Түүхүүд
Жүжигчин Отгоо аймгийнхантайгаа уулзжээ

Жүжигчин Отгоо Архангай аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан 2019 оны уулзалтанд очихдоо ийнхүү ярьжээ.

“Өнөөдөр сайхан өдөр байлаа. Нутгийн зөвлөлийн энэхүү уулзалтанд миний бие анх удаагаа ирж байна. Баяртай байна. Ийм сайхан арга хэмжээ зохион байгуулсан гишүүддээ баярлалаа гэдгээ хэлмээр байна.

Бусад аймгууд дандаа л иймэрхүү нутгийн зөвлөлийнхөн ингэж уулзлаа, тэгж уулзлаа гэж яригддаг. Архангайд нутгийн зөвлөл байдаг юм болов уу гэж би дотроо боддог байсан. Яагаад гэвэл анх удаагаа нутгийн зөвлөлийн уулзалтанд ирж байгаадаа баяртай байна” хэмээн хэлээд оролцож байсан юм.

Нэг. Б.Отгонтуяа нь хоёр эгч, гурван ахтай айлын бага охин. Тэрээр Архангай аймгийн уугуул бөгөөд багаасаа аймагтаа зохиогддог байсан бүх тэмцээнд оролцдог авьяаслаг хүүхэд байжээ.

Хоёр. Жүжигчин болохыг хүүхэд байхаасаа мөрөөдөж энэ мэргэжлийг сонсгосон бөгөөд 1998 онд 10 дугаар ангиа төгсөхөд нь СУИС-ийн хуваарь Архангай аймагт ирээгүй тул аймгийн театртаа дөрвөн жил ажиллажээ. Харин тэрээр 2002 онд СУИС-д элсэн орж найруулагч Н.Ганхуяг багшийн удирдлага дор төгссөн байна.

Гурав. Тэрээр “Шинэ үе” продакшнд 2003-2016 он хүртэл ажиллажээ. Энэ тухайгаа “Ангидаа сууж байтал Бооёо ах намайг дууддаг юм байна. Гараад очтол “Чи манай хамтлагт тоглох уу” гэсэн. Миний хувьд гайхах, баярлах зэрэгцэж шууд л зөвшөөрсөн. Тэр бол миний амьдралд тохиолдсон сайхан мөчүүдийн нэг яах аргагүй мөн” хэмээн ярьжээ.

Дөрөв. Тэрээр нөхөртэйгөө СУИС-д суралцаж байгаад танилцжээ. Тэрээр өдгөө “Алдарт эхийн одон” хүртсэн дөрвөн сайхан хүүхдийн ээж билээ. Б.Отгонтуяа нөхрийнхөө тухай “Манай нөхөр намайг маш сайн ойлгодог, хайрладаг. Хүний хувь тавилан гэдэг сонин. Учрах ёстой хүмүүс учирдаг, уулзах ёстой хүмүүс уулздаг” гэсэн байдаг.

Тав. Жүжигчин Б.Отгонтуяагийн гол дүрийг бүтээсэн “Эрвээхэйн сүүдэр” олон ангит кино дэлгэцнээ гарч буй. Тэрээр өмнө нь “Хөгжилтэй дүр”, “Хөгжилтэй өдөр”, “2 хоёрын 5” зэрэг кинонд гол дүр бүтээснээс гадна “Сарны гөлөг”, “Single Ladies”, “Их хотын залуус”, “Би дуралмаар байна”, “Галзуу зугаалга”, “Бүтэн амьдрал” зэрэг киноны дүрүүдэд тоглдож байсан юм.

Зургаа. Тэрээр 2017 оноос “Мөрөөдлийн театр”-т орсон бөгөөд тус ондоо хошин урлагийн шилдгүүдийг тодруулах “Азтай бадарчин” наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид нэр дэвшиж цомын эзэн болж байв.

Долоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны гуравдугаар сард салбар бүрийн тэргүүлэх мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон медаль гардуулсан. Түүний нэг нь жүжигчин Б.Отгонтуяа. Тэрээр төрийн дээд “Алтан гадас” одон хүртсэн юм.

Найм. Жүжигчин Б.Отгонтуяа 2012 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртэж байжээ. Түүний цол тэмдийг 2012 оны “Эрчүүд эхнэрээсээ айдаг” тоглолтынх нь үеэр гардуулан өгч байв.

Ес. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Ихэнх жүжигчин бүсгүйчүүд түүхэн дүрд тоглох юмсан гэж их боддог. Би болохоор шал эсрэг, боевик эмэгтэйн дүр бүтээхийг хүсдэг. Америк кинонд гардаг зодоонч, аймаар бүсгүйчүүд байдаг ш дээ. Тийм дүрд тоглох юмсан гэж их боддог. Ийм сэдэвтэй кино хийвэл үзээд алдана гэж бодож байгаа” гэсэн байдаг.

Арав. Харин тэрээр Отгоо гэж хэн бэ гэсэн асуултад “Энгийнээр хариулахад хэлье гэснээ хэлчихдэг, шударга, байгаагаараа л байдаг олон таван аашгүй л хүн. Жирийн л нэг жүжигчин бүсгүй, онц гоцлоод байх зан чанар байдаггүй.

Ганц гэм нь эмэгтэйлэг зан ховортой, эршүүд талдаа шүү. Хүнд амархан гомддог, түргэн ууртай боловч эргээд маш хурдан мартчихдаг. Нэг л мэдэхэд инээчихсэн явдаг. Цагаахан л юм даа. Урлагийнхан ер нь тийм зан чанартай байдаг л даа. Амархан хөөрч баярлана, амархан гомдоно” хэмээн хариулжээ.

-Хошин урлагийн “Азтай бадарчин” их наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд шалгарсанд тань баяр хүргэе. Энэхүү наадамд хэд дэх удаагаа оролцож байна вэ?
-Баярлалаа. “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд шалгарсандаа баяртай байна. “Азтай бадарчин” наадмын “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр (Батаа), “Шилдэг шог зураг”-ийн төрөлд алтан цомын эзнээр шог зураач А.Бат-Эрдэнэ, “Шилдэг хамтлаг”-аар “Маск” продакшны уран бүтээлчид маань тус тус шалгарсан.

Ийнхүү “Азтай бадарчин” наадам маань 13 жилийн дараа дахин боллоо. Жүжигчдийн чадвар, чансааг сорьсон өрсөлдөөнтэй наадам болж өндөрлөлөө гэж бодож байна. Намайг яг хошин урлагийн жүжигчин болж байх үед тус наадам зохиогдохоо больчихсон юм. Тиймээс би анх удаагаа оролцож байгаа минь энэ л дээ.
Энэ удаагийн их наадам үзэгчдээс санал асуулга авснаараа онцлог байлаа. Мөн хошин урлагийн хамтлаг продакшнууд хамтран үзүүлбэрүүдээ толилуулснаас гадна шилдэг жүжигчний төрөлд нэр дэвшиж байгаа тус бүр таван эрэгтэй, эмэгтэй жүжигчинд шүүгчдийн зүгээс даалгавар өгсөн.

Тодруулбал, хоёр, хоёроороо хамтран тухайн үед сугалсан сэдвийн дагуу таван минутын дотор богино хэмжээний үзүүлбэр үзүүлсэн юм. Мөн жүжигчин ах нараасаа нэгийг нь сонгох боломжтой байсан. Миний хувьд “Эмоци” продакшны жүжигчин Тэмүүжин, “Маск” продакшны жүжигчин Баярмагнай ахтайгаа хамтарсан.
Энэ даалгавар хэн нь хэн бэ гэдгийг таниулж, жүжигчдийн чадвар, чансааг утгаар нь харууллаа гэж би бодож байна. Хамтран тоглосон найз Тэмкадаа болон, Магнай ахдаа маш их баярлалаа. Мөн Магнай ахтайгаа тайзнаа анх удаа хамт гарсан сайхан тохиол болсон.
-Тус наадамд өнөө үеийн хошин урлагийн төлөөлөл болсон бүхий л мундаг жүжигчид өрсөлдсөн. Таны хувьд өөртөө хэр итгэлтэй байсан бэ?
-Үе тэнгийн найзууд болох Гэрэлээ, Жавхаа маань болон мөн дүү нар өрсөлдлөө. Тэд маань бүгд л маш мундаг уран бүтээлчид. Миний хувьд түрүүлчих байх гэсэн бардамнал бол байгаагүй. Яах бол гэсэн айдас, догдлолтой л байлаа. Тайзнаа гараад хийх ёстой зүйлүүдээ гүйцэтгээд, үзээд алдъя л гэж бодсон.
Мэдээж тэмцээн уралдаан учир нэг нь түрүүлдэг жамтай шүү дээ. Ямартай ч “Азтай бадарчин” бол хошин урлагийн салбарын жүжигчдийн хувьд том наадам, шагнал байдаг. Тиймээс энэ том наадамд шалгарсан болохоор баярлахын сацуу үүрэг, хариуцлага минь улам нэмэгдэж байгааг ойлгож байна.
-Жүжигчин болсон тухайгаа яриач. Хүүхэд ахуй насандаа мэдээж авьяаслаг охин байсан болов уу?
-Миний багын мөрөөдөл жүжигчин болох байсан. Харин гэр бүлд минь урлагийн хүн байхгүй. Миний аав жолооч, ээж минь тогооч мэргэжилтэй. Энгийн л ажилчин хүмүүс. Яахав, аав минь сайхан дуулж, хөгжимдчихдөг.
Ямартай ч миний хувьд багын мөрөөдөлдөө тууштай явсаар л өнөөдөр жүжигчин гэх эрхэм мэргэжлийг эзэмшсэн байна. Багын л их дүрсгүй, хөдөлгөөнтэй, дуу хөгжимд дуртай хүүхэд байсан л даа. Эмээдээ л дуулж, бүжиглэж, жүжиглэж үзүүлдэг байж билээ.
Дээр үеийн 270-ын цагаан ор гэдэг байсан даа, тэр орныхоо урдуур хөшиг татаад түүнийгээ том тайз мэт төсөөлж, янз бүрийн жүжиг тоглодог байсан. Миний хамгийн анхны үзэгч бол эмээ минь. Ингээд л сүүлдээ Архангай аймгийнхаа Хөгжимт драмын театрын тоглолт, уралдаан тэмцээн гээд бүхий л арга хэмжээнд оролцдог болсон.
Би 1998 онд арван жилээ төгсчихөөд 2002 он хүртэл театртаа ажилласан юм. Учир нь арван жилээ төгсөхөд минь СУИС-ийн жүжигчний ангийн хуваарь ирээгүй юм л даа. Цаг хугацаа их хурдан. Нэг л мэдэхээд дөрвөн жил болчихсон шүү. Ингээд л 2002 онд их сургуульдаа элсэн орж, Найдангийн Ганхуяг багшийн удирдлага дор суралцаж эхэлсэн.
-“Шинэ үе” продакшнд орсон тухайгаа яриач?
-Би 2003 онд буюу хоёрдугаар курст байхдаа “Шинэ үе” продакшнд орж байсан юм. Ангидаа сууж байтал Бооёо ах намайг дууддаг юм байна. Гараад очтол “Чи манай хамтлагт тоглох уу” гэсэн. Миний хувьд гайхах, баярлах зэрэгцэж шууд л зөвшөөрсөн. Тэр бол миний амьдралд тохиолдсон сайхан мөчүүдийн нэг яах аргагүй мөн. Одоогоос 14 жилийн өмнө юм байна шүү дээ.
-Та “Шинэ үе” продакшнаасаа яагаад гарсан юм бэ. Одоо “Эмоци”-д харьяалагдаж байгаа юу?
-Би “Эмоци” продакшнд ороогүй. Хүмүүс орчихсон л гэж эндүүрээд байх шиг байна. Зүгээр л хамтарч уран бүтээл хийсэн юм. Мөн “Шинэ үе” продакшнаас ч яг гарсан юм байхгүй л дээ. Яахав, одоогоор бол чөлөөт уран бүтээлч гэж хэлж болно.
-Таны хувьд урлагийн хүн байхын хамгийн сайхан нь юу вэ?
-Оноогдсон дүрээ тайзнаа гараад амилуулж байх тэр үе бол жүжигчин хүний хамгийн сайхан мөч байдаг. Гэхдээ мэдээж хамгийн сайнаар үзэгчдэдээ хүргэх хариуцлагатай үүрэг хамт дагаж явдаг. Ямартай ч энэ мэргэжлийг эзэмшсэндээ өөрийгөө азтайд тооцож явдаг шүү. Сайхаан сайхан.
Ер нь ч тэгээд хүн хүссэн зүйлээ хийж байна гэдэг амьдралаас авч болох хамгийн сайхан мэдрэмж гэж боддог юм даа. Хөдөө орон нутгаар ч юм уу, тоглолттой явах үед үзэгчдийн минь сайхан халуун дулаан үг маш их урам зориг өгдөг шүү гэдгийг мөн хэлмээр байна.
-Гэр бүлээ танилцуулаач. Хэдэн хүүхдийн ээж болсон бэ?
-Би нөхөртэйгөө 2003 онд танилцсан. Манай хүнийг Гансэлэм гэдэг. Манай доод курсын оюутан байсан юм. Одоо бол хувиараа ажил эрхэлдэг. Хань минь амжилт ололт, алдаа оноог минь дэнсэлж, үнэнчээр дүгнэдэг. Мөн намайг үргэлж тусалж дэмжиж байдаг түшиг тулгуур минь. Тиймээс ханьдаа маш их баярлаж явдаг даа. Манайх ам бүл дөрвүүлээ. Хүү, охин хоёртой.
-Цаашид ямар уран бүтээл дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Жүжигчин Ганбаа, Сөрөлт бид гурав хамтарч богино хэмжээний кино хийж байгаа. Энэ кино маань удахгүй төлбөртэй сувгуудаар цацагдах байх. Мөн энэ сардаа багтаад залуу жүжигчид хамтарсан тоглолт хийхээр төлөвлөж байна.
Тоглолтод ямар уран бүтээлчид оролцох, хэзээ болох зэрэг талаар үзэгчдэдээ цаг тухай бүрт нь дуулгах болно. Одоогоор тоглолтынхоо бэлтгэлд орчихсон явж байна. Залуу хүмүүс учраас хийх зүйлүүд их байна. Цаашид бодсон, зорьсон ажлууд зөндөө бий.
Түүхүүд
Ланд 300 захиалсан иргэн “Таван Богд”-ыг хардаж байна. Учир нь

Монгол улсад Ланд 300 машин орж ирээд нэлээн хугацаа боллоо. Гудамжаар энэ хүлэг маш их явах болсон билээ. Тэгвэл үүнийг дагаад худалдаа арилжааны асуудалг гомдлууд гарч байгаа аж.
Тэгвэл нэгэн иргэн ийнхүү бичжээ:
2022-12 сар Toyota 5 богд орж машин (300 биш) захиалсын. Хамгийн ойр ирэх нь 2 сард багтаад ирэх ганц машин байна гэхээр нь захиалы гэлээ, төлбөрөө 100% хийвэл л захиалга авна, Урьдчилгаа төлөөд захиална гэсэн ойлголт байхгүй гэв.
Ингээд хамж шимж зээлж байгаад 100% бүрдүүлээд гэрээ байгуулсан чинь бид хугацаан дээр гарант өгөхгүй, машин ирэх үед үнэ өссөн байвал би зөрүүг төлөх үүрэгтэй гэсэн гэрээ тулгав, тэд өөрсдөө ямарч хариуцлага хүлээхгүй аж.
Та нар одоо 100% төлбөрөө цаад талдаа хийчүүл үнэ яагаад нэмэгддэг билээ гэж эсэргүүцсэн боловч, тэгүүл гэрээ хийхгүй гэнэ, тулгалтанд орсон би гэрээг зурав. Инкээд гэрээнд заасан 2-р сар аль хэзээ дуусч, 3-р сар дуусах гэж байдаг, машин байдаггүй.
Борлуулагч гэх нөхөр рүү байнга утсаар залгавч тэр утсаа ч авахгүй, мөнгий нь авцан юм чинь энэ одоо хэнд хэрэгтэй юм гэжаагаан байлгүй.
Уг нь танд байнга мэдээлэл өгч ажилланаа гэжээсэн, үнэн дургүй хүрмээр. Өөр 1 хүнээс авсан мэдээллээр 01/30-нд Японоос гарсан, 02/09-нд Уханьд ирсэн болтой, тэрнээс хойш яасан бүү мэд. Хятадаас нааш тээврийн гацаа гарсан гээ биздээ
Сүүлдээч бүр элдвийн юм боддог боллоо. Хэрэглэгчийг хуурч хурдан авчирна гэж мөнгий нь 100% аваад 5 богд нь өөр салбар руугаа оруулж эргүүлдийн биш биз, тэгээгүй бол тээвэрлэх хугацаа, үнэ өсөхөд тэд хариуцахгүй гэдэг нь ямар учиртайм? Үүнийг шалгуулмаар байнаа, хаана хандахуу, ШӨХТГ, Цагдаа юү
Иргэн Bold Tovuu
Түүхүүд
Б.Дөлгөөн: БЗС-г харлуулах замаар ирээдүйд өөрсдийн хүчээр шалгарч гарч ирж буй, санхүүгийн хувьд чадал муутай залуусын боломжийг хаах вий

Өнөөдөр БЗС-н сургалтын зээл их яригдаж байна. Миний хувьд Харвардын Их Сургуульд “Олон улсын хөгжлийн эдийн засаг”-н магистрт хоёр жилийн хугацаанд суралцахдаа БЗС-н тэтгэлэг авч явсан билээ.

Миний суралцсан хөтөлбөр бол Харвардын Их Сургуульд жилдээ ердөө 70-н оюутан авдаг хөтөлбөр бөгөөд 2016 онд тэнцэж орсон. Хөтөлбөрийн нийт зардал нь сургалтын төлбөр амьжиргааны зардал нийлээд бараг 200,000 ам доллар болж байв.

Сургуулийн тэтгэлэгт эссэ бичиж материал өгснөөр жилийн 53,000 нийтдээ бараг 110,000 ам.долларын тэтгэлэг сургуулиасаа авсан. Тэгсэн хэдий ч цаана нь хоёр жилийн 70,000 мянган доллар, эхнэр хүүхдээ аваад явбал дүн нь нэмэгдээд бараг 100,000 ам доллар дутаж байлаа. Зөвхөн гэр бүлийн хүмүүс гээд эрүүл мэндийн даатгалд л эхнэр хүүхдийн жилд 10,000, хоёр жилийн 20,000 ам.доллар нэмэгдэхээр байсан. Нийт төлбөр зардлыг харая гэвэл: https://bit.ly/3niOpjW

Ингээд өөрийнхөө 19-р хороололд амьдарч байсан байраа 2016 онд яг үл хөдлөх хөрөнгийн үнэ унаж, доллар өсөж байх үед зарж байв. Мөн өөрийн барьдаг нэрийн хуудас болсон 9911-АВВА гэдэг азын дугаараа хүртэл зарсан. Яахав ажил бүтээх зорилгоор санхүүгийн том групп компанид ажиллаж байхдаа авсан юм. Үүн дээр хадгаламжаа нэмээд ч хүрэхгүй учир энэ бүхнээ зарж үрээд ингэж их зардлаар явах хэрэг байна уу ч гэж эргэлзсэн өдөр надад байсан.

Тиймээс ч энэ БЗС-н боломжийг би хөөцөлдөж хоёр жилийн нийт 32,000 ам долларын зээл авсан. Өөрөөр хэлбэл БЗС-с зээл авахгүйгээр эдийн засгийн магистраа Харвард-д хийх боломжгүй байсан нь үнэн. Би бол татаад авахуулчихаар хэн нэгэн байхгүй, өөрсдөө мөнчгөрөөрөө л болгох гээд зүтгэж байгаа мянга мянган залуугийн нэг.

Магистрын хөтөлбөрөө 2016 онд эхлээд хоёр жил суралцаж, шаардлагатай дадлага ажил хийж, дипломоо бичээд 2018 онд сургуулиа амжилттай төгссөн. Төгсөөд л Монголдоо ирж хоёр жил хувийн хэвшилд ажиллаж байгаад 2020 оноос төрд зүтгэж эхэлсэн билээ. Өнөөдөр өөрийн сурсан мэдснээ олны эрх ашгийн төлөө зориулж ажиллаж байна.

Энд би БЗС-н сайн мууг хамгаалах гэсэн санаа огт агуулсангүй. БЗС-г харлуулах замаар ирээдүйд өөрсдийн хүчээр шалгарч гарч ирж буй, санхүүгийн хувьд чадал муутай залуусын боломжийг хаах вий гэж санаа зовниж байна. Харин сонгон шалгаруулалтаа хэрхэн сайжруулж, хамгийн зөв хүмүүстээ хүргэх тэр процессийг нээлттэй, ил тод явуулж өөрчилж засаг ёстой вэ гэдгээ хэдүүлээ сайн ярилцах ёстой мэт.

Учир нь магистрт суралцах уу яах вэ гээд эргэлзэж байсан үед хэдий миний материал журмын дагуу дэлхийн топ сургуульд, хөгжлийн эдийн засгийн чиглэлээр хамгийн топ хөтөлбөрт тэнцсэн ч гэсэн уг засгийн газрын тэтгэлгийг хэрхэн авах, яаж хандах, ямар замаар сонгон шалгарах энэ бүгд үнэхээр тодорхой бус, ойлгомжгүй хэцүү байсан. Тиймээс л сонгон шалгаруулалтыг нээлттэй, ямар нөхцлүүд байгаа нь тодорхой, шат бүр нь шударга, ил тод явуулах зайлшгүй шаардлага бий.

Тэгж байж Монгол улсын маань асуудлыг шийдвэрлэх потенциалтай, эргэж ирээд энэ нийгмийнхээ хөгжлийн төлөө, ирээдүйн бүтээн байгуулалтын төлөө ажиллах залуусаа бид зөв сонгож, бэлтгэж чадна.
Өнөөдөр эргээд харахад миний хувьд бүх зүйлээ тавьж байгаад, нэмж зээл авж байгаад ч гэсэн өөрийн зорьсон зүйлээ суралцаж ирсэн минь оносон санагдаж байна”гэв.
Түүхүүд
Улсын заан цолтой бөх халдлагад өртжээ

Улсын заан Б.Серик бусдад хутгалуулж, гэмтэл авчээ. Эх сурвалжийн мэдээллээр гар хэсэгт зүсэгдэж, шөрмөс нь тасарсан гэх мэдээлэл байна.
Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт явж байхдаа уяач Б гэгчтэй хамт , согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ маргалдсаны улмаас ийм явдал болжээ. Хэрэг үйлдсэн Б “хуулийн байгууллагад мэдэгдэхгүй байх, мөнгө төгрөг өгөх” санал тавьсан ч Б.Серик цагдаагийн байгууллагад гомдлоо гаргажээ.

Улсын заан Бердимуратын Серик гэж хэн бэ?
Б.Серик нь 1994 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрж, багадаа Дархан-Уул аймгийн Шарынгол суманд өсчээ.
Б.Серик нь үндэсний бөхөөр “Сүлд” спорт хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 439 дугаар анги, “Бес бүргэд” ХХК-ийн харьяат бөх юм. Түүнчлэн үндэсний бөхөөс гадна жүдо, самбогоор хичээллэдэг.

Тэрбээр анхны цолоо 2011 оны Баян-Өлгий аймгийн наадамд зодоглож үзүүрлэн аймгийн заан цол, 2013 оны аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байжээ. Харин удаах цолоо 2017 оны улсын наадмаар тав давж шөвгөрөн улсын начин цол хүртсэн.
Энэ жилийн улсын баяр наадамд долоо давж улсын заан цол хүртсэн юм. Ингэснээр Баян-Өлгий аймгаас төрсөн хоёрдох улсын заан цолтон болсон бөгөөд улсын заан Т.Абдигажы, улсын харцага О.Бахыт, улсын начин Б.Хожагапан, Д.Мөнхбүрэн, Д.Ожоон, Т.Нурхадыл, Б.Баатарцол нарын дараа Баян-Өлгий аймгаас төрсөн найм дахь улсын цолтой бөхөөр тодорчээ.

Мөн Пагамын Аюуш арслангийн мэндэлсний 100 жил,Хангайн бүсийн их хурд уралдаан,Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80,81 жилийн ойн баяр наадмын хүчит 128 бөхийн барилдаанд шинэ заан Б.Серик барилдаж түрүү үзүүр булаацалдан үзүүрт шалгарсан.
Тэрбээр улсын заан цол хүртэхдээ дараах бөхчүүдийг давжээ.
- Нэгийн даваанд Баянхонгор аймгийн харьяат сумын заан Э.Дашзэвэг
- Хоёрын даваанд Өвөрхангай аймгийн харцага Б.Өлзийсайхан
- Гурвын даваанд Завхан аймгийн арслан Ш.Чинтулга
- Дөрвийн даваанд Булган аймгийн арслан П.Даваадорж
- Тавын даваанд Ховд аймгийн арслан Ц.Төмөрцоож
- Зургаагийн даваанд Булган аймгийн арслан Э.Сумъяабат
- Долоогийн даваанд улсын заан Д.Анар
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг2 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа