Дотоод
У.Хүрэлсүх явж байгаад хээрийн түймэртэй таарчээ

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талаар нэгэн иргэн дараах дурсамжийг хуваалцжээ.
“Онцгойгоос төрсөн ерөнхийлөгч. 2004 онд Засгийн газрын бүтцэд Гамшгаас хамгаалах ерөнхий газар байгуулагдаж, У.Хүрэлсүх анхны сайдаар томилогдов. Сайдын зөвлөхөөр Д.Базарсад генерал, хэвлэлийн төлөөлөгчөөр миний бие томилогдов. Сайд анхны томилолтоороо Хэнтий аймагт, өөрийн сонгогдсон тойргийн сумдад ажиллаа. Намрын налгар өдрүүд шувтарч, оройдоо сэрүүхэн болж байв. Хэнтий хүрэх замдаа аймгийн төвөөс 30 гаруй км зайд Өлзийт тосгоны ойролцоо Өндөрхаан уулын ард хээрийн түймэртэй таарав. Өмнө нь хээрийн түймэртэй таарч явсангүй.

Талын түймэр гэдэг нэгэн эгнээгээр давшиж буй цэрэг мэт юу юугүй дайраад ороод ирдэг юм билээ. Сайд, ерөнхий газрын дарга, цэрэггүй түймэртэй улаан гараараа үзэлцэж, нэг айлыг өвөлжөөтэй нь хамт түймэр залгихаас холдуулж чадлаа. Бидний зэвсэг гэвэл ердөө л машины шалавч байсан юм. Түймэртэй үзэлцэж байхад гоё ганган машин унасан хүмүүс юу ч болоогүй юм шиг салхи татуулан өнгөрөхөд сонин л бодол төрдөг юм билээ. Уг нь бидний л эх орон шүү дээ. “Ядуу сэтгэлгээтэй хүнд эх орон гэж байдаггүй” гэсэн нэгэн ухаантны үг тэгэхэд санаанд орж байв. Эд баялаг гэхээсээ илүү оюун санааны гуйлагчин байна гэдэг юутай гутамшиг.

Удалгүй Өндөрхаанаас манай Онцгойгийнхон ирж, түймэр унтраах гэдэг хүнд албанаас чөлөөлөгдлөө. Тэгэхэд би гал унтраана гэдэг ямар хүнд хэцүү, басхүү нэр хүндтэй, хариуцлагатай ажил болохыг ойлгосон юм. Аврагч, гал сөнөөгчид гэдэг энэ цагийн баатрууд, бахархаж, хайрлаж хүндэтгэхгүй байхын аргагүй эгэл хүмүүс байдаг юмаа. Ингэж би галтай, гамшгаас хамгаалах албатай анх танилцсан түүхтэй. Сайд ч мөн өөрийн биеэр ажил байдалтайгаа танилцсан тохиолдол энэ байх. Хүрэлсүх сайд хатуудаа хатуу ч хүн чанартай хүн. Сайд болоод аврагчдын цалин хөлс, багаж хэрэгслийг сайжруулахад хамаг анхаарлаа тавьж ажилласан.

Аврагчид спиртээр биеэ норгоод ус руу орж аврах ажиллагаа явуулж байгааг тэр л анх төрийн түшээд болон олон нийтэд зөвөөр ойлгуулж чадсан. Онцгой байдлын албаны эрх зүйн орчинг бүрдүүлж, тулгыг чулууг тавилцаж, тооныг нь өргөлцсөн хүн. Сүүлд Шадар сайдаар хоёр ч удаа томилогдож, Онцгой байдлыг хариуцаж ажилласан. Түүнийг ид залуу байх үед “Монгол Шойгу” гэдэг байв. Үнэхээр ч хурдтай, хүчтэй ажилладаг байсан. Тийм ч учраас Онцгойнхон манайхнаас төрсөн Ерөнхийлөгч гэж өөриймсөх дуртай. Сайдтай миний бие утсаар байнга ярина, сайдын ажлын ачааллаас болоод өдөр бүр уулзах боломж ховор.

Засгийн газар, УИХ, нам төр, залуучуудын олон чухал ажлыг хавсарч хийдэг байв. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч дээр Онцгой байдлын асуудал маш хурдтай шийдэгддэг байсан нь залуу улс төрчийн эрч хүч, нөлөө байсан гэж боддог. Сайд уулзах болгонд аав ээжийн минь биеийг асууж, ар гэрийн амьдрал ахуй ямар байгааг байнга сонирхож асуудаг байв. Ажлаа ч яс ярина. Заримдаа хатуухан авна. Энэ нь надад ухаарал, сургамж болдог байлаа.

2022.06.22
Nergui Gombo-Ochir“
Дотоод
Ц.Хулан хорих ангиас захидал бичжээ

Яруу найрагч Цоодолын Хулангийн цагдан хорих ангиас ард түмэндээ хандсан мэдэгдэл бичсэнийг хүргэж байна.
Эх болсон ард түмэндээ хүргэх сонордуулга
Эх орон газар шороо, ард түмэндээ халуун хайртай эгэл яруу найрагч эмэгтэй намайг эх орноосоо урвасан гэх аймшигт гэмт хэрэгтэн мэтээр яриад байгаагийн цаад бодит үнэнийг хэлэх цаг болов.
Хуулийн байгууллага “хэрэг”-ийг шуурхай шалгаж олон түмэнд үнэнийг хэлэх байх гэж найдсан минь талаар болж хэвлэл мэдээлэл, сошиалаар гүтгэн гүжирдсэн, бодит байдлыг гуйвуулж намайг гадаадын тагнуулын байгууллагад элссэн, улсын нууцыг дамжуулсан гэх гүтгэлгийг зориуд тарааж, миний гадаад ертөнцтэй харьцах,
үнэнийг олон нийтэд хүргэх бүх боломжийг хааж Монгол -Хятадын харилцааны тодорхой асуудлаар байр суурийн ялгааны золиос болж байгаа мэтээр ярьж, хэвлэл мэдээлэл телевизээр гэмт хэрэгтэн гэж зарлагдсаар гурван сар шахам шоронд сууж байна.
Би гэр бүл, ээж аав, үр хүүхэд тэр ч байтугай өмгөөлөгчтэйгөө шилний цаанаас ТЕГ-ын хяналтын дор утсаар хэдэн үг сольж байна. Би эх орондоо хайртай, ард түмэндээ хайртай гэдгээ уран бүтээл, ажил үйлсээрээ байнга илэрхийлж ирсэн.
“Цэцгийн толгой тасаддаггүй үртэй байхыг хүснэ
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ” гэсэн чин хүсэл минь биелсэнгүй, олигархийн мөнгөөр угжуулсан төрийн машинд толгойгоо тасдуулах цаг минь ирж байх шиг байна.
Монголчууддаа гурван зүйл хэлэхийг хүснэ.
Би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй, тэдэнд ажиллаагүй.
Монгол Улсын нууцын ямар нэг баримттай хэзээ ч танилцаж байгаагүй, хэнд ч ямар нэг бичиг баримт дамжуулаагүй.
Баяны хүүхэд Х богд болохыг эсэргүүцэж өөрийн байр сууриа 2016 оноос олон нийтэд ил тод хэлж байсныг минь монголчууд мэднэ.
Эх орныхоо эрх ашгийн төлөө хэлсэн үг, хийсэн тэмцэл, уран бүтээлийг минь гуйвуулж хэлмэгдүүлж байна. Өвөрмонголд миний ном, бүтээл хэвлэгдэх бүр оюутан цагийн найз нөхөдтэй уулзаж уран бүтээл, ажил хэргээ ярилцаж байсныг минь гэмт хэрэг болгох гэж мушгин гуйвуулж байна.
Миний бие хүнд өвчтэй, удаа дараа мөрдөн байцаалтын явцад ухаан алдаж, эмнэлэгт хэвтэхэд хүрч байгаа ч би эрхээ хамгаалж өлсгөлөн зарлан тэмцэх болно гэдгээ мэдэгдье. Авлигад живсэн Монголын улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол би амuа өгөхөд ч бэлэн байна.
Дотоод
Хэрэм жилд 1000 мод тарьдаг. Тэднийг хайрлая

Эмэгчин хэрэм хэрвээ нялх хэрэм олвол түүнийг зогсолтгүй хооллож, тэжээж , арчилж яг л ээж шиг нь 3 бүтэн өдрийн турш тэтгэдэг. Энэ хугацаанд ээж аавыг нь хайна , судалгаа явуулж үнэхээр ээж аавгүй гэдгийг тодруулж тогтоодог байна.
Тэгээд өргөж өөрийн гэр бүлийн гишүүн болгодог гэжээ. Эр эм хэрэмнүүд маш энхрий, романтик хосууд гэнэ.. эр нөхөр нь хоол олохоор яваад эргэж ирэхдээ заавал эхнэрээ үнсдэг дээр нь хоол хүнс авчирхаас гадна эхнэртээ зориулж хамгийн сайхан цэцэг, хамгийн том самар, жимс гээд бэлгээр бол булдаг гэнэ.
Хэрэмнүүд үнэнч ийм сайхан гэр бүлээс гадна жилийн турш нууж газар булж нөөцөлсөн бүх самар , үр жимснийх нь талаас илүү нь өөрсдөд нь биш харин биднийг баясгаж байгаа ой мод болж ургадаг гэнэ. Амьтад зүгээр ч нэг амьтад биш өөрийн гэсэн ухаантай заримдаа хүн биднээс ч дээр юм шиг.
Дотоод
Монгол улсын жудочид Антальяагийн “Их дуулга” тэмцээнийг зорилоо

Монголын улсын Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 31-нд Турк улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөнө. Катарын нийслэл Дохад 5-р сарын 7-нд эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохиогдож буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна.
Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөх Монгол улсын жудочид:
Эрэгтэй:
60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир
66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
81 кг: Г.Болор-Очир
90 кг: Г.Алтанбагана
-100 кг: Б.Гончигсүрэн
+100 кг: О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй:
48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
52 кг: Л.Сосорбарам
57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
63 кг: Б.Ганхайч
70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
+78 кг: А.Адъяасүрэн
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг2 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа