27-ны онгоцонд суулгах гэсэн боловч суугаагүй.
-Тэгэхээр энэ хүнийг Монголд нэвтрүүлэх ямар ч боломжгүй гэсэн үг үү?
-Бидний зүгээс бол боломжгүй, бичиг баримтын зөрчилтэй хүнийг албадан буцаах журамтай. Харин ХЭҮК-оос хүний эрхийн талаас нь шийдвэр гаргавал нэвтрүүлнэ.
-Нэгэнт бичиг баримтын шаардлага хангахгүй байгаа учраас албадан гаргахад ямар хүндрэл үүссэн юм бол?
-Онгоцонд албадан суулгаж болох ч ч агаарын тээврийн компани нислэгийн үеэр аюулгүй байдал нөлөөлж магадгүй гэж болгоомжилж байна. Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн дагуу бичиг баримтын шаардлага хангаагүй зорчигч тээвэрлэж ирсэн бол тухайн агаарын тээврийн компани бүрэн хариуцдаг. Энэ дагуу Хүннү Эйр компани энэ хүнийг хариуцаж байгаа.
-Улс төрийн орогнол хүссэн гэх мэдээлэл байсан?
-Тэрийг бол бид мэдэхгүй гэсэн хариултыг өглөө.
Эх сурвалж: Shuud.mn
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг2 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа