Түүхүүд
Ялалт: Манай эхнэр сэтгүүлч

Хүн өөрийн сонирхолтой, хийж чаддаг, мэддэг зүйлээрээ амьдрах сайхан. Яг ингэж өөрийн сонирхлоороо амьдарч яваа хүмүүсийн нэг бол “Sport box” сувгийн продьюсер, “Score” студийн захирал Б.Ялалт юм. Түүнтэй хэрхэн сагсан бөмбөг сонирхож эхэлсэн болоод анх телевизийн салбарт хөл тавьж байсан тухай нь ярилцлаа.
-Ярилцлагаа таны сагсан бөмбөг сонирхож эхэлсэн тэр үеийг дурсаж эхэлье?
-Би 11 дүгээр дунд сургуулийг төгссөн. Манай ангийн хүүхдүүд сагс их тоглодог байлаа. Ер нь миний үеийнхэн бүгд л адилхан байх. Бид “Цэнхэр гараг” студи, “Одод” студийн нэвтрүүлгүүд, Тамир ахын бэлтгэсэн нэвтрүүлгүүдээс анх NBA-ыг үзэж, сонирхож эхэлсэн.
2000 оноос кабелийн телевиз жигдэрснээс хойш өөрсдийн гэсэн сонголттой, өөрсдийн гэсэн дэмждэг багтай болж үздэг болсон байх. Зурагтаар NBA-ын тоглолтуудыг их үздэг байсан. Тийм ч учраас NBA-д нойр хоолгүй хорхойсч өссөн гэхэд болно. Манай найз Ууганбаяр бид хоёр хичээл дээрээ ч тэр, гадуур явж байхдаа ч тэр NBA-ын талаар ярилцдаг байлаа.
Нэг томъёо хараад цээжилдэггүй мөртлөө сагсан бөмбөгийн тухай ярихаараа, нэг тоглогчийг хараад мартдаггүй байлаа. Тэгж явсаар байгаад л сагсан бөмбөгт дуртай, хайртай болчихсон. Ингэж л илүү дагнан сонирхож, одоо энэ сонирхолдоо үнэнч 14 гаруй жил болж байна даа.
-“NBA talk” сагсан бөмбөгийнтухай нэвтрүүлэг хийх санаа анх хэрхэн төрж байсан бол?
-2006 онд “Eagle” телевизийн спортын алба анх байгуулагдахад бид нэг дор цуглаж байлаа. Тэр үед Манай Идэр-Ууган ийм нэвтрүүлэг хийх санааг анх гаргаж байсан. Монголд Америкийн сагсан бөмбөгийг ойртуулъя, өөрсдөө нэвтрүүлгээ хөтөлье гэсэн. Тэгэхэд нь бид “Бид яаж чадах юм бэ, юугаа ярих юм бэ” гээд л халширцгааж байлаа.
Гэсэн ч эхлэхээр шийдсэн. Хамгийн анхны нэвтрүүлгийнхээ үеэр бид юу ярихаа мартаад сандарч байлаа. Тухайн үед холбогдож байсан үзэгчид биднээс “Та нар өөрсдөө зааланд тоглож үзсэн үү” ч гэж асууж байсан удаатай.
Гэхдээ тухайн үед Монголд сагсан бөмбөгийн тухай нэвтрүүлэг гаргахад үзэгчдийн хүлээж авах бэлтгэл хангалтгүй байсан. Бид ч өөрсдөө бэлэн биш байсан байх. Гэхдээ асар богино хугацаанд тогтмол үзэгчидтэй болсон.
-“Eagle” телевизийн босгыг анх хэрхэн давж байв?
-Тухайн үедээ “Eagle” телевиз миний мэдэх хамгийн хүнд, өндөр босготой телевиз байсан. Би сард цалингүй, амралтгүйгээр өглөөний 09 цагаас шөнийн 23 цаг хүртэл ажилладаг байлаа.
Намайг хэн ч тэгж ажилла гээгүй, шаардаагүй, шахаагүй. Гэхдээ би тэр телевизэд багтмаар байсан учраас л өөрөөсөө гарч болох бүх л хүч чадлаа дайчилж ажилласан. Тэгж байж үлдэж чадсан. Түүнээс биш тухайн үед сэтгүүлчээр л гэхэд өдөрт хэд хэдэн хүн ирж шалгуулдаг мөртлөө тэнцдэггүй л байсан.
Уг нь анх “Eagle” телевизийн спортын албанд шалгуулж байсан. Тэгсэн чинь “Чи арай болоогүй байна. Эхлээд мэдээний албанд эвлүүлэг хийж бай” гэсэн. Тэгэхэд нь би дотроо “Би спортын албанд орохдоо л орно” гэж бодож байлаа. Ажилд орсноосоо хойш яг нэг жилийн дараа буюу 2007 оноос албан ёсоор спортын сэтгүүлч болсон.
-Дуртай зүйлээ хийж, түүгээрээ тууштай ажиллаж амьдрах сайхан шүү дээ. Ингэхэд та өөрөө ямар мэргэжилтэй хүн бэ?
-Би хэвлэлийн технологич мэргэжилтэй. Монголд цор ганц бэлтгэдэг мэргэжил. Мэргэжилдээ их хайртай. Энэ мэргэжлээрээ ажиллаагүй л дээ. Гэхдээ хүн дуртай зүйлээрээ ажиллана гэдэг сайхан.
Тийм болохоор гэрээсээ гарахдаа ажилдаа яарч ирдэг, ажлаа дуртай, сэтгэл ханамжтай хийдэг. Тийм учраас өдий зэрэгтэй явж байгаа гэж боддог. Өөрийнхөө мэддэг, дуртай зүйлээ хийхээр хүнд өөр олон санаа төрдөг, улам л сайныг хийхийг эрэлхийлдэг.
-“Score” студийн үйл ажиллагааны тухай ярихгүй юу?
-2008 оноос эхлээд “Eagle” телевизэд ажиллаж байсан уран бүтээлчид, ганц нэг найзуудтайгаа нийлээд байгуулахаар зорьсон. Тухайн үед жил хагас орчим хөөцөлдөөд хөрөнгө оруулалт олж чадаагүй. Яагаад гэвэл бидэнд итгэх хүмүүс байгаагүй. Бид “Монголд спортын суваг байгуулъя, ганц “Одод” телевиз хангалттай биш байна. Бид 24 цагийн эфиртэй спортын суваг байгуулах гэж байна” гэхэд хэн ч итгээгүй.
Тэгээд бид эхний ээлжинд хоорондоо ярьж байгаад “Score” студиэ байгуулсан. Ингээд 2010 онд “Боловсрол суваг” телевизийн удирдлагуудтай уулзаж өөрсдийн саналаа хэлсэн. Тухайн телевиз ч биднийг дэмжиж, өөрсдөө төрөлжсөн сувгуудтай болохыг зорьж байгаагаа хэлж байсан.
Ингэж л “Боловсрол суваг” телевизтэй холбогдсон. Ердөө ганцхан жилийн дараа чадварлаг хамт олны буянаар бидний хүсч байсан зүйл биелэлээ олсон. Гэхдээ одоо ч манай “Sport box” суваг хөл дээрээ бүрэн тогтож чадаагүй л байгаа. Тэгэхээр бидэнд хийх ажил их байна.
-Өнгөрсөн хугацаанд “Sport box” сувгийг төлбөртэй боллоо, энэ төлбөр Ялалт, Идэр-Ууган хоёр халаасанд орж байна гэх зэргээр зарим кабелийн сувгаар гарахаа больсонд дургүйцсан үзэгчид янз бүрийн яриа гаргалаа. Гэтэл та хоёрын хэн хэн нь энэ асуудалд ямар нэгэн тайлбар өгөөгүй. Энэ тухайд?
-Хүмүүс Идэрээ бид хоёрыг л баяжаад байгаа юм шиг яриад байгаа. Гэхдээ тэгж ойлгох нь ч ойлгомжгой. Яагаад гэхээр хүн харж байгаа зүйлээ л шүүмжилнэ шүү дээ. Цаана нь хэн байна, юу болоод байна вэ гэдгийг тэр бүр мэдэхгүй. Мэдэхийг ч хүсдэггүй байх.
Яахав “Sport box” төлбөртэй суваг болох нь цаашдаа энэ суваг үйл ажиллагаагаа бие даан үргэлжлүүлэн явуулах цорын ганц арга. Монголд телевизүүд хэтэрхий олон болчихлоо. Тийм ч учраас зөвхөн зар сурталчилгаагаар телевиз ажиллах ямар ч боломжгүй болж байна.
Гэхдээ яг үнэндээ төлбөртэй сувгийн систем аль ерэн хэдэн онд л нэвтэрсэн шүү дээ. Манайд л одоо нэвтэрч, ингэж шүүмжлэл дагуулаад байгаа болохоос биш. Эхлээд үнэгүй үзүүлж, үзэгчдээ татсаныхаа дараа төлбөртэй болсон нь манай сувгийн алдаа байж болох. Гэхдээ ингэж шийдэхээс өөр арга байхгүй.
Анхнаасаа хэний ч мэдэхгүй суваг гарч ирээд “Манайх төлбөртэй шүү. Биднийг үзээрэй” гэвэл хэн үзэх юм бэ. Төлбөртэй суваг болно гэдэг маань цаашдаа энэ суваг тогтвортой ажиллана гэсэн үг. Тогтвортой ажиллана гэдэг нь удаан хугацаанд ашиг олно.
Ашиг олно гэдэг маань олон том чанартай контент худалдаж авна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол зайлшгүй л байх ёстой зүйл. Түүнээс биш эндээс би нэг ч төгрөг авахгүй, Идэрээ нэг ч төгрөг авахгүй. Бид хоёр захирал нь биш. Зүгээр л уран бүтээлчид шүү дээ.
-Та сая “Sport box” одоо ч хөл дээрээ тогтож чадаагүй байна гэлээ. Ер нь хувийн телевиз, ялангуяа нэг чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж байгаа суваг яаж хөгжих ёстой юм бэ. Таны харж байгаагаар ямар гарц байж болохоор байна вэ?
-Хүмүүсийн ганц хүсээд байгаа зүйл бол бүх кабелийн телевизүүдээр л гардаг болох явдал шүү дээ. Таван мянган төгрөг гэдэг бол өндөр үнэ биш. Өглөө дуртай сагсан бөмбөгөө үзэхийн тулд, спортын мэдээгээ үзэхийн тулд хэн хүн ийм үнэ төлөхөд бэлэн. Хамгийн гол нь бүх боломж нь нээлттэй байх ёстой. Үүн дээр ч санал нэгтэй байгаа.
Тэгээд дээрээс нь хүмүүс үзэж байгаа юмныхаа төлөө мөнгө төлөөд, тэрнийхээ дараа дэмждэг л байх хэрэгтэй. Түүнээс биш манайд спортын суваг хөгжих маш их боломжтой.
Тийм болохоор л телевиз болгон спортын хөтөлбөртэй, спортын контент авахын тулд өрсөлдөж байна шүү дээ. Эндээс өрсөлдөөн гарч чанар сайжирна. Харамсалтай нь манайд спортын сэтгүүлчид үнэхээр хангалтгүй байдаг л даа.
-Дуртай сувгаа үзэхийн тулд энэ хэмжээний үнэ төлөх нь боломжтой юу. Гадны жишиг ямар байдаг бол?
-“NBA” TV гээд бидний авч үзүүлж байгаа телевиз бас төлбөртэй. Өнөөдөр ямар нэгэн байдлаар үнэгүйгээр NBA-ын тоглолт үзье гэвэл долоо хоногт дээд тал нь нэг л тоглолт үзнэ. Харин кабелийн сувгаар үзэх юм бол зөвхөн тухайн хотынхоо багийн тоглолтыг үзэх, эсвэл лигийн бүх тоглолтуудыг үзэх гээд сонголтууд гарч ирнэ.
Харин “NBA” TV бол суваг. Үүнийг үзэж байна гэдэг нь зөвхөн Монголд гэлтгүй, Америкт ч зарим хүнд олддоггүй боломж байхгүй юу. Тэр дундаа таван мянган төгрөгөөр энэ бүхнийг үзнэ гэдэг хаана ч байхгүй боломж.
-Ялалт сагсан бөмбөгөөс өөр ямар спорт сонирхдог вэ?
-Ер нь сагсан бөмбөг миний амьдрал болчихоод байна гэхэд хилсдэхгүй. Уг нь биллиард их сонирхдог байсан. Одоо бол ерөөсөө л сагсан бөмбөгийн тэмцээн үзнэ, нэвтрүүлгээ хийнэ, сагсаа тайлбарлана.
-Гэр бүлийн хүнээ танилцуулаач. Эхнэр нь сагсан бөмбөг сонирхдог уу?
-Миний эхнэр “Eagle” телевизийн сэтгүүлч, орчуулагч Ариун-Учрал гэж бүсгүй байдаг. Бид хоёр ханилаад зургаан жил болж байна. Сүүлдээ эхнэр хүртэл дэмждэг болдог юм байна. “Танай багийн тоглолт гарч байна” гээд л хэлдэг болдог юм байна лээ /инээв/
-Их ажлынхаа хажуугаар дуртай спортоороо хичээллэх, тоглох цаг зав гарч байна уу?
-Долоо хоногт нэгээс хоёр удаа зааланд тоглочихдог шүү. Бас Монголынхоо лигийн тоглолтуудыг очиж үздэг.
-Чөлөөт цагаараа сагсан бөмбөгөөс өөр зүйлд анхаарлаа хандуулж байна уу. Номтой хэр ойр хүн бэ?
-Би аль болох кино, ном хоёртой их ойрхон байхыг хичээдэг. Гэвч тэр болгон ном уншаад суух боломж гарахгүй байна. Шаардлагатай мэдээллийг интернэтээс авчихаж байна. Номноос их юм мэдэж чаддаг, олон шинэ санаа төрдөг юм шиг санагддаг. Гэхдээ хэт автаж уншиж болохгүй. Харин кинонд шүүмжлэх ч юм байна, кайф авах юм ч байна. Хамгийн сүүлд “Сталин”-г уншсан юм байна.
-Монголын сагсан бөмбөгийн холбоо хоёр хуваагдчихаад л талцаад байна. Энэ маргаан ч маш удаан үргэлжилж байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?
-Хэн нь хаашаа явахыг нь, яаж хөгжихийг нь цаг хугацаа харуулах биз дээ.. Өөрсдөө учраа олог. Одоо бол би энэ зүйлээс хол байхаар шийдсэн.
-Таныхаар Монголын сагсан бөмбөгийн хөгжил ямар шатанд явж байна вэ?
-Их сайхан хөгжих гэж байгаа юм шиг болоод л зогсчихсон. Гаднаас гоё гоё тамирчид авчраад л байна. Хамгийн гол нь тэд нараас юу авч үлдэж чадаж байна вэ гэдэг л байна. Түүнээс биш манайд мөнгө нь байна, багууд нь байна, лиг нь байна, клубууд нь бүрдчихлээ.
Харин юу дутуу байна вэ гэхээр сайн дасгалжуулагчид дутуу байна. Бас сайн сургалт хэрэгтэй. Манай сагсан бөмбөгийн сургалт дунд сургуулийн сургалтаасаа л эхлэх хэрэгтэй. Системтэйгээр хүүхдүүдээ хөгжүүлэх хэрэгтэй. Дан ганц лиг сагсан бөмбөгийн хөгжлийг тодорхойлох зүйл биш. Бид өөрсдийгөө хөгжөөд байна л гээд байгаа. Бусад улсууд ч гэсэн хөгжөөд л байна шүү дээ. Тэдний хөгжлийн хажууд манайх хамаагүй бага, бүр харьцангуй бага байгаа юм.
-Өнгөрсөн есдүгээр сард “NBA talk” өдөрлөг зохион байгуулсан. Үзэгчидтэйгээ их амьд харьцаатай, сайхан өдөрлөг болсон. Тиймэрхүү өдөрлөг дахиж зохион байгуулах бодол бий юу?
-Бидний зав зай маш хомс. Өглөө нь тоглолтоо тайлбарлана, өдөр нь нэвтрүүлгээ хийнэ, орой нь тоймоо бэлдэнэ. Уг нь тиймэрхүү өдөрлөгийг улирал болгоны өмнө зохион байгуулж байвал сонирхолтой.
-“Спортын сэтгүүлчдийн холбоо”-тойгоо хэр холбоотой ажиллаж байна вэ?
-Спортын сэтгүүлчдийн холбоо маань 2006 онд намайг энэ салбарт орж ирж байхад л үйл ажиллагаа явуулдаг байсан. Харин сүүлийн гурван жил маш идэвхитэй ажиллаж байгаа. Сэтгүүлч сурвалжлагчдаа хооронд нь танилцуулах, бие биенийхээ нийтлэл, нэвтрүүлгийг дэмжих, хамтарч ажиллах, нэг нэгэндээ шүүмжлэлтэй хандаж чаддаг байх гээд зохион байгуулж байгаа ажил олон.
Гэхдээ манай хэвлэл мэдээллийн салбарт спортын сэтгүүлчид зайлшгүй шат ахих ёстой. Тэмцээнийхээ нэрийгч мэдэхгүй хүн спортын сэтгүүлч гээд явж байна шүү дээ. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэж үг байдаг.
Харин манай “Sport box” суваг энэ тал дээр маш их шүүмжлэлтэй ханддаг. Үүнээсээ болоод зарим талаар ад болдог ч үе бий. Гэхдээ нэг нэгэндээ шүүмжлэлтэй ханддаг байх хэрэгтэй. Би одоо холбооны хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа.
Түүхүүд
Ланд 300 захиалсан иргэн “Таван Богд”-ыг хардаж байна. Учир нь

Монгол улсад Ланд 300 машин орж ирээд нэлээн хугацаа боллоо. Гудамжаар энэ хүлэг маш их явах болсон билээ. Тэгвэл үүнийг дагаад худалдаа арилжааны асуудалг гомдлууд гарч байгаа аж.
Тэгвэл нэгэн иргэн ийнхүү бичжээ:
2022-12 сар Toyota 5 богд орж машин (300 биш) захиалсын. Хамгийн ойр ирэх нь 2 сард багтаад ирэх ганц машин байна гэхээр нь захиалы гэлээ, төлбөрөө 100% хийвэл л захиалга авна, Урьдчилгаа төлөөд захиална гэсэн ойлголт байхгүй гэв.
Ингээд хамж шимж зээлж байгаад 100% бүрдүүлээд гэрээ байгуулсан чинь бид хугацаан дээр гарант өгөхгүй, машин ирэх үед үнэ өссөн байвал би зөрүүг төлөх үүрэгтэй гэсэн гэрээ тулгав, тэд өөрсдөө ямарч хариуцлага хүлээхгүй аж.
Та нар одоо 100% төлбөрөө цаад талдаа хийчүүл үнэ яагаад нэмэгддэг билээ гэж эсэргүүцсэн боловч, тэгүүл гэрээ хийхгүй гэнэ, тулгалтанд орсон би гэрээг зурав. Инкээд гэрээнд заасан 2-р сар аль хэзээ дуусч, 3-р сар дуусах гэж байдаг, машин байдаггүй.
Борлуулагч гэх нөхөр рүү байнга утсаар залгавч тэр утсаа ч авахгүй, мөнгий нь авцан юм чинь энэ одоо хэнд хэрэгтэй юм гэжаагаан байлгүй.
Уг нь танд байнга мэдээлэл өгч ажилланаа гэжээсэн, үнэн дургүй хүрмээр. Өөр 1 хүнээс авсан мэдээллээр 01/30-нд Японоос гарсан, 02/09-нд Уханьд ирсэн болтой, тэрнээс хойш яасан бүү мэд. Хятадаас нааш тээврийн гацаа гарсан гээ биздээ
Сүүлдээч бүр элдвийн юм боддог боллоо. Хэрэглэгчийг хуурч хурдан авчирна гэж мөнгий нь 100% аваад 5 богд нь өөр салбар руугаа оруулж эргүүлдийн биш биз, тэгээгүй бол тээвэрлэх хугацаа, үнэ өсөхөд тэд хариуцахгүй гэдэг нь ямар учиртайм? Үүнийг шалгуулмаар байнаа, хаана хандахуу, ШӨХТГ, Цагдаа юү
Иргэн Bold Tovuu
Түүхүүд
Б.Дөлгөөн: БЗС-г харлуулах замаар ирээдүйд өөрсдийн хүчээр шалгарч гарч ирж буй, санхүүгийн хувьд чадал муутай залуусын боломжийг хаах вий

Өнөөдөр БЗС-н сургалтын зээл их яригдаж байна. Миний хувьд Харвардын Их Сургуульд “Олон улсын хөгжлийн эдийн засаг”-н магистрт хоёр жилийн хугацаанд суралцахдаа БЗС-н тэтгэлэг авч явсан билээ.

Миний суралцсан хөтөлбөр бол Харвардын Их Сургуульд жилдээ ердөө 70-н оюутан авдаг хөтөлбөр бөгөөд 2016 онд тэнцэж орсон. Хөтөлбөрийн нийт зардал нь сургалтын төлбөр амьжиргааны зардал нийлээд бараг 200,000 ам доллар болж байв.

Сургуулийн тэтгэлэгт эссэ бичиж материал өгснөөр жилийн 53,000 нийтдээ бараг 110,000 ам.долларын тэтгэлэг сургуулиасаа авсан. Тэгсэн хэдий ч цаана нь хоёр жилийн 70,000 мянган доллар, эхнэр хүүхдээ аваад явбал дүн нь нэмэгдээд бараг 100,000 ам доллар дутаж байлаа. Зөвхөн гэр бүлийн хүмүүс гээд эрүүл мэндийн даатгалд л эхнэр хүүхдийн жилд 10,000, хоёр жилийн 20,000 ам.доллар нэмэгдэхээр байсан. Нийт төлбөр зардлыг харая гэвэл: https://bit.ly/3niOpjW

Ингээд өөрийнхөө 19-р хороололд амьдарч байсан байраа 2016 онд яг үл хөдлөх хөрөнгийн үнэ унаж, доллар өсөж байх үед зарж байв. Мөн өөрийн барьдаг нэрийн хуудас болсон 9911-АВВА гэдэг азын дугаараа хүртэл зарсан. Яахав ажил бүтээх зорилгоор санхүүгийн том групп компанид ажиллаж байхдаа авсан юм. Үүн дээр хадгаламжаа нэмээд ч хүрэхгүй учир энэ бүхнээ зарж үрээд ингэж их зардлаар явах хэрэг байна уу ч гэж эргэлзсэн өдөр надад байсан.

Тиймээс ч энэ БЗС-н боломжийг би хөөцөлдөж хоёр жилийн нийт 32,000 ам долларын зээл авсан. Өөрөөр хэлбэл БЗС-с зээл авахгүйгээр эдийн засгийн магистраа Харвард-д хийх боломжгүй байсан нь үнэн. Би бол татаад авахуулчихаар хэн нэгэн байхгүй, өөрсдөө мөнчгөрөөрөө л болгох гээд зүтгэж байгаа мянга мянган залуугийн нэг.

Магистрын хөтөлбөрөө 2016 онд эхлээд хоёр жил суралцаж, шаардлагатай дадлага ажил хийж, дипломоо бичээд 2018 онд сургуулиа амжилттай төгссөн. Төгсөөд л Монголдоо ирж хоёр жил хувийн хэвшилд ажиллаж байгаад 2020 оноос төрд зүтгэж эхэлсэн билээ. Өнөөдөр өөрийн сурсан мэдснээ олны эрх ашгийн төлөө зориулж ажиллаж байна.

Энд би БЗС-н сайн мууг хамгаалах гэсэн санаа огт агуулсангүй. БЗС-г харлуулах замаар ирээдүйд өөрсдийн хүчээр шалгарч гарч ирж буй, санхүүгийн хувьд чадал муутай залуусын боломжийг хаах вий гэж санаа зовниж байна. Харин сонгон шалгаруулалтаа хэрхэн сайжруулж, хамгийн зөв хүмүүстээ хүргэх тэр процессийг нээлттэй, ил тод явуулж өөрчилж засаг ёстой вэ гэдгээ хэдүүлээ сайн ярилцах ёстой мэт.

Учир нь магистрт суралцах уу яах вэ гээд эргэлзэж байсан үед хэдий миний материал журмын дагуу дэлхийн топ сургуульд, хөгжлийн эдийн засгийн чиглэлээр хамгийн топ хөтөлбөрт тэнцсэн ч гэсэн уг засгийн газрын тэтгэлгийг хэрхэн авах, яаж хандах, ямар замаар сонгон шалгарах энэ бүгд үнэхээр тодорхой бус, ойлгомжгүй хэцүү байсан. Тиймээс л сонгон шалгаруулалтыг нээлттэй, ямар нөхцлүүд байгаа нь тодорхой, шат бүр нь шударга, ил тод явуулах зайлшгүй шаардлага бий.

Тэгж байж Монгол улсын маань асуудлыг шийдвэрлэх потенциалтай, эргэж ирээд энэ нийгмийнхээ хөгжлийн төлөө, ирээдүйн бүтээн байгуулалтын төлөө ажиллах залуусаа бид зөв сонгож, бэлтгэж чадна.
Өнөөдөр эргээд харахад миний хувьд бүх зүйлээ тавьж байгаад, нэмж зээл авж байгаад ч гэсэн өөрийн зорьсон зүйлээ суралцаж ирсэн минь оносон санагдаж байна”гэв.
Түүхүүд
Улсын заан цолтой бөх халдлагад өртжээ

Улсын заан Б.Серик бусдад хутгалуулж, гэмтэл авчээ. Эх сурвалжийн мэдээллээр гар хэсэгт зүсэгдэж, шөрмөс нь тасарсан гэх мэдээлэл байна.
Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт явж байхдаа уяач Б гэгчтэй хамт , согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ маргалдсаны улмаас ийм явдал болжээ. Хэрэг үйлдсэн Б “хуулийн байгууллагад мэдэгдэхгүй байх, мөнгө төгрөг өгөх” санал тавьсан ч Б.Серик цагдаагийн байгууллагад гомдлоо гаргажээ.

Улсын заан Бердимуратын Серик гэж хэн бэ?
Б.Серик нь 1994 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрж, багадаа Дархан-Уул аймгийн Шарынгол суманд өсчээ.
Б.Серик нь үндэсний бөхөөр “Сүлд” спорт хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 439 дугаар анги, “Бес бүргэд” ХХК-ийн харьяат бөх юм. Түүнчлэн үндэсний бөхөөс гадна жүдо, самбогоор хичээллэдэг.

Тэрбээр анхны цолоо 2011 оны Баян-Өлгий аймгийн наадамд зодоглож үзүүрлэн аймгийн заан цол, 2013 оны аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байжээ. Харин удаах цолоо 2017 оны улсын наадмаар тав давж шөвгөрөн улсын начин цол хүртсэн.
Энэ жилийн улсын баяр наадамд долоо давж улсын заан цол хүртсэн юм. Ингэснээр Баян-Өлгий аймгаас төрсөн хоёрдох улсын заан цолтон болсон бөгөөд улсын заан Т.Абдигажы, улсын харцага О.Бахыт, улсын начин Б.Хожагапан, Д.Мөнхбүрэн, Д.Ожоон, Т.Нурхадыл, Б.Баатарцол нарын дараа Баян-Өлгий аймгаас төрсөн найм дахь улсын цолтой бөхөөр тодорчээ.

Мөн Пагамын Аюуш арслангийн мэндэлсний 100 жил,Хангайн бүсийн их хурд уралдаан,Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80,81 жилийн ойн баяр наадмын хүчит 128 бөхийн барилдаанд шинэ заан Б.Серик барилдаж түрүү үзүүр булаацалдан үзүүрт шалгарсан.
Тэрбээр улсын заан цол хүртэхдээ дараах бөхчүүдийг давжээ.
- Нэгийн даваанд Баянхонгор аймгийн харьяат сумын заан Э.Дашзэвэг
- Хоёрын даваанд Өвөрхангай аймгийн харцага Б.Өлзийсайхан
- Гурвын даваанд Завхан аймгийн арслан Ш.Чинтулга
- Дөрвийн даваанд Булган аймгийн арслан П.Даваадорж
- Тавын даваанд Ховд аймгийн арслан Ц.Төмөрцоож
- Зургаагийн даваанд Булган аймгийн арслан Э.Сумъяабат
- Долоогийн даваанд улсын заан Д.Анар
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг2 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа