Connect with us

Дотоод

Л.Өнөрчимэг: Хайртыгаа дурсаж, бэлэвсэрч гансарч яваа бүсгүй хүн би

Published

on

Л.Өнөрчимэг:

“Сайн хүүгээ бодоод хүн шиг сайхан амьдарч яваа ээж хүн ээ би***

Цэргийн офицер хайртыгаа дурсаж, амuа алдагсдыг мартаж чадахгүй бэлэвсэрч гансарч яваа бүсгүй хүнээ би***

Намайг хүү шигээ хайрласан хайртай хошууч аавыгаа санан санан бэтгэрч уйлж яваа охин үр ээ би***

Хүүгээ том болсон гэхгүйгээр үргэлж нялх мэт энхрийлж эрхлүүлэн бүүвэйлж суухад… хүү минь хүмүүсийн дээдийн дээдээр сайн явдаг юмаа***

Өвөө Аав хоёрыг тань орлож ЦЭРЭГ эр хүн болон хувирсан муу ижий нь билээ би!!!

Хөөрхөн хүүдээ хязгааргүй их хайртай!!!

Монгол цэргийн баярын мэнд дэвшүүлье!!!” гэлээ.

Дэлхийн зургийн спорт холбооны ерөнхийлөгч Л.Өнөрчимэгтэй ярилцлаа.

-Зургийг хүмүүс урлаг гэдэг талаас нь ойлгодог тэгтэл спорт гэхээр их сонин юм. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

-Хүмүүст хүрэхээр ойлгомжтойгоор тайлбарлъя. Монгол Улсын Боловсролын их сургуульд урлаг биеийн тамир нь хамт болчихсон. Ийм хосолсон нэртэй сургууль хүртэл байна. Энэ сургууль нь урлаг спортын мэргэжилтнийг төрүүлж байна. Мөн усан дотор зурахад усанд сэлнэ, морин дээр давхиж яваад зурахад моринд эрэмгий байхыг шаардана дандаа хөдөлгөөнтэй хосолж байгаа биз. Спортын өөрийн хэл, нэр томъёо гэж байдаг. Түүнийг энгийнээр хэлбэл, зурах үзүүлбэрийг үзэгчдийн өмнө тодорхой цаг хугацаатай спортын эрсдэлийг даван туулж зурахыг хэлж байгаа юм.

Бид гадаадын зурагчидтай өрсөлдөхийг хүсч байна. Ялангуяа миний хувьд элсээр, усан дотор, морин дээр давхиж явахдаа, хоёр гар, хөл, амаараа зэрэг зурах гэх мэт төрлөөр дэлхийн зураачидтай халз өрсөлдмөөр байна. 

-Энэ төрлөөр судалгаа хийж, зураад 30 гаруй жил болсон гэж байна. Үүнийг улам дэлгэрүүлэхийн тулд цаашид юу хийх вэ?

-Зургийн спортын талаар олон улсын үзүүлбэрүүдийн анхдагч нь байж байгаа тохиолдолд олон амжилт гарна гэж бодож байна. Дэлхий нийтэд тэмцээн зохиохоор  Дэлхийн зургийн спортын холбоо, Олон улсын калиграф болон элсэн зургийн холбоод байгуулагдсан. Бид гадаадын зурагчидтай өрсөлдөхийг хүсч байна.

Ялангуяа миний хувьд элсээр, усан дотор, морин дээр давхиж явахдаа, хоёр гар, хөл, амаараа зэрэг зурах гэх мэт төрлөөр дэлхийн зураачидтай халз өрсөлдмөөр байна. Дээрх төрлүүдээр зурсан үзүүлбэрүүдийг  монголд хүүхдүүд хийдэг боллоо. Одоо бид дэлхийн тавцанд гарч, танигдмаар байна.

Зургийн спортын төрлөөр сургалт явуулж хүүхдүүдийг сургаж байна. Үүний үр дүнд хүүхдүүд тайзан дээр цаг хугацаатай уралдан зурж, спортын зураач болох гараагаа эхэлж байна. Би энэ төрлөөр явж судалгааны ажил хийж, зураг зурсаар 30 гаруй жил болсон байна.

Ингэхэд надтай өрсөлдөхүйц хэмжээний зураач гараагүй учир би гадаадын зураачидтай өөрийн ур чадварыг өрсөлдүүлж уралдах хүсэлтэй байгаа. Ингэхийн тулд өөрөө тэмцээн зохиож, гадны мундаг зураачдыг урьж өрсөлдөнө.

-Үүнийг хэзээнээс ажил хэрэг болгох вэ?

-Гадаадын спортын зураачидтай өрсөлдөхийн тулд бид холбоод байгуулсан. Түүгээрээ дамжуулж гадаад харилцаагаа бэхжүүлж, зураачдад өрсөлдөх саналаа албан ёсоор тавина. Эхний ээлжинд шоу тоглолтын хэлбэрээр хийх байх. Олон улсын зургийн спортын тамирчидтай өрсөлдөж, шоу тоглолт хийхийн тулд маш их судалгаа хэрэгтэй. Бид зургийн спорт хэмээх дэлхийд байхгүй юмыг олоод батлаад, хамгаалаад хөгжүүлэх гээд явж байна шүү дээ.

Зургийн спорт Америкт байсан би онгоцны билет худалдаж аваад очоод тэмцээнд оролцож болно. Харин өөрсдийн нээж илрүүлсэн зүйлээ сурталчилж тэмцээн байгуулах гэж байгаа болохоор бид энд  дэвжээгээ байгуулж, шүүгчдийн бүрэлдэхүүнээ сонгож, номинацаа бий болгох шаардлагатай болж байна.

Ийм олон асуудлуудыг зэрэг шийдэх хэрэгтэй учир ирэх онд бэлтгэлээ хийгээд 2018 оноос зургийн спортын тэмцээнийг зохион байгуулах бодолтой байна. Гэхдээ энэ ажлыг манай баг бүрэлдэхүүн өөрсдийн бор зүрхээрээ хийж байгаа нь бахархууштай хэрэг.

-Дэлхийн зургийн спортын холбоо ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм бэ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Холбооны үйл ажиллагааны гол чиглэл нь оюуны тамирчдыг бэлтгэх, зургийн спортын мэргэжлийн болон шоу төрлүүдээр үндэсний болон олон улсын тэмцээнийг зохион байгуулж явуулах чиглэл зорилоготой.

-Хүмүүс үүнийг нэг л ойлгохгүй байх шиг. Тийм үү?

-Одоо энэ спорт хөгжих цаг нь болсон. Эхлээд намайг зурж эхэлж байхад зөвхөн усан дотор зурахын тулд эрдэмтдийн хурлаар орж, маш олон тамга тэмдэг, цаас болж байж үзүүлбэрээ хийдэг байлаа. Гэтэл одоо хүмүүс ойлгож, энэ үзүүлбэрийг сонирхдог хүмүүс ч бий болсон. Цаашдаа би дэлхийн хэмжээнд зурж буй энэхүү үзүүлбэрүүдээрээ Геннисийн рекорд тогтоож үзүүлэх, “Авяаслаг Хятадууд” ч юм уу олонд түгсэн шоугаар түгээж дэлгэрүүлмээр байна.

-Хүүхдүүд зураг зурахдаа хар бараан зүйлсийг илүү бүтээлдээ тусгаад байна гэж та сая хэллээ. Үүний гол шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Тийм ээ. Би Налайх, Дархан, хөдөө орон нутаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, чинээлэг өрхийн хүүхдүүд гээд бүх давхаргаар явж зургийн спортын хичээлийг зааж явсан.Тэгэхэд сүүлийн үед хүүхдүүдийн зурж буй зураг өөр болсон. Улс төр, нийгмийн хар бараан, гундуу зүйлсийг зурагтаа тусгаад байна. Хүүхдийн юмыг дандаа сайхнаар төсөөлдөг зан чанарууд, сэтгэлгээ нь алга болсон.

-Усан дотор сэлэх, мориор давхих явцдаа зурах нь их эрсдэлтэй биш үү. Хувь хүнээс их зориг шаарддаг байх.

-Тийм шүү их хэцүү. Наад зах нь усан дотор зурахдаа амьсгаа түгжинэ. Усанд нордоггүй цаас харандаа шаардалагтай болно. Тэгэхдээ орчиноо харна, мэдрэнэ, зурна. Харин морин дээр давхиж явахад анхаарал их чухал. Энэ төрлөөр явахад бэлтгэл, зориг, тэвчээр их чухал.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

Монгол улсын жудочид Антальяагийн “Их дуулга” тэмцээнийг зорилоо

Published

on

By

Монголын улсын Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 31-нд Турк улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөнө. Катарын нийслэл Дохад 5-р сарын 7-нд эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохиогдож буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна. 

Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөх Монгол улсын жудочид:

Эрэгтэй:

60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир

66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр

73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр

81 кг: Г.Болор-Очир

90 кг: Г.Алтанбагана

-100 кг: Б.Гончигсүрэн

+100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй:

48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

52 кг: Л.Сосорбарам

57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо

63 кг: Б.Ганхайч

70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ

+78 кг: А.Адъяасүрэн

Continue Reading

Дотоод

Сорил: Та удирдагч уу?

Published

on

By

1-10-р асуултанд “Тийм” гэж хариулбал 1 оноо, “Үгүй” гэж хариулбал 0 оноо,
11-20-р асуултанд “Тийм” гэж хариулбал 0 оноо, “Үгүй” гэж хариулбал 1 оноо өгнө.

1. Та байнга уучлал гуйдаг уу?
2. Хэн нэгэн хүн таны хувцсыг шоолж инээвэл та өмсөхөө болих уу?
3. Та өөрийн зөв гэж бодсон үедээ ч маргаан шуугианаас зайлсхийдэг үү?
4. Та элдэв дүрэм журамд амархан захирагддаг уу?

5. Хүмүүсийн гуйлтанд татгалзсан хариу өгч чаддаг уу?
6. Та моод даган хувцаслахыг хичээдэг үү?
7. Хувцас чинь биед эвтэйхэн биш ч гэсэн өөрт чинь зохиж байвал өмсөх үү?
8. Юмыг ойлгодоггүй хүмүүсийг хараад тэвчээр чинь барагддаг уу?

9. Та бусдаас юм гуйдаг уу?
10. Та бусдын анхаарал татахаар хувцасладаг уу?
11. Та хараалын муухай үгс хэлдэг үү?
12. Хүмүүсийг эвгүй тэнэг байдалд оруулахыг хичээдэг үү?

13. Зурагтаар ярьж айгаа хүмүүсийн ярианд эвгүйцдэг үү?
14. Хамт ажиллагсдадаа ажлаа хийж чадахгүй байгаа тухай үнэнийг хэлж чадах уу?
15. Дараа нь юу болохыг бодож тооцоололгүйгээр бодож байгаа юм аа шууд хэлдэг үү?
16. Та өөрийгөө тэвчээр муутай гэж боддог уу?

17. Та маргаанд ялагдахдаа ууралдаг уу?
18. Та мөнгөө зөвхөн өөртөө болон өөрийн зугаа цэнгэлд зориулан зарцуулдаг уу?
19. Та өөрийгөө авхаалжтай гэж боддог уу?
20. Олны дунд байхдаа аятайхан байж чаддаг уу?

14-20 оноо: Та удирдагч биш. Эгзэгтэй гэнэтийн юм болгонд танд бусдын заавар, зөвлөгөө хэрэгтэй байдаг бөгөд та хүний гуйсан болгоныг биелүүлдэг юм байна.

7-13 оноо: Та хувирамтгай хүн юм. Та бусыг удирдан зохион байгуулж чадна. Та бусдад зөвлөгөө өгөх дуртай. Гэвч танд бусдыг араасаа дагуулан захирахын тулд шийдмэг буюу бараг түрэмгий гэхээр зан чанар алга.

6-ба түүнээс доош оноо: Та бол төрөлхийн удирдагч байхаар заяагдсан хүн юм. Та захирамтгай зантай. Танд хүн зааж зааварлавал та их эмзэг хүлээн авдаг. Хэрэв та чухал ажил алба хашиж чадахгүй бол босогч тэмцэгч болох юм байна.

Continue Reading

Дотоод

Тэр Монголчуудын бахархал байхыг хүсдэг

Published

on

By

Гар урлалын чиглэлээр мэргэшсэн гэж хэлж болох “Ховор угалз” компанийн захирал М.Сувд-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та бидэнд өөрийн эрхэлдэг ажлаа танилцуулахгүй юу?    

-Намайг М.Сувд-Эрдэнэ гэдэг. Увс аймгийн Бөх мөрөн суманд төрж өссөн. Одоо Улаанбаатар хотод аж төрж амьдарч байна. Би гар урлалын чиглэлээр сургалт үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг. “Ховор угалз” компанийг удирддаг. Үндэсний монгол, буриад гутлыг  20 гаруй жил урлаж байна.

2011 оноос хойш “Ховор угалз” сургалтын төвөө байгуулаад Сонгинохайрхан дүүрэгт гар урлалын чиглэлээр сургалт явуулж мөн сургалтад суусан хүмүүсээ ажилд оруулж орлоготой болгодог.

-Яагаад гар урлалыг сонирхох болсон юм бэ?

-Би багш мэргэжилтэй. Хөдөөнөөс хотод ирээд ажил хийх зорилготой ирсэн. Аав ээж хоёр минь монгол гутлын дотор талын оймсыг оёдог хүмүүс байсан. Тухайн үедээ тэр оймсоо “Хүчит шонхор” зах дээр нийлүүлдэг байлаа. Тэр үед л ээж аавдаа туслах зорилгоор анх гар урлалыг хийж эхэлсэн.

Одоогоос 20 жилийн өмнө багшийн сарын цалин 250 мянга байсан. Тэр мөнгийг бид долоо хоногт олдог байлаа. Тиймээс залуу хүн чинь гутлаа хийнэ. Багш болно түр зуур л гутлаа хийж байна гэж хэлдэг байсан. Хүмүүс гуталчин гэхээр л хэцүү ядуу хүмүүс энэ мэргэжлээр ажилладаг гэж ойлгодог.

Гэхдээ ямар ч мэргэжилтэй байсан. Хүн өөрийнхөө хийж байгаа зүйлдээ аажмаар дурладаг. Одоо телевиз, радио, сонин сэтгүүлд хүмүүсээ гуталчин ийм байдаг. Энэ гутлыг ингэж хийнэ гээд заагаад явж байна. Хүн өөрөө хийж байгаа ажил мэргэжилдээ дурласных үр шимийг нь бодит байдлаар хүртэхийг л боддог.

-Танай байгууллагыг өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусалдаг гэж сонссон?

-Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуунд гар урлалын “Иновацийн төв”-ийг бий болгосон. Толгойтын орон нутагтаа болохоор “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв” гэдэг нэртэй ийм хоёр төвийг бий болгоод байж байна. Энэ хоёр төв дээрээ сургалт зохион байгуулдаг. Энэ сургалтад маань ихэвчлэн өрх толгойлсон ээжүүд хамрагддаг.

Сургалтыг төгссөн бүсгүйчүүдийнхээ ажлын байрыг хангаж, ажил олгодог ийм нэгэн үйл ажиллагаатай газар бий. Энэ хоёр төвийг ажиллуулсан гол зорилго нь өрх толгойлсон эмэгтэйчүүдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх юм. Бидний ажиллаж, амьдарч байгаа газар бол хүмүүсийн хэлдгээр “Жи хороолол” боловч энд ийм амжилттай амьжиргаатай эмэгтэйчүүд байгаа гэдгийг хүмүүст харуулах юм.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status