Connect with us

Дэлхий

Японд байдаг Монгол шоудаад ажил дээрээ очсон чинь “Царай зүс чинь муу байна” гээд

Published

on

Монголчууд Японд очоод бүтэлгүйтсэн паянгуудаа хуваалцжээ.

“Японд дөнгөж очоод хэл мэдэхгүй болон хэнэггүй зангаас болж бүтэлгүйтэж явсан удаа зөндөө бий.

• Дэншанд суугаад унтаж буух буудлаа өнгөрөөж, эцсийн буудал хүртэл нь явсан байсан.

Цагийн ажлаасаа 15минут хоцорч, ажлаас халагдах хэмжээний сануулга авч байлаа.

• Нэг удаа шөнөжин шоудаад өглөө ажилдаа иртэл “Царай зүс чинь муу байна.

Бие чинь муу байгаа бололтой” гээд чөлөө өгөөд амрааж байсан.

• Японд байгаа Монголчууд дэншанд өшиглөөд үнэгүй явдаг.

Би тэгж чадахгүй юм байна лээ.

(Дэнша өшиглөнө гэдэг нь метроны буудлаас билетээ уншуулж гарч буй хүнтэй давхардаж гарч мөнгө төлөхгүй үлдэх арга)

• Пиво гээд уудаг байсан зүйл маань 発泡酒(хаппошюү) гээд пивоны нэг төрөл байсныг мэдээгүй.

Энгийн пивоноос хамаагүй хямд байдаг.

• Их сургуулийн автобуснаас хоцорч дугуйгаар их сургууль хүртэл бороонд цохиулан давхиж билээ.

• Японд айлд зочилсон үед савхаа хоолонд санаандгүй зоосон чинь их сонин хараад учрыг лавлаж мэдсэн.

Оршуулгын үед тэгж болно.

Бусад үед хориглодог юм байна лээ.

• Найз охиндоо цэцгийн дэлгүүрээс гоё цэцэг аваад очсон чинь оршуулгын үед хэрэглэдэг цэцэг байж таарч, шоконд орсон.

• Японд байхад наттоо идэж сураагүй.

Одоо ч идэж чаддаггүй.

Та бүхэн өөрт тохиолдож байсан адал явдлаасаа хуваалцаарай!”

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

Монголын 3 иргэн Тайландад хулгай хийж байгаад баригдлаа. Нэрс нь ил болов

Published

on

By

Тайланд улсын цагдаагийн албан хаагчид Суварнабхумигийн нисэх онгоцны буудалд өдөр болгон шахуу жуулчдын цүнхнээс мөнгө хулгайлдаг Монголын 3 эрэгтэйг баривчилжээ.

Нисэх онгоцны буудлын менежер Киттипонг энэ талаар хэлэхдээ цагдаа нар 37 настай Дамдин Жаргалсайхан, 51 настай Батболд Самбуу, 37 настай Батмягмар Уртнасан нарыг 3 сарын 24-ний өдөр B давхарт саатуулжээ.

Японы 2 эрэгтэй, Тайланд эмэгтэй, Канадын иргэн эрэгтэй нар түрийвч болон бэлэн мөнгөө алдсан талаар цагдааг гомдол гаргасан байдаг ба цагдаа нар хяналтын камер ашиглаж тэднийг илрүүлжээ.

Бичлэг дээрээс харахад Монголын 3 эрэгтэй 2 эмэгтэйтэй хамтарч байсан бөгөөд тэдгээр эмэгтэйчүүдийг мөн эрэн сурвалжилж байна. Зарим хохирогчид нь дөнгөж мөнгөө солиулаад байхдаа суйлуулсан байсан гэнэ.

3 эрэгтэй хулгай хийж байгаа хүнээ тойрон хүрээлэх үед эмэгтэй сэжигтнүүд хувцас ашиглан хохирогчийн үзэгдэх орчинг хязгаарлах замаар цүнхнээс нь бэлэн мөнгийг нь хулгайлсан байна. Зарим тохиолдолд тэд лифтэнд байхдаа тойрон хүрээлж байгаад цүнхнээс нь хулгай хийж байгаа нь бичигджээ.

Эх сурвалж: Bangkokpost.com

Continue Reading

Дэлхий

Гэрээсээ хоёр ч удаа нүүлгэн шилжүүлэгдсэн өвөөгийн сэтгэл “гунигтай, ганцаардмал” байна

Published

on

By

1964 оны Токиогийн олимпийн тэмцээнд зориулсан Үндэсний Стадион барих шаардлагын улмаас газар чөлөөлөлтөнд орж гэр бүлийнхээ хамтаар нүүх үедээ Кохэй Жинхо гунигтай байсан боловч үндэсний бахархал болсон тэмцээн болж буй учир Япон улсынхаа төлөө нүүсэн юм.

Гэвч 2013 онд түүнийг 80 настай байх үед нь Токиогийн 2020 оны олимпийн тэмцээнд зориулсан стадион барих зорилгоор дахин шилжих шаардлага гарсан нь хувь заяаны хачин эргэлт байлаа.

Тэр хагас зууны туршид эхнэр Ясукогийн хамтаар амьдарсан байрнаасаа дахин явах шаардлагатай болгох нь тэр. “Явахад үнэхээр хэцүү байлаа” гэж одоо 87 настай Жинхо ярив. “Би энэ байрандаа амьдралынхаа хамгийн урт хугацааг өнгөрүүлсэн” хэмээн хэлжээ.

Жинхогийн хувьд Япон улс хэт ойрхон олимп зохион байгуулж байгаа гэдэг утгаар нь 2020 оны олимпийг дэмжихгүй байгаа ба 200 орчим айлыг нүүлгэн шилжүүлэх зарлах хуудас нь гэнэт л гарч ирсэн хэмээн гомдоллов. Эдгээр нүүлгэн шилжүүлэлтэнд хамрагдсан иргэд ихэвчлэн өндөр настнууд байсан гэлээ.

“Ямар нэгэн хэлэлцээр юм уу, авч хэлэлцсэн зүйл юу ч байгаагүй. Ядаж л “таныг нүүлгэн шилжүүлэх хүсэлтэй байна, бидэнтэй хамтарч ажиллана уу” гэсэн бол бас өөр л дөө. Харин зүгээр л “Олимп болох гэж байгаа болохоор та явах шаардлагатай байна” гэх байдалтай хандсан гэв.

“Бидэнд ердөө л 170,000 иен (1,500 доллар) өгсөн. Энэ мөнгөөр юу хийж чадах билээ? Би зүгээр л инээчихсэн. Нүүхийн тулд бараг 1 сая иен (9000 доллар) зарцуулсан.

Токио хотын албаны хүмүүсийн хэлсэнээр иймэрхүү нөхцөлд 170,000 иен нь стандарт төлбөр хэмээн тайлбарласан байна. “Бид маш соёлтой байхаар бэлтгэгдсэн. Тус газарт ойр орших нийтийн орон сууцнууд байдаг” гэж нэрээ нууцласан албаны хүн хэлэв. “Гэхдээ урт хугацааны туршид амьдарсан хүнд жаахан хүнд туссан байж болох юм” гэлээ.

Эх сурвалж: РОЙТЕРС

Continue Reading

Дэлхий

ОХУ-ын иргэнийг Монгол руу нэвтрүүлэхгүй байгаа шалтгаан энэ ажээ

Published

on

By

ОХУ-ын иргэн Б.Баатар Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудалд дөрөв хонож буй тухайгаа олон нийтийн сүлжээндээ бичжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсандаа:

“Чингис хаан олон улсын нисэх буудлын танхимд байна. Хилийн албаныхан Улаанбаатар руу оруулахгүй байгаа. Энд дөрвөн өдөр болж байна.

Би 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн нислэгийн тийзтэй байсан ч Казахстаны эрх баригчид намайг саатуулсны улмаас нисэхээс нэг өдрийн өмнө буюу 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Оросын паспортын хугацаа дууссан. Ингээд би 02 дугаар сарын 23-ны өдөр нисэхээс аргагүй болсон юм. Энэ байдал яг л Стивен Спилбергийн “Терминал” кино шиг санагдаж байна.

Одоогоор Монголын хилийн албаны алба хаагчдаас салж дөнгөлөө, тэд намайг хүчээр онгоцонд суулгах гэсэн. Тэд үүргээ л биелүүлэхийг хичээж байгаа нь мэдээж, гэхдээ тэд Оросын сөрөг хүчний төлөөлөгчийг хөөж байна.

Намайг чирж гулдарч, арай л хүрмийг минь урчихаагүй. Ямар ч аргаар хамаагүй намайг явуулах тушаал авсан бололтой. Олон зуун зорчигчоос ч ичээгүй. Би бага зэрэг эсэргүүцсэн. Хүмүүс энэ үеэр зураг авч эхлэхэд тэд надаас холдсон. Намайг хоёр цаг харж зогсоцгоосон. Намайг эсэргүүцээд, гомдол гаргах юм бол шууд Орос руу явуулна гэж нэг офицер хэлсэн.

Би өчигдөр Монголын хилийн албаны даргын нэр дээр хүсэлт илгээсэн нь ямартай ч үр дүнд хүрлээ. Намайг албадан гаргах ажлыг пүрэв гараг хүртэл хойшлуулж.

Монголоос улс төрийн орогнол хүсэж байгаа монголчуудад Монголын эрх баригчид ингэж л хандаж байна. Намайг юу хийдгийг судалсан нь илт. Олон жилийн туршид ойрд монгол ард түмэн болон бусад орос биш уугуул иргэд, эзэнт гүрний олзонд байгаа цөөнхүүдийн эрхийн төлөө тэмцсэн Оросын сөрөг хүчний төлөөлөгчийг нутагтаа оруулахыг хүсэхгүй байна. Оросын эрх баригчдад таалагдахаар зүйл хийх гэж хичээж байгаа нь илт.

Монгол ард түмний өлгий, ардчилсан орон. Би дайн, дарангуйлал, хүний эрхийг зөрчигчдийг эсэргүүцдэг улс руу нисэж байна гэж бодсон. Гэлээ ч Монголд олон сайхан хүн байна. Огт танихгүй хүмүүс ч надад туслах санал тавьж, зарим нь энэ аюултай байдлаас гарахад тусалж байна” хэмээн бичжээ.

Д.Энхтайван: Бичиг баримтын зөрчилтэй хүнийг Монгол Улс руу нэвтрүүлэх боломжгүй

Энэ хүний талаар бид Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайванаас тодрууллаа. 

-Монголын агаарын хил дээр Халимаг улсын иргэн дөрөв хонож байгаа тухай мэдээлэл тархлаа. Ямар шалтгаантай юм бол?

-Казахстан улсаас ирсэн ОХУ-ын иргэн байгаа. Хүннү Эйр компанийн Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 2022 оны 02 дугаар сарын 23-нд Монгол Улсад ирсэн. Түүний паспортын хугацаа дууссан учраас Монгол Улс руу нэвтрүүлэх боломжгүй, буцаах шийдвэр гарч, 02 дугаар сарын 27-ны онгоцонд суулгах гэсэн боловч суугаагүй.

-Тэгэхээр энэ хүнийг Монголд нэвтрүүлэх ямар ч боломжгүй гэсэн үг үү?

-Бидний зүгээс бол боломжгүй, бичиг баримтын зөрчилтэй хүнийг албадан буцаах журамтай. Харин ХЭҮК-оос хүний эрхийн талаас нь шийдвэр гаргавал нэвтрүүлнэ.

-Нэгэнт бичиг баримтын шаардлага хангахгүй байгаа учраас албадан гаргахад ямар хүндрэл үүссэн юм бол?

-Онгоцонд албадан суулгаж болох ч ч агаарын тээврийн компани нислэгийн үеэр аюулгүй байдал нөлөөлж магадгүй гэж болгоомжилж байна. Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн дагуу бичиг баримтын шаардлага хангаагүй зорчигч тээвэрлэж ирсэн бол тухайн агаарын тээврийн компани бүрэн хариуцдаг. Энэ дагуу Хүннү Эйр компани энэ хүнийг хариуцаж байгаа.

-Улс төрийн орогнол хүссэн гэх мэдээлэл байсан?

-Тэрийг бол бид мэдэхгүй гэсэн хариултыг өглөө. 

Эх сурвалж: Shuud.mn

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status