Түүхүүд
Гэр бүлийн хvчuрхuйлэлд социализмийн үеийн сэтгэлгээ нөлөөлж байна

Гэр бүлийн хvчuрхuйллийн эсрэг үндэсний төвийн захирал, хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн Д.Энхжаргалтай ярилцлаа.
-Гэр бүлийн хvчuрхuйллийн улмаас аймшигт хэргүүд гарсаар байгаа. Энэ асуудлыг анхаарч хуулийн төсөл өргөн барих гэж байгаа юм байна. Хүлээлт үүсгэсэн хууль шүү дээ?
-Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүрээнд хvчuрхuйлэлд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь ердийн үзэгдэл болсон гэхэд болно. Бид хананы цаана үйлдэгдэх гэмт хэрэг, чимээгүй дайнаас болж бие биеэ алдсаар байх уу. Хохирогчдын ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан бол сүүлийн үед ахмад настнууд ч эдийн засгийн хvчuрхuйлэлд өртөх боллоо.
Гэр бүлийн хvчuрхuйллийн гэмт үйлдлийг гэр бүлийн маргаан хэмээн үзэж чимээгүй сонсоод өнгөрдөг. Зарим тохиолдолд хохирогчийн хүсэлтээр гэмт хэргийг олон нийтэд мэдээлэхгүй нууцалж байгаа. Хүнд болон хүндэвтэр гэмт хэргүүд гарсаар байна. Гэр бүлийн хүчирхийллийн дөрвөн хэлбэр бий. Үүнд сэтгэл санааны, эдийн засаг, бэлгийн, бие махбодийн. Сэтгэл санаа болон эдийн засгийн хvчuрхuйлэлд ахмадууд ихээр өртдөг.
Тэднийг айлган сүрдүүлж, хэдэн сараар тэтгэврийн зээл авахуулж, түүгээрээ архи уудаг хүмүүс бий болжээ. Энэ талаар ч ахмадууд маш ихээр зөвлөгөө авч, манайд ханддаг. Үүнээс гадна бэлгийн хvчuрхuйлэлд бага насны хүүхдүүд маш ихээр өртөж, бие махбодийн хохирол амсч байгаа. Тиймээс энэ бүхнийг хэрхэн зохицуулах вэ гэсэн заалтыг хуульд тусгасан.
Аливаа хуулийг материаллаг, процессийн гэж хоёр ангилдаг. Тэгвэл Гэр бүлийн хvчuрхuйллийн тухай хуульд процедурын шинжтэй. Хэрвээ хэн нэгэн хүн гэр бүлийн хvчuрхuйллийн улмаас өөрийгөө хохирсон гэж үзвэл хаана хэнд хандах, хандсан тэр байгууллага нь ямар арга хэмжээ авах, ямар үйлчилгээ үзүүлэх гэх мэт илүү процессийн шинжтэй арга хэмжээг тусгасан байдаг.
Энэ хуулийг боловсруулахдаа нийгмийн олон салбарыг нэгтгэж, хэрхэн хооронд нь уялдуулах тал дээр анхаарсан юм. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хvчuрхuйлэлд эрүүл мэндийн асуудал чухал гэж үзэж Эрүүл мэндийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад явж болно.
Гэтэл эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд үүнийг салангид нүдээр хардаг байдал үргэлжилсээр. Хэзээ ч хуулийн байгууллагатай хамтарч ажиллахгүй. Тиймээс салбар дундын зохицуулалтыг хийж байна. Олон толгойтой мангас гэдэг шиг хуулийн байгууллага нь нэг тийшээ харж зүтгээд, эрүүл мэндийн байгууллага нь нөгөө тийшээ харж, хохирогч мөн л тал тал тийшээ татагдаж, хохирсон дээрээ дахин хохирч байгаа энэ тогтолцоог хална.
-Одоогийн хуулиар гэр бүлийн хvчuрхuйллийг гэмт хэрэг гэж авч үзэхгүй байгаа. Тэгвэл шинэчилсэн хуульд хэрхэн тусгаж байгаа бол?
-Одоогийн хэрэгжиж байгаа хууль маргааны төвшинд байна. Тийм болохоор одоо хуулийн гол агуулга нь үүнийг гэмт хэргийн төвшинд авч үзнэ. Тиймээс удахгүй УИХ-д энэхүү хуулийн төслийг өргөн барихдаа Гэмт хэргийн тухай болон Зөрчлийн тухай хуулийн төслүүдтэй хамтад нь хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа.
Энэ хуулиар юуг зохицуулах вэ, гэхээр илүү үйлчилгээг зохицуулна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг болохоос өмнө урьдчилсан сэргийлэх юм. Манай улсад хүний аюулгүй байдлыг хамгаалах болон нийгмийн үйлчилгээ хөгжөөгүй. Үүний шалтгаан нь социализмын үетэй холбоотой.
Тухайн үед гэр бүлд ямар нэгэн асуудал гарвал эхлээд хамт олны хурлаар орж цаашлаад намын хурлаар оруулж, тухайн хүнийг ажил хийх бололцоо болон албан тушаал дэвших нөхцлийг хаадаг байсан. Энэ зүйлээс болж гэр бүлийн хvчuрхuйлэлийн асуудал байнга далд байсан учраас үүнд чиглэсэн нийгмийн үйлчилгээний тогтолцоо хөгжөөгүй. Тиймээс энэ талын зүйлийг гэр бүлийн хvчuрхuйллийн хуульд тусгасан.
-Олон улсын жишигт дээрх асуудлыг хуульдаа хэрхэн тусгаж өгсөн байдаг бол. Одоо боловсруулж байгаа хууль олон улсынхтай хэр уялдах вэ?
-Олон улсын хэмжээний хурал, семинарт явж байхад Монгол Улсыг их гайхдаг. Яагаад гэхээр, гэр бүлийн хvчuрхuйллийг хоёр иргэний хоорондын маргаан гэж үзэж учраас тэр. Олон улсад гэр бүлийн хvчuрхuйлэлд ач холбогдол өгч гэмт хэрэг гэж үздэг.
Харамсалтай нь манай хуулийн байгууллагын тогтолцоо үүнийг зүгээр хуулийн хавсралт болгосон. Манайд тухайн хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан байхад энэ нь гэмт хэрэг болдог бол гэр бүлийн хүрээнд энэ нь үйлдэгдсэн байвал хэрэг биш болоод байгаа юм.
-Шинэ хуулийн төсөлд хохирогчийн аюулгүй байдлыг ямар байдлаар хамгаалах заалт оруулж байгаа юм бэ?
-Шинэ хуулийн үзэл баримтлалд гэр бүлийн хvчuрхuйллийг илрүүлэхэд их анхаарсан. Яагаад гэхээр, энэ хэрэг ихэвчлэн далд үйлдэгддэг, нотлох баримт байдаггүй учраас гэмт хэрэг биш гээд анхаарлын гадна үлддэг. Тийм учраас үүрэг хүлээсэн цагдаагийн ажилтан, өрхийн эмч, нийгмийн ажилтан, Засаг дарга гэх мэт шат шатандаа анхаарч ажиллах зүйл заалт орох юм.
Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хvчuрхuйллийн тохиолдол, үйлдлийг мэдсээр байж цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй хэсгийн цагдаа, өрхийн эмч, нийгмийн ажилтан нарт Зөрчлийн тухай хуулийн төсөлд хариуцлага тооцохоор тусгасан. Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай болон
Ял эдлүүлэх, нийгэмшүүлэх тухай хуулийн төслүүдэд гэр бүлийн хvчuрхuйллийн хэргийг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг нарийвчлан тусгаж өгснөөрөө чухал ач холбогдолтой болсон. Урьд нь хvчuрхuйлэгчийн зан үйлд нөлөөлөх сургалтыг төрийн бус байгууллага зохион байгуулдаг байсан бол уг хуулийн төсөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зохион байгуулахаар тусгасан.
Түүнчлэн хуулийн төсөлд гэр бүлийн хvчuрхuйлэлтэй тэмцэхэд салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэхэд анхаарсан. Үүнээс гадна яаралтай хамгаалах газрыг аймгуудад байгуулж байна. Тухайлбал, цагдаагийн хамгаалалттай байгууллагыг анх удаа байгууллаа. Эрдэнэт, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Завхан аймагт нэн түрүүнд хохирогчийн аюулгүй байдлыг хуулиар хамгаалахаас гадна дараагийн хуулийн шатны арга хэмжээг авах хүртэл яралтай үйлгээ үзүүлдэг ийм байгууллага нээгдэж байгаа юм.
-Гэр бүлийн хvчuрхuйлэлд хүүхдүүд маш ихээр өртөж байна. Хүүхдийг ийм байдалд оруулсан аав, ээжийг эцэг эх байх эрхийг нь хасах тухай мэдээлэл гарч байсан. Энэ тал дээр хуульд ямар нэгэн заалт орж байгаа юу?
-Хуулийн төсөлд хүүхдийн эрхийг хамгаалах тусгай бүлэг оруулснаас гадна гэр бүлийн хvчuрхuйллийн гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах, иргэдийн гэмт хэргийг мэдээлэх эрх, үүргийг тодорхойлж, мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах байрыг байгуулах асуудлыг хуульчилж өгснөөрөө чухал ач холбогдолтой болсон.
Асран хамгаалагч аав, ээжийн зүгээс хүүхэд хvчuрхuйлэлд өртсөн бол яаралтай тусгаарлах арга хэмжээ авна. Одоо бол цуг байлгаж байна. Хий хоосон шуугих бус нэн түрүүнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч, нотлох баримтын үндсэн дээр тодруулна. Үүний дараа асран халамжлах асуудлыг шийдэх юм. Харин эцэг, эх байх эрхийг хасах тухай заалт хуульд байхгүй.
-Цагдаагийн газарт энэ талаархи мэдээлэл маш ихээр ирдэг ч гэр бүлийн дотоод асуудал мэтээр үзэх зүйл үргэлжилсээр байна?
-2004 онд Гэр бүлийн хvчuрхuйлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан хэрэгжүүлсэн ч 10 жилийн хугацаанд шүүхээр 41 хэргийг хянан хэлэлцэж, гэмт хэрэг үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авсан байна. Энэ нь хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулаагүйтэй холбоотой.
Хууль өөрөө тунхаглалын шинжтэй болж, хуулийн зарим зүйл, заалт нь амьдралд төдийлөн хэрэгжихгүй болсон. Гэр бүлийн хvчuрхuйллийг өмнө нь иргэн хоорондын асуудал хэмээн үзэж байсан бол шинэ хуулийн төсөлд хохирогчийн эрхийг хамгаалах асуудлыг гол цөм болгож, гэмт хэрэгт тооцохоор заасан.
Цагдаагийн байгууллагад ирж буй дуудлагын 60-70 хувь нь гэр бүлийн хvчuрхuйлэлтэй холбоотой байдаг. Гэсэн ч тэд хулгай, дээрмийн гэмт хэргээ дийлэхгүй байхад хажуугаар нь гэр бүлийн асуудал гэж халгадаг гэж хэлэхэд буруудахгүй.
-Хамтран амьдрагч гэж нэрийдээд нэгийгээ хvчuрхuйлэлд автуулж байна. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?
-Гэр бүлийн хvчuрхuйлэлтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалтад хамтран амьдрагч гэдэг нэр томьёо орж ирж байгаа. Одоо хэрэгжиж байгаа хуульд хамтран амьдрагч гэдэг нэр томьёо байхгүй. Өнөөдрийн нийгэмд гэрлэлтээ батлуулаагүй олон гэр бүл хамтран амьдарч байна.
Гэр бүлийн хvчuрхuйлэлийн тухай хуульд энэ талаар анх удаа тусгаж өгсөн. Сүүлийн үеийн залуусаас ирж байгаа хүсэлт дунд “Манай нөхөр гэрлэлтээ батлуулах гэсэн ч дургүйцээд байна” гэсэн мэдээлэл маш ихээр ирж байгаа. Гэтэл гэрлэлт батлуулах гэдэг нь хоёр хүний хоорондын зөвшилцлийн асуудал шүү дээ.
Түүхүүд
Ланд 300 захиалсан иргэн “Таван Богд”-ыг хардаж байна. Учир нь

Монгол улсад Ланд 300 машин орж ирээд нэлээн хугацаа боллоо. Гудамжаар энэ хүлэг маш их явах болсон билээ. Тэгвэл үүнийг дагаад худалдаа арилжааны асуудалг гомдлууд гарч байгаа аж.
Тэгвэл нэгэн иргэн ийнхүү бичжээ:
2022-12 сар Toyota 5 богд орж машин (300 биш) захиалсын. Хамгийн ойр ирэх нь 2 сард багтаад ирэх ганц машин байна гэхээр нь захиалы гэлээ, төлбөрөө 100% хийвэл л захиалга авна, Урьдчилгаа төлөөд захиална гэсэн ойлголт байхгүй гэв.
Ингээд хамж шимж зээлж байгаад 100% бүрдүүлээд гэрээ байгуулсан чинь бид хугацаан дээр гарант өгөхгүй, машин ирэх үед үнэ өссөн байвал би зөрүүг төлөх үүрэгтэй гэсэн гэрээ тулгав, тэд өөрсдөө ямарч хариуцлага хүлээхгүй аж.
Та нар одоо 100% төлбөрөө цаад талдаа хийчүүл үнэ яагаад нэмэгддэг билээ гэж эсэргүүцсэн боловч, тэгүүл гэрээ хийхгүй гэнэ, тулгалтанд орсон би гэрээг зурав. Инкээд гэрээнд заасан 2-р сар аль хэзээ дуусч, 3-р сар дуусах гэж байдаг, машин байдаггүй.
Борлуулагч гэх нөхөр рүү байнга утсаар залгавч тэр утсаа ч авахгүй, мөнгий нь авцан юм чинь энэ одоо хэнд хэрэгтэй юм гэжаагаан байлгүй.
Уг нь танд байнга мэдээлэл өгч ажилланаа гэжээсэн, үнэн дургүй хүрмээр. Өөр 1 хүнээс авсан мэдээллээр 01/30-нд Японоос гарсан, 02/09-нд Уханьд ирсэн болтой, тэрнээс хойш яасан бүү мэд. Хятадаас нааш тээврийн гацаа гарсан гээ биздээ
Сүүлдээч бүр элдвийн юм боддог боллоо. Хэрэглэгчийг хуурч хурдан авчирна гэж мөнгий нь 100% аваад 5 богд нь өөр салбар руугаа оруулж эргүүлдийн биш биз, тэгээгүй бол тээвэрлэх хугацаа, үнэ өсөхөд тэд хариуцахгүй гэдэг нь ямар учиртайм? Үүнийг шалгуулмаар байнаа, хаана хандахуу, ШӨХТГ, Цагдаа юү
Иргэн Bold Tovuu
Түүхүүд
Б.Дөлгөөн: БЗС-г харлуулах замаар ирээдүйд өөрсдийн хүчээр шалгарч гарч ирж буй, санхүүгийн хувьд чадал муутай залуусын боломжийг хаах вий

Өнөөдөр БЗС-н сургалтын зээл их яригдаж байна. Миний хувьд Харвардын Их Сургуульд “Олон улсын хөгжлийн эдийн засаг”-н магистрт хоёр жилийн хугацаанд суралцахдаа БЗС-н тэтгэлэг авч явсан билээ.

Миний суралцсан хөтөлбөр бол Харвардын Их Сургуульд жилдээ ердөө 70-н оюутан авдаг хөтөлбөр бөгөөд 2016 онд тэнцэж орсон. Хөтөлбөрийн нийт зардал нь сургалтын төлбөр амьжиргааны зардал нийлээд бараг 200,000 ам доллар болж байв.

Сургуулийн тэтгэлэгт эссэ бичиж материал өгснөөр жилийн 53,000 нийтдээ бараг 110,000 ам.долларын тэтгэлэг сургуулиасаа авсан. Тэгсэн хэдий ч цаана нь хоёр жилийн 70,000 мянган доллар, эхнэр хүүхдээ аваад явбал дүн нь нэмэгдээд бараг 100,000 ам доллар дутаж байлаа. Зөвхөн гэр бүлийн хүмүүс гээд эрүүл мэндийн даатгалд л эхнэр хүүхдийн жилд 10,000, хоёр жилийн 20,000 ам.доллар нэмэгдэхээр байсан. Нийт төлбөр зардлыг харая гэвэл: https://bit.ly/3niOpjW

Ингээд өөрийнхөө 19-р хороололд амьдарч байсан байраа 2016 онд яг үл хөдлөх хөрөнгийн үнэ унаж, доллар өсөж байх үед зарж байв. Мөн өөрийн барьдаг нэрийн хуудас болсон 9911-АВВА гэдэг азын дугаараа хүртэл зарсан. Яахав ажил бүтээх зорилгоор санхүүгийн том групп компанид ажиллаж байхдаа авсан юм. Үүн дээр хадгаламжаа нэмээд ч хүрэхгүй учир энэ бүхнээ зарж үрээд ингэж их зардлаар явах хэрэг байна уу ч гэж эргэлзсэн өдөр надад байсан.

Тиймээс ч энэ БЗС-н боломжийг би хөөцөлдөж хоёр жилийн нийт 32,000 ам долларын зээл авсан. Өөрөөр хэлбэл БЗС-с зээл авахгүйгээр эдийн засгийн магистраа Харвард-д хийх боломжгүй байсан нь үнэн. Би бол татаад авахуулчихаар хэн нэгэн байхгүй, өөрсдөө мөнчгөрөөрөө л болгох гээд зүтгэж байгаа мянга мянган залуугийн нэг.

Магистрын хөтөлбөрөө 2016 онд эхлээд хоёр жил суралцаж, шаардлагатай дадлага ажил хийж, дипломоо бичээд 2018 онд сургуулиа амжилттай төгссөн. Төгсөөд л Монголдоо ирж хоёр жил хувийн хэвшилд ажиллаж байгаад 2020 оноос төрд зүтгэж эхэлсэн билээ. Өнөөдөр өөрийн сурсан мэдснээ олны эрх ашгийн төлөө зориулж ажиллаж байна.

Энд би БЗС-н сайн мууг хамгаалах гэсэн санаа огт агуулсангүй. БЗС-г харлуулах замаар ирээдүйд өөрсдийн хүчээр шалгарч гарч ирж буй, санхүүгийн хувьд чадал муутай залуусын боломжийг хаах вий гэж санаа зовниж байна. Харин сонгон шалгаруулалтаа хэрхэн сайжруулж, хамгийн зөв хүмүүстээ хүргэх тэр процессийг нээлттэй, ил тод явуулж өөрчилж засаг ёстой вэ гэдгээ хэдүүлээ сайн ярилцах ёстой мэт.

Учир нь магистрт суралцах уу яах вэ гээд эргэлзэж байсан үед хэдий миний материал журмын дагуу дэлхийн топ сургуульд, хөгжлийн эдийн засгийн чиглэлээр хамгийн топ хөтөлбөрт тэнцсэн ч гэсэн уг засгийн газрын тэтгэлгийг хэрхэн авах, яаж хандах, ямар замаар сонгон шалгарах энэ бүгд үнэхээр тодорхой бус, ойлгомжгүй хэцүү байсан. Тиймээс л сонгон шалгаруулалтыг нээлттэй, ямар нөхцлүүд байгаа нь тодорхой, шат бүр нь шударга, ил тод явуулах зайлшгүй шаардлага бий.

Тэгж байж Монгол улсын маань асуудлыг шийдвэрлэх потенциалтай, эргэж ирээд энэ нийгмийнхээ хөгжлийн төлөө, ирээдүйн бүтээн байгуулалтын төлөө ажиллах залуусаа бид зөв сонгож, бэлтгэж чадна.
Өнөөдөр эргээд харахад миний хувьд бүх зүйлээ тавьж байгаад, нэмж зээл авж байгаад ч гэсэн өөрийн зорьсон зүйлээ суралцаж ирсэн минь оносон санагдаж байна”гэв.
Түүхүүд
Улсын заан цолтой бөх халдлагад өртжээ

Улсын заан Б.Серик бусдад хутгалуулж, гэмтэл авчээ. Эх сурвалжийн мэдээллээр гар хэсэгт зүсэгдэж, шөрмөс нь тасарсан гэх мэдээлэл байна.
Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт явж байхдаа уяач Б гэгчтэй хамт , согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ маргалдсаны улмаас ийм явдал болжээ. Хэрэг үйлдсэн Б “хуулийн байгууллагад мэдэгдэхгүй байх, мөнгө төгрөг өгөх” санал тавьсан ч Б.Серик цагдаагийн байгууллагад гомдлоо гаргажээ.

Улсын заан Бердимуратын Серик гэж хэн бэ?
Б.Серик нь 1994 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрж, багадаа Дархан-Уул аймгийн Шарынгол суманд өсчээ.
Б.Серик нь үндэсний бөхөөр “Сүлд” спорт хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 439 дугаар анги, “Бес бүргэд” ХХК-ийн харьяат бөх юм. Түүнчлэн үндэсний бөхөөс гадна жүдо, самбогоор хичээллэдэг.

Тэрбээр анхны цолоо 2011 оны Баян-Өлгий аймгийн наадамд зодоглож үзүүрлэн аймгийн заан цол, 2013 оны аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байжээ. Харин удаах цолоо 2017 оны улсын наадмаар тав давж шөвгөрөн улсын начин цол хүртсэн.
Энэ жилийн улсын баяр наадамд долоо давж улсын заан цол хүртсэн юм. Ингэснээр Баян-Өлгий аймгаас төрсөн хоёрдох улсын заан цолтон болсон бөгөөд улсын заан Т.Абдигажы, улсын харцага О.Бахыт, улсын начин Б.Хожагапан, Д.Мөнхбүрэн, Д.Ожоон, Т.Нурхадыл, Б.Баатарцол нарын дараа Баян-Өлгий аймгаас төрсөн найм дахь улсын цолтой бөхөөр тодорчээ.

Мөн Пагамын Аюуш арслангийн мэндэлсний 100 жил,Хангайн бүсийн их хурд уралдаан,Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80,81 жилийн ойн баяр наадмын хүчит 128 бөхийн барилдаанд шинэ заан Б.Серик барилдаж түрүү үзүүр булаацалдан үзүүрт шалгарсан.
Тэрбээр улсын заан цол хүртэхдээ дараах бөхчүүдийг давжээ.
- Нэгийн даваанд Баянхонгор аймгийн харьяат сумын заан Э.Дашзэвэг
- Хоёрын даваанд Өвөрхангай аймгийн харцага Б.Өлзийсайхан
- Гурвын даваанд Завхан аймгийн арслан Ш.Чинтулга
- Дөрвийн даваанд Булган аймгийн арслан П.Даваадорж
- Тавын даваанд Ховд аймгийн арслан Ц.Төмөрцоож
- Зургаагийн даваанд Булган аймгийн арслан Э.Сумъяабат
- Долоогийн даваанд улсын заан Д.Анар
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг2 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа