Дотоод
Энд өмнө нь нэг ч мод байгаагүй гэвэл та итгэх үү

Өвөрхангай аймгийн Хархорин суманд барилга диваажингийн цэцэрлэгт хүрээлэнг та харж байна. Энд монголд ургадаг бүх төрлийн мод ургадаг. Хиймэл Таван нуур шувууд гээд яг л ойн гүнд явж байгаа мэдрэмжийг өгөх нь газарт 22 жилийн өмнө 1 ч мод байхгүй тал газар байжээ. Харин Ганбаатар гуай 2000 онд анх энд ирээд зөөлөн хөрстэй Монголын хамгийн анхны усан цахилгаан станц энд байгуулагдсан.
Мөн орос, хятадууд энд байх хугацаандаа мод тарьж өндөр ургасан байгааг хараад энэ газарт модыг өөр газраас суулгаж биш үрээр нь тарих шийдвэрийг гаргаж байжээ. “Энэ жилээс бид нар энэ Засаг захиргаатай хамтраад бургасыг яаж мөчрөөр нь яаж тарих уу? Хайлаасыг хамгийн энгийн хайлаасыг одоо болоод ирэхлээр нь зэрэг үрийн цуглуулж байгаад яаж хамгийн энгийнээр тарьж болохгүй гэдгийг хамтраад хийж байна. Одоо найман сард тэгээд хүүхдүүд сургууль тараад ирэхлээр үр дүн гарчих байх.
Би иймэрхүү маягаар бид нар үрээр нь тарихыг үр хүүхэддээ зааж өгөх хэрэгтэй юм байна. Залуучууддаа зааж өгөх юм байна гэдгийг одоо эхлээд хийж эхэлж байна. Тэгээд тэрбумын чинь манай нөхдүүд л тэр ш дээ. Энэ жоохон хүүхдүүд л тарина. Бид нар бол яахав эхлээд өгч болно тийм үү? Энд 2000 хорин оноос хойш самрын моднууд үрээ өгч эхэлсэн байна. Ой модон дунд ургаж байгаагаас ч илүү сайн ургацтай гэдгийг тэд хэлж байлаа. Хиймэл Таван нуурыг дагаад усны шувууд шар шувуу гээд олон төрлийн шувууд энд суурьшаад уджээ.
“Буурал маань за Миний хүү энэ энэ газраа мод ургуулаад сайхан цэцэг жимс нь дэлгэрээд шувуу нь жиргээд нууранд сэлж байдаг бол сайханаа аа даа Миний хүү гэхээр нь Би өвөө би ганцаараа хүн яах вэ гэсэн чинь аа эзэн нь хүрээд ирнээ байж л бай гэсэн . Би Таван жил хүүхэдтэйгээ байж байтал манай хүн ирсэн. Манай хүн ирээл тэгээд энэ модыг эхэлж тарьсан. Энэ мод юу ч байхгүй байхад модоо аваад энэ сувгаа өнөөдөрт 2 удаа усалдаг моднуудаа.
“Ганбаатар гуай гэргийн хамт энэ ойг бүтээхийн тулд 22 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн.
Одоо шууд ургаад болчихлоо гэж санаа амар суусангүй. Дахин шинэ үрийн мод тарих дахин ямар ч модгүй 1 га тал газарт үрсэлгээ хийжээ. Ингэхдээ цэцэрлэг сургуулийн хүүхдүүдэд яаж үрээр нь мод тарих арга ухааныг зааж сургаж байна. Тэрбум модыг тарихын тулд олон жилийн хүч хөдөлмөрөөс гадна суулгаж биш үрээс нь эхлэн Тарих мөн модыг услахад гүний ус биш гадаргуун ус ашиглах хэрэгтэйг тэд хэлж байлаа”.
Эх сурвалж: МҮОНРТ-ийн Монголын Мэдээ
Дотоод
Ц.Хулан хорих ангиас захидал бичжээ

Яруу найрагч Цоодолын Хулангийн цагдан хорих ангиас ард түмэндээ хандсан мэдэгдэл бичсэнийг хүргэж байна.
Эх болсон ард түмэндээ хүргэх сонордуулга
Эх орон газар шороо, ард түмэндээ халуун хайртай эгэл яруу найрагч эмэгтэй намайг эх орноосоо урвасан гэх аймшигт гэмт хэрэгтэн мэтээр яриад байгаагийн цаад бодит үнэнийг хэлэх цаг болов.
Хуулийн байгууллага “хэрэг”-ийг шуурхай шалгаж олон түмэнд үнэнийг хэлэх байх гэж найдсан минь талаар болж хэвлэл мэдээлэл, сошиалаар гүтгэн гүжирдсэн, бодит байдлыг гуйвуулж намайг гадаадын тагнуулын байгууллагад элссэн, улсын нууцыг дамжуулсан гэх гүтгэлгийг зориуд тарааж, миний гадаад ертөнцтэй харьцах,
үнэнийг олон нийтэд хүргэх бүх боломжийг хааж Монгол -Хятадын харилцааны тодорхой асуудлаар байр суурийн ялгааны золиос болж байгаа мэтээр ярьж, хэвлэл мэдээлэл телевизээр гэмт хэрэгтэн гэж зарлагдсаар гурван сар шахам шоронд сууж байна.
Би гэр бүл, ээж аав, үр хүүхэд тэр ч байтугай өмгөөлөгчтэйгөө шилний цаанаас ТЕГ-ын хяналтын дор утсаар хэдэн үг сольж байна. Би эх орондоо хайртай, ард түмэндээ хайртай гэдгээ уран бүтээл, ажил үйлсээрээ байнга илэрхийлж ирсэн.
“Цэцгийн толгой тасаддаггүй үртэй байхыг хүснэ
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ” гэсэн чин хүсэл минь биелсэнгүй, олигархийн мөнгөөр угжуулсан төрийн машинд толгойгоо тасдуулах цаг минь ирж байх шиг байна.
Монголчууддаа гурван зүйл хэлэхийг хүснэ.
Би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй, тэдэнд ажиллаагүй.
Монгол Улсын нууцын ямар нэг баримттай хэзээ ч танилцаж байгаагүй, хэнд ч ямар нэг бичиг баримт дамжуулаагүй.
Баяны хүүхэд Х богд болохыг эсэргүүцэж өөрийн байр сууриа 2016 оноос олон нийтэд ил тод хэлж байсныг минь монголчууд мэднэ.
Эх орныхоо эрх ашгийн төлөө хэлсэн үг, хийсэн тэмцэл, уран бүтээлийг минь гуйвуулж хэлмэгдүүлж байна. Өвөрмонголд миний ном, бүтээл хэвлэгдэх бүр оюутан цагийн найз нөхөдтэй уулзаж уран бүтээл, ажил хэргээ ярилцаж байсныг минь гэмт хэрэг болгох гэж мушгин гуйвуулж байна.
Миний бие хүнд өвчтэй, удаа дараа мөрдөн байцаалтын явцад ухаан алдаж, эмнэлэгт хэвтэхэд хүрч байгаа ч би эрхээ хамгаалж өлсгөлөн зарлан тэмцэх болно гэдгээ мэдэгдье. Авлигад живсэн Монголын улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол би амuа өгөхөд ч бэлэн байна.
Дотоод
Хэрэм жилд 1000 мод тарьдаг. Тэднийг хайрлая

Эмэгчин хэрэм хэрвээ нялх хэрэм олвол түүнийг зогсолтгүй хооллож, тэжээж , арчилж яг л ээж шиг нь 3 бүтэн өдрийн турш тэтгэдэг. Энэ хугацаанд ээж аавыг нь хайна , судалгаа явуулж үнэхээр ээж аавгүй гэдгийг тодруулж тогтоодог байна.
Тэгээд өргөж өөрийн гэр бүлийн гишүүн болгодог гэжээ. Эр эм хэрэмнүүд маш энхрий, романтик хосууд гэнэ.. эр нөхөр нь хоол олохоор яваад эргэж ирэхдээ заавал эхнэрээ үнсдэг дээр нь хоол хүнс авчирхаас гадна эхнэртээ зориулж хамгийн сайхан цэцэг, хамгийн том самар, жимс гээд бэлгээр бол булдаг гэнэ.
Хэрэмнүүд үнэнч ийм сайхан гэр бүлээс гадна жилийн турш нууж газар булж нөөцөлсөн бүх самар , үр жимснийх нь талаас илүү нь өөрсдөд нь биш харин биднийг баясгаж байгаа ой мод болж ургадаг гэнэ. Амьтад зүгээр ч нэг амьтад биш өөрийн гэсэн ухаантай заримдаа хүн биднээс ч дээр юм шиг.
Дотоод
Монгол улсын жудочид Антальяагийн “Их дуулга” тэмцээнийг зорилоо

Монголын улсын Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 31-нд Турк улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөнө. Катарын нийслэл Дохад 5-р сарын 7-нд эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохиогдож буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна.
Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөх Монгол улсын жудочид:
Эрэгтэй:
60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир
66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
81 кг: Г.Болор-Очир
90 кг: Г.Алтанбагана
-100 кг: Б.Гончигсүрэн
+100 кг: О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй:
48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
52 кг: Л.Сосорбарам
57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
63 кг: Б.Ганхайч
70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
+78 кг: А.Адъяасүрэн
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг2 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа