Дотоод
Монгол улс эмчийн илүүдэлд орчихсон гэдгийг та мэдэх үү

Монголд Сувилагч нар Эмч мэргэжлээр маш их сурч байна. Энэ бол маш буруу. Гэхдээ сурч буй сувилагч нарын буруу биш эрүүл мэндийн салбарын тогтолцооны буруу юм.
Нөгөө талдаа Монгол улс эмчийн илүүдэлд аль хэдийнээ орсон орон. Маш олон сургууль маш их мэргэжлээрээ ажилдаггүй эмч нарыг бэлдэж байна. Монгол улс нарийн мэргэжлийн эмчийн тоогоороо 10,000 хүн ам тутамд дэлхийд дээгүүр орж байна.
Харин сувилагч мэргэжил гэдэг өөрөө маш их нэр хүндтэй, цалин өндөр, бусдад хайрлагдсан, хүндлэгдсэн мэргэжил атал өнөөдөр Монголд яг эсрэгээрээ байна.
Монголд сувилагч нар хангалттай цалин авах эрхтэй үнэхээрийн шантармаар хүнд хэцүү ажлыг бахархмаар хийдэг хүмүүс бол тэд.
Сувилагч бол тусдаа бакалаврын мэргэжил бөгөөд эмч нарын багтай маш сайн хамтран ажилладаг багийн гишүүдийн нэг болохоос биш эмчийн туслах биш. Эмч нар ч энэ сэтгэлгээнээс салах цаг нь ирсэн.
Дэлхий ертөнцийн олон мэргэжлүүдийг роботууд орлоод эхэлсэн. Зарим эмч нарын процетурыг хүртэл орлоод эхэлсэн.
Харин ганцхан сувилагчийг л орлож чадахгүй гэсэн таамаглал бүхий нийтлэлүүд гүүглдээд олныг уншиж болно.
Энэ байдлаараа бол удахгүй Монгол улс сувилагчийн гүн дутагдалд орно. Одоо ч дутагдалтай хэвээр байгаа /Эмч сувилагчийн харьцаа 1:1.5/
Шийдэл: Сувилагч нарын цалинг хэд дахин нэмэх, хөдөлмөрийг нь зүй зохистой үнэлэх, мэргэжлийн нэр хүндийг олон нийтэд өндрөөр таниулах, хаа хамаагүй сувилагч бэлдэж буй сургуулиудыг чанаржуулах, болохгүй бол цомхотгох, 10 жилийн хүүхдүүдийг сувилагч болбол амьдрал нь баталгаатай болдог байх бодит үлгэр дуурайллыг нийгмээрээ бий болгохгүй бол таныг өвдөөд хэвтэхэд чин зүрхнээс халамжлах, туслах, хайрлах хүнгүй болно. Тун удахгүй…
Adiyatumur Enebish
Дотоод
Авсан жимс маань сонин өнгөтэй амттай байхаар нь буцаах гэтэл өөдөөс ингэж хэлж байна

Иргэн Radnaabazar Odontungalag гэдэг хүн дараах постыг оруулжээ.
“За нэг юм анхааруулъя гэж бодлоо.Би уржигдар Ш хорооллын Е мартаас ийм хөлдөөсөн гүзээлзгэнэ авсымаа.Тэгээд өчигдөр орой задлаад идэх гэтэл гадна тал нь ийм хар хүрэн өнгөтэй байв.

Ганц ширхэгийг хэлэндээ хүргээд амтлаад үзтэл энэ хар хүрэн өнгө нь гашуун эхүүн муухай амттай байлаа.Би өмнө нь Е мартаас ийм хөлдөөсөн жимс 2-3 төрлийг аваад иддэг л байсан.
Энэ удаад гадна талын энэ хар хүрэн өнгө нь гашуун байсан учраас буцаахаар талонтой нь авч очтол талоныг маань хараад бид буцаахгүй манайх 72 цагийн дотор буцаалт хийдэг гэнээ.
Энэ чинь 27ны 9 цагт авсан тэндээс тоолооч 72 цаг чинь болоогүй байна гэж хэллээ. Тэгсэн 27,28,29 гээд 72 цаг болцон гэлээ. Авсан цаг өдрөөс яаж тоолж 72 цаг болдгийг ч мэдэхгүй хүмүүс байдын байна.За тэгээд эрүүл ахуйч ээлжийн ахлагч үүдний харуулаас авахуулаад бараг 6-7 хүн ирлээ.

Тэр ирсэн хүмүүсээс харин нэг хүн нь 72 цаг болцон гээд байсан болоогүй юм байна.Тэхдээ бид буцааж болохгүй гэнээ.Яагаад та нарт огт хохирол байхгүй шдээ.Энийгээ буцааж аваад тэр нийлүүлсэн компанидаа л буцаагаад өгчихөөчээ гэсэн чинь та яаж хадгалсан бэ гэж асууж байна.
Би аваачаад хөргөгчнийхөө хөлдөөгчинд хийж 1 хонуулаад өчигдөр орой гаргаад идэх гэтэл ийм хар бараан өнгөтэй гашуун амттай гашуун нь бүр эхүүн амттай байсан тэгээд авчирлаа гэсэн чинь та буруу хадгалсан байна хөлдөөгчиндөө хийхгүй доод хөргөөх хэсэгт хийх байсан гэж хэллээ.

Би энийг уншиж байгаа танаас нэг юм асууяа.Та гүн хөлдөөсөн ийм жимсийг хөлдөөгчиндөө хадгалах уу доод хэсэгт нь хадгалах уу?? За тэгээд байж байтал эхнэр нь дотор зааланд худалдан авалт хийх хооронд гадна зааланд хүлээгээд хажууд зогсож байсан танихгүй бас нэг залуу энэ маргаанд оролцлоо.Тэгсэн тэр залууг загнаж байна.Чи энэ хүний юу нь юм бэ чамд ямар хамаатай юм бэ гэж загналаа.
Нөгөө залуу би та нарыг энэ хүний гомдлыг яаж барагдуулахыг чинь харж байна гэж хэллээ.Тэгсэн чамд ямар хамаатайн бэ цаашаа гэж хөөлөө.Тэгтэл нөгөө залуу дотор худалдаа хийж байгаа эхнэрийгээ энэ гүзээлзгэнээс 1 уутыг аваад гараад ир гэж хэлээд авахуулаад гаргаад ирлээ.

Тэгээд задлахад яг ижилхэн ийм харласан гүзээлзгэнэ.Угаасаа танай гүзээлзгэнэ ийм харласан юм байна шдээ.Энэ эгч буруу хадгалснаас ч болоогүй л юм байна за амсаад үзий гээд амссанаа энэ бол үнэхээр арай л гашуун амттай жимс байнаа гэж хэллээ. Тэгэхэд тэрийг ч тоосонгүй .
Дараа дараагийн хүмүүсээ дуудаад л тэд нар нь огт буцааж болохгүй манай харилцагч л гээд байх болтой юмаа.Харилцагч гэдэг нь харласан гүзээлзгэнэ нийлүүлэгчээ хэлж байгаан.Би дахиад хэллээ та нар миний утасны дугаараар шалгаж болдог бол шалгадаа би танайхаар байнга үйлчлүүлдэг үйлчлүүлэгч байнаа тэрнээс энэ удаа энэ жимсийг чинь аваад ирж байгаа хүн бишээ ч гэж хэлж үзлээ.
Сүүлдээ энэ жимсийг манайд мироторг компани нийлүүлдэг манайх аймаар том олон салбартай дэлгүүр тийм учраас бусад салбаруудаас ийм гомдол огт гараагүй байхад ганц манай салбарт ийм гомдол гарахаар мироторг бид нараас буцааж энийг авахгүй шинжилгээний бичигтэй бараа гээд нэг бичиг канондож гаргаж ирж үзүүллээ.

Тэрнийх нь зургийг авах гэтэл болохгүй манай харилцагчийнх гэлээ хэхэ ганц ийм муудсан гүзээлзгэнээс болж ийм юман дээрээ тулах ч гэж дээ.Бүх хүмүүст анхааруулахад яг одоо Е мартад худалдаж байгаа энэ зурагт үзүүлсэн гүзээлзгэнийг огт битгий аваарай.Гашуун эхүүн муудсан амттай хэн ч идэхээргүй байсан шүү.

Дээр нь Е Мартын захиргаа хорооллын салбар дахь эрүүл ахуйч харилцагчтай уулзах хэсгийн ажилчдыгаа чадвартай харилцааны соёлтой ядаад л 72 цагийг зөв тооцож чаддаг хүмүүс тавих хэрэгтэй юм шиг санагдлаа.2ын хоёр хүн 3 хоногийг 72 цаг гэж тооцдогийг мэдэхгүй байналээ шүү.
Тэгээд зогсож байх хооронд бас 1 худалдан авагч залуу энийг танайх лангуун дээрээ 29к гэж бичсэн байхаар чинь охиндоо авсан гэртээ очоод талоноо шалгатал 100к төгрөг талон дээр илүү бичсэн байна үнийг нь шалгаад өгөөч гэсэн чинь 129к болж хувирлаа.Залуу иймхэн юмыг ийм аймаар үнэлээд байхдаа яадын лангуун дээрээ бага үнэ тавьчаад энийг чинь авахгүй гээд бараагаа буцаалаа.
Тэр нь охидын 2 ш хумсны өчүүхэн лак 2 эрхийн чинээ уруул өнгөлөгч 2 ш төө хир урттай тууз байсан.Арай ч дээ нээрэн үнэлгээ бол арай л биш санагдсаан Хэхэ За ингээд би тунаж хоцорлоо хэн нь ч ирээд миний гомдлыг барагдуулсангүй.
Хэрэглэгч бараа буцаавал 72 цагийн дотор буцаах эрхтэй гэсэн Е мартын өөрийнх нь дүрэм ч үйлчилсэнгүй миний хэрэгцээг огт хангахгүй гашуун хахарсан гүзээлзгэнээ ч буцаалт хийж миний мөнгийг өгсөнгүй.Е Мартад 1 худалдан авагчаа алдаж болохгүй гэсэн алтан дүрэм үйлчилдэггүй харин хэрэглэгчийн хэрэгцээг хангахгүй бараа нийлүүлсэн нийлүүлэгч коипани хэрэгтэй байдаг болтой юмаа.
Дахин дараагийн өөр нэг худалдан авагч хүлээлгийн сандал дээрээс энэ байдлыг харж сууснаа ямар балиар амьтад вэ хүний гомдлыг барагдуулаагүй байж инээлдээд байхдаа яадын гэж Е мартын эрүүл ахуйч нэртэй иргэнийг хохироочоод тэрэндээ бахархаж инээсэн бүсгүйг болон хэрэглэгчид үйлчлэх хэсгийн ажилтан хамгаалагч нарт хэлсээр хоцорлоо би ч гарлаа.
Ингэж хохироодог ёс хаана ч ямарч улсад байхгүй лдэ Хэрэв зарсан бараа нь хэрэглэгчийн хэрэглээг бүрэн хангахгүй бол буцааж авдаг алтан дүрмийг Е мартынхан баримтлахыг хүсье.
Миний буцаах гэсэн энэ бараа 7к 700хан төгрөг боловч бага ч гэсэн хэрэглэгч би хохирох ёсгүй учраас энийг бичлээ мөн муудсан гүзээлзгэнийг авахгүй байхыг анхааруулахын ташрамд Е март дахиад над шиг нэг ч иргэнийг хохироохгүй байхыг хүсч энийг бичлээ” гэв.
Дотоод
Ш.Даваадорж: Өмнөговийнхон бүгд хогийн Х.Мандахбаяр, Л.Энхболдтонгууд байсан юм гэж үү. Дуугарцгаагаач!!!

Ш.Даваадорж: “Өдийг хүртэл тэслээ. Тэслээ ч гэж дээ Ажнай ах өөрөө хориглож, элдвийг бичээд хэрэггүй, учир нь олдох хойно гэдэг байсан юм.

Ерөөсөө аливаад ингэж л ханддаг хүн. Хэнийг ч, хэзээ ч бүү муул, хэнийг ч бүү гомдоож бай гэж байнга захина.Сонгуульд өөртэй нь өрсөлдөгч нөхөрт санхүүгийн дэмжлэг өгөөд сууж байдаг хүн түүнээс өөр бий гэж үү!? Баримт бол баримт. Нэртэй устай нь л тоочно. МАН-аас нэр дэвшиж байсан Хоохгорын Бадамсүрэн үүнийг тод санаж буй байх. Хархүүгийн Мандахбаяр байна.
Тухайн үед Ажнайгаас ах минь гээд салдаггүй нэгэн байсныг Өмнөговьчууд хамгаас илүү мэдэх учиртай. Нутгийн дүү сайн явж байвал боллоо гээд гуйсан 300 гаруй сая төгрөгийг нь өгч хөл дээр нь босгосныг тэд мэднэ. “Улаанбаатар” зочид буудлын угаалгын газрын сахиул байсан Лувсангийн.Энхболдыг өөд нь татаж өнөөгийн зэрэгт хүргэсэн хүн нь бас л Ажнайгаас өөр хэн байсан гэж!?

Өмнөговь гэхээр үнэн сэтгэлээсээ “нурчихдаг” хүн түүнээс өөр хэн гэж!!! Хэн нь ч байсан туслана. Бүр хажуугаас нь харж байгаа хүн халширмаар. Түүнээс гуйхгүй зүйл гэж үгүй. Тэр болгонд аль болох туслахыг хичээнэ.Тэгэхдээ бүр нэг сэтгэлээсээ ш дээ. Өмнөговь гэхээр Ажнай Бат-Эрдэнэ гэдэг нэр хэнд ч шууд буудаг юм ш дээ. Яг үүн шигээ эсрэгээр Ажнай Бат-Эрдэнэ гэхээр Өмнөговь хэмээх нэр бас хэнд ч шууд л төсөөлөгддөг юм. Хүн нутагтайгаа, нутаг нь хүнтэйгээ ингэж гүн бат холбогдсон тохиолдол хэр олон байдаг гэж. Ажнай Бат-Эрдэнэ бол өвөө, амээ дээрээ өссөн, айлын цор ганц хүү.

Түүнд төрсөн ах, дүү гэж үгүй. Тиймээс Өмнөговийн хүн бүрийг өөрийн ах, дүү гэж чин сэтгэлээсээ боддог,итгэдэг, бүр ил тод түүнийгээ ярьдаг хүн. Төдийгөөс өдийг хүртэл явж ирэхдээ маш ганцаардаж байсныг нь би мэднэ. Гэхдээ нийгмийн бүхий л салбарт түүн шиг олон найзтай хүн гэж үгүй дээ, бараг л.
Түүнийг бараадсан, барааддаг, бараадахыг хүссэн мянга, түмэн хүн бий. Тэр бүгдэд нь тусладаг байсныг би бас мэднэ. Тэгэхдээ өнөөдөр тэд яагаад үл дуугарна вэ? Ажнай гэж хэн болохыг хамгийн сайн мэдэх атлаа тэд яагаад үнэнийг үл өгүүлнэ вэ? Өмнөговьчууд яагаад таг дуугүй байцгаана вэ!? Та бүгд тийм хүн муутай байсан юм гэж үү!? Ажнайгийн биш та нарын эрхэнд эрх баригчид шууд халдаж байна шүү дээ!!! Өнөөдөр эх оронч дүр эсгэсэн новшийн улстөрчид, иргэд ямар олон болоо вэ!?? Нүүрсний хулгайч нарыг илрүүлэх гэж уралдаж, уралцаж байна. Гэтэл тэр хулгайч нь тэгээд та нараас өөр хэн гэж!!!

Өмнөговийнхон ямар арчаагүй ард түмэн байсан юм бэ!!! Бүгд хогийн Х.Мандахбаяр, Л.Энхболдтонгууд байсан юм гэж үү!!! Дуугарцгаагаач!!!
Ажнай Бат-Эрдэнийг би ах аа гэж дууддаг юм. Хаана ч бардам хэлнэ ээ. Ах, дүүгийн ийм дотно харилцаа тогтоогоод яг 12 жил болж байна. Гэхдээ та нарын дотроо төсөөлөн бодож байгаа шиг өгөө, аваа, өнгө, мөнгөн дээр тогтсон харилцаа огтхон ч биш ээ. Зүгээр л энэ хүнийг би хүндэтгэдэг, хайрладаг, итгэдэг юм.
Надад ч бас яг тэгж л ханддаг. Энэ хүний МОНГОЛОО гэсэн жинхэнэ язгуур итгэл үнэмшил нь намайг бишрүүлдэг юм. Олон хүн мэднэ дээ. Хэзээ нэгэн цагт би энэ тухай нь ном бичих болно. Ямар их гүтгэлэг, ямар их шантааж, ямар их увайгүй сэтгэлтнүүдээр дүүрсэн нийгэм болоо вэ? Дуугүй, хөндлөнгөөс нь хараад удаан явлаа ш дээ.

Юу, юу гэнэ вэ!!??? Өвлийн жагсаалыг Ажнай санхүүжүүлсэн юм гэнэ ээ! Ёстой яриваа. Тэгж андуураад хэрэггүй. Хаана ч гэнэ үү дээ нисдэг тэрэгтэй очоод ЗГ-ыг унагаах хуйвалдаан зохиосон ч гэж байх шиг. Мань хүн дуугүй болохоор, шуудхан хэлэхэд мөнгөтэй болохоор, бас нөлөөтэй болохоор тус тусын эрх ашгийнхаа үүднээс дур дураараа хуцалдлаа ш дээ. Би ганцхан жишээ дурдья. Манай сэтгүүлчдийн тухайд гэхэд ямар ичгүүргүйгээр, ил тодоор Ажнай руу дайралт хийв дээ.
Ажнай мөнгө өгвөл өмөөрөхөд бэлэн байна. Мөнгө тараахгүй юм уу гэж над руу хэчнээн олон сэтгүүлч нэртэй шантаажчингууд утасдав даа. Тараадаг нь би биш. Тараалгуулдаг нь ч Ажнай биш ээ. Та нар ичихгүй бол би ичихгүй шүү. Ингэж л хандсан шүү дээ та нар. Ажнай яг үнэндээ өөрийгөө өмгөөлүүлье гээд мөнгө төлсөн бол мянга, мянгаараа та нар түүнийг өмөөрөх байсан. Үнэн биз дээ.
Харамсалтай нь тэр өөрийгөө өмөөрүүлэх гэж нэг төгрөг ч зарцуулья гээгүй юм шүү. Тэр хүний натур араншинд огт зохицдоггүй болоод тэр, ойлгосон уу дуракуудаа одоо. Засгийн газраас авилгал, төрийн өмчийн болон баялагын хулгайн эсрэг хийж байгаа өнөөгийн тэмцлийг би дэмждэг. Гэхдээ энэ тэмцэл жинхэнэ тэмцэх учиртай эздээ зориуд “мартаад” байна.

Ингэж зориуд мартахын тулд Ажнай тэдэнд хамгаас хэрэгтэй “бай” нь байхгүй яахын. Яагаад гэж үү!? Яагаад гэвэл тэр Монголд нүүрсний бизнесийг хамгийн сайн мэддэг хүн мөн ш дээ. Тэр бас орон нутгийн өмчит ТТ компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч. Басхүү тэрбээр сөрөг хүчний хамгийн нөлөөтэй улстөрч.
Одоо тэгээд үүн дээр нь дөрөөлж улс төр хийхгүй юм бол эрх баригч хүчин байгаад яах юм. Одоо л намнаж авахгүй бол хэзээ гэж!!! Тийм биз дээ. Ажнайг намнаснаар АН-ыг сонгуулийн өмнө бүлэггүй болгох том зорилго давхар оршсон ийм л улс төрийн, эрх баригчдын махинац өрнөчихлөө ш дээ.

Ажнай бол миний мэдэхийн 30 шахам компанийн хувьцаа эзэмшигч, заримынх нь хөрөнгө оруулагч. Жижиг хэмээх Тавантолгой бол тэдний л нэг нь ш дээ. Мөргөцгийн хулгай гэх үлгэрийг Л.Энхболд хэмээх мулгуу анх зохиосон юм.
Үүний үнэн учрыг мэдэх олон хүн, бас сэтгүүлчид бий. Одоо бүгд дуугарах цаг болжээ. Жинхэнэ хулгайчид хэн вэ гэдгийг ч бүгд мэдэж байгаа. Шударга ёсны төлөө гэж байгаа бол одоо босцгоо. Эс бөгөөс улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт эхлэх нь байна ш дээ. Хамгийн аюултай нь Монголын нүүрсийг хулгайлагч МАН-ын их гарын хулгайчид нь энэ бүхний цаана сугарч үлдэх зорилгодоо хүрэх гэж байна. Ухаарцгаа монголчууд минь ээ!!! ” гэжээ.
Эх сурвалж: Davaadorj Shatarbal
Дотоод
Хайж байна. Туслаарай!

ЗАРЛАЛ: Нэр: Алтансарнай нас-40, өндөр 155 см орчим гуравдугаар сарын 24-ны орой 22 цагийн үед БЗД-ийн 16-р хорооллоос гараад ор сураггүй алга болсон!
Гарахдаа богино бор куртик, бор өмд, богино хар лакан гуталтай явсан.
Харсан хүн байвал холбоо барина уу? Утас: 95659876, 95655687, 88808157

-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг2 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа