Дотоод
Дэлгэржаргал: Охиндоо Од гэдэг нэр өгсөн. Гэвч эндчихсэн

Төрийн шагналт Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романаар хийсэн уран сайхны киног монгол хүн бүр шимтэн үздэг. Тэр кинонд тоглосон уран бүтээлчдээ монголчууд дүрийнх нь нэрээр дуудаж, сэтгэлдээ мөнхөлсөн байх юм.
Тухайлбал ардын жүжигчин А.Очирбатыг Итгэлт баян, соёлын тэргүүний ажилтан Ш.Дэлгэржаргалыг Дулмаа гэж дууддаг. “Залуудаа Дулмаа гэж дуудуулж явлаа. Дараа нь Дулмаа эгч, одоо Дулмаа эмээ болж дээ” хэмээн ярих энэ эрхэм хүнийг “Бямбын ярилцлага”-ынхаа хойморт урилаа.
-Та сүүлийн үед ямар ажил хийж байна даа?
-Миний охин Б.Гантигмаа Москвагийн радиод ажиллаж байгаа шүү дээ. Охинтойгоо хамт Москвад гурван жил амьдарч байгаад ирлээ. Одоо КУДС-д цагаар хичээл зааж, “Гэр бүлийн радио 104,5”-ын залуустай хамтран ажиллаж, сургалт явуулж байна.
Дуртай юм болохоороо “Соёмбо”, “Эх орон” телевизэд яруу найраг уншиж байна. Зургаан настайгаасаа шүлэг уншиж эхэлсэн болохоор яруу найраг уншина гэдэг бол миний хоёр дахь мэргэжил, бас хообий. Зүгээр суухгүй гээд л шогшоод байна.
-Бас кинонд дуу оруулж байгаа гэл үү?
-Өнгөрсөн жил Б.Догмидын зохиол, “Нэхэл хатуутай хорвоо” гэж ноён хутагт Данзанравжаагийн тухай нэг кинонд тоглосон. Түүндээ одоо дуу оруулж байгаа юм.
-Та тайз болон дэлгэцийн хэчнээн бүтээлтэй вэ. Монголчууд таныг голдуу “Тунгалаг Тамир”-ын Дулмаа л гэж таньдаг.
-Сайн зохиолтой кинонд урлагийн бүх мастеруудтай хамтран тоглосон. Тиймдээ ч тэр кино мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн. Их сайхан дүрд тоглосон доо. Найруулагч Р.Доржпалам, ардын жүжигчин А.Очирбат, П.Цэвэлсүрэн эгч гээд олон сайхан ахмадын нөмөр, нөөлөгт багтан ард түмнийхээ танил болсон.
Хүмүүс намайг Дулмаа гэж дуудна шүү. Өөрийн нэр байхгүй болсон. Дулмаа, Дулмаа эгч, одоо Дулмаа эмээ болсон доо. Би арав гаруй кинонд тогложээ. Түүнээс 3-4 нь гол дүр.
“Тунгалаг Тамир”-ын дараа “Үүрийн цолмон”, “Тэнгэр мэднэ” уран сайхны кинонд тоглосон. 2000 онд “Зүрхэнд шив нэсэн үг” уран сайхны кинонд тоглосон. Харин 1960- аад оны бүх л киноны гол дүрд Элбэгсайхан бид хоёр дуу оруулсан байдаг юм. Тухайн үед дандаа 17-20 настай охидын дууг оруулдаг байлаа.
Орчуулгын кинонд дуу оруулснаа тоолбол олон байх. Дарханы театр руу шилжсэнээс хойш кинотой нэг их холбогдоогүй. Тэтгэврээ тогтоолгочихоод 1997 онд хүүхдүүдээ бараадан Улаанбаатарт ирсэн дээ. Одоо тэгээд баг шилж сурах гээд л гүйж байна.
-“Тунгалаг Тамир”-т тоглох үедээ амаржаад удаагүй байсан гэл үү?
-Охиноо дөнгөж төрүүлээд 16-хан хоногтой натурт гарч байсан юм шүү дээ. Би Болормаа, Гантигмаа, Жоншмаа, Эрдэнэбат гэж гурван охин, нэг хүүтэй. Гантигмаа, Болормаа хоёрынхоо дундах охиноо тэр үед төрүүлээд байсан. Охин маань багадаа эндчихсэн юм.
-Нялх биетэй эмэгтэйг натурт авч гарсан гэхээр таныг тоглуулахаар төлөвлөсөн байжээ?
-Дулмаагийн дүр дээр огт проб хийгээгүй. Найруулагч маань киноны ажил эхлэх үед намайг авна гэж төлөвлөсөн байсан юм билээ. Би энэ тухай хожим сонссон. Яг натурт гарахаар бэлтгэж байх үед нь би бие давхар байсан учраас манай ангийн охин Тунгалагийг авч явахаар болсон байсан.
Урлаг бас харгис шүү дээ. Тэгээд намайг төрснийг мэдэнгүүтээ л нялх хүүхэдтэй минь аваад натурт гарсан. Эхнээсээ оноосон дүр байсан учраас найруулагч тэр хүнээ тоглуулах гэж хичээсэн байх даа.
-Танай хүүхдүүдийн нэр их сонин юм аа. Урлагийн гэр бүлийнхэн гэж мэдэхгүй хүн бол геологич аавтай юм уу гэх байх шүү?
-Манай нөхөр их романтик хүн. Монголд сурсан хамгийн анхны дээд боловсролтой жү- жигч ний нэг Бужгар. Миний хань “Нүгэл буян” уран сайхны киноны Найдан гэлэнгийн дү рээр жүжигчний гараагаа эхэлсэн юм.
Бид том охиноо Болормаа гээд нэрлэчихээд, “Таван хүүхэдтэй болно.Тэгээд бүгдийнх нь нэрний эхний үсэг нийлээд болор гэдэг үгийг бүтээдэг байна” гэж ярьдаг байлаа. Тийм учраас удаахь охиноо Од гэж нэрлэсэн. “Тунгалаг Тамир”-ын зурганд авч явдаг охин минь юм шүү дээ.
Тэгээд охиноо алдсаныхаа дараа манай хүн “Ерөөсөө болъё, чулууг нь дагуулж нэрлэе” гэсэн юм. Гэхдээ ч манай хүн геологитой их холбоотой байсан. Олон геологич найзтай байсан учраас бид зуны амралтаа тэдэнтэй хамт өнгөрүүлдэг байлаа.
-Дарханд их олон жил ажилласан юм аа?
-Одоо ч би Дарханаараа овоглодог. Дарханы “Залуучууд” театр байгуулагдахад манай нөхөр томилогдож, би Эвлэлийн илгээлтээр тэнд очсон. Дарханд бидний амьдралын 20 жил үр бүтээлтэй, сайхан өнгөрсөн. Би уг нь Архангайн уугуул, гэхдээ Дарханы суугуул. Таван настай Улаанбаатарт орж ирсэн. 30 настай Дарханы театр руу явсан юм байна. Одоо ч гэсэн Дархандаа очиж амьдрахсан гэж сэтгэл тэмүүлдэг л юм.
-Дулмаа бол их эрч хүчтэй, хатуу чанга эмэгтэй. Харин та их “зөөлөн” хүн бололтой. Тийм дүр бүтээх хэцүү юү?
-Ер нь л би зөөлөн. Миний мэргэжлийн багш Уртнасан ангийнханд маань “Дээгий зөөлөн, зөөлөн дуугараад багш аа гээд яваад байхад та нар яагаад чаддаггүй юм бэ? ” гэдэг байсан гэсэн. Нас ахих тусам уур уцаар үгүй болоод байх юм байна шүү дээ. Тиймдээ ч надад ээж, багш, эмч гээд эерэг дүр ногддог байсан.
Дарханд байхдаа “Андра Сандра хоёр” инээдмийн жүжигт 60 настай эмэгтэйн дүрд тоглосон. Эсрэг дүрд тоглосноор уран бүтээлчид асар их хүч өгч, жүжигчнээ эвддэг юм гэдгийг тэр үед ойлгосон.
-Охин тань ээжийгээ дагаж нэвтрүүлэгч болсон уу?
-Дарханы телевиз, радиогийн анхны жүжигчин мэргэжилтэй нэвтрүүлэгч нь би байсан. Ажлынхаа хажуугаар сайн дураараа, цалин ч авахгүй нэвтрүүлэг уншихаар очдог байлаа. Цалингүй хэрнээ 10 жил энэ ажлыг үр бүтээлтэй хийлээ гэж намайг Болгар руу явуулж байсан. Дарханд миний ажил, амьдралын оргил цаг үе өнгөрсөн. Гантигмаа маань үргэлжлүүлээд тэнд нэвтрүүлэгч хийж байсан.
Дараа нь Монгол телевизэд шалгуулж тэнцээд ажиллаж байна. Уран бүтээлч бид нар өөрийн хүүхдээ зааж чиглүүлэхдээ тааруу хэрнээ хүний хүүхдийг чирсээр яваад юманд хүргэдэг юм шиг.
Гантигмаа бол өөрийнхөө хүсэл тэмүүлэл, сонирхлоор л нэвтрүүлэгч болсон. Уг нь Жоншмаа маань сайн жүжигчин болох байсан юм. Дарханы телевизэд ажил лаж байгаад одоо “Эх орон” телевизэд мэргэжлээрээ ажиллаж байна.
-Танд эмээгийн үүрэг хүлээх зав гардаг уу?
-Миний хүүхдүүд надаар хүүхэд харуулж байгаагүй. Гантигмаа нялх хүүхэдтэй байж Москвад ажиллах болсон учраас гурван жил хамт байж байгаад ирлээ. Ирсний дараа том охин маань амаржаад жил орчим хамт байсан.
Хамгийн том зээгээ өвгөн бид хоёр гардаж өсгөсөн. Түүнээс биш байнга хүүхэд хараад гэртээ суухгүй ээ. Ер нь зүгээр суухаар ядраад хэцүү байдаг. Харин энд тэнд юм хийгээд гүйгээд байхаар бие ч хөнгөн байх юм.
-Та амьдралын аз жаргалыг хаана илүү мэдэрдэг вэ?
-Элэг бүтэн байх л хамгийн жаргалтай. Элэг бүтэн бол сэтгэл амгалан шүү дээ.
-Та шүлэг унших дуртай гэсэн. Дуртай дөрвөн мөртөө хэлээч.
-Би сүүлийн үед Т.Очирх үүгийн “Урам хайрла” шүлгийг унших дуртай болсон. Нэг их урт шүлэг биш учраас бүтнээр нь уншиж өгье
. Хүмүүс ээ,бие биедээ урам хайрла
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Хүч тэнхээ сэлбэх бүлээн дулаан сэтгэл хайрла
Анх удаа хөлд орж байгаа алдрайхан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла
Сурагчийн ширээний ард эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийг жаахан охинд
Эрдэмтэй хүн болно оо, хичээгээрэй гэж урам хайрла
Анхны цалингаа авчихаад баярлаж яваа хүүд
Аавын хүү эр хүн болж дээ, овоо шүү гэж шан хайрла
Амьдралд нэг алдчихаад гуниглаж суугаа хөвгүүнд Алдаж дээ хө, ахиад алдахгүй ээ гэж өршөөл хайрла
Өдий жил ч хэцүү байна даа гээд хүлээж суугаа амрагт
Өө сар жил юухан байдаг юм, урсаад л өнгөрнө гэж итгэл хайрла
Өндөр насыг насаллаа гээд гунисхийж суугаа бууралд
Өө та ануухан байна, болоогүй ээ гэж урам хайрла.
Хүмүүс ээ бие биедээ урам хайрла
Хүсэл зориг бадраах халуун дуулан үг хайрла
Өдий жил ч хэцүү байна даа гээд хүлээж суугаа амрагт Өө сар жил юухан байдаг юм, урсаад л өнгөрнө гэж итгэл хайрла”.
-Танд ч бас ханиа хүлээн суусан олон хоног байсан байх даа.
-Байлгүй яах вэ. Ямар нэгэн байдлаар хол явна. Гэхдээ хүлээхийн жаргал гэж ярьдаг байх аа.
-Та хоёр бие, биенээ хэн гэж дууддаг байсан бэ?
-Би өвгөнөө Бужаа, манай талийгаач намайг Дээеэ гэдэг байсан. Монголчууд бие, биенээ их нандин үгээр нэрлэн дуудаг шүү дээ. “Миний хонгор оо”, “Ахай”, “Ай хө” ч гэж дуудна. Харин өнөөгийн залуус “Хайр аа” гэж дууддагийг би таашаадаггүй юм.
Энэ бол Солонгос киноны л үг. Уг нь хайр гэдэг үгийг хэлний үзүүрээр хэлдэг юм биш, их нандин ховор үед хичээж хэлдэг үнэтэй үг.
Залууст ингэж ярих сайхан л байдаг байх. Гэхдээ хэрэлдэж муудахдаа ч энэ үгээ хэлээд байж болохгүй байх аа.
Бид МҮОНТ-ийн байранд уулзсан юм. Ойрд уулзаагүй танилуудтайгаа таараад Дулмаа эгч тун завгүй. Тэдэнтэй нь үлдээгээд буцъя даа. Аз жаргалтай цаг мөчөө дурсан, уран бүтээлийн халуун яриа өрнүүлэг.
Дотоод
Хэрэм жилд 1000 мод тарьдаг. Тэднийг хайрлая

Эмэгчин хэрэм хэрвээ нялх хэрэм олвол түүнийг зогсолтгүй хооллож, тэжээж , арчилж яг л ээж шиг нь 3 бүтэн өдрийн турш тэтгэдэг. Энэ хугацаанд ээж аавыг нь хайна , судалгаа явуулж үнэхээр ээж аавгүй гэдгийг тодруулж тогтоодог байна.
Тэгээд өргөж өөрийн гэр бүлийн гишүүн болгодог гэжээ. Эр эм хэрэмнүүд маш энхрий, романтик хосууд гэнэ.. эр нөхөр нь хоол олохоор яваад эргэж ирэхдээ заавал эхнэрээ үнсдэг дээр нь хоол хүнс авчирхаас гадна эхнэртээ зориулж хамгийн сайхан цэцэг, хамгийн том самар, жимс гээд бэлгээр бол булдаг гэнэ.
Хэрэмнүүд үнэнч ийм сайхан гэр бүлээс гадна жилийн турш нууж газар булж нөөцөлсөн бүх самар , үр жимснийх нь талаас илүү нь өөрсдөд нь биш харин биднийг баясгаж байгаа ой мод болж ургадаг гэнэ. Амьтад зүгээр ч нэг амьтад биш өөрийн гэсэн ухаантай заримдаа хүн биднээс ч дээр юм шиг.
Дотоод
Монгол улсын жудочид Антальяагийн “Их дуулга” тэмцээнийг зорилоо

Монголын улсын Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 31-нд Турк улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөнө. Катарын нийслэл Дохад 5-р сарын 7-нд эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохиогдож буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна.
Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөх Монгол улсын жудочид:
Эрэгтэй:
60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир
66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
81 кг: Г.Болор-Очир
90 кг: Г.Алтанбагана
-100 кг: Б.Гончигсүрэн
+100 кг: О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй:
48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
52 кг: Л.Сосорбарам
57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
63 кг: Б.Ганхайч
70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
+78 кг: А.Адъяасүрэн
Дотоод
Сорил: Та удирдагч уу?

1-10-р асуултанд “Тийм” гэж хариулбал 1 оноо, “Үгүй” гэж хариулбал 0 оноо,
11-20-р асуултанд “Тийм” гэж хариулбал 0 оноо, “Үгүй” гэж хариулбал 1 оноо өгнө.
1. Та байнга уучлал гуйдаг уу?
2. Хэн нэгэн хүн таны хувцсыг шоолж инээвэл та өмсөхөө болих уу?
3. Та өөрийн зөв гэж бодсон үедээ ч маргаан шуугианаас зайлсхийдэг үү?
4. Та элдэв дүрэм журамд амархан захирагддаг уу?
5. Хүмүүсийн гуйлтанд татгалзсан хариу өгч чаддаг уу?
6. Та моод даган хувцаслахыг хичээдэг үү?
7. Хувцас чинь биед эвтэйхэн биш ч гэсэн өөрт чинь зохиж байвал өмсөх үү?
8. Юмыг ойлгодоггүй хүмүүсийг хараад тэвчээр чинь барагддаг уу?
9. Та бусдаас юм гуйдаг уу?
10. Та бусдын анхаарал татахаар хувцасладаг уу?
11. Та хараалын муухай үгс хэлдэг үү?
12. Хүмүүсийг эвгүй тэнэг байдалд оруулахыг хичээдэг үү?
13. Зурагтаар ярьж айгаа хүмүүсийн ярианд эвгүйцдэг үү?
14. Хамт ажиллагсдадаа ажлаа хийж чадахгүй байгаа тухай үнэнийг хэлж чадах уу?
15. Дараа нь юу болохыг бодож тооцоололгүйгээр бодож байгаа юм аа шууд хэлдэг үү?
16. Та өөрийгөө тэвчээр муутай гэж боддог уу?
17. Та маргаанд ялагдахдаа ууралдаг уу?
18. Та мөнгөө зөвхөн өөртөө болон өөрийн зугаа цэнгэлд зориулан зарцуулдаг уу?
19. Та өөрийгөө авхаалжтай гэж боддог уу?
20. Олны дунд байхдаа аятайхан байж чаддаг уу?
14-20 оноо: Та удирдагч биш. Эгзэгтэй гэнэтийн юм болгонд танд бусдын заавар, зөвлөгөө хэрэгтэй байдаг бөгөд та хүний гуйсан болгоныг биелүүлдэг юм байна.
7-13 оноо: Та хувирамтгай хүн юм. Та бусыг удирдан зохион байгуулж чадна. Та бусдад зөвлөгөө өгөх дуртай. Гэвч танд бусдыг араасаа дагуулан захирахын тулд шийдмэг буюу бараг түрэмгий гэхээр зан чанар алга.
6-ба түүнээс доош оноо: Та бол төрөлхийн удирдагч байхаар заяагдсан хүн юм. Та захирамтгай зантай. Танд хүн зааж зааварлавал та их эмзэг хүлээн авдаг. Хэрэв та чухал ажил алба хашиж чадахгүй бол босогч тэмцэгч болох юм байна.
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг2 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа