Дотоод
Rokit Bay америкаас ирээд анхны дуугаа дуултал 80 настай эмээ нь учир зүггүй…

Тэрбээр 1984 оны тавдугаар сарын 10-нд төрсөн. Баянгол дүүрэг буюу дөрөвдүгээр хорооллын унаган хүү. Багадаа “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийг төгссөн. Тэрбээр англи хэлний хичээлдээ маш дуртай байсан учраас бие дааж сураад, ангийнхнаасаа нэг түвшин илүү байжээ.
Анх 2007 оны үед асуулт форум буюу цахим дууны тэмцээнд орж, анх олонд танигдаж байсан түүхтэй. Тухайн үед тэрбээр “Nevalast” гэж нэртэй байсан. Түүний гол өрсөлдөгч нь “Realeyezzz” байсан юм. Тэр хоёр ихэвчлэн англи хэлээр дисслэдэг байв. “Mind Awards-2011” наадмаас оюун сэтгэлгээний оны шилдэг залуучуудыг шалгаруулж “Rokit Bay”-ыг “Оны Freedom of Speech” номинацын эзнээр тодруулж байжээ.
Rokit Bay хэмээх нэр нь гурван өөр утгатай үгийг нэг үгэнд багтаасан аж. Хамгийн гол утга нь Rock it Bay буюу доргиогоод өг Bay гэсэн утгатай. Түүнийг Америкт байхад Bay гэж дууддаг байсан аж. Энэ нь Баяраа гэж нэрний эхний үе. Мөн нэг утга нь Rocket Bay буюу Пуужин Баяраа. Пуужин гэсний учир нь эрсдэлтэй боловч амжилттай хөөрвөл хэний ч хүрээгүй газар очно гэсэн утгыг илэрхийлнэ.
Харин сүүлийн утга нь Raw kit Bay буюу original дуугаралттай гэсэн үг юм. Тэрбээр анх ШУТИС-ийн КТМС-д суралцдаг байжээ. Харин дараа нь Америкт бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр таван жил сурсан.
Америкт бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр сурч, хажуугаар нь дуу хөгжмөө бичдэг байсан. Тэрбээр өмнө нь урлагийн хүн болно гэж ер төсөөлж байгаагүй.
Ялангуяа реппер болчихсон дуулаад явж байна гэж хэзээ ч төсөөлөөгүй. Бизнесийн салбарын хүн болно л гэж боддог байсан гэсэн шүү. Америкаас ирээд анхны уран бүтээлээ эмээдээ сонсгоход эмээ нь 80 гарсан хэрнээ хөгжмийн хэмнэлд толгойгоо дохичихсон сууж байсан гэдэг.
Ийнхүү тэрбээр 2017 он хүртэл эрчимтэйгээр хөгжим хийж, түүнээс хойш багаараа “Онц дүмд” цувралыг бүтээсэн. Монголын хамгийн анхны бүрэн хэмжээний анимэйшин цуврал болсон энэ ажилдаа их сэтгэл хангалуун байдаг аж.
Түүний дэлгэцийн анхны уран бүтээл бол Холливудын өлгий нутаг болох Лос-Анжелес хотод 2009 онд бүтээгдсэн “Маргаашгүй” уран сайхны кино юм.
17 настай хүүхдийн энгийн амьдралд гарч буй гэнэтийн өөрчлөлт түүнд хэрхэн нөлөөлж буйг харуулсан тус кинонд дуучин маань гол дүрийг бүтээсэн байна. Тэрбээр “Маргаашгүй”, “Big fish”, “Алтан ус”, “Эцсийн зогсоол Э цэг” зэрэг дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээсэн.
Мөн Онц дүмд 1 2 3 4, Хандгай-Өвгөн хуурч анимейшныг бүтээсэн юм. Мөн бүх дууныхаа үг аяыг өөрөө зохиож, миксингээ хийж, CD-ний cover дизайн, клипнийхээ эвлүүлэг монтажийг өөрөө төвөггүйхэн хийдэг нэгэн.
Студийнхээ дараагийн том ажил болох Fragile тоглоомын төслийг эхлүүлээд удаагүй байгаа. Дүр зохионо, Stopmotion Animation зургууд зураад зураач руугаа шилжүүлнэ, заримдаа тоглоомынхоо хөгжим, миксинг зэрэг дээр өөрөө ажилладаг юм.
Мэдээж бас төслийнхөө санхүү, маркетинг дээр ажилладаг гэсэн шүү. Хөгжим хийх процессоор олон жил явчихсан болохоор одоо анимейшин, тоглоом хийх процессдоо илүү татагдаад байгаа хэмээн нэгэн ярилцлагадаа дурдаж байв. Түүний хамгийн дуртай ном бол “1984”, “Амьтны ферм” юм. Мөн “Ready Player One”, мөн “Dune” зэрэг шинжлэх ухааны зөгнөлт зохиолуудад дуртай.
Харин хуучны кинонуудаас бол “12 ууртай эр”, Куэнтин Тарантинод их урам зориг, санаа өгсөн гэгддэг “The Good, The Bad and The Ugly”-д дуртай гэнэ. Уран бүтээл хийхдээ ганцаараа байх дуртай нэгэн. Сүүлийн хэдэн жил урлагаас хэсэг хөндийрч өөр салбарт хүч үзэж байсан түүний хувьд өнгөрсөн онд эхнэрийн хамт Хязгааргүй дуугаа цацсан.
Хэсэгтээ л чартыг тэргүүлсэн энэхүү уран бүтээл нь түүний гэр бүлээрээ хийсэн хамгийн анхны уран бүтээл нь байсан юм. Харин Пуужин Баяраагийн хамгийн сүүлд гаргасан уран бүтээл болох Broken Soul буюу Эвдэрхий сүнснүүд дуу нь фенүүдийнхээ загтнасан газар нь маажсан гэхэд хилсдэхгүй.
Түүнээс өгүүлэгдэж байсан бүхий л дүрээ нэг уран бүтээлд багтааж тархиа чөлөөлсөн Баярсайхан сонсогчдодоо хамгийн том нууцаа дэлгэж, цаашдын тухай бодлынхоо мессежийг өгчээ.
Дотоод
Монгол улсын жудочид Антальяагийн “Их дуулга” тэмцээнийг зорилоо

Монголын улсын Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 31-нд Турк улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөнө. Катарын нийслэл Дохад 5-р сарын 7-нд эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохиогдож буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна.
Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөх Монгол улсын жудочид:
Эрэгтэй:
60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир
66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
81 кг: Г.Болор-Очир
90 кг: Г.Алтанбагана
-100 кг: Б.Гончигсүрэн
+100 кг: О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй:
48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
52 кг: Л.Сосорбарам
57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
63 кг: Б.Ганхайч
70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
+78 кг: А.Адъяасүрэн
Дотоод
Сорил: Та удирдагч уу?

1-10-р асуултанд “Тийм” гэж хариулбал 1 оноо, “Үгүй” гэж хариулбал 0 оноо,
11-20-р асуултанд “Тийм” гэж хариулбал 0 оноо, “Үгүй” гэж хариулбал 1 оноо өгнө.
1. Та байнга уучлал гуйдаг уу?
2. Хэн нэгэн хүн таны хувцсыг шоолж инээвэл та өмсөхөө болих уу?
3. Та өөрийн зөв гэж бодсон үедээ ч маргаан шуугианаас зайлсхийдэг үү?
4. Та элдэв дүрэм журамд амархан захирагддаг уу?
5. Хүмүүсийн гуйлтанд татгалзсан хариу өгч чаддаг уу?
6. Та моод даган хувцаслахыг хичээдэг үү?
7. Хувцас чинь биед эвтэйхэн биш ч гэсэн өөрт чинь зохиж байвал өмсөх үү?
8. Юмыг ойлгодоггүй хүмүүсийг хараад тэвчээр чинь барагддаг уу?
9. Та бусдаас юм гуйдаг уу?
10. Та бусдын анхаарал татахаар хувцасладаг уу?
11. Та хараалын муухай үгс хэлдэг үү?
12. Хүмүүсийг эвгүй тэнэг байдалд оруулахыг хичээдэг үү?
13. Зурагтаар ярьж айгаа хүмүүсийн ярианд эвгүйцдэг үү?
14. Хамт ажиллагсдадаа ажлаа хийж чадахгүй байгаа тухай үнэнийг хэлж чадах уу?
15. Дараа нь юу болохыг бодож тооцоололгүйгээр бодож байгаа юм аа шууд хэлдэг үү?
16. Та өөрийгөө тэвчээр муутай гэж боддог уу?
17. Та маргаанд ялагдахдаа ууралдаг уу?
18. Та мөнгөө зөвхөн өөртөө болон өөрийн зугаа цэнгэлд зориулан зарцуулдаг уу?
19. Та өөрийгөө авхаалжтай гэж боддог уу?
20. Олны дунд байхдаа аятайхан байж чаддаг уу?
14-20 оноо: Та удирдагч биш. Эгзэгтэй гэнэтийн юм болгонд танд бусдын заавар, зөвлөгөө хэрэгтэй байдаг бөгөд та хүний гуйсан болгоныг биелүүлдэг юм байна.
7-13 оноо: Та хувирамтгай хүн юм. Та бусыг удирдан зохион байгуулж чадна. Та бусдад зөвлөгөө өгөх дуртай. Гэвч танд бусдыг араасаа дагуулан захирахын тулд шийдмэг буюу бараг түрэмгий гэхээр зан чанар алга.
6-ба түүнээс доош оноо: Та бол төрөлхийн удирдагч байхаар заяагдсан хүн юм. Та захирамтгай зантай. Танд хүн зааж зааварлавал та их эмзэг хүлээн авдаг. Хэрэв та чухал ажил алба хашиж чадахгүй бол босогч тэмцэгч болох юм байна.
Дотоод
Тэр Монголчуудын бахархал байхыг хүсдэг

Гар урлалын чиглэлээр мэргэшсэн гэж хэлж болох “Ховор угалз” компанийн захирал М.Сувд-Эрдэнэтэй ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та бидэнд өөрийн эрхэлдэг ажлаа танилцуулахгүй юу?
-Намайг М.Сувд-Эрдэнэ гэдэг. Увс аймгийн Бөх мөрөн суманд төрж өссөн. Одоо Улаанбаатар хотод аж төрж амьдарч байна. Би гар урлалын чиглэлээр сургалт үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг. “Ховор угалз” компанийг удирддаг. Үндэсний монгол, буриад гутлыг 20 гаруй жил урлаж байна.
2011 оноос хойш “Ховор угалз” сургалтын төвөө байгуулаад Сонгинохайрхан дүүрэгт гар урлалын чиглэлээр сургалт явуулж мөн сургалтад суусан хүмүүсээ ажилд оруулж орлоготой болгодог.
-Яагаад гар урлалыг сонирхох болсон юм бэ?
-Би багш мэргэжилтэй. Хөдөөнөөс хотод ирээд ажил хийх зорилготой ирсэн. Аав ээж хоёр минь монгол гутлын дотор талын оймсыг оёдог хүмүүс байсан. Тухайн үедээ тэр оймсоо “Хүчит шонхор” зах дээр нийлүүлдэг байлаа. Тэр үед л ээж аавдаа туслах зорилгоор анх гар урлалыг хийж эхэлсэн.
Одоогоос 20 жилийн өмнө багшийн сарын цалин 250 мянга байсан. Тэр мөнгийг бид долоо хоногт олдог байлаа. Тиймээс залуу хүн чинь гутлаа хийнэ. Багш болно түр зуур л гутлаа хийж байна гэж хэлдэг байсан. Хүмүүс гуталчин гэхээр л хэцүү ядуу хүмүүс энэ мэргэжлээр ажилладаг гэж ойлгодог.
Гэхдээ ямар ч мэргэжилтэй байсан. Хүн өөрийнхөө хийж байгаа зүйлдээ аажмаар дурладаг. Одоо телевиз, радио, сонин сэтгүүлд хүмүүсээ гуталчин ийм байдаг. Энэ гутлыг ингэж хийнэ гээд заагаад явж байна. Хүн өөрөө хийж байгаа ажил мэргэжилдээ дурласных үр шимийг нь бодит байдлаар хүртэхийг л боддог.
-Танай байгууллагыг өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусалдаг гэж сонссон?
-Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуунд гар урлалын “Иновацийн төв”-ийг бий болгосон. Толгойтын орон нутагтаа болохоор “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв” гэдэг нэртэй ийм хоёр төвийг бий болгоод байж байна. Энэ хоёр төв дээрээ сургалт зохион байгуулдаг. Энэ сургалтад маань ихэвчлэн өрх толгойлсон ээжүүд хамрагддаг.
Сургалтыг төгссөн бүсгүйчүүдийнхээ ажлын байрыг хангаж, ажил олгодог ийм нэгэн үйл ажиллагаатай газар бий. Энэ хоёр төвийг ажиллуулсан гол зорилго нь өрх толгойлсон эмэгтэйчүүдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх юм. Бидний ажиллаж, амьдарч байгаа газар бол хүмүүсийн хэлдгээр “Жи хороолол” боловч энд ийм амжилттай амьжиргаатай эмэгтэйчүүд байгаа гэдгийг хүмүүст харуулах юм.
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг2 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа