Connect with us

Дотоод

Хөдөөнийхөн үүнд бухимдаж элдэвээр намайг хэлсэн

Published

on

Үнэндээ хотын хэтэрсэн даацын талаар хүн амын ихэнх нь хотод төвлөрч, өдрөөс өдөрт “хар ус”-аас хамааралтай хүний тоо ихсэж, хотын түгжрэл 0 зогсолт болж, хаяггүй хүмүүсийн тоо олширч, байж боломгүй гэмт хэрэг гарч, хогондоо дарагдаж, агаарын, хөрсний, уух усны бохирдол дээд цэгтээ тулж байгаа талаар уран гоё үгтэй элдэв санааг постлоход хэн ч өлгөж авч өөд нь дэвшүүлдэггүй хараад л өнгөрдөг.

Тиймээс хөдөөнөөс орж ирэхдээ албаар жаахан хатуу хэлбэрээр олны анхааралд хүргэх нь зөв юм байна гэдгээр “Нэг юм хэлчих үү” гэсэн нийтлэлдээ хотын үнэнг хатуухан бичсэн. Мэдээж хөдөөнийхөн үүнд нь элдвээр хэлж байсан ч бичсэн зүйлээс нэгийг авч хоёрыг тунгаасан байх гэж бодном. Би хотод төрж хотод өссөн, ижий аав маань ч мөн адил. Өвөө Говь-Алтайнх, аавынхаа нутгаар овоглож явдаг бол эмээ минь Булган нутгаар аав ээжийнхээ нутгаар овоглоно. Буурлууд маань Алтанганжуур номын урлаачдын нэг гэдгээр түүхэнд тэмдэглэгддэг.

Сэтгүүлч гэх эрхэм мэргэжлийг эзэмшиж 25 жил тасралтгүй ажиллаж сэтгүүл зүйн салбартаа шинийг эрэлхийлж олон ч мэдээ сурвалжлага нэвтрүүлэг бэлтгэж явсан. Монголчууд хатуу үг даах чадвар дутмаг гэдгийг анх “Хатуу үг”, шүүмж мэдээ бэлтгэж байхдаа анзаарч харсан болохоор хошин төрлийг ашиглан нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг шүүмжлэн “360 градус” хэмээх нэвтрүүлэг хүртэл хийж байлаа, үнэнг хүргэхийн тулд.

Мэдээж бид бүгд л энэ эх орныхоо хаана ч амьдрах эрхтэй, гэхдээ эрхээ дагаад хариуцлага үүрэг гэж юм байдаг гэдгийг ухамсарлах хэрэгтэй.

Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг. 1990 оноос хөдөөний 18 аймаг 360 гаруй сумдаас хотыг зорьсон их нүүдэл тасралтгүй цувсаар УБ хотын 70% нь сүүлийн 30 жилд нүүж ирсэн хөдөөний айлуудаас бүрдэж эхэлсэн. Ихэнх нь хөдөө нутгаа орхиж гарсан улс. 30 жилийн хугацаанд өөдөлж улс нийслэлийнхээ хөгжилд хувь нэмэр оруулсан хүмүүс байгаа ч дийлэнх нь нийгмийн хямралд сөхөрч ядуурлын эгнээнд орсон.

Би яах вэ элдвээр хэлүүлсэн ч хоёр мянган хүн нийтлэлийг маань түгээж, 10 мянган хүн үзэн 15 мянган хүн өөрсдийн сэтгэгдлээ бичиж. Би энэ сэдвийг олны анхааралд хүргэж чадлаа гэж бодож байна. Миний бичсэн гол санаа хотыг хөгжүүлэх гэж тулга тойролгүй одоо хөдөө рүүгээ чиглэж, нутгаа хөгжүүлж, энд гарцгүй болсон иргэдээ нутаг руугаа тат гэж хөдөөнөөс төрд суугаа эрхмүүдэд хүргэх гэсэн санаа төдий.

Ямар ч өндөр сайхан шил толин барилгууд бариад хотын ядуурал огт арилахгүй, түгжрэл бүр паг, ямар ч сайхан нийтийн унаа, зам тавилаа ч түгжрэл утаа хоёроос хэзээ ч салахгүй. Гэр хорооллыг дэд бүтэцтэй болгоход наандаж 30 жил болно биз.

Хотын ихэнх их дээд сургуулиуд төрийн томчуудынх. Тэд мөнгө олохын тулд ямар ч цензургүй хөдөөний оюутнуудыг элсүүлж авдаг нь үнэн. Би ч хөдөөгүүр сургуулиудыг сурталчилж явахдаа харж л явлаа. Тэд мөнгө гэж харна уу гэхээс хөдөөний залуусыг төгсгөөд ажилгүйдлийн тоог нэмж харийн орон руу хар ажилд явна гэж боддоггүй. Тиймээс энэ олон их дээд сургуулиудыг хөдөө орон нутагт шилжүүлэх нь хотын даацыг хөнгөлөх нэг хөшүүрэг болоод зогсохгүй хөдөө нутгийн хөгжилд ч нэмэр болох алхам гэж харж байгаа.

Төр үүнийг хамгийн түрүүнд шийдвэл зүгээр. Хүн төрсөн өссөн нутгаа уугуул, очиж суусан нутгаа суугуул гэж ярьдаг. Хотын уугуул гэж байна аа. Монгол Улсын Үндсэн хуулийн 2-т зааснаар Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн хотын уугуул иргэдийн эрх нь зөрчигдөж байгаа нь үнэн. Үүнтэй хотын уугуулууд санал нэг байгаа байх. Би хэн нэгний угшил гарал үүслийн талаар огт дурьдаагүй юм шүү дээ.

Миний боловролгүй, амин хувиа хичээсэн, бас эрүүл хүн шиг алхаж чадахгүй, урд зүгийнх энэ тэр гэж хэлүүлэх нь хамаагүй ээ. Энэ улсын нийслэл бидний, миний үр хүүхдийн өлгий нутаг эрүүл, амгалан, сурч амьдрах орчин нь аюулгүй байх учиртай. Тиймээс хотын гэсэн нэгэн дээвэр дор орсон хэн бүхэн зөв бодолтой биенээ хүндэлдэг амьдрах орчноо эрүүл цэвэрхэн байлгаж нэгэндээ шаардлага тавьдаг хүлээж авдаг байгаасай гэж энэ сэдвийг олны анхааралд хүргэлээ.

Хүн гэрээ засаад төрөө зас гэдэг шиг бид дор бүрнээ гэрээ засаж байж төрөө засах учиртай. Дөрөв хоногийн хугацаанд сошиалд хамгийн бүдүүлэг үг хэллэг хэн хэрэглэж байгааг бүгд харсан байх тэд ч бас өөрсдийн ухаандаа нэгийг бодно биз.

Хөдөө нутаг чинь дэндүү сайхан байна шүү суугуул иргэд минь. Айлчилж очдог биш эзэн нь юм шиг суух цаг нь ойрхон байгаасай. Хаяж гарсан нутгийн чинь эзэд үзэн яддаг урд зүгийн бүү болоосой билээ.

Үнэндээ хөдөө нутгийхан минь нутгаа орхиж явснаараа махны салбараа тэдэнд алдсан шүү та нар хатуухан хэлхэд. Өөрсдийн юмандаа эзэн нь байгаарай. Төрийн халамжийг дагаж хотших биш, тэнүүн тал нутагтаа эзэн нь байж морин дэл дээрээ салхи татуулан давхиж, монгол хүн гэдгээрээ омогшиж яваарай.

Та нар хөдөө нутгаа эзлээд луухаануудаа нутаг буц аа! Xарин хотын бид нэгдэж энд бүгсэнийг нь буцаая!

Эрүүл аюулгүй орчинг үрсдээ үлдээхийн төлөө байцгаая даа!

Erdenechimeg Tumur

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

Энэ эмээ хог түүдэг хүн дээр очоод хийсэн үйлдэлд та итгэхгүй дээ

Published

on

By

“Нэгэн эмээ хог түүдэг хүнд 160,000 төгрөг өглөө. Боолтоо хийлгэх санаатай ” очер ” хүлээж эмнэлэгийн цонхоор ойр орчноо ажиглаж суутал хогын пүнкерт нэгэн хүн нилээн удаан саатлаа.

Бодвол зайлуул , мөнгө олох санаатай шил, лааз л хайгаа биз. Тун удалгүй миний хажууд суугаа хөгшин цонхоор харж зогссоноо гадагш гарлаа.

Нөгөө хүн рүү очиж өврөө уудалснаа юу ч юм өгчихөөд хоёр хацрыг нь гараараа дулаацуулж духан дээр нь үнсэж харагдлаа.

Удалгүй эмээ хажууд минь ирж суугаад ” хөөрхий дөө, ямар хүний үр ингэж зовж шаналж амьдардаг байнаа. Бид чинь баян улс шүү дээ. Ингэж хог түүж амьдарч явснаас эмээтэйгээ явж мал малла гэж хэлээд томографикт толгойгоо харуулах гэж цуглуулсан 160,000 төгрөгөө өгчихлөө.

За би яахав ээ, дараа нь л болно биз. Энэ хүүг яана даа одоо. Нөгөө мөнгө нь юу л болоо аж, 5 хүүхэдтэй,эхнэр нь өөд болсон. Хамгийн бага охин нь 6 сартай гэнээ. Зайлуул даа, ганц хонины мах авч ирж өгөх юмсан ” гэж хэлээд нулимсаа арчиж, санаа алдлаа.

Эмнэлэгийн коридорт сууж байсан хүмүүс энэ эмээг хараад бүгд л дор бүрнээ нэгийг бодож , хоёрыг тунгаасан байх.

Хүний мөс чанараа гэж энэ шүү дээ.

Хог түүж яваа халтар царайтай, ноорхой хувцастай, ядарсан нэгнийг чин сэтгэлээсээ хайрлаж, түүнээс сэжиглэхгүйгүүр үнсэж , түүнтэй ярилцаж зогссон энэ агуу эхийн сэтгэлийг юутай ч үл жишмээр. Бахархалтай

Монголчууд бид нэг нэгнээ чин сэтгэлээсээ хайрладаг бөгөөд уйлж байснаа аргадаж, ядарч яваа нэгнээ буйран дээрээ орхилгүй дагуулаад явдаг ард түмэн .

Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэгсэн. Төр засаг минь эдийн засгаар хямарсан байж болноо, түмэн олон минь хүн чанар, хүнлэг сэтгэлээр хямарч болохгүй юм байна гэдгийг энэ эмээгээс дахин харах шиг боллоо.

Сайхан сэтгэлт эмээ минь урт наслаж, удаан жаргаарай” гэлээ.

Continue Reading

Дотоод

Ц.Хулан хорих ангиас захидал бичжээ

Published

on

By

Яруу найрагч Цоодолын Хулангийн цагдан хорих ангиас ард түмэндээ хандсан мэдэгдэл бичсэнийг хүргэж байна.

Эх болсон ард түмэндээ хүргэх сонордуулга

Эх орон газар шороо, ард түмэндээ халуун хайртай эгэл яруу найрагч эмэгтэй намайг эх орноосоо урвасан гэх аймшигт гэмт хэрэгтэн мэтээр яриад байгаагийн цаад бодит үнэнийг хэлэх цаг болов.

Хуулийн байгууллага “хэрэг”-ийг шуурхай шалгаж олон түмэнд үнэнийг хэлэх байх гэж найдсан минь талаар болж хэвлэл мэдээлэл, сошиалаар гүтгэн гүжирдсэн, бодит байдлыг гуйвуулж намайг гадаадын тагнуулын байгууллагад элссэн, улсын нууцыг дамжуулсан гэх гүтгэлгийг зориуд тарааж, миний гадаад ертөнцтэй харьцах,

үнэнийг олон нийтэд хүргэх бүх боломжийг хааж Монгол -Хятадын харилцааны тодорхой асуудлаар байр суурийн ялгааны золиос болж байгаа мэтээр ярьж, хэвлэл мэдээлэл телевизээр гэмт хэрэгтэн гэж зарлагдсаар гурван сар шахам шоронд сууж байна.

Би гэр бүл, ээж аав, үр хүүхэд тэр ч байтугай өмгөөлөгчтэйгөө шилний цаанаас ТЕГ-ын хяналтын дор утсаар хэдэн үг сольж байна. Би эх орондоо хайртай, ард түмэндээ хайртай гэдгээ уран бүтээл, ажил үйлсээрээ байнга илэрхийлж ирсэн.

“Цэцгийн толгой тасаддаггүй үртэй байхыг хүснэ

Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ” гэсэн чин хүсэл минь биелсэнгүй, олигархийн мөнгөөр угжуулсан төрийн машинд толгойгоо тасдуулах цаг минь ирж байх шиг байна.

Монголчууддаа гурван зүйл хэлэхийг хүснэ.

Би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй, тэдэнд ажиллаагүй.

Монгол Улсын нууцын ямар нэг баримттай хэзээ ч танилцаж байгаагүй, хэнд ч ямар нэг бичиг баримт дамжуулаагүй.

Баяны хүүхэд Х богд болохыг эсэргүүцэж өөрийн байр сууриа 2016 оноос олон нийтэд ил тод хэлж байсныг минь монголчууд мэднэ.

Эх орныхоо эрх ашгийн төлөө хэлсэн үг, хийсэн тэмцэл, уран бүтээлийг минь гуйвуулж хэлмэгдүүлж байна. Өвөрмонголд миний ном, бүтээл хэвлэгдэх бүр оюутан цагийн найз нөхөдтэй уулзаж уран бүтээл, ажил хэргээ ярилцаж байсныг минь гэмт хэрэг болгох гэж мушгин гуйвуулж байна.

Миний бие хүнд өвчтэй, удаа дараа мөрдөн байцаалтын явцад ухаан алдаж, эмнэлэгт хэвтэхэд хүрч байгаа ч би эрхээ хамгаалж өлсгөлөн зарлан тэмцэх болно гэдгээ мэдэгдье. Авлигад живсэн Монголын улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол би амuа өгөхөд ч бэлэн байна.

Continue Reading

Дотоод

Хэрэм жилд 1000 мод тарьдаг. Тэднийг хайрлая

Published

on

By

Эмэгчин хэрэм хэрвээ нялх хэрэм олвол түүнийг зогсолтгүй хооллож, тэжээж , арчилж яг л ээж шиг нь 3 бүтэн өдрийн турш тэтгэдэг. Энэ хугацаанд ээж аавыг нь хайна , судалгаа явуулж үнэхээр ээж аавгүй гэдгийг тодруулж тогтоодог байна.

Тэгээд өргөж өөрийн гэр бүлийн гишүүн болгодог гэжээ. Эр эм хэрэмнүүд маш энхрий, романтик хосууд гэнэ.. эр нөхөр нь хоол олохоор яваад эргэж ирэхдээ заавал эхнэрээ үнсдэг дээр нь хоол хүнс авчирхаас гадна эхнэртээ зориулж хамгийн сайхан цэцэг, хамгийн том самар, жимс гээд бэлгээр бол булдаг гэнэ.

Хэрэмнүүд үнэнч ийм сайхан гэр бүлээс гадна жилийн турш нууж газар булж нөөцөлсөн бүх самар , үр жимснийх нь талаас илүү нь өөрсдөд нь биш харин биднийг баясгаж байгаа ой мод болж ургадаг гэнэ. Амьтад зүгээр ч нэг амьтад биш өөрийн гэсэн ухаантай заримдаа хүн биднээс ч дээр юм шиг.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status