Connect with us

Зөвлөгөө

Анхаар: Таны нэрийг ашиглаад эмнэлэг, сувилалд үзүүлээд байгаан биш биз?

Published

on

Эмнэлгүүд иргэдэд үйлчилсэн зардлын нэхэмжлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт илгээж гүйцэтгэлээрээ санхүүждэг тогтолцоонд шилжээд 2 жил өнгөрчээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эмнэлгүүдийн ирүүлсэн мэдээлэлд хяналт тавихдаа давхар иргэдийн утсанд түүврийн аргаар санамсаргүй байдлаар мэдээллийг илгээж мэдээлийг тулгадаг болсон.

Ингэхэд 600 гаруй зөрчил илэрчээ. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй үнээр эмнэлгийн, сувилалын үйлчилгээ авсан иргэн яг хэдэн төгрөг юунд зарцуулагдсан байсныг мэддэггүй байсан.

Тэгвэл үүнийг нь ашиглаж зарим эмнэлгүүд иргэдийн авсан эмчилгээнд тохирохгүй өндөр мөнгөн дүн нэхэмжлэх эсвэл бүр эмнэлэгт очиж үзүүлээгүй байхад нь үйлчилгээ авсан мэтээр хуурамч мэдээллүүдийг Эрүүл Мэндийн Даатгалтын Ерөнхий Газарт ирүүлсэн байна.

Алтансэлэнгийн хувьд нэр бүхий байгууллагад эмчлүүлээгүй байхад нь эмчлүүлсэн мэтээр мэдээллийг бүртгүүлсэн байжээ.

“Амралтанд нэг удаа, сувилалд нэг удаа явсан байх ёстой байдаг шүү дээ тэтгэврийн хүмүүс. Тэгээд би олон жилийн өмнө нэг явж байсан юм. Өөр огт амарч байгаагүй. Тэгээд та энэ амралтанд амарч байсан уу гээд асууж байсан.

Би амраагүй шдээ гэсэн чинь аан гээд устаа тасалчихсан. Үйлчилгээ аваагүй байж тэр мөнгөө өгчихсөн байгаа хүмүүст хэцүү шүү дээ. Дараа нь яг жинхэнэ үйлчилгээгээ авах гэтэл таны эрүүл мэндийн даатгалын мөнгө тань дуусчихсан байвал яах юм”.

Өнгөрсөн 1 сард гэхэд үүнтэй ижил 600 орчим иргэний мэдээллийг ашиглан зарим эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө гаргуулжээ. Мөнгө шамшигдуулсан эмнэлгүүдээс төлбөрийг буцаан авч эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авдаг юм байна.

ЭМДЕГ-ын ОНХ хэлтсийн дарга Амаржаргал:

Иргэд жишээлбэл би энэ эмнэлгийн хаалгаар ч орж байгаагүй, би ийм төгрөгийн үйлчилгээ аваагүй гэдэг асуудал үүсдэг. Тэдгээр өргөдөл гомдлыг бид авч цуглуулж байгаад тухайн байгууллагууд руу тайлбар мэдээлэл ирүүлнэ үү гэж тухайн байгууллага руу явуулдаг.

Түүний дагуу иргэний тусламж үйлчилгээ үзүүлээгүй тухайн тусламжаа нотолж чадаагүй бол бид эндээс гүйцэтгэлийн мөнгөнөөс нь хасах, цаашлаад гэрээг цуцлах байдлаар хариуцлага тооцож ажилладаг” гэв.

Харин одоо ЭМДЕГ удаа дараа гарч байгаа энэ зөрчлийг байхгүй болгохын тулд ЭМД-ын үйлчилгээ авч байгаа хүн бүрт мессеж бичиж шалгаж байхаар болжээ. Сар бүр тогтмол үйлчилгээ авсан бол танд мессеж ирнэ.

Харин үйлчүүлэгч үнэнч шударгаар авсан үйлчилгээгээ тулгаж мэдүүлж байх нь ЭМДийн цаашдын хөгжилд тустай юм.

Эх сурвалж: TenGer TV

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын жагсаалт гарчээ. Сувилалд нэг удаа үйлчлүүлсэн буюу таваас дээш хоног хэвтэн эмчлүүлсэн даатгуулагч 2020 оны хоёрдугаар сараас эхлэн үндсэн төлбөрөөс 250 мянган төгрөг хөнгөлдөг болсон.

Сувиллаас үзүүлэх тусламж үйлчилгээ нь уламжлалт бариа, заслын үйлчилгээ, рашаан, шавар элсэн эмчилгээ зэрэг орно. Энэхүү хөнгөлөлтийн тухайд эрүүл мэндийн даатгалтай иргэн бүр хамрагдах боломжтой аж. Тодруулбал, сувиллын тусламж үйлчилгээ нь сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг онцлогтой.

Холбогдох дүрэм, журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын хууль, сонгон шалгаруулах журамд зааснаар тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй, магадлан итгэмжлэгдсэн байх зэрэг үндсэн шалгуурыг харгалзаж гэрээ хийгддэг байна.

Эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлснөөр Даатгалын сангаас олон төрлийн тусламж, үйлчилгээ авч болдгийг мэдэхгүй хүн байдаг аж. Ийм хүмүүст зориулж дараах мэдээллийг хүргэж байна. Хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ, амбулаторийн үзлэг шинжилгээнээс гадна нөхөн сэргээх рашаан сувиллаар үйлчлүүлэхэд хөнгөлөлт эдлэх юм. Мөн эмийн сангаас хөнгөлөлтэй үнээр эм авч болохоос гадна өндөр өртөгтэй мэс заслын үед хэрэглэх эмнэлгийн хэрэгсэл, хагалгааны зардлаа хэмнэж болно.

   Өндөр өртөгтэй эмчилгээнд 116 төрлийн мэс засал, эмнэлгийн 484 хэрэгсэл багтдаг аж. Даатгуулагч өндөр өртөгтэй хагалгаанд орвол 25-30 хувийг өөрөө, үлдсэнийг нь Эрүүл мэндийн даатгалын сан хариуцна. Улсын I, II, III төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээгээ 70 хувь хөнгөлдөг.

   Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 2017 оны байдлаар 1103 амралт сувилал, эрүүл мэндийн байгууллагатай даатгалын гэрээ байгуулжээ. Иргэн та n.daatgal.mn цахим хуудаснаас хөнгөлөлттэй үнээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын мэдээллийг авч болно.

Даатгалын гэрээтэй хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын хэмжээнээс хамаарч хөнгөлөлт үзүүлдэг болсон. Жишээ нь, хувийн эмнэлэгт хэвтээд 350 мянган төгрөгийн төлбөр гарсан бол Эрүүл мэндийн даатгалын сангаас дунджаар 175 мянган төгрөгийг нь чөлөөлнө. Сувилал, амралтын газраар үйлчлүүлэхдээ нийт төлбөрөөс 110 мянган төгрөгийг хөнгөлүүлэх боломжтой. Эрүүл мэндийн даатгал төлсөн бүх хүн эдгээр боломжийг ашиглах эрхтэй.

 Дашрамд дурдахад, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд иргэн бүр албан журмаар эрүүл мэндийн даатгал төлнө хэмээн заасан байдаг. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон малчид, ажилгүй иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувь буюу 56.080 төлөх үүрэгтэй. Харин 0-18 настай хүүхэд, тэтгэврийн иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцдаг.

Бусад тохиолдолд хөдөлмөр эрхэлж буй хүн бүр хуульд заасан хувь хэмжээгээр эрүүл мэндийн даатгал заавал төлөх ёстой. Хэрэв эрүүл мэндийн даатгалаа хугацаандаа төлөөгүй бол нөхөн төлүүлэхээс гадна Зөрчлийн тухай хуульд зааснаар арван нэгж буюу 20 мянган төгрөгөөр торгохоор болсон.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Зөвлөгөө

Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Учир нь

Published

on

By

Хуульч, өмгөөлөгч Э.Золзаяатай ярилцлаа.

-Арилжааны банкнаас тэтгэврийн зээл авсан ахмад настнууд өөд болсон тохиолдолд зээлийг үр хүүхэд нь үргэлжлүүлэн төлдөг. Энэ нь хуулийн хүрээнд хэр зөв үйлчлэл юм бэ?

-1994 оны зургадугаар сарын 7-ны өдөр батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэврийг Тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагч авах эрхтэй байхаар тусгасан байдаг. Уг хуулийн зургадугаар зүйлд өндөр насны тэтгэврийг даатгуулагчид өөд болсны дараагийн сар дуустал олгоно гэж заасан.

Мөн энэ хуулийн 26.1-т “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно” гэж заасны дагуу банкуудаар дамжуулан иргэдийн тэтгэврийг олгож байгаа юм.

Тэтгэврийн зээл нь банкны зээлийн нэг төрөл учраас банкнаас зээлийн үйлчилгээ авах иргэнтэй “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгож холбогдох зээлийн гэрээг байгуулдаг.

Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар даатгуулагчид тэтгэврийн зээл олгох, улмаар даатгуулагч өөд болсон бол уг зээлийг өвлөгч нь төлөх зохицуулалт байхгүй боловч хуульд заасны дагуу тэтгэврийг банкаар дамжуулан олгодог. Банк харин үйлчилүүлэгчтэйгээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Иргэний хуулийн дагуу Зээлийн гэрээ байгуулан тэтгэврийн зээлийг олгож байна.

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зээлийг өвлөгч төлөхгүй юм байна шүү дээ. Тэгвэл яагаад өнөөдөр өөд болсон өндөр настны үр хүүхэд зээлийг үргэлжлүүлэн төлөөд байдаг юм бэ?

-Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7, 20.8 дахь хэсгүүдэд “хамтран зээлдэгч” болон “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэх ойлголтуудыг хуульчилсан.

Хэрэв зээлдэгч мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д зааснаар хамтран зээлдэгчтэй бол зээлдэгч өөд болсон ч хамтран зээлдэгч нь зээлийн гэрээнд түүний нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэдэг. Өөрөөр хэлбэл, зээлийг төлж барагдуулах үүрэг хүлээдэг.

Зээлийн гэрээнд заасан тохиолдолд банк нь өөд болсон зээлдэгчийн зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар хамтран зээлдэгчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлэх эрхтэй болчихдог. Банк тус хуулийн дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлдэг. Хэрэв зээлдэгчийн банктай байгуулсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгч эсхүл хамтран үүрэг гүйцэтгэгч байхгүй бөгөөд зээлдэгч өөд болсон бол зээлийн гэрээ дуусгавар болно.

-Банкны энэ үйлдэл хэр зөв зохистой, шударга ёсонд нийцэх вэ?

-Тэтгэвэр авагч иргэн Тэтгэврийн зээл авахдаа банктай зээлийн гэрээ байгуулдаг. Гэрээ байгуулахад банкнаас хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байхыг шаарддаг тул жишээ нь хүүхдээ хамтран зээлдэгчээр оруулчихдаг. Ингээд тэтгэвэр авагч иргэн өөд болоход Зээлийн гэрээний дагуу хамтран зээлдэгч нь, эсхүл Иргэний хуулийн 515-538 дахь зохицуулалтын дагуу өвлөгч нь өвлөн авсан хэмжээгээрээ өвлүүлэгч буюу зээлдэгчийн банкнаас авсан зээлийг өөрийн өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр төлөх үүрэг хүлээдэг.

Уг нь гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байгаад зээлдэгч нь өөд болсон тохиолдолд зээл уг нь эрсдэл болж үлддэг. Харамсалтай нь банкны зүгээс бизнесийн ёс зүй, хууль тогтоомжийг зөрчиж, хүүхдүүдээс нь энэ зээлийг та төлөх үүрэгтэй, та төлөхгүй бол шүүхийн журмаар төлүүлнэ гэж айлган сүрдүүлэх байдлаар зээлийг төлүүлэх хандлага харагддаг.

Угтаа бол энэ зээлд банк, өндөр настан хоёр л оролцож байгаа. Субъект нь өндөр настан болохоос хүүхэд нь биш. Иргэдийг хууль мэдэхгүйг далимдуулж зээлийг төлүүлдэг. Нэг ёсондоо шууд зээлийг төлөх үүрэгтэй гэдэг ойлголт үүсээд удаж байна.

-Саяхан “Алтжин” компанийн захирал Г.Алтан өөд болсон харамсалтай явдал болсон. Өөд болсон хүний нэрийг дурдаж байгаа нь учир дутагдалтай ч зээлийн төлөлтийн тухайд хөндөх асуудал үүсээд байна. Тухайн хүн өөд болсноор холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэж шүүхээс мэдээлж байгаа. Мөн улсад учруулсан хохирол нь ч холбогдогч өөд болсон учраас хэрэгсэхгүй болж байгаа гэсэн мэдээлэл бий. Хэрэв тийм бол банкны тэтгэвэрийн зээлийн дээрх асуудалтай харшлаад байна шүү дээ. Хуульч хүний хувьд та энэ талаар тайлбарлаж өгөөч?

-2017 оны тавдугаар сарын 18-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч өөд болсон тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй байхаар зохицуулсан байдаг. Шүүгдэгч, яллагдагч өөд болоод хохирогч, болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гарвал ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэдэг. Ердийн журмаар хянан шийдвэрлэнэ гэдэг нь шүүх хуралдаан болж, гэм бурууг тогтооно гэсэн үг.

Мөн залилангийн шинжтэй гэмт үйлдэлд залилан хийсэн шүүгдэгч, яллагдагч өөд болсон тохиолдолд залилангийн аргаар олж авсан үл хөдлөх хөрөнгө эсхүл авто тээврийн хэрэгсэл ч гэдэг юм уу, үүнийг хууль ёсны өмчлөгчид нь шууд буцаан шилжүүлдэг зохицуулалтууд бий.

Гомдол гаргаад ердийн журмаар хэлэлцүүлэхээр шүүгдэгч гэм буруутай боловч хэргийг хэрэгсэхгүй болгоно, эд хөрөнгийн хохирол байвал Иргэний журмаар өвлөгчдөөс нэхэмжлэх боломжтой. Өвлөгч байхгүй мөн өвлөх эд хөрөнгө байхгүй тохиолдолд эрсдэл болоод дуусна гэсэн үг.

-Хохирлыг төлөхгүй байх хуулийн зохицуулалт байна гэж ойлголоо. Тэгвэл тэтгэврийн зээл аваад өөд болоход иргэдийн зээлийг хүүхдүүд нь төлдөг зохицуулалт яагаад байгаа хэрэг вэ. Шударга ёсны хувьд энэ хоёр агуулга зөрчилдөж байгаа хэрэг биш үү. Магадгүй талийгаач Г.Алтангийн кэйсээр тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөхийг зогсоож болох биш үү?

– Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Ийм эрх зүйн орчин байхгүй. Хэрэв тэтгэврийн зээлтэй өндөр настанд орон сууц, газар, тээврийн хэрэгсэл гэх мэт өвлөгдөх хөрөнгө байгаа тохиолдолд энэ хөрөнгийг үр хүүхдүүд нь өвлөж авах хүсэлт гаргаж болно.

Ингэж гаргасан тохиолдолд тэр хүний өвлөсөн хөрөнгөтэй хамт бусдын өмнө хүлээж байгаа үүрэг, хариуцлага буюу банкны өр зээлийг өвлөж авна. Энэ хүрээндээ л төлж барагдуулна. Энэ утгаараа банкны өр зээлийг үр хүүхдүүд нь барагдуулж байгаа юм шиг харагдаж байгаа юм.

Түүнээс биш өвлөгдөх харилцаа үүсээгүй байхад банкны өмнө үр хүүхдүүд нь өөд болсон хүний өмнө өр төлбөр хариуцах ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй. Харин хамтран зээлдэгч, батлан даагчаар Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд Зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг үүснэ л гэсэн үг.

Мөн ялгаагүй “Алтжин” компанийн захирал талийгаач Г.Алтангийн үр хүүхэд, эцэг эх гэх мэт хуульд заасны дагуу өвлөгч нарт өвлөгдөх эд хөрөнгө байхыг үгүйсгэхгүй. Тэр өв хөрөнгийг өвлөөд бусдад өгөх өр төлбөртэй шүүхийн шийдвэр байвал, тухайн шийдвэрийн дагуу төлөх үүрэг хүлээнэ.

Өөд болсон хүний ялыг түүний хамаарал бүхий эцэг эх, үр хүүхэд буюу өвлөгч нь тухайлбал торгох ял өглөө гэхэд ийнхүү ялыг хамааруулж өгнө гэсэн үг биш. Гэм буруутай гэдгийг тогтоогоод өөд болсон гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож болно. Гэхдээ учирсан хохирлыг хууль ёсны өвлөгчөөс хохирогч нь иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн зохицуулалт нь нээлттэй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Continue Reading

Зөвлөгөө

Өрхийн орлого тасалдвал хэдэн сарын хадгаламжтай байх ёстой талаар зөвлөлөө

Published

on

By

Өрхийн төсөв, хадгаламж, хуримтлалын талаар эдийн засгийн ухааны доктор Лувсандоржийн Оюунтай ярилцлаа.

-Хадгаламжийн үнэ цэнийн талаар яриагаа эхэлье?

-Юунд зориулж хадгалах вэ гэдэг нь их чухал. Мөнгөний гэнэтийн хэрэгцээ гарах үед хэрэглэх гэж хадгалдаг. “Гай газар дороос, гахай модон дотроос”, “өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг” зэрэг үгнүүд мөнгөний гэнэтийн хэрэгцээ гардаг гэдгийг хэлээд байгаа юм. Эргэн тойронд эрсдэл ч гэж ярьдаг.

р нь хэзээ, юу болно гэдгийг хэн мэдэх билээ. Үүнд л зориулж хадгаламжтай байх хэрэгтэй. Манайхан “тэр өдрийн тэнгэр мэдэж, тэнэг миний заяа мэдэг” гэж амьдрах гээд байдаг. Энэ буруу.

Мөнгөтэй болж байж хадгаламжтай болно гэж байдаггүй. Хэрэглээнээсээ хэмнэж байж хадгаламжтай болдог. Үүнийг хүмүүс ойлгоосой гэж боддог. Хүмүүсээс “хадгаламжтай юу?” гэж асуухад орлого хүрэхгүй байна гэж хариулдаг. Тийм учраас би үүнийг хэлж байгаа юм.

-Ер нь хадгаламж, хуримтлал хоёрт ялгаа бий юү?

Маш их байна. Эдгээрийн зорилго нь өөр. Зорилгоороо ялгаатай байдаг. Хадгаламжийн зорилгыг дээр дурдсан. Хуримтлалын зорилго бол хөрөнгө, мөнгө, баялгаа нэмэгдүүлэх зорилготой.

Үйл үгээрээ “хуримт” гэсэн үгнээс гаралтай. Өсгөх, үржүүлэх санааг агуулж байдаг үг. Харин арилжааны банкинд хугацаагүй хадгаламж байдаг. Хүссэн цагтаа авч хэрэглэх боломжтой хадгаламж. Мөн арилжааны банкинд хугацаатай хадгаламж ч байдаг шүү дээ. Хүү нь өндөр. Хийсэн мөнгө нь илүү өснө гэсэн үг.

Ер нь бол санхүүгийн зуучлагч байгууллагууд банк, даатгал, брокер, диллер гэх мэт бүх байгууллагууд иргэдэд зориулж үйлчилгээ гаргадаг. Тэдгээрийн нөхцөлөөр дамжуулаад хүмүүс мөнгөө удирдахад нь тусалдаг.

-Та санхүүгийн боловсролын талаар яриад байна аа даа?

Тийм. Санхүү гэдэг нь мөнгөтөй холбоотой хүмүүсийн хоорондох харилцааг илэрхийлдэг. Хүмүүс цаг тутам, өдөр тутам санхүүгийн шийдвэр гаргаж байдаг. Наад зах нь энэ зардлыг гаргах уу, үүнийг худалдан авах уу, яаж орлого олох вэ, яаж орлогоо нэмэгдүүлэх вэ гэсэн хүрээнд шийдвэр гаргаж байдаг. Санхүүгийн боловсрол гэдэг нь товчоор бол мөнгө удирдах мэдлэг юм л даа.

-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үеэр хувь хүн хадгаламжтай байх нь ямар ач тустай вэ?

-Зарим хүмүүс 50:20:30 гэсэн дүрэм ярьдаг. Орлогоосоо 50 хувийг хэрэглээндээ, 20 хувийг хадгаламжиндаа, 30 хувийг хуримтлалдаа хийнэ гэсэн үг. Миний хувьд орлого гэнэт тасалдахад наад зах нь гурван сар хэвийн амьдралаа хангаад явах хадгаламжтай байх ёстой гэж үздэг.

Тэгээд гурван сарын дотор орлого олох арга замаа олох боломж гарах байх. Ер нь хадгаламжтай хүнд ийм эдийн засгийн хэцүү үед ямар ч хохирол байхгүй. Түүнчлэн стрессгүй амьдрах, амьдралынхаа наад захын хэрэгцээг хангах чадвартай байх, мөнгөөр гачигдахгүй байх боломжтой байна л гэсэн үг шүү дээ.

Товчоор хэлбэл, өөрийнхөө амьдралыг өөрөө хариуцна гэсэн үг. Амьдралын наад захын хэрэглээ гэдэг нь сар болгон төлдөг төлбөр, хэрэглээний зүйлсийн зардал. Нийт зардлыг тогтмол, хувьсах гэж ангилаад тогтмол дүнгээр төлдөг зардлуудад байр, утас, цахилгаан гэх мэт зардлууд заавал орно.

Мөн хоол, хүнсний зардлууд орно. Манайхны зарим нь тогтмол болон хувьсах зайлшгүй зардлын хэмжээгээ мэдэхгүй байх тал бий. Ийм үед асуудал нэлээд хүндэрнэ. Өрх гэр, хувь хүн, улс эх орон гурав адилхан субектүүд л дээ.

Тэгэхээр Монгол Улс яг энэ коронатай үед хадгаламжтай, тогтворжуулалтын ханатай байвал энэ эдийн засгийн эрсдэлийг хөнгөн даваад гарчих боломжтой. Улс орны тухайд ч гэсэн гэнэтийн тохиолдол болох тахал өвчин, үер ус, байгалийн үзэгдлүүд гарч ирдэг. Үүнд ч гэсэн зориулаад хадгаламжтай байх ёстой.

Ер нь хадгаламжтай үед амьдралын дархлаатай байдаг. Түүн шиг улс орон дархлаатай байх хэрэгтэй. Энэ тал дээр төр засгаас их анхаарч өөрийн улсын түвшин болон хүмүүсийг ч гэсэн хадгаламжтай болоход нь тусгай бодлого боловсруулах хэрэгтэй.

Continue Reading

Зөвлөгөө

Эмч: Өдрийн цагаар богино хугацаанд нойр авах нь дараах нөлөөтэй

Published

on

By

СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар “Нойр яагаад чухал вэ? Нойрны хямрал гэж юу вэ”сэдвээр тус эмнэлгийн сэтгэл заслын  багийн эмч, сэтгэл засалч  Л.Жавхлан зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлын нэг нь сэтгэл зүйн асуудал тэр дундаа нойргүйдэл буюу  “нойрны өөрчлөлт” нь түлхүү тохиолддог болоод байна.  Нойргүйдэл үүсээд байгаа шалтгаан нь олон байдаг боловч энэ удаад хөл хорионы улмаас унтах, амрах, идэх хэмнэлийн горимд өөрчлөлт орсонтой холбоотой хүмүүс өдөрт шаардлагатай хугацаанд нойроо авч чадахгүй байгаатай шууд холбоотой болж байна.  

Нойр гэдэг нь бие организм өөрийгөө болон мэдрэлийн эсээ амрааж буй байдал. Тэгэхээр бидний “нойрсож амрах” гэдэг үйл явц тодорхой хэмжээнд алдагдсанаараа бид бүхний бүтээмжит үйл ажиллагаа алдагддаг. Жишээ нь. Ажлын цагаар бүтээмж алдагдах, төвлөрч чадахгүй байх, шинэ санаа, хүсэл эрмэлзэл буурах зэрэг  олон зүйлсүүд нойргүйдэлтэй холбоотой байх магадлал өндөр байдаг.

Нойргүйдэл үүсэх олон төрлийн шалтгаанууд байдаг.

Голцуу дадал үйлдэлтэй холбоотойгоор:

Хүний наснаас хамаараад унтах цаг харилцан адилгүй. Бага насны хүүхдүүд илүү олон цагаар унтдаг байхад нас ахих тусам унтах цаг бага болдог байна. 

Нойргүйдлийг  сэтгэл зүйн маш том өвчин гэсэн ойлголтууд түгээмэл байдаг. Гэтэл энэ нь олон шалтгаантай байдаг гэдгийг төдийлөн анзаардаггүй. Үүнд биеийн болон сэтгэл зүйн талаас нөлөөлнө. Биеийн талаас гэмтэл бэртэл, архаг хууч өвчнүүд нөлөөлдөг байхад сэтгэл зүйн талаас сэтгэцийн тулгамдсан асуудал (сөрөг стресс, айдас, түгшүүр, OCD, сэтгэл зүйн гэмтэл, дасан зохицолтын өөрчлөлтүүд гэх мэт), сэтгэцийн өвчин (F оношоор оношлогдсон), хувь хүний дадал үйлдэл зэрэг хүчин зүйлсүүд багтана.

Нойргүйдэл нь эргээд бие махбод болон сэтгэл зүйдээ сөргөөр нөлөөлдөг. Ковидоос үүдсэн айдас түгшүүрээс илүүтэйгээр хувь хүний дадал хэмнэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор унтаж амрах болон ачаалах үйл явц нь өөрөө өөрчлөгдөөд байгаа.

Хүний нойрсох цаг харилцан адилгүй ч бид шөнийн нойрыг зайлшгүй авах шаардлагатай. Өнөөдрийн нойрыг маргаашын нойроор нөхөж болдоггүй учраас тухайн өдрөө шөнө унтаж амрах нь маш чухал байдаг.

Хөл хориотой холбоотойгоор бидний унтах цаг аажмаар өөрчлөлтөд орж байгааг бид анзааралгүй явсаар эрт сэрэх шаардлагатай болсон тэр үедээ эсвэл шалтгаангүй бие ядарч сульдаж байгаа нөхцөлд л ажиглаж эхэлдэг байна.  

Оройтож унтах хэмнэлийг аажимдаа дадал болгосон шигээ аажим аажмаар эрт унтаж амардаг дадалтай болно. Харин шууд л хэмнэлээ нэг өдөр гэнэт огцом өөрчлөх нь тухайн хүндээ ч нилээн төвөгтэй асуудал болдог.  

Нойрыг бүтцээр нь олон төрөлд ангилдаг. 

Хөнгөн нойр (Rem sleep): Амархан унтаж, амархан сэрэх өөрөөр хэлбэл маш сэргэг унтахыг хэлнэ. Хөнгөн нойрноос аажим аажимдаа гүн нойр луу шилждэг.

Гүн нойр (Non-rapid eye movement sleep): Орчноо мэдрэх байдал нь харьцангуй бага, маш бат бөх унтах нь тодорхой хугацаанд үргэлжлэхийг гүн нойр гэнэ. Тус бүрдээ ач холбогдолтой.

Хөнгөн нойр авч чадвал бидний сэтгэл зүй харьцангуй тогтвортой байдаг бол хөнгөн нойр авч чадахгүй байгаа үед сэтгэл зүйн хувьд тогтворгүй болдог.

Гүн нойрыг хангалттай авч чадахгүй бол бидний бие махбод ядарч сульддаг. Өдрийн цагаар богино хугацаанд нойр авах нь сэтгэл зүйг тогтвортой болгож, тархийг амраадаг. 

Гүн болон хөнгөн нойрны аль алийг нь авч байх шаардлагатай.

Нойр хүрэхэд унтаж амрахгүй л бол таны гүн нойрны хугацаа өнгөртөл таны нойр сэргэг байсаар байх болно. Таны бие ядарсаар байх болно.

Товчхондоо зөвлөхөд шөнө л сайн унтаж амарч байх хэрэгтэй. Өдөр болж өгвөл ачаалж байх хэрэгтэй. Өдрийн идэвх багатай цагаараа бага зэргийн хөнгөн нойр авах нь сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж байдаг.

Ялангуяа Азийн орнууд япон Солонгос хятад зэрэг улс орнууд цайны цагаар нь унтаж амрахыг зөвлөдөг. Энэ нь хөнгөн нойр авах хугацаа бөгөөд тухайн хүний сэтгэл зүй тогтвортой болж тархи амран илүү бүтээмжтэй ажиллахад тустай юм.

Нойр гэдэг бол таны амьдралын тодорхой хэмжээний буюу нилээн том орон зайг эзэлдэг дадал үйлдлийн нэг чухал хэлбэр юм. Зөв цагт зөв дадлийг хэвшүүлэх нь таны ирээдүй болон ирээдүйн бүтээмжид сайнаар нөлөөлнө.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status