Connect with us

Гадаад мэдээ

Монголчууд хоол хийж байгаад онгоцноосоо хоцорчээ

Published

on

ОХУ-ын Эрхүү хотын нисэх буудал дээр онгоц нисэх цагаа хүлээж байсан Монголын нэгэн гэр бүл өдрийн ундаа идэх гээд тэр хавийн оросуудын нүдийг орой дээр нь гаргажээ. Тэд хоолны кастрюль, ус буцалгагч, таван литрийн савалгаатай ус, цахилгаан плитка зэргийг онгоцны буудлын хүлээлгийн зааланд энгүүлж тавиад хоол хийх ажилдаа орсон байна. Шөл буцалж, хоол нь ч болжээ. Гэвч хоолоо идэж амжаагүй гэнэ.

Тэдний хоол яг буцалж байх тэр агшинд зорчигчид онгоцондоо суух зар түгсэн бөгөөд гэнэтийн мэдээлэлд сандарсан монголчууд талаар нэг тараасан хөрөнгөө цуглуулах гэж баахан тэвдсэн байна. Тэдгээрийгээ арай гэж цуглуулаад давхиад очтол онгоц нь аль хэдийнэ хаалгаа барьсан байжээ. Ийнхүү хүний газар хэт тухалснаасаа болж тэд  идсэн хоол ч үгүй, нисэх онгоц ч үгүй хоцорсон хэмээн ОХУ-ын Эрхүү муж, Буриадын БНУ, Красноярскийн хязгаар дахь үйл явдлыг мэдээлдэг babr24.com сайт мэдээлжээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Гадаад мэдээ

Япон улсын ачаар бид хүүхдүүдээ үнэгүй вакцинжуулах нь

Published

on

By

Энэ талаар НҮБ-ийн ЮНИСЕФ-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн цахим хуудсаар мэдээлэл гарчээ.

“Монгол Улс 2,5 сая Пфайзер вакцины эхний ээлжийн 84,000 гаруй тунг хүлээн авлаа. Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer / Biontech) компанийн хооронд 2021 оны 5-р сард байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2,5 сая Pfizer/Biontech вакцины эхний ээлжийн 84,000 тун Монголд буулаа. Ирэх долоо хоногт 2 дахь ээлжийн нийлүүлэлтийг хүлээн авах бөгөөд улмаар үлдсэн хэсэг нь 2021 оны хоёрдугаар хагаст ирэх юм.

Дээрх гэрээний хүрээнд оруулж ирэх 2.5 сая тун вакциныг 2021 оны 3-р сарын 11-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байгаа юм. Дашрамд дурдахад Япон Улсын Засгийн газар нь КОВАКС хөтөлбөрийн гол санхүүжүүлэгчдийн нэг бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс одоогийн байдлаар 239,160 тун Астразенека, Пфайзер вакциныг хүлээн аваад байгаа юм.

Шадар сайд С.Амарсайхан Япон Улс манай Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч, вакцин нийлүүлэхэд болон вакцины хүйтэн хэлхээг бүрдүүлэхэд ийнхүү дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь манай хүн амыг бүрэн дархлаажуулахад, нэн ялангуяа манай ирээдүй болсон хүүхэд залуучуудыг вакцинд хамруулахад үнэтэй бөгөөд бодит дэмжлэг болно гээд Япон Улсын Засгийн газар, японы ард түмэн, төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж буй НҮБ-ын Хүүхдийн санд гүн талархал илэрхийлэв.

Элчин сайд Кобаяши Хироюки “Pfizer вакцины 2.5 сая тунгаас Японы засгийн газар 2.35 саяыг худалдан авахад санхүүжилт олгож буйдаа таатай байна. Япон улс НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарч дэмжлэг үзүүлж байгаа нь вакцинжуулалтын хөтөлбөрийг улам бэхжүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг сэргээхэд дэмжлэг болно гэж би итгэж байна” гэж хэлжээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэхдээ “Монгол Улс цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнд Япон улсын засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад НҮБ-ын Хүүхдийн Сангийн өмнөөс талархалаа илэрхийлэхийн хамт вакцинжуулалтын ажлыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэе. Өнөөдөр бидний хүлээн авч буй вакциныг дархлаажуулалтад хамрагдах боломжгүй байсан иргэдэд зориулж байгаагаараа онцлог юм” гэлээ.

Эх сурвалж: UNICEF Mongolia

Continue Reading

Гадаад мэдээ

Охиноо инженертэй гэрлүүлэх бол хүргэндээ 10,20 мянган долларын инж төлж байж гэрлүүлнэ

Published

on

By

ЭНЭТХЭГҮҮД Үндсэн хуулиараа кастын системийг хориглодог ч гурван мянган жилийн турш өвлөгдсөн ирсэн энэхүү ойлголтыг гуч дөчин жилийн дотор иргэдийн ухамсараас авч хаях үнэхээр хүндрэлтэй тул өнөөг хүртэл нийгмийн сэтгэл зүйд бат бэх оршсоор байна.

Хар ухаанаар бол кастын систем гэж тайж язгууртан, төрийн албан хаагч, захын худалдаа наймаачид, ядуучууд хэмээх хүмүүний дөрвөн зиндаа зэрэглэлийг хэлж байгаа юм.

Тэрбум энэтхэгчүүдийн гурванзуун сая захын худалдаа наймаачид хүнс хөдөө аж ахуй газар тариалан эрхлэгчид зах зээлийн худалдаа наймаагаар амиа аваад явдаг бол гурванзуун сая ядуучуудыг гурванзуун сая язгууртан болон чинээлэг албан хаагчид нь гэртээ цэвэрлэгч тогооч цэцэрлэгч жолоочоор ажиллуулаад нийгмээ бүхэлд нь чирээд аваад явдаг. Энэ бол тэдний хэрэгцээ төдийгүй нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлага гэдгийг энэтхэгийн баячууд сайн ойлгодог.

Энэтхэг залуучууд зиндаа зиндаагаараа гэр бүл болох бөгөөд хамгийн өндөр эрэлт хэрэгцээтэй хамгийн өндөр инж төлж нөхөрт гардаг мэргэжилтэн бол механик инженер. Муслим оронд сүйт залуугийн тал бүсгүйд инж төлдөг бол энэтхэгт охины тал сүйт залуудаа инж төлдөг. Охиноо механик инженертээ гэрлүүлэх энэтхэг хүн бол хүргэндээ арав хорин мянган долларын инж төлж байж гэрлүүлнэ. Энэ инж бол миний охиныг насаар нь тэжээж юугаар ч дутаахгүй элбэг хангалуун аз жаргалтай байлгана гэж хүргэндээ итгэж илэрхийлж байгаа хадам эцгийн чин сэтгэлийн бэлэг. Хүргэн ч үүргээ ухамсарлаж авааль эхнэрээ алган дээрээ бөмбөрүүлж жаргаадаг.

Орчин үеийн мэдээллийн зуунд энэтхэг аав ээжүүд интернэт зарын дагуу худ нартай харилцан тохиролцож хүүхдүүддээ гэр болгох нь түгээмэл ч энэтхэгт гэр бүл салалт бараг үгүй гэр бүлийн тогтовортой байдал 99 хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл урьд өмнө бие биеэ үзээч үгүй байгаад гэрлэсэн хосуудын аз жаргалтай амьдрал ядуу зүдүү баян чинээлэг байхаас үл хамаараад насан туршид үргэлжилдэг нь хинди шашны сүсэг бишрэл ёс зүйтэй холбоотой.

НҮБ-д зарлагддаг ажлын байрны орон тоон дээр хятадууд төрийн бодлогоор хүмүүсээ хүчтэй лоббиддог бол энэтхэгүүд эдгээр местүүдийг толгойгоороо хамдаг. Дэлхий даяар зарлагдсан нэг ажлын байранд Энэтхэгээс дунджаар 500 инженер ажилтаны өргөдөл аппликейшн ирдэг бол Монголоос ганц хоёроос хэтрэхгүй. НҮБ-ын ажлын байранд бүс нутаг тивийг харгалзан томилдог ч суурь шалгалтуудын оноогоор энэтхэгүүд л эхний байруудыг эзэлдэг тул тэд одоогийн НҮБ-ийн нийт ажилтануудын бараг тал хувийг эзлэж байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ бол энэтхэг эцэг эхчүүд хүүхдээ багаас нь математик механик инженерийг түлхүү эзэмшүүлж хүүхдүүддээ саваагаар жанчаад ч хамаагүй хатуу шаардлага тавин онц сургадаг гэрийн хүмүүжилтэй нь холбоотой. Энэтхэгүүд яаруу сандруу биш амгалан тайван бүдүүн баргын хүмүүс.

Эдэлгээ сайн даах цамц гутлаас эхлээд даагдахын аргагүй бат бэх сүхээр цохиод ч эвдэхээргүй зузаан сандал ширээ хийж цонх хаалганы чигчий хуруун чинээ байх ёстой цоож түгжээг үзүүр тохой хиртэй бат бэх гурван кг орчим цул төмрөөр цутгана. Энэтхэгт чапати хэмээх цагаан гамбир дээр доргүй зооглож цай кофе уухаар цаг асууваас хоёр минут гэсэн бол хорин минут хорин минут бол хоёр цаг маргааш гэсэн бол мянган маргааш буюу хэзээ ч биш гэсэн үг. Ядуучууд нь би ядуу төрсөн ядуугаараа л дуусах ёстой гэсэн явцуу сэтгэлгээнээсээ тууштай салж чадах юм бол ардчилсан чөлөөт засаглалтай энэтхэгчүүд Америк Хятадыг ч ардаа орхин хөгжих агуу потенциалтай улс.

ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

Continue Reading

Гадаад мэдээ

Соронз мэт эмэгтэй байдаг гэдгийг мэдэх үү?

Published

on

By

Ер бусын, онцгой авъяас чадвар эзэндээ аз жаргал бэлэглэдэг гэдэг. Гэвч 50 настай Брэнда Эллисон энэ тухайд сєрєг бодолтой байдаг. Тvvнийг танилууд нь “соронзот эмэгтэй” хэмээн тодотгон нэрлэжээ. Тэрбээр хvн хvнээс онцгой, ер бусын бие махбодтойгоо бvр бага байхдаа мэдэрсэн ч vvнийгээ ашиглаж, єєртєє олны анхаарлыг татахыг хvссэнгvй.

Ганц бие ээж, єчvvхэн орлоготой менежер, даруухан, энгийн амьдралтай эл британи эмэгтэй тємєр эд зvйлс соронздон татдаг гоц авъяас бэлэглэсэн хувь заяаг зvхсээр иржээ. Зоос, сэлбvvр зvv, эрэг чангалдаг тvлхvvр, халбага сэрээ зэрэг тєрєл бvрийн тємєр эдлэл энэ эмэгтэйн арьсанд “татагддаг”.

Арьсанд наалдсан тємєр эдлэлvvд бvр 3-4 цаг тогтнох чадвартай. Брэнда заримдаа элдэв тємрєєр чимэглэсэн биеэ хєдєлгєн хэдэн цагийн турш бvжиглэж, гайхалтай бас ядаргаатай чадвар нь хэр тэсвэртэйг шалгана. Тэгэхэд тvvнд наалдсан элдэв тємєр ямар ч хєдєлгєєнийг vл ажран наалдсан хэвээр байдаг аж. Гэхдээ одоо тvvнд уг чадвар нь ер сонин биш. Харин тэрбээр ямар хvмvvст, яагаад ийм чадвар заяадаг, ямар учиртайг мэдэх гэж цєєнгvй жилийг vржээ.

Ер бусын чадвараасаа болж олон ч таагvй зvйлтэй учирсан аж. Тухайлбал тvvнийг дэлгvvр юм уу автомат хяналттай томоохон газраар ороод гарах vед автомат хянагчууд дохиогоо хангинуулж, гэрэл чийдэн асч унтран, цаг уруу ойртох юм бол цаг худлаа явж эхэлнэ.

Тиймээс тvvнийг дунд сургуульд байх vеэс эцэг, эх нь цаг худалдан авч єгєхєє больжээ. Тэртээ тэргvй тvvний зvvсэн цаг буруу заах тул яах ч билээ. Тvvний бие дэх хэт соронзон талбай механик vйл ажиллагаанд хутгалдан будлиан vvсгэдэг аж. Брэнда єсвєр насны охин байхдаа ер бусын авъяас чадвараа хэмжээлшгvй ихээр гайхан биеийнх нь соронзон чадвар хэзээ хамгийн оргил vедээ хvрч, хэзээ буурч буй тухай єдрийн тэмдэглэл хєтєлдєг байв. Тvvний анзааран тэмдэглэснээр, соронзон хvч ихсэн оволзох vзэгдэл сарын тэмдгийн мєчлєг дуусах vеэр илэрдэг байж. Гагцхvv энэ хоёрын харилцан хамаарлыг Брэнда яагаад ч илрvvлж чадаагvй байна.

“Хvмvvсийг гайхшруулан хєгжєєхєд биен дээрээ хэдэн тємєр эд зvйл наалдуулахад л хангалттай. Энэ нь ямар ч асуудалгvй хялбар зvйл. Гэвч ийм хачин хvний дэргэд амар амгалан байж чадах хvн олдохгvй л болов уу. Ямар ч хvн тодорхой хэмжээгээр надаас сэжиглэж, тvгших нь гарцаагvй. Зарим нь бvр намайг хvмvvсийн толгойг эргvvлэн, хуурамч зvйл хийж байна хэмээн хардаж, мєрдєн шалгадаг байв. Магтан шагшрах хvн ч бий.

Гэвч миний биеийн соронзон чадвар надад болон ойр тойрныхонд маань vргэлж таатай гэнэтийн бэлэг авчирдаггvй байсан” гэж Брэнда ярьжээ. Нэгэн удаа Брэнда супермаркет орж, сагс дvvрэн эд зvйлс цуглуулан кассанд мєнгєє тєлєхєєр хvлээн зогстол кассын аппарат гэнэт гацаж, нээгдсэн байна. Яаж ч оролдоод хаагдахгvй байсан аппарат гэнэт хаагдахдаа дахин онгойхооргvй болжээ.

Дэлгvvрийн ажилтан, кассчин бvсгvй эл ер бусын гэнэтийн таагvй явдал худалдан авагч эмэгтэйтэй холбоотой болох нь гарцаагvй хэмээн таамаглаж, Эллисоныг хар шидийн аргаар хорлол хийлээ хэмээн танхим дvvрэн зарлажээ. “Кассчин эмэгтэй тэр vед намайг кассын аппаратыг хараан, гэмтэл гаргалаа хэмээн хашгирч байсан. Тэгэхэд надад маш ичгэвтэр бас аймшигтай байсан” хэмээн соронзон эмэгтэй дурсчээ. Тэрбээр цєєнгvй эмчид хандаж байснаас гадна тvvний ер бусын авъяасын нууцыг тайлах гэсэн хэсэг мэргэжилтнvvдийн “баатар” болж байв.

Эцэст нь шинжээчид Брэндагийн соронзон чадвар сэтгэл мэдрэлийн байдалтай нь холбоотой тул тайван байхыг зєвлєжээ. Брэндагийн эцэг, эх охиныхоо євєрмєц чадварын талаар мэддэг байсан ч эмчид vзvvлэхээс татгалздаг байж. “Намайг хvvхэд байхад анагаах ухаан одоогийнхоос єєр байсан л байх. Эцэг, эх маань цагаан халаатдангууд охиныг минь авч явж, туршилтад ашиглаад биднийг дахиж хэзээ ч уулзуулахгvй хэмээн айдаг байсан.

Хvvхэд байхдаа би эцэг эхдээ мєн ч их тєвєг удсан даа. Цахилгааны засварчид болон бусад мэргэжилтнvvд манай байнгын зочид байдаг байв. Би єєрєє ч анзаарч мэдэлгvйгээр байнга ямар нэг зvйл эвдчихнэ. Зурагтаа л лав манайх тогтмол засуулдаг байсан” гэж Эллисон дурссан байна. Тємєр биетvvд цэнэгийн хvчнээсээ хамаарч Брэндаг бусад соронзоны адил єєртєє татах юм уу єєрєєсєє тvлхдэг байна. “Мэдээжийн хэрэг халбага, сэрээ єрєєний нєгєє єнцгєєс над уруу нисэж ирэхгvй. Харин тэдгээрийг єєртєє ойртуулах юм бол таталцлын хvчийг мэдэрнэ. Ясандаа хэр ойр барина наалдах хvч тєдий чинээ єндєр байдаг.

Заримдаа би єєрийгєє бяцхан соронзонгуудаар чимэглэсэн хєргєгчтэй зvйрлэдэг. Хvv маань миний чадварыг жирийн хvнд байдаггvй хачин зvйл гэж онцгойлон мэдэрдэггvй юм шиг байна лээ. Ухаан орох цагаасаа л ээжийнх нь биед гал тогооны элдэв хэрэгсэл “єлгєєтэй” байхыг харсаар дасчихдаг биз дээ.

Харин зайгаар ажилладаг тvvний тоглоомууд надад ойртох юм бол ажиллахаа больчихдог. Энэ нь тvvнд таалагддаггvй” хэмээн Брэнда онцолжээ. Ямар ч хvний бие цахилгаан соронзонг тодорхой хэмжээгээр агуулдаг. Ер бусын vзэгдэл судлаачид “амьд” соронзоныг тайлбарлахдаа Ємнєд Африкт тохиолдсон хачирхалтай бас эмгэнэлтэй хэргийн талаар жишээ татдаг байна.

Тэнд маш хvчирхэг соронзонтой нэгэн эмэгтэй аж тєрдєг байсан агаад нэгэн єдєр соронзон хvчдэл нь ихэдсэний нєлєєгєєр гэртэйгээ шатаж, vнс болсон тухай нутгийнхан ярьдаг байна. Энэ учир битvvлэг салбарт шинжилгээ хийдэг мэргэжилтэн Кэти Жеминиан, “Дэлхий дээр соронзот хvмvvсийн тухайд маш олон судалгаа, шинжилгээний ажил хийгддэг. Гэвч эл ер бусын зvйлийн учрыг тайлах хариултыг єнєє хvртэл олоогvй” гэжээ. Ер нь дэлхий дээр соронзон хvч ихтэй хvн цєєнгvй байдаг аж.

“Тэдгээрийн дийлэнх нь тогтвортой ажил хийж чадахгvй байх, дэлгvvр хэсэх боломжгvй, цахилгаан тєхєєрємжvvдээс хол байх шаардлагатай гэсэн олон сєрєг зvйлийг мэдэрдэг. Брэнда Эллисон бол бидний гайхамшиг мєн. Учир нь Их Британид тvvнээс єєр “амьд соронзон” байдаг тухай албан ёсоор тодроогvй” гэж Британийн судлаач Сэнди Лоурес тодотгожээ.

Ц.Мєнхжаргал

Continue Reading

Trending