Connect with us

Урлаг

Big Gee: Хар уснаас болж зарим найзууд торны цаана орж, хорвоогоос нь явсан

Published

on

Бодсон санаснаа дуугаараа илэрхийлчихдэг реппер Gee аль хэдийнээ олны танил болж чадсан нэгэн. Элдэв янзын хараалын үгтэй дуу дуулж урлагийн тогоонд ширүүхэн орж ирсэн реппер Gee-г үзэгчид анх тийм ч таатай хүлээж аваагүй.

Гэхдээ баян айлын хүүхдүүд шиг элдэв зүйлээ гайхуулж явдаггүй үнэнч шударга зантай залуу гэж түүнийг үнэлэх үнэнч фенүүд ч их байдаг. Ингээд шинэ оны босгон дээр эрхэм уншигч та бүхнийг раппер GEE-тэй уулзуулж байна.

Сэтгүүлч мэргэжилтэй гэсэн. Яагаад мэргэжилээрээ ажиллахгүй байгаа юм бэ?

– Би хувьдаа хип хоп дуу хийж байгаагаа мэргэжилээрээ ажиллаж байна гэж боддог.

Шинэ жилээр авч байсан хамгийн сайхан бэлэг, сэтгэлээс салдаггүй дурсамжаасаа хуваалцаач?

– Бүхэл шинэ жил сайхан байсан. Яг санаанд сайн орж ирэхгүй байна. Манай “Жонон” хамтлагийнхан өвлийн өвгөн болоод манайд хэлэхгүй гэнэт гэрт ирээд бэлэг өгч байсан. Тэр л хамгийн сайхан сэтгэлээс уяатай юм байна.

Та урлагын ертөнцөд өөрийн байр сууриа эзлээд тодорхой хугацааг өнгөрөөсөн. Энэ тал дээр хувь хүний үзэл бодол?

– Үгүй. Урлагын ертөнцөд би өөрийн байр суурь эзлэхгүй, эзлэх ч үгүй үэж боддог. Яагаад гэвэл монголын урлагын ертөнц гээд байгаа зүйл нь өөрөө дэндүү ялзарчихсан. Тархин дээр нь гараад суусан хэдэн нөхөдүүд доороо байгаа хэдэн амьтаныг дээрээс нь дарж идээл байж байдаг. Миний хувьд намайг сонсдог залуучуудын ой тойнд нь тодорхой жижигхэн байр суурийг эзэлдэг байх гэж боддог.

“Тодорхой байр суурь эзэлдэг хүүхэд залуучууд”-ын тань гэр бүл эцэг эхчүүдээс ямар нэг гомдол ирж байсан уу?/дууны өнгө аяс, үг хэллэгийн тал дээр/

– Шууд утсаар залгаад эсвэл над дээр хүрч ирээд хэлж байгаагүй. Имэйл эсвэл сэтгэгдэлүүд дээр ийм зүйл биччихсэн байдаг. Гэхдээ ийм зүйл бичсэн нь хүүхдүүд өөрсдөө л байдаг юм.

Таны ямар уран бүтээл таныг олны танил болгосон гэж хувьдаа дүгнэдэг вэ?

– Миний уран бүтээлийг сонсдог хүрээ бага. Энэ хүрээнд байдаг хүмүүсийн зовлон, жаргал нэг юм шиг санагддаг. Тэр сэтгэхүйгээр би дуу дуулхаар, сэтгэл сэтгэлгээ хоёроороо нэгдээд байгаа санагддаг.

Раппер хүний улс төрийг харах үзэл ямар байна. Хувь хүний үзлээсээ хуваалцаач

– Улс төрийн талаар хэсэг сонирхож үздэг байсан харин одоо бол үгүй. Хүн нэг хошиг шог байнга үзээд байвал уйдна биздээ. Яг түүнтэй адилхан тэр хошин шогийг үзэхгүй байгаа. Яг одоо улс төрд юу болоод байгааг мэдэхгүй байгаа.

Харин өөрийн бүтээж буй энэ амьдралаа улс төр, эрх мэдэлтэй хэн нэгэн эрхмийн гараас хараат бус байлгахыг зорьж байна. Улс төрчид бүгдээрээ гарамгай хошин шогийн жүжигчид.

Од болох өвчинөөр өвчилөөд байгаа шинэ залуу уран бүтээлчидийн тал дээр таны бодол ямар байдаг вэ?

– Чанаргүй. Од ч гэж дээ тэдний од гэж юу байхав дээ. Дуулуулж байгаа хүмүүс, дуулж байгаа, сонсож байгаа ч тэр бүгд биш байгаа байхгүй юу. Жишээ нь гэвэл universe best songs жил бүр хорин таван од төрүүлнэ.

Makin the band гээдэл жил болгон хэдэн тооны ам баригчдыг төрүүлнэ. /үс толгойг нь хусаж, будаад гэх мэтчилэн/ Монголын урлагын зах зээл гэж бий. Тэр зах зээл тэр олон ам баригчдыг даах даац байхгүй.

Тайзан дээр “амьдаар” дуулах хэцүү байдаг уу?

– Хэцүү биш. Хэрвээ хэцүү байх байсан бол би раппер нэрийг зүүж яваад яах ч билээ. Бусад хип хоп болон хамтлаг дуучид тайзан дээр амьдаар дуулахад хэцү амьсгааддаг, бүжиглэдэг гээдэл худал жүжиглэцгээдэг. Амаа барих дээр сонсогч, үзэгчдийн өөрсдийнх нь буруу бас байдаг.

Амаа хөдөлгөөд зогсож байгаа, хөлсөө дуслуулаад дуулж байгаа хоёр дуучинд яг адилхан хэмжээний алга ташдаг. Миний бодлоор бол ам бариад тайзан дээр гараад ирвэл чулуу шидээд хөөгөөд буулгах хэрэгтэй санагддаг.

Шинэ шивээс хийлгэж байгаа юу?нууц биш бол шинэ шивээснийхээ талаар тайлбарлаач?

– Хийлгэж байгаа шивээс байгаа. Одоо харин дутуу байгаа. Гүйцэт болхоор нь хүмүүст харуулна даа. Шивээс маань миний өссөн дош бүлэг, хөгжимтэй нягт уялдаа холбоотой зохиомжит шивээс байгаа.

Таны биен дээр одоо хэдэн шивээс байгаа бэ?

– Тоолж бол үзээгүй юм байна. Гэхдээ арав гаран бол байгаа. Тоолоод яах ч билээ улам олон болох юм чинь. Эцсээ хүртэл шивээс хийлгэнэ дээ. Би оюун санаанаасаа ундарч байгаа тэр бүхнээ биен дээрээ буулгаж байгаа.

Тэгэхлээр та биен дээрхи шивээсийг хүлээн зөвшөөрдөг юм бол гоо сайханы мэс заслыг эсэргүүцдэггүй байх нээ?

– Бүхэл монгол эмэгтэйчүүд царайлаг шүү дээ. Хамраа өндөрлөөд, хацар хийлгэцэн хамаг юмаа янзлуулцан эмэгтэйчүүд сайхан харагддагүй. Харин өөрийн байгаагаараа эмэгтэйчүүд надад илүү таалагддаг.

Өсвөр насны хүүхдүүд архu, тамхu маnsuuруулах бодис их хэмжээгээр хэрэглэдэг болсон байна. Энэ тал дээр харамсах тохиолдол гар байсан уу?

– Би энэ ундааг хэрэглэхээ болиод гурван жил болж байна. Энэ сархад гэх зүйлээс болоод юу болдогыг би их олон удаа харсан. Зарим найзууд маань торонд орсон хорвоогоос явсан тохиолдолууд бий. Би зүгээр л жигшсэн.

Эрхтэн дархтануудын шөнийн цэнгээний газрууд өглөө болтол ажиллаад , насанд хүрээгүй хүүхдүүдэд соrtuuруулах бодис зарж байгааг харах бүрд миний эгдүүцэл, зэвүү хоёр зэрэг хүрдэг юм. Шөнө бүр цаг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа газарууд бол нөгөө лаг улс төрчидын баар сав байдаг юм.

Бага насны хүүхдэд архu манsuuруулах бодисыг өндөр үнээр зараад олсон хэдэн халтар төгрөгөө халаасандаа чихээд явж байгаа луйварчид үнэхээр ичмээр.

Сүүлийн жилүүдэд залуу охид бүсгүйчүүд бэлэн аргаар мөнгө олох болоод байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг бэ?

– Нэг албан байгуулагат цэвэрлэгч хийхээс ичдэг байж, “янхан” хийхээсээ ичдэггүй. Аргагүй дээ олны танил од ах эгч нар нь байнга л хөгшин баян хятадтай суугаад байгаа юм чинь. Бэлэн хөрөнгө дээр суудаг болчихсон.

Сэтгэлгээний ядууралд хэтэрхий өртчихсөн. Урлаг соёлын од гэгдэх шүтэнбишрүүлээд бурхан мэт шүтэгдээд байгаа ах эгч нар нь сэтгэлгээний дархалаа суулгах хэрэгтэй.

Хамгийн сүүлд гарсан мэдээллээр ‘’Их засаг их сургууль‘’таны нэрийг барин бизнес хийж байна гэсэн мэдээлэл байсан. Мөн таньруу залгаад 200 мянган төгрөг өгий ирээд дуулаадах гэж ярьсан гэсэн. Энэ мэдээлэл үнэн үү?

– Үнэн үнэн. Гэхдээ энэ зүйлийг нэг их шуугиан болгоод хэрэггүй байх. Их засаг их сургуулийн шинэ жил эхлэх гэж байхад оюутны зөвлөлийн Баяр гэдэг хүн байна. Чамд 200 мянган төгрөг өгий.

Манай шинэ жил дээр ирээд дуулчих гэж тушааж ярьж байсан. Энэ үйлдэл надад таалагдаагүй. Үнэндээ Лицей сургуулийн захирал Эхбаяр гэдэг хүн байсан юм байна лээ. Тус сургуулийн менежер надруу залгаад 300 мянган төгрөг төлий хүрч ирээд дуулчих гэж байсан.

Захирал нь хүнээр яриулаад, оюутны зөвлөл маркетингийн менежерүүд нь залгаж томроод байдаг. Ийм удирдлагатай сургуулиас ямар боловсон хүчин гарах вэ? Би энэ дээр л гайхаад байгаа юм.

Монголд бөөгийн шашин их дэлгэрэх боллоо. Итгэгчид илүү олон болсон байна. та бөөгийн шүтлэгтэй гэж дуулсан юм байна.

– Би шүтэх гэхээсээ илүү итгэдэг гэхэд болно. Аливаа зүйл хоёр тлтай байдаг шиг бөө биш бөөнцөр олон болсон. Үүнээс болж олон хүн эд хөрөнгө, биеээрээ хохирох болоод байгаа. Миний хувьд итгэж бишрээд очидог хүн гэж байдаг.

Би өөрийн гэсэн хамгаалалтын сахиус зүүдэг. Энэ маань толь, хонх хонгинуур зүүдэг гэхүүдээ. Хонхноос гарч буй дуучимээ надаас муу хэл амыг холдуулж байдаг.

Танай сайтын нийт уншигч олонд шинэ оноо аз жаргалтай, эрүүл энх гаргахыг хүсэж байна.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Урлаг

Жагаа гээд дуудахаар хоёулаа эргэж хараад байсан болохоор

Published

on

By

Монгол улсын гавъяат жүжигчин Гончигын Жаргалсайхан нь 1958 онд төрсөн. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат. Аав, ээжийн нь төрсөн газар Чандмань сум болохоор энэ нутгаар овоглох дуртай.

Алтай нутгийнхаа тухай “Зүүдний мөнгөн Алтай”, “Хөглөгөр их Алтай”,”Тэнгэрийн уул”, “Засагт хааны хөх харчуул” зэрэг дуунуудыг хийсэн. Тэр дундаа Чандмань сумын зон олонд зориулж “Чандмань нутаг минь” дуу зохиосон нь уг сумын сүлд дуу болжээ.

Үүнээс гадна “Есөн булагийн дуулал” нэртэй алтай нутгаа дээдэлсэн дууг нь Алтай нутгаас төрөн гарсан уран бүтээлчид амилуулжээ.

Монголын рок, попын эцэг хамтлаг хэмээн нэрлэгддэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гишүүн асан олноо ”Том Жагаа” гэж хүндлэгдсэн түүнийг мэдэхгүй хүнгүй билээ. Саравчтай малгай, хар шилээр гоёсон “Соёл-Эрдэнэ” хамтлагаар эцгийнхээ нэрний адил овоглодог энэ эрхэм хамтлагийнхаа 45 жилийн ойн босгон дээр “Алдарын Од” медалийг хүртжээ.

Г.Жаргалсайхан нь Нийслэлийн арван жилийн 34-р дунд сургуульд суралцаж байгаад 1973 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд шилжин орж тэндээ төгссөн. Дараа нь Минскийн Соёлын Дээд Сургуулийг хөгжмийн эстрадын удирдаачаар төгссөн.

1977 онд Баянмонгол чуулгад хөл тавьж, 1980 онд “Соёл-Эрдэнэ” хамтлагт орсон. Анх Баянмонголоос “Соёл-Эрдэнэ” рүү З.Зундарь оруулж “Чи залуу хүн байж энд оркестр тоглоод хэрэггүй, дуулж хөгжимддөг хамтлагт ороод дуугаа зохиож, хөгжмөө найруулах хэрэгтэй” гэж ятгасан гэдэг.

Монгол Улсын том хамтлаг гэдэг утгаараа “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” 1970-аад оны эстрад урлагийн алтан үе байсан.“Соёл-Эрдэнэ” хамтлаг зууны манлай хамтлаг болж байсан. 1980 онд Баянмонголоос хоёр Жаргалсайхан “Соёл-Эрдэнэ”-д очсон. “Нэр нэгтийн чих нэг” гэдэг. Хүмүүс “Жагаа” гээд дуудахаар хоёулаа эргэж хардаг бас болоогүй ээ хоёулаа буржгар үстэй.

Ялгаж дуудахын тулд “Долгион” нөгөө Жаргалсайханд “Буржгар” хэмээх нэр хайрласан гэнэ лээ. Биеэр арай том,бас нэг насаар ах байсан болохоор Г.Жаргалсайханг Том Жагаа гэх болжээ.

Тухайн үед түүнийг юу өмсөнө залуус дуурайж дагана. “Буян”-гийн Жагаа урлагт их элэгтэй, бас гарын ур дүйтэй хүн байж. “Соёл-Эрдэнэ” хамтлагт бараг орох гэж байсан хүн гэж ярьдаг. Том Жагаа Баахан жинс барьж очоод найз Жагаагаараа эсгүүлдэг байсан гэдэг.

Г.Жаргалсайхан урлагийн төлөө тууштай зүтгэсэн нэгэн. Суугуул сайхан нутаг, Уулын төмөр ost, Сар шиг холын нутаг зэрэг олон хит дуунуудыг зохиож дуулж олондоо хүргэсэн. Бүтэн 45 жилийн турш хийсэн уран бүтээлийг нь тоолбол тоймгүй их тоо гарах байх. “Соёл-Эрдэнэ”-ээс маш олон хөгжмийн зохиолч дамжиж гарсан гэдэг тэгээд бодохоор тоймгүй их тоо гарах байх.

Тэрбээр “Бидний дуулсан дуу хит болж, олны дунд өнөөг хүртэл амьдарч байна. Хүмүүс олон жил дуулж ирсэн дуунуудыг маань сонсох гэж дурладаг. Тэр дуугаа дуулаач гэж захиална, бүр дагаад дуулдаг гээч.

Би амьдралаа урлагаас өөр зүйлд зориулсангүй, сэтгэлээ ч бас дуу, хуураас урвуулж чадсангүй. Бид олны дунд тунаж үлдсэн дуунуудаа он жилүүдийн хатуу шалгуурыг сөхрөлгүй давсан гэж боддог шүү” хэмээн ярьжээ.

МУГЖ Г.Жаргалсайханд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэж цаашдынх ажил амьдралд өндрөөс өндөр амжилтыг ерөөе.

Continue Reading

Урлаг

Жүжигчин Батцэцэг: Тэр үед тэсэлгүй нулимс унагаж суусан

Published

on

By

Цаг хугацааны чанадын чанадаас хөтлөлцөн амьдрал туулж яваа эгэлхэн сайхан найз минь ээ. Gankhulug Enebish Би чамдаа бодогддог бүхнээ бичиж амжаагүй яваа юм байнаа. Өнгөрсөн тавин жилийн турш сайхан найзынхаа халамж сэтгэлд дор би үнэхээр хөлбөрч ирсэн хүн юм байна. Энийг яриад тоочоод барамгүй л дээ…

Би нэг удаа Ташкентын наадамд оролцох болоход чи америкаас нээх гоё сандааль аваад намайг тэр кино наадамдаа өмс гээд явуулж билээ. Киноны 80 жилийн банкетан дээр чиний явуулсан бэлэг хүргэгдэж ирэхэд би тэсгэлгүй нулимс унагаж суусан.

Кино бол миний амьдрал, хувь заяа гэдгийг чи тэгж зүрх сэтгэлээрээ мэдэрдэг хүн. Бас нэг удаа хүүхэд өвдөөд эмч оношилж чадахгүй байхад чи ирээд дор нь оношлоод тас тас инээгээд сэтгэл цэлмээж байж билээ. Чи зөв оношилж дор нь эдгээсэн. Би тэр үед “өөрөө ч өвдсөн болоосой” гэж шогширч суусан.

Миний насан туршийн дуудлагын эмч минь чи л байж… өдөр шөнийг эс ялган гүйж ирнэ, сэтгэл засна, маргаашийн өөдрөг бүхний үрийг сэтгэлд соёолуулна. Амьдралын үнэний тусгал болсон сайхан найздаа ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

Сэтгэл шигээ сайн явна гэдэг үгний биелэл чи минь билээ” гэлээ.

Нацагдоржийн Батцэцэг 1957 онд Улаанбаатар хотод төрөөд 6 дугаар дунд сургууль 1974 онд төгсөсний дараа МУИС-ийн Орос хэлний орчуулагч мэргэжлээр 1979 онд төгссөн байна.

Эцэг Ц.Нацагдорж нь 1930 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Коммунист намын дээд сургууль төгссөн өндөр боловсролтой сэ­хээ­тэн.

Тэрээр Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороонд заа­варлагч, нарийн бичгийн дарга, Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэрийн дарга, Архангай аймгийн Цэцэрлэг хотын дарга, Увс аймгийн Сагил сумын нэгдлийн дарга зэрэг ажлуудыг хийж явжээ. хойд эцэг Ц.Хасбаатар нь хэл бичгийн ухааны доктор, СГЗ орчуулагч хүн.

Эх Б.Цэрэнлхам нь 1933 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Комсомолын дээд сургуулийг дүүргэсэн чадварлаг удирдагч. Улсын их дэлгүүрийн эвлэлийн хорооны дарга, худалдааны дарга зэрэг ажлуудыг хийсээр гавьяаны амралтандаа гарсан байна.

Эх нь залуудаа Драмын театрын жүжигчин байсан гэдэг. Зургаан жил ажиллахдаа “Кремлийн цаг”, “Эмч нар”, “Тожоо жолооч”, “Санасан ёсоор болтугай” зэрэг жүжгийн гол дүрийг бүтээжээ.

1979 оноос Монгол Кино үйлдвэрт дагалдан жүжигчнээр орж 1982 онд мэрэгжлийн жүжигчин болсон байна.

1991 он хүртэл Цирк болон Кино үйлдвэрт ажиллаж байгаад “Өргөө” циркийн бүрэлдэхүүнд багтан Герман, Польш улсад таван жил ажиллаад 1996 онд нутагтаа буцаж ирсэн юм

Нөхөр О.Машбатын хамт “Монголжин” кино студи байгуулсан.

2000 оноос “Монголжин” хувийн театр байгуулж захирлаар нь ажилласан.

О.Машбатын гэр бүл арваад жил АНУ-д амьдарсан. Тэд уран бүтээлээ хийхийн зэрэгцээ Америк дахь монголчууддаа зориулан “Үгүйлэн санана”, “Америк дахь монголчууд” нэртэй телевизийн цуврал нэвтрүүлэг хийж байжээ.

2004 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин болсон.

Continue Reading

Урлаг

“Амбий Солонготойгоо улаанбаатарын олон хороолол олон байраар дамжсан”

Published

on

By

“Амбий” гэдэг нэрийн тухайд, бага байхад хүмүүс өхөөрдөөд “Памбий” гэж дууддаг байсан бөгөөд энэ нь явсаар “Амбий” гэх хоч болсон гэдэг. Түүний хувьд угаас хөдөлгөөнтэй нэгэн байж. Бага залуудаа автомашины наймаа хүртэл эрхэлдэг байсан гэж найзууд нь дурсдаг. Автомашины бизнес эрхлэх хугацаандаа “хамгийн түрүүнд мөнгөтэй болвол байр л авах юмсан” гэж мөрөөдөж байсан тухайгаа өөрөө ярьсан байдаг.

Өнөөдөр театрын өдөр бас ахын минь мэндэлсэн өдөр, Ум сайн амгалан болтугай

Амь + Бий

Амбий… Амбий… Амь, амин, амины гэсэн утгатай үг юм л даа. Амины хайртай шавь минь! Ард олныхоо амин хайртай жүжигчин минь! Бүтэн бие чинь алдарсан ч бүтээсэн дүрүүд нь түмнийхээ сэтгэлд мөнхөрч үлдлээ дээ. Амбийтай уулзсан хүний дотор сэтгэл гэрэлтэж, Амбийгийн алиа хошин яриаг сонссон хүн баяр жаргалаар бялхдаг юм.

Өөрөө гэрэлтэж явахын хэрээр гэрэлтүүлэгч нэгэн байлаа. Гэрэлтүүлэгч гэснээс Амбийгийн аав “хар” Цэвэгсүрэн гуай Дорнодын театрын тайзыг насаараа гэрэлтүүлсэн гэрэлтүүлэгч ажилтай хүн байлаа.

Хөлд орохоосоо л аавынхаа хормойноос зүүгдэж, аавтайгаа хамжиж театрын тайзыг гэрэлтүүлж, нүд, сэтгэл нь гэрлийн цацрагтай цуг жүжигчид дээр тусаж байхаас Амбий өөрөө тайзан дээр бууж, өөрөө гэрэлтэж, өргөн түмнээ гэрэлтүүлэхийн хүслэнд автсан байдаг юм.

Аав нь Амбийг аравдугаар ангиа төгсүүт амьдрал үзэг хэмээн ардын цэргийн албанд үджээ. Цэргийн чилийсэн гурван жилийн албыг хаагаад “хүн болоод ирсэн” Амбийд гурван жил зүүдэлсэн Дорнодын театрын тайз нь хүн ёсоор хүлээн авч, бас гурван жил дагалдан жүжигчин болгож эрхлүүлжээ. Амбий бол Дорнодын театрт эрхлэх эрхтэй хүн юм.

Дорнодын театрынхан 1990 онд Улаанбаатарт тайлан тоглолт хийхэд Д.Норовын “Үнэ цэнэ” жүжигт хүрэм зардаг наймаачин залуугийн жижиг дүрд гарч, тайзан дээр байгаа ч үзэгчдийн танхим руу үсэрчих гээд байгаа мэт тэмүүлэлтэй, халуун сэтгэлтэй, гал цогтой, хэлтгий харвал халмаг хөөрүү гэмээр тийм нэгэн тогтож ядан байсан сан.

Анх удаа би Амбийг тэгж харсан юм. Тэгвэл дүр гэхээсээ илүүтэй Амбий хэмээх дүр өөрөө л уяан дээрээ дүүхэлзсэн эмнэг үрээ мэт цолгин цовхорч байсан юм билээ. Амбийтай учирч багш шавь болсон азтай хүн дээ би. Намайг багш болох замыг зааж, засаж өгсөн шавь нарын нэг нь Амбий юм. СУИС хэмээх эрдмийн өргөө “гэрэлтэгч” Амбийг улам гэрэлтүүлж өгсөн юм даа.

Жүжигчний ур чадварын 106 дугаар танхим. Анхны хичээлүүд. Амбий хамраа шудраад л тайз руу гарна. Өөрөө түрүүлж гарна. Өрөөлийг дагуулна. Уриална. Энэ бол Амбийгийн төрөлх чанар.

Цэрэг, эх орон, адал явдал баатарлагийн сэдэв Амбийгийн тоглох дуртай сэдэв байлаа. Би тэр үед шавь нартайгаа адилхан залуу байж. Ангидаа биднийг тойроод сууж байхад орж ирсэн хүн “Багш нь та юу?” гэж Амбий руу заадаг байсан.

Амбий авьяас нь хатгана, архаг нь хэтэрнэ. Заримдаа сахилгагүйтнэ. Тэр нь дэндүү гэнэн цагаан. Тийм мөртлөө хоморгод их автана. Дотуур байрны цонх хагарах Амбийтай хамаатай, СУИС-ийн байрны чердак руу орж тагтаа олноор хиарсныг Амбий хийсэн, сангийн аж ахуйд нутгийн индиануудыг өдөж асуудал гаргасан хүн Амбий болоод явчихна. Уг нь Амбий дунд нь л яваа юм. Тэгтэл яаж ийгээд толгойлогч, уруу татагч болж хувирна.

Амбий СУИС-д дөрвөн жил сурахдаа гурван удаа хөөгдөж, гурван удаа үлдсэн юм. Тэр нь дандаа хоморгын асуудал. Үнэнхүүтэй цуг даварсан гэх, бас дарвисан гэх. Дуучин Үнэнхүү СУИС-ийн бэлгэ тэмдэг байлаа тэр үед.

Үнэнхүүтэй би барьцаж байж Амбийг үлдээж авсан юм. Хайдав багш “Үнэнхүүг сургуулиас хөөвөл намайг хөөчих” гээд дүүлээд ороод ирнэ. Тэгэхээр нь сөргүүлээд Амбийг тавьчихна. Үнэнхүүг хөөж чадахгүй болохоор Амбий үлдэнэ дээ.

Амбий дотуур байранд амьдрах. Яагаад ч юм Амбийгийн амьдардаг өрөөний цонхны шил бүтэн байна гэж үгүй. Хүний хагалсан зэмийг Амбий өөр дээрээ авна.

Дотуур байрын эрхлэгч аргаа барахдаа Амбийг байрын зөвлөлийн даргаар тавьчихсан чинь тун мэргэн шийдвэр болж, Амбийд хэнхэг өвчин тусч тасаг болгоныг хяналтдаа авч, оюутнуудтай тулж ажиллаж, түүнээс хойш хагархай цонхтой тасаг байхгүй болсон юм даг.

Шөнө жижүүрлэж хэнхэглэснээс өглөө унтчихна. Хичээл, сургуулилтаас хоцорно. Хичээл хоцорлоо гэж Амбийг төмөр сандал далайгаад элдэж явсан юм даа. Одоо байхгүй болчихсон хойно нь яах гэж тэгж байв даа гэж сэтгэл өмрөн өрөвдөх юм.

Амбий сэтгэлдээ юм хадгална гэж байхгүй. “Хар” Цэвэгсүрэнгийн “ хар Амбий, гэвч сэтгэлдээ толбын төдий тортоггүй сүү шиг цагаан сэтгэлтэн байлаа. Хүнтэй үг зөрж нударга зөрүүлэх Амбийгийн хувьд энүүхэнд байлаа. Тэрнийхээ дараа цайрч цагаалах нь амархан, тэр хүнтэйгээ өмнөхөөсөө илүү дотносож, хайрладаг байлaа.

Цаанaа юм хадгална гэж байхгүй. Байдаг хийдгээ хэлээд тавьчихна. Тэгж байж санаа амарна. Үүлээ хөөгөөд цэлмэсэн тэнгэр шиг болчихоод, туранхай цээжээ дүүртэл цээлхэн амьсгаа татчихаад, хамраа нэг шударчихаад гарч өгнө.

Бид нар хоёрдугаар курстээ бүрэн хэмжээний том жүжиг Хүүхэд, Залуучуудын Театрын тайзнаа тоглочихож билээ. Оросын зохиолч Л.Разумовскаягийн жүжгийн зохиолыг Монголын орчин ахуй, цаг үе рүү татаж хөрвүүлсэн “Хайрт Долгор багшаа” жүжигт Амбий маань Сүмбээ гэж ар гэрийн амьдрал суурь хүмүүжил сурлага муутай ч хүн чанартай дүрд ажилласан юм.

Төгсөх курстээ бүрэн жүжиг ажилладаг уламжлалыг эвдэж, доод курсийн оюутнуудын жүжиг Хүүхэд, Залуучуудын Театрын тайзнаа хэчнээн удаа дүүрэн үзэгчтэй тоглосон билээ. Энэ жүжигт мөнөөх Амбий оройлон манлайлагчаараа л байлаа. Үндэсний телевизийн алтан фондод хоёр ангит энэ жүжиг маань бий.

Оюутнууд багшийнхаа эзгүйд бие дааж ажиллах, ирэхэд нь бэлэгтэй угтах чин эрмэлзэл дүүрэн үе тэдэнд байлаа. Намайг “Мичдийн зургаан гялаан” киноны натурт яваад ирэхэд Амбий Бооёо хоёр “ЛН” улсын уралдаанаас А Чеховын өгүүллэгээр шилдэг бүтээлийн, Амбий “Дээрэмчид’’ жүжгийн Франц Моорын дүрээр шилдэг дүрийн шагнал авчихсан хүлээж байж билээ.

Амбий санаачлагч, манлайлагч, ачааны хүндийг үүрэгч нь бүх цаг үед байсан. Хорчгор туранхай биедээ ахадсан их ачаа, дэндүү холыг харсан зорилгыг тээж явж дээ, шавь минь.

Сайн хүнийг сайн хүмүүс хүрээлж, тэд нар нь хоорондоо халуун бат найз нөхөд бололцдогийн үлгэрлэл Амбийгийн амьдрал юм. Амбийгийн ажилласан газар, амьдарсан орчныхон Амбийг тойроод нөхөрлөчихдөг юм.

Амбий Солонготойгоо Улаанбаатарт олон хороолол, олон байр дамжсан ч тэдний амьдарсан байрны орцынхон бие биеэ таньдаг, ойр дотнын ах дүүс мэт болчихсон байдаг нь Амбийгийн хүнийг татах хүч, найрамдагч шинж чанар юм.

Амбий ойрын жилүүдэд бие чилээрхүү байлаа. Тэр үед байр орцынхон нь ээлжээр жижүүрлэж, хоолыг нь хийж, эмнэлэгт хүргэж, эргэж тойрч, өөрийн гэр бүлийн гишүүн мэт хандаж ирсэн юм.

Амбий дэндүү олонтой эр хүн байлаа. Амбий өргөн дэлгэр бодолтой, өндөр тэмүүлэл зорилготой, Дорнодын уудам тал шигээ тэнүүн сэтгэлтэй хүн байлаа. Нутаг орондоо амьсаг сэтгэлтэй, Дорнодынхноо их дэмжинэ. Сэтгэл гутруу үедээ Дорнод руугаа гарч давхиад дотроо онгойлгочхоод хүрээд ирнэ.

“Найрын ширээний ууц” жүжигт урьд нь тоглож байснаараа мюзикл жүжиг хийх гэж Дорнодын театрын уламжлалыг сэргээх гэж маш их хүч, хөрөнгө зарсан. Хоёр давхар тайз засаж, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг орчин үеийн шилдэг зэрэглэлд хүргэж, өчнөөн олон чадалтай жүжигчдийн баг бүрдүүлж ажилласан.

Гэвч Амбийгийн зүтгэл ард түмнийхээ төлөө л байлаа. Алдарших гэж үүнийг хийгээгүй. Алдаршихын төлөө улайрч явдаггүй нь Амбийгийн ясны араншин юм.

“Орчин үе” театр, Улсын Драмын Эрдмийн Театрт хэдэн жил ажиллав. Харин Амбий урсгалаар явахыг хүсээгүй. Тэжээлгэж, хүний гар харж амьдаръя гэж бодоогүй юм. Зориг зүрх шулуудаж Бооёо, Хүрлээ хоёртойгоо нийлж “Шинэ үе” продакшныг үүсгэн байгуулж, хэдэн жил ёстой л галлаж өгсөн дөө.

Хүнд тус хүргэвэл өөрийнх нь хэрэг бүтэх мэт санаж явдаг юм.

Амбий дүү нараа “өөд нь татах” дуртай. Хүнд тус хүргэвэл өөрийнх нь хэрэг бүтэх мэт санаж явдаг юм. “Шинэ үе” продакшнд олон дүү нар араасаа дагуулсан нь өнөөдөр эрийн цээнд хүрчээ. “Захиалгат инээд” хамтлаг байгуулан бас л дүү нараа өөд нь татаж, хүний зэрэгт хүргэсэн. Амбийгийн буян барагдахгүй юм.

Буянтай хүн, баян хүн. Баян хэмээх утга нь эд хөрөнгөдөө биш, үр хүүхэд, үнэнч нөхөд, үйлс бүтээлээрээ баянд байгаа юм. Би Амбийдаа “Наран ургахыг хүлээхгүй” киноны дүр хатиг Давааг зориулж бичсэн юм.

Увс аймагт 1996 оны зун, намар зургийг авсан билээ. Хошуу ноёны хүү Даваа ядуу айлын сэвгэрт дурлаад “хатиг шиг наалдаад” салж өгөхгүй байгаа юм л даа. Амбий маань дүрийнхээ хатиг шинжийг үнэхээр хатгаж гаргасан. Амбий энэ киноноос хойш эрчлэн хуйларсан их мөрний урсгал боомтоо зад татах мэт дэлгэцийн урлагт хүч түрэн орж ирсэн юм.

Сүүлийн хэдхэн жилд, зөвхөн кинонд л гэхэд “Помогите нам” 1,2, “Би чамд хайртай-2” “Тэнгэрийн ивээл”, “Шарталт”, “Тютю”, “Танхай тээгч, “Содура” гэх мэт үзэгчдийг байлдан дагуулсан, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн кинонуудад гялалзтал тоглож, Амбийгүй бол кино урлаг байхгүй юм шиг дэлгэцийг эзэгнэсэн билээ.

Амбийгийн нэг киног үзээд Амбийг хайрлах үзэгчийн сэтгэл улам өсдөг юм. Энэ нь Амбий урьдах дүрээ давтаагүй, өөр өөрийн өвөрмөц дүрүүдийг бүтээсний илрэл юм. Амбийг тайз, дэлгэцнээ гараад ирэхлээр үзэгчдийн сэтгэл дүүрэн ханаж, ямар нэгэн хүч цэнэг өөртөө авч, амьдрах итгэл тэмүүлэл зориг төрдөг билээ.

Амбий аливаад өнгөц ханддаггүй, тэрүүндээ зүрх сэтгэл, бие эрхтнээрээ уусан ордог. Ямар нэгэн дүрд ажиллахдаа тэр зарчмаа ягштал баримтална. Ийм чанар өнөөдөр ховорджээ. Энэ чанар нь Амбийг богинохон наслуулсан ч юм билүү. Үүнийг ганцхан бурхан л мэдэх байх.

Тайзыг дүүргэдэг, дэлгэцийг эзэгнэдэг жүжигчин дэндүү ховор. Ийм ховорхон жүжигчний нэг нь Амбий даа. Амбий хөшигний ард хамраа хальт шударснаа тайзнаа гараад ирэхэд хорчгор цээж нь ханхайгаад, онигор пүд нь гал цогоор гэрэлтээд, жүжиглэхүйн амьд хийгээд үнэн харьцаа гэдгийг жинхэнэ бодитоор харуулж өгнө дөө.

Үзэгчид Амбийг тайзнаа гарч ирэхийг тэсэн ядан хүлээдэг шигээ, тайзан дээр оволзож, дүрэлзэж, гялалзаж, шагайж байгаад эргээд ороход нь аанай л тайзнаа байгаа мэтээр харж үлддэг шидтэй билээ.

Амбий хошин урлагийн армийн нэгэн командлагч жанжин нь байсан юм. Тайз, дэлгэцийн урлагийг чимэн гэрэлтүүлэгч жинхэнэ од байсан юм.

Найдангийн Ганхуяг / Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status