Connect with us

Урлаг

Дуучин Эрдэнэтунгалагыг гомдоожээ

Published

on

Дуучин Эрдэнэтунгалаг:

“Аливаа юмсын яагаад, ямар шалтгаанаар гэдгийг мэдэхгүйгээр санаа бодлоо шууд ийм муухай бүдүүлэг үгсээр илэрхийлдэг хүмүүс ихэнхи нь эмэгтэйчүүд байдаг нь харамсалтай…

Энэ эмнэлэг үнэхээрийн чанартай үйлчилгээ үзүүлж маш үр дүнтэй байгаа.

Хэрэгтэй хүндээ тунчиг хэрэгтэй үйлчилгээнүүдтэй.

Дасгал хөдөлгөөнтэйгөө ч хослуулна.

Ер нь би л жингээ хасах, эрүүлжих, арьсаа чангалах гэж л зүтгээд байгаа болохоос бүтэн #ХҮН бүтээсэн энэ бие ямархуу байдалтай байх нь хэнбгуайд ч түй ч хамаагүй!!!!

Төрсөн эмэгтэй багадаа 3 жилийн дотор бие хаа нь цэгцэрдэг гэдэг.

( Үнэн сэтгэлээсээ гомдоод нэр, хаягтай нь пост хийлээ…)

-“Хайрлаарай”, “Түвшин баяртай яваарай”, “Ижий минь урт наслаарай” гээд нэрнээсээ эхлээд таны  дуунууд ерөөл шиг, нийгмийн  ухамсарт хандсан байдаг. Сонголтоо  хэрхэн хийдэг юм бол?

-Уран бүтээлчийн  сэтгэлийн илэрхийлэл хийж байгаа бүтээлээр нь илэрч гардаг болов уу. Тэгэхээр таны анзаарсан зүйл нэг талаас байж болох юм.

Ийм зүйл хийх юм сан, тийм бүтээл  хиймээр байна даа гэсэн бодлоор зарим дууг өөрөө захиалах, эсвэл удаан мөрөөдсөн бодол минь таталцлын хуулиар биеждэг юм уу, хүмүүс надад санал тавих үе ч гарна.

Тухайлбал, сая таны нэрлэсэн дуунууд гэхэд дандаа л надад санал болгосон бүтээлүүд. Хүмүүс  бодлын хүч гэж ярьдаг даа. Тэр зүйл өөртэйгөө адилхан бодол, саналтай хүмүүсийг татах шид, цөм нь болдог юм болов уу. Би түүгээр л  яваа хүн.

– Цар тахлаас болж  урлаг, соёлын  ажлууд зогссон ч “Хайрлаарай” нэгдэл байгуулж,  “Сүүтэй энгэрийн аялгуу”  тоглолтоо цомхон хүрээнд  хийхээр бэлтгэжээ. Ер нь уран бүтээлч эмэгтэйчүүд нийгэмд, хүмүүст юу өгч байх ёстой гэж боддог вэ?

-Хүндэтгэлийн хүлээн авалт маягаар зохион байгуулсан VIP  хэлбэрийн ийм тоглолтыг би  2013 онд “Улаанбаатар” ресторанд хийж байсныг үзэгчид санаж байгаа байх. Хүн өөрийгөө ч, бусдыг ч хүндэтгэж ирдэг, тав тухтай суудаг, цайлж ундаалдаг, өөрийн дураар босож сууж, бүжиглэж, дуучинтайгаа ойр байх боломжийг бүрдүүлдэг онцлогтой. Бид “Бөхийн өргөө”, “Улаанбаатар” паласт 3000 хүнтэй тоглолт хийхэд бага мөнгөөр олон хүнийг цуглуулдаг.

Нэг удаа миний  тоглолтыг настай эмээ суудал олдохгүй шатан дээр суучихсан үзэж байсан. Тэндээс надад “Би энэ хүмүүсийн буянаар өдий зэрэгт хүрсэн. Гэтэл тэднийгээ  яагаад шалан дээр суулгах болчихов. Энэ хүмүүс сайхан хувцаслаж ирээд, тав тухтай орчинд өөрийн дураар байж, өөрийгөө хүндэлж  тоглолт үзэж яагаад болохгүй гэж” гэх эмзэглэл төрсөн.

Гэвч ийм тоглолт хийх газар тухайн үед бараг байгаагүй. Үзэгч гарч орж, идэж ууж, биеэ хөнгөлж, бүжиглэх боломжийг бүрдүүлж, тэр өртөг үнийг нь шингээж тоглолт хийе гэж зориод 2013-2015 онд хийсэн. 2015 оны тоглолтыг  Цэргийн баяраар эрчүүдэд зориулсан. Үзэгч  цөөхөн ч  тав тухтай байж чаддаг.

Тиймээс үзэж байгаа хүнд, үзүүлж байгаа надад ч амар, түүндээ би сэтгэл хангалуун байдаг. Өнгөрсөн хоёр жилцар тахалтай холбоотойгоор уран бүтээлчид, үзэгчид ч удаан завсарлага авсан. Гэвч бүх хүний  амьдрал цааш үргэлжилнэ. Юу хийх вэ гэсэн алсын төлөвлөгөөг энэ хугацаанд сайн боловсруулах боломж олгосон он цаг байлаа. 

Уран бүтээлчийн хувьд би өнгөрсөн хугацаанд жижигхэн ч гэлээ ажил олгогчийн хэмжээнд ажиллаж байсан. Түүнийгээ албажуулж “Хайрлаарай” уран бүтээлийн нэгдэл болгон өргөжүүлж, ажиллах хүмүүстэйгээ гэрээ хийн цалинжуулж, цааш  татвар төлөөд явах зохицуулалтад оруулсан.

Ингээд уран бүтээлийн нэгдлийн нээлт, хүүтэй болсны  баяр, Мартын 8-ыг тохиолдуулан намайг сонсдог  үнэнч фенүүдтэйгээ уулзах тохироо бүрдлээ.

-Хүүгээ өлгийдөж аваад дөнгөж гурван сар болж байгаа ч шинэ бүтээл хийсээр байжээ?

-Шинэ уран бүтээл нэлээд  ирсэн. Эхнээсээ бичлэгт орсон. Хуучин дуунуудыг  зохиогчид нь шинэчилж дуулаач гэж санал тавиад  ажиллаж байна. Өмнө нь олонд хүрсэн дууг сэргээж дуулахад нэг хэцүү зүйл нь уран бүтээлчид нь өөриймсөг ханддаг. Гэвч зохиогчийн хуулиар бүрэн эрхийг  зохиогч мэддэг учраас санал тавьж байгаа тохиолдолд бид гүйцэтгэгч гэлээ ч хүнийхээ  хувьд дуулсан дуучинд нь хэлж зөвшөөрлийг нь авч дуулах тохиодлууд бий.

Ийм санал  их ирдэг, нөгөө талаас хэцүү санагддаг. Шинэ уран бүтээлийн тухайд хайрын сэдэвтэй дуунууд түлхүү ирсэн. Ээжийн тухай дуунууд ч  бий. Тоглолтын дараа эхний дуунууд цацагдана.

-Яагаад тоглолтын дараа нь гэж?

-Манай бусад дуучид тоглолт дөхүүлээд шинэ дуунуудаа цацдаг шиг байгаа юм. Би яагаад ч юм бэ, дараа нь олон нийтэд хүргэдэг. Тэр эрсдлээ  өөрөө хүлээдэг, түүнээсээ сэтгэл ханамж авдаг төрлийн хүн гэх үү дээ.

-Амаржаад удаагүй, хүүгээ бүүвэйлж суухад хайрын дуу олон ирнэ гэдэг сонин давхцал юм. Яг ийм үед бүсгүй хүн илүү мэдрэмтгий болчихдог. Хайр гэж юу вэ, ямар мэдрэмж төрж байна?

-Ер нь дахиад ээж болно гэдэг дахиад  ухааны л хэрэг  юм байна. Илүү нарийн ухаан гаргах, өмнөхөөсөө ч уян зөөлөн байх хэрэгтэй болдог. Тэр хэрээр илүү их уучилдаг, залуугийнх шигээ омголон түргэн байхаас илүү боддог болчихдог юм байна. Ер нь л дуугарахаасаа өмнө анзаарч ажигладаг, боддог, тунгаадаг болсон.

Магадгүй энэ өөрөө хайр байх. Энэ өөрөө эхийн хайр, эмэгтэй хүний хайр. Хайр гэдэг том ухаарал юм  байна. Эмэгтэйчүүд энэ орчлонгийн урт замд, олон даваа гүвээг даван  туулахад  нас насандаа  авсан ухаарал, ухаан бий.

Өнөөдөр би  40 хүрч байна, тэгвэл  60 гараад  ээжийнхээ одоо байгаа насан дээр очиход  бүр  зөөлөн, илүү ухаалаг, аливаад даацтай, жинтэй ханддаг болох юм шиг ээ. Тэгэхээр дахиад төрөөд баймаар санагдсан шүү.

-Сэтгүүлч Батдоржийн Энхцэцэг цахим хуудастаа  өөрийн чинь оролцсон “Урт цагааны гудамж” нэвтрүүлгийг үзээд “Хоолойдоо болор хонхтой юм шиг” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн байна лээ. Танай ээж өөрийг чинь хэвлийдээ тээж байхдаа дуу бүтээж суусан байж таарна. Тэгэхээр та  хүн болохоор ирж байхаас л  дуутай учирчээ. Дуучин мэргэжлийг шууд сонгосон уу?

-Аав минь “Хувь тавилан гэдэг хөдөлгөж болдоггүй үнэн. Хувь заяа гэдэг хөтөлж болдог үнэн” гэдэг байлаа. Магадгүй би ийм ээжээс төрөх, магадгүй  бас дуучин болох  тавилантай байсан байх. Тэр учрал тохиолоор  орчлонд мэндэлж, өнөө хүртэл дуучин хэмээн дуудуулж, олон түмэндээ дуугаар дамжуулан ухаарал уяралыг өгөх үүргээ биелүүлж яваа юм уу гэж хааяа  бодогддог.

Харин өнгөрсөн хугацаанд  хэтэрхий залхуу байлаа. Өөртөө дэндүү бардам байсан юм болов уу. Шинэ амьдрал зохиож, хүүтэй болж, үр минь надад шинэ хайр, шинэ ухаарлыг өгсөн учраас би өөрийгөө азтай гэж бодож байгаа. Уран бүтээлч хүн хийж байгаа уран бүтээлээрээ заавал дотоод сэтгэлээ илэрхийлж байдаг.

Миний ээж их залуудаа ээжийгээ алдсан, 20 хүрсэн байсан уу, үгүй юу. Гэвч түүнийгээ нууж,  уран бүтээлээрээ илэрхийлдэг  байж. Гэтэл би түүнийг нь  мэдэхгүй өссөн. Ээжийн минь бүтээсэн  “Ижий минь та урт наслаарай”, Сэтгэлд мөнхөрсөн ээжий”  гээд дуунууд бий. Тэднийг өөрийнхөө ээжид зориулж бичсэн.

“Ижий минь та урт наслаарай”  бол  хэдийгээр одоо байгаа ээжийгээ урт наслаарай гэж ерөөж байгаа дуу  боловч цаад санаа нь амьддаа ээжийгээ хайрлаарай гэсэн утгатай, мөн тийм аялгуутай.

Тиймээс би дуулсандаа ч биш, хөгжмийн зохиолч, яруу найрагч хоёрын санаа шууд хүнд хүрээд байгаа юм. Тэгэхээр би бол гүйцэтгэгч, тийм тавилантай  орчлонд ирж дээ. Би сайхан ээжид үр нь болж мэндэлсэн азтай. Ийм их тавилан тэр болгонд заяахгүй. Энэ  тавилангаа харин би  дутуу өнгөлж, дутуу ирлэж, дутуу тэжээж яваа хүн.

-Өөрийн чинь хувьд урлагийн салбараас улс төр рүү  хөл тавьж үзсэн. Тэндээс юу олж мэдрэв?

-Улс төрд өөрийн мэдэлгүй орсон. “Улс төрийг чи оролдохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэдэг шиг орж явчихсан даа. Миний нүдийг нээсэн, аливааг харах өнцгийг тэлсэн маш зөв сонголт болсон гэж боддог. Эхэндээ эдийн засгийн  болоод сэтгэл санааны хувьд хүнд цохилтыг үүрсэн ч одоо эргээд харахад олон зүйлийн эхлэлийг тавьж өгсөн, авсан ухаарал нь том, маш сайн сонголт болж өгсөн гэж бодож байгаа.

Хүн олон салбарт ажиллаж, хүрээгээ тэлээд ирэхээр аливаад хандах хандлага ч бас өөр болдог юм билээ. Өмнө нь зөвхөн дуулаад, уран бүтээлээ хийгээд, түүгээрээ амьдраад  нэг л жимээр явсан.

Тэгвэл өнөөдөр том зургаар нь  харж, тийшээ очиход хэдэн замаар яаж очих вэ, тэдгээрийг хэрхэн нэг цэгт нийлүүлэх вэ гэдгийг бодох, бодлого боловсруулж  төлөвлөх болсон. Тэр хэрээр олон хүнтэй нөхөрлөх, уншиж  судлах,  янз бүрийн хүмүүстэй харилцах,  ааш аягыг  нь олох, тэдэнд нийцүүлэх, зохицуулах, заримд нь бууж өгөх амьдралын нарийн ухаанд суралцаж  байна.

Ялангуяа монгол эмэгтэйчүүд, тэр дотроос улс төрд орсон эмэгтэйчүүд маань  хүчирхэг байхыг хүсдэг, тэмүүлдэг. Тэр хэрээрээ хумигдмал болдгийг  анзаарсан.  Сонгуульд орохдоо би нэг  зүйлийг сайн ойлгосон. Улс төр бол хүнтэй харилцах харилцаа, чи үнэн байж чадвал сонгогч хариуг нь буцааж өгдөг.

Амьдрал дээрх бодит байдлыг мэдэрч, эргээд тэдэнд  хүн шиг хандаж чадвал тэд ч бас тийм л хандах юм байна гэдгийг мэдэрсэн. Тэр бол сонгох, сонгогдох тухай ойлголт биш. Эхлээд тэр хүмүүсийн, хоёрдугаарт оршин амьдарч байгаа газрын, гуравдугаарт тухайн сум суурингийн, дөрөвдүгээрт  том зургаар улсын хэмжээнд харж байж   тэр хүмүүсийн асуудлыг шийднэ.

Түүнээс биш нэг удаа сонгогдох нь нэг хэрэг, олон зүйлийг судалж уншиж мэдэхгүйгээр ямар нэг байдлаар санал аваад сонгогдлоо гэхэд тэр нэг л удаагийн асуудал. Тэнд байгаа Дорж, Дондог, Дулмаагийн асуудлыг шийдэхийн тулд  олон талаас судалж, маш их зүйлийг мэдэж, түүнийгээ тайлбарлан таниулах шаардлагатай.

Ялангуяа эмэгтэйчүүд улс төр гэхгүйгээр бие биеийнхээ зүрхэн доторх  нандин зүйлийг олж хардаг, мэдэрдэг учраас адилхан төрдөг, зовдог, ижил  замыг туулдаг. Тиймээс бие биеэ дэмждэг баймаар байгаа юм. Амьдралыг харж байхад баян байна уу, өндөр албан тушаалтай байна уу, ядуу байна уу хамаагүй, хэн ч байсан хамт суугаад ярихаар адилхан  зүйлийг ярьдаг.

Жаргал, зовлон нь ижилхэн, амьдралын асуудал нь ч адилхан. Түүнийгээ мэдэрч, ойлгож, бие биеэ хүлээн зөвшөөрч нөхөж чадах юм бол асар том амжилтад хүрч чадна. Үүнийг би сонгуулийн үеэр мэдэрсэн. Нэг асуудал нь насны ялгаа. Нөгөө талаас нас нэмж  ухаажсан ч гэсэн хор шар нь гараагүй, буруу хор шартай эмэгтэй багт байвал хэцүү. Эсвэл хэт омголон, хэнд ч дийлдэхгүй эмэгтэй багт орж ирвэл мөн л хэцүү, учраа олох гэж цаг хугацаа их орно. Тэгэхээр бие биеэ мэддэг хүмүүс хамтраад явбал асуудлыг  амархан шийднэ, ажил ч хялбар  бүтдэг юм билээ.

-Мартын 8-ныг  тохиолдуулан эмэгтэйчүүдэд хандаж юу хэлэх бол, бид дамжуулъя?

-Өнөөгийн нийгэмд бид эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийлэл гэж их  ярьдаг. Эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр зөрчигдөөд байгаа юм шиг өрөвдөлтэй байдаг, өрөвдүүлдэг, ухаан муухан зарим нь би эмэгтэй, тиймээс ийм л байх ёстой, ингэх ёстой гэж эрхээ буруу эдэлдэг  тал  анзаарагддаг.

Би өөр дээрээ харахад ч  гэсэн өнгөрсөн хугацаанд тийм байсан тал бий. Гэтэл эр хүн өөрөө нийгэм дэх хүчирхийллийн хамгийн том бай болж байна. Бид үгээрээ ч  тэднийг иддэг, үйлдлээрээ ч “иддэг”, хорыг нь малтдаг, магадгүй тэр байдлаараа эрчүүдийг дор оруулдаг. Ийм байдал надад анзаарагдсан. Тэгвэл эр хүн цаанаасаа хүчтэй өгөгдөлтэй, тэрийгээ мэдэрч байж сэтгэл ханамж авдаг.

Бид хэт их эрх ярьж, эрчүүдийнхээ дотоод сэтгэлийн орон зайг хумиад байх шиг санагддаг. Хүн л юм чинь тэд дотроо бодож, хийж бүтээхийг зорьж , эртнээс  төлөвлөсөн, санаанд нь багтдаг зүйлүүд байгаа шүү дээ. Тэрийг нь  өдөөж,  ярилцаж, дотор байгаа зүйлийг нь гаргах ёстой юм шиг ээ.

Магадгүй, тэр хүний эхнэр, хайртай найз,  үерхдэг бүсгүй нь байгаа тохиолдолд тийм үүрэгтэй болж байгаа юм. Жишээ нь, тухайн  эмэгтэйн  хажууд  нь магадгүй арслан ч байж болно, эсвэл ирээдүйн Ерөнхийлөгч байж болох. Бүсгүй түүнийг сэрээх л үүрэгтэй. Бид “би, би” гэж өөрийгөө түрүүнд тавиад дэргэдэхээ өөд нь залах, дэмжихээ  хойш тавьж  орхигдуулаад байдаг байж магадгүй.

Энэ бүхэн миний түрүүнд хэлсэнчлэн хайрын, ухааны хэрэг юм. Үүнтэй холбогдуулж нэг жишээ хэлэхэд, олон жилийн өмнө бид “Бөхийн өргөө”-д тоглолттой  байтал залуус дүү нар орж ирээд “За алив бушуухан дуулчихаад явья. Дараагийнхаа  тоглолтод яарч байна” гээд л тэрүүгээр хөшилдөхөд нь өөрийн залуу насыг олж харах шиг  болж дотроо  баярлах, ичих мэдрэмжийг зэрэг  авч байж билээ.

Нас насны ийм ухаарлыг эмэгтэйчүүд  залуу үеийнхэндээ хэлж баймаар. Гэхдээ түүнийгээ  загнаж, зандарч, би чиний дээд үе гэж томорч хэлэх бус, туршлагаа энгийн  ярихад тухайн хүний хийж бүтээх зүйл дутуу дулимаг байсан бол 100 хувьд хүрэх, хурцлагдах, дахин шинэ зүйлүүд хийх эрч хүчээр сэлбэгдэх нөхцөл бүрэлдэх болов уу, би ингэж боддог.

Би охинтойгоо  маш ойр, илэн далангүй  байдаг болохоор ойр тойрныхоо кэйсийг анзаарч ажигладаг. Гэтэл миний үеийнхэн охидтойгоо тийм ойр байдаггүй. Охид яаж байна гэхээр ээжийнхээ үе насны найз эгчтэй, тэднээсээ зөвлөгөө авдаг байх жишээтэй. Эсрэгээрээ ээж нар нь өөрсдийн сэтгэлийг уудалж, дээд үеийнхэн нь өөрсдийн туршлагыг харамгүй ярьж, жаргал зовлонгоо хуваалцдаг байгаасай.

Тийм байвал салбар өөрөө хөгжих, гэр бүл хөгжих, бие биеэ илүү сайн ойлгох, нэгдэж нийлээд хүчтэй болох  нөхцөл бүрдэх болов уу. Хэн ч байсан ойр дотныхноосоо хамгийн том хайрыг хүснэ шүү дээ. Тэр хайр юу вэ гэхээр ухааруулах, ярилцах. Түүнээс  “Ээж нь чамд хайртай шүү” гээд үнэтэй гар  утас, хувцас  авч өгөх биш шүү дээ.

-Цаашдын зорилго төлөвлөгөөг тань сонирхож болох уу?

– “Хайрлаарай” уран бүтээлийн нэгдэл маань сая ярьсанчлан   нийгмээ сэрээхэд чиглэсэн  зүйлүүд  хийхээр бодож зорьж байгаа. Монголчууд сэтгэл доторхоо тэр бүр гаргадаггүй сонин хүмүүс шүү дээ. Тоглолт дээр харж байхад, хүмүүсийн сууж байгаа байдал, нүдний харц огт  худал хэлдэггүй.

Бүх хүнд асуудал байдаг. Гэтэл манайхан уйлмаар байсан ч уйлдаггүй. Сэтгэл доторхоо уудалж гаргадаггүй. Харин ч нууна, өрөнд орж өтөнд баригдаж, гэртээ хоолгүй байсан ч тэрийгээ хэлэх хүсэлгүй байдаг. Хүнд муугаа үзүүлэх дургүй үндэстэн юм уу, хаашаа юм. Хэдий тийм байж болох ч хүн л бол хүн.

Уйлмаар байвал тэрийгээ гаргах хэрэгтэй шүү дээ, ядаж л уужирна. Тоглолт хийхдээ би тэр хүмүүсийг нэг удаа ч гэсэн үнэнтэй нь золгуулж уйлуулах дуртай. Үнэнтэй нь золгуулж, тэр хүмүүсийг муухай, сайхан бүжиглэх нь хамаагүй биеийнхээ эд эсийг сэргээж сайхан энерги аваг гэж боддог.

Тэр хүн нэг удаа ч гэсэн өөрөөрөө байвал  л надад гоё. Өөрөөрөө байгаа хүний нүд, биеийн хэлэмж өөр байдаг. Энэ мэт ажлуудыг бид том бодлогын түвшиндээ,  “Хайрлаарай” гэсэн агуулгадаа уялдуулж хийхээр төсөөлж төлөвлөж байна.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Урлаг

Жагаа гээд дуудахаар хоёулаа эргэж хараад байсан болохоор

Published

on

By

Монгол улсын гавъяат жүжигчин Гончигын Жаргалсайхан нь 1958 онд төрсөн. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат. Аав, ээжийн нь төрсөн газар Чандмань сум болохоор энэ нутгаар овоглох дуртай.

Алтай нутгийнхаа тухай “Зүүдний мөнгөн Алтай”, “Хөглөгөр их Алтай”,”Тэнгэрийн уул”, “Засагт хааны хөх харчуул” зэрэг дуунуудыг хийсэн. Тэр дундаа Чандмань сумын зон олонд зориулж “Чандмань нутаг минь” дуу зохиосон нь уг сумын сүлд дуу болжээ.

Үүнээс гадна “Есөн булагийн дуулал” нэртэй алтай нутгаа дээдэлсэн дууг нь Алтай нутгаас төрөн гарсан уран бүтээлчид амилуулжээ.

Монголын рок, попын эцэг хамтлаг хэмээн нэрлэгддэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гишүүн асан олноо ”Том Жагаа” гэж хүндлэгдсэн түүнийг мэдэхгүй хүнгүй билээ. Саравчтай малгай, хар шилээр гоёсон “Соёл-Эрдэнэ” хамтлагаар эцгийнхээ нэрний адил овоглодог энэ эрхэм хамтлагийнхаа 45 жилийн ойн босгон дээр “Алдарын Од” медалийг хүртжээ.

Г.Жаргалсайхан нь Нийслэлийн арван жилийн 34-р дунд сургуульд суралцаж байгаад 1973 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд шилжин орж тэндээ төгссөн. Дараа нь Минскийн Соёлын Дээд Сургуулийг хөгжмийн эстрадын удирдаачаар төгссөн.

1977 онд Баянмонгол чуулгад хөл тавьж, 1980 онд “Соёл-Эрдэнэ” хамтлагт орсон. Анх Баянмонголоос “Соёл-Эрдэнэ” рүү З.Зундарь оруулж “Чи залуу хүн байж энд оркестр тоглоод хэрэггүй, дуулж хөгжимддөг хамтлагт ороод дуугаа зохиож, хөгжмөө найруулах хэрэгтэй” гэж ятгасан гэдэг.

Монгол Улсын том хамтлаг гэдэг утгаараа “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” 1970-аад оны эстрад урлагийн алтан үе байсан.“Соёл-Эрдэнэ” хамтлаг зууны манлай хамтлаг болж байсан. 1980 онд Баянмонголоос хоёр Жаргалсайхан “Соёл-Эрдэнэ”-д очсон. “Нэр нэгтийн чих нэг” гэдэг. Хүмүүс “Жагаа” гээд дуудахаар хоёулаа эргэж хардаг бас болоогүй ээ хоёулаа буржгар үстэй.

Ялгаж дуудахын тулд “Долгион” нөгөө Жаргалсайханд “Буржгар” хэмээх нэр хайрласан гэнэ лээ. Биеэр арай том,бас нэг насаар ах байсан болохоор Г.Жаргалсайханг Том Жагаа гэх болжээ.

Тухайн үед түүнийг юу өмсөнө залуус дуурайж дагана. “Буян”-гийн Жагаа урлагт их элэгтэй, бас гарын ур дүйтэй хүн байж. “Соёл-Эрдэнэ” хамтлагт бараг орох гэж байсан хүн гэж ярьдаг. Том Жагаа Баахан жинс барьж очоод найз Жагаагаараа эсгүүлдэг байсан гэдэг.

Г.Жаргалсайхан урлагийн төлөө тууштай зүтгэсэн нэгэн. Суугуул сайхан нутаг, Уулын төмөр ost, Сар шиг холын нутаг зэрэг олон хит дуунуудыг зохиож дуулж олондоо хүргэсэн. Бүтэн 45 жилийн турш хийсэн уран бүтээлийг нь тоолбол тоймгүй их тоо гарах байх. “Соёл-Эрдэнэ”-ээс маш олон хөгжмийн зохиолч дамжиж гарсан гэдэг тэгээд бодохоор тоймгүй их тоо гарах байх.

Тэрбээр “Бидний дуулсан дуу хит болж, олны дунд өнөөг хүртэл амьдарч байна. Хүмүүс олон жил дуулж ирсэн дуунуудыг маань сонсох гэж дурладаг. Тэр дуугаа дуулаач гэж захиална, бүр дагаад дуулдаг гээч.

Би амьдралаа урлагаас өөр зүйлд зориулсангүй, сэтгэлээ ч бас дуу, хуураас урвуулж чадсангүй. Бид олны дунд тунаж үлдсэн дуунуудаа он жилүүдийн хатуу шалгуурыг сөхрөлгүй давсан гэж боддог шүү” хэмээн ярьжээ.

МУГЖ Г.Жаргалсайханд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэж цаашдынх ажил амьдралд өндрөөс өндөр амжилтыг ерөөе.

Continue Reading

Урлаг

Жүжигчин Батцэцэг: Тэр үед тэсэлгүй нулимс унагаж суусан

Published

on

By

Цаг хугацааны чанадын чанадаас хөтлөлцөн амьдрал туулж яваа эгэлхэн сайхан найз минь ээ. Gankhulug Enebish Би чамдаа бодогддог бүхнээ бичиж амжаагүй яваа юм байнаа. Өнгөрсөн тавин жилийн турш сайхан найзынхаа халамж сэтгэлд дор би үнэхээр хөлбөрч ирсэн хүн юм байна. Энийг яриад тоочоод барамгүй л дээ…

Би нэг удаа Ташкентын наадамд оролцох болоход чи америкаас нээх гоё сандааль аваад намайг тэр кино наадамдаа өмс гээд явуулж билээ. Киноны 80 жилийн банкетан дээр чиний явуулсан бэлэг хүргэгдэж ирэхэд би тэсгэлгүй нулимс унагаж суусан.

Кино бол миний амьдрал, хувь заяа гэдгийг чи тэгж зүрх сэтгэлээрээ мэдэрдэг хүн. Бас нэг удаа хүүхэд өвдөөд эмч оношилж чадахгүй байхад чи ирээд дор нь оношлоод тас тас инээгээд сэтгэл цэлмээж байж билээ. Чи зөв оношилж дор нь эдгээсэн. Би тэр үед “өөрөө ч өвдсөн болоосой” гэж шогширч суусан.

Миний насан туршийн дуудлагын эмч минь чи л байж… өдөр шөнийг эс ялган гүйж ирнэ, сэтгэл засна, маргаашийн өөдрөг бүхний үрийг сэтгэлд соёолуулна. Амьдралын үнэний тусгал болсон сайхан найздаа ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

Сэтгэл шигээ сайн явна гэдэг үгний биелэл чи минь билээ” гэлээ.

Нацагдоржийн Батцэцэг 1957 онд Улаанбаатар хотод төрөөд 6 дугаар дунд сургууль 1974 онд төгсөсний дараа МУИС-ийн Орос хэлний орчуулагч мэргэжлээр 1979 онд төгссөн байна.

Эцэг Ц.Нацагдорж нь 1930 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Коммунист намын дээд сургууль төгссөн өндөр боловсролтой сэ­хээ­тэн.

Тэрээр Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороонд заа­варлагч, нарийн бичгийн дарга, Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэрийн дарга, Архангай аймгийн Цэцэрлэг хотын дарга, Увс аймгийн Сагил сумын нэгдлийн дарга зэрэг ажлуудыг хийж явжээ. хойд эцэг Ц.Хасбаатар нь хэл бичгийн ухааны доктор, СГЗ орчуулагч хүн.

Эх Б.Цэрэнлхам нь 1933 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Комсомолын дээд сургуулийг дүүргэсэн чадварлаг удирдагч. Улсын их дэлгүүрийн эвлэлийн хорооны дарга, худалдааны дарга зэрэг ажлуудыг хийсээр гавьяаны амралтандаа гарсан байна.

Эх нь залуудаа Драмын театрын жүжигчин байсан гэдэг. Зургаан жил ажиллахдаа “Кремлийн цаг”, “Эмч нар”, “Тожоо жолооч”, “Санасан ёсоор болтугай” зэрэг жүжгийн гол дүрийг бүтээжээ.

1979 оноос Монгол Кино үйлдвэрт дагалдан жүжигчнээр орж 1982 онд мэрэгжлийн жүжигчин болсон байна.

1991 он хүртэл Цирк болон Кино үйлдвэрт ажиллаж байгаад “Өргөө” циркийн бүрэлдэхүүнд багтан Герман, Польш улсад таван жил ажиллаад 1996 онд нутагтаа буцаж ирсэн юм

Нөхөр О.Машбатын хамт “Монголжин” кино студи байгуулсан.

2000 оноос “Монголжин” хувийн театр байгуулж захирлаар нь ажилласан.

О.Машбатын гэр бүл арваад жил АНУ-д амьдарсан. Тэд уран бүтээлээ хийхийн зэрэгцээ Америк дахь монголчууддаа зориулан “Үгүйлэн санана”, “Америк дахь монголчууд” нэртэй телевизийн цуврал нэвтрүүлэг хийж байжээ.

2004 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин болсон.

Continue Reading

Урлаг

“Амбий Солонготойгоо улаанбаатарын олон хороолол олон байраар дамжсан”

Published

on

By

“Амбий” гэдэг нэрийн тухайд, бага байхад хүмүүс өхөөрдөөд “Памбий” гэж дууддаг байсан бөгөөд энэ нь явсаар “Амбий” гэх хоч болсон гэдэг. Түүний хувьд угаас хөдөлгөөнтэй нэгэн байж. Бага залуудаа автомашины наймаа хүртэл эрхэлдэг байсан гэж найзууд нь дурсдаг. Автомашины бизнес эрхлэх хугацаандаа “хамгийн түрүүнд мөнгөтэй болвол байр л авах юмсан” гэж мөрөөдөж байсан тухайгаа өөрөө ярьсан байдаг.

Өнөөдөр театрын өдөр бас ахын минь мэндэлсэн өдөр, Ум сайн амгалан болтугай

Амь + Бий

Амбий… Амбий… Амь, амин, амины гэсэн утгатай үг юм л даа. Амины хайртай шавь минь! Ард олныхоо амин хайртай жүжигчин минь! Бүтэн бие чинь алдарсан ч бүтээсэн дүрүүд нь түмнийхээ сэтгэлд мөнхөрч үлдлээ дээ. Амбийтай уулзсан хүний дотор сэтгэл гэрэлтэж, Амбийгийн алиа хошин яриаг сонссон хүн баяр жаргалаар бялхдаг юм.

Өөрөө гэрэлтэж явахын хэрээр гэрэлтүүлэгч нэгэн байлаа. Гэрэлтүүлэгч гэснээс Амбийгийн аав “хар” Цэвэгсүрэн гуай Дорнодын театрын тайзыг насаараа гэрэлтүүлсэн гэрэлтүүлэгч ажилтай хүн байлаа.

Хөлд орохоосоо л аавынхаа хормойноос зүүгдэж, аавтайгаа хамжиж театрын тайзыг гэрэлтүүлж, нүд, сэтгэл нь гэрлийн цацрагтай цуг жүжигчид дээр тусаж байхаас Амбий өөрөө тайзан дээр бууж, өөрөө гэрэлтэж, өргөн түмнээ гэрэлтүүлэхийн хүслэнд автсан байдаг юм.

Аав нь Амбийг аравдугаар ангиа төгсүүт амьдрал үзэг хэмээн ардын цэргийн албанд үджээ. Цэргийн чилийсэн гурван жилийн албыг хаагаад “хүн болоод ирсэн” Амбийд гурван жил зүүдэлсэн Дорнодын театрын тайз нь хүн ёсоор хүлээн авч, бас гурван жил дагалдан жүжигчин болгож эрхлүүлжээ. Амбий бол Дорнодын театрт эрхлэх эрхтэй хүн юм.

Дорнодын театрынхан 1990 онд Улаанбаатарт тайлан тоглолт хийхэд Д.Норовын “Үнэ цэнэ” жүжигт хүрэм зардаг наймаачин залуугийн жижиг дүрд гарч, тайзан дээр байгаа ч үзэгчдийн танхим руу үсэрчих гээд байгаа мэт тэмүүлэлтэй, халуун сэтгэлтэй, гал цогтой, хэлтгий харвал халмаг хөөрүү гэмээр тийм нэгэн тогтож ядан байсан сан.

Анх удаа би Амбийг тэгж харсан юм. Тэгвэл дүр гэхээсээ илүүтэй Амбий хэмээх дүр өөрөө л уяан дээрээ дүүхэлзсэн эмнэг үрээ мэт цолгин цовхорч байсан юм билээ. Амбийтай учирч багш шавь болсон азтай хүн дээ би. Намайг багш болох замыг зааж, засаж өгсөн шавь нарын нэг нь Амбий юм. СУИС хэмээх эрдмийн өргөө “гэрэлтэгч” Амбийг улам гэрэлтүүлж өгсөн юм даа.

Жүжигчний ур чадварын 106 дугаар танхим. Анхны хичээлүүд. Амбий хамраа шудраад л тайз руу гарна. Өөрөө түрүүлж гарна. Өрөөлийг дагуулна. Уриална. Энэ бол Амбийгийн төрөлх чанар.

Цэрэг, эх орон, адал явдал баатарлагийн сэдэв Амбийгийн тоглох дуртай сэдэв байлаа. Би тэр үед шавь нартайгаа адилхан залуу байж. Ангидаа биднийг тойроод сууж байхад орж ирсэн хүн “Багш нь та юу?” гэж Амбий руу заадаг байсан.

Амбий авьяас нь хатгана, архаг нь хэтэрнэ. Заримдаа сахилгагүйтнэ. Тэр нь дэндүү гэнэн цагаан. Тийм мөртлөө хоморгод их автана. Дотуур байрны цонх хагарах Амбийтай хамаатай, СУИС-ийн байрны чердак руу орж тагтаа олноор хиарсныг Амбий хийсэн, сангийн аж ахуйд нутгийн индиануудыг өдөж асуудал гаргасан хүн Амбий болоод явчихна. Уг нь Амбий дунд нь л яваа юм. Тэгтэл яаж ийгээд толгойлогч, уруу татагч болж хувирна.

Амбий СУИС-д дөрвөн жил сурахдаа гурван удаа хөөгдөж, гурван удаа үлдсэн юм. Тэр нь дандаа хоморгын асуудал. Үнэнхүүтэй цуг даварсан гэх, бас дарвисан гэх. Дуучин Үнэнхүү СУИС-ийн бэлгэ тэмдэг байлаа тэр үед.

Үнэнхүүтэй би барьцаж байж Амбийг үлдээж авсан юм. Хайдав багш “Үнэнхүүг сургуулиас хөөвөл намайг хөөчих” гээд дүүлээд ороод ирнэ. Тэгэхээр нь сөргүүлээд Амбийг тавьчихна. Үнэнхүүг хөөж чадахгүй болохоор Амбий үлдэнэ дээ.

Амбий дотуур байранд амьдрах. Яагаад ч юм Амбийгийн амьдардаг өрөөний цонхны шил бүтэн байна гэж үгүй. Хүний хагалсан зэмийг Амбий өөр дээрээ авна.

Дотуур байрын эрхлэгч аргаа барахдаа Амбийг байрын зөвлөлийн даргаар тавьчихсан чинь тун мэргэн шийдвэр болж, Амбийд хэнхэг өвчин тусч тасаг болгоныг хяналтдаа авч, оюутнуудтай тулж ажиллаж, түүнээс хойш хагархай цонхтой тасаг байхгүй болсон юм даг.

Шөнө жижүүрлэж хэнхэглэснээс өглөө унтчихна. Хичээл, сургуулилтаас хоцорно. Хичээл хоцорлоо гэж Амбийг төмөр сандал далайгаад элдэж явсан юм даа. Одоо байхгүй болчихсон хойно нь яах гэж тэгж байв даа гэж сэтгэл өмрөн өрөвдөх юм.

Амбий сэтгэлдээ юм хадгална гэж байхгүй. “Хар” Цэвэгсүрэнгийн “ хар Амбий, гэвч сэтгэлдээ толбын төдий тортоггүй сүү шиг цагаан сэтгэлтэн байлаа. Хүнтэй үг зөрж нударга зөрүүлэх Амбийгийн хувьд энүүхэнд байлаа. Тэрнийхээ дараа цайрч цагаалах нь амархан, тэр хүнтэйгээ өмнөхөөсөө илүү дотносож, хайрладаг байлaа.

Цаанaа юм хадгална гэж байхгүй. Байдаг хийдгээ хэлээд тавьчихна. Тэгж байж санаа амарна. Үүлээ хөөгөөд цэлмэсэн тэнгэр шиг болчихоод, туранхай цээжээ дүүртэл цээлхэн амьсгаа татчихаад, хамраа нэг шударчихаад гарч өгнө.

Бид нар хоёрдугаар курстээ бүрэн хэмжээний том жүжиг Хүүхэд, Залуучуудын Театрын тайзнаа тоглочихож билээ. Оросын зохиолч Л.Разумовскаягийн жүжгийн зохиолыг Монголын орчин ахуй, цаг үе рүү татаж хөрвүүлсэн “Хайрт Долгор багшаа” жүжигт Амбий маань Сүмбээ гэж ар гэрийн амьдрал суурь хүмүүжил сурлага муутай ч хүн чанартай дүрд ажилласан юм.

Төгсөх курстээ бүрэн жүжиг ажилладаг уламжлалыг эвдэж, доод курсийн оюутнуудын жүжиг Хүүхэд, Залуучуудын Театрын тайзнаа хэчнээн удаа дүүрэн үзэгчтэй тоглосон билээ. Энэ жүжигт мөнөөх Амбий оройлон манлайлагчаараа л байлаа. Үндэсний телевизийн алтан фондод хоёр ангит энэ жүжиг маань бий.

Оюутнууд багшийнхаа эзгүйд бие дааж ажиллах, ирэхэд нь бэлэгтэй угтах чин эрмэлзэл дүүрэн үе тэдэнд байлаа. Намайг “Мичдийн зургаан гялаан” киноны натурт яваад ирэхэд Амбий Бооёо хоёр “ЛН” улсын уралдаанаас А Чеховын өгүүллэгээр шилдэг бүтээлийн, Амбий “Дээрэмчид’’ жүжгийн Франц Моорын дүрээр шилдэг дүрийн шагнал авчихсан хүлээж байж билээ.

Амбий санаачлагч, манлайлагч, ачааны хүндийг үүрэгч нь бүх цаг үед байсан. Хорчгор туранхай биедээ ахадсан их ачаа, дэндүү холыг харсан зорилгыг тээж явж дээ, шавь минь.

Сайн хүнийг сайн хүмүүс хүрээлж, тэд нар нь хоорондоо халуун бат найз нөхөд бололцдогийн үлгэрлэл Амбийгийн амьдрал юм. Амбийгийн ажилласан газар, амьдарсан орчныхон Амбийг тойроод нөхөрлөчихдөг юм.

Амбий Солонготойгоо Улаанбаатарт олон хороолол, олон байр дамжсан ч тэдний амьдарсан байрны орцынхон бие биеэ таньдаг, ойр дотнын ах дүүс мэт болчихсон байдаг нь Амбийгийн хүнийг татах хүч, найрамдагч шинж чанар юм.

Амбий ойрын жилүүдэд бие чилээрхүү байлаа. Тэр үед байр орцынхон нь ээлжээр жижүүрлэж, хоолыг нь хийж, эмнэлэгт хүргэж, эргэж тойрч, өөрийн гэр бүлийн гишүүн мэт хандаж ирсэн юм.

Амбий дэндүү олонтой эр хүн байлаа. Амбий өргөн дэлгэр бодолтой, өндөр тэмүүлэл зорилготой, Дорнодын уудам тал шигээ тэнүүн сэтгэлтэй хүн байлаа. Нутаг орондоо амьсаг сэтгэлтэй, Дорнодынхноо их дэмжинэ. Сэтгэл гутруу үедээ Дорнод руугаа гарч давхиад дотроо онгойлгочхоод хүрээд ирнэ.

“Найрын ширээний ууц” жүжигт урьд нь тоглож байснаараа мюзикл жүжиг хийх гэж Дорнодын театрын уламжлалыг сэргээх гэж маш их хүч, хөрөнгө зарсан. Хоёр давхар тайз засаж, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг орчин үеийн шилдэг зэрэглэлд хүргэж, өчнөөн олон чадалтай жүжигчдийн баг бүрдүүлж ажилласан.

Гэвч Амбийгийн зүтгэл ард түмнийхээ төлөө л байлаа. Алдарших гэж үүнийг хийгээгүй. Алдаршихын төлөө улайрч явдаггүй нь Амбийгийн ясны араншин юм.

“Орчин үе” театр, Улсын Драмын Эрдмийн Театрт хэдэн жил ажиллав. Харин Амбий урсгалаар явахыг хүсээгүй. Тэжээлгэж, хүний гар харж амьдаръя гэж бодоогүй юм. Зориг зүрх шулуудаж Бооёо, Хүрлээ хоёртойгоо нийлж “Шинэ үе” продакшныг үүсгэн байгуулж, хэдэн жил ёстой л галлаж өгсөн дөө.

Хүнд тус хүргэвэл өөрийнх нь хэрэг бүтэх мэт санаж явдаг юм.

Амбий дүү нараа “өөд нь татах” дуртай. Хүнд тус хүргэвэл өөрийнх нь хэрэг бүтэх мэт санаж явдаг юм. “Шинэ үе” продакшнд олон дүү нар араасаа дагуулсан нь өнөөдөр эрийн цээнд хүрчээ. “Захиалгат инээд” хамтлаг байгуулан бас л дүү нараа өөд нь татаж, хүний зэрэгт хүргэсэн. Амбийгийн буян барагдахгүй юм.

Буянтай хүн, баян хүн. Баян хэмээх утга нь эд хөрөнгөдөө биш, үр хүүхэд, үнэнч нөхөд, үйлс бүтээлээрээ баянд байгаа юм. Би Амбийдаа “Наран ургахыг хүлээхгүй” киноны дүр хатиг Давааг зориулж бичсэн юм.

Увс аймагт 1996 оны зун, намар зургийг авсан билээ. Хошуу ноёны хүү Даваа ядуу айлын сэвгэрт дурлаад “хатиг шиг наалдаад” салж өгөхгүй байгаа юм л даа. Амбий маань дүрийнхээ хатиг шинжийг үнэхээр хатгаж гаргасан. Амбий энэ киноноос хойш эрчлэн хуйларсан их мөрний урсгал боомтоо зад татах мэт дэлгэцийн урлагт хүч түрэн орж ирсэн юм.

Сүүлийн хэдхэн жилд, зөвхөн кинонд л гэхэд “Помогите нам” 1,2, “Би чамд хайртай-2” “Тэнгэрийн ивээл”, “Шарталт”, “Тютю”, “Танхай тээгч, “Содура” гэх мэт үзэгчдийг байлдан дагуулсан, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн кинонуудад гялалзтал тоглож, Амбийгүй бол кино урлаг байхгүй юм шиг дэлгэцийг эзэгнэсэн билээ.

Амбийгийн нэг киног үзээд Амбийг хайрлах үзэгчийн сэтгэл улам өсдөг юм. Энэ нь Амбий урьдах дүрээ давтаагүй, өөр өөрийн өвөрмөц дүрүүдийг бүтээсний илрэл юм. Амбийг тайз, дэлгэцнээ гараад ирэхлээр үзэгчдийн сэтгэл дүүрэн ханаж, ямар нэгэн хүч цэнэг өөртөө авч, амьдрах итгэл тэмүүлэл зориг төрдөг билээ.

Амбий аливаад өнгөц ханддаггүй, тэрүүндээ зүрх сэтгэл, бие эрхтнээрээ уусан ордог. Ямар нэгэн дүрд ажиллахдаа тэр зарчмаа ягштал баримтална. Ийм чанар өнөөдөр ховорджээ. Энэ чанар нь Амбийг богинохон наслуулсан ч юм билүү. Үүнийг ганцхан бурхан л мэдэх байх.

Тайзыг дүүргэдэг, дэлгэцийг эзэгнэдэг жүжигчин дэндүү ховор. Ийм ховорхон жүжигчний нэг нь Амбий даа. Амбий хөшигний ард хамраа хальт шударснаа тайзнаа гараад ирэхэд хорчгор цээж нь ханхайгаад, онигор пүд нь гал цогоор гэрэлтээд, жүжиглэхүйн амьд хийгээд үнэн харьцаа гэдгийг жинхэнэ бодитоор харуулж өгнө дөө.

Үзэгчид Амбийг тайзнаа гарч ирэхийг тэсэн ядан хүлээдэг шигээ, тайзан дээр оволзож, дүрэлзэж, гялалзаж, шагайж байгаад эргээд ороход нь аанай л тайзнаа байгаа мэтээр харж үлддэг шидтэй билээ.

Амбий хошин урлагийн армийн нэгэн командлагч жанжин нь байсан юм. Тайз, дэлгэцийн урлагийг чимэн гэрэлтүүлэгч жинхэнэ од байсан юм.

Найдангийн Ганхуяг / Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status