Дотоод
Ц.Хулан: Аав ээжийгээ өнгөрсөн хойно л нэг зүйл мэдрэх байх

-Таныг нэгэн ярилцлагадаа “Би vе vе буцалдаг, галт уул шиг дурладаг” гэж ярьсныг би уншиж байсан юм байна. Хоёулаа ярилцлагаа энэ vеийн оргилсон сэтгэгдлээс эхэлье.Та одоо ч гэсэн буцалсаар явна уу?
-Энэ миний нэлээд хэдэн жилийн өмнө өгч байсан ярилцлагадаа хэлсэн vг л дээ. Миний хувьд энэ vед хvн төрөлхтний жишиг, ертөнцийн жамаар буцалж байгаагаа их далд нууж байх ёстой юм шиг санагддаг.
Зарим хvмvvс буцалж байгаа vгvй нь мэдэгдэхгvй өнгөрдөг.Зvгээр дотроо бужигнаад өнгөрч байгаагаа буцалж байна гэж эндvvрдэг. Яруу найрагч хvний хувьд буцална гэдэг чинь уран бvтээлтэй байхыг л хэлнэ шvv дээ.Тэр утгаараа би өнөөдөр ч яруу найрагчийнхаа хувьд тэтгэвэртээ гарчихаагvй байна.
-Залуу насны алдаа нь хvртэл хvнийг чимдэг байх. Таны залуу насны гэгэлгэн чимэг юу байв?
-Энэ хорвоо дээрх хамгийн сайхан зvйл бол сайхан сэтгэл. Энэ миний чимэг. Ямар ч сайхан хувцас өмсөөд сайхан харагддаггvй хvмvvс байдаг. Нас залуу байлаа гээд сайхан харагддаггvй хvмvvс ч их харамсалтай нь бас байдаг.Тэгэхээр юу vнэн бэ гэхээр, өнгөрсөн цаг vе, өнөөдөр надад байгаа бvхнээ харахад сайхан сэтгэл л намайг чимсээр ирсэн байна.
-Таны хувьд магтаал хэр vнэ цэнэтэй зvйл вэ. Зарим хvн хортой ч зvйрлэдэг?
-Яаж магтаалгvй байж болох юм бэ. Хvн юм бvхэнд цаддаг. Харин магтаалд л цаддаггvй шvv дээ. Магтаал дандаа хvнийг урагш тvлхэж байдаг, уриалж дуудаж байдаг. Миний хувьд бол магтаал амьдралын минь нэг хэсэг. Магтаалгvй нэг өдрийг өнгөрөөнө гэдэг хэцvv.“Би алдар магтаалд дургvй” гэж хvмvvс ярьдаг юм байна лээ.
Харин би бол магтаалд дуртай. Хvн өөрөө л тэр магтаалыг жаахан сэвшээ салхи юм уу, хvчтэй шуурга гэж vзэж, тvvндээ элэгдэхгvй ноён нуруутай байх ёстой шvv дээ. Тэрийг даах ёстой.Магтаалыг хvн өөрөө авдаг шигээ бусдад өгч чаддаг байх нь агуу их сэтгэл.
Тэгэхгvйгээр зөвхөн өөрийгөө магтуулаад л, өөрийгөө хvний дээд, ертөнцийн төв гэж бодчихоод, бусдын сайн сайхныг олж харахгvй амьдарна гэдэг бол бэртэгчний шинж.
-Тэгвэл нэр хvндийн тухай ярья. Нэр хvнд тухайн хvнд ирэхдээ зарим зvйлсийг авчирч, заримыг нь бvрмөсөн авч оддог байх.Таны хувьд олсон, алдсаныхаа дэнсийг тооцвол?
-Хувь заяатай тооцоо хийж би vнэхээр vзээгvй. Гэхдээ нэр төр гэдэг бол тийм амар хялбар олддог зvйл биш. Нэр төртэй байна гэдэг зөвхөн олны нvдэнд сайн сайхан явж харагдахыг хэлэхгvй шvv дээ. Нэр хvнд гэдэг чинь алгуурхан ирдэг атлаа алга болохдоо нэг л өдөр, нэг л хоромд хийсчихдэг эмзэгхэн эд учраас тийм мөнхийн зvйл ч биш.
Хvн өөрөө өөрийгөө л жигшихгvй амьдарна гэдэг агуу их нэр хvнд. Бусад хvн чамайг юу ч гэж харж болно.Чамайг ойлгохгvй байж болно. Ер нь хvний амьдралын 90 хувийг бусад хvн ойлгодоггvй. Ялангуяа яруу найрагч юмуу уран бvтээлч хvний амьдралыг бvр ч ойлгодоггvй. Хамгийн гол нь чи өөрөө өөртөө дургvй хvрэхгvйгээр амьдрах хэрэгтэй.
-Анхны “Гvнж аялгуу” номоо гаргаж байсан vеийн Хулан, өнөөдрийн Хулан хоёрын хооронд хэр их ялгаа байна?
-Он жил л өнгөрснөөс биш нэг их ялгаа байхгvй байх.
-“UBS” телевизээс зохион байгуулдаг “To be or not to be” нэвтрvvлэгт шvvгчээр ажилладаг.Та оролцогч хvvхдvvдээс хамгийн тvрvvнд юуг олж харахыг хvсч, хvлээдэг вэ?
-Тэр хvvхэд эвдрээгvй хvvхэд байгаасай л гэж хамгийн тvрvvнд хардаг. Хvн ямар ч мундаг авьяастай байлаа гээд эвдрээгvй, хэт биеэ тоогоогvй, өөрийгөө доошоо vнэлээгvй, зожиг биш, хэт нийтэч биш, ноён нуруутай байх ёстой. Уран бvтээлч хvн болгон ноён нуруутай байх ёстой.
Яагаад гэхээр энд чинь уран бvтээлч шалгаруулах гэж байгаа шvv дээ. Мөн уран бvтээлч хvнд байх ёстой гол чанар бол хvнээс vг дуулж чаддаг, өөртөө хэт их омтгойрдоггvй байх. Иймэрхvv хvvхдийн эвдрээгvй чанар, vгээ хэлж байгаа байдал, биеэ авч яваа байдал, нvдний харц зэргийг тvрvvлж анзаардаг даа.
-Таны ихэнх гоёл, хувцасны сонголтод улаан єнгє зонхилсон харагддаг. Их бадрангуй єнгє шvv дээ.Яагаад заавал энэ єнгєнд дурладаг юм бол?
-Хvмvvс тэр өнгөтэй их олж хараад байдаг байх. Улаан өнгө надад илvv зохидог. Тvvнээс биш миний хувцасны шvvгээг нээгээд vзэх юм бол нил улаан биш, эрээн л харагдана. Харин нэг онцлог нь маш хурц тод өнгөнvvд л байдаг.
Язгуураасаа надад саарал, хvрэн бор өнгө ерөөсөө зохидоггvй. Тийм өнгийн хувцас өмсчихөөр нэг их гунигтай байгаа юм шиг, ямар нэг бvслэлтэд орчихсон юм шиг сэтгэгдэл төрөөд байдаг.
-Малгайны цуглуулга нь хэр арвижиж байна?
-Заримыг нь тарааж бэлэглээд л, заримыг нь хураагаад л байж байна. Манайх чинь шороотой, бороотой гээд малгай өмсөхөөр улирлуудтай шvv дээ. Жаахан нас яваад ирэхээр бvр илvv л өмсөх байх.
-Их ур орсон, хийц сайтай vндэсний дээлнvvдээр гоёдог. Ямар салоноор урлуулдаг вэ?
-Олон жил дээл оёсон оёдолчин байдаг. Би өөрөө торго, эмжээр, бvсээ сонгоод, загвараа гаргаад өгчихдөг учраас миний өөрийн бvтээл гэж хэлж ч болно.Тvvнээс биш тусдаа стилист, дизайнер гэж байхгvй. Хэрэв алд биеэ аятайхан аваад явахгvй юм бол ардын сайхан дээлээ хагас дутуу өмсч яах юм бэ.
-Найрагч Хулангийн номын фонд их арвин байх?
-Сvрхий нямбай хадгалаад байдаг байсан бол нэлээд олон ном байх байсан. Гэхдээ би номыг тоо биш чанараар нь, дотор нь байгаа vгээр нь, тэр vгсээс надад таарахыг нь илvv сонгож цуглуулдаг болсон. Би орд харшид амьдардаггvй. Бусдын л адил орон сууцанд амьдардаг болохоор зайнаасаа авахуулаад багталцахгvй хэцvv байна.
Чухамхvv хувь заяагаар холбогдсон номнуудаа бол байнга хажуудаа байлгана. Их олон ном цуглуулсан хэрнээ тэрийгээ огт уншдаггvй хvн их олон байдаг. Уг нь номыг өөрөөрөө дамжуулж уншаад, хамгийн vнэ цэнэтэй зvйлийг нь толгой дотроо авч vлдэх хэрэгтэй.
-Хамгийн анхны шvлэг нь “Намар” нэртэй санагдана?
-“Намар” шvлгээ 14 настайдаа бичиж байлаа. Харин сонирхуулж хэлэхэд олонхи дотоод чанадын, мэдрэмжийн шvлгээр гараагаа эхэлсэн яруу найрагчдын хувь заяа бас яг тэр шvлэг шигээ хөтлөгддөгийг би анзаарсан.
Дэлхийн олонх алдар суутай, сайн яруу найрагчид өөрийгөө биш, өрөөлийг чагнасан мэдрэмжээс яруу найргаа эхэлсэн байдаг. Энийг хараад би ”Овоо шvv дээ” гэж өөрийгөө дотроо тоож байсан.
-Ямар vед найрагчид сайхан мөртvvд орж ирдэг вэ. Ихэнх яруу найрагчид сэтгэл эмзэглэсэн, гуниглаж гэгэлзсэн vед сайхан мөртvvд гардаг гэж хэлсэн байдаг?
-Би онгодыг хvлээгээд, байж ядаад байдаггvй. Яг vнэнээ хэлэхэд би дуртай vедээ шvлгээ бичдэг. Сэтгэлд нэрэгдээд л, хөрөнгө шиг исээд байсан зvйлээ нэг л өдөр цаасан дээр буулгахад сайхан байдаг.
Нөгөөтэйгvvр би бол онгодын харьяат гээд бусдыгаа хэтэрхий их хаячихсан, магадгvй тэнэмэл золбин амьдралаа яруу найрагчийн амьдрал гэж vздэг арчаагvй байдлаас би их ичдэг.
Яагаад гэхээр яруу найрагч хvн vгнийхээ төлөө, хvний өмнө хариуцлага хvлээж амьдрах ёстой. Өөрсдийн гэсэн тэмцдэг зvйлтэй, тэрийгээ хамгаалдаг, тэрнийхээ төлөө бахардаж бачимддаг, тэрнийхээ төлөө уужирч тавирдаг, уярч догдолдог байх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл vзэл санааны яруу найраг.Энэ бол тэр туг өргөсөн яруу найраг биш юм шvv. Яруу найрагч өөрөө vгээрээ, vзгээрээ тэмцэхгvйгээр, “Би бол онгодын харьяат, сэтгэл эмзэглэсэн vедээ бичлээ” гээд биеэ нөөгөөд байж болохгvй.
Би энийг нэгэн цагт хэлж л байсан шvv дээ.“Насанд хvрээгvй хөвгvvд өөрсдийгөө илж таалж дур тавьж байгаатай ялгаагvй яруу найраг бичээд байна” гэж. Өнөөдөр ч энэ байдал хэвээр байгаа нь харамсалтай.
-“Ганцхан ээждээ унших шvлэг”-ээ өөрөө ээж болсныхоо дараа бичиж байв уу?
-Ээж болсон хойноо бичиж байсан. Хvмvvс эхний, сvvлийн мөрөнд их хайртай байдаг. Ээжvvд минь урт наслаад, тэднийгээ урт наслахын хэрээр бид өдрөөс өдөрт ухаажиж амьдарвал тэдний маань гол аз жаргал тэр.
-Дөнгөтийн Цоодолын охин болж төрснийхөө төлөө бусдын хайр хvндэтгэлийг илvv амсав уу, эсвэл аавын сvрэнд дарагдаад олноо танигдахад саад болж байв уу?
-Аль аль нь. Миний аав чинь намайг бодоход vг дуу цөөтэй, даруу хvн. Би бол гудамжинд зодоон хийж ч чадах л хvн шvv дээ. Өнөөдөр ч гэсэн би өөрийгөө томоожчихсон, ухаажчихсан гэж хэлэхгvй. Яахав нэг чиг хандлага адилхан байдаг. Энэ бол Монголын яруу найрагт vнэнч, сонгодог уламжлалаас бид ухарч байгаагvй.
Аав минь намайг тэнэж төөрөхгvйгээр, яруу найрагт хөтөлж оруулах тэр нөхцлийг бvрдvvлж өгсөн. Миний аавдаа зориулсан “Энэ ертөнцөд би гунигийг чинь хvртэл өвлөсөн” гэж нэг шvлэг байдаг шvv дээ.
-Аавынхаа ямар бvтээлд хамгийн их хайртай вэ?
-Ер нь бvгдэд нь л хайртай. Гэхдээ сvvлийн vед аав минь насаа мэдэхгvй олон цагаар ширээний ард сууж байна. Төрийн соёрхолт, зохиолч Б.Догмид манай аавтай тааралдаад “Чи нэг хэсэг орчуулагчдыг ажилгvй болгосон.
Одоо vргэлжилсэн vгийнхнийг ажилгvй болгох гэж байна уу” гэж хэлсэн байсан. Тоглоом шоглоом ч гэлээ энэ бол vнэлгээ дvгнэлт. Охин нь хэлж байгаа болохоор худлаа сонсогдох байх.
Гэхдээ миний аавын сvvлийн vед гаргасан vргэлжилсэн vгийн зохиол, орчуулгын бvтээлийг ирээдvйн Монгол унших болно. Өнөөдөр хvмvvс аливаа номондоо реклам хийдэггvй миний муу аав шиг уран бvтээлчийн нимгэн хавтастай номыг олж харахгvй байж ч магадгvй.
Гэхдээ уншдаг хvмvvс нь уншаад, vгээ хэлчихсэн учраас би Монголын ирээдvйн гэгээтэй хvмvvст миний аавын тэр бvтээлvvд хvрэх байх гэж найддаг.
-Энэ жил “Хулангийн vдэш”-ээ хийх vv?
-Хийнэ. Ирэх тавдугаар сард хийнэ. Мэдээж төр тvмэндээ баярласнаа илэрхийлж би толгой мэхийн хvндэтгэж, бvгдэд нь шvлгээ уншиж өгнө.Одоохондоо дотроо төсөөлөөд л явж байна даа. Өөрийгөө утга зохиолын шvvмжлэгч гэж боддог нэг хvн “Хулан өөрийгөө алдаршуулахын тулд “Хулангийн vдэш” хийдэг” гэж бvхэл бvтэн номондоо оруулсан байна лээ.
Шvлгийн эргэн тойронд амьдардаг, шvлгээр хоолоо олж иддэг хvмvvс нэгийгээ ингэж харах дэндvv өрөвдмөөр.Яруу найргийн тэр гоё сайхан мэдрэмжээс ямар хол байнаа. Харин би нэг л зvйлийг хэлж чадна.
Энэ бол алдаршихын төлөө биш. Миний уншигчид vнэхээр нуурын мандалд гараад ирсэн бадамлянхуа цэцэг шиг нарийн нандин мэдрэмжтэй, цэнгэг сэтгэлтэй.Тийм vзэгчиддээ зориулж би “Хулангийн vдэш”-ээ хийдэг.
-“Хvvхэлдэйн театр”-ын даргын ажлыг авснаасаа хойш багагvй хэл аманд єртлєє.Тэгсэн атлаа ямар ч тайлбар хийдэггvй?
-Өнөөдөр манай театр ямар vйл ажиллагаатай байна вэ гэдэг тодорхой харагдаж байна шvv дээ. Ажил, уран бvтэлvvд жигдэрч байна. Энэ бол миний тайлбар. Театр амь орохыг харах сайхан байна.
-“Шvлэг бодсоор явтал нас минь хэвийж Шvvдэр цуглуулж цай чанах худлаа боллоо, ээжээ” гэж таны сайхан шvлэг бий. Аав, ээждээ одоо ч эрх охин хэвээрээ юу.Тэдэндээ байнга очно биз?
-Тийм л байх даа. Уг нь би тийм айхтар эрх нь биш юм шvv дээ.Магадгvй би ээж аавыгаа өнгөрснөөс хойш “Би эрх байж дээ” гэдгээ илvv их мэдрэх байх. Одоо бол би байнга аав ээжийндээ гvйж очоод байдаггvй.
Харин ч тэднийгээ зовоохгvйн тулд өөрийнхөө болж байгаа зvйлийг л чихэнд нь дуулгадаг болохоос биш болдоггvй зvйлийг тас нуугаад л өнгөрдөг.Олон жилийн дараа эргээд харахад эрхэлж явсан минь илvv их тодорч харагдах байх.
Дотоод
Хэрэм жилд 1000 мод тарьдаг. Тэднийг хайрлая

Эмэгчин хэрэм хэрвээ нялх хэрэм олвол түүнийг зогсолтгүй хооллож, тэжээж , арчилж яг л ээж шиг нь 3 бүтэн өдрийн турш тэтгэдэг. Энэ хугацаанд ээж аавыг нь хайна , судалгаа явуулж үнэхээр ээж аавгүй гэдгийг тодруулж тогтоодог байна.
Тэгээд өргөж өөрийн гэр бүлийн гишүүн болгодог гэжээ. Эр эм хэрэмнүүд маш энхрий, романтик хосууд гэнэ.. эр нөхөр нь хоол олохоор яваад эргэж ирэхдээ заавал эхнэрээ үнсдэг дээр нь хоол хүнс авчирхаас гадна эхнэртээ зориулж хамгийн сайхан цэцэг, хамгийн том самар, жимс гээд бэлгээр бол булдаг гэнэ.
Хэрэмнүүд үнэнч ийм сайхан гэр бүлээс гадна жилийн турш нууж газар булж нөөцөлсөн бүх самар , үр жимснийх нь талаас илүү нь өөрсдөд нь биш харин биднийг баясгаж байгаа ой мод болж ургадаг гэнэ. Амьтад зүгээр ч нэг амьтад биш өөрийн гэсэн ухаантай заримдаа хүн биднээс ч дээр юм шиг.
Дотоод
Монгол улсын жудочид Антальяагийн “Их дуулга” тэмцээнийг зорилоо

Монголын улсын Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 31-нд Турк улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөнө. Катарын нийслэл Дохад 5-р сарын 7-нд эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохиогдож буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна.
Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөх Монгол улсын жудочид:
Эрэгтэй:
60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир
66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
81 кг: Г.Болор-Очир
90 кг: Г.Алтанбагана
-100 кг: Б.Гончигсүрэн
+100 кг: О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй:
48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
52 кг: Л.Сосорбарам
57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
63 кг: Б.Ганхайч
70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
+78 кг: А.Адъяасүрэн
Дотоод
Сорил: Та удирдагч уу?

1-10-р асуултанд “Тийм” гэж хариулбал 1 оноо, “Үгүй” гэж хариулбал 0 оноо,
11-20-р асуултанд “Тийм” гэж хариулбал 0 оноо, “Үгүй” гэж хариулбал 1 оноо өгнө.
1. Та байнга уучлал гуйдаг уу?
2. Хэн нэгэн хүн таны хувцсыг шоолж инээвэл та өмсөхөө болих уу?
3. Та өөрийн зөв гэж бодсон үедээ ч маргаан шуугианаас зайлсхийдэг үү?
4. Та элдэв дүрэм журамд амархан захирагддаг уу?
5. Хүмүүсийн гуйлтанд татгалзсан хариу өгч чаддаг уу?
6. Та моод даган хувцаслахыг хичээдэг үү?
7. Хувцас чинь биед эвтэйхэн биш ч гэсэн өөрт чинь зохиж байвал өмсөх үү?
8. Юмыг ойлгодоггүй хүмүүсийг хараад тэвчээр чинь барагддаг уу?
9. Та бусдаас юм гуйдаг уу?
10. Та бусдын анхаарал татахаар хувцасладаг уу?
11. Та хараалын муухай үгс хэлдэг үү?
12. Хүмүүсийг эвгүй тэнэг байдалд оруулахыг хичээдэг үү?
13. Зурагтаар ярьж айгаа хүмүүсийн ярианд эвгүйцдэг үү?
14. Хамт ажиллагсдадаа ажлаа хийж чадахгүй байгаа тухай үнэнийг хэлж чадах уу?
15. Дараа нь юу болохыг бодож тооцоололгүйгээр бодож байгаа юм аа шууд хэлдэг үү?
16. Та өөрийгөө тэвчээр муутай гэж боддог уу?
17. Та маргаанд ялагдахдаа ууралдаг уу?
18. Та мөнгөө зөвхөн өөртөө болон өөрийн зугаа цэнгэлд зориулан зарцуулдаг уу?
19. Та өөрийгөө авхаалжтай гэж боддог уу?
20. Олны дунд байхдаа аятайхан байж чаддаг уу?
14-20 оноо: Та удирдагч биш. Эгзэгтэй гэнэтийн юм болгонд танд бусдын заавар, зөвлөгөө хэрэгтэй байдаг бөгөд та хүний гуйсан болгоныг биелүүлдэг юм байна.
7-13 оноо: Та хувирамтгай хүн юм. Та бусыг удирдан зохион байгуулж чадна. Та бусдад зөвлөгөө өгөх дуртай. Гэвч танд бусдыг араасаа дагуулан захирахын тулд шийдмэг буюу бараг түрэмгий гэхээр зан чанар алга.
6-ба түүнээс доош оноо: Та бол төрөлхийн удирдагч байхаар заяагдсан хүн юм. Та захирамтгай зантай. Танд хүн зааж зааварлавал та их эмзэг хүлээн авдаг. Хэрэв та чухал ажил алба хашиж чадахгүй бол босогч тэмцэгч болох юм байна.
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг2 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа