Connect with us

Түүхүүд

23 настай залуу ийм хэмжээний цалин авдаг гэвэл та итгэх үү?

Published

on

“MGL VIP” группийн Ерөнхий захирал Ө.Эрдэнэболд

“Намайг Ө.Эрдэнэболд гэдэг. Би нэг өдөр л менежер захирал болчихоогүй. Оюутан байхдаа би хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг эцэг эхээсээ сургалтын төлбөрөөс өөр нэг ч төгрөг авч байгаагүй. Өвлийн амралтаар хүүхдүүд ийш тийшээ явж байхад би үлдээд би өвлитйн хүйтэнд зах дээр хөлдүү нэхий ачдаг байсан. 2 3 цаг хөлдүү нэхий ачаад би 5хан мянган төгрөг л авдаг байсан.

Тэр мөнгөө цуглуулсаар байгаад би цагаан сараар аав ээжийнхээ сар шинийн юмыг бэлдээд аваад очдог байсан. Ний нуугүй хэлэхэд грүшик, ачигч, нарийн боовны үйлдвэрт ч ажиллаж байлаа. Надад хийгээгүй ажил гэж ерөөсөө байхгүй. Бүгдийг нь багаас нь хийгээд явсан. Дэрээс нь менежер, маркетинг хийж байлаа.

Мэдээж амьдрал хүнд үеүд тохиолдолгүй яах вэ. Би тэр үед оюутны байранд эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг байсан. Оюутны байранд сарын төлбөр гэж 60 мянган төгрөг өгдөг байсан. Миний сарын цалин тухайн үед 80 мянган төгрөг байсан юм.

Миний 23 настайдаа авч байсан цалин одоогийн манайд ажиллаж байгаа залуугийн цалингийн хооронд асар их ялгаа бий. Та нар итгэх үү манай дээр ажиллаж байгаа кузор засварчин сардаа 5-6 сая төгрөгийн цалин авдаг.

Мундаг цалин байгаа биз. Гэтэл би тэр үед 80 мянгийн цалингаасаа 60 мянгийг нь оюутны байрандаа өгөөд үлдсэн 20 мянгаар нь хоол хүнсээ авдаг байсан. Надад хувцас хунар авах илүү дутуу зардал байгаагүй. Тийм боломж ч байгаагүй.Би захирал болхоосоо өмнө 14 жил хүний дор ажилласан.

Ажлыг доороос нь эхлээд дээд шат хүртэл бүгдийг хийсэн. Тэгээд нэг өдөр манай нэг найз Солонгост авто угаалгын газар 3 сар ажиллаад ирлээ хоёулаа нэг хамтраад энэ төрлийн бизнес хийгээд үзвэл яасан юм бэ гээд тэгээд шууд ажлаасаа гараад хувийн бизнес рүүгээ орсон юм.

Миний анхны бизнес гэх юм бол замын цагдаагийн тэнд байсан VIP CAR WASH гээд авто угаалгын газар нээгээд машин 30 мянгаар угаадаг байхад, би 80 мянгаар машиныг цоо шинэ болгох үйлчилгээ анхлан нээгээд л эхэлсэн юм. Тухайн үед хүмүүс ингэж угаагаад наад машин чинь нисдэг юм биш биз дээ гээд янз бүрээр л хэлж байсан. Гэтэл одоо энэ үйлчилгээ чинь 1 сая төгрөг болчихсон явж байна шүү дээ.

Тэгээд эндээсээ цаашлаад кцзов засвар, авто угаалга, суудлын бүрээс, VIP Taxi VIP авто доторлогоо гээд олон үйлчилгээ нэвтэрүүлсэн 10 гаран төрлийн бизнес эрхэлж байна. Би ажлыг доороос нь эхэлж дээд удирдах ажилтан хүртэл бүгдийг хийсэн учраас ажилтан хүн юу хүсээд байгааг би мэддэг байхгүй юу.

Ажилтантайгаа ярилцаад үз л дээ. Тухайн ажилтан ажил нь ямар байна гэж асуухад гоё дажгүй байна гэвэл асуудалгүй. Харин дуу нь сулхан ийм байна тийм байна гэх юм бол яг юу нь болохгүй байна. Юуг сайжруулах хэрэгтэй вэ гэдгийг маш сайн ярилцах хэрэгтэй. Ингэхлээр ажилтан маш их сэтгэл хангалуун байдаг байхгүй юу. Тийм учраас манайд ажилтан тогтдог байхгүй юу.

Одоо Монголд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 500 мянга байгаа. Тэгэхээр би Монголчуудын хөдөлмөрийн доод хэмжээ өсөх ёстой гэж боддог. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн багадаа сая төгрөг түүнээс дээш болгох ёстой.Ингээд ярихаар улс орны эдийн засаг цалингийн систем гээд л бөөн юм болно шүү дээ. Яадаг юм хамаагүй сая төгрөг болгочихвол дагаад бүх төрийн байгууллага хувийн байгууллагууд цалингаа нэмнэ шүү дээ.

Бинзен талхны үнэ яаж нэмэгдэж байгаа билээ. Авч байгаа хэдэн төгрөгний цалин чинь одоо хүрэхээ болиод эхэлж байгаа биз дээ. Тэгэхээр энийг системээр нь өөрчлөх ёстой байхгүй юу.

Тэгэхгүй бага цалингаар ажиллуулаад л зарим нэг компани залуусыг нэг сар ажиллуулаад хоёр сар ажиллуулаад цалинг нь өгөхгүй хулхидаад байхаар энэ залуучууд нуруугаа авхуулсан морь шиг л болно биз дээ. Өнөөдөр яагаад Монголын залуус Солонгост боолын хөдөлмөр эрхлээд яваад байгаа юм. Монголын залуучууд хаана ч очоод ажил хийх чадвартай хүмүүс байдаг байхгүй юу. Тэгэхээр цалинг нь хангалттай өгч байгаа учраас тэрийг хийдэг байхгүй юу. Тэрнээс манай Монголчууд шиг олигтой цалин ч өгөхгүй тийм байж бага цалин өгчихөөд өдөр шөнөгүй ажиллуулаад байхаар хэн ажил дээр тогтох юм бэ” хэмээв.

Эх сурвалж: Zugii.mn

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Түүхүүд

Ланд 300 захиалсан иргэн “Таван Богд”-ыг хардаж байна. Учир нь

Published

on

By

Монгол улсад Ланд 300 машин орж ирээд нэлээн хугацаа боллоо. Гудамжаар энэ хүлэг маш их явах болсон билээ. Тэгвэл үүнийг дагаад худалдаа арилжааны асуудалг гомдлууд гарч байгаа аж.

Тэгвэл нэгэн иргэн ийнхүү бичжээ:

2022-12 сар Toyota 5 богд орж машин (300 биш) захиалсын. Хамгийн ойр ирэх нь 2 сард багтаад ирэх ганц машин байна гэхээр нь захиалы гэлээ, төлбөрөө 100% хийвэл л захиалга авна, Урьдчилгаа төлөөд захиална гэсэн ойлголт байхгүй гэв.

Ингээд хамж шимж зээлж байгаад 100% бүрдүүлээд гэрээ байгуулсан чинь бид хугацаан дээр гарант өгөхгүй, машин ирэх үед үнэ өссөн байвал би зөрүүг төлөх үүрэгтэй гэсэн гэрээ тулгав, тэд өөрсдөө ямарч хариуцлага хүлээхгүй аж.

Та нар одоо 100% төлбөрөө цаад талдаа хийчүүл үнэ яагаад нэмэгддэг билээ гэж эсэргүүцсэн боловч, тэгүүл гэрээ хийхгүй гэнэ, тулгалтанд орсон би гэрээг зурав. Инкээд гэрээнд заасан 2-р сар аль хэзээ дуусч, 3-р сар дуусах гэж байдаг, машин байдаггүй.

Борлуулагч гэх нөхөр рүү байнга утсаар залгавч тэр утсаа ч авахгүй, мөнгий нь авцан юм чинь энэ одоо хэнд хэрэгтэй юм гэжаагаан байлгүй.

Уг нь танд байнга мэдээлэл өгч ажилланаа гэжээсэн, үнэн дургүй хүрмээр. Өөр 1 хүнээс авсан мэдээллээр 01/30-нд Японоос гарсан, 02/09-нд Уханьд ирсэн болтой, тэрнээс хойш яасан бүү мэд. Хятадаас нааш тээврийн гацаа гарсан гээ биздээ

Сүүлдээч бүр элдвийн юм боддог боллоо. Хэрэглэгчийг хуурч хурдан авчирна гэж мөнгий нь 100% аваад 5 богд нь өөр салбар руугаа оруулж эргүүлдийн биш биз, тэгээгүй бол тээвэрлэх хугацаа, үнэ өсөхөд тэд хариуцахгүй гэдэг нь ямар учиртайм? Үүнийг шалгуулмаар байнаа, хаана хандахуу, ШӨХТГ, Цагдаа юү

Иргэн Bold Tovuu

Continue Reading

Түүхүүд

Б.Дөлгөөн: БЗС-г харлуулах замаар ирээдүйд өөрсдийн хүчээр шалгарч гарч ирж буй, санхүүгийн хувьд чадал муутай залуусын боломжийг хаах вий

Published

on

Өнөөдөр БЗС-н сургалтын зээл их яригдаж байна. Миний хувьд Харвардын Их Сургуульд “Олон улсын хөгжлийн эдийн засаг”-н магистрт хоёр жилийн хугацаанд суралцахдаа БЗС-н тэтгэлэг авч явсан билээ.

Миний суралцсан хөтөлбөр бол Харвардын Их Сургуульд жилдээ ердөө 70-н оюутан авдаг хөтөлбөр бөгөөд 2016 онд тэнцэж орсон. Хөтөлбөрийн нийт зардал нь сургалтын төлбөр амьжиргааны зардал нийлээд бараг 200,000 ам доллар болж байв.

Сургуулийн тэтгэлэгт эссэ бичиж материал өгснөөр жилийн 53,000 нийтдээ бараг 110,000 ам.долларын тэтгэлэг сургуулиасаа авсан. Тэгсэн хэдий ч цаана нь хоёр жилийн 70,000 мянган доллар, эхнэр хүүхдээ аваад явбал дүн нь нэмэгдээд бараг 100,000 ам доллар дутаж байлаа. Зөвхөн гэр бүлийн хүмүүс гээд эрүүл мэндийн даатгалд л эхнэр хүүхдийн жилд 10,000, хоёр жилийн 20,000 ам.доллар нэмэгдэхээр байсан. Нийт төлбөр зардлыг харая гэвэл: https://bit.ly/3niOpjW

Ингээд өөрийнхөө 19-р хороололд амьдарч байсан байраа 2016 онд яг үл хөдлөх хөрөнгийн үнэ унаж, доллар өсөж байх үед зарж байв. Мөн өөрийн барьдаг нэрийн хуудас болсон 9911-АВВА гэдэг азын дугаараа хүртэл зарсан. Яахав ажил бүтээх зорилгоор санхүүгийн том групп компанид ажиллаж байхдаа авсан юм. Үүн дээр хадгаламжаа нэмээд ч хүрэхгүй учир энэ бүхнээ зарж үрээд ингэж их зардлаар явах хэрэг байна уу ч гэж эргэлзсэн өдөр надад байсан.

Тиймээс ч энэ БЗС-н боломжийг би хөөцөлдөж хоёр жилийн нийт 32,000 ам долларын зээл авсан. Өөрөөр хэлбэл БЗС-с зээл авахгүйгээр эдийн засгийн магистраа Харвард-д хийх боломжгүй байсан нь үнэн. Би бол татаад авахуулчихаар хэн нэгэн байхгүй, өөрсдөө мөнчгөрөөрөө л болгох гээд зүтгэж байгаа мянга мянган залуугийн нэг.

Магистрын хөтөлбөрөө 2016 онд эхлээд хоёр жил суралцаж, шаардлагатай дадлага ажил хийж, дипломоо бичээд 2018 онд сургуулиа амжилттай төгссөн. Төгсөөд л Монголдоо ирж хоёр жил хувийн хэвшилд ажиллаж байгаад 2020 оноос төрд зүтгэж эхэлсэн билээ. Өнөөдөр өөрийн сурсан мэдснээ олны эрх ашгийн төлөө зориулж ажиллаж байна.

Энд би БЗС-н сайн мууг хамгаалах гэсэн санаа огт агуулсангүй. БЗС-г харлуулах замаар ирээдүйд өөрсдийн хүчээр шалгарч гарч ирж буй, санхүүгийн хувьд чадал муутай залуусын боломжийг хаах вий гэж санаа зовниж байна. Харин сонгон шалгаруулалтаа хэрхэн сайжруулж, хамгийн зөв хүмүүстээ хүргэх тэр процессийг нээлттэй, ил тод явуулж өөрчилж засаг ёстой вэ гэдгээ хэдүүлээ сайн ярилцах ёстой мэт.

Учир нь магистрт суралцах уу яах вэ гээд эргэлзэж байсан үед хэдий миний материал журмын дагуу дэлхийн топ сургуульд, хөгжлийн эдийн засгийн чиглэлээр хамгийн топ хөтөлбөрт тэнцсэн ч гэсэн уг засгийн газрын тэтгэлгийг хэрхэн авах, яаж хандах, ямар замаар сонгон шалгарах энэ бүгд үнэхээр тодорхой бус, ойлгомжгүй хэцүү байсан. Тиймээс л сонгон шалгаруулалтыг нээлттэй, ямар нөхцлүүд байгаа нь тодорхой, шат бүр нь шударга, ил тод явуулах зайлшгүй шаардлага бий.

Тэгж байж Монгол улсын маань асуудлыг шийдвэрлэх потенциалтай, эргэж ирээд энэ нийгмийнхээ хөгжлийн төлөө, ирээдүйн бүтээн байгуулалтын төлөө ажиллах залуусаа бид зөв сонгож, бэлтгэж чадна.

Өнөөдөр эргээд харахад миний хувьд бүх зүйлээ тавьж байгаад, нэмж зээл авж байгаад ч гэсэн өөрийн зорьсон зүйлээ суралцаж ирсэн минь оносон санагдаж байна”гэв.

Dulguun Baasandavaa

Continue Reading

Түүхүүд

Улсын заан цолтой бөх халдлагад өртжээ

Published

on

Улсын заан Б.Серик бусдад хутгалуулж, гэмтэл авчээ. Эх сурвалжийн мэдээллээр гар хэсэгт зүсэгдэж, шөрмөс нь тасарсан гэх мэдээлэл байна.

Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт явж байхдаа уяач Б гэгчтэй хамт , согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ маргалдсаны улмаас ийм явдал болжээ. Хэрэг үйлдсэн Б “хуулийн байгууллагад мэдэгдэхгүй байх, мөнгө төгрөг өгөх” санал тавьсан ч Б.Серик цагдаагийн байгууллагад гомдлоо гаргажээ.

Улсын заан Бердимуратын Серик гэж хэн бэ?

Б.Серик нь 1994 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрж, багадаа Дархан-Уул аймгийн Шарынгол суманд өсчээ. 

Б.Серик нь үндэсний бөхөөр “Сүлд” спорт хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 439 дугаар анги, “Бес бүргэд” ХХК-ийн харьяат бөх юм. Түүнчлэн үндэсний бөхөөс гадна жүдо, самбогоор хичээллэдэг.

Тэрбээр анхны цолоо 2011 оны Баян-Өлгий аймгийн наадамд зодоглож үзүүрлэн аймгийн заан цол, 2013 оны аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байжээ. Харин удаах цолоо 2017 оны улсын наадмаар тав давж шөвгөрөн улсын начин цол хүртсэн.

Энэ жилийн улсын баяр наадамд долоо давж улсын заан цол хүртсэн юм. Ингэснээр Баян-Өлгий аймгаас төрсөн хоёрдох улсын заан цолтон болсон бөгөөд улсын заан Т.Абдигажы, улсын харцага О.Бахыт, улсын начин Б.Хожагапан, Д.Мөнхбүрэн, Д.Ожоон, Т.Нурхадыл, Б.Баатарцол нарын дараа Баян-Өлгий аймгаас төрсөн найм дахь улсын цолтой бөхөөр тодорчээ.

Мөн Пагамын Аюуш арслангийн мэндэлсний 100 жил,Хангайн бүсийн их хурд уралдаан,Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80,81 жилийн ойн баяр наадмын хүчит 128 бөхийн барилдаанд шинэ заан Б.Серик барилдаж түрүү үзүүр булаацалдан үзүүрт шалгарсан.

Тэрбээр улсын заан цол хүртэхдээ дараах бөхчүүдийг давжээ.

  • Нэгийн даваанд Баянхонгор аймгийн харьяат сумын заан Э.Дашзэвэг
  • Хоёрын даваанд Өвөрхангай аймгийн харцага Б.Өлзийсайхан
  • Гурвын даваанд Завхан аймгийн арслан Ш.Чинтулга
  • Дөрвийн даваанд  Булган аймгийн арслан П.Даваадорж
  • Тавын даваанд Ховд аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Зургаагийн даваанд Булган аймгийн арслан Э.Сумъяабат
  • Долоогийн даваанд улсын заан Д.Анар
Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status