Дотоод
Тэднийг “Нүдний бурхад” гэж нэрлэдэг нь учиртай

НҮДНИЙ БУРХАД.
ЖАМЪЯАНЖАВЫН БААСАНХҮҮ. Нүдний эмч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУ-ын Ардын эмч, МУ-ын Хүний Гавъяат эмч Анагаах Ухааны доктор, Профессор
1946 онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн. Хүний гавъяат эмч, .
- АУДС-ийг 1969 онд төгссөн.
- Москвагийн нүдний бичил мэс заслын институт,
- Тайландын Махедолын их сургууль,
- Солонгосын Сөүлийн их сургууль,
- Английн Лондонгийн их сургуулийн Олон улсын нүдний төв зэрэгт мэргэжил дээшлүүлж иржээ.
1971-1995 онд улсын клиникийн III эмнэлэгт, АУИС, УКТНЭ-ийн нүдний эмч, тасгийн эрхлэгч, нүд судлалын клиникийн удирдагчаар ажиллаж байв.
1983 онд Монголд анх удаа нүдний хиймэл болор суулгах мэс заслын үндсийг тавьсан. 15 жилд 800 гаруй хүнд мэс засал хийжээ.
Тэрбээр нүдний даралтын үед хийгддэг хэд хэдэн бичил мэс засал хэт авианы болон дурангийн мэс засал, шингэн азотыг нүдний өвчний эмчилгээнд нэвтрүүлжээ.
Нүдний бүх өвчинд тусламж үзүүлэх бололцоотой өвч тоноглогдсон “ОРБИС” хэмээх олон улсын НИСДЭГ эмнэлэгт нэг жил ажиллажээ.
Тэрбээр Монгол улсынхаа нүдний өвчнийг анагаах албыг удирдаж байгаа дэлхийн хэмжээний тэргүүлэх эмч юм.
1998 онд Монгол Английн хамтарсан “ВИЖНИ” (Хараа) нэртэй нүдний эмнэлэг байгуулж, уг эмнэлэгийн ерөнхий захирал, зөвлөх эмчээр ажиллан, хөдөө орон нутагт нүдний эмчилгээний шуурхай тусламж хүргэх төслийг хэрэгжүүлсэн.
2001 онд “Болор мэлмий” эмнэлэг байгуулж улсын хэмжээнд нүдний төрөлжсөн нарийн мэргэшлийн тусламж үйлчилгээг 3 эмч, 3 сувилагч гэсэн мэргэжлийн багтайгаар эхлүүлсэн.
Нөхөр хошууч генерал Н.Алиасүрэн, хүү А.Энхбаяр, хүү А.Мөнхбаяр. Тэрбээр олон улсын хурал, зөвлөлгөөнд Монголоо төлөөлөн оролцож, АНУ-ын оптимологи, Европын болон ДЭМБ-ын “Мэдээлэл” сэтгүүлд түүний эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд нь хэвлэгджээ.
ДАВААЦЭРЭНГИЙН УРАНЧИМЭГ. Нүдний эмч Анагаах Шинжлэх Ухааны доктор, Профессор
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нүдний эмч профессорын багийн ахлагч анагаах ухааны доктор, дэд профессор Д.Уранчимэгтэй энэ талаар ярилцлаа.
-Дэлхийн хараа хамгаалах өдрийг манай улс хэрхэн тэмдэглэж байна вэ. Харааны бэрхшээлийн талаар хийсэн судалгаа байдаг уу?
-Энэ жилийн хараа хамгаалах өдөр үндсэн хоёр үе шаттай байна. Хүүхдийн хараа хамгаалах асуудлыг хөндөхийн зэрэгцээ аравдугаар сарын 13-нд ахмадуудад зориулсан сургалт зохион байгуулна.
Гол нь дэлхийн өдрөөр хараагүй болохоос урьдчилан сэргийлэх ажил манай улсад их чухал байгааг хөндөхийг зорьсон. 2013 онд улс орон даяар 50-аас дээш насныхны дунд нүдний харааны гажигийн талаар судалгаа явуулсан. Нүдний болор цайх өвчин ахмадуудын дунд их байгаа нь судалгаагаар харагдсан. Ахмадууд “Хадан гэртээ очихын хооронд нүдэндээ эмчилгээ хийлгээд яах юм бэ” гэх ойлголттой явдаг юм байна. Эмчлүүлэх хэрэгтэй.
Манай улсад техник технологи шинэчлэгдэн нүдний болор шилжүүлэн суулгах хагалгаа маш өндөр түвшинд хөгжсөн. Дорнод, Баян-Өлгий, Өвөрхангай, Ховд, Увс зэрэг зургаан аймагт буюу орон нутгийн түвшинд ч өндөр үйлчилгээ үзүүлж чадаж байгаа шүү дээ.
-Хүүхдүүдийн дунд хийсэн судалгаа бий юу?
-Хүүхдүүдийн дунд 15 жилийн өмнө харааны согогийн судалгаа хийсэн байдаг. Одоо хоёр дахь шатны нүдний харааны согогийн судалгаа явуулах, тархалтыг үзэх, рефракцын гажиг хэр байгааг судлах шаардлага зайлшгүй гарч байна. Манай улс хүүхдийн нүдний согогийн хувьд өндөр хөгжсөн орнуудын түвшинд байдаг.
Гэхдээ хүүхдийн нэг нүдний, ялангуяа гэмтэл үрэвслээс шалтгаалсан сохрол багагүй хувийг эзэлдэг. ЭНЭШҮТ-д эмчлүүлсэн харааны бэрхшээлтэй хүүхдийн 10 хувь нь гэмтлээс шалтгаалсан байдаг. Энэ нь хүүхдүүдийнхээ харааг хамгаалах, гэмтлээс сэргийлэх шаардлага бидэнд хэр их байна вэ гэдгийг харуулж байна.
-Техник технологи асар хурдтай хөгжиж байна. Хүүхдүүд компьютер телевизээс салахаа байж. Хүүхдийн хараа муутгах гол шалтгаан эдгээр зүйлс гэж үзэж болох уу?
-Залуу гэр бүлүүд хүүхдээ төгс болгох гэж хичээдэг болж. Компьютер, гар утас авч өгөх зэргээр тансаг хэрэглээг эрхэмлэх болсон. Хүүхдүүд нь номоо уншина, компьютер дээр тоглоно, утсаараа мессэж бичинэ. Ойрын зайнд удаан хугацаанд ажилласнаас болоод хүүхдийн холын хараа мууддаг.
Үүнээс шалтгаалаад харааны гажиг үүсдэг. Тийм учраас хүүхдээ аль болох гадаа тоглуулах, явган аялалд авч явах, усанд сэлүүлэх, теннис, нум сум харваа зэрэг спортын төрлөөр хичээллүүлэх хэрэгтэй. Хүүхдийн харааны хэт ачааллаас үүссэн үйлдэл нь харааг муутгах гол шалтгаан болдог.
-Нүдний шилтэй хүүхдийн тоо олширсон нь анзаарагддаг шүү дээ?
-Намайг сургуульд сурч байх үед харааны шилтэй хүүхэд ангид сайндаа нэг л байлаа. Одоо бол тухайн ангийн бараг тал нь харааны шилтэй байх жишээтэй. Хотжилттой холбоотой. Дөрвөн хананаас гараад дөрвөн хананы дунд ордог. Ялангуяа, нэг байшинд нөгөөг нь тулгаад барьчихсан нөхцөлд хараа сунгаж харах ямар ч боломж байхгүй. Гэтэл хөдөөний хүүхдүүд харж болох хамгийн алсыг харж, тэр хэрээр нүдний хараа нь хөгжиж байдаг.
-Хоёр гуравхан настай хүүхэд хүртэл харааны шил зүүдэг болсныг заримдаа гайхах юм. Энэ байж болох зүйл үү?
-3-5 хүртэлх насны хүүхэд нэмэх 3 гэсэн шил зүүх нь физиологийн хувьд байж болох зүйл гэж үздэг. Харин таваас дээш насных болоод ирэхээр эмгэг гэж үздэг. Гэхдээ хүүхдийн харааг 3-6 сар тутамд шалгаж байх хэрэгтэй. Хүүхдийн нурууны байрлал зөв байна уу, дэвтэр номоо хэр ойроос харж байна гэдгийг анзаараарай. Зарим хүүхэд нүдээ номондоо бараг наачихсан сууж байдаг шүү дээ.
-Бага насны хүүхдэд телевизор 30 минутаас илүү үзүүлж болохгүй гэдэг. Энэ тухай мэргэжлийн хүний хувьд юу хэлэх вэ?
-Нэг удаагийн үзэлтээр 30-40 минутаас илүү үзэх нь сайнгүй. Телевизор, компьютер үзсэнийх нь дараа аль болох гадаа тоглуулж нүдийг нь амрааж байх ёстой.
-Хараа муудах нь удамшлаас шалтгаалдаг гэх яриа байдаг. Энэ тухайд?
-Удамшлаас шалтгаалах нь бий. Эцэг эх нь хоёулаа хараа муутай бол удамших магадлал 50 хувь, нэг нь хараа муутай бол 25 хувь гэж үздэг. Харааны гажгаас гадна бусад нүдний эмгэг ч удамшиж болно. Тухайлбал, хавдар, болор цайх эмгэг гэхчлэн.
ТУВААНЫ БУЛГАН. Нүдний эмч Анагаах Ухааны доктор, Дэд Профессор
Дотоод
Монгол улсын жудочид Антальяагийн “Их дуулга” тэмцээнийг зорилоо

Монголын улсын Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 31-нд Турк улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөнө. Катарын нийслэл Дохад 5-р сарын 7-нд эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохиогдож буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна.
Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөх Монгол улсын жудочид:
Эрэгтэй:
60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир
66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
81 кг: Г.Болор-Очир
90 кг: Г.Алтанбагана
-100 кг: Б.Гончигсүрэн
+100 кг: О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй:
48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
52 кг: Л.Сосорбарам
57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
63 кг: Б.Ганхайч
70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
+78 кг: А.Адъяасүрэн
Дотоод
Сорил: Та удирдагч уу?

1-10-р асуултанд “Тийм” гэж хариулбал 1 оноо, “Үгүй” гэж хариулбал 0 оноо,
11-20-р асуултанд “Тийм” гэж хариулбал 0 оноо, “Үгүй” гэж хариулбал 1 оноо өгнө.
1. Та байнга уучлал гуйдаг уу?
2. Хэн нэгэн хүн таны хувцсыг шоолж инээвэл та өмсөхөө болих уу?
3. Та өөрийн зөв гэж бодсон үедээ ч маргаан шуугианаас зайлсхийдэг үү?
4. Та элдэв дүрэм журамд амархан захирагддаг уу?
5. Хүмүүсийн гуйлтанд татгалзсан хариу өгч чаддаг уу?
6. Та моод даган хувцаслахыг хичээдэг үү?
7. Хувцас чинь биед эвтэйхэн биш ч гэсэн өөрт чинь зохиж байвал өмсөх үү?
8. Юмыг ойлгодоггүй хүмүүсийг хараад тэвчээр чинь барагддаг уу?
9. Та бусдаас юм гуйдаг уу?
10. Та бусдын анхаарал татахаар хувцасладаг уу?
11. Та хараалын муухай үгс хэлдэг үү?
12. Хүмүүсийг эвгүй тэнэг байдалд оруулахыг хичээдэг үү?
13. Зурагтаар ярьж айгаа хүмүүсийн ярианд эвгүйцдэг үү?
14. Хамт ажиллагсдадаа ажлаа хийж чадахгүй байгаа тухай үнэнийг хэлж чадах уу?
15. Дараа нь юу болохыг бодож тооцоололгүйгээр бодож байгаа юм аа шууд хэлдэг үү?
16. Та өөрийгөө тэвчээр муутай гэж боддог уу?
17. Та маргаанд ялагдахдаа ууралдаг уу?
18. Та мөнгөө зөвхөн өөртөө болон өөрийн зугаа цэнгэлд зориулан зарцуулдаг уу?
19. Та өөрийгөө авхаалжтай гэж боддог уу?
20. Олны дунд байхдаа аятайхан байж чаддаг уу?
14-20 оноо: Та удирдагч биш. Эгзэгтэй гэнэтийн юм болгонд танд бусдын заавар, зөвлөгөө хэрэгтэй байдаг бөгөд та хүний гуйсан болгоныг биелүүлдэг юм байна.
7-13 оноо: Та хувирамтгай хүн юм. Та бусыг удирдан зохион байгуулж чадна. Та бусдад зөвлөгөө өгөх дуртай. Гэвч танд бусдыг араасаа дагуулан захирахын тулд шийдмэг буюу бараг түрэмгий гэхээр зан чанар алга.
6-ба түүнээс доош оноо: Та бол төрөлхийн удирдагч байхаар заяагдсан хүн юм. Та захирамтгай зантай. Танд хүн зааж зааварлавал та их эмзэг хүлээн авдаг. Хэрэв та чухал ажил алба хашиж чадахгүй бол босогч тэмцэгч болох юм байна.
Дотоод
Тэр Монголчуудын бахархал байхыг хүсдэг

Гар урлалын чиглэлээр мэргэшсэн гэж хэлж болох “Ховор угалз” компанийн захирал М.Сувд-Эрдэнэтэй ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та бидэнд өөрийн эрхэлдэг ажлаа танилцуулахгүй юу?
-Намайг М.Сувд-Эрдэнэ гэдэг. Увс аймгийн Бөх мөрөн суманд төрж өссөн. Одоо Улаанбаатар хотод аж төрж амьдарч байна. Би гар урлалын чиглэлээр сургалт үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг. “Ховор угалз” компанийг удирддаг. Үндэсний монгол, буриад гутлыг 20 гаруй жил урлаж байна.
2011 оноос хойш “Ховор угалз” сургалтын төвөө байгуулаад Сонгинохайрхан дүүрэгт гар урлалын чиглэлээр сургалт явуулж мөн сургалтад суусан хүмүүсээ ажилд оруулж орлоготой болгодог.
-Яагаад гар урлалыг сонирхох болсон юм бэ?
-Би багш мэргэжилтэй. Хөдөөнөөс хотод ирээд ажил хийх зорилготой ирсэн. Аав ээж хоёр минь монгол гутлын дотор талын оймсыг оёдог хүмүүс байсан. Тухайн үедээ тэр оймсоо “Хүчит шонхор” зах дээр нийлүүлдэг байлаа. Тэр үед л ээж аавдаа туслах зорилгоор анх гар урлалыг хийж эхэлсэн.
Одоогоос 20 жилийн өмнө багшийн сарын цалин 250 мянга байсан. Тэр мөнгийг бид долоо хоногт олдог байлаа. Тиймээс залуу хүн чинь гутлаа хийнэ. Багш болно түр зуур л гутлаа хийж байна гэж хэлдэг байсан. Хүмүүс гуталчин гэхээр л хэцүү ядуу хүмүүс энэ мэргэжлээр ажилладаг гэж ойлгодог.
Гэхдээ ямар ч мэргэжилтэй байсан. Хүн өөрийнхөө хийж байгаа зүйлдээ аажмаар дурладаг. Одоо телевиз, радио, сонин сэтгүүлд хүмүүсээ гуталчин ийм байдаг. Энэ гутлыг ингэж хийнэ гээд заагаад явж байна. Хүн өөрөө хийж байгаа ажил мэргэжилдээ дурласных үр шимийг нь бодит байдлаар хүртэхийг л боддог.
-Танай байгууллагыг өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусалдаг гэж сонссон?
-Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуунд гар урлалын “Иновацийн төв”-ийг бий болгосон. Толгойтын орон нутагтаа болохоор “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв” гэдэг нэртэй ийм хоёр төвийг бий болгоод байж байна. Энэ хоёр төв дээрээ сургалт зохион байгуулдаг. Энэ сургалтад маань ихэвчлэн өрх толгойлсон ээжүүд хамрагддаг.
Сургалтыг төгссөн бүсгүйчүүдийнхээ ажлын байрыг хангаж, ажил олгодог ийм нэгэн үйл ажиллагаатай газар бий. Энэ хоёр төвийг ажиллуулсан гол зорилго нь өрх толгойлсон эмэгтэйчүүдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх юм. Бидний ажиллаж, амьдарч байгаа газар бол хүмүүсийн хэлдгээр “Жи хороолол” боловч энд ийм амжилттай амьжиргаатай эмэгтэйчүүд байгаа гэдгийг хүмүүст харуулах юм.
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг2 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа