Дотоод
Б.Жаргалсайхан яагаад зээлээ төлмөөргүй байгаа гэдгээ ийнхүү тайлбарлав

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.17/ тав дахь өдрөө үргэлжилж байна.
Гурав дахь шатны сонсголд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн” сэдвээр зохион байгуулж, нийт 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудсан билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: “Б.Жаргалсайхан гуай энд чөлөөт мэтгэлцээн явагдаагүй. Та шинжээчийн дүгнэлттэй холбоотой,
2014 он өөрийн авсан 8 хувийн хүүтэй 14 тэрбум төгрөг, одоо 17,8 тэрбум төгрөг болчихоод байгаа зээлээсээ 9 жилийн хугацаанд 1 ч төгрөг төлөөгүй байна. Энэ мөнгө Хөгжлийн банкны эх үүсвэртэй.
Монголын ард түмэн гадаад улсаас өндөр хүүтэй бонд босгож авсан. Эндээс та авчихаж. Нэг ч төгрөг төлөөгүй байна. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ 11,9 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авчихсан байна.
Тэр зээл нь муу зээлийн ангилалд орсон байх үедээ 14 тэрбум төгрөгийн зээл бас авчээ. Үүнийгээ төлөхгүй юм уу? гэдэг ганцхан асуулт л асуугаад байна. Та зээлээ төлөхгүй юм уу? “гэсэн асуултанд
БНН-ын дарга, “Буян” ХХК-ий захирал Б.Жаргалсайхан хариулахдаа: ” Та аж ахуйн ажил хийж үзээгүй, 10 хүнд цалин тавьж үзээгүй бол нийгэмд болж байгаа асуудлуудыг хэзээ ч шийдэж чадахгүй ээ. Тэр худлаа.
Эхний ээлжинд ядаж 10 хүнд цалин өгч үзэх хэрэгтэй. Өнөөдөр Монгол улсад ямар ч бизнес хийгээд ашиг олох боломжгүй юм билээ. Инфляци, долларын ханшийн зөрүүгээ харчих. Хуульзүйн орчноо харчих. Хүн ямар ч бизнес хийгээд мөнгө олох боломжгүй.
Та нар өнөөдөр нэг банкны л алдагдал ярьж байна. Бусад банкуудыг ярих юм бол бүгд доошоо цөмөрчихсөн байгаа. Та нар тэрийг ярихгүй байгаа. Үнэн. Шалтгаан нь банкууд муудаа биш, Монгол улсад бизнес хийх орчин байхгүй. Оюутолгойд тогтвортой байдлын гэрээ хийж, баталгаа гаргаж өгч байгаа.
Бондын зээл авахдаа Засгийн газрын баталгаа гаргаж өгч байгаа. Тэгвэл хувийн хэвшилд ямар баталгаа гаргаж өгдөг юм? Аж ахуйн ажил хиййхээр татварын тогтолцоо чинь худлаа байна. Ажил хийх боломж алга байна. ” гэв.
Харин УИХ-ын гишүүн Т.Доржхандын, Маш олон бизнесүүд зээл авсан байна. Зээл бол буруу биш. Асуудал нь зээлээ зориулалтын дагуу зарцуулсан байна уу? Эргэн төлсөн үү? Улстөрд нөлөө бүхий этгээдүүдээр дамжуулж авсан уу? гэдэг нь хамгийн чухал.
Вальютын ханшийн зөрүү, эрхзүйн орчны золиос болчихсон бизнесүүдийг үгээ хэлээсэй гэж бодож байна. Асуудал нь тухайн үеийн Монгол банкны буруу бодлого, сонгуулийн өмнө элдэв сайхан нэртэй хөтөлбөрүүд хийдэг, бэлэн мөнгө хэвлэж тараадаг. Энэ байдлын золиос чинь бизнесүүд шүү.
Б.Жаргалсайхан гуай асуултанд хариулах хэрэгтэй. Танд ярих боломж олгох ёстой байх гэж би бодож байна.
Улстөржихгүйгээр, бизнес хийж байгаа хүний хувьд зээл аваад, зээл яагаад хүндрээд, эдийн засгийн болон бусад ямар асуудлууд байгаа юм? гэдэг дээр бодитой мэдээлэл өгөөч ээ?”
гэсэн асуултанд, Б.Жаргалсайхан: “Би өнөөдөр та бүхний энэ арга хэмжээг хүндэтгэж ирсэн. Бусадтай адилхан ямар нэгэн тайлбар тавиад ирэхгүй байж болох байсан. Тэгээгүй. Зөв зүйтэй юм эхлэх гэж байна даа. Өнөөдрийн нийгэм эдийн засгийн амьдралд юу болохгүй байна.
Санхүүгийн орчинд юу болохгүй байгааг үнэн байдлаар нь ил гаргаж байгаа юм болов уу? гэж бодоод ирсэн. Би тайлбар тавих гэж ирсэн. Бидний ажил яагаад болохгүй байна вэ? Монгол Улс хөгжье гэвэл аж үйлдвэрээ хөгжүүлэх хэрэгтэй болох байх. Үнэндээ Монголд орчин маш хүнд байна. Ноолуураар бизнес хийнэ гэхээр зүрх үхэж байгаа байхгүй юу.
Энэ 30 жил үргэлж татварын дарамт, хүүгийн дарамтанд байсан. Та надаас яагаад зээлээ төлөхгүй байгаа юм гэж асуусан. Төлмөөргүй байна. Нөгөө талаар. Надад ажил хийх боломж өгөөгүй шүү дээ. Манай хамт олонд тийм боломжийг нь өгөөгүй шүү дээ.
Ноолуурыг бүгдийг нь хятадууд зах зээлийн үнээс 30-40 хувь үнэтэй аваад гараад явчихаж байна. Бүтээгдэхүүн хийгээд ахиад 30 хувь үнэтэй. Дээрээс нь банкны зээлийн хүү, татварын өр зээл.
Ингээд бараг 100 хувийн алдагдалтай бизнес явж байна. Бид яаж цааш нь авч явах юм? Ямар ч боломж алга. Би ганцхан алдаа хийсэн нь Буян компани ноолуурын үйлдвэр барьж байхдаа Засгийн газартай хэлэлцээр хийх ёстой байж. Тогтвортой байдлын гэрээ, хэлэлцээр.
Хэрэв орчныг нь тогтвортой байлгаж өгөхгүй бол Буян компанийн өмнөөс өрийг нь төлөхөөр. Оюутолгойтой тийм хэлэлцээр хийсэн. Дотоодын хөрөнгө оруулагчдаа гаргуунд гаргадаг. Хөрөнгө оруулалтын даатгал байхгүй.” гэв.
Дотоод
Ц.Хулан хорих ангиас захидал бичжээ

Яруу найрагч Цоодолын Хулангийн цагдан хорих ангиас ард түмэндээ хандсан мэдэгдэл бичсэнийг хүргэж байна.
Эх болсон ард түмэндээ хүргэх сонордуулга
Эх орон газар шороо, ард түмэндээ халуун хайртай эгэл яруу найрагч эмэгтэй намайг эх орноосоо урвасан гэх аймшигт гэмт хэрэгтэн мэтээр яриад байгаагийн цаад бодит үнэнийг хэлэх цаг болов.
Хуулийн байгууллага “хэрэг”-ийг шуурхай шалгаж олон түмэнд үнэнийг хэлэх байх гэж найдсан минь талаар болж хэвлэл мэдээлэл, сошиалаар гүтгэн гүжирдсэн, бодит байдлыг гуйвуулж намайг гадаадын тагнуулын байгууллагад элссэн, улсын нууцыг дамжуулсан гэх гүтгэлгийг зориуд тарааж, миний гадаад ертөнцтэй харьцах,
үнэнийг олон нийтэд хүргэх бүх боломжийг хааж Монгол -Хятадын харилцааны тодорхой асуудлаар байр суурийн ялгааны золиос болж байгаа мэтээр ярьж, хэвлэл мэдээлэл телевизээр гэмт хэрэгтэн гэж зарлагдсаар гурван сар шахам шоронд сууж байна.
Би гэр бүл, ээж аав, үр хүүхэд тэр ч байтугай өмгөөлөгчтэйгөө шилний цаанаас ТЕГ-ын хяналтын дор утсаар хэдэн үг сольж байна. Би эх орондоо хайртай, ард түмэндээ хайртай гэдгээ уран бүтээл, ажил үйлсээрээ байнга илэрхийлж ирсэн.
“Цэцгийн толгой тасаддаггүй үртэй байхыг хүснэ
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ” гэсэн чин хүсэл минь биелсэнгүй, олигархийн мөнгөөр угжуулсан төрийн машинд толгойгоо тасдуулах цаг минь ирж байх шиг байна.
Монголчууддаа гурван зүйл хэлэхийг хүснэ.
Би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй, тэдэнд ажиллаагүй.
Монгол Улсын нууцын ямар нэг баримттай хэзээ ч танилцаж байгаагүй, хэнд ч ямар нэг бичиг баримт дамжуулаагүй.
Баяны хүүхэд Х богд болохыг эсэргүүцэж өөрийн байр сууриа 2016 оноос олон нийтэд ил тод хэлж байсныг минь монголчууд мэднэ.
Эх орныхоо эрх ашгийн төлөө хэлсэн үг, хийсэн тэмцэл, уран бүтээлийг минь гуйвуулж хэлмэгдүүлж байна. Өвөрмонголд миний ном, бүтээл хэвлэгдэх бүр оюутан цагийн найз нөхөдтэй уулзаж уран бүтээл, ажил хэргээ ярилцаж байсныг минь гэмт хэрэг болгох гэж мушгин гуйвуулж байна.
Миний бие хүнд өвчтэй, удаа дараа мөрдөн байцаалтын явцад ухаан алдаж, эмнэлэгт хэвтэхэд хүрч байгаа ч би эрхээ хамгаалж өлсгөлөн зарлан тэмцэх болно гэдгээ мэдэгдье. Авлигад живсэн Монголын улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол би амuа өгөхөд ч бэлэн байна.
Дотоод
Хэрэм жилд 1000 мод тарьдаг. Тэднийг хайрлая

Эмэгчин хэрэм хэрвээ нялх хэрэм олвол түүнийг зогсолтгүй хооллож, тэжээж , арчилж яг л ээж шиг нь 3 бүтэн өдрийн турш тэтгэдэг. Энэ хугацаанд ээж аавыг нь хайна , судалгаа явуулж үнэхээр ээж аавгүй гэдгийг тодруулж тогтоодог байна.
Тэгээд өргөж өөрийн гэр бүлийн гишүүн болгодог гэжээ. Эр эм хэрэмнүүд маш энхрий, романтик хосууд гэнэ.. эр нөхөр нь хоол олохоор яваад эргэж ирэхдээ заавал эхнэрээ үнсдэг дээр нь хоол хүнс авчирхаас гадна эхнэртээ зориулж хамгийн сайхан цэцэг, хамгийн том самар, жимс гээд бэлгээр бол булдаг гэнэ.
Хэрэмнүүд үнэнч ийм сайхан гэр бүлээс гадна жилийн турш нууж газар булж нөөцөлсөн бүх самар , үр жимснийх нь талаас илүү нь өөрсдөд нь биш харин биднийг баясгаж байгаа ой мод болж ургадаг гэнэ. Амьтад зүгээр ч нэг амьтад биш өөрийн гэсэн ухаантай заримдаа хүн биднээс ч дээр юм шиг.
Дотоод
Монгол улсын жудочид Антальяагийн “Их дуулга” тэмцээнийг зорилоо

Монголын улсын Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 31-нд Турк улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөнө. Катарын нийслэл Дохад 5-р сарын 7-нд эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохиогдож буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна.
Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөх Монгол улсын жудочид:
Эрэгтэй:
60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир
66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
81 кг: Г.Болор-Очир
90 кг: Г.Алтанбагана
-100 кг: Б.Гончигсүрэн
+100 кг: О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй:
48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
52 кг: Л.Сосорбарам
57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
63 кг: Б.Ганхайч
70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
+78 кг: А.Адъяасүрэн
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг2 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа