Connect with us

Урлаг

Хурд хамтлагийн дуучин Цогоогийн бага нас хөгжилтэй өнгөрчээ

Published

on

Монголын хөгжмийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулж давтагдашгүй уран бүтээлээрээ үзэгч фэнүүдийнхээ талархлыг хүлээсэн хамтлаг бол “Хурд”. Давтагдашгүй гэдгийн учир нь тэдний дуунаас эх орон, байгаль дэлхийгээ магтан дуулсан монгол үнэр ханхалдаг. Ах дүүсээрээ нэгдэн “Хурд” хэмээх хамтлагийг хөл дээр нь босгосон түүх 1987 оноос эхлэлтэй аж.

Хамтлагын дуучин Цогоо бага насны дурсамжаа нэгэн нэвтрүүлгийн үеэр ийнхүү хуваалцлаа.

Тэрээр ” Би чинь багадаа барьцааны сангийн аж ахуйд байсан. Уг нь 10 жилээ ганзам 20р сургуульд 4р анги хүртлээ явсан. Аав ээж чинь Рашаантад. Тэгээд аав ээжийнхээ хажууд. 10 жилээ төгсөөд Баянчандманд Трактор комбаны курсд 3 жил сурсан. Тэгээд төгсөөд л шууд 10 сард Зүүнбаянд цэрэгт явсан.

Би цэрэгт очоод дэглүүлж байсан. Миний үед чинь цэргүүд 3 жилээр алба хаадаг байсан. Яг жинхэнэ зэрлэгүүд нь байж байсан юм. Тэгээд далжигнаж байгаад нэг жижигхэн нөхөр ороод ирдэг байхгүй юу. Тэгсэн нөгөөх нь цэргийн атаман байсан юм байна лээ. Тэгээд балбуулдаг байхгүй юу.

Тэгсэн намайг цаад талын хувцасны контнерт нуучихсан. Хувцасны цаагуур нуучихсан. Тэгээд хоол зөөгөөд л гайгүй болсон. Хал цэргүүд ч гар хүрэхээ больсон.Яахав эхлээд нэг том дуугараад ганц хусуулчихад амар юм байна лээ. Тэгэхгүй шинэ цэргүүд чинь урвайгаад л байх юм бол хусуулаад байдаг байхгүй юу.

Тэгэхгүй улам л өөдөөсө нь ярзайгаад байх юм гайгүй болчихдог байхгүй юу. Би чинь нэг язайгаад л нэг балбуулж аваад хоёр жил дархан цаазат. Дараа нь цэргээс халагдаж ирээд Талх чихэр ХХК-д өрмөнцөр дээр нэг жил ажиллаад тэгээд сүүлдээ Рашаантаас жил сүү зөөлөө дөө. Сүүгээ аваарай сүүгээ аваарай гэж орилдог чинь би байлаа шүү дээ. Манай хамтлаг чинь дуучингүй болчихсон.

300 хэдэн хүн шалгаж байсан шүү дээ. Ерөөсөө тэнцэх хүн байхгүй. Тэгээд би шалгуулах гэсэн чиний дуулна гэж юу байсан юм. Явж тэр үхрийн баасаа цэвэрлэ ээж, аавд тусла гээд. Тэгэнгүүт миний хор шар хөдлөөд дээр үеийн хөгжим дээр нэг талд нь шинэ кассет хийж байгаад нөгөө талд нь Чоно хамтлагийн дууг хийж байгаад л дуулсан.

Тэгээд дараа нь цагаан сараар Ганбаяр ах хүрч ирэхээр нь май энийг сонс гээд өгсөн чинь “Энэ чинь харин болох юм байна шүү цагаан сарын дараа Харанга дээр очиж шалгуул”гээд. Тэгээд очиж шалгуулсан юм. Тэгсэн Лхагваа “Ганбаяраа би чамд хэлээ биз дэ айлаас ирэхээр авдараа ух гэж. Наадах чинь л байна шүү дээ’ гэсэн юм. Тэгээд дуучин болсон юм даа. Тэрнээс хойш 30 жил тайзнаас салаагүй л явж байна даа” гэв.

-Рок урсгал сонирхож эхэлснээс Тань яриагаа эхлэх үү?

-Бага байхад ах нар маань хөгжим тоглодог байлаа. Тэгээд л хөгжимд хайртай болсон. Анх есөн настайдаа гитар тоглож сурсан. 1993 онд Хурд хамтлагт дуучнаар орж, “Чоно” дууг тухайн үеийн ЗХУ-д үйлдвэрлэсэн “Весна” дуу хураагуур ашиглан дуугаа бичиж байсан. Түүнээс хойш л дуучин хүн болох эхлэл тавигдсан.

-“Цэргийн бодол” дуу хамтлагийн түүхтэй салшгүй холбоотой. Энэ дуу хэрхэн төрсөн тухай сонирхуулаач?

-Энэ дууны үгийг хамгийн том ах маань зохиосон. Хэдийгээр ах маань хорвоог орхисон ч бүтээл нь мөнхөрсөн. Ах маань энэ шүлгийг цэрэгт байхдаа эхнэртээ зориулж бичсэн түүхтэй. Тэгээд би өвлөж аваад дуулсан. Түүнээс хойш энэ уран бүтээл манай хамтлагийн сүлд дуу болсон
 

-“Best of Hurd” тоглолт маргааш болно. Өмнөх тоглолтуудаас юугаараа онцлогтой болох бол?

-Хоёр өдөр “Улаанбаатар палас”-ын концертын их танхимыг доргионо доо. Хамтлагийн 15 дахь удаагийн бүрэн хэмжээний бие даасан тоглолт учраас өөрсдийн 200 гаруй дуунаасаа шигшсэн уран бүтээлээ хүргэнэ. Тоглолт маань уянгын, акустик, монгол рок дуу гэсэн гурван хэсэгтэй. 30 гаруй дууг багтаасан дөрвөн цаг үргэлжлэх томоохон хэмжээний тоглолт болно. Ардтүмний сонсдог шилдэг дуунуудыг эгшиглүүлэх учраас бүгдээрээ дагаад дуулаарай” гэж уриалмаар байна. Манай тоглолтоос хүмүүс бага насаа санагалзаж, өнгөрсөн сайхан дурсамжаа сэргээх байх.

-Таныг “Домог” хамтлагийн тоглолтод зориулж уртын дуу дуулна гэж сонссон?

-Бид “Домог” хамтлагийнхантай “Болд гуай” рок дуу, “Бахархал” гэсэн хоёр уран бүтээлийг хамтран хийсэн. Тэдний тоглолтод оролцож ая дуунаасаа өргөнө. Гэхдээ уртын дуу дуулахгүй. Айхтар хүмүүсийн дэргэд уртын дуу дуулж “нүд” болоод яахав дээ. /инээв/ Өөрийнхөө дууг дуулаад л явж байя.

-Гитараа алдсан. Олсон уу?

-Гитарууд олдоогүй байгаа. Манай хамтлагийг сонсдог ч бай үгүй ч бай авсан хүн нь авчраад өгчихвөл сайн л байна. 10 гаруй жил ханилсан гитарууд болохоор сэтгэл эвгүй байх юм. Янз янзын хүмүүст үзүүлсэн олдоно гэж хэлсэн. Алдсан гитарууд маань бид бүхний хөлс хүч шингэсэн болохоор үнэтэй зүйл. Тиймээс эвдэрсэн ч олно гэсэн зорилготой байгаа. Гитар болгоны цаана дуу төрсөн түүх бий. Хэрвээ олдвол хүндэтгэж зална гэсэн бодолтой байна.

-Өмнө нь гитаруудыг дахин ашиглах боломжгүй гэж байсан?

-Ер нь бол тийм. Хурдыг ойлгодог монгол цустай, монгол энергитэй хүн болгон гартаа бариад л мэдэрнэ шүү дээ. Биднээс өөр гитараар минь тоглох тэнэг хүн байхгүй гэж бодож байна. Тэгээд ч бидний тоглолтыг хүн бүр ирээд үзээсэй, бидний бэлтгэсэн тоглолтыг үзсэн Та бүхний 15 мянган төгрөгөөр хөгжмөө шинэчилье гэж бодож байгаа. Энэ тоглолтыг үзэж байгаа хэн ч “Хурд” хамтлагт шинэ гитар бэлэглэж байгаа юм шүү. Энэ удаагийн тоглолтдоо бид найз, нөхдийнхөө Америкаас явуулсан гитараар тоглоно. Гэсэн ч сэтгэлийн гүнд гуниг хураад болохгүй юм. Бэлтгэлийн өрөөндөө ороод ирэхээр гитарын гэрүүд маань хоосон хэвтээд байхаар хэцүү юм аа.
 

-Хурд хамтлагийн амин сүнс нь юу вэ?

-Өөрийгөө магтсан л болох байх даа. Дуучингүй бол хамтлаг хэцүүднэ. Тийм болохоор хамтлагийнхаа амин сүнс нь би байх. Гэхдээ хамтлаг хамтын бүтээл болохоор бүгд л чухал.
 

-Таныг 10 өдөр дараалан дуулсан ч чадна гэж хамтлагийн ахлагч Д.Ганбаяр ах ярьж байсан.

-Би чадна. Угаасаа дуучин хүний бэлтгэл сайн бол зовох зүйлгүй дээ. Тийм болохоор гадаадын аль ч хамтлагийн дуучнаас дутахааргүй дуулж чадна гэж бардам хэлнэ
 

-Хамтлаг сүүлийн үед ямар шинэ уран бүтээл дээр ажиллаж байна?

-Хамгийн сүүлд “Шинэ амьдралын ундарга” дуугаа гаргасан. Дараа нь “Эндүүрэл” гээд шинэ дуугаа бичүүллээ. Хоёуланг нь дүрсжүүлсэн. Маргааш тоглолтдоо дуулна. Үзэгч фэнүүдэд маань таалагдах сайхан дуу болсон.

-Монгол поп хөгжмийн нэг шинэ урсгал мэндэллээ. Энэ талаар ямар бодолтой байна?

-Яагаад байж болохгүй гэж. Монгол попыг сонссон дажгүй юм билээ. Байх ёстой зүйл гэж бодож байна. Бид ч гэсэн рок урсгалаа монгол маягаар тоглож байгаа шүү дээ. Д.Болд үндэсний хувцсаа өмссөн болоод ч тэр үү гоё харагдаж байсан.

-Банзан гитар үүрээд явж байгаа залуус их харагдах болжээ.

-Их баярламаар байгаа шүү. Нэг хэсэг амьд хөгжмийн хамтлагууд мартагдах шахсан. Одоо эргээд хөгжиж байгаа нь сайшаалтай. Манайхан “TV8” телевизтэй хамтран “Monster” нэвтрүүлэг хийж байгаа. Нэвтрүүлгээс амьд хөгжимд хайртай залуус нэмэгдэж байгаа нь харагдаж байгаа юм. Өмнө нь “Хурд”, “Харанга”, “Чингис хаан”, “Нисванис”, “Чоно” зэрэг тарын таван хуруунд багтахаар уран бүтээлчид байсан. Одоо гудамжаар гитар үүрээд явж байгаа хүүхдүүд харахаар сайхан санагддаг. Бидний үед орцондоо их тоглодог байсан. Тэр үеийг бодоход боломжтой болж дээ. Заримдаа бидэн дээр амьд хөгжим сонирхдог залуус ирээд зөвлөгөө авдаг.

-Танай хамтлагийн дуунаас эх орны үнэр ханхалдаг. Эх орны сэдэвтэй дуунуудаа бодлогын чанартай зохиодог уу?

-Ямар ч бодлогын чанартай зүйл байхгүй. Хүмүүс эх орны сэдэвтэй шүлэг өгдөг. Бид хайр сэтгэл, ээж аав, эх орон гээд бүхий л сэдвээр дуу дуулдаг шүү дээ.

Эх сурвалж: Монголын үнэн

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Урлаг

Жүжигчин О.Дөлгөөн олон улсын кино багийн бүтээж буй “Доголон төмөр хаан” кинонд сонгогдох болсон сонирхолтой түүх

Published

on

Амьдралынхаа 20 гаруй жилийг тайз, дэлгэцийн урлагт зориулж, чамгүй их амжилтын эзэн болоод буй жүжигчин Дөлгөөний уран бүтээлийн карьер сүүлийн жилүүдэд тасралтгүй өсч яваа.

Тэрээр Тамгагүй төр жүжгийн Лондонд тоглогдох бэлтгэл ажлын хажуугаар саяхан Узбекистан улсад хийгдэж буй Доголон төмөр хааны тухай түүхэн кинонд Монгол гүнжийн дүр бүтээгээд байгаа билээ.

Тэгвэл Жүжигчин Дөлгөөн дэлхийн тайзан дээр олон улсын жүжигчидтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа талаараа ийнхүү ярилаа.

Тэрээр” Доголон төмөр хааны тухай. Киноны баг маань АНУ-аас ирж ажилласан. Америк киноны баг тэр чигтээ ирээд, төсөл нь 4-5 жил яригдаад одоо хийгдэж байгаа кино юм байна лээ. Кинонд Үзбекстан, Казакстан, Англиас жүжигчид авч ирээд, АНУ-аас кино багийнхан арын албаныхан ирээд, жүжигчидээ Англиас, Монголоос, Австралиас сонгоод тоглуулсан юм байна лээ.

Би маш азтай ч гэх юм уу тохиоллоор сонгогдсон. Миний сонгогдсон тохиолдол бас их сонин байсан. Яагаад гэсэн чинь би гайхаад байсан. Би ер нь фэйсбүүкийнхээ мессэжийг нээх шалгаад байдаггүй.

Маш их мессэж ирдэг учраас тэр бүр шалгаад байж амждаггүй. Тэгээд нэг өдөр юу болсон юм мэдэхгүй мессэжүүдээ шалгаад уншиж байсан чинь найруулагч нь өөрөө надруу өөрийнхөө албан ёсны хаягаар киноны санал тавьсан байсан. Тэгээд сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн байгаа.

Тэгээд кино уран бүтээлчид Монголоос нэг ч хүн танихгүй байж Монгол хүн тоглуулна гээд ирсэн түүх нь бас их сонин. Төмөр хааны хатан Сарай гээд хатан байсан. Энэ нь Монголын хааны удмын гүнж байсан байгаа юм. Тэгээд Төмөр хаан хааны удмын гүнжтэй суусан түүхэндээ тийм түүхэн гүнжийн дүр.

Тэгээд бүх юмыг оригнал байлгахыг тулд Монгол хүн сонгоё гээд өөрсдөө гүүглээс хайсаар байгаад намайг олчихсон байсан. Надтай хамт 2 3 Монгол эмэгтэй жүжигчин сонгоод тэгээд би тэнцээд орсон ийм сонин түүхтэй.

Азтай гэмээр ч юм уу Монгол хүн Монгол гүнжийнхээ дүрд тоглож байна. Бидний мэддэгээр Доголон төмөр хаан маш хэрцгий хүн байсан гэж түүхэндээ бичсэн байдаг. Кинон дээр бол Доголон төмөр хааныг маш гоё эерэг өнцгөөс нь дайчин эрэмгий талаас нь харуулсан.

Сэтгэгдэл мэдээж маш өндөр байсан. Тэнд цугларсан олон улсын жүжигчид зарим нь Монгол хүн огт харж байгаагүй гэхчлэн ганцаараа зориг гарган явж, зорьж тоглосон.  Монгол хүнийхээ дүрийн Монгол хүн бүтээнэ гэдэг маш гоё бахархалтай юм байна. Миний мэргэжил ямар гоё мэргэжил вэ. Ямар гоё үүд хаалгыг нээх боломжтой юм бэ гэдэг итгэл төрсөн.

Театр маань хэзээ ч Монгол байтугай Ази үндэстэн гарч байгаагүй театр юм байна лээ. Тэрүүгээрээ маш онцлог. Анх удаагаа Ази, тэр тусмаа Монгол хүмүүс гарч тоглож байгаа, тэр тусмаа Монголынхоо философи, энэ гоё гоё заншил Монгол гэдэг зүйлийг хүмүүст хүргэх гэж байгаа.

Тэгэхгүй гадны нэг оронд очиход Монгол гэж ямар улс юм, хаана байдаг юм гэж их асуудаг шүү дээ. Тэгэхээр ийм гоё зүйлийг сурталчилж явж байгаа .

Тасалбар худалдаанд гарсан байгаа. Тиймээс тасалбар маань яах бол гэдэг айдас бидэнд байсан. Ялангуяа Монгол гэхээр мэдэх болов уу. Үзэх болов уу гэж бодсон. Гэтэл тасалбар зарагдаж эхэлсэн даруйдаа эхний өдрөө эхний өдрийн тасалбар нь дууссан байна лээ” гэв.

Эх сурвалж: Isee.mn

Continue Reading

Дотоод

МУГЖ Т.Борхүү: Олон улсын кинонд дүр бүтээхэд “Монгол жүжигчний яаж тоглож байгааг хар. Үлгэр жишээ ав” гэж хэлдэг

Published

on

Монголын алтан үеийн жүжигчдийн нэг Тангадын Борхүүг танихгүй мэдэхгүй хүн гэж үгүй. Тэрээр “Өглөө”, “Ирж яваа цаг”, “Цэргийн хүү” Талын цуурай”, “Би нисэх дуртай” зэрэг МУСК-нд залуу насны дүрээ мөнхөлсөн сүүлд “Хөхөө”, “woman” киноны гол, туслах дүрээр олон улсын кино наадмаас шилдэг дүрийн шагнал хүртсэн, Хятад, Өвөрмонголд уригдаж олон арван ээжийн дүр бүтээсэн юм.

МУГЖ Т.Борхүү: Борхүү гэдэг нэрийг миний аав өгөхдөө нээх цагаан байгаад яах вэ хүний цагаан хэл ам хүрчихнэ, нээх хар байгаад яах вэ буруу юм болчихно гэж бодоод дундуур нь Бор гэдэг нэр өгчихсөн юм болов уу даа гэж боддог. 1944 оны Бичин жилийн Говь алтай аймгийн Халиу сумын нутагт Хар азаргын нуруунд Тангад гэж айлын гуравдугаар охин болж төрсөн.

1967 онд өглөө киног хийх болж, тэр кинонд онцгой хэлтсийн дарга Дамирангийн эхнэрт тоглосон. Миний анхны ард түмний танил болж үлдсэн дүр. Ээждээ загнуулаад л үсээ тайруулдаг тэр дүр юм даа. Оюутан байхаасаа л эхлээд кинонд явсан.

Гэхдээ театр ажиллаж байхдаа театрын тайзан дээр гол туслах олон зуун дүрд тоглосон. Монголынхоо аймгууд гурван суу сумдыг хэд тойрсон бэ гэхээс очиж үзээгүй газар бий юу гэж асуухгүй байх. Киноны хувьд оюутан байхаасаа эхлэн тоглосон. Гуравдугаар курсд байхдаа “Өглөө” кино.

Дөрөвдүгээр курсп байхдаа “Цэргийн хүү” “Талын цуурай” “Ирж яваа цаг ” “Би нисэх дуртай” гээд олон кино бий. Сүүлийн хоёр гурван жил нилээн хэдэн киноны гол дүрд тоглочихлоо. Нас биеийн байдал ч тэр ээжийн дүрд тоглох болсон байна.

Гэхдээ ээж дотроо янз янзын дүрд тоглох болдог юм байна. Би өөрөө зөөлөн эерэг талдаа хүн гэж боддог. Театрт байхдаа ч голдуу тиймэрхүү дүрд л тоглодог байсан. Гэтэл сүүлийн үед сүнс чөтгөр ч болдог юм байна. Янз янзын л юм болж байна.

Би одоо 74 нас хүрч байна. Гэхдээ би өөрийгөө 74тэй гэж боддоггүй. Тэр зургийн дундуур байшингийн дээгүүр нисэх хэсэг байсан. Тэгэхэд Хятадын алдарт найруулагч Шук найруулагч”Зүрх зүгээр үү, даралт ихэсдэг үү, нисэж чадах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “Монголд нисдэг кино хийдэггүй болохоор мэдэхгүй байна ” гэсэн.

Тэгтэл “Чадна, Үгүй” гэдэг л хоёр үг хэрэгтэй гэсэн. Тэгсэн миний дотор нэг шар хөдөлж байгаа юм шиг, нэг юм огшоод ирсэн. Тэгээд л дотроо чи Монгол хүн шүү дээ. Тоглож чадна гэж ирчихээд чадахгүй гэх юм уу гэж бодогдоод чадна гэчихсэн. Тэгээд тэд нар чинь хамгаалалт их сайн хийдэг.

Тохой, толгой тархи цээжний хамгаалалтыг маш сайн хийдэг. Одоо яаж нисгэдэг юм бол доо гэж бодож байтал циркийн агаарын гимнастик дээшээ хөөрөөд явчихдаг шиг нарийн троссоор шунх гээд л татаад явчихсан. Тэгээд байшингийн дээвэр дээр гараад л дээд давхруудын цонхоор хулгай хийх юм хайж байгаа юм.

Чөлөөнд гарснаасаа хойш олон улсын кинонд тоглосон нь тэнгэрээс өгсөн хишиг буян, ээж аавын буян заяа байдаг юм болов уу. Би бол эгэл жирийн л хүн. Хүнээс гоц гойд байх юмсан гэж хэзээ ч боддоггүй. Гадаадад явж байхдаа ч дотоодод эх орондоо байхдаа ч хүнээс содон байх юмсан гэж би хэзээ ч боддоггүй. Аль болохоор нийтлэг, олныхоо дунд нэг их ялгараад байхгүй, хувцаслахдаа ч гишгээд явсан ч гоц гойд байя гэж боддоггүй.

Би энэ зургийг авахаас хэд хоногийн өмнөөс хурдан авхуулах юмсан гэж бодогдоод байсан. Яагаад ч юм мэдэхгүй энэ хэсэг л сонин санагдаж байсан. Би амьдралдаа ийм дүрд тоглож үзээгүй ч болмоор сангдаад, сүүл амандаа хийсэн чинь үнэнээсээ яваад өгдөг юм биш байгаа гэсэн сонин бодол төрж байсан.

Найруулагч Жамъяансүрэн маань ч зураг авахын өмнө “Борхүү гуай юмыг яаж мэдэх вэ сүүл амруу чинь хийхэд үнэнээсээ хоолой руу чинь гулгаж ороод таглачих тохиолдол гарвал ямар нэгэн дохио өгдөг юм шүү. Дуугай байж байгаад явчихвал яана” гэж байсан.

Сүүл өмхүүлдэг хэсэгт миний хүү Цэрэнболд хүчээр өгөөгүй. Өөрийгөө сэхэл авахгүй болсон гэдгээ мэдсэн, хүүхдүүд маань бүгд ирээд явсан, уулзах хүмүүстэйгээ уулзсан, бага охинтойгоо зүүдэндээ уулзсан, одоо болсон бүх юм дуусч гэдгээ би өөрөө мэдэрч байсан.

Өвгөн маань бурхан болохынхоо өмнөхөн “Би ханийгаа гавъяат авахыг л үзэхгүй юм байж. Надад тийм зураг төөрөг байхгүй байсан юм байж. Гэхдээ миний хөгшин ард түмний гавьяатыг чинь би хөөцөлдөж байгаад авч өглөө. Энэ л буян болог чамд ” гэж хэлж байсан.

Би өдий 60 гарчихаад гадагшаа олон удаа тоглоод улсынхаа нэрийг гаргаад явж байна. Миний нэр гарахгүй шүү дээ. Монгол улсын л нэр гарна. Нэг Монгол жүжигчин ирээд явсан гээд л ярина. Урд явж байхад тэр хамт тоглож байгаа хүмүүсийг энэ Монгол жүжигчнийг хар, яаж тоглож байгааг үлгэр жишээ ав гэдэг.

Миний банкны дэвтэр дээр 10 мянган төгрөг ч байхгүй. Кинонд тоглосон мөнгөө авч ирээд л цацчихдаг. Хэдэн хүүхдүүддээ хуваагаад л өгчихдөг юм. Хулгана шиг хураагаад яах вэ гээд л кинонд тоглосон мөнгөө цацчихдаг юм” гэлээ.

МУГЖ Т.Борхүүгийн хэвлэлд өгч байсан ярилцлагаас…

-Гавьяат жүжигчин болсон талаараа хэрхэн сонсов. Баярт мэдээгээ хэнтэй анх хуваалцсан бэ?

-Өмнөх орой нь утсаар хэлдэг юм билээ. Улаанбаатар хотоос 2200 гаруй км зайтай Ховд аймгийн Үенч суманд найруулагч Ж.Жамъянсүрэнгийн “Хөхөө” кинонд зургаа авхуулчихаад дөнгөж ирээд байлаа. Тэр орой Ардын жүжигчин А.Энхтайвантай дараагийн уран бүтээлийнхээ тухай ярилцаж суутал утас нь дуугардаг юм байна. Нэг хүнтэй их л чухал зүйл ярьж байх шиг байна. Утсаа тасалчихаад нэлээд байж байснаа “За, таныг маргааш өглөө 11.00 цагт Төрийн ордонд ирээрэй” гэж байна гэлээ. Гайхаад учрыг нь асуутал “Гавьяат жүжигчин болжээ, Та” гэсэн.

-Хүндтэй цолоор шагнуулан, нэрээ дуудуулж зогсоход юу бодогдов?

-Манай урлагийнхнаас дөрвөн хүн Гавьяат жүжигчин, Г.Равдан Ардын жүжигчин цол хүртлээ. Баяртай байлгүй яах вэ.

-Олон хүн таныг эл шагналыг аль эрт хүртэх ёстой байсан гэдэг юм билээ. Нууцхан хүлээж байв уу?

-Хэлж мэдэхгүй юм. Гурван ч удаа миний тодорхойлолтыг гаргаж өгч байсан гэсэн. Өмнө нь Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байлаа. Урлагийн тогоонд 50 гаруй жил “чанагдсан”-ыг минь үнэлсэнд баярлаж байна.

-Таныг Говь-Алтай аймгийн Халиун сумын хүн гэж сонссон. Хөдөөний охин хэрхэн урлагт дурласан юм бол?

-Бурхан буудай уулын ард орших Хар азаргын нуруунд өссөн хүн дээ. Ээж, аав минь эгэл сайхан малчин байлаа. Тэднийхээ гар дээр, мал маллаж л хүн болсон. Би эцэг, эхээс дөрвүүлээ. Хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй. Ах, эгч минь өөд болсон, хөөрхий. Дүү минь гэр бүлийнхний хамт Булган аймагт амьдардаг юм.

Урлагийн хүн болно гэж төсөөлж ч байсангүй. Эмч болно л гэдэг байлаа. Эмнэлэг, эмийн сан руу орохоороо нүдэнд харагдсан эмнүүдийн нэрийг бичиж аваад, цээжилнэ. Яах вэ, юм юм сонирхдог сониуч зан минь урлагт татагдахад нөлөөлсөн байх. Сурагч байхдаа спорт, урлаг, соёлын арга хэмжээнд их идэвхтэй оролцдог байв. Дуулж, бүжиглэнэ, шанз, мандолин тоглочихно. Тэр үед манай аймгийн Соёлын ордонд Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар ажиллахаар ирсэн юм. Түүний удирдлагад урлагийн арга хэмжээнүүдэд оролцдог байлаа.

-Тэр үедээ сонинд бичигдэж байсан гэдэг байх аа?

-1961 онд “Хөдөлмөр” сонинд “Авьяаслаг охин” гээд гарч байлаа. Тэр сониноо одоо ч хадгалдаг шүү. Дунд ангид байх үед манайх Говь-Алтайгаас Дорноговь руу нүүж, тэнд хоёр жил сурлаа. Дараа нь аравдугаар ангидаа Дундговь руу шилжиж, төгссөн юм. Ангийн маань багш Ш.Лувсандорж Ч.Сүхээ бид хоёрт Багшийн дээд сургуулийн кино драмын ангийн хуваарь өгчихсөн.

Одоогийнх шиг сонгох боломж байсангүй л дээ. Сургуулиас хуваарилсан л бол үгүй, солино гэх эрхгүй. Ингээд дунд сургуулийн найзтайгаа хамт 160 хүүхдээс шигшигдэж явсаар, тэнцэж, төгссөн дөө. Ч.Сүхээ маань манай ангиас төрсөн анхны Гавьяат. Ингэж л багш минь миний амьдралын замыг өөр тийш эргүүлсэн юм. Түүнд их талархаж явдаг. Гавьяат жүжигчин цол хүртсэний дараа багш минь баяр хүргэж, утсаар ярьсан.

-Урлагийн сургууль таны төсөөлснөөс хэр өөр байсан бэ?

-Улаанбаатар хотыг огт үзээгүй хөдөөний охин л ирж байлаа. Хамаатны ахтайгаа хамт хот руу гарсан юм. Гэтэл тус тусдаа машинд суух боллоо. Миний суусан машин арай түрүүлж ирээд, Тээврийн товчоон дээр буулгачихаад явчихав. Хоёр, гурван цаг хүлээлээ. Ахын суусан машин ирдэггүй ээ. Таньдаг хүн битгий хэл, хаана, юу байгааг нь ч мэдэхгүй болохоор гайхаад л суугаад байлаа. Тухайн үед Тээврийн товчоо хавьд гэр хороолол байсан шүү дээ.

Аргаа бараад хүмүүсээс Улсын багшийн дээд сургууль хаана байдгийг асууж, заалгаад, хувийн хэрэг, аттестатаа өвөртөлж явсных очиж бүртгүүллээ. Цаг ч нэлээд явлаа. Мөнгө байдаггүй. Ийш тийш харвал сургуулийн хашаан дотор манаачийнх бололтой гэр барьчихаж. Очоод учраа хэлээд, “Ганц хонуулаач гээд гуйя. Зөвшөөрөхгүй бол гэрийг нь бараадсхийгээд гадаа нь хоноё” гэж бодлоо. Тэгж байтал бүрий болсон хойно ах минь ашгүй ирж намайг авсан даа. Ингэж л хөглөж, хотын хүн болсон.

-Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийн хэд дэх төгсөлт байв?

-Хоёр дахь төгсөлт. Гавьяат жүжигчин Ч.Сүхээ, С.Дамдин, Д.Цэрэндарьзав, З.Жарантав, А.Янжмаа, Сэлэнгэ аймгийн Хөгжимт драмын театрын ерөнхий найруулагч асан Н.Балдан, Дорноговь аймгийн Хөгжимт драмын театрын дарга байсан Д.Болд бид нэг анги.

-Сургуулиа төгсөөд л Улсын хүүхэд, залуучуудын театрт хуваарилагдсан уу, та?

-Би сургууль төгсөхдөө дипломынхоо ажлыг Улсын драмын теарт хийж байлаа. Төгсөөд тэнд ажиллана гэж бодож байсан ч Улсын хүүхэд, залуучуудын театраас урилга ирж, намайг өрсөөд авчихсан юм. Танай төгсөлтөөс тэр, тэрийг авна гээд нэр цохсон юм билээ. Ингээд 1967 онд ангиасаа долуулаа тэнд очсон. Мөн ангийн маань багш, “Сүхбаатар” киноны Янжмаад тоглосон, Гавьяат жүжигчин Ө.Ренчинноров уран сайхны удирдагчаар, Н.Раднаа багш туслах найруулагчаар очиж ажилласан.

-Тайзан дээр анх ямар дүрээр гарч байв?

-Хоёрдугаар дамжаанд байхад Улсын драмын театрынхан орон нутгаар аялан тоглолт хийнэ, манай ангиас дөрвөн хүүхэд авна гэв. Ингээд З.Жарантав, А.Янжмаа, Д.Болд бид дөрөв сонгогдсон. Арай дээр гэж сонгосон нь тэр юм болов уу даа. Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт 45 хоног “Отелло”, “Хар санаа, хайр сэтгэл”, “Лир ван”, ”Тамирын бэр” жүжгийн туслах дүрд тоглож байлаа.

Г.Гомбосүрэн, Д.Ичинхорлоо, Б.Дашдаваа, Ц.Гантөмөр, Г.Мягмарнаран нарын мундаг жүжигчний дэргэд байсандаа олзуурхдаг юм. Улсын хүүхэд, залуучуудын театрт очоод анх “Ромео, Жульетта” жүжигт Ромеогийн ээж, хатагтай Монтекийн дүрд тоглосон. Арванхоёрдугаар сарын 31-нд жүжгээ тоглосон санагдана. Дараа нь Д.Маамхүү гуайн найруулсан “Залуу гварди” жүжигт тоглосон.

-Улсын хүүхэд, залуучуудын театрт та алтан үеийн олон сайхан жүжигчинтэй хамтран ажиллаж байсан. Тус театрыг татан буугдтал ажилласан уу?

-Би Ардын жүжигчин А.Очирбат, Гавьяат жүжигчин Б.Энхтуяа, М.Мягмар, Л.Жанчивдорж, Г.Дашхүү, Ч.Хүрэл гээд олон сайхан жүжигчинтэй ажиллаж байлаа. Урлагийн байгууллагууд дотроос хамгийн хамтач, амь нэгтэй нь байсан даа, бид. Манай театрыг Д.Маамхүү, С.Гэндэн, Б.Мушгиа, С.Сугар, Д.Лхасүрэн нарын олон мундаг найруулагч удирдаж явсан. 1995 онд театрын байдал эвгүйтээд эхлэхэд нь И.Нямгаваа найруулагчид “Тэтгэврээ тогтоолгочихоод ажиллая” гэсэн юм. Гэтэл найруулагч “Жүжигтээ тоглоно шүү. Бас зохион байгуулах ангийн дарга болгомоор байна” гэлээ. Ингэж хэдэн жил ажиллаад, больсон доо.

-Тэгээд л чөлөөт уран бүтээлч болсон уу?

-Үндэсний цирк, Дуурийн театрт зохион байгуулагчаар хэсэг ажилласан.

-Театрын тайзнаа та хэчнээн жүжгийн дүрээр “амьдарсан” байдаг бол?

-Надаас илүү унхиатай хүн бол жагсаалт гаргаад, тэмдэглэл хөтлөөд явах байсан биз. Надад даанч тийм бодол байсангүй. Уг нь жагсаавал нэлээд л тоо гарна даа.

-“Шувуу бүхэн жаргалтай” жүжигт бүтээсэн дүр тань үзэгчдийн сэтгэлд хоногшсон байдаг юм билээ.

-Би ихэвчлэн ээжийн дүрд тоглосон байдаг юм. Тэдгээрээс хамгийн хоногшсон нь энэ жүжгийн дүр л дээ. Амьдралд нухлуулсан, нөхөртөө дээрэлхүүлдэг эмэгтэй. Жүжигчин Ч.Хүрэлтэй ээж, хүү болж тоглодог байлаа. Ч.Хүрэл маань даруухан, тоглосон дүр бүхэн нь хүнд их хүрдэг. Их бодож байж гүйцэтгэдэг хүн л дээ. Чимээгүй суугаад, дүрээ бодож байдаг сан. Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюун багшийн “Хайр” жүжигт Г.Дашхүүгийн ээжийн дүрд тоглож байлаа. Э.Оюун багш “Овоо шүү, Борхүү” гэж билээ. Багш барагтай бол тэгж магтдаггүй хүн байсан.

-Та олон жүжгийн гол дүр бүтээсэн хэрнээ дэлгэцэд залуу насаа мөнхөлж үлдээгээгүй юм билээ.

-Залуудаа киноны гол дүрд тоглоогүй. Хувь дутсан байх. “Өглөө” киног бүтээх үед Жигжид найруулагч намайг Янжмаагийн дүрд шалгуул гэсэн. Тухайн үед Янжмаа гуайг сайн мэддэг хүн ирж киноны багийнхантай хамт шалгасан юм. Тэр хүн “Янжмаа яг л ийм хүн байсан” гээд л, найруулагч магтаад л, би бараг тэнцчихлээ. Сүхбаатар жанжинд Ц.Дашнамжил тоглох болов. Гэтэл Ц.Дашнамжилын хажууд миний нуруу хэт намдаад болдоггүй.

Аргаа бараад Д.Жигжид найруулагч монгол гутлан дотроо өсгийтэй гутал өмсөөд үз гэж хэлж байх вэ дээ. Ингээд намхан нуруунаасаа болж эл дүрийг алдаж, оронд нь онцгой хэлтсийн дарга Дамирангийн эхнэр Хандын дүрд тоглосон доо. Нээрэн, Ц.Дашнамжил хоёрдугаар дамжаа төгсөтлөө манай ангид сурсан юм шүү дээ. Гуравдугаар дамжаанаас дуурийн дуулаачийн анги руу шилжсэн.

-Ийм явдал “Талын цуурай” кинонд бас давтагдсан гэдэг.

-Харин тийм. Би гол дүрд тоглох гээд л урдуураа таслуулчихаад байдаг юм. Гэхдээ үүнд гутарч, гунидаггүй ээ. Харин ч гол дүрийг тодруулахад би зохих үүргээ гүйцэтгэдэг гэж боддог. Ер нь жүжиг ч тэр, кино ч тэр гол дүрээр амь ордоггүй шүү дээ. Гол дүрийг туслах дүрүүд тодруулдаг. “Талын цуурай” кинонд гол дүр болох Түвдэнгийн Борт шалгуулаад бас л тэнцсэн юм.

Гэтэл Соёлын яамнаас Москвад кино урлагийн дээд сургуульд сурч буй Л.Тунгалагийг Борын дүрд тоглуулж, дипломын ажлыг нь хамгаалуул гэсэн шийдвэр ирж, би ухуулагч хүүхэн Дулмаад тоглосон доо. Бас нэг харамсалтай тохиолдол байдаг юм. Найруулагч Б.Нагнайдоржийн “Хүний сайхан сэтгэл” кинонд тоглох байсан ч хань минь явуулаагүй. Тэр үед “Хөхнөөсөө гараагүй хоёрын хоёр жаахан хүүхэдтэй байж яаж явах гэсэн юм” гээд хориглочихсон. Ихэр хүүхэд минь дөнгөж ой гарантай байсан болохоор арга буюу татгалзсан даа.

-Таны хань ямар мэргэжилтэй хүн байв. Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Хань минь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас гаралтай О.Алтангэрэл гэж хүн байсан. Хошууч цолтой, цэргийн хүн байлаа. Дорноговь аймагт Зүүнбаянд аялан тоглолтоор явж байхдаа танилцаж билээ. Манайх таван хүүхэдтэй. Том нь охин, дунд хоёр нь хүү, хоёр бага нь ихэр охин.

-Ихрийн удамтай байх нь.

-Миний ээжийн тал ихрийн удамтай юм.

-Бэлтгэл сургуулилалт, аялан тоглолт гээд нойр, хоолоо хасан гүйдэг байсан байх. Ажил, ар гэрээ авч явах яггүй хэцүү байв уу?

-Хэцүү үе байлгүй яах вэ. Би чинь тоглолтоор хөдөө их явна, нөхөр цэргийн хүн учраас гэрийн бараа харахгүй. Манай хүн намайг завтай үед гэрийн ажилд огт оролцохгүй, тэгсэн атлаа аялан тоглолтоор явах үед минь хүүхдүүдээ ёстой мундаг асарна. Хоёр ээж минь манай хүүхдүүдийг өсгөж өгсөн дөө. Би хүүхэдгүй хүн шиг явдаг байлаа.

-Том охин тань мөн урлагийн мэргэжил эзэмшсэн гэв үү?

-Миний нөлөө байсан байх. Би хүүхдүүдээ янз бүрийн уралдаан, тэмцээнд оролцуулдаг, хамт бэлддэг байлаа. Тэд минь ч авьяастай. Том охиныг аравдугаар ангид байхад Гавьяат жүжигчин Ё.Цог “Эцсийн тушаал” теле жүжиг хийсэн юм. Тэр жүжгийн гол дүрд миний охин, би охиныхоо өтөл насны дүрд тоглож байлаа. Том охин, хүргэн хоёр минь СУИС-ийг төгссөн. Одоо охин минь ГОК-ийн Соёлын төвд менежер, хүргэн Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын даргаар ажиллаж байна. Нэлээд олон кинонд тоглосон.

-Хэчнээн ач, зээтэй болов?

-Долоон ач, зээтэй, дөрвөн гучтай. Гучаа үзчихсэн эмээ шүү дээ, би.

-Сүүлийн жилүүдэд Та БНХАУ, ӨМӨЗО-ы гэхчлэн гадаадын кинонд түлхүү тоглоод байна уу даа?

-2009 онд Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий намайг ӨМӨЗО-д хийх кинонд зуучилж өгснөөр гаднын уран бүтээлд ажиллаж эхэлсэн дээ. Түүнээс хойш нэлээд олон кинонд ажиллалаа. Өнгөрсөн жил адал явдалт, тулаант төрлийн кинонд тоглож, Бээжинд таван сар гаруй хугацаанд байсан. Энэ сарын 23-нд Бээжинд нээлтийн ёслол нь болно. Өмнө нь Өвөрмонголын телевизийн 22 ангит кинонд мөн тоглосон. Одоо найруулагч Ж.Жамъянсүрэнгийн бүтээж, миний гол дүрд нь тоглож буй “Хөхөө” киног мөн л ӨМӨЗО-д гаргах юм билээ. Олон улсын кино наадмуудад сойх зорилготой гэсэн.

-Ингэж хүний нутаг удаан ажиллахаар хүүхдүүсээ гадна юуг хамгийн их үгүйлдэг вэ?

-Гэрээ их санах юм аа. Шороотой ч гэсэн Улаанбаатараа бодоод байдаг юм. Өвөрмонголд байж болоод байдаг юм. Бээжинд удвал хэцүүдэх янзтай. Цаг агаар нь ч хэцүү. Сар болоод л Замын-Үд рүү очиж визээ сунгуулаад буцдаг юм. Тэр өдрийг хоног тоолоод л хүлээнэ шүү дээ.

-Ажиллах нөхцөл, болзол нь манайхаас их ялгаатай байна уу?

-Ялгаатай шүү. Ажиллах газар, үнэлгээ, хамтран ажиллаж буй хүмүүсийн харилцаа, техник гээд ярих зүйлгүй. Манайд кино урлаг хөгжиж л байна. Гэхдээ тэндхийн хэмжээнд хүрэх бас л болоогүй байна. Мэргэжлийн жүжигчин, хөдөө өссөн, мал маллаж байсан болохоор тэндхийн уран бүтээлд тоглоход их дөхөм байна. Сүүлд тоглосон адал явдалт кинонд нисэж хүртэл үзлээ.

Найруулагч нь “Та хоёр байшингийн хооронд бэхэлгээтэйгээр үсэрч чадах уу. Зүрх, даралт тань хэвийн үү” гэж асуусан. Би ч үзээд алдахаар шийдсэн. Үгүй гэвэл наанадаж миний, цаашилбал монгол жүжигчин гэсэн нэр гарна шүү дээ. Тулалдах, үсрэх, харайх зэргээр нэлээд хэцүү зургууд авахуулсан. Гэхдээ насандаа баймгүй зориг гаргасан. Ажил минь надад улам л амттай санагдаад байгаа.

-“Ээжийн нислэгийн талбай” кинонд бүтээсэн дүрээрээ та “Забайкальсий” олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн. Энэ жил дахин гадаадын кинонд тоглох уу?

-Тэр киноны үйл явдал хачин гоё. Амьдралын хатуу бүхнийг туулж байгаа ээжийн тухай өгүүлдэг юм. Хүмүүс ч ам сайтай байсан. Харамсалтай нь, шагнал гардуулах ёслолынх нь үеэр өөр киноны ажил давхцаад оролцож чадаагүй.

-Нас ахих тусам туулсан амьдралаа эргэн харж, дүгнэдэг байх. Тэр үед тэгэх ёстой байж дээ гэж халагладаг зүйл танд бий юү?

-1990-ээд онд зах зээлд шилжих үед хэн, хүнгүй л хэцүүдсэн шүү дээ. Тэр үед ханьтайгаа ярилцаад, хоёр өрөө байраа зарж, хүүхдүүдээ тусад нь гарган, өөрсдөө саалийн хэдэн үнээ авч, Гачууртын цаахна руу нүүсэн дээ. Эхэндээ самгардсан. Сүүлдээ хашаандаа мод, бут тарьж тохижуулаад сайхан амьдарсан. Одоо бол бүр ч сайхан байна. Зовлон үзсэн хүн анхиатай, түшигтэй, хөдөлмөрч болдог гэж би боддог юм. Хүүхдүүддээ ч ингэж захидаг.

Би туулсан амьдралдаа харамсдаггүй. Театрт хүссэн ажлаа хийж байлаа. Хүүхдүүд минь сайхан өсөж, амьдарч байна. Одоо ч би хөгширсөн гэлтгүй мэргэжлийн ажлаа хийж байна. Юунд харамсах билээ дээ. 13 улсын уран бүтээлчдийн хамтарсан “Асура” гэж кинонд тоглосон юм. Киноны зураг авхуулахын тулд очих, ирэхдээ зургаан онгоц дамжин ниссэн. Онгоцноос буух бүрт хүмүүс тосож, үйлчлээд л. Би Ерөнхийлөгч, сайд, бүр байг гэхэд даргын охин ч биш шүү дээ. Гэтэл урлагийн буянаар би энэ олон жил ийм сайхан хүндлэл хүлээж явна.

Continue Reading

Урлаг

 Дуучин Чулуунчимэг: Охиноосоо маш их зүйлийг суралцаж, өдөр бүрийнхээ эрч хүчийг авдаг

Published

on

Хайраа наддаа шувуу шиг нисгээч

Мөрийг чинь түших солонго болъё

Мөрөөдлөө наддаа бороо шиг асгаач… гээд л сэтгэл хөвөлзтөл дуулсан, дуулдаг дуучин бол МУСТА Э.Чулуунчимэг.

Бүсгүй хүний гоо үзэсгэлэн, эрхэмсэг оршихуй, амьдралын баяр жаргал, эх үрийн хайрын тухай ихэвчлэн дуулах дуртай түүний цоморлигоос дотоод сэтгэлийг нь мэдэрч болохоор. Бүтээл нь эзнээ бидэнд хэлээд өгчихдөг нь юутай гайхамшиг. Ийм нэгэн эрхэмсэг бөгөөд гандсан ч ургаж чаддаг, бүрхсэн ч цэлмэж чаддаг байгалийн даруухан үзэсгэлэнт бүсгүй охиныхоо тухай ийнхүү ярилаа.

Тэрээр: “Би дуучин мэргэжлээ эзэмшээд 10 жил болж байна. Анхны уран бүтээл маань 2008 онд гарч байлаа. Эхлээд бол уран бүтээлээ гаргах үзэгч сонсогчдод хүргэх юмсан гэсэн хүсэл байсан. Тэгээд фм-ээр ч өөрийнхөө дууг захиалаад нилээд зүтгэл гаргасан. Хүмүүст хүрээд эхлэхээр илүү хариуцлага нэмэгддэг юм байна лээ.

Тэгээд үргэлж л шинэ санааг эрэлхийлж, өнөөдрийг хүртэл суралцсаар л явж байна даа. Би бол аавын хүүхэд, дүү маань ээжийн хүүхэд. Баярлалаа гэж хэлэх хүн бол мундахгүй олон байна. Би хамгийн түрүүнд ээждээ баярлалаа гэж хэлмээр байна.

Ээж маань миний завгүй хувийн амьдралын маань том ар тал болж байдаг. Охиндоо бол үргэлж хайртай шүү гэж хэлдэг. Охин маань ч нээлттэй, ээжийгээ ороод ирэнгүүт тэврээд л эрхлээд л одоо бол том болчихсон, миний мөрнөөс ч өндөр болчихсон.

Орой гэртээ очингуут хоолыг маань бэлдчихсэн, эсвэл өглөө гэрээс гарахад усны саванд маань усыг маань бэлдэх ч юмуу. Жижигхэн зүйл дээрээс баярын мэдрэмжийг үргэлж авдаг.

Эмэгтэй хүн хүүхэд өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг маш том ажил. Хүүхэд гаргаад, хүүхдээ 8 9 нас хүргэчих юм бол тэр маань надад хөөрхөн хань болоод ганцаараа биеэ даагаад, ганцаараа хичээлдээ явдаг болчихдог юм байна даа гээд сүүлийн үед охиноосоо маш их баяр баяслыг мэдэрч байгаа.

Бид нарын хүмүүжил гэх юм уу багаасаа л нээлттэй биш өссөн шүү дээ. Гэтэл манай хүүхэд чинь хайртай шүү ээжээ, хөөрхөн шүү, миний ээж гоё харагдаж байна шүү гээд л хэлдэг. Би ч гэсэн тэрийг охиноосоо хүүхдүүдээсээ суралцах ёстой юм шиг байгаа юм.

Эмэгтэйчүүдийн тэгш эрх гэдэг байдлыг нийгмийнхээ хүрээнд бол өсөн нэмэгдэж л байна л даа. Түүний хажуугаар эмэгтэй хүн нийгэмд маш их биеэ даах чадвартай, дээрээс нь амьдралаа үүрч яваа маш олон эмэгтэйчүүд байна.

Хүн заавал нөхөртэйгөө эн тэнцүүхэн байх ёстой. Эсвэл хуучин ёс заншлаасаа хамаараад эрэгтэй хүн илүү давуу байх ёстой гэдэг ч юм уу ямар нэгэн гэр бүлийн харилцааны хүрээнд эмэгтэй хүн өөрийнхөөрөө 100 хувь зөвхөн хүүхдээ хараад гэртээ суух ёстой, өөрөө ажил хийх ёсгүй гэдэг ч юм уу нийгмийн харилцаанаас илүү их тусгаардаад байгаа ч гэдэг юм уу иймэрхүү үзэгдлүүд маш их байгаа.

Энийг хүн болгон нүүрэн дээрээ гаргаад хэлж чадахгүй ч гэсэн миний бодлоор өөрийн бодлоо хийх гэсэн зүйлээ үнэхээр хийж чаддаг өөрийн гэсэн дотоод ертөнцдөө амар амгалан байгаа эмэгтэй л хүчирхэг, нүдэндээ галтай нүүрэндээ цогтой явж байгаа юм болов уу гэж боддог” гэв.

-Таны хатны хувцас гоё болжээ. Их л нарийн ур шаардсан эд юм. Оёход хэдий хэр хугацаа зарцуулсан бэ?
-Хэдий хугацаа орсныг нь мэдэхгүй байна. Цувуулж хийсэн юм. Эхлээд дээл, дараа нь уужийг нь оёсон. Толгойн боолт, гоёл чимэглэлийг уран дархнаар хийлгэсэн.

– Нэг тийм цогц хувцас хийхэд хэдий хэрийн зардал гардаг вэ?
-Хувцсаа өөртөө байгаа материалаар хийдэг болохоор зардлыг нь тооцдоггүй. Харин толгойн алтаар шарсан чимэглэл, дархнаар хийлгэсэн зүйлсэд багагүй мөнгө зарсан.

-Та загваруудаа өөрөө гаргаа юу?
-Мэдээж нарийн ширийн зүйлийг нь би сайн мэдэхгүй л дээ. Тиймээс эхлээд Богдын музей, Түүхийн музей үзсэн. Хуучны номнууд үзлээ. Тэр дагуугаа л хийгээд байхаар нэмж чимэх зүйл олон гарах юмаа. Одоо бол иж бүрэн болсон.

– Олон хувцас оёсон уу?
-Тоолж байгаагүй ээ. Үндэсний хувцаснаас гадна өөрөө өмсөх хувцсаа ч гэсэн оёдог. Сүүлийн үед япон, солонгос хувцас оруулж ирдэг болжээ. Гэтэл монголчууд тэднээс чацархаг болохоор тэр хувцаснууд нь таарамжгүй. Тэгээд ч би намхан нуруутай болохоор олигтой тохирох хувцас олддоггүй. Өнгө төрхийг нь хослуулаад өмсье гэвэл оёхоос өөр аргагүй Европ хувцас бол өөр л дөө. Бид нарт таарна. Гэхдээ бас ховор талдаа болж.

-Үйл урладаг хүн сүүлийн үед ховордсон. Дуучдыг хувцсаа хэн нэгэнд захиалж л хийлгэдэг гэж боддог байлаа?
-Манайхан удмаараа уран хүмүүс. Эмээ дал гарсан хойноо ч оймсны хараа оёод л суудагсан. Хөл муутай болохоор галын урдаас холдохгүй,  илүүр халаалгаад гол ажлаа нугална Манай ээж оёдол үйл, гэрт, гадаа гээд хийхгүй ажилгүй. Би таван настайгаасаа ээждээ хурганы арьсаар дээлийн дотор эгнэлцэж суув. Ээжийгээ магтахаар  аль болох хурдан оёх гээд л онгирдогсон. Дээл оёход зах ухаад үлдсэн даавууг нь нийлүүлж шидээд  “Ээж ээ би өмд оёсон” гээд л үзүүлдэг байв. Юм л бол ажлынх нь хажуугаар оролцох гэхээр ээж “Байг ээ миний хүү. Та нарын үед бэлэн юм хэрэглэдэг цаг ирнэ. Намайг дуурайж юм оёод хэрэггүй” гэдэгсэн.

-Уран удмыг хүүхдүүд залгамжлах нь уу?
-Би хоёр хүү, нэг охинтой. Охин маань тун нямбай, цэвэрхэн оёдог ч төрийн алба хашдаг болохоор завгүй байдаг юм. Хааяа нэг заваараа зүү ороогоод хөөрөгний даалин урлаж харагддаг.

-Хамгийн анх урласан бүтээл тань юу байв?
-Эмээ торгондоо жонхуу түрхээд  цардаж, утас шилэмдээд л мөшгөөр хийдэгсэн. Надад даавуу даалимба олдохгүй, ээжийн үлдээсэн өөдөс, хаягдал олдвол аз. Болохгүй бол цаасан дээр оймсны хараа хийж эмээтэй зэрэгцээд л жонхуу түрхэж илүүрдээд л мөшгөөр хийж тоглодог байв. Тавдугаар ангид орсон хойноо дүүдээ нэг дээл оёж өгсөн.

-Таныг багш болохоор сурч байсан гэсэн?
-Багын мөрөөдөлдөө хөтлөгдөөд Багшийн сургуульд орсон ч, гэрээ санаад сургуулиа орхисон. Тэр үеийн оюутан цалин авдаг байсан ч дор нь үрээд хоосорчихно. Тэрнээсээ  болсон уу гэртээ харихын түүс болоод сургуулиасаа гарсан.

-Та Эрдэнэтийн уугуул. Хотод орж ирээд  удаж байна уу?
-Таван жил.

-Уран бүтээлч хүн төв газар ажиллахад илүү амар байсан уу?
-Би Эрдэнэтэд Соёлын ордон байхаас нь ажилласан. Дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ гээд л бүгдийг хийдэг байлаа. Хөдөөгийхөн хотын уран бүтээлчид юу хийж байна, юу дуулж, юу өмсөж байна гээд байнга ажиглана. Хотынхон гэхээр л их өөр санагдаж дотроо жаахан эмээнэ ээ бас. Одоо бодоод байхад бид дутахааргүй хөдөлмөрлөж явсан юм билээ. Анх нүүж ирэхэд амаргүй л байсан. Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил сууриа олдоггүй гэдэг дээ. Намайг ирэхэд дүү маань “Та гурван жилийн дараа л хотын хүн болно доо” гэж байсан.

-СУИС-ийн шинэхэн төгсөгч байх аа. Дипломоо ямар сэдвээр хамгаалав?
-Өнгөрсөн хавар хэдэн хөгшин оюутан СУИС төгслөө. Бид нар сурсан гэхээсээ илүү номын дуу сонссон. Дипломоо хүрээ дууны сэдвээр хамгаалсан даа. Уншиж харах юм ховорхон байдаг юм билээ. Багш нар ч надад хэлж л байсан.

-Гавьяатад хичээл заах багш нарт чинь ямар байсан бол?
-Сургууль гэдэг сайхан газар байна лээ. Багш нар маань гавьяатууд гээд биднийг хүндлэнэ, бид ч багшаа гэж хүндлэдэг байсан. Харилцан хүндлэлцсэн сайхан уур амьсгалтай байсан шүү.

-Ардын дуугаа гадныханд сонсгохоор ийш тйишээ явж байв уу?
-Цөөхөн дөө. Анх орос дуу дуулдаг байлаа. Эрдэнэтэд орос мэргэжилтэн олонтой, бид нарыг орон орны дууг дуулах хэрэгтэй гэдэг байсан. Унгар бүжиг, япон, солонгос дуу сур гэж шахна. Орос дуу дуулж анх Москвагийн их наадамд явж байлаа. Харин Солонгосын хаврын баярт ардын дуугаа дуулахаас гадна солонгос дуу дуулж байсан. Мөн өнгөрсөн зун Женевт ардын уран бүтээлчдийн очиж тоглолт хийсэн.

-Тэд яаж хүлээж авч байв?
-Гадныхан манай ардын урлагийг сайн мэддэг юм билээ. Тэндээс нэг зүйл бодогдсон шүү. Одоо залуучууд хөөмий, уртын дуу, морин хуур сурч, язгуур урлагийн олон хамтлаг гадаадад тоглолт хийдэг. Тэд маань чанартай тоглолт хийх хэрэгтэй юм байна даа  гэсэн бодол төрсөн.

-Урлагийнхны ар тал найдвартай байж л амжилтад хүрдэг. Та хүүхдүүддээ хэр цаг гаргаж чаддаг байв?
-Ээж, аавынхаа тусаар л ажил, амьдралаа зохицуулж явсан. Хөдөө явахдаа хүүхдүүдээ хоёр хөгшин дээрээ орхиод санаа амар тайван явна аа. Гэхдээ би угаасаа их гэрсэг хүн. Хүүхдүүдтэйгээ аяга хоолоо хувааж идээд гэртээ байх сайхан. Сүүлд манай найзууд надтай уулзаад “Чука бид чамайг муулдаг байсан ш дээ, ганцаараа л ар гэртэй юм шиг” гэж хэлээд бөөн инээдэм болж билээ. Нээрээ л тэгдэг байсан. Тэрний хүчээр л энэ хэдэн хүүхдийг өсгөсөн. Тэднийгээ хүн шиг хүн болгочихоод өтлөх насандаа жаргалтай сууна гэдэг маань том гавьяа шүү дээ. “Эцэг эхийхээ ачийг үр хүүхэддээ хариулдаг” гэж сайхан үг байдаг даа.

-Танай хүүхдүүд дуулдаг уу?
-Урлагаар явсан хүн алга. Би ч шахаагүй. Хүн ямар ч мэргэжилтэй болж болно. Сайн хүн л болох хэрэгтэй. Хүн мэргэжил, боловсролгүй байсан ч амьдралдаа эзэн нь байх хэрэгтэй. Хүүхдүүдээ ч гэсэн ийм байгаасай гэж хүсдэг.

-Монгол Улсын гавьяат жүжигчин цол авахдаа хэр баярласнаа одоо дурсвал сонин санагдах юм?
-Би 1996 онд гавьяат цолоор шагнуулсан. Ажил дээрээ байхад утсаар яриад “Танд маргааш гавьяатын шагнал гардуулна. Улаанбаатарт ирээрэй” гэв. Би гайхаж дахин лавлаж асуусан. Сонсоод “Юу билээ?” гэж бодогдоод итгэж чадахгүй л байсан. Тэгээд өрөөндөө орж хаалгаа түгжлээ. Сүрдмээр ч юм шиг, нэг л санаа зовоод. Баахан суусны дараа “Ямар ч байсан надад гавьяат  цол өгөх гэж байгаа юм байна. Сайхан юм аа” гэж бодсон. Тэр оройдоо охиноо дагуулаад Улаанбаатарт ирсэн.

Маргааш нь засгийн газрын ордонд шагналаа авах гээд зогсож байтал манай Отгонбилэг дарга ороод ирсэн. Би ч төрөл садангаа харсан юм шиг л баярлаад. Дарга маань дээшээ очоод зогсчихов. Урьд нь одон авч байсан болохоор захирал маань том юм авах нь дээ гэж бодож байлаа. Тэгсэн хөдөлмөрийн баатар болсон. Гарч ирээд хамгийн түрүүнд надад баяр хүргэсэн байхаа. Тэгээд захиралтайгаа цуг нисдэг тэргээр нь гэртээ харьж билээ.

– Эрдэнэтэд бөөн л хөл болсон байх даа?
– Би явахдаа хөдөө байсан аав ээждээ ч хэлж амжаагүй. Манай ах санд мэнд дуулгасан байсан. Тэгсэн аав уйлаад сүйд. Тэгээд гартаа дайралдсан хувцсаа өмсөөд л гараад ирсэн байсан.

Гавьяат жүжигчин, дуучин Л.Чулуунчимэг ирэх сарын 6-нд дан ардын дуугаар бие даасан тоглолтоо хийнэ. Түүний урын санд ардын дууны DVD, 60-70-аад оны олонд түгсэн нийтийн дууны хоёр цомог бий. Одоо харин зөвхөн ардын дуугаар хос цомог гаргахаар зэхэж буй гэнэ.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status